| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023 01 30 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Т.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Т.ын О.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0031 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт оршин суух, А. овогт Т.ын О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О. нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз О.ын байгаа газар очсон. Би 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагийн орчим дэлгүүр ороод 0.75 л Хараа архи аваад, найз О.тай хувааж уусан. Тухайн үед манай найз охин Ариунзаяа ирчихсэн байсан. Би шөнийн 03:00 цагийн орчим найз охин Ариунзаяаг “чи одоо гэр лүүгээ яв” гээд хэлтэл “миний утас О.т байгаа, би гар утсаа аваад явлаа” гэтэл найз О. гар утсыг нь өгөхгүй байсан. Би найз охин Ариунзаяаг яв гээд түлхтэл хажуу талаас О. орж ирээд “чи эмэгтэй хүнийг тэгж болдог юм уу, би удаан тэвчлээ” гээд намайг газарт унагаж байгаад зодсон. Миний зүүн нүдний зовхи хавдаж, хөхөрч зулгарсан, дээд уруул хавдсан, толгойн дагз хэсэг хавдсан. Уг гэмтлийг манай найз О. учруулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 34/,
- Гэрч П.Ариунзаяагийн өгсөн: “Б.Л.ад “найз охиныхоо хажууд архи уудаг хүн байдаг юм уу” гэж хэлэхэд над руу уурлаад, цохих гээд дайраад байсан. Удалгүй гаднаас О., Отгоноо 2 орж ирээд О. намайг өмөөрч Б.Л.ыг зодсон. О. Б.Л.ыг зогсож байхад газарт унагаж толгой, нүүр лүү нь гараараа цохиод байсан. Тухайн зодоон болж байхад Отгоноо гэж найз нь хараад зогсож байсан. Тухайн зодоон болсны дараа Б.Л.ын нүүр, нүд нь хавдаад, шүднээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16644 тоот: “Б.Л.ын биед дагзны хуйх, зүүн хөмсөг, хоёр зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхины зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.О. нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.О.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.О. нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз О.ын байгаа газар очсон. Би 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагийн орчим дэлгүүр ороод 0.75 л Хараа архи аваад, найз О.тай хувааж уусан. Тухайн үед манай найз охин Ариунзаяа ирчихсэн байсан. Би шөнийн 03:00 цагийн орчим найз охин Ариунзаяаг “чи одоо гэр лүүгээ яв” гээд хэлтэл “миний утас О.т байгаа, би гар утсаа аваад явлаа” гэтэл найз О. гар утсыг нь өгөхгүй байсан. Би найз охин Ариунзаяаг яв гээд түлхтэл хажуу талаас О. орж ирээд “чи эмэгтэй хүнийг тэгж болдог юм уу, би удаан тэвчлээ” гээд намайг газарт унагаж байгаад зодсон. Миний зүүн нүдний зовхи хавдаж, хөхөрч зулгарсан, дээд уруул хавдсан, толгойн дагз хэсэг хавдсан. Уг гэмтлийг манай найз О. учруулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Ариунзаяагийн өгсөн: “Б.Л.ад “найз охиныхоо хажууд архи уудаг хүн байдаг юм уу” гэж хэлэхэд над руу уурлаад, цохих гээд дайраад байсан. Удалгүй гаднаас О., Отгоноо 2 орж ирээд О. намайг өмөөрч Б.Л.ыг зодсон. О. Б.Л.ыг зогсож байхад газарт унагаж толгой, нүүр лүү нь гараараа цохиод байсан. Тухайн зодоон болж байхад Отгоноо гэж найз нь хараад зогсож байсан. Тухайн зодоон болсны дараа Б.Л.ын нүүр, нүд нь хавдаад, шүднээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16644 тоот: “Б.Л.ын биед дагзны хуйх, зүүн хөмсөг, хоёр зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхины зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.О.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.О.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.Л. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.О.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Т.ын О.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Т.О.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.О. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД