Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 232*******00000025 *******тай хэргийг 2023 оны 02 ******* сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 ******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 ******* зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 ******* сарын 21-ний өдрийн 39 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 ******* зүйлийн 146.1,  181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 04 сарын  хорих ялаар  шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: ЖЗ9*******12019/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг 20-13 тоотод хамтран амьдрагч *******г “гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар зодож түүний зулайн ар дээд хэсгийн үс халцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун сарвууны 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. ******* нь эмчилгээний төлбөрт 240,000 төгрөг зарцуулсан гэсэн. Би хохирол төлбөрт нь 300,000 төгрөг өгсөн...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх залуутай 3 жил орчмын өмнө танилцаад хамтран амьдрах болсон юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны орой эгч гэрт нь хоноод маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө эгч рүү согтуу залгахаар нь намайг байхгүй гээд хэлчих гэж хэлсэн. Ингээд удалгүй эгч гэрээсээ гараад явсан хойно намайг гэрт нь ганцаараа байж байтал согтуу орж ирээд хаана хоноод байгаа юм гэхээр нь би эгчийнд хоносон чамайг согтуу байхаар нь би байхгүй гээд хэлүүлсэн юм гэж хэлэхэд битгий худлаа яриад бай чамайг хаана хоносныг чинь мэдэж байна гээд миний үснээс зулгаагаад газарт унагааж нүүр рүү маш олон удаа цохисон. Ингээд үснээс зулгаагаад гэрээс гаргасан. Тэгээд удаагүй байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн юм.  Миний толгой хэсэг бүхэлдээ хавдсан дух, хамар, зүүн чамархай хэсэг хавдсан, зүүн гуя гишгэхэд хөндүүр, үс туг тугаараа маш их унасан байна. Эдгээр гэмтлийг нь учруулаад байна. Ер нь намайг хардаад байдаг бөгөөд г архи уухаар нь айгаад гэрээсээ гараад явчихдаг юм. ...Би толгойны томограф зураг 120,000 төгрөг, толгойн зураг 30,000 төгрөг, хамар хоолойн эмчид үзүүлж үрэвсэл үүсэж мурийлттай гэсэн тул эм тарианд 60,000 төгрөг, эход 30,000 төгрөгийг тус тус зарцуулсан. Би эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Эхнэр нь гэртээ хонохгүй гадуур дэмий тэнээд байхаар нь уурлаад цохисон юм шиг байна лээ. Би бол яг цохиж байхыг нь хараагүй. ... хамраас нь цус гарсан байдалтай үс нь арзайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн ******* сумын хорооллын 20 ******* эгнээнд ээжийнхээ гэрт очих гээд өөрийнхөө машинтай явж байхад нэг залуу, нэг эмэгтэйтэй маргалдаж байсан. Тэгээд намайг такси үйлчилгээнд явж байна гэж бодоод тухайн эмэгтэй миний машины жолооч талын хаалга онгойлгоод намайг авраарай, туслаарай гээд байсан. Энэ үед тэр залуу тухайн эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад чирээд аваад явсан.  Би машинаасаа буугаад тэр залууд хандаж чи болиоч гэж хэлээд салгах гэж оролдсон боловч тэр залуу надад чи өртмөөргүй байвал зайлаарай гэж хэлээд тухайн эмэгтэйг чирээд явсан. Би машиндаа суугаад цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу тухайн эмэгтэйд хандаж хаана хоносон бэ, хоносон газарт чинь очно гэж хэлж байсан. Өөр зүйлийг нь сайн сонсож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө эхнэр над руу утсаар яриад чи хүрээд ир би айлд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол эгч гэрт байсан ба өөрийнхөө гэрт хоноогүй байсан. Тэгэхээр нь би чи хаана хоноод ирэв гэхэд чамд хамаагүй гэж хэлэхээр нь уурлаад гэртээ хонохгүй яасан юм бэ гээд үснээс нь зулгаагаад гадаа гаргаад нүүр рүү нь 3-4 удаа цохисон. Тэгээд эгч гэрт нь тай хамт очоод г гэртээ хоноогүй байна гэж хэлээд маргаан болж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зулайн ар дээд хэсгийн үс халцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун сарвууны 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан материалууд /хх-ийн 05-09/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/

 - Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 43, 48/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг 20-13 тоотод хамтран амьдрагч *******г “гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн ар дээд хэсгийн үс халцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун сарвууны 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 тоот “...*******гийн биед зулайн ар дээд хэсгийн үс халцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун сарвууны 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.******* ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА