| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00438/И |
| Дугаар | 135/ШШ2019/00597 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2019/00597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00438/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... аймаг, ........... сум, ........... баг, ......... хороолол, ..... байр, ....... тоотод оршин суух *******- /РД: ........., утас: .............. /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь “Ш”- д холбогдох
"...... аймаг, .......... сум, .......... баг, ........ хороолол, ....... байр, …....... тоот болон ......... аймаг, ....... сум, ....... баг, ...... хороолол, ...... байр, .......... тоот орон сууцны хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“...... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, .... байр, ..... тоот 45 мкв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч .... овогтой *******-аас 97,901,595 төгрөг гаргуулан “К” банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум ...- дугаар баг, .... дүгээр хороолол, ....тоот хаягт байрлах, 78м.кв талбай бүхий орон сууц, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, 1 дүгээр хороолол, ... тоот байрлах 39м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******-нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Ш”-тай холбоотой нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нарт оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэхдээ зохих журмыг баримтлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж гомдол гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлаагүй, дуудлага худалдааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч дараах баримт бичгийг хүргүүлнэ буюу 69.2.1-69.25 хүртэл заасан баримт бичгүүдийг хүргүүлэх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид хүргүүлсэн тухай баримт байхгүй. Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөг, төлбөр авагч нарт хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Гэтэл 14 хоногтоо багтаж танилцуулаагүй. Талуудын гомдол гаргах эрхийг зөрчсөн. Иймээс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдаа 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
П.З- нь 2019 оны 06 дугаар сарын 00--ны өдөр шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага гаргасан. Гэхдээ үндэслэлдээ үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-2 дугаар зүйлийн 00-2.3 дахь хэсэгт заасан талууд гэдэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хамаарахгүй. Талууд гэдгийг мөн хуулийн 32 дугаар зүйлд маш тодорхой тайлбарласан. Гэтэл мөн хуулийн 00-2 дугаар зүйлийн 00-2.3 зааснаар 44 дүгээр зүйлийн 44.3, 63.4 дэх хэсэгт заасан хамаарахгүй гэж заасан. Тэгэхээр дуудлага худалдаа буюу үнэлгээтэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй гэж хуулиар зохицуулагдсан. Ийм учраас үнэлгээтэй холбоотой гомдлыг ямар ч үед бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гаргах эрхтэй. Иймд 2019 оны 06 дугаар сарын 00--ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн, Дархан сум, .. - дугаар баг, ... дүгээр хороолол, .... тоот, 45 метр квадрат талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 00-5 дугаартай шүүгчийн захирамжаар *******-аас 97,901,595 төгрөг гаргуулж “К”- банкинд олгохоор, төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 180..... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000000 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгч *******-болон П.З-, Ч.Т- нарын хамтран өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын .. - дугаар баг, ...дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоот дахь 39.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003...... дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгч *******-нэг иргэний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 00- дугаар баг, хороолол, ... тоот дахь 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн.
Төлбөр төлөгч *******-нь хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00- дугаар сарын 19-ний өдрийн .. -09 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000000 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын .. - дугаар сарын .. - дугаар баг, .. дүгээр хороолол, .... дугаар байрны ... тоот дахь 39.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 52,000,000 төгрөгийн 70 хувь буюу 36,400,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003......дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод байрлах 78.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 105,300,000 төгрөгийн 70 хувь буюу 73,710,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сумын .. - дугаар сарын .. - дугаар баг, .... дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоот дахь 39.0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 52,000,000 төгрөгийн 50 хувь буюу 26,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 30,000,000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 00- дугаар баг, ..... дүгээр хороолол, ..... дүгээр байрны .... тоотод байрлах 78.0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003......дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 105,300,000 төгрөгийн 50 хувь болох 52,650,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 55,650,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ”, 69.2.1-69.2.5-т заасан нэрлэсэн баримтууд нь дуудлага худалдааг явуулах тухай шийдвэрийн агуулгад хамаарагдах бөгөөд талуудад мэдэгдэх хуулийн зохицуулалт биш юм. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 “дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-т заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно”, 66.1-т “дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна” гэж зааснаар тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны А/38 тоот тушаалаар дуудлага худалдааны комиссын дарга бөгөөд эрхлэн хөтлөгчөөр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна.”, 71... --т “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж заасан нь төлбөр төлөгчид төлбөр төлөх боломжит 14 хоногийн хугацаа олгон, төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 03/02 тот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталгаат хүргүүлж ажилласан.
Тус газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч *******-нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулаагүй, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд П.З- бие даасан шаардлагадаа:
“...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч *******-ын төлбөрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа П.З- миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, .. -р баг, ... хороолол, .... байр, .. тоотод байрлах 45 мкв талбай бүхий орон сууцыг барьцаа хөрөнгө хэмээн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хоёрдахь дуудлага худалдаагаар худалдан борлуулжээ. П.З- миний зүгээс тус орон сууцыг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууцыг дотоод зохион байгуулалтыг хэвийн нөхцөлөөс өөрчлөн, сайжруулан янзлахдаа мкв-д тооцдоггүй байсан харанхуй өрөө, коридор зэрэг талбайг нэгтгэн нийлүүлж янзалсаар мкв-ын өөрчлөлт даруй 5-аар нэмэгдэж 39 мкв байсан бол одоогоор 45 болсон байна. Гэтэл үнэлгээ хийсэн үнэлгээ хийсэн үнэлгээчин нь хэмжиж үзээгүй байж гэрчилгээний хэмжээгээр мкв тогтоосон нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй үнэлгээ гэж үзэж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь “Ш”- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, …. дүгээр хороолол, .... байр, ... тоот болон ...... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, .... байр, ..... тоот орон сууцны хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай”, гуравдагч этгээд П.З- нь ...... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, .... байр, ..... тоот 45 мкв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 00-5 дугаартай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч “К”- банкны Дархан салбар, уригдсан тал *******-нар нь №3006/2016/26 тоот зээлийн үлдэгдэл 77,733,200- төгрөг, хүү 17,334,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,833,663 төгрөг, нийт 97,901,595 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор “К”- банкны 3006004472 тоот дансанд төлж дуусгахаар харилцан тохиролцож, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум ... баг, .... хороолол, .... . байрны .... тоот 78,0 мкв 3 өрөө орон сууц болон Дархан-Уул аймаг, Дархан сум, .. --р баг, ... байрны .... тоот 39 мкв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг уригдсан тал өргөдөл гаргагчийн төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх захирамжийг *******-сайн дураар биелүүлээгүйгээс Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1072 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 168 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Уг ажиллагааг явуулж байх хугацаанд *******-нь Дархан-Уул аймаг дахь “Ш”- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлага гаргасныг
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00- дугаар сарын 19-ны өдрийн .. -09 дугаартай шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзнэ. /хх 26-28/
Дээрх шийдвэрийг үндэслээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн саналаар “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00- дугаар сарын 29-ны өдрийн .. -09 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна.” гэжээ. /хх 31-32/
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих ангиас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай дугаар 01/005, дугаар 01/006 тогтоолууд гарсан. Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай *******-болон Дархан-Уул аймаг, Дархан сум, .. - дугаар баг, .... дүгээр хороолол.... байрны ..тоотод оршин суугч Ч.Т, П.З- нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх 36-44/
2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага хуралдаанд оролцогч ирээгүй тул үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага хуралдаанд оруулж худалдан борлуулах саналтай байна” гэж дахин санал гаргасанд хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарч, уг тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Монгол шуудангийн баталгаат шуудангаар *******-, Ч.Т-, П.З- нарт 03/544, 03/545, 03/543 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх 45-61/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71... --т зааснаар зохион байгуулсан албадан дуудлага худалдааны ялагчийг болон албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/01 тоот тогтоолыг *******-т баталгаат шуудангаар мөн 9930-8489 дугаарт 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр, өмчлөгч П.З-д 9974-9091 дугаарт 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдэгдэж баталгаажуулсан, төлбөр төлөгч *******-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар 26-ны 2019/03/02 тоот тогтоолд гомдол гаргасан, хариугаа авах гэж байна тайлбарласнаас үзвэл хоёрдахь дуудлага худалдааны товыг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн .. - дугаар зүйлийн .. -.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, мөн зүйлийн 14.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамтран амьдардаг арван найман нас хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч *******-ын энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч Дархан-Уул аймаг дахь “Ш”- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 49 дүгээр зүйлийн 49.4.2-т төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх, 49.4.3-д төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй, тус шүүхийн 2018 оны 00- дугаар сарын 19-ний өдрийн .. -09 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцох боломжийг олгосон.
Хамтран өмчлөгч П.З- шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад болон төлбөр төлөгч *******-ын “ Үнэлгээнд “ гарсан гомдлыг хэлэлцэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох боломжоо хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгч буруугүй.
Нөгөө талаар албадан дуудлага худалдааны зүйл болсон Дархан сум .. - дугаар баг 1 дүгээр хороолол 25 дугаар байр 56 тоот 45 м.кв орон сууцыг үнэлэх явцад үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулснаар үнэ үзэмж нэмэгдсэн, ашигтай талбай нэмэгдсэн бол улсын бүртгэлд м.кв-ийг нэмэгдүүлэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах эрх нээлттэй байсан.
Иймд ...үнэлгээ хийсэн үнэлгээчин нь хэмжиж үзээгүй байж гэрчилгээний хэмжээгээр м.кв тогтоосон нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй үнэлгээ гэж үзэж байна... гэх гуравдагч этгээд П.З-гийн шаардлага үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00-5 дугаар шүүгчийн захирамж, тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 1072 дугаар шүүгчийн захирамж, түүнд үндэслэн олгосон 168 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаар шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ... дугаар зүйлийн ..-2.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч *******-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь “Ш”- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 00- дугаар баг, 14 дүгээр хороолол, ..... байр, ... тоот болон ...... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, .... байр, ..... тоот орон сууцны хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай”, гуравдагч этгээд П.З-гийн ...... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, .... байр, ..... тоот 45 мкв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаар шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд 21904204929291 нэхэмжлэхийн дугаараар тушаасан 70,200 төгрөг, гуравдагч этгээд П.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 00--ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 00-0 дугаар зүйлийн 00-0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ