Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 86

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч А.Г

Хариуцагч Б.Н нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг А.Г ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багт оршин суух Б.Н холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч А.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Б.Н 2016 онд танилцаж 2017 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүү Н.Т мэндэлсэн. 2019 оны 01 сарын 06-ны өдөр Б.Н ямар шалтгаанаар бүү мэд зүү залгиад хагалгаанд орсон чинь гэрийнхэн нь чамаас болж зүү залгисан, чи одоо салвал таарна гэх мэтээр элдэв нэгээр хэлж байнгын дарамттай байсан. Гэтэл Б.Н нь 2019 оны 02 сард эмнэлгээс гарч ирээд үл ялих зүйлээр шалтаглан гар хүрч, манай гэрээс зайлаарай, би өөр хүнтэй болсон гэж элдэв нэгээр хэлж доромжлох болсон. Б.Н  гаргаж байгаа зан байдал болон гэр бүлийх нь дарамт хэцүү байсан учир би аргаа бараад цагаан сарын дараа Бор-Өндөрт байх ээж, аав дээрээ хүүгээ аваад ирсэн. Тэрнээс хойш надтай болон хүүтэйгээ нэг ч ирж уулзаагүй, утсаар ч холбогдоогүй. Сураг сонсох нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон гэсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд энэ хүнтэй цаашид үргэлжлүүлэн хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Н.Т миний асрамжид үлдээж, Б.Н хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: “Миний бие А.Г тай 2017 онд гэр бүл болсон. 2017 оны 10 сарын 31-нд хүү Н.Т төрсөн. Бид хоёр 2 жил гаран хамтран амьдарсан. Энэ хугацаанд А.Г д нэг удаа ч гар хүрж байгаагүй. Намайг маш их харддаг. Үүнийг ажлын хамт олон мэднэ. Харин надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл шүүхэд өгсөн байна. Үүнийг би маш их гайхаж байна. Тэгээд уулзах гэж очихоор урдаас уурлаж хөөж туугаад хүүтэй минь уулзуулахгүй, хүүдээ юм аваачиж өгөхөд уурлаж  дургүйцэж аваачсан юмыг гэрээсээ гаргаж хаясан. Удаа дараа эгч нарын маань утсаар болон хэл амаар удаа дараа доромжилсон. Ээжийг минь зүй бусаар доромжилсон. Хүүгээ бодоод утсаар яриад байхаар нь эргэж цагаан сарын өмнө нийлсэн боловч сар шинээр гэрээс хөөж гаргаад хаалга түгжээд гэр рүү оруулахгүй байсан. Аргаа бараад сарын дараа гэрт нь аав ээж рүү нь хүүтэйгээ цуг хүргэж өгсөн. Би хүү Н.Т их л санадаг. Ганц хүүгээ сайн хүн болж өсөөсэй гэж боддог. Бид эвлэрүүлэн зуучлалаар дахин ороод эвлэрэх боломжгүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө. Н.Т миний хүүхэд мөн. Хүү Н.Т эх А.Г ын асрамжид өгөхийг зөвшөөрч байна ” гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч А.Г  нь хариуцагч Б.Н хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Г ын “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Г  нь хариуцагч Б.Н хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүү Амбуу овогт Б.Н  Н.Т төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.Г , хариуцагч Б.Н нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас 2019 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.

Зохигч нь 2017 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү Н.Т төрсөн эх А.Г ын асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Н.Т эх А.Г ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Н гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Г  нь хүү Н.Т  нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч А.Г , хариуцагч Б.Н нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч А.Г ын “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар    зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар

 зүйлд тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Н  Н.Т эх н А.Г ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү Н.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Н-аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Н.Т хэрэгцээнд зарцуулахыг эх н А.Г д даалгасугай.

5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Н улсын тэмдэгтийн хураамж 101764 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч А.Г д олгож, улсын тэмдэгтийн хураамж 31564 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           9.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      М.ЭНХМАНДАХ