| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0662/З |
| Дугаар | 221/МА2025/0124 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0124
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2025/0124 | Улаанбаатар хот |
О.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар;
Нэхэмжлэгч: О.Д
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Гуравдагч этгээд: “ГСШТ” ТӨҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19* дугаартай “ГС-ШТ ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь ГС-ШТ д эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх.” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0662/3
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухайд. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А-ийн гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгийг Үндэсний геологийн албаны санал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар “ГС-ШТ ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19* дугаартай тогтоол нь “ГС-ШТ ” ТӨҮГ-д эрх зүйн харилцааг үүсгээгүй байна” гэжээ.
3.1.1. Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 31* дугаар тогтоолоор “ГСШТ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталсан. Тус үйлдвэрийн газрын дүрмийн 5.1.3-д зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Үндэсний геологийн албаны санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батлахаар тодорхой заасан байдаг. Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-26 дугаартай “Ажил үүрэг орлон гүйцэтгэх хуваарь батлах тухай” тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай “С.Ш-О-д чөлөө олгох тухай” тушаал, эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай мэдэгдэл зэргээс үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Ш-О-ын ажлыг Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А түр орлон гүйцэтгэж байсан ба түр орлон гүйцэтгэх ажил үүрэгт “цаг үеийн шаардлагатай ажлууд”-ыг заасан байх тул Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А нь албан үүргийг түр орлон гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгээр “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор батлагдсан “ГСШТ” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж байгаа...” гэх саналыг манайд ирүүлсэн.
3.1.2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно” гэж, Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-41 дүгээр тушаалаар баталсан Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т “Албыг гадаад, дотоодод албаны дарга төлөөлөх бөгөөд түүний даалгаснаар болон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар нэгжийн дарга төлөөлж болно”, 2.7.1-д “Албаны даргын түр эзгүйд түүний албан үүргийг нэгжийн дарга орлон гүйцэтгэх бөгөөд орлон гүйцэтгэх хугацаандаа албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зэргээс бусад асуудлаар шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ албаны даргад танилцуулна”. гэж заасны дагуу дээрх албан бичигт Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг тогтоолыг “ГС-ШТ” ТӨҮГ-т эрх зүйн харилцаа үүсгээгүй байна” гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа хууль эрх зүйн хувьд хангалттай нотлоогүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл, хэрэгт авагдсан баримтыг нягтлан шалгаагүй мөн Үндэсний геологийн албаны санал, дотоод журмын хэрэгжилт, төлөөлөх эрхийн асуудлуудыг буруу тайлбарласан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвхөн албан ёсны саналд үндэслэн тогтоол гаргасан бөгөөд энэ нь дүрмийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
3.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 19* дүгээр тогтоол хуульд нийцсэн бөгөөд эрх зүйн харилцаа үүсгэсэн тухай: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19* дүгээр тогтоол нь хуулийн дагуу гарсан бөгөөд “ГСШТ” ТӨҮГ-тай эрх зүйн харилцаа үүсгэх үндсэн баримт бичиг юм. Уг тогтоол нь байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг хууль ёсны дагуу шинэчлэн батлах зорилготой байсан мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд хуулийн шаардлага, дүрэм журамд нийцсэн. Албан бичиг нь албаны дарга байсаар байхад орлон гүйцэтгэгчээр зуруулсан эсэхээс үл хамааран тухайн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй. Учир нь тогтоол гаргах үйл явц нь зөвхөн түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг дээр тулгуурлаагүй. Гарын үсгийн асуудал нь тогтоолын хууль ёсны агуулгыг өөрчлөхгүй бөгөөд тогтоол нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж гарсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хууль, дүрэм, журмын хүрээнд тогтоолоо гаргасан болно. Тус байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох буюу хэн хэнийг төлөөлөх эрхтэйг шалгах эрх бүхий байгууллага биш юм. Албан ёсны хэвлэмэл хуудаст, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж ирүүлсэн саналыг тухайн байгууллагын санал гэж үзнэ.
Иймд Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл, нотолгоонд тулгуурлаагүй, нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбарыг хангалттай шалгаагүй учир Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Хэргийн талаар товч дурдвал: Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1114 дугаартай албан бичгээр Төсвийн шууд захирагч, ТӨ-ийн үйлдвэрийн газруудын захирал нарт албан даалгавар хүргүүлсэн бөгөөд үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “ГСШТ” ТӨҮГ нь 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний геологийн албанд тус тус хүргүүлсэн.
Үндэсний Геологийн алба нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4 (249 тоот албан бичгээрээ ГСШТ гаргасан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 38 асуудал хэлэлцэн ГСШТ-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг 19* дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан.
4.2. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байгаагүй тухайд: Анхан шатны шүүх Үндэсний Геологийн албаны “... саналыг дэмжиж байна...” гэх утга агуулгатай албан бичгийг шийдвэр, тушаал гаргах эрхгүй албан тушаалтан гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг саналыг үндэслэн гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19* дугаартай ГСШТ-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь ГСШТ-д эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй гэж үзсэн. Гэвч Үндэсний Геологийн албаны даргын түр эзгүйд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.У томилогдсон байх бөгөөд уг албан тоот дээр гарын үсэг зурах эрхийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, болоод Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргад амаар олгосон байсан. Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн хүсэл зоригийг илэрхийлсэн харилцааг Эрх зүйн харилцаа гэдэг ба нийгмийн хүсэл зориг нь тухайн эрх зүйн харилцааг тодорхойлох гол үүрэгтэй. Захиргааны эрх зүйн харилцааны онолоор хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн хоорондох эрх зүйн зохицуулалт бүхий харилцааг ойлгодог ба шүүхийн шийдвэрт (үндэслэлийн 6 дахь хэсэг) эрх зүйн харилцаа үүсгээгүй талаар тодорхой тайлбарлаагүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг төрийн байгууллагууд жишиг болон хэрэгжсэн тохиолдолд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны жишиг алдагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжиж ТӨБЗГ-ын 19* дүгээр тогтоолыг эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж хүчингүй болгосон тохиолдолд “ГСШТ” ТӨҮГ-ын уг тогтоолыг үндэслэж гаргасан тушаал, шийдвэр, бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагаа, ажил байдлын тодорхойлолт зэрэг 223 хүний эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсээд байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон О.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үндэсний Геологийн албыг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 тоот албан бичгийг үндэслэл болгон дүрмийн шаардлагыг хангасанд тооцож, тогтоолыг батлах эрх зүйн үндэслэл байгаагүй, бүрдүүлбэр хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй. ...Огт төлөөлөх эрхгүй этгээд Геологийн албыг төлөөлөөд баримт явуулчхаад байхад тэрийг нь үндэслээд хууль, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө тухайн төрийн байгууллага хоорондын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэж, хариуцагчаас “...Хариуцагч захиргааны байгууллага тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох буюу хэн нэгнийг төлөөлөх эрхтэйг шалгах эрхгүй байгууллага. Албан ёсны хэвлэмэл хуудаст, гарын үсэг зурж ирүүлсэн саналыг тухайн байгууллагын санал гэж үзнэ.” гэж, харин гуравдагч этгээдээс “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дээрх шат дараатай арга хэмжээг үндэслэн Засгийн газрын 2022 оны 317 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ...маргаан бүхий тогтоолоор зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалтыг баталсан.” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 31* дугаар тогтоолын 1 дэх заалтаар “ГТЛ” төрийн өмчит үйлдвэрийн газар, “ГСТ” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нийлүүлэн “ГСШТ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулж, 3 дахь заалтаар “ГСШТ" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн батлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “ГСШТ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемийг, 2 дугаар хавсралтаар тус газрын албан тушаалын жагсаалтыг баталсан байна.
4. Үүний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “ГСШТ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 19* дүгээр тогтоолыг баталж, тогтоолын 3 дахь заалтаар дээрх 5 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
5. Анхан шатны шүүх “...Засгийн газрын агентлагийг төлөөлөх эрхгүй этгээд “ГС-ШТ” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн үндэслэлгүй байх бөгөөд улмаар уг саналыг үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19* дугаартай “ГС-ШТ ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь ГС-ШТ д эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч О.Д-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.
6. Учир нь Захиргааны хэргийн шүүхээс үзүүлэх эрх зүйн хамгаалалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-52.5.6-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс тодорхойлсны дагуу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14-т заасан шийдвэрийг гаргах бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдана.
7. Гэтэл нэхэмжлэгч О.Д-ийн маргааны зүйл болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19* дугаар тогтоолыг дүгнэж, түүнтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг зүйлд хамааралтай маргааныг шүүх дахин авч хэлэлцэх боломжгүй бөгөөд энэ талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан бөгөөд хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх явдлыг хангах зорилгоор батлан гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2.3-т “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно.”, Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй.”, ... захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг ... захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ.” гэснээс үзэхэд, дээрх маргаан бүхий тогтоолтой холбоотой үйл баримтыг үнэлж, дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол/-үүд байгаа тул дахин нотлох шаардлагагүй юм.
7.2. Тодруулбал, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч О.Д нь иргэн Т.Х, Г.Б, Л.Б-ын нарын хамт “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19* тоот ГСШТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2024/4693 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.Д, Г.Б нарын гаргасан гомдлоор шүүгчийн захирамжийг хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2024/0532 дугаар тогтоолоор “...Анхан шатны шүүх ... Захиргааны актын гадагш чиглэсэн шинж нь актын чиглэсэн этгээдийн хувьд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу эрх, үүрэг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон байхыг шаардах бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19* дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Т.Х, О.Д, Г.Б, Л.Б нарт эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны актын гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх-ийн 25-30 дахь талд/
8. Нөгөөтээгүүр, нэг захиргааны актад холбогдуулан “илт хууль бус акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа “эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр дахин маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “ГСШТ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан энэхүү тогтоол гарсны улмаас тус байгууллагад ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой маргаан нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахаар байна.
9. Нэхэмжлэгч О.Д нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 19* дугаартай “ГС-ШТ ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь ГС-ШТ д эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх.” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай тус тус нийцэхгүй байна.
10. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч О.Д-ийн маргаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 19* дугаартай “ГС-ШТ ” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр буюу “захиргааны акт биш” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа энэ тохиолдолд О.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
11. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 19* дугаартай тогтоолтой холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА