Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

 

 

 

 

   2023        01         10                                        2023/ШЦТ/67

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Д.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Д.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05379 3804 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 7, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Х. овогт Д.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б. нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Од” нэртэй барилга дээр “усанд явсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч Н.С.гийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14890 тоот: “Н.С.гийн биед дух, баруун хацарт зулгаралт, доод уруулын салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- Хохирогч Н.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр ажлын байран дээрээ ажлаа хийгээд цахилгааны хоолой татаж байтал “чи хурдан хийгээч ээ, яасан удаан юм” гээд уурлаад айсан. Тэгээд “усанд яваад ир” гэхээр нь би “чадахгүй” гэтэл “юу гэнээ, пиздаа” гээд намайг нүүр ам руу маш их цохиод байсан. Тэр үед манай эхнэр хажууд байсан, харсаар байж салгаагүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Баасангийн өгсөн: “Цэрмаа эгч манай нөхрийг “усанд яваад ир гэнээ” гэж хэлтэл цаад өрөөнөөс “чадахгүй, ажлын хажуугаар хэцүү юм” гэж хэлсэн. Тэгтэл манай дарга Д.Б. “чи яагаад өглөөнөөс хойш уурлаад байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаад, ноцолдоод байх шиг байсан. Тэр өрөөнд яваад ортол манай дарга нөхрийг буланд шахаж, нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиж байсан. Би очиж салгаж, нүүрийг нь харахад амнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б. нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Од” нэртэй барилга дээр “усанд явсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч Н.С.гийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14890 тоот: “Н.С.гийн биед дух, баруун хацарт зулгаралт, доод уруулын салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- Хохирогч Н.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр ажлын байран дээрээ ажлаа хийгээд цахилгааны хоолой татаж байтал “чи хурдан хийгээч ээ, яасан удаан юм” гээд уурлаад айсан. Тэгээд “усанд яваад ир” гэхээр нь би “чадахгүй” гэтэл “юу гэнээ, пиздаа” гээд намайг нүүр ам руу маш их цохиод байсан. Тэр үед манай эхнэр хажууд байсан, харсаар байж салгаагүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Баасангийн өгсөн: “Цэрмаа эгч манай нөхрийг “усанд яваад ир гэнээ” гэж хэлтэл цаад өрөөнөөс “чадахгүй, ажлын хажуугаар хэцүү юм” гэж хэлсэн. Тэгтэл манай дарга Д.Б. “чи яагаад өглөөнөөс хойш уурлаад байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаад, ноцолдоод байх шиг байсан. Тэр өрөөнд яваад ортол манай дарга нөхрийг буланд шахаж, нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиж байсан. Би очиж салгаж, нүүрийг нь харахад амнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Н.С. нь баримтаар 1.127.920 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт Д.ийн Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Б.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тэмдэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

            5. Хохирогч Н.С. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын  хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД