| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2019/01539/и |
| Дугаар | 135/ШШ2019/00667 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2019/00667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:183/2019/01539/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, .. хороолол, .. дугаар байр, .. тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байр, .. тоотод оршин суугаа, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, .. хороолол, .. дугаар байр, .. тоотод оршин суугаа, *******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие нь *******той 2002 онд танилцаж, 2003 оны 12 сарын 24-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамтран амьдарсан. Бидний охин ******* 2005 оны 1 сарын 14-ний өдөр төрсөн. Хүү ******* 2009 оны 07 сарын 14-ний өдөр төрсөн. Бидний хамтын амьдралын хугацаанд нөхөр маань намайг удаа дараа хуурч, хэлсэндээ хүрэхгүй байсны улмаас бид зан харилцааны тал дээр таарамжгүй байж үл ойлголцож 2012 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаандаа эргэж нийлж байгаагүй бөгөөд 2019 оны 04 сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орж цаашид эвлэрч, амьдрах боломжгүй гэдгээр уулзалтыг дуусгавар болгосон болно.
Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин *******, хүү ******* нарыг өөрийн халамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие нь *******-тэй 2004 онд гэрлэлтээ батлуулан эхнэр нөхөр болон нэгэн өрх гэрт толгой холбон амьдарсан. ******* бид 2 нь хамтран амьдрах хугацаандаа охин хүүтэй болсон ба охин ******* 2005 онд хүү ******* нь 2009 онд тус тус мэндэлж төрсөн. 2012 оноос хойш бие биетэйгээ ойлголцохгүй болсон учир тус тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүхдүүд маань 2 талд ирэн очиж байдаг байсан.
Миний бие нь 2016 оноос хойш эхнэр *******-т буцаж эвлэрэн хамтран амьдрах санал удаа дараа тавьсан боловч ******* нь зөвшөөрөөгүй болно.
2019 онд А нь салах өргөдөл гаргасны улмаас эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцон уулзсан боловч эвлэрэх боломжгүй гэж үзэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Эвлэрүүлэн зуучлахаар ороход миний бие буцаж нийлэх санал гаргасан боловч амжилтгүй болсон.
Эхнэр А-ийн саналын дагуу салахад татгалзах зүйл алга. Харин 2 хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүсч байна. А нь 2015 оноос хойш хотод ажиллаж амьдарч байгаа болно. 2 хүүхэд маань Дарханд 10 жилийн ерөнхий боловсрол эзэмшин сурч байгаа учир хүүхдүүдээ өөр дээрээ авахыг хүсч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******, ******* нар нь 2002 оны 06 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2003 оны 12 сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 02 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.
Гэрлэгчдийн дундаас 2005 оны 01 сарын 14-ний өдөр охин *******, 2009 оны 07 сарын 14-ний өдөр хүү ******* нар төрсөн болох нь 0100226 Г-31 болон 0275889 Г-363 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба төрсний гэрчилгээнд охин *******, хүү ******* нарын эцэг нь ******* болох талаар тэмдэглэгээ хийгджээ.
Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч “Талууд хамт амьдрах хугацаандаа зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болохоор зохицуулжээ.
Гэрлэгчид нь 2012 оноос хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах хүсэлгүй тухайгаа харилцан илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д тус тус заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар маргасан боловч шүүх хуралдааны явцад 2005 оны 01 сарын 14-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 07 сарын 14-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******-ийн асрамжид үлдээх, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаагүй гэж тайлбарладаг.
Иймд нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д тус тус зааснаар *******, ******* нар хойшид охин *******, хүү ******* нарыг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР