Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2019/00084/И |
Дугаар | 97 |
Огноо | 2019-07-01 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Г.Н нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг оршин суух Г.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг оршин суух Г.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Н 2012 оны 04 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарсан. Г.Н гэр бүл болсноос хойш 2012 оны 06 сарын 24-ний өдөр хүү Б.Г төрсөн. Хүү Б.Г төрснөөс хойш үл ойлголцол, хардалт, хэрүүл маргаан тасрахгүй амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул 2013 оны 08 сараас эхлэн өөрсдийн хүсэлтээр албан бусаар салж хүү Б.Г өөрийн асрамжидаа авч 6 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Г.Н нь өөр амьдрал зохиож нөхөр хүүхэдтэй болон амьдарч байна. Иймд хүү Б.Г би өөрийн асрамжидаа авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэгэнт бид хоёр салаад 6 жил болсон учраас эргэж буцаж нийлэх шаардлага байхгүй учраас эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлмээргүй байна. Өнгөрсөн жил би эхнэртэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Г миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тусдаа амьдраад 6 жил болж байна. Би одоо гэр бүлтэй болсон. Нэг хүүхэд төрүүлсэн. Өмнө нь бас нэг хүүхэдтэй. Миний хүүхдээс болж маргалдаж, намайг зоддог байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид эвлэрэх боломжгүй. 2012 оны 04 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 06 сарын 24-ний өдөр миний хүү Б.Г төрсөн. Таарч тохирохгүй улмаас 2013 оны 08 сараас хойш бид тусдаа амьдарч байгаа” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Н холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Б ын “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Н танилцаж, гэр бүл болж, 2012 оны 04 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2013 оны 08 сар хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 06 сарын 24-ний өдөр хүү Б.Г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б , хариуцагч Г.Н нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Г.Б нь эхнэр Г.Н зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2013 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь 2019 оны 06 сарын 25-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.
Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Г.Б нь эхнэр Г.Н зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, 2013 оны 08 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ дахин авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно” гэж заасан байна.
Гэрлэгчид нь 2012 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Г төрсөн эцэг Г.Б ын асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзээд хүү Б.Г эцэг Г.Б ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Г.Б нь хүү Б.Г нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Г.Б , хариуцагч Г.Н нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б ын хариуцагч Г.Н гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Б-ын Б.Г-ыг эцэг Г.Б-ын асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Г.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г.Н улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
8.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ