Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 2023         02         06                                         2023/ШЦТ/185

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Ш.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Ш.ын Ч.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01784 3290

дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, О. овогт Ш.ын Ч..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ч. нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, CU түргэн хоолны газраас Ш.Б.ын эзэмшлийн Dell i7 загварын нөүтбүүкийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 1.072.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх зүүн 4 замын автобусны буудлын урд талд байх CU дэлгүүр лүү ганцаараа орсон. Тухайн үед би CU-д орохдоо өөрийн 6 дугаар үеийн i7 Dell нөүтбүүктэй цүнхээ аваад орсон бөгөөд хоолоо идэж дуусгаад нөүтбүүктэй цүнхээ CU-д мартаад гараад явсан байсан ба 2-3 минутын дараа CU-д буцаж ороход миний нөүтбүүкийг аваад, цүнхийг нь үлдээсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Хохирогчийн дахин өгсөн: “Нэг хар өнгийн хувцастай, хар өнгийн малгайтай, цагаан масктай, таяг тулсан хөл муутай 50-60 орчим насны эрэгтэй хүн надаас 100 төгрөг асуухаар нь би “байхгүй” гэж хэлээд хоолоо идсэн. Тэр 50-60 орчим насны эрэгтэй миний суусан газрын зүүн талын ширээн дээр сууж байсан. Тэгээд CU-д юмаа идчихээд гараад 13-ын автобусны буудлын ТҮЦ-нээс 2 ширхэг тамхи татаж байхдаа цүнхээ CU-д үлдээснээ санасан. Тэгээд буцаад ортол цүнх байхаар нь шалгатал миний нөүтбүүк байхгүй, ойр орчим хүн байхгүй болохоор нь миний хажуу ширээн дээр суусан хүн авсан байх гэж бодоод менежертэй нь уулзаад камер шүүтэл миний хажуу ширээн дээр сууж байсан эрэгтэй миний цүнхэн дотроос нөүтбүүкийг авч байгаа дүрс байсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1-2/2003 тоот: “Ш.Ч. нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан болон амбулаторийн хяналтад байдаг гэх баримт байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 37/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Ч. нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, CU түргэн хоолны газраас Ш.Б.ын эзэмшлийн Dell i7 загварын нөүтбүүкийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 1.072.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх зүүн 4 замын автобусны буудлын урд талд байх CU дэлгүүр лүү ганцаараа орсон. Тухайн үед би CU-д орохдоо өөрийн 6 дугаар үеийн i7 Dell нөүтбүүктэй цүнхээ аваад орсон бөгөөд хоолоо идэж дуусгаад нөүтбүүктэй цүнхээ CU-д мартаад гараад явсан байсан ба 2-3 минутын дараа CU-д буцаж ороход миний нөүтбүүкийг аваад, цүнхийг нь үлдээсэн байсан. Нэг хар өнгийн хувцастай, хар өнгийн малгайтай, цагаан масктай, таяг тулсан хөл муутай 50-60 орчим насны эрэгтэй хүн надаас 100 төгрөг асуухаар нь би “байхгүй” гэж хэлээд хоолоо идсэн. Тэр 50-60 орчим насны эрэгтэй миний суусан газрын зүүн талын ширээн дээр сууж байсан. Тэгээд CU-д юмаа идчихээд гараад 13-ын автобусны буудлын ТҮЦ-нээс 2 ширхэг тамхи татаж байхдаа цүнхээ CU-д үлдээснээ санасан. Тэгээд буцаад ортол цүнх байхаар нь шалгатал миний нөүтбүүк байхгүй, ойр орчим хүн байхгүй болохоор нь миний хажуу ширээн дээр суусан хүн авсан байх гэж бодоод менежертэй нь уулзаад камер шүүтэл миний хажуу ширээн дээр сууж байсан эрэгтэй миний цүнхэн дотроос нөүтбүүкийг авч байгаа дүрс байсан”. гэх мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Ч.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Б.Б.д 1.072.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Ч.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт 256 цагаар тооцон эдлэх ялаас хасч, шүүгдэгч Ш.Ч.ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О. овогт Ш.ын Ч.ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч.т 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Ч.ын урьд цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт 256 цагаар тооцон эдлэх ялаас хасч, шүүгдэгч Ш.Ч.ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцсугай.

            4. Ш.Ч.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.Ч.аас 1.072.000 төгрөгийг гаргуулан хохирогч Шарайд овогт Баянжаргалын Б. /ЖВ02222135/-д олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД