Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

 

2023           02          16                                      2023/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шинжээч Ч.Буянзаяа,

Насанд хүрээгүй хохирогч О.Б,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,

Өсвөр насны шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.М

                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд, ангидаа насанд хүрээгүй О.Бг миний балыг авлаа гэж шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж, доод урааланд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Өсвөр насны шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үзэг балны сав нь онгорхой, миний балтай ижил, төстэй бал байхаар нь би хэний үзэг балны сав бэ гэж асуухад О.Б минийх гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би балаа авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь О.Б би өнөөдөр ийм өнгөтэй балаар бичиж байсан гэхээр нь би түүнд миний бал байна гээд ширээн дээрээсээ дэвтэр аваад өөрийн бичиж байсан хичээлийг харуулаад өнгө нь мөн байна гэж хэлсэн. Тэгээд би түүнд за, за чи ав гэж хэлсэн. Тэгтэл О.Б эргээд явахдаа амандаа юм яриад явсан. Тэгэхээр нь би эргэж очоод юу гээд байгаа юм бэ гэсэн чинь О.Б миний цээж рүү  түлхсэн. Тэгэхээр нь би баруун гараараа түүний эрүү рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаад авсан. Энэ үед хичээл орж байсан багш босож ирээд бид хоёрын дундуур орсон... О.Б намайг тавихгүй толгой руу хэд хэдэн удаа цохисон. ... О.Бгийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна, уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...Н.М миний ширээний хажууд миний үзэг балны савыг онгойлгоод миний балыг бариад зогсож байсан. Би багшаас дүнгээ харчихаад буцаад өөрийнхөө ширээн дээр очих гээд явж байхад Н.М миний ягаан өнгийн балыг бариад энэ миний бал байна шүү дээ гэж хэлсэн... Н.Мын ширээн дээр очиж түүний дэвтэр дээр балаараа бичүүлсэн чинь балны өнгө өөр байсан. Тэгэхээр нь би эргээд явсан чинь Н.М миний хойд талд энэ хусчихаад, шаачихаад гэж хүүхдүүдэд хэлсэн. Тэгэхээр нь би Н.М дээр очиж миний бал шүү дээ гэж хэлсэн чинь хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд тэгээд миний цээж рүү баруун талынхаа мөрөөр түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний цээж рүү гараараа түлхсэн. Гэтэл Н.М гараа атгаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний өмсөж байсан малгайтай цамцнаас доош нь татаад нүүр рүү минь хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Мөн өвдгөөрөө нүүр рүү өшиглөсөн. Энэ үед Зул-Эрдэнэ багш болон манай ангийн хүүхдүүд салгасан...Би Н.Мын толгой руу гараараа 2 удаа цохисон... Миний доод талын уруул шүд рүү зоогдож, 3 хэсэг газарт сэтэрч, язарсан байсан. Зүүн талын чихний хэсэг газарт урагдсан байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон...одоо миний зүгээс гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй... 250,000 төгрөг нэхэмжилж байсан, одоо нэхэмжлэхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9х/,

 

- Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд: ... нэг, хоёрдугаар салааны хооронд сурагч Н.М, О.Б хоёр маргалдаж байгаа байдалтай үг хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь Н.М өөрийнхөө суудал руу явж байгаад эргэж хараад О.Бгийн нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгээд нөгөө хоёр барилцаад авсан. Тэгэхээр нь босоод тэр хоёрыг салгах гэсэн чинь миний хүч хүрэхгүй, тэр хоёр ноцолдоод байсан. Ангийнх нь хүүхдүүдэд энэ хоёрыг салгаач гэсэн чинь хүүхдүүд босч ирээд хоёр тийш нь салгаад нийгмийн ажилтны өрөө рүү дагуулаад очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь ангийнх нь багштай утсаар ярьж хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

 

- Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ... Н.М, О.Б хоёр балнаас болж зодоон хийсэн гэсэн. О.Бгийн зүүн талын чих, доод уруулнаас нь цус гарсан байсан...хоёр хүүхдээ дагуулаад эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очиж эмнэлгийн тусламж авсан. О.Бгийн эгч нь ирээд цагдаагийн байгууллагад хандсан..... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

 

- Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ... Миний дүү О.Бгийн доод талын уруул нь дотор талдаа язарч, цус гарч хавдсан, доод эрүү нь хажуу тийшээ мурийсан байдалтай, зүүн талын чихний омог сэтэрч, урагдаж цус гарсан байсан... Би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан..... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

 

- Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: ... намайг дүнгээ харж байхад манай ангийн О.Б, Н.М хоёр нэг хоёрдугаар салааны урд талаасаа 4-5 дугаар ширээний орчим нэг, нэгийгээ түлхээд зодолдоод эхэлсэн. Тэр үед манай ангийн хүүхдүүд болон Зул-Эрдэнэ багш очиж тэр хоёрыг салгасан... Тухайн үед О.Бгийн доод талын уруул язарч, зүүн талын чихнийх нь омог нь задарч цус гарсан байсан. Өөрөө зүүн талын эрүү хөндүүр, зууж болохгүй байна гэж хэлэхээр нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх гээд эмнэлэг авч очсон... балнаас болж муудалцсан гэж хэлсэн... эхлээд Н.М О.Б рүү ойртож очоод хэвлийн болон цээж рүү нь нэг удаа түлхсэн. Зөрүүлээд О.Б, Н.Мыг түлхсэн. Н.М, О.Бгийн зүүн талын хацар, шанаа руу нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Ангийн хүүхдүүд болон багш салгах гээд дундуур нь орсон чинь О.Б зөрүүлээд Н.Мын толгой  руу 4-5 удаа цохисон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

- Насанд хүрээгүй гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ... Манай сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. Тухайн үед О.Б-гийн доод талын уруул нь бага зэргийн хавдартай байсан. Ер нь О.Б гарааны таван тоглогчийн нэгээр тоглодог. О.Б байхгүй бол гарааны таван тоглогч бүрдэхгүй байсан тул аргагүй тоглуулсан. Тэмцээнд орох хүүхдүүд О.Бгөөс тоглож чадах уу гэж асуухад О.Б тоглож болох байх гэхээр нь тоглуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

 

- Насанд хүрээгүй гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд: ... Н.М, О.Бг цээжээрээ түлхсэн. Эргүүлээд О.Б, Н.Мыг түлхсэн. Тэгсэн чинь Н.М О.Бг цохисон. Гэхдээ биенийх нь аль хэсэгч цохисныг мэдээгүй. Энэ үед багш ирээд тэр хоёрыг салгасан... О.Бгийн доод уруул нь хавдсан, зүүн талын чихний доод талд жоохон урагдаж цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

 

- Шинжээч эмч Ч.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...О.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд доод уруул хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, дотор салстад хүрэнтсэн байсан байна. Энэ нь доод уруулын зөөлөн эдийн эдийн гэмтэл үүссэнийг илтгэж байна. Уг зөөлөн эдийн няцрал нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Иймд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...Тухайн үед юм ярих, хоол унд идэхэд зовиуртай байгаа нь эрүүл мэндийн байдлыг түр хугацаагаар сарниулж байгаа учраас хөнгөн гэмтэл юм. Ер нь бол тухайн гэмтэл нь тухайн хүний гарын алганаас илүү хэмжээний гэмтэлтэй бол хөнгөн зэрэгт хамаардаг. Энэ хүүхдийн хувьд доод уруул нь язраад эрүү шанааны хэсэг тэр чигтэй хавдартай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58х/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай: “1. О.Бгийн биед доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. Доод урууланд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн чихний дэлбээнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52х/,

 

- Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68х/,

 

- Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 75х/,

 

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 73-74х/,

 

- Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 77-88х/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Н.Мыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...өсвөр насны шүүгдэгч Н.Мыг насанд хүрээгүй хохирогч О.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.М нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд, ангидаа насанд хүрээгүй О.Бг өөрийнх нь балыг авсан гэж маргалдан улмаар О.Бгийн биед доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтэл учруулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Мын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч О.Бгийн ...Н.М миний ширээний хажууд миний үзэг балны савыг онгойлгоод миний балыг бариад зогсож байсан. Би багшаас дүнгээ харчихаад буцаад өөрийнхөө шиирээн дээр очих гээд явж байхад Н.М миний ягаан өнгийн балыг бариад энэ миний бал байна шүү дээ гэж хэлсэн... Н.Мын ширээн дээр очиж түүний дэвтэр дээр балаараа бичүүлсэн чинь балны өнгө өөр байсан. Тэгэхээр нь би эргээд явсан чинь Н.М миний хойд талд энэ хусчихаад, шаачихаад гэж хүүхдүүдэд хэлсэн. Тэгэхээр нь би Н.М дээр очиж миний бал шүү дээ гэж хэлсэн чинь хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд тэгээд миний цээж рүү баруун талынхаа мөрөөр түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний цээж рүү гараараа түлхсэн. Гэтэл Н.М гараа атгаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний өмсөж байсан малгайтай цамцнаас доош нь татаад нүүр рүү минь хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Мөн өвдгөөрөө нүүр рүү өшиглөсөн. Энэ үед Зул-Эрдэнэ багш болон манай ангийн хүүхдүүд салгасан...гэсэн мэдүүлэг,

гэрч Б.З-н ... нэг, хоёрдугаар салааны хооронд сурагч Н.М, О.Б хоёр маргалдаж байгаа байдалтай үг хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь Н.М өөрийнхөө суудал руу явж байгаад эргэж хараад О.Бгийн нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгээд нөгөө хоёр барилцаад авсан. Тэгэхээр нь босоод тэр хоёрыг салгах гэсэн чинь миний хүч хүрэхгүй, тэр хоёр ноцолдоод байсан. Ангийнх нь хүүхдүүдэд энэ хоёрыг салгаач гэсэн чинь хүүхдүүд босч ирээд хоёр тийш нь салгаад нийгмийн ажилтны өрөө рүү дагуулаад очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь ангийнх нь багштай утсаар ярьж хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг,  

гэрч П.Э-ын ... Н.М, О.Б хоёр балнаас болж зодоон хийсэн гэсэн. О.Бгийн зүүн талын чих, доод уруулнаас нь цус гарсан байсан...хоёр хүүхдээ дагуулаад эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очиж эмнэлгийн тусламж авсан... гэсэн мэдүүлэг,

гэрч О.Б-ийн ... Миний дүү О.Бгийн доод талын уруул нь дотор талдаа язарч, цус гарч хавдсан, доод эрүү нь хажуу тийшээ мурийсан байдалтай, зүүн талын чихний омог сэтэрч, урагдаж цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.А-ын ... намайг дүнгээ харж байхад манай ангийн О.Б, Н.М хоёр нэг хоёрдугаар салааны урд талаасаа 4-5 дугаар ширээний орчим нэг, нэгийгээ түлхээд зодолдоод эхэлсэн. Тэр үед манай ангийн хүүхдүүд болон Зул-Эрдэнэ багш очиж тэр хоёрыг салгасан... Тухайн үед О.Бгийн доод талын уруул язарч, зүүн талын чихнийх нь омог нь задарч цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч О.Б ... Манай сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. Тухайн үед О.Бгийн доод талын уруул нь бага зэргийн хавдартай байсан. Ер нь О.Б гарааны таван тоглогчийн нэгээр тоглодог. О.Б байхгүй бол гарааны таван тоглогч бүрдэхгүй байсан тул аргагүй тоглуулсан. Тэмцээнд орох хүүхдүүд О.Бгөөс тоглож чадах уу гэж асуухад О.Б тоглож болох байх гэхээр нь тоглуулсан... гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь насанд хүрээгүй хохирогч О.Бгийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Мд 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх...” саналтай гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Мд 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар түүнд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, нотлох баримтаар хэрэгт авагдсан сди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Нэргүйн Н.М-ыг  1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, нотлох баримтаар хэрэгт авагдсан сди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч О.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч З.Ад буцаан олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ