Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2019/00615

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00465/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. аймгийн, .. сум, .. баг, .. тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймгийн .. сум .. баг, .. тоотод оршин суух, *******-т холбогдох

 

"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие 2012 онд *******тэй танилцаж, 2013 оны 07 сарын 27-нд хүү *******ийг төрүүлсэн.Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Эцэг эхийндээ амьдарч байсан. ******* нь хүүгээ 3 сар хүрснээс хойш биднийг эргэж тойрох нь багассан. Хүүгээ 1 ой, 3 сартайгаас хойш уулзаагүй, холбоогүй байгаа. Одоо хүү маань 6 настай, сургуульд орох гэж байна. Би одоо өөр хүнтэй дотно харьцаатай болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй. Иймээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү" гэв.   

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Би *******тэй 2012 онд гэр бүл болж, 2013 онд хүүхэдтэй болсон. Болд овогтой Оюунчимэгтэй цаашид салах бодолгүй хамт амьдрах хүсэлтэй байна“ гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

     Зохигчид 2012 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2013 оны 07 сарын 27-ны өдөр хүү *******ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан №882 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

      Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр “*******” гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар *******ийн эцэг ******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-т: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны дагуу хүү *******т эцэг *******ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах  үндэслэлтэй байна.

 

Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан тул хариуцагчаас нэг жилд төлөгдөх тэтгэлгийн хэмжээнээс тооцож тэмдэгтийн хураамжид .... төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******ээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ