Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛУЛСЫННЭРИЙНӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнсэнпагамын Мөнх-Эрдэнэд холбогдох, 201625031381 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 9 дүгээр гудамжны 42-12 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гүнсэнпагамын Мөнх-Эрдэнэ (РД:УХ94102234),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Сургуулийн автобусны буудал”-ын орчимд илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Д.Баяртыг ганцаараа явж байхад ямар ч шалтгаангүйгээр зодож,  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 2016 оны 7 дугаарсарын 26-ны өдөр сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 15-ны шөнө найзуудтайгаа явж байгаад Баяртыг ирэхээр нь цохьсон нь миний буруу. Хохирогчид хохирлын 130.000 төгрөг өгсөн. Мөрдөн байцаагч Бат-Эрдэнэд самар түүхээр яваад ирье гэдгээ хэлээд явсан гэв.

Г.Мөнх-Эрдэнээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд би өөрийн найз Жагаа, Бүдүүнээ, Нүрзээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сургуулийн автобусны буудал дээр уулзаад 2 том пиво уугаад дууссаны дараагаар намайг унаанд суулгаж өгөх гээд явж байхад сургуулийн автобусны буудал дээр Боороо гэгчтэй таараад юм яриад зогсож байхад Баярт гэх хүүхэд дээрээс ганцаараа алхаж ирээд Боороотой мэндлээд “ах нар пиво уучихсан юм уу гэж хэлж байсан” юм. Тэгэхээр нь би уг хүүхдийг хальт цохьсон чинь цээж рүү нь цохьж таарсан, тэгэхэд уг хүүхэд зугтаагаад явчихсан юм. Тэгээд араас нь Боороо уг хүүхэдтэй барьж уулзах гэсэн боловч нөгөө хүүхэд явчихсан, Боороо далан дээр ганцаараа зогсож байсан юм. Тэгээд тэндээ Боороотой хэсэг юм яриад зогсож байхад араас нь Бүдүүнээ, Жагаа 2 ирээд, би гэр рүү нь хүргэж өгчихөөд эгч Бүжээ рүү залгаж намайг ирж авсан юм. Иргэн Баярт над дээр ирээд ах нар архи уучихсан юм уу гэж хэлэхээр нь би уг хүүхдийг нэг л удаа цээж рүү нь цохиод зугтаагаад яваад өгсөн юм. Өөр зодож цохьсон асуудал байхгүй. Зодож байхад Боороо л хамт байсан Жагаа, Бүдүүнээ, Нүрзээ нар цаана байсан. Би 2 том пиво уучихсан согтуу байсан. Би 2016 оны 8 дугаар сарын 10-ны дундуур өөрийн найз Ууганаа, Балжаа, ах Сундуй гэх найз нарын хамт самранд яваад 4-5 хоног явсан юм. Тэгээд самраа тушаах гээд явж байхад урьд нь 7 буудал шугаманд явдаг байсан ах Золоотой таарахад ажил хийх үү гэж хэлэхээр нь цуг 5 буудалд байх ахынх нь гэрт очиж хоноод маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүд Эмээлт рүү ажилд яваад тэндээ 12-13 хоног болоод 2016 оны 9 дүгээр сарын 17-ны орой ирсэн юм. Би мөнгө олж ажил хийх зорилгоор хөдөө явсан гэжээ.

Хохирогч Д.Баярт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд би найз Эрдэнэбулганы гэр болох Чингэлтэйн хуучин эцсийн буудалд очиж байгаад шөнө 01 цаг өнгөрч байх үед манай найз гаргаж өгөөд, би ганцаараа зам дагуу гэр рүүгээ алхаж байсан. Тэгээд би Чингэлтэйн сургуулийн буудал дээр явж байтал замд 5-6 залуу зогсож байсан. Тэгээд намайг дуудаад байхаар нь би явж очоод яасан бэ ах гэсэн. Нэг хүүхэд зүгээр явуул гэсэн ба нэг жижиг биетэй залуу нь намайг байж бай гээд намайг тэд нараас холдуулж байгаад чи намайг мэдэх үү гээд цээж рүү цохиод элэгдээд байсан. Тэгээд намайг нэлээд хэдэн удаа элэгдээд цээж рүү цохьж байх үед манай гэрийн ойролцоо байдаг Боороо гээд залуу ирсэн ба би Боороог эдгээр залуучуудыг таньдаг юм бол болиулаад өгөөч гэхэд Боороо болиулахгүй байсан. Тэгээд тэр жижиг биетэй залуу намайг нэлээд хэдэн удаа цээж рүү цохьсон тэгээд би дахиад Боороод хэлсэн чинь Боороо тэр жижиг биетэй залууг цааш нь дагуулаад явчихаар нь би зугтаагаад гэр рүүгээ харьсан гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

  1. .Д.Болорцэцэгээс:-2016 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай төрсөн дүү Уранчимэгийн хүү Баярт нь гаднаас мөлхсөн цээжин дээрээ гараа дарчихсан орж ирээд, сургуулийн буудлын орчимд үл таних хүүхдэд зодуулчихлаа гэж орж ирсэн. ...Баяртын цээжин дээр улайгаад хавдаж эхэлсэн, амьсгаа авч чадахгүй, өөр ил харагдах шарх байхгүй байсан гэжээ.

2.О.Ууганбороос:-2016 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө би гэр рүүгээ харих гээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны автобусны буудал дээр явж байхад Жижгээ гэх зүс таних залуутай таараад юм яриад зогсож байхад Баярт гэх Чингэлтэйд байх хүүхэд дээрээс надтай уулзаад цуг доошлоё гэж хэлээд доошоо хамт явж байхад Жижгээ гэх залуу Баяртыг дуудаж аваад цохьсон байсан юм. Би яг хаана нь цохьсоныг хараагүй бөгөөд дээшээ гүйгээд явчихаар нь Жижгээ бид 2 хойноос нь гүйгээд очсон чинь байхгүй байсан. Тэгээд би Жижгээтэй гудамжинд бага зэрэг юм ярьж байгаад би гэр рүүгээ харилаа гээд явсан гэжээ.

  1. -2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байгаад шөнийн 01 цагийн орчимд манай найз Мөнх-Эрдэнэ буюу Жижгээ гэрт ирээд доош дөхүүлээд өг гэхээр нь сургуулийн автобусны буудал дээр явж байхад, Мөнх-Эрдэнэ хохирогч болох Д.Баярт гэх хүүхдийг ямар нэгэн шалтгаангүй, ахын дүү нааш ир гэж хэлээд цээжин тус газар нь нэг удаа цохиход би дундуур нь ороод салгаад хэргийн хохирогчийг яв гээд доошоо явуулсан. Тэгээд Жижгээг таксинд суулгаад гэр рүү нь явуулсан гэжээ.

4.Д.Должинсүрэнгээс:-Би Г.Мөнх-Эрдэнэтэй хамт байдаг эгч нь байгаа юм. Гэхдээ яг цусан холбоо байхгүй, багаасаа манай гэрт хамт амьдардаг болохоор төрсөн эгч дүү шиг болсон улсууд байгаа юм. Г.Мөнх-Эрдэнэ микрийн шугаманд явж байсан. Миний зүгээс бол байцаагч дээрээ очоорой гэж хэлсэн. Тэгээд би өөрөө их ажилтай байсан болохоор тэр болгон оч гэж хэлж чадаагүй гэжээ.

5.Э.Гүнсэнпагамаас:-Миний хүү 2015 оноос Бүжээ, Ууганаа гэх эрэгтэй эмэгтэйгийн гэрт байгаад микронд кондуктор хийгээд явдаг гэж надад хэлсэн. ...Миний хүү 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирж уулзаад намайг эмнэлгээс гаргаж өгөөд Содоо гэх залуутай ажил хийхээр хөдөө яваад 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирнэ гэж мэдэгдсэн. Намайг эмнэлэгт хэвтээд сахиж байхад Бүжээ над руу яриад танай хүү 2 хоног алга болчихлоо гэхээр нь над дээр байгаа гэж хэлээд орхисон гэжээ.

6.Д.Энх-Амараас:-Би Г.Мөнх-Эрдэнийг 10 настайгаас нь хойш мэднэ. Манай 7 буудал захын чиглэлд нийтийн тээвэрт кондуктор хийдэг байсан. Хуурай ах дүүгийн харилцаатай. Миний 72-28 УНС улсын дугаартай микронд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 7 буудал, Нарантуул захын чиглэлд, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл микронд кондуктор ажил хийж явсан юм. Сүүлийн үед манай эхнэр төрөх гээд оройн цагаар миний машиныг унаад шугаманд жолоочийн ажил хийгээд явж байгаад цагдаад баригдсан байсан. Г.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 8 дугар сарын 28-ны өдрөөс хойш манай гэрт байсан. Шугаманд явж байхдаа манай найз Содбаярын бохирын шугамны ажилд Салхитад очиж 2-3 хоног ажилласан гэжээ.

7.Б.Даариймаагаас:-Би иргэн Г.Мөнх-Эрдэнийг хар багаасаа микронд шугаманд явахыг мэднэ. Уг хүүхэдтэй манай нөхөр бид 2 сайн ах дүүсийн харилцаа холбоотой. 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш манай гэрээр ирж очин манай гэрт амьдарч байсан. Нөхөр Энх-Амарын хамт 72-28 УНС улсын дугаартай микро автобусанд кондуктор хийж байсан. 2016 оны 8 дугаар сарын 25-нд Жижгээ өөрийн ээж болох Гүнсэнпагматай утсаар ярьж байхдаа 150.000 төгрөг олох хэрэгтэй байна та 50.000 төгрөгийг нь олоод өгчих гэж хэлээд утсаар ярьсан. Би дараагаар нь асуухад Чингэлтэйд нэг хүүхдийг цохьчихсон гэж хэлж байсан гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016.06.20-ны №8437 тоот актын дүгнэлтэд

1.Д.Баяртын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан Д.Баяртыг шалтаг шалтгаангүйгээр цээжин тус газарт нь цохьж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 7 дугаарсарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Баяртын “би Чингэлтэйн сургуулийн буудал дээр явж байтал замд 5-6 залуу зогсож байсан. Тэгээд намайг дуудаад байхаар нь би явж очоод яасан бэ ах гэсэн. Нэг хүүхэд зүгээр явуул гэсэн ба нэг жижиг биетэй залуу нь намайг байж бай гээд намайг тэд нараас холдуулж байгаад чи намайг мэдэх үү гээд цээж рүү цохиод элэгдээд байсан. Тэгээд намайг нэлээд хэдэн удаа элэгдээд цээж рүү цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Болорцэцэгийн “2016 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай төрсөн дүү Уранчимэгийн хүү Баярт нь гаднаас мөлхсөн цээжин дээрээ гараа дарчихсан орж ирээд, сургуулийн буудлын орчимд үл таних хүүхдэд зодуулчихлаа гэж орж ирсэн. ...Баяртын цээжин дээр улайгаад хавдаж эхэлсэн, амьсгаа авч чадахгүй, өөр ил харагдах шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Ууганборын “Баярт гэх Чингэлтэйд байх хүүхэд дээрээс надтай уулзаад цуг доошлоё гэж хэлээд доошоо хамт явж байхад Жижгээ гэх залуу Баяртыг дуудаж аваад цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Э.Жаргалбаярын “Мөнх-Эрдэнэ хохирогч болох Д.Баярт гэх хүүхдийг ямар нэгэн шалтгаангүй, ахын дүү нааш ир гэж хэлээд цээжин тус газар нь нэг удаа цохиход би дундуур нь ороод салгаад хэргийн хохирогчийг яв гээд доошоо явуулсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Должинсүрэнгийн “Г.Мөнх-Эрдэнэ микрийн шугаманд явж байсан. Миний зүгээс бол байцаагч дээрээ очоорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8437 тоот акт, хохирогчид 130.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтуудаар нотлогдпон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Гүнсэнпагамын Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж,  догшин авирлаж танхайрсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээрзүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчээс бусдад учруулсан гэм хорын хохиролд 130.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

 Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гүнсэнпагамын Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногуудуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            8.Шүүхийн тогтоол танилцуулсан сонгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг бусдын батлан даалтанд өгсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.БУЯННЭМЭХ