Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

  2023         01         19                                        2023/ШЦТ/96

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Ц.Хулан,

хохирогч Ч.Тунгалаг,

хохирогч Э.Булгамаа,

хохирогч С.Норжинханд,

хохирогч Ж.Удвал,

хохирогч Н.Бариашир,

хохирогч Г.Болортуяа,

хохирогч Д.Мөнхцэцэг,

хохирогч Т.Ууганбаяр,

иргэний хариуцагч Д.Дэлгэрмаа /цахимаар/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Т.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Анармөнх, Б.Номун-Эрдэнэ,

шүүгдэгч П.Г., түүний өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч Д.М., түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт П.ийн Г., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Д.гийн М. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009 02524 0362 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М. Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, М. овогт П.ийн Г..

М. Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, Ш. овогт Д.гийн М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г. нь Д.М.тай бүлэглэн гүйцэтгэж “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Тунгалагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Булгамаагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Норжинхандаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Урандариас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Удвалаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бямбасүрэнгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бат-Амгалангаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Түвшинчимэгээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Байгалмаагаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

10. Д.Уранчимэгээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

- Яллагдагч П.Г. нь ганцаараа:

“Т.” ТӨҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь салбарт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа:

11. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 52-09 тоотод оршин суугч Б.Сайнсарнайн байрны төлбөрт төлсөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5.200.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 105.000 төгрөг, нийт 5.305.000 төгрөгийг Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дансанд шилжүүлж, Д.Дэлгэрмаагаар дараа нь өөрийн эзэмшлийн 5020626958 дугаартай данс руу 5.305.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Сайнсарнайд 5.305.000 төгрөгийн,

12. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Х.Ундрахын байрны төлбөрт төлсөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг,

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, бүгд 25.000.000 төгрөгийг тус тус Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дансанд хийлгэж, Д.Дэлгэрмаагаас дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 20.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дэлгэрмаагаас хохирогч Х.Ундрахын данснаас шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь хохирогч Х.Ундрахын байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 2.110.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Х.Ундрахад нийт 25.000.000 төгрөгийн хохирлыг,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 18 тоотын оршин суугч Н.Бариашираас байрны төлбөрт төлсөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 95.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 100.000, 180.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 250.000, 30.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 840.000 төгрөг, нийт 2.055.000 төгрөгийг,

- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 220.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 280.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 560.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөг, нийт 4.015.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогч Н.Бариаширд нийт 4.015.000 төгрөгийн,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 14 тоотын оршин суугч Г.Болортуяагаас байрны төлбөрт бэлнээр болон дансаар төлсөн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 750.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1.530.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөгийг,

- 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1.300.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2.200.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, бүгд 7.230.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 данс руу хийлгэж, Д.Дэлгэрмаагаар дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 6.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дэлгэрмаагаас бэлнээр 300.000 төгрөг авсан, П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь Н.Болортуяагийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 670.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Н.Болортуяад нийт 7.220.000 төгрөгийн,

15. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Д.Мөнхцэцэгээс байрны төлбөрт бэлэн өгсөн мөнгөнөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 840.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 200.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөгийг,

- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 200.000 төгрөг, АТМ-ээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5.000.000 төгрөг, нийт 5.400.000, бүгд 7.120.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаад өгч, Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 6.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь Д.Мөнхцэцэгийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 230.000 төгрөгийг байрны урсгал засварт зарцуулж, хохирогч Д.Мөнхцэцэгт нийт 7.120.000 төгрөгийн,

16. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 07 тоотод оршин суух Д.Отгонгэрэлтэй худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдөр хохирогч Д.Отгонгэрэлээс бэлнээр 6.000.000 төгрөгийг, мөн гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 тоот дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийн,

17. Шүүгдэгч П.Г. нь эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод оршин сууж байхдаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа цогцолбор хороололд хохирогч Т.Ууганбаярыг байранд оруулж өгнө гэж 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөгийг авч, хохирогч Т.Ууганбаярт 4.000.000 төгрөгийн,

18. Шүүгдэгч П.Г. нь Говь-Алтай аймгийн Цогт суманд 2017 оны 09 дүгээр сард томилолтоор ажиллах хугацаандаа Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд оршин суугч Ж.Чулуунбатаас байрны төлбөр гэж түүний эхнэрийн 5328003209 дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М. нь П.Г.ийг “Т.” ТӨҮГ-т ажилладаггүй гэдгийг мэдсээр байж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

9. Х.Байгалмаагаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Д.М. нь ганцаараа:

11. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энх-Үйлсийг “урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр, Т.йн барьсан Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орох боломжтой” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон Икс Эс загварын, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон 7 загварын гар утаснууд болон бэлэн 2.710.000 төгрөгийг залилж аван нийт 5.790.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г. мэдүүлэхдээ: “Нийт хохирогчдоосоо уучлалт хүсье. Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байна.” гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М. мэдүүлэхдээ: “Хохирогч нар өөрсдөө надаас анх гуйсан. Гуйсных нь дагуу би Г.той холбож өгсөн. Г.ийг би ажлаасаа гарсан гэдгийг мэдээгүй. Хохирогч нарын мөнгийг өөрийн дансаар авч, Г.т шилжүүлсэн нь миний буруу. Энэ мөнгөнөөс нь би нэг ч төгрөг аваагүй. Түвшинчимэг гэдэг хүн өөрийн дансаар Бямбасүрэн, Бат-Амгалан, Байгалмаа, Уранчимэг гээд хүмүүсийн мөнгийг над руу шилжүүлэхдээ өөрийн хувиа авч үлдэж байна гээд 250.000 төгрөгөө авч үлдэж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Хохирлоо гаргуулан авмаар байна. Г. надаас зээлж байна гээд нотариатаар батлуулан 4 сая төгрөг авсан. 1 сая төгрөгийг нь дүүгээсээ зээлж байгаад дүүгийнхээ машин дотор өгч байсан. 3 сарын дотор таныг байранд оруулж чадахгүй бол мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж л авч байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Булгамаа мэдүүлэхдээ: “Маш их хохирол амсч байгаа. 4.750.000 төгрөгөө гаргуулан авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Норжинханд мэдүүлэхдээ: “Би М.д мөнгө өгөхдөө гуйж өгөөгүй. Гомдолтой байна. Одоо 4.750.000 төгрөгөө авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Удвал мэдүүлэхдээ: “Одоо хохирол 5.750.000 төгрөгөө гаргуулан авмаар байна. Учир нь Тунгалагийн данснаас над руу 250.000 төгрөг орж ирсэн байдаг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Ч.Тунгалаг мэдүүлэхдээ: “Одоо 4.750.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бариашир мэдүүлэхдээ: “Данс нь өөрчлөгдсөн гэж хэлсэн. Тэгээд өөрчлөгдсөн дансыг нь автал Г. гэж нэр гарч ирсэн. Тэгтэл Г.ийг олон аймаг, сумдаас орж байгаа мөнгийг хянаад, хэн нь хийж байгааг шалгаад цаашаа шилжүүлдэг юм гэж хэлсэн. Үндсэндээ бие төлөөлөгч Дэлгэрмаа гэж хүний хэлсэн дансанд л хийсэн. Тэгээд хэзээ хойно болохгүйгээ мэдсэн. Одоо 2.415.000 төгрөгөө авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Болортуяа мэдүүлэхдээ: “Зээлнэ гэсэн юм байгаагүй. Хамаг мөнгийг чинь хэрэглэчихсэн юм гэдгийг өөрөө хэлсэн. 2016 оны 08 дугаар сард гэрээ нь өөрчлөгдсөн. Дэлгэрмаа нь мөнгөө миний данс руу хийчих, би тушаачихъя гээд эхний квитанцыг нь яалт ч үгүй харуулсан. Т. руу хийчихсэн байсан. Г.оос надад 1.200.000 төгрөг өгснийг би Т. руу хийсэн. Уг нь хохирол 7.460.000 байсан чинь 240.000 төгрөг хасагдсан байна лээ. Ямар учраас хасагдсаныг нь мэдэхгүй. Одоо 6.020.000 төгрөгийн хохирол үлдсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “7.120.000 төгрөгөө авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: “Хүмүүсээс орж ирсэн мөнгийг би бүгдийг нь Г. руу шилжүүлсэн. Надад дундаас нь авсан нэг ч төгрөгийн асуудал байхгүй. Угаасаа анх Т.-оос Г.ийг танилцуулахдаа энэ хүн чамайг хариуцсан хүн шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш би ямарваа нэгэн юм гарахад Г.той л харьцдаг байсан. Мөнхцэцэгийг бол шилжүүлсэн. Мөнхцэцэг тэр байрныхаа мөнгийг бол өгсөн. Би энэ хүмүүсийг анх өөрсдөөс нь зөвшөөрөл авч байранд оруулдаг байсан. Бас Г.той өөртэй нь яриулдаг байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний  нэхэмжлэгч, хариуцагч “Т.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Анармөнх, Б.Номун-Эрдэнэ нар мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас Т. нь түрээсийн болон борлуулалтын орлогын хувьд хохирсон. Одоог хүртэл тухайн хугацааны төлбөр иргэдээс шилжүүлэгдээгүй хэвээр байгаа. Шүүгдэгч Г. нь Т.-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр борлуулалтын менежер албан тушаалт дээр ажиллаж байсан. Ажил үүргийн хувьд Хэнтий аймаг дахь 20 айлын орон сууцанд оршин суух иргэдэд төлбөрийн шаардлага тавих эрхтэй субъект байсан. Тэрээр энэхүү нөхцөл байдлаа ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулан Т.-ийн орлогыг өөрийн хувийн дансанд татан төвлөрүүлсэн. Энэ утгаараа манайх иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Харин Т. нь иргэний хариуцагчаар тогтоогдож, ямар нэгэн хохирол төлбөр төлөх үндэслэлгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Т. нь шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирол хүлээсэн байхад манай байгууллага иргэний хариуцагчаар тогтоогдсон нь үндэслэлгүй. Хохирогч Бариаширт Г. нь 1.600.000 төгрөг өгсөн нь үнэн. Бусдыг нь бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь яг Т.-ийн дансанд энэ мөнгийг оруулсан шүү гэдэг гүйлгээ Т.-д орж ирээгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ж.Удвалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 11-нд иргэн Д.М. гэгчид түрээсийн орон сууцны шалгаруулалтад зуучилж өгнө гэхээр нь түүнд би өөртөө байсан 6 сая төгрөгөө өгөөд залилуулсан юм. Миний хувьд тэр мөнгөө бусдаас зээлж аваад өгч байсан. Т.Даариймаа гэдэг манай найз эмэгтэйгээс 4 сая төгрөгийг нь аваад өгч байсан. Тэгээд үлдсэн 2 сая төгрөгийг нь би өөрөө энд тэндээс бусад хүмүүсээс аваад цуглуулаад өгч байсан юм. Энэ үед миний хажууд Ч.Тунгалаг болон түүний нөхөр Дэлгэр нар хамтдаа байж байсан. Мөнгөө интернэт банкаар шилжүүлэн өгч байсан. Би тэр өдөр Алтжин бөмбөгөрийн гадаа Тунгалагийн машин дотор нь сууж байгаад шилжүүлэн өгсөн юм. Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд тэтгэрийн насны ангилалд тэнцэхэд зуучилна гэхээр нь түнд итгээд өгчихсөн. Би тэр Д.М.г сайн танихгүй, харин түүнийг Ч.Тунгалаг эгчээр дамжуулан танилцаж байсан. Тийм ээ, би тэр Т.Даариймаа гэгчийн мөнгийг нь өгсөн байгаа. Түүнд одоо ямар  нэгэн өр шир байхгүй. Би тэр хүнийг угаасаа танихгүй, нэг удаа тааралдаж байсан. Тэр өдөр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч.Тунгалаг эгч бид хоёр наашаа явж байсан цагдаа дээр гомдлоо гаргаж өгнө гэсэн чинь яах юм бэ гэж хэлээд араас нь дагаа яваад байсан. Тэгж байгаад гомдол гаргуулахаа болиулаад тэр Г. нь цаасан дээр бичиг хийж өгч байсан. Удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд байсан. Би тэр өдөр өөрийнхөө Хаан банкны 5075335999 дугаарын данснаасаа Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу нь эхлээд 4.000.000 төгрөг шилжүүлэн өгч байсан, харин дараагаар  нь Ч.Тунгалагаас 1.500.000 төгрөг зээлж, түүний дансаар нь Д.М.гийн данс руу шилжүүлэн өгч байсан, мөн өдөртөө бэлнээр 500.000 төгрөгөө М.д өгөөд, ингээд нийт 6.000.000 төгрөг М.д өгсөн юм. Би тэр мөнгөнөөс хойшоо Д.М.гаас хувийн журмаар зээлж авсан мөнгөө буцааж дансаар нь шилжүүлэн өгч байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7, 3-р хх-ийн 7/,

- Хохирогч Э.Булгамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн М. гэх хүнийг Тунгалагаар дамжуулан танилцсан юм. Тунгалаг эгч буюу түүний нөхөр Дэлгэр нар нь М. гэх хүнд мөн адил Буянт-Ухаад байр авах зорилгоор 5.000.000 төгрөг өгөөд залилуулсан гэж байсан. Би М. гэдэг хүнтэй сүүлд 2019 онд байр үзүүлэх гэж дуудахад нэг уулзсан. Тухайн өдрөөс хойш дахин уулзаагүй юм. Сүүлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М. өөрийн 96666758 гэх дугаарын утаснаас над руу залгаад миний мөнгийг 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд алга болсон юм. 2019 оны 02 дугаар сард Алтжин бөмбөгөр худалдааны төв дээр өөрийн данснаас М.  гэх данс руу 5.000.000 төгрөг хийсэн юм. Тухайн үед намайг гүйлгээний утга дээрээ барааны мөнгө гэж хийгээрэй гэж хэлээд хийлгэсэн юм. Надаас тухайн мөнгийг бараа авах зорилгоор зээлээгүй. Би Г. гэх хүнийг тавьж мэдэхгүй байна. Тухайн М. гэх хүн надад тухайн үед миний цаана нэг хүн байгаа, чамтай уулзуулна гэж хэлдэг байсан юм. Тухайн хүний нэрийг хэлж байгаагүй, мэдэхгүй, мөн уулзаж үзээгүй юм. Тэгээд надаас Д.М. нь юм асуугаад байсан нийгмийн даатгал төлж байсан хуулбар, гэрчилгээний хуулбар зэрэг материал хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд мөнгөө хурдан өгөхгүй бол өөр хүн орно шүү гэж мэргэжлийн хяналтын газар хүлээн авна гэж хэлж байсан. Тэгсээр байгаад нэг жил гаран болчихоор нь би өөрөө энд ирээд гомдлоо гаргаж өгч байсна. Тухайн үедээ хэдэн хүмүст туслаад оруулж өгнө гэж хэлж байсна. Эхний ээлжинд 5 сая төгрөг өгвөл оруулж өгнө гэж хэлж байсан. Тэгээд цахимаар бүртгээд, тэрнийхээ сонголтод найдвартай болгож өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 3-р хх-ийн 52/,

- Гэрч Б.Дэлгэрийн өгсөн: “Би Булгамаа гэх хүнийг танина. Тухайн хүн манай эхнэр Тунгалагийн холын хамаатан байгаа юм. Тухайн үед Буянт-Ухаа дээр өндөр настан, залуу гэр бүл, өрх толгойлсон эхчүүд зэрэг шалгуураар байранд хамрагдуулах байсан тул Булгамаа 2019 оны 03 дугаар сарын орчим М. гэх хүнд 5.000.000 төгрөг өгөөд байрандаа орж чадаагүй юм. Тухайн үед Булгамааг манай эхнэр Тунгалаг М.тай танилцуулж өгч байсан юм. Тэгээд тухайн өдөр Булгамаа буюу түүний нөхөр, би эхнэрийн хамт дөрвүүлээ тухайн байрыг очиж харсан юм. Тухайн байр нь 2 өрөөтэй 1 байр, 3 өрөөтэй 1 байр зэргийг М. өөрөө үзүүлээд бид нар гарцгаасан юм. М. бид хоёрыг мөн адил залилсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

- Хохирогч Ч.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.М. эгчид 5 сая төгрөгөө өгөөд залилуулсан юм. Энэ нь тэр эмэгтэй надад түрээсийн байрны зуучлалд 5 сая төгрөг өгвөл би хурдан байранд оруулна гэж хэлээд байхаар нь би түүнд итгээд мөнгөө өгч байсан. Тэр шалгаруулалт нь өндөр настан, өрх толгойлсон, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нөхцөл нь хангагдсан бол зуучилж өгнө гэж хэлж байсан. Тухайн үедээ би тэр өдөр Д.М.гийн Хаан банкны данс боло 5029372743 тоот дугаартай дансанд нь 5 сая төгрөгөө интернэт банкаар шилжүүлсэн. Би тэр өдөртөө Алтжин бөмбөгөрийн гадаа зогсож байгаад уулзангаа шилжүүлэн өгсөн тэр үед миний өөрийн данс нь 5037084314 тоот дугаартай данснаас шилжүүлэн өгсөн. Тэр эмэгтэй Д.гийн М. гэдэг, тэр манай Алтжин бөмбөгөрийн1 давхарт гоо сайхны бараа зардаг лангуу түрээслэж байсан. Тэгээд түүнийг мэддэг болсолн. Тэгээд түүнд нэлээн итгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж байсан. Тэгэхэд тэр Г. гэгчтэй хамтдаа явж байгаад энэ хүн мөнгийг чинь авсан, удахгүй төлнө гэж хэлээд баталгааны бичиг хийж өгч байсан. Би тэр Г. гэгчийг танихгүй ээ, сүүлд нь Д.М. өөрөө тэгж яриад байгаа юм. Уг нь мөнгө төгрөг өгч, авалцаж байх үед тэр Г. гэгч залуу байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179/,

- Хохирогч С.Норжинхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай найз Алтанхуяг нь “манай бэр эгчийн дүү гээд М. гэгч хүн байдаг, тэр хүн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа-2 хорооллын байрны квот авч өгөх боломжтой хүн байгаа, 5.000.000 төгрөг өгвөл оруулж өгч болно” гэж хэлж байсан. Тэгээд Алтанхуяг, Алтанхуягийн дүү Сүхээ, М.гийн эгч гэх эмэгтэй бид нар М.д тус бүр 5.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Тэгээд би нөхөр Отгонбаярын хамт М.гийн амьдардаг Яармагийн Шинэ-Өргөө гэх байранд очиж уулзсан. Тухайн үед М. нь нөхөр бид хоёр хэлэхдээ “эгч нь өмнө олон хүнийг байртай болгож байсан ба Буянт-Ухаа 1-д бас оруулж байсан. Эгч нь найдвартай оруулж өгнө, дундаасаа болино гэх юм бол мөнгөө авч болно хамаагүй, 2019 оны 06 дугаар сар гэхэд байранд чинь оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоорондоо ярилцаж байгаад М.гийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкнаас өөрийн эзэмшлийн 1609167991 гэсэн данснаас 2.500.000 төгрөгөөр 2 удаа М. гэх хүний Хаан банкны 5029372743 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 4 сар өнгөрөөд 2019 оны 06 дугаар сард М. эгчтэй холбогдож, 6 дугаар сард орно гэсэн яасан юм бол гэж лавлаж асуухад М. эгч “хойшилсон, тэгээд 2019 оны 09 дүгээр сард орохоор болсон” гэж хэлсэн. Тэгээд 3 сар хүлээж байгаад дахиж М. эгчтэй холбогдож лавлаж асуухад “бас л хойшилсон, 2019 оны 12 дугаар сард оруулахаар болсон” гэжх зэргээр хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Г. нь хэлэхдээ М. бид хоёр мөнгийг чинь хувааж авсан гэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-16/,

- Хохирогч С.Урандарийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хүргэн ахын дүү Сүхээ 2019 оны 04 дүгээр сарын дундуур уулзахад би Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн байранд орох гээд хүнд 5 сая төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас байранд нь хамрагдаж болох уу гэсэн чинь надад 89011538 гэсэн дугаар өгсөн. Энэ дугаарт холбогдоход нэг эмэгтэй хүн утсаа аваад би байранд орох бэлэн 5 сая төгрөгтэй хүн хайж байгаа. Удахгүй Буянт-Ухаа-2 хороолол ашиглалт орох гэж байгаа. Та 2019 оны 04 дүгээр сарын 20-ны дотор мөнгөө өгчих юм бол Улсын баяр наадам гэхэд байрандаа орчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 байр авч болох уу гэхэд тэр хүн болно гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар эгч Удвалд хэлсэн чинь чи мөнгийг нь өгчих, надад одоо мөнгө байхгүй гэж байсан. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын Номин их дэлгүүрийн ард байдаг Хаан банкнаас өөрийн 5753331847 дугаартай данснаас 5 сая төгрөгийг Д.гийн М. гэх хүний Хаан банкны 5029372743 дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн М. надад хэлэхдээ мөнгөө шилжүүлэхдээ утган дээр М.д мөнгөн зээлэв гэж бичээрэй, байрны мөнгө төгрөг гэж бичиж болохгүй шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би М.д мөнгө зээлэв гэж шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М. гэх хүнтэй анх удаа Яармагийн эцэс дээр уулзаад би өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ, дансны хуулга, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 1 хувь цээж зураг зэргийг өгсөн. Уулзахдаа би Яармагийн эцэст байх 52 захын Хаан банкны АТМ-ээс өөрийн 5753331847 дугаартай данснаас Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаартай дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд наадам хүртэл хүлээгээд М. холбогдохгүй байхаар нь М.гийн 89011538 дугаарт залгахад байр нь дуусаагүй байна, удахгүй ашиглалтад орохоор байрандаа орно гэж хэлсэн. Удаа дараа удахгүй байрандаа орно гэж худал хэлсэн. Тэгэхээр М.д өгсөн 10 сая төгрөг бол миний мөнгө байгаа юм. Д.гийн М.гаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.080.000 төгрөг буцаан авсан. Нийт 5.000.000 төгрөгөө буцаан авсан. М. хэлэхдээ үлдэгдэл 5 сая төгрөгийг цувуулаад өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-95/,

- Гэрч С.Удвалын өгсөн: “Миний төрсөн дүү болох Урандарь 2019 оны хавар сарыг нь сайн санахгүй байна. Би түрээсийн орон сууцанд хамрагдах гээд хүнд материал болон 5 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Урандарьт намайг түрээсийн орон сууцанд хамруулаад өгөөч надад мөнгө байхгүй байна, чи надад 5 сая төгрөг өгчих, дараа нь цувуулаадөгье гэж тохирсон. Дүү миний өмнөөс өөрөөсөө 5 сая төгрөг өгсөн байсан юм. Дараа нь сарыг нь сайн санахгүй байна, дүү би хүнд залилуулсан юм шиг байна, танаас ямар мөнгө авалтай нь биш нийт гаргасан 10 сая төгрөг нь миний юм чинь өөрөө цагдаад өгнө гэж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106/,

- Гэрч Б.Сүххуягийн өгсөн: “Миний мэдэж байгаагаар Норжинханд нь 5 сая төгрөг өгсөн, С.Урандарь 10 сая төгрөг өгөөд 5 сая төгрөгөө буцаагаад авсан, одоо 5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Харин миний хувьд 5 сая төгрөг өгсөн нь үнэн бас манай төрсөн ах Б.Алтанхуяг нь 5 сая төгрөг өгсөн юм. Бид хоёр гомдол гаргахгүй гэж бодож байгаа. Өөрсдөө цаагуураа учраа олох сонирхолтой байгаа юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58/,

- Хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын дундуур яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 96-31 тоот гэртээ байж байтал орой 19:00 цагийн орчимд миний зүс таних Түвшинчимэг гэх эмэгтэй над руу залгаад би чамд итгэхийн аргагүй санал тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай санал юм гэж асуухад 6.000.000 төгрөг өгчих юм бол Буянт-Ухаа-2 хороололд байртай болох боломж байна гэж хэлсэн. Би яг найдвартай юм уу гэж асуухад М. гэж хүүхэн байгаа байранд асуудалгүй оруулаад өгнө гэж хэлж байсан. Би тэгээд чи тэр хүнийгээ сайн таньдаг юм уу гэж асуухад нөхөр нь манай ангийн хүүхэд, найдвартай хүмүүс байгаа гэж байсан. Тэгэхээр нь би итгээд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Оюунтөгс рүү залгаад Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Тухайн үед би нотариат орж гэрээ байгуулчих гэж хэлэхэд тэгэх шаардлага байхгүй, итгэлтэй хүмүүс байгаа гэж хэлж байсан. Түвшинчимэгийн ярьж байгааг сонсоход М. гэж хүн нь Буянт-Ухаад байранд оруулж өгдөг хүн шиг юм ярьж байсан. Хальт нэг удаа таарч байсан, тиймээс огт уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129/,

- Хохирогч С.Бат-Амгалангийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын хавар байх аа, манай эгч Түвшинчимэг нь орон сууцанд хамрагдах уу гэж асуусан юм. Тэгэхээр би ямар учиртай орон сууц юм гэж асуусан чинь манай нэг найз харин түрээсийн орон сууцанд хамруулж байгаа гэнэ, тэгээд оруулах хүн байна уу гээд надаас асууж байна гэж байсан. Тэгээд би урьдчилгаа хэдийг өгөх юм ямар бичиг баримт бүрдүүлэх юм гэж асуухад эхлээд 6.000.000 төгрөг өгнө. Тэгээд холбогдох бичиг баримтууд бүрдүүлж өгөөд болно гэсэн. Тэгэхээр нь би 6.000.000 төгрөгөө эгчийнхээ данс руу хийж өгсөн юм. Тэгээд би эгчид найдаад сайн лавлаж асуугаагүй итгээд орхисон юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/,

- Хохирогч С.Түвшинчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сард түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр үед манай М. гэх эмэгтэй надтай уулзаад Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрөөр 6.000.000 төгрөг өгчих юм бол наадмын үеэр байранд орох боломжтой байна, надад нэг таньдаг хүн байгаа  гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа М. дахиж оруулах хүмүүс байна уу гэж асуухаар нь болох юм уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Бат-Амгалан, найз Байгалмаа, бас Бямбасүрэн, ажлын эмэгтэй болох Уранчимэг нарт хэлж, бас 6.000.000 төгрөгийг аваад М.д өгсөн юм. Тэр өдрөөс хойш М.тай холбогдож байр юу болж байгаа талаар асууж тодруулахад байра нь бэлэн байгаа, түр хүлээж бай гэж хэлээд байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр М.тай уулзсан тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй байгаа. Би урьд өгсөн мэдүүлэг дээр дансаа хараагүй болохоор М.д 5.000.000 төгрөг шилжүүлсэн айх гэж бодсон юм. Тэгсэн дараа нь дансныхаа хуулгыг харсан чинь М.гийн данс руу би 4.250.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би М.гийн данс руу 5 хүний мөнгө гэж 28.250.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-141/,

- Хохирогч Х.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 20-нд Түвшинчимэг над руу залгаад чамд итгэхийн аргагүй санал тавих гэсэн юм, 6.000.000 төгрөг өгөөд Буянт-Ухаа-2 байранд оруулж өгөх найдвартай хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 гэсэн данс руу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлээд, тэр өдрөө Түвшинчимэгтэй зээлийн гэрээ хийж, Баянгол дүүргийн нотариатаар орсон юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224-225, 11-р хх-ийн 75/,

- Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 08 дугаар сард Түвшинчимэг бид хоёр ажил дээр байж байсан чинь Түвшинчимэг манай нэг найз Буянт-Ухаа-2-т хямдхан байр байна, орон хүн байна уу гэж асууж байсан. Тэгээд би сонирхоод яаж орох юм, ямар бичиг баримт бүрдүүлэх юм гэж асуухад урьдчилгаа 6.000.000 төгрөг өгвөл болох юм байна лээ гэж хэлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, маргааш нь 1.000.000 төгрөг Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 231-232, 11-р хх-ийн 80/,

- Хохирогч С.Түвшинчимэгийн эзэшмлийн Хаан банкны 5094064616 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 179-204/,

- Д.М.гийн эзэмшлийн Хаан банкны 5029372743 дугаарын дансны хуулга /3-р хх-ийн 23-50, 160-178/,

- Д.М., П.Г. нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /11-р хх-ийн 91-92/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 67-73/,

- Хохирогч Б.Сайнсарнайгаас бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 39/,

- Хохирогч Б.Сайнсарнайгаас гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 40-41/,

- Х.Ундрах, П.Г. нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /4-р хх-ийн 51-52/,

- Хохирогч Х.Ундрахаас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /5-р хх-ийн 4-12/,

- Хохирогч Н.Бариаширын бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 54-55/,

- Хохирогч Н.Бариашираас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 57-63/,

- Хохирогч Г.Болортуяагаас бичгээр гаргасан гомдол,

- Хохирогч Г.Болортуяагийн “Хаан” банкны 5946198760 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 75-77/,

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 79-81/,

- Г.Энхбатын эзэмшлийн “Хаан” банкны 5946136554 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 210/,

- Хохирогч Б.Сайнсарнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2015 оны 06 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцанд анх байр худалдан авах зорилгоор тус байрны гэрээт ажилтан Дэлгэрмаа гэгчтэй уулзаж орсон. Урьдчилгаа 10 хувь буюу 5.200.000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг түрээс хэлбэрээр буюу сар бүр 120.000 төгрөг тушааж үлдсэн байрны мөнгийг явцын дунд байрны мөнгөө 30 хувь болгоно гэсэн нөхцөлөөр орсон. Ингээд би урдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийж, 52 дугаар байрны 09 тоотод нүүж орсон. Ингээд би 2019 оны 07 дугаар сараас сар бүр 120.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сар хүртэл төлсөн. Би энэ түрээсийн мөнгө болох сар бүр төлж байсан 120.000 төгрөгийг Т.-ийн дансанд хийж эхэлсэн. Тэгсэн 2016 оны 09 дүгээр сараас түрээсийн төлбөр нь 210.000 төгрөг болж өссөн. Энэ үетэй давхцуулаад миний орсон бага метр квадрат худалдах биш түрээс хэлбэрээр болгосон. Хэрэв худалдаж авах юм бол 30 хувийг нь төл гэсэн. Тэгэхээр тийм боломжгүй байсан болохоор түрээсээр амьдрах болсон. Ингээд би нэгэнт л худалдаж авахаа больсон учир өмнө урдчилгаа болгож төлсөн 5.200.000 төгрөгөө түрээсийн мөнгөнд суутгуулахаар Дэлгэрмаа, Г. хоёртой тохиролцсон юм. Би анх орохдоо төлсөн урьдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийсэн. Тэгтэл Дэлгэрмаа нь цаашаа Т.-ийн данс руу хийнэ гэж ярьж байсан боловч Т.-ийн дансанд хийгээгүй байсан. Үүнийг 2018 оны 11 дүгээр сард Т.-ийн ажилчдыг шалгахаар ирэхэд нь мэдсэн. Харин миний санаж байгаагаар Дэлгэрмаагийн дансанд түрээсийн мөнгө болох 105.000 төгрөгийг нэг удаа хийж байсан. Гэтэл манайхыг түрээс төлөөгүй гээд байгаа. Тэгсэн энэ мөнгийг Г. нь Дэлгэрмаагаар дамжуулж, өөрийнхөө дансанд авч ашигласан байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 86-87/,

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надад нийт 7.120.000 төгрөгийн хохирол учирснаас Г. надад 700.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг маань өгөөгүй байгаа. Манай нөхөр Ганхуягийн 5946052899 тоот данснаас 5.000.000 төгрөгийг Дэлгэрмаагийн нөхөр Энхбатын данс руу 1 удаа шилжүүлсэн. Бусад мөнгийг дандаа бэлнээр Дэлгэрмаад өөрт нь өгч байсан. Нэг удаа өгөхдөө 280.000 юм уу, 200.000 төгрөг өгдөг байсан. Би 2018 оны 05 дугаар сард Г.той байрны урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг өгөх гээд залгахад Г. нь энэ талаар Дэлгэрмаа мэдэж байгаа, Дэлгэрмаа нь ямар дансанд хийхийг мэдэж байгаа гэхээр нь Дэлгэрмаатай утсаар ярихад Дэлгэрмаа нь “Манай нөхөр Энхбатын 59646136554 гэх Хаан банкны дансанд хийчих, би өөрөө аваад Т. руу шилжүүлчихье гэхээр нь би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн данснаасаа Дэлгэрмаагийн нөхрийн данс болох 59646136554 данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Өмнө нь Г. нь байрны урьдчилгаа мөнгөө яаралтай өг, өгөхгүй бол байраа суллаж өг гэж өдөр бүр л шаардаж байсан. Тэгэхээр нь би нөхөр Ганхуягаар цалингийн зээл авахуулж байгаад энэ мөнгийг шилжүүлсэн. Би хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 840.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 1.920.000 төгрөгийг тухайн үед Т.-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан Дэлгэрмаад бэлнээр өгч байсан. Мөн 2017 оны 12 дугаар сард амралтын өдөр таарсан байсан тул Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан дүү Эрдэнэчимэгтэй хамт хэвтэж байсан хүнээр нь 200.000 төгрөгийг мобайлаар Дэлгэрмаагийн дансанд хийлгэж байсан. Би Дэлгэрмаад нийт 7.120.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95-96, 6-р хх-ийн 146-147/,

- Гэрч Р.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн эгч Эрдэнэтуяагийн охин Сайнсарнай нь надаас Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдсан 20 айлын орон сууцанд урьдчилгаа 10 хувь буюу 5.200.000 төгрөг төлөх юм бол байранд орох боломж байна, та мөнгө зээлүүлээч гэхээр нь миний Төрийн банкны дансанд байсан мөнгөнөөсөө 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийсэн. Тухайн үед Дэлгэрмаа нь байрны урьдчилгаа 5.200.000 төгрөгөө өгөөд байрны түлхүүрээ аваад байрандаа ор гэж байсан. Бид ч байрны урьдчилгаа өгөөд байрандаа буюу уг 20 айлын орон сууцны 3 давхрын 9 тоотод орсон.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103/,

- Гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг нэгдсэн эмнэлгийн урд хэсэгт шинээр баригдаж эхэлсэн 5 давхар 52 тоот байранд анх 210 оноос 2015 оны 02 дугаар сар хүртэл манаачаар ажиллаж байгаад уг байрыг ашиглалтад орсон буюу 2015 оны 02 дугаар сараас орон нутгийн гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Анх 52 дугаар байранд урьдчилгаа 30 хувийг төлөх нөхцөлөөр Бор-Өндөр сум дахь орон нутгийн Т.йн борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ажилтан Г. нь 2 айлыг 2015 оны 06 дугаар сард оруулж байсан юм. Үүнээс хойш 2015 оны 10 дугаар сараас 14 айлыг сарын 120.000-150.000 төгрөгөөр түрээслэн оруулсан. Тэгсэн 2016 оны 08 дугаар сард Г. нь түрээсийн орон сууц хариуцсан дарга гэх Д.Нарантуяа, мэргэжилтэн Д.Дөлгөөн нар ирж байрны түрээсийг нэмж сарын төлбөрийг жижиг метр квадратыг 210.000 төгрөг, том метр квадратыг 280.000 төгрөг болгосон. Би Г.ийн дансанд мөнгө хийхдээ өөрийн данснаас Г.ийн данс руу шилжүүлдэг байсан. Учир нь дээрх айлууд нь Г.той холбогдож урьдчилгаа мөнгө хийе гэхээр нь “Г. нь наана чинь манай гэрээт байгаа, наад хүндээ өгчих” гэж намайг зааж өгдөг байсан. Би тэр үед гэрээт ажилтан нь байсан юм. Би 5 айлын нийт 59.580.000 төгрөг Г.ийн хувийн данс руу шилжүүлсэн.

2015 оны 10 дугаар сард Болортуяа Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 52 дугаар байрны 13 тоотод орж байсан. Болортуяа нь 52 дугаар байранд орохдоо түрээсийн гэрээ байгуулж орж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг, хэзээ шилжүүлж байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Болортуяагаас над руу шилжүүлсэн мөнгийг дансанд орж ирэхээр нь шууд Г.ийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Байрны түрээс гэж над руу шилжүүлсэн мөнгөнөөс нь хувьдаа завшиж, хэрэглэж байсан удаа байхгүй, мөнгө орж ирэхээр Г. руу шилжүүлдэг. Мөн Болортуяа надад бэлнээр 2.000.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тэр мөнгийг нь шууд Г. руу шилжүүлсэн.

Д.Мөнхцэцэг нь Бор-Өндөр сумын 2 дугаар багт байх 52 дугаар байрны 02 тоотод  худалдан авах зорилгоор 2017 оны 08 дугаар сараас орсон. Тухайн үед байранд орохдоо Г.той ярьж байгаад орж байсан. Мөнхцэцэг байрны мөнгөө надад бэлнээр өгдөг байсан. Мөнхцэцэгийн өгсөн мөнгийг Г.ийн Хаан банкны данс руу шууд шилжүүлдэг байсан. Мөн Мөнхцэцэг нэг удаа 5.000.000 төгрөгийг манай нөхрийн дансанд хийж байсан. Тэр мөнгийг нь Г.ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед миий виза карт олдохгүй байсан болохоор нөхрийнхөө данс руу хийлгүүлж байсан. Би Г.оос ажлын үүрэг чиглэл авдаг байсан. Т.ас энэ хугацаанд над руу нэг ч хүн ярьж байгаагүй. Байрны түрээс, төлбөр тооцооны талаар ярьдаггүй байсан. Г. надтай яриад Т.ас энэ хугацаанд над руу нэг ч хүн ярьж байгаагүй. Байрны түрээс, төлбөр тооцооны талаар ярьдаггүй байсан. Г. надтай яриад Т.йн дансанд хийхээ больсон, миний өөрийн дансанд хийдэг болсон гэж хэлсэн. Ямар учиртайг нь асуухаар би танд үүрэг чиглэл өгч байна, миний хэлсний дагуу ажилла гэж хэлдэг байсан болохоор байрны оршин суугчдаас орж ирсэн мөнгийг Г.ийн данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 109-115, 5-р хх-ийн 197-198, 6-р хх-ийн 48-49, 9-р хх-ийн 14-15/,

- Гэрч Б.Сарангэрэлийн өгсөн: “Би Т.д 10 дахь жилдээ ажиллаж байсан. Би Г.той хамт ажиллаж байх үедээ Г.ийг хариуцсан даргын албан тушаалд байсан. Г. нь орон нутаг хариуцсан борлуулалтын менежер хийдэг байсан. Г. нь ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар орон нутгийн орон сууцны борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үлдэгдэл төлбөрийг төвлөрүүлэх, орон сууцны борлуулалтын сурталчилгаа идэвхижүүлэлтийн ажлыг зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 09 дүгээр сард П.Г. халагдсаны дараа шинээр томилогдсон борлуулалтын менежер томилолтоор очсоны дараа мэдсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 116-117/,

- Гэрч Д.Дөлгөөний өгсөн: “Би Г.ийг 20 айлын оршин суугчдын байрны түрээсийн төлбөр мөнгийг гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн дансаар дамжуулан өөрийн дансандаа авч, хувьдаа ашиглаж байсан талаар мэдээгүй. Г. нь харин хариуцан борлуулагдах 10 айлын оршин суугчидтай уулзах ажлыг зохион байгуулж явсан. Тэрнээс манай түрээсийн хэлтсийнхэн борлуулалтын хэлтсийн ажилд оролцохгүй болохоор бид П.Г.ийг ямар үйлдэл хийж байсан эсэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 50-51/,

- Хохирогч Н.Бариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би анх 2016 онд уг байрны 18 тоотод орохдоо байрны барьцаа гэж 840.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөр 280.000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 80.0000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 185.000 төгрөгийг тус тус 343200413090 гэсэн Т.-ийн дансанд хийсэн. Тухайн үед Т.-ийн гэрээт ажилтан Дэлгэрмаа нь худалдан борлуулалтын данс өөрчлөгдсөн, өөр данстай болсон гээд надад 5020626958 гэсэн данс өгсөн. Энэ нь хувь хүний данс байсан учир тодруулж асуухад “олон аймаг олон хүнтэй харьцдаг учир хэн хэдэн төгрөг хийж байгааг хянах учир Г.ийн дансанд хийлгэж байгаа юм” гэж Дэлгэрмаа хэлсэн. Ингээд энэ хугацаанаас хойш Г.ийн 5020626958 гэсэн данс руу түрээсийн мөнгө хийж эхэлсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 280.000 төгрөгийг Т.-ийн дансанд хийх байснаас 185.000 төгрөгийг хийсэн учир үлдэгдэл 95.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 250.000 болон 30.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 840.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 220.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 60.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 280.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 280.000 төгрөгийг АТМ-ээс, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 560.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 560.000 төгрөгийг буюу нийт 4.015.000 төгрөгийг Г.ийн 5020626958 дугаарын дансанд өөрөө хийж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 148-149/,

- Хохирогч Х.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 52 дугаар байрны 10 тоотод 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх орж, тэр цаг хугацаанаас одоог хүртэл амьдарч байна. Би анх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж орохдоо байрны төлбөр буюу урьдчилгаа 6.000.000 төгрөгийг тухайн үед Т.-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дугаарын данс руу шилжүүлж байсан. Үүнээс хойш сар бүр 25-30-ны хооронд сар бүр 500.000 төгрөгийг Дэлгэрмаагийн мөн л Хаан банкны дансанд шилжүүлж байсан. Миний хувьд Дэлгэрмаагийн дансанд л хийдэг байсан. Тэрнээс Т.-ийн ажилтан албан тушаалтан болон Т.-ийн дансанд мөнгө хийж байгаагүй. Би нийт Дэлгэрмаагийн дансанд 25.000.000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 150-151/,

- Хохирогч Г.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 13 тоотод амьдарч байхдаа бол байрны төлбөр мөнгийг гэрээн дээр тусгасан 104400343831 гэсэн дансанд хийдэг байсан. Харин 14 тоотод шилжиж ороход Дэлгэрмаа нь байрны төлбөр тушаах данс өөрчлөгдсөн, дансыг нь аваарай гэж байсан юм. Би төлбөр мөнгө тушаах гээд дансыг нь асуусан боловч хэлээгүй. Тэгсэн нэг өдөр мөнгөө тушаахаар дансыг нь асуутал “миний данс руу хийчих, би тушаачихъя, Т.-ийн дансанд хийхдээ салгаж ялгаж хийх ёстой” гэхээр нь би Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дугаарын дансанд байрны төлбөр мөнгөө хийсэн. Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.530.000 төгрөгийг байрны урьдчилгаа болгож Дэлгэрмаагийн дансанд, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж Дэлгэрмаад дансаар, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.300.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж Дэлгэрмаад дансаар, 2.200.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Мөн би 2017 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл мөнгийг сарын 280.000 төгрөгөөр бодож 1.960.000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сард орохдоо байрны барьцаа мөнгөний зөрүү гэж 210.000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгч байсан. Би нийт 7.830.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 152-153/,

- П.Г.ийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 224-250, 5-р хх-ийн 1-3/,

- “Т.” ТӨҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 14-37/,

- Д.Дэлгэрмаагийн эзэмшлийн “Хаан” банкны 5945037076 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 52-92/,

- “Т.” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1/1734 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 168/,

- Хохирогч Т.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сараас Буянт-Ухаа цогцолбор хороололд байр авахаар судалж байгаад өөрийн дүү П.ид энэ тухайгаа хэлэхэд надад өөрийн таньдаг Болороо гэх эмэгтэйн найз Г. гэх хүнтэй уулзаад намайг уг байранд оруулж чадна, та надад эхний ээлжинд 4.000.000 төгрөг шилжүүлээд өгчих, та надад итгэхгүй бол гэрээ хийгээд баталгаажуулчихъя гээд би тэгэхээр нь найдвартай юм байна гэж итгээд зээлийн гэрээг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Шонхор плазагийн ойролцоо нотариатын газар орж гэрээг П.Г. надтай байгуулж, АТМ-ээс мөнгө авч бэлнээр өгсөн. Би хуулийнхаа дагуу бүртгэлд нь хамрагдаад түрээсийн орон сууцанд хамрагдъя гэж бодоод байж байхад Г. нь би оруулаад өгч чадна гэж хэлсний дагуу 4.000.000 төгрөгийг Г.т өгсөн юм. Тэрнээс биш Г.т мөнгө зээлсэн зүйл байхгүй. Г.т мөнгө зээлэх ч шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 58-60/,

- Гэрч Р.Болормаагийн өгсөн: “Миний танил дүү П. надаас түрээсийн орон сууцны талаар асуухаар нь би тухайн үед Г.оос байрны талаар сонсоод П.ид Г.ийн дугаарыг өгөөд тэр хоёр хоорондоо уулзаад, тохироод мөнгө өгсөн тухай хэлсэн байсан. Гэтэл дараа нь П. над руу утасдаад мөнгө өгчихсөн, эргүүлж авч чадахгүй байгаа тухайгаа надад хэлсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 62/,

- Гэрч Ч.П.ийн өгсөн: “4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд тухайн үед бэлнээр 3, 4 дүгээр хорооллын Дүүхээ төвийн АТМ-с аваад тэндээ миний машинд сууж байгаад мөнгөө тоолоод Ууганбаяр эгч Г.т өгсөн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 63/,

- Хохирогч Т.Ууганбаяр, П.Г. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, дансны хуулбар, дансны дэлгэрэнгүй хуулга /8-р хх-ийн 67-68/,

- Хохирогч Ж.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд 2012 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Уг байр нь 3.700.000 төгрөгөөр үнэлэгдэж, эхнэр бид 2 төлбөрийг нь төлж өөрсдийн болгож авах зорилготой байсан юм. Т.-ийн мэргэжилтэн П.Г. нь Говь-Алтай аймгийн Цогт суманд ирж ажиллахдаа 8 айлын орон сууцны төлбөрөө төлөөгүй хүмүүстэй уулзаад байрныхаа төлбөрийг хурадн төлөхийг шаардаад явсан. Үүнээс хойш 2 сарын дараа би П.Г. гэх хүнтэй 99066852 дугаарын утсаар холбогдож ямар дансанд байрныхаа төлбөрийг хийхийг асуутал Хаан банкны 5020626958 тоот дансыг надад өгснөөр эхнэрийнхээ 5328003209 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Т.-ийн мэргэжилтэн П.Г. гэх хүний өгсөн 5020626958 тоот Хаан банкны дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг мөнгө очих ёстой газраа очоогүй алга болсон байсныг 2019 оны 01 дүгээр сарын 22-нд байх орон сууцныхаа мөнгийг хий гэсэн утгатай нэхэмжлэл манайд ирсэн. Ингэж тэр 1.500.000 очих ёстой газраа очоогүйг мэдсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 123-127/,

- Гэрч Б.Чүгсүрэнгийн өгсөн: “П.Г. гэх хүнтэй 99066852 дугаарын утсаар холбогдож ямар дансанд байрныхаа төлбөрийг хийхийг асуутал Хаан банкны 5020626958 тоот дансыг надад өгснөөр би өөрийнхөө 5328003209 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Т.-ийн мэргэжилтэн П.Г. гэх хүний өгсөн 5020626858 тоот Хаан банкны дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 128-129/,

- Б.Чүгсүрэнгийн 5328003209 дугаартай данснаас П.Г.т 1.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /8-р хх-ийн 140/,

- Хохирогч Д.Отгонгэрэлээс бичгээр гаргасан гомдол /9-р хх-ийн 7/,

- Хохирогч Д.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.-ийн 52 дугаар байр буюу 20 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Манайх 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс уг 20 айлын орон сууцны 07 тоот байрны худалдан авах гэрээ байгуулж орсон. 52 дугаар байрны 07 тоот байрыг худалдан авах гэрээг Т.-ийн мэргэжилтэн Г.той байгуулсан. Худалдан авах гэрээнд заасны дагуу сар бүр 300.000 төгрөг төлөхөөр тохирсон. Т.-ийн мэргэжилтэн Г.той худалдан авах гэрээ байгуулахдаа 52 дугаар байрны 07 тоотыг нийт 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгэхэд Т.-ийн мэргэжилтэн Г. худалдан авч байгаа байрныхаа 10 хувийг бэлэн өгчих гэхээр нь 2015 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үед 6.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн үед Т.-ийн Бор-Өндөр сум дахь салбарын ажилтан Дэлгэрмаагийн Хаан банкны дансанд шилжүүлсээр байгаад нийт 2.500.000 төгрөг хийсэн байна. Т.-ийн 52 дугаар буюу 2 айлын орон сууцны 07 тоотод орсноос хойш миний төлсөн нийт 8.500.000 төгрөг Т.-ийн дансанд ороогүй байсна. Миний шилжүүлсэн мөнгийг мэргэжилтэн Г. өөртөө ашиглаж байсан байна лээ. Г. нь надтай байр  худалдан авах гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хуурамч баримт бүрдүүлэн залилсан гэж үзэж байна. 2018 онд Т.-ийн ажилтнууд Улаанбаатар хотоод ирж уулзаад манайхыг байрны төлбөр төлөөгүй шалтгаанаар байрнаас гарахыг шаардсан. Энэ үед Г.ийг надаас авсан мөнгөө Т.-ийн дансанд хийгээгүй гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 10-11/,

- Гэрч Х.Өлзийдүүрэнгийн өгсөн: “Манайх байр худалдан авах гэрээ байгуулах үедээ 6.000.000 төгрөгийг бэлнээр Г.т өгсөн. Г. анх байрны гэрээ байгуулаад явахдаа Дэлгэрмаагийн данс руу шилжүүлж байгаарай гэж хэлсэн байдаг юм. Г.т 6.000.000 төгрөг өгсөн баримт нь миний дансны хуулга болон гэрээн дээр бичигдсэн баримтаас харагдана. Сар бүр төлж байсан мөнгөний баримт бол байгаа.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 12-13/,

- Хохирогч Д.Отгонгэрэлээс Д.Дэлгэрмаад шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуулбар /9-р хх-ийн 17-20/,

- Гэрч Т.Гэрэлт-Одын өгсөн: “Би яг ямар нэртэй хүмүүстэй гэрээ байгуулснаа санахгүй байна. Тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 52 дугаар байранд оршин суух иргэдтэй хариуцсан мэргэжилтэн Г. байгуулдаг. П.Г. ажил үүргийнхээ дагуу гэрээ байгуулах эрхтэй, гэрээнд Г.ийн гарын үсгээс гадна захирал бид хоёр бас хамт гарын үсэг зурагдаж байж гэрээ хүчин төгөлдөр болно.” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 20-21/,

- “Бодь тусгал-Аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-57/20 дугаартай дүгнэлт /10-р хх-ийн 46-61/,

- Шинжээч Г.Юмчмаагийн өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан хохирогч нараас Т.-ийн дансанд мөнгө тушаасан нь хүн байгаагүй. Харин Т.-ийн ТӨрийн банкны 343200413090 тоот дансанд Дэлгэрмаа нь 2018 оны 06 дугаар сарын 18, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Н.Бариашир гэсэн утгатай 840.000 төгрөгийг тушаасан байсан. Өөр мөнгө тушаасан баримт байхгүй байсан болохоор хохирлын тооцооноос хасагдахгүй. Тухайн үед шинжээчийн дүгнэлт гаргаж байхад П.Г. нь Т.-ийн данснуудад өөрийгөө хохирогч нарын мөнгийг тушаасан байгаа, шалгуулмаар байна гэх хүсэлтийг гаргасны дагуу би Т.-ийн дараах данснуудыг шалгаж үзэхэд Хаан банкны 5099007040 харилцах данс, Төрийн банкны 343200413090, 104400343831 гэсэн харилцах данснуудад П.Г. нь дээрх хохирогч нараас авсан мөнгийг Т.-т тушаасан нь дансны баримтаар тогтоогдоогүй. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдсан 20 айлын сууцны зарим оршин суугчид нь Т.-т өөрсдөө мөнгөө тушаасан нь дансны баримтаар харагдаж байсан. Энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Миний гаргасан аудитын дүгнэлт нь холбогдох хүмүүсээс гаргаж өгсөн бүх бичиг баримтыг үндэслэж үнэн зөвөөр хийгдсэн, дэлгэрэнгүй харагдаж байгаа.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 101-102/,

- Гэрч О.М.гийн өгсөн: “Мөн санхүүгийн Даймонд программд тус дансны орлогыг шүүж шалгахад П.Г.той холбоотой орлого огт хийгдэж байгаагүй байсна.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 111, 115-117/,

- Иргэний хариуцагч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр хүний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг 2018 оны 08 дугаар сар хүртэл мэдээгүй байсан. 2018 оны 08 дугаар сард гэнэтийн шалгалт ирээд мэдсэн. Би П.Г.ийг ажлаасаа 2018 оны 05 дугаар сард халагдсан гэдгийг 2018 оны 08 дугаар сард мэдсэн. Ажлаасаа халагдсан гэдгээ бид нарт хэлэхгүй залилан хийгээд л явж байсан. Би хувьдаа ганц ч төгрөг хэрэглээгүй. Би П.Г.оос зөвшөөрөл аваад урсгал зардалд зарцуулж байсан. Би зөвшөөрөлгүй нэг ч төгрөг зарцуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 124-125/,

- “Т.” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/604 дугаарта албан бичиг /12-р хх-ийн 209/,

- Хохирогч Б.Энх-Үйлсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие Д.М. эгчийн хэлснээр урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр Төрийн орон сууцны корпорацын барьсан Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орох боломжтой гэхээр нь Д.М. эгчид 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ажлын байр болох Тэди гар утас худалдааны төвийн 1 давхарт байхдаа Айфон Икс Эс загварын 64 гигабайт багтаамжтай ногоон өнгийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг, Айфон 7 загварын хар өнгийн 32 гигабайт багтаамжтай 860.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утас өгсөн. Д.М. эгч надаас гар утасннуудыг авахдаа өөрөө гар утасгүй болчихлоо нэг утсыг нь өөрөө хэрэглэнэ, нөгөө утсыг нь цаашаагаа хүнд өгнө гэж хэлээд гуйхаар нь өгсөн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төв дээрх ажлын байрандаа байхдаа Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5114124319 дугаарын данснаасаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 30.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг гээд 1.930.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Харин 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөн Д.М.гийн данс руу 80.000 төгрөгийг Хаан банкны АТМ дээрээс шилжүүлсэн. Мөн өмнө нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн бас нэг Хаан банкны 5133173997 дугаарын данснаас мөн М. эгчийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу 700.000 төгрөг интернэт банкны аппликейшн ашиглан шилжүүлж залилуулсан. Нийтдээ 2.710.000 төгрөгийг Д.М. эгч надаас байр хөөцөлдөхийн тулд зуучлулын хөлс, унааны мөнгө хэрэгтэй байна, байрын хөөцөлдөж байгаа болохоор утасны төлбөр гарчихлаа гэж хэлж байсан. Миний төрсөн эх З.Алтантуяа нь Д.М. эгчид 4-5 сая гаруй төгрөгийн өртэй айж байгаад өрөө төлсөн гэж надад хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр над руу Д.М. эгч залгаад “эгч нь утасгүй болохоор ажил бүтээж чадахгүй хэцүү байна, эгчдээ утас зээлээч” гэж хэлж авсан. Миний эх З.Алтантуяа болон Д.М. хоёрын хоорондын мөнгөний асуудал надад огт хамаа байхгүй, би өөрөө тусдаа амьдралтай хүн. Д.М. намайг Буянт-Ухаа-2 хороололд дагуулж очоод 3 өрөө байрыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 30/,

- П.Г.ийн гэрчээр өгсөн: “Яг үнэндээ бол ямар нэг үүрэг хүлээгээгүй шүү, Д.М. та нарын хоорондох мөнгө төгрөгийн асуудал надад хамаагүй шүү гэж хэлж байсан чинь ээж нь харин тийм ээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 47/,

- Гэрч З.Алтантуяагийн өгсөн: “Би 2018 онд 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, харин 10 сая төгрөгийг танил дүү Амаржаргал нь манай хүүхдийн дансаар М.гаас зээлж байсан. Тэгээд буцаагаад өгсөн. Бас 2019 онд бол би 1 сая төгрөг зээлээд буцаагаад өгсөн. 4 сая төгрөгийг зээлээд бага багаар орлогоосоо өгсөөр байгаад төлж барагдуулсан. Айфон Икс Эс, Айфон 7 загварын гар утас, 2.810.000 төгрөг нь М.гаас зээлсэн мөнгөтэй огт холбоогүй. Би энэ талаар мэднэ. 2019 оны хавар манай охин Энх-Үйлсээс 2 ширхэг гар утас зээлчих гээд М. нь нөхөртэйгөө очиж зээлж байсан. Дараахан нь Буянт-Ухаа-2 орон сууцанд 1 давхарт хүнсний дэлгүүр ажиллуулах боломжтой 2 өрөө байр байна, авах уу, хэрэв авна гэвэл утсан дээрээ 2.810.000 төгрөг нэмээд өгчихвөл бүртгүүлээд өгье, удахгүй 9 сараас байрандаа орчихно гэж хэлэхээр нь итгээд уг мөнгийг охин хэд хувааж шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 52-53/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 55-56/,

- “Хаан” банкны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29/5168 тоот албан бичиг, түүний хавсралт /13-р хх-ийн 79-90/,

- П.Г.ийн Хаан банкны дансны хуулга /4-р хх-ийн 224-250/,

- Д.Дэлгэрмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 109-111/,

- П.Г.ийн Хаан банкны дансны хуулга /5-р хх-ийн 1-3/,

- Д.Дэлгэрмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /6-р хх-ийн 48-49/,

- Шинжээч Г.Юмчмаагийн өгсөн мэдүүлэг /12-р хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г. нь Д.М.тай бүлэглэн гүйцэтгэж “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Тунгалагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Булгамаагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Норжинхандаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Урандариас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Удвалаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бямбасүрэнгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бат-Амгалангаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Түвшинчимэгээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Байгалмаагаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

10. Д.Уранчимэгээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

- Яллагдагч П.Г. нь ганцаараа:

“Т.” ТӨҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь салбарт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа:

11. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 52-09 тоотод оршин суугч Б.Сайнсарнайн байрны төлбөрт төлсөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5.200.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 105.000 төгрөг, нийт 5.305.000 төгрөгийг Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дансанд шилжүүлж, Д.Дэлгэрмаагаар дараа нь өөрийн эзэмшлийн 5020626958 дугаартай данс руу 5.305.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Сайнсарнайд 5.305.000 төгрөгийн,

12. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Х.Ундрахын байрны төлбөрт төлсөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг,

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, бүгд 25.000.000 төгрөгийг тус тус Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дансанд хийлгэж, Д.Дэлгэрмаагаас дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 20.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дэлгэрмаагаас хохирогч Х.Ундрахын данснаас шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь хохирогч Х.Ундрахын байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 2.110.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Х.Ундрахад нийт 25.000.000 төгрөгийн хохирлыг,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 18 тоотын оршин суугч Н.Бариашираас байрны төлбөрт төлсөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 95.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 100.000, 180.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 250.000, 30.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 840.000 төгрөг, нийт 2.055.000 төгрөгийг,

- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 220.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 280.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 560.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөг, нийт 4.015.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогч Н.Бариаширд нийт 4.015.000 төгрөгийн,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 14 тоотын оршин суугч Г.Болортуяагаас байрны төлбөрт бэлнээр болон дансаар төлсөн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 750.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1.530.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөгийг,

- 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1.300.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2.200.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, бүгд 7.230.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 данс руу хийлгэж, Д.Дэлгэрмаагаар дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 6.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дэлгэрмаагаас бэлнээр 300.000 төгрөг авсан, П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь Н.Болортуяагийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 670.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Н.Болортуяад нийт 7.220.000 төгрөгийн,

15. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Д.Мөнхцэцэгээс байрны төлбөрт бэлэн өгсөн мөнгөнөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 840.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 200.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөгийг,

- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 200.000 төгрөг, АТМ-ээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5.000.000 төгрөг, нийт 5.400.000, бүгд 7.120.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Т.йн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаад өгч, Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай данс руу 6.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн П.Г.ийн зөвшөөрлөөр Д.Дэлгэрмаа нь Д.Мөнхцэцэгийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 230.000 төгрөгийг байрны урсгал засварт зарцуулж, хохирогч Д.Мөнхцэцэгт нийт 7.120.000 төгрөгийн,

16. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 07 тоотод оршин суух Д.Отгонгэрэлтэй худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдөр хохирогч Д.Отгонгэрэлээс бэлнээр 6.000.000 төгрөгийг, мөн гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 тоот дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийн,

17. Шүүгдэгч П.Г. нь эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод оршин сууж байхдаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа цогцолбор хороололд хохирогч Т.Ууганбаярыг байранд оруулж өгнө гэж 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөгийг авч, хохирогч Т.Ууганбаярт 4.000.000 төгрөгийн,

18. Шүүгдэгч П.Г. нь Говь-Алтай аймгийн Цогт суманд 2017 оны 09 дүгээр сард томилолтоор ажиллах хугацаандаа Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд оршин суугч Ж.Чулуунбатаас байрны төлбөр гэж түүний эхнэрийн 5328003209 дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М. нь П.Г.ийг “Т.” ТӨҮГ-т ажилладаггүй гэдгийг мэдсээр байж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Тунгалагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Булгамаагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Норжинхандаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Урандариас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Удвалаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бямбасүрэнгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бат-Амгалангаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Түвшинчимэгээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Байгалмаагаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Түвшинчимэгийн эзэмшлийн 5094064616 дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

- Хохирогч Ж.Удвалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 11-нд иргэн Д.М. гэгчид түрээсийн орон сууцны шалгаруулалтад зуучилж өгнө гэхээр нь түүнд би өөртөө байсан 6 сая төгрөгөө өгөөд залилуулсан юм. Миний хувьд тэр мөнгөө бусдаас зээлж аваад өгч байсан. Т.Даариймаа гэдэг манай найз эмэгтэйгээс 4 сая төгрөгийг нь аваад өгч байсан. Тэгээд үлдсэн 2 сая төгрөгийг нь би өөрөө энд тэндээс бусад хүмүүсээс аваад цуглуулаад өгч байсан юм. Энэ үед миний хажууд Ч.Тунгалаг болон түүний нөхөр Дэлгэр нар хамтдаа байж байсан. Мөнгөө интернэт банкаар шилжүүлэн өгч байсан. Би тэр өдөр Алтжин бөмбөгөрийн гадаа Тунгалагийн машин дотор нь сууж байгаад шилжүүлэн өгсөн юм. Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд тэтгэрийн насны ангилалд тэнцэхэд зуучилна гэхээр нь түнд итгээд өгчихсөн. Би тэр Д.М.г сайн танихгүй, харин түүнийг Ч.Тунгалаг эгчээр дамжуулан танилцаж байсан. Тийм ээ, би тэр Т.Даариймаа гэгчийн мөнгийг нь өгсөн байгаа. Түүнд одоо ямар  нэгэн өр шир байхгүй. Би тэр хүнийг угаасаа танихгүй, нэг удаа тааралдаж байсан. Тэр өдөр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч.Тунгалаг эгч бид хоёр наашаа явж байсан цагдаа дээр гомдлоо гаргаж өгнө гэсэн чинь яах юм бэ гэж хэлээд араас нь дагаа яваад байсан. Тэгж байгаад гомдол гаргуулахаа болиулаад тэр Г. нь цаасан дээр бичиг хийж өгч байсан. Удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд байсан. Би тэр өдөр өөрийнхөө Хаан банкны 5075335999 дугаарын данснаасаа Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу нь эхлээд 4.000.000 төгрөг шилжүүлэн өгч байсан, харин дараагаар  нь Ч.Тунгалагаас 1.500.000 төгрөг зээлж, түүний дансаар нь Д.М.гийн данс руу шилжүүлэн өгч байсан, мөн өдөртөө бэлнээр 500.000 төгрөгөө М.д өгөөд, ингээд нийт 6.000.000 төгрөг М.д өгсөн юм. Би тэр мөнгөнөөс хойшоо Д.М.гаас хувийн журмаар зээлж авсан мөнгөө буцааж дансаар нь шилжүүлэн өгч байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7, 3-р хх-ийн 7/,

- Хохирогч Э.Булгамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн М. гэх хүнийг Тунгалагаар дамжуулан танилцсан юм. Тунгалаг эгч буюу түүний нөхөр Дэлгэр нар нь М. гэх хүнд мөн адил Буянт-Ухаад байр авах зорилгоор 5.000.000 төгрөг өгөөд залилуулсан гэж байсан. Би М. гэдэг хүнтэй сүүлд 2019 онд байр үзүүлэх гэж дуудахад нэг уулзсан. Тухайн өдрөөс хойш дахин уулзаагүй юм. Сүүлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М. өөрийн 96666758 гэх дугаарын утаснаас над руу залгаад миний мөнгийг 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд алга болсон юм. 2019 оны 02 дугаар сард Алтжин бөмбөгөр худалдааны төв дээр өөрийн данснаас М.  гэх данс руу 5.000.000 төгрөг хийсэн юм. Тухайн үед намайг гүйлгээний утга дээрээ барааны мөнгө гэж хийгээрэй гэж хэлээд хийлгэсэн юм. Надаас тухайн мөнгийг бараа авах зорилгоор зээлээгүй. Би Г. гэх хүнийг тавьж мэдэхгүй байна. Тухайн М. гэх хүн надад тухайн үед миний цаана нэг хүн байгаа, чамтай уулзуулна гэж хэлдэг байсан юм. Тухайн хүний нэрийг хэлж байгаагүй, мэдэхгүй, мөн уулзаж үзээгүй юм. Тэгээд надаас Д.М. нь юм асуугаад байсан нийгмийн даатгал төлж байсан хуулбар, гэрчилгээний хуулбар зэрэг материал хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд мөнгөө хурдан өгөхгүй бол өөр хүн орно шүү гэж мэргэжлийн хяналтын газар хүлээн авна гэж хэлж байсан. Тэгсээр байгаад нэг жил гаран болчихоор нь би өөрөө энд ирээд гомдлоо гаргаж өгч байсна. Тухайн үедээ хэдэн хүмүст туслаад оруулж өгнө гэж хэлж байсна. Эхний ээлжинд 5 сая төгрөг өгвөл оруулж өгнө гэж хэлж байсан. Тэгээд цахимаар бүртгээд, тэрнийхээ сонголтод найдвартай болгож өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 3-р хх-ийн 52/,

- Гэрч Б.Дэлгэрийн өгсөн: “Би Булгамаа гэх хүнийг танина. Тухайн хүн манай эхнэр Тунгалагийн холын хамаатан байгаа юм. Тухайн үед Буянт-Ухаа дээр өндөр настан, залуу гэр бүл, өрх толгойлсон эхчүүд зэрэг шалгуураар байранд хамрагдуулах байсан тул Булгамаа 2019 оны 03 дугаар сарын орчим М. гэх хүнд 5.000.000 төгрөг өгөөд байрандаа орж чадаагүй юм. Тухайн үед Булгамааг манай эхнэр Тунгалаг М.тай танилцуулж өгч байсан юм. Тэгээд тухайн өдөр Булгамаа буюу түүний нөхөр, би эхнэрийн хамт дөрвүүлээ тухайн байрыг очиж харсан юм. Тухайн байр нь 2 өрөөтэй 1 байр, 3 өрөөтэй 1 байр зэргийг М. өөрөө үзүүлээд бид нар гарцгаасан юм. М. бид хоёрыг мөн адил залилсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

- Хохирогч Ч.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.М. эгчид 5 сая төгрөгөө өгөөд залилуулсан юм. Энэ нь тэр эмэгтэй надад түрээсийн байрны зуучлалд 5 сая төгрөг өгвөл би хурдан байранд оруулна гэж хэлээд байхаар нь би түүнд итгээд мөнгөө өгч байсан. Тэр шалгаруулалт нь өндөр настан, өрх толгойлсон, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нөхцөл нь хангагдсан бол зуучилж өгнө гэж хэлж байсан. Тухайн үедээ би тэр өдөр Д.М.гийн Хаан банкны данс боло 5029372743 тоот дугаартай дансанд нь 5 сая төгрөгөө интернэт банкаар шилжүүлсэн. Би тэр өдөртөө Алтжин бөмбөгөрийн гадаа зогсож байгаад уулзангаа шилжүүлэн өгсөн тэр үед миний өөрийн данс нь 5037084314 тоот дугаартай данснаас шилжүүлэн өгсөн. Тэр эмэгтэй Д.гийн М. гэдэг, тэр манай Алтжин бөмбөгөрийн1 давхарт гоо сайхны бараа зардаг лангуу түрээслэж байсан. Тэгээд түүнийг мэддэг болсолн. Тэгээд түүнд нэлээн итгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж байсан. Тэгэхэд тэр Г. гэгчтэй хамтдаа явж байгаад энэ хүн мөнгийг чинь авсан, удахгүй төлнө гэж хэлээд баталгааны бичиг хийж өгч байсан. Би тэр Г. гэгчийг танихгүй ээ, сүүлд нь Д.М. өөрөө тэгж яриад байгаа юм. Уг нь мөнгө төгрөг өгч, авалцаж байх үед тэр Г. гэгч залуу байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179/,

- Хохирогч С.Норжинхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай найз Алтанхуяг нь “манай бэр эгчийн дүү гээд М. гэгч хүн байдаг, тэр хүн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа-2 хорооллын байрны квот авч өгөх боломжтой хүн байгаа, 5.000.000 төгрөг өгвөл оруулж өгч болно” гэж хэлж байсан. Тэгээд Алтанхуяг, Алтанхуягийн дүү Сүхээ, М.гийн эгч гэх эмэгтэй бид нар М.д тус бүр 5.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Тэгээд би нөхөр Отгонбаярын хамт М.гийн амьдардаг Яармагийн Шинэ-Өргөө гэх байранд очиж уулзсан. Тухайн үед М. нь нөхөр бид хоёр хэлэхдээ “эгч нь өмнө олон хүнийг байртай болгож байсан ба Буянт-Ухаа 1-д бас оруулж байсан. Эгч нь найдвартай оруулж өгнө, дундаасаа болино гэх юм бол мөнгөө авч болно хамаагүй, 2019 оны 06 дугаар сар гэхэд байранд чинь оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоорондоо ярилцаж байгаад М.гийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкнаас өөрийн эзэмшлийн 1609167991 гэсэн данснаас 2.500.000 төгрөгөөр 2 удаа М. гэх хүний Хаан банкны 5029372743 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 4 сар өнгөрөөд 2019 оны 06 дугаар сард М. эгчтэй холбогдож, 6 дугаар сард орно гэсэн яасан юм бол гэж лавлаж асуухад М. эгч “хойшилсон, тэгээд 2019 оны 09 дүгээр сард орохоор болсон” гэж хэлсэн. Тэгээд 3 сар хүлээж байгаад дахиж М. эгчтэй холбогдож лавлаж асуухад “бас л хойшилсон, 2019 оны 12 дугаар сард оруулахаар болсон” гэжх зэргээр хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Г. нь хэлэхдээ М. бид хоёр мөнгийг чинь хувааж авсан гэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-16/,

- Хохирогч С.Урандарийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хүргэн ахын дүү Сүхээ 2019 оны 04 дүгээр сарын дундуур уулзахад би Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн байранд орох гээд хүнд 5 сая төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас байранд нь хамрагдаж болох уу гэсэн чинь надад 89011538 гэсэн дугаар өгсөн. Энэ дугаарт холбогдоход нэг эмэгтэй хүн утсаа аваад би байранд орох бэлэн 5 сая төгрөгтэй хүн хайж байгаа. Удахгүй Буянт-Ухаа-2 хороолол ашиглалт орох гэж байгаа. Та 2019 оны 04 дүгээр сарын 20-ны дотор мөнгөө өгчих юм бол Улсын баяр наадам гэхэд байрандаа орчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 байр авч болох уу гэхэд тэр хүн болно гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар эгч Удвалд хэлсэн чинь чи мөнгийг нь өгчих, надад одоо мөнгө байхгүй гэж байсан. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын Номин их дэлгүүрийн ард байдаг Хаан банкнаас өөрийн 5753331847 дугаартай данснаас 5 сая төгрөгийг Д.гийн М. гэх хүний Хаан банкны 5029372743 дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн М. надад хэлэхдээ мөнгөө шилжүүлэхдээ утган дээр М.д мөнгөн зээлэв гэж бичээрэй, байрны мөнгө төгрөг гэж бичиж болохгүй шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би М.д мөнгө зээлэв гэж шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М. гэх хүнтэй анх удаа Яармагийн эцэс дээр уулзаад би өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ, дансны хуулга, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 1 хувь цээж зураг зэргийг өгсөн. Уулзахдаа би Яармагийн эцэст байх 52 захын Хаан банкны АТМ-ээс өөрийн 5753331847 дугаартай данснаас Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаартай дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд наадам хүртэл хүлээгээд М. холбогдохгүй байхаар нь М.гийн 89011538 дугаарт залгахад байр нь дуусаагүй байна, удахгүй ашиглалтад орохоор байрандаа орно гэж хэлсэн. Удаа дараа удахгүй байрандаа орно гэж худал хэлсэн. Тэгэхээр М.д өгсөн 10 сая төгрөг бол миний мөнгө байгаа юм. Д.гийн М.гаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.080.000 төгрөг буцаан авсан. Нийт 5.000.000 төгрөгөө буцаан авсан. М. хэлэхдээ үлдэгдэл 5 сая төгрөгийг цувуулаад өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-95/,

- Гэрч С.Удвалын өгсөн: “Миний төрсөн дүү болох Урандарь 2019 оны хавар сарыг нь сайн санахгүй байна. Би түрээсийн орон сууцанд хамрагдах гээд хүнд материал болон 5 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Урандарьт намайг түрээсийн орон сууцанд хамруулаад өгөөч надад мөнгө байхгүй байна, чи надад 5 сая төгрөг өгчих, дараа нь цувуулаадөгье гэж тохирсон. Дүү миний өмнөөс өөрөөсөө 5 сая төгрөг өгсөн байсан юм. Дараа нь сарыг нь сайн санахгүй байна, дүү би хүнд залилуулсан юм шиг байна, танаас ямар мөнгө авалтай нь биш нийт гаргасан 10 сая төгрөг нь миний юм чинь өөрөө цагдаад өгнө гэж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106/,

- Гэрч Б.Сүххуягийн өгсөн: “Миний мэдэж байгаагаар Норжинханд нь 5 сая төгрөг өгсөн, С.Урандарь 10 сая төгрөг өгөөд 5 сая төгрөгөө буцаагаад авсан, одоо 5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Харин миний хувьд 5 сая төгрөг өгсөн нь үнэн бас манай төрсөн ах Б.Алтанхуяг нь 5 сая төгрөг өгсөн юм. Бид хоёр гомдол гаргахгүй гэж бодож байгаа. Өөрсдөө цаагуураа учраа олох сонирхолтой байгаа юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58/,

- Хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын дундуур яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 96-31 тоот гэртээ байж байтал орой 19:00 цагийн орчимд миний зүс таних Түвшинчимэг гэх эмэгтэй над руу залгаад би чамд итгэхийн аргагүй санал тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай санал юм гэж асуухад 6.000.000 төгрөг өгчих юм бол Буянт-Ухаа-2 хороололд байртай болох боломж байна гэж хэлсэн. Би яг найдвартай юм уу гэж асуухад М. гэж хүүхэн байгаа байранд асуудалгүй оруулаад өгнө гэж хэлж байсан. Би тэгээд чи тэр хүнийгээ сайн таньдаг юм уу гэж асуухад нөхөр нь манай ангийн хүүхэд, найдвартай хүмүүс байгаа гэж байсан. Тэгэхээр нь би итгээд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Оюунтөгс рүү залгаад Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Тухайн үед би нотариат орж гэрээ байгуулчих гэж хэлэхэд тэгэх шаардлага байхгүй, итгэлтэй хүмүүс байгаа гэж хэлж байсан. Түвшинчимэгийн ярьж байгааг сонсоход М. гэж хүн нь Буянт-Ухаад байранд оруулж өгдөг хүн шиг юм ярьж байсан. Хальт нэг удаа таарч байсан, тиймээс огт уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129/,

- Хохирогч С.Бат-Амгалангийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын хавар байх аа, манай эгч Түвшинчимэг нь орон сууцанд хамрагдах уу гэж асуусан юм. Тэгэхээр би ямар учиртай орон сууц юм гэж асуусан чинь манай нэг найз харин түрээсийн орон сууцанд хамруулж байгаа гэнэ, тэгээд оруулах хүн байна уу гээд надаас асууж байна гэж байсан. Тэгээд би урьдчилгаа хэдийг өгөх юм ямар бичиг баримт бүрдүүлэх юм гэж асуухад эхлээд 6.000.000 төгрөг өгнө. Тэгээд холбогдох бичиг баримтууд бүрдүүлж өгөөд болно гэсэн. Тэгэхээр нь би 6.000.000 төгрөгөө эгчийнхээ данс руу хийж өгсөн юм. Тэгээд би эгчид найдаад сайн лавлаж асуугаагүй итгээд орхисон юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/,

- Хохирогч С.Түвшинчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сард түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр үед манай М. гэх эмэгтэй надтай уулзаад Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрөөр 6.000.000 төгрөг өгчих юм бол наадмын үеэр байранд орох боломжтой байна, надад нэг таньдаг хүн байгаа  гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа М. дахиж оруулах хүмүүс байна уу гэж асуухаар нь болох юм уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Бат-Амгалан, найз Байгалмаа, бас Бямбасүрэн, ажлын эмэгтэй болох Уранчимэг нарт хэлж, бас 6.000.000 төгрөгийг аваад М.д өгсөн юм. Тэр өдрөөс хойш М.тай холбогдож байр юу болж байгаа талаар асууж тодруулахад байра нь бэлэн байгаа, түр хүлээж бай гэж хэлээд байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр М.тай уулзсан тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй байгаа. Би урьд өгсөн мэдүүлэг дээр дансаа хараагүй болохоор М.д 5.000.000 төгрөг шилжүүлсэн айх гэж бодсон юм. Тэгсэн дараа нь дансныхаа хуулгыг харсан чинь М.гийн данс руу би 4.250.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би М.гийн данс руу 5 хүний мөнгө гэж 28.250.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-141/,

- Хохирогч Х.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 20-нд Түвшинчимэг над руу залгаад чамд итгэхийн аргагүй санал тавих гэсэн юм, 6.000.000 төгрөг өгөөд Буянт-Ухаа-2 байранд оруулж өгөх найдвартай хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 гэсэн данс руу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлээд, тэр өдрөө Түвшинчимэгтэй зээлийн гэрээ хийж, Баянгол дүүргийн нотариатаар орсон юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224-225, 11-р хх-ийн 75/,

- Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 08 дугаар сард Түвшинчимэг бид хоёр ажил дээр байж байсан чинь Түвшинчимэг манай нэг найз Буянт-Ухаа-2-т хямдхан байр байна, орон хүн байна уу гэж асууж байсан. Тэгээд би сонирхоод яаж орох юм, ямар бичиг баримт бүрдүүлэх юм гэж асуухад урьдчилгаа 6.000.000 төгрөг өгвөл болох юм байна лээ гэж хэлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, маргааш нь 1.000.000 төгрөг Түвшинчимэгийн Хаан банкны 5094064616 гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 231-232, 11-р хх-ийн 80/,

- Хохирогч С.Түвшинчимэгийн эзэшмлийн Хаан банкны 5094064616 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 179-204/,

- Д.М.гийн эзэмшлийн Хаан банкны 5029372743 дугаарын дансны хуулга /3-р хх-ийн 23-50, 160-178/,

- Д.М., П.Г. нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /11-р хх-ийн 91-92/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 67-73/,

- Хохирогч Б.Сайнсарнайгаас бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 39/,

- Хохирогч Б.Сайнсарнайгаас гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 40-41/,

- Х.Ундрах, П.Г. нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /4-р хх-ийн 51-52/,

- Хохирогч Х.Ундрахаас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /5-р хх-ийн 4-12/,

- Хохирогч Н.Бариаширын бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 54-55/,

- Хохирогч Н.Бариашираас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 57-63/,

- Хохирогч Г.Болортуяагаас бичгээр гаргасан гомдол,

- Хохирогч Г.Болортуяагийн “Хаан” банкны 5946198760 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 75-77/,

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн бичгээр гаргасан гомдол /4-р хх-ийн 79-81/,

- Г.Энхбатын эзэмшлийн “Хаан” банкны 5946136554 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 210/,

- Хохирогч Б.Сайнсарнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2015 оны 06 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцанд анх байр худалдан авах зорилгоор тус байрны гэрээт ажилтан Дэлгэрмаа гэгчтэй уулзаж орсон. Урьдчилгаа 10 хувь буюу 5.200.000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг түрээс хэлбэрээр буюу сар бүр 120.000 төгрөг тушааж үлдсэн байрны мөнгийг явцын дунд байрны мөнгөө 30 хувь болгоно гэсэн нөхцөлөөр орсон. Ингээд би урдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийж, 52 дугаар байрны 09 тоотод нүүж орсон. Ингээд би 2019 оны 07 дугаар сараас сар бүр 120.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сар хүртэл төлсөн. Би энэ түрээсийн мөнгө болох сар бүр төлж байсан 120.000 төгрөгийг Т.-ийн дансанд хийж эхэлсэн. Тэгсэн 2016 оны 09 дүгээр сараас түрээсийн төлбөр нь 210.000 төгрөг болж өссөн. Энэ үетэй давхцуулаад миний орсон бага метр квадрат худалдах биш түрээс хэлбэрээр болгосон. Хэрэв худалдаж авах юм бол 30 хувийг нь төл гэсэн. Тэгэхээр тийм боломжгүй байсан болохоор түрээсээр амьдрах болсон. Ингээд би нэгэнт л худалдаж авахаа больсон учир өмнө урдчилгаа болгож төлсөн 5.200.000 төгрөгөө түрээсийн мөнгөнд суутгуулахаар Дэлгэрмаа, Г. хоёртой тохиролцсон юм. Би анх орохдоо төлсөн урьдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийсэн. Тэгтэл Дэлгэрмаа нь цаашаа Т.-ийн данс руу хийнэ гэж ярьж байсан боловч Т.-ийн дансанд хийгээгүй байсан. Үүнийг 2018 оны 11 дүгээр сард Т.-ийн ажилчдыг шалгахаар ирэхэд нь мэдсэн. Харин миний санаж байгаагаар Дэлгэрмаагийн дансанд түрээсийн мөнгө болох 105.000 төгрөгийг нэг удаа хийж байсан. Гэтэл манайхыг түрээс төлөөгүй гээд байгаа. Тэгсэн энэ мөнгийг Г. нь Дэлгэрмаагаар дамжуулж, өөрийнхөө дансанд авч ашигласан байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 86-87/,

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надад нийт 7.120.000 төгрөгийн хохирол учирснаас Г. надад 700.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг маань өгөөгүй байгаа. Манай нөхөр Ганхуягийн 5946052899 тоот данснаас 5.000.000 төгрөгийг Дэлгэрмаагийн нөхөр Энхбатын данс руу 1 удаа шилжүүлсэн. Бусад мөнгийг дандаа бэлнээр Дэлгэрмаад өөрт нь өгч байсан. Нэг удаа өгөхдөө 280.000 юм уу, 200.000 төгрөг өгдөг байсан. Би 2018 оны 05 дугаар сард Г.той байрны урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг өгөх гээд залгахад Г. нь энэ талаар Дэлгэрмаа мэдэж байгаа, Дэлгэрмаа нь ямар дансанд хийхийг мэдэж байгаа гэхээр нь Дэлгэрмаатай утсаар ярихад Дэлгэрмаа нь “Манай нөхөр Энхбатын 59646136554 гэх Хаан банкны дансанд хийчих, би өөрөө аваад Т. руу шилжүүлчихье гэхээр нь би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн данснаасаа Дэлгэрмаагийн нөхрийн данс болох 59646136554 данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Өмнө нь Г. нь байрны урьдчилгаа мөнгөө яаралтай өг, өгөхгүй бол байраа суллаж өг гэж өдөр бүр л шаардаж байсан. Тэгэхээр нь би нөхөр Ганхуягаар цалингийн зээл авахуулж байгаад энэ мөнгийг шилжүүлсэн. Би хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 840.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 1.920.000 төгрөгийг тухайн үед Т.-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан Дэлгэрмаад бэлнээр өгч байсан. Мөн 2017 оны 12 дугаар сард амралтын өдөр таарсан байсан тул Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан дүү Эрдэнэчимэгтэй хамт хэвтэж байсан хүнээр нь 200.000 төгрөгийг мобайлаар Дэлгэрмаагийн дансанд хийлгэж байсан. Би Дэлгэрмаад нийт 7.120.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95-96, 6-р хх-ийн 146-147/,

- Гэрч Р.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн эгч Эрдэнэтуяагийн охин Сайнсарнай нь надаас Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдсан 20 айлын орон сууцанд урьдчилгаа 10 хувь буюу 5.200.000 төгрөг төлөх юм бол байранд орох боломж байна, та мөнгө зээлүүлээч гэхээр нь миний Төрийн банкны дансанд байсан мөнгөнөөсөө 5.200.000 төгрөгийг Дэлгэрмаагийн данс руу хийсэн. Тухайн үед Дэлгэрмаа нь байрны урьдчилгаа 5.200.000 төгрөгөө өгөөд байрны түлхүүрээ аваад байрандаа ор гэж байсан. Бид ч байрны урьдчилгаа өгөөд байрандаа буюу уг 20 айлын орон сууцны 3 давхрын 9 тоотод орсон.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103/,

- Гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг нэгдсэн эмнэлгийн урд хэсэгт шинээр баригдаж эхэлсэн 5 давхар 52 тоот байранд анх 210 оноос 2015 оны 02 дугаар сар хүртэл манаачаар ажиллаж байгаад уг байрыг ашиглалтад орсон буюу 2015 оны 02 дугаар сараас орон нутгийн гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Анх 52 дугаар байранд урьдчилгаа 30 хувийг төлөх нөхцөлөөр Бор-Өндөр сум дахь орон нутгийн Т.йн борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ажилтан Г. нь 2 айлыг 2015 оны 06 дугаар сард оруулж байсан юм. Үүнээс хойш 2015 оны 10 дугаар сараас 14 айлыг сарын 120.000-150.000 төгрөгөөр түрээслэн оруулсан. Тэгсэн 2016 оны 08 дугаар сард Г. нь түрээсийн орон сууц хариуцсан дарга гэх Д.Нарантуяа, мэргэжилтэн Д.Дөлгөөн нар ирж байрны түрээсийг нэмж сарын төлбөрийг жижиг метр квадратыг 210.000 төгрөг, том метр квадратыг 280.000 төгрөг болгосон. Би Г.ийн дансанд мөнгө хийхдээ өөрийн данснаас Г.ийн данс руу шилжүүлдэг байсан. Учир нь дээрх айлууд нь Г.той холбогдож урьдчилгаа мөнгө хийе гэхээр нь “Г. нь наана чинь манай гэрээт байгаа, наад хүндээ өгчих” гэж намайг зааж өгдөг байсан. Би тэр үед гэрээт ажилтан нь байсан юм. Би 5 айлын нийт 59.580.000 төгрөг Г.ийн хувийн данс руу шилжүүлсэн.

2015 оны 10 дугаар сард Болортуяа Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 52 дугаар байрны 13 тоотод орж байсан. Болортуяа нь 52 дугаар байранд орохдоо түрээсийн гэрээ байгуулж орж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг, хэзээ шилжүүлж байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Болортуяагаас над руу шилжүүлсэн мөнгийг дансанд орж ирэхээр нь шууд Г.ийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Байрны түрээс гэж над руу шилжүүлсэн мөнгөнөөс нь хувьдаа завшиж, хэрэглэж байсан удаа байхгүй, мөнгө орж ирэхээр Г. руу шилжүүлдэг. Мөн Болортуяа надад бэлнээр 2.000.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тэр мөнгийг нь шууд Г. руу шилжүүлсэн.

Д.Мөнхцэцэг нь Бор-Өндөр сумын 2 дугаар багт байх 52 дугаар байрны 02 тоотод  худалдан авах зорилгоор 2017 оны 08 дугаар сараас орсон. Тухайн үед байранд орохдоо Г.той ярьж байгаад орж байсан. Мөнхцэцэг байрны мөнгөө надад бэлнээр өгдөг байсан. Мөнхцэцэгийн өгсөн мөнгийг Г.ийн Хаан банкны данс руу шууд шилжүүлдэг байсан. Мөн Мөнхцэцэг нэг удаа 5.000.000 төгрөгийг манай нөхрийн дансанд хийж байсан. Тэр мөнгийг нь Г.ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед миий виза карт олдохгүй байсан болохоор нөхрийнхөө данс руу хийлгүүлж байсан. Би Г.оос ажлын үүрэг чиглэл авдаг байсан. Т.ас энэ хугацаанд над руу нэг ч хүн ярьж байгаагүй. Байрны түрээс, төлбөр тооцооны талаар ярьдаггүй байсан. Г. надтай яриад Т.ас энэ хугацаанд над руу нэг ч хүн ярьж байгаагүй. Байрны түрээс, төлбөр тооцооны талаар ярьдаггүй байсан. Г. надтай яриад Т.йн дансанд хийхээ больсон, миний өөрийн дансанд хийдэг болсон гэж хэлсэн. Ямар учиртайг нь асуухаар би танд үүрэг чиглэл өгч байна, миний хэлсний дагуу ажилла гэж хэлдэг байсан болохоор байрны оршин суугчдаас орж ирсэн мөнгийг Г.ийн данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 109-115, 5-р хх-ийн 197-198, 6-р хх-ийн 48-49, 9-р хх-ийн 14-15/,

- Гэрч Б.Сарангэрэлийн өгсөн: “Би Т.д 10 дахь жилдээ ажиллаж байсан. Би Г.той хамт ажиллаж байх үедээ Г.ийг хариуцсан даргын албан тушаалд байсан. Г. нь орон нутаг хариуцсан борлуулалтын менежер хийдэг байсан. Г. нь ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар орон нутгийн орон сууцны борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үлдэгдэл төлбөрийг төвлөрүүлэх, орон сууцны борлуулалтын сурталчилгаа идэвхижүүлэлтийн ажлыг зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 09 дүгээр сард П.Г. халагдсаны дараа шинээр томилогдсон борлуулалтын менежер томилолтоор очсоны дараа мэдсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 116-117/,

- Гэрч Д.Дөлгөөний өгсөн: “Би Г.ийг 20 айлын оршин суугчдын байрны түрээсийн төлбөр мөнгийг гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагийн дансаар дамжуулан өөрийн дансандаа авч, хувьдаа ашиглаж байсан талаар мэдээгүй. Г. нь харин хариуцан борлуулагдах 10 айлын оршин суугчидтай уулзах ажлыг зохион байгуулж явсан. Тэрнээс манай түрээсийн хэлтсийнхэн борлуулалтын хэлтсийн ажилд оролцохгүй болохоор бид П.Г.ийг ямар үйлдэл хийж байсан эсэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 50-51/,

- Хохирогч Н.Бариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би анх 2016 онд уг байрны 18 тоотод орохдоо байрны барьцаа гэж 840.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөр 280.000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 80.0000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 185.000 төгрөгийг тус тус 343200413090 гэсэн Т.-ийн дансанд хийсэн. Тухайн үед Т.-ийн гэрээт ажилтан Дэлгэрмаа нь худалдан борлуулалтын данс өөрчлөгдсөн, өөр данстай болсон гээд надад 5020626958 гэсэн данс өгсөн. Энэ нь хувь хүний данс байсан учир тодруулж асуухад “олон аймаг олон хүнтэй харьцдаг учир хэн хэдэн төгрөг хийж байгааг хянах учир Г.ийн дансанд хийлгэж байгаа юм” гэж Дэлгэрмаа хэлсэн. Ингээд энэ хугацаанаас хойш Г.ийн 5020626958 гэсэн данс руу түрээсийн мөнгө хийж эхэлсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 280.000 төгрөгийг Т.-ийн дансанд хийх байснаас 185.000 төгрөгийг хийсэн учир үлдэгдэл 95.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 250.000 болон 30.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 280.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 840.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 220.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 60.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 280.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 280.000 төгрөгийг АТМ-ээс, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 560.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 560.000 төгрөгийг буюу нийт 4.015.000 төгрөгийг Г.ийн 5020626958 дугаарын дансанд өөрөө хийж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 148-149/,

- Хохирогч Х.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 52 дугаар байрны 10 тоотод 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх орж, тэр цаг хугацаанаас одоог хүртэл амьдарч байна. Би анх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж орохдоо байрны төлбөр буюу урьдчилгаа 6.000.000 төгрөгийг тухайн үед Т.-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дугаарын данс руу шилжүүлж байсан. Үүнээс хойш сар бүр 25-30-ны хооронд сар бүр 500.000 төгрөгийг Дэлгэрмаагийн мөн л Хаан банкны дансанд шилжүүлж байсан. Миний хувьд Дэлгэрмаагийн дансанд л хийдэг байсан. Тэрнээс Т.-ийн ажилтан албан тушаалтан болон Т.-ийн дансанд мөнгө хийж байгаагүй. Би нийт Дэлгэрмаагийн дансанд 25.000.000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 150-151/,

- Хохирогч Г.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 13 тоотод амьдарч байхдаа бол байрны төлбөр мөнгийг гэрээн дээр тусгасан 104400343831 гэсэн дансанд хийдэг байсан. Харин 14 тоотод шилжиж ороход Дэлгэрмаа нь байрны төлбөр тушаах данс өөрчлөгдсөн, дансыг нь аваарай гэж байсан юм. Би төлбөр мөнгө тушаах гээд дансыг нь асуусан боловч хэлээгүй. Тэгсэн нэг өдөр мөнгөө тушаахаар дансыг нь асуутал “миний данс руу хийчих, би тушаачихъя, Т.-ийн дансанд хийхдээ салгаж ялгаж хийх ёстой” гэхээр нь би Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 дугаарын дансанд байрны төлбөр мөнгөө хийсэн. Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.530.000 төгрөгийг байрны урьдчилгаа болгож Дэлгэрмаагийн дансанд, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж Дэлгэрмаад дансаар, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.300.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж Дэлгэрмаад дансаар, 2.200.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Мөн би 2017 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл мөнгийг сарын 280.000 төгрөгөөр бодож 1.960.000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сард орохдоо байрны барьцаа мөнгөний зөрүү гэж 210.000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгч байсан. Би нийт 7.830.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 152-153/,

- П.Г.ийн эзэмшлийн Хаан банкны 5020626958 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 224-250, 5-р хх-ийн 1-3/,

- “Т.” ТӨҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 14-37/,

- Д.Дэлгэрмаагийн эзэмшлийн “Хаан” банкны 5945037076 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 52-92/,

- “Т.” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1/1734 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 168/,

- Хохирогч Т.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сараас Буянт-Ухаа цогцолбор хороололд байр авахаар судалж байгаад өөрийн дүү П.ид энэ тухайгаа хэлэхэд надад өөрийн таньдаг Болороо гэх эмэгтэйн найз Г. гэх хүнтэй уулзаад намайг уг байранд оруулж чадна, та надад эхний ээлжинд 4.000.000 төгрөг шилжүүлээд өгчих, та надад итгэхгүй бол гэрээ хийгээд баталгаажуулчихъя гээд би тэгэхээр нь найдвартай юм байна гэж итгээд зээлийн гэрээг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Шонхор плазагийн ойролцоо нотариатын газар орж гэрээг П.Г. надтай байгуулж, АТМ-ээс мөнгө авч бэлнээр өгсөн. Би хуулийнхаа дагуу бүртгэлд нь хамрагдаад түрээсийн орон сууцанд хамрагдъя гэж бодоод байж байхад Г. нь би оруулаад өгч чадна гэж хэлсний дагуу 4.000.000 төгрөгийг Г.т өгсөн юм. Тэрнээс биш Г.т мөнгө зээлсэн зүйл байхгүй. Г.т мөнгө зээлэх ч шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 58-60/,

- Гэрч Р.Болормаагийн өгсөн: “Миний танил дүү П. надаас түрээсийн орон сууцны талаар асуухаар нь би тухайн үед Г.оос байрны талаар сонсоод П.ид Г.ийн дугаарыг өгөөд тэр хоёр хоорондоо уулзаад, тохироод мөнгө өгсөн тухай хэлсэн байсан. Гэтэл дараа нь П. над руу утасдаад мөнгө өгчихсөн, эргүүлж авч чадахгүй байгаа тухайгаа надад хэлсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 62/,

- Гэрч Ч.П.ийн өгсөн: “4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд тухайн үед бэлнээр 3, 4 дүгээр хорооллын Дүүхээ төвийн АТМ-с аваад тэндээ миний машинд сууж байгаад мөнгөө тоолоод Ууганбаяр эгч Г.т өгсөн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 63/,

- Хохирогч Т.Ууганбаяр, П.Г. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, дансны хуулбар, дансны дэлгэрэнгүй хуулга /8-р хх-ийн 67-68/,

- Хохирогч Ж.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд 2012 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Уг байр нь 3.700.000 төгрөгөөр үнэлэгдэж, эхнэр бид 2 төлбөрийг нь төлж өөрсдийн болгож авах зорилготой байсан юм. Т.-ийн мэргэжилтэн П.Г. нь Говь-Алтай аймгийн Цогт суманд ирж ажиллахдаа 8 айлын орон сууцны төлбөрөө төлөөгүй хүмүүстэй уулзаад байрныхаа төлбөрийг хурадн төлөхийг шаардаад явсан. Үүнээс хойш 2 сарын дараа би П.Г. гэх хүнтэй 99066852 дугаарын утсаар холбогдож ямар дансанд байрныхаа төлбөрийг хийхийг асуутал Хаан банкны 5020626958 тоот дансыг надад өгснөөр эхнэрийнхээ 5328003209 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Т.-ийн мэргэжилтэн П.Г. гэх хүний өгсөн 5020626958 тоот Хаан банкны дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг мөнгө очих ёстой газраа очоогүй алга болсон байсныг 2019 оны 01 дүгээр сарын 22-нд байх орон сууцныхаа мөнгийг хий гэсэн утгатай нэхэмжлэл манайд ирсэн. Ингэж тэр 1.500.000 очих ёстой газраа очоогүйг мэдсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 123-127/,

- Гэрч Б.Чүгсүрэнгийн өгсөн: “П.Г. гэх хүнтэй 99066852 дугаарын утсаар холбогдож ямар дансанд байрныхаа төлбөрийг хийхийг асуутал Хаан банкны 5020626958 тоот дансыг надад өгснөөр би өөрийнхөө 5328003209 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Т.-ийн мэргэжилтэн П.Г. гэх хүний өгсөн 5020626858 тоот Хаан банкны дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 128-129/,

- Б.Чүгсүрэнгийн 5328003209 дугаартай данснаас П.Г.т 1.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /8-р хх-ийн 140/,

- Хохирогч Д.Отгонгэрэлээс бичгээр гаргасан гомдол /9-р хх-ийн 7/,

- Хохирогч Д.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.-ийн 52 дугаар байр буюу 20 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Манайх 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс уг 20 айлын орон сууцны 07 тоот байрны худалдан авах гэрээ байгуулж орсон. 52 дугаар байрны 07 тоот байрыг худалдан авах гэрээг Т.-ийн мэргэжилтэн Г.той байгуулсан. Худалдан авах гэрээнд заасны дагуу сар бүр 300.000 төгрөг төлөхөөр тохирсон. Т.-ийн мэргэжилтэн Г.той худалдан авах гэрээ байгуулахдаа 52 дугаар байрны 07 тоотыг нийт 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгэхэд Т.-ийн мэргэжилтэн Г. худалдан авч байгаа байрныхаа 10 хувийг бэлэн өгчих гэхээр нь 2015 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үед 6.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн үед Т.-ийн Бор-Өндөр сум дахь салбарын ажилтан Дэлгэрмаагийн Хаан банкны дансанд шилжүүлсээр байгаад нийт 2.500.000 төгрөг хийсэн байна. Т.-ийн 52 дугаар буюу 2 айлын орон сууцны 07 тоотод орсноос хойш миний төлсөн нийт 8.500.000 төгрөг Т.-ийн дансанд ороогүй байсна. Миний шилжүүлсэн мөнгийг мэргэжилтэн Г. өөртөө ашиглаж байсан байна лээ. Г. нь надтай байр  худалдан авах гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хуурамч баримт бүрдүүлэн залилсан гэж үзэж байна. 2018 онд Т.-ийн ажилтнууд Улаанбаатар хотоод ирж уулзаад манайхыг байрны төлбөр төлөөгүй шалтгаанаар байрнаас гарахыг шаардсан. Энэ үед Г.ийг надаас авсан мөнгөө Т.-ийн дансанд хийгээгүй гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 10-11/,

- Гэрч Х.Өлзийдүүрэнгийн өгсөн: “Манайх байр худалдан авах гэрээ байгуулах үедээ 6.000.000 төгрөгийг бэлнээр Г.т өгсөн. Г. анх байрны гэрээ байгуулаад явахдаа Дэлгэрмаагийн данс руу шилжүүлж байгаарай гэж хэлсэн байдаг юм. Г.т 6.000.000 төгрөг өгсөн баримт нь миний дансны хуулга болон гэрээн дээр бичигдсэн баримтаас харагдана. Сар бүр төлж байсан мөнгөний баримт бол байгаа.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 12-13/,

- Хохирогч Д.Отгонгэрэлээс Д.Дэлгэрмаад шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуулбар /9-р хх-ийн 17-20/,

- Гэрч Т.Гэрэлт-Одын өгсөн: “Би яг ямар нэртэй хүмүүстэй гэрээ байгуулснаа санахгүй байна. Тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 52 дугаар байранд оршин суух иргэдтэй хариуцсан мэргэжилтэн Г. байгуулдаг. П.Г. ажил үүргийнхээ дагуу гэрээ байгуулах эрхтэй, гэрээнд Г.ийн гарын үсгээс гадна захирал бид хоёр бас хамт гарын үсэг зурагдаж байж гэрээ хүчин төгөлдөр болно.” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 20-21/,

- “Бодь тусгал-Аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-57/20 дугаартай дүгнэлт /10-р хх-ийн 46-61/,

- Шинжээч Г.Юмчмаагийн өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан хохирогч нараас Т.-ийн дансанд мөнгө тушаасан нь хүн байгаагүй. Харин Т.-ийн ТӨрийн банкны 343200413090 тоот дансанд Дэлгэрмаа нь 2018 оны 06 дугаар сарын 18, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Н.Бариашир гэсэн утгатай 840.000 төгрөгийг тушаасан байсан. Өөр мөнгө тушаасан баримт байхгүй байсан болохоор хохирлын тооцооноос хасагдахгүй. Тухайн үед шинжээчийн дүгнэлт гаргаж байхад П.Г. нь Т.-ийн данснуудад өөрийгөө хохирогч нарын мөнгийг тушаасан байгаа, шалгуулмаар байна гэх хүсэлтийг гаргасны дагуу би Т.-ийн дараах данснуудыг шалгаж үзэхэд Хаан банкны 5099007040 харилцах данс, Төрийн банкны 343200413090, 104400343831 гэсэн харилцах данснуудад П.Г. нь дээрх хохирогч нараас авсан мөнгийг Т.-т тушаасан нь дансны баримтаар тогтоогдоогүй. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдсан 20 айлын сууцны зарим оршин суугчид нь Т.-т өөрсдөө мөнгөө тушаасан нь дансны баримтаар харагдаж байсан. Энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Миний гаргасан аудитын дүгнэлт нь холбогдох хүмүүсээс гаргаж өгсөн бүх бичиг баримтыг үндэслэж үнэн зөвөөр хийгдсэн, дэлгэрэнгүй харагдаж байгаа.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 101-102/,

- Гэрч О.М.гийн өгсөн: “Мөн санхүүгийн Даймонд программд тус дансны орлогыг шүүж шалгахад П.Г.той холбоотой орлого огт хийгдэж байгаагүй байсна.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 111, 115-117/,

- Иргэний хариуцагч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр хүний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг 2018 оны 08 дугаар сар хүртэл мэдээгүй байсан. 2018 оны 08 дугаар сард гэнэтийн шалгалт ирээд мэдсэн. Би П.Г.ийг ажлаасаа 2018 оны 05 дугаар сард халагдсан гэдгийг 2018 оны 08 дугаар сард мэдсэн. Ажлаасаа халагдсан гэдгээ бид нарт хэлэхгүй залилан хийгээд л явж байсан. Би хувьдаа ганц ч төгрөг хэрэглээгүй. Би П.Г.оос зөвшөөрөл аваад урсгал зардалд зарцуулж байсан. Би зөвшөөрөлгүй нэг ч төгрөг зарцуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 124-125/,

- “Т.” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/604 дугаарта албан бичиг /12-р хх-ийн 209/,

- Хохирогч Б.Энх-Үйлсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие Д.М. эгчийн хэлснээр урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр Төрийн орон сууцны корпорацын барьсан Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орох боломжтой гэхээр нь Д.М. эгчид 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ажлын байр болох Тэди гар утас худалдааны төвийн 1 давхарт байхдаа Айфон Икс Эс загварын 64 гигабайт багтаамжтай ногоон өнгийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг, Айфон 7 загварын хар өнгийн 32 гигабайт багтаамжтай 860.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утас өгсөн. Д.М. эгч надаас гар утасннуудыг авахдаа өөрөө гар утасгүй болчихлоо нэг утсыг нь өөрөө хэрэглэнэ, нөгөө утсыг нь цаашаагаа хүнд өгнө гэж хэлээд гуйхаар нь өгсөн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төв дээрх ажлын байрандаа байхдаа Д.М.гийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5114124319 дугаарын данснаасаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 30.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг гээд 1.930.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Харин 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөн Д.М.гийн данс руу 80.000 төгрөгийг Хаан банкны АТМ дээрээс шилжүүлсэн. Мөн өмнө нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн бас нэг Хаан банкны 5133173997 дугаарын данснаас мөн М. эгчийн Хаан банкны 5029372743 дугаарын данс руу 700.000 төгрөг интернэт банкны аппликейшн ашиглан шилжүүлж залилуулсан. Нийтдээ 2.710.000 төгрөгийг Д.М. эгч надаас байр хөөцөлдөхийн тулд зуучлулын хөлс, унааны мөнгө хэрэгтэй байна, байрын хөөцөлдөж байгаа болохоор утасны төлбөр гарчихлаа гэж хэлж байсан. Миний төрсөн эх З.Алтантуяа нь Д.М. эгчид 4-5 сая гаруй төгрөгийн өртэй айж байгаад өрөө төлсөн гэж надад хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр над руу Д.М. эгч залгаад “эгч нь утасгүй болохоор ажил бүтээж чадахгүй хэцүү байна, эгчдээ утас зээлээч” гэж хэлж авсан. Миний эх З.Алтантуяа болон Д.М. хоёрын хоорондын мөнгөний асуудал надад огт хамаа байхгүй, би өөрөө тусдаа амьдралтай хүн. Д.М. намайг Буянт-Ухаа-2 хороололд дагуулж очоод 3 өрөө байрыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 30/,

- П.Г.ийн гэрчээр өгсөн: “Яг үнэндээ бол ямар нэг үүрэг хүлээгээгүй шүү, Д.М. та нарын хоорондох мөнгө төгрөгийн асуудал надад хамаагүй шүү гэж хэлж байсан чинь ээж нь харин тийм ээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 47/,

- Гэрч З.Алтантуяагийн өгсөн: “Би 2018 онд 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, харин 10 сая төгрөгийг танил дүү Амаржаргал нь манай хүүхдийн дансаар М.гаас зээлж байсан. Тэгээд буцаагаад өгсөн. Бас 2019 онд бол би 1 сая төгрөг зээлээд буцаагаад өгсөн. 4 сая төгрөгийг зээлээд бага багаар орлогоосоо өгсөөр байгаад төлж барагдуулсан. Айфон Икс Эс, Айфон 7 загварын гар утас, 2.810.000 төгрөг нь М.гаас зээлсэн мөнгөтэй огт холбоогүй. Би энэ талаар мэднэ. 2019 оны хавар манай охин Энх-Үйлсээс 2 ширхэг гар утас зээлчих гээд М. нь нөхөртэйгөө очиж зээлж байсан. Дараахан нь Буянт-Ухаа-2 орон сууцанд 1 давхарт хүнсний дэлгүүр ажиллуулах боломжтой 2 өрөө байр байна, авах уу, хэрэв авна гэвэл утсан дээрээ 2.810.000 төгрөг нэмээд өгчихвөл бүртгүүлээд өгье, удахгүй 9 сараас байрандаа орчихно гэж хэлэхээр нь итгээд уг мөнгийг охин хэд хувааж шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 52-53/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 55-56/,

- “Хаан” банкны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29/5168 тоот албан бичиг, түүний хавсралт /13-р хх-ийн 79-90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт П.ийн Г., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Д.гийн М. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч П.Г. нь хохирогч Ч.Тунгалагт хохиролд 4.750.000 төгрөг, Э.Булгамаад 4.750.000 төгрөг, С.Норжинхандад 5.000.000 төгрөг, С.Урандарьт 5.000.000 төгрөг, Ж.Удвалд 5.750.000 төгрөг, С.Бат-Амгаланд 6.000.000 төгрөг, С.Түвшинчимэгт 4.250.000 төгрөг, Х.Байгалмаад 6.000.000 төгрөг, Д.Уранчимэгт 6.000.000 төгрөг, Б.Сайнсарнайд 5.305.000 төгрөг, Х.Ундрахад 22.800.000 төгрөг, Н.Бариаширд 2.415.000 төгрөг, Г.Болортуяад 6.020.000 төгрөг, Д.Мөнхцэцэгт 4.740.000 төгрөг, Д.Отгонгэрэлд 7.000.000 төгрөг, Т.Ууганбаярт 4.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.М. хохирогч Б.Энх-Үйлсэд хохиролд 5.790.000 төгрөгийг тус тус төлсөн, П.Г. нь хохирогч Ж.Чулуунбатад учирсан хохирол 1.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Г., Д.М. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч П.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 17.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.М.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г.ийн урьд цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялаас нь хасч буюу 3.945.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч П.Г.ийн нийт эдлэх ялыг 13.055.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г., Д.М. нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн “Т.” ХХК-иас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СиДи, 364 хуудас бүхий 2 хавтаст баримтыг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Д.М. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт П.ийн Г.ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

      шүүгдэгч Ш. овогт Д.гийн М.г ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Г.т 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М.д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г.ийн урьд цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялаас нь хасч буюу 3.945.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч П.Г.ийн нийт эдлэх ялыг 13.055.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г.т оногдуулсан 13.055.000 төгрөгөөр торгох ял, Д.М.д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г., Д.М. нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах, М. Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Д.М.д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г.оос 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чонос овогт Жаргалсайханы Чулуунбат /ДМ86022710/-д олгосугай.

            8. Хэрэгт хавсарган ирүүлсэн “Т.” ХХК-иас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СиДи, 364 хуудас бүхий 2 хавтаст баримтыг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Д.М. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД