| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000090032 *******тай хэргийг 2023 оны 02 ******* сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, LUX зочид буудалд угаагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү, охины хамт Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтуурсан үедээ үл ялих зүйлээр маргалдан зодож биед нь “зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 14-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ******* цаг өнгөрөөгөөд , ийн найз , нартай хамт Парис бааранд орсон. Бааранд 2 цаг гаран сууж байгаад би захиалсан зүйлсийнхээ тооцоог хийгээд 24 дүгээр байрны таксины зогсоол руу явсан. Намайг таксинд суух гэж байхад араас ирээд чи яах гэж байгаа юм гээд татаж чангаагаад, явуулахгүй байсан учраас бид маргалдсан...” гэв.
Хохирогч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн орчимд ******* сумын 6 ******* багт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд хамтран амьдрагч , хуурай эгч , түүний нөхөр , найз /жинхэнэ нэр *******/ нарын хамт орсон. Бид нар бааранд ороод пиво ууж бүжиглэж байхад , нар алга болчихсон байсан. Орой 22 цагийн орчимд би бааранд буюу *******эй үлдсэн байсан бөгөөд түүнтэй цуг баарнаас гарсан. Баарнаас гарах үед эгч баарны гадаа зогсож байсан бөгөөд би тэр хоёртой хамт такси барихаар 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол руу алхсан. Тухайн үед бид хоёр нэлээн согтсон байсан бөгөөд таксины зогсоол руу явж байхдаа надад агсан согтуу тавиад байсан. Ингээд намайг таксины зогсоол дээр ирэх үед миний гар утсаар ярина гээд утсыг маань авсан. Би ээс утсаа харамлаад чи өөрийнхөө утсаар яриач гэхэд чи юун сүртэй юм бэ гээд миний гар утсаар толгой руу тоншиж цохисон. Тухайн үед утсаар цохиход нь гэмтэхээр тийм хүчтэй цохиогүй ба би түүнээс өөрийнхөө гар утсыг булааж авсан. Тэр үед миний нүүрийг маажаад, үснээс маань зулгааж толгойг маань доош нь дарж байгаад миний толгой руу цохиж эхэлсэн. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, ойролцоогоор 5-6 удаа бол цохисон. үснээс маань зулгаагаад тавихгүй байсан учраас би ч гэсэн зөрүүлж түүний үснээс нь зулгаасан. Гэхдээ түүнийг цохисон зүйл байхгүй. Үснээсээ зулгаалцаж байгаад бид хоёр газар унасан. Газар унасан хойно ч гэсэн үсийг маань тавихгүй намайг цохисоор байсан. Тэр үед тэнд байсан таксины жолооч нар бид хоёрыг салгасан. ...ээс ямар нэгэн эмчилгээний төлбөр мөнгө аваагүй. Би одоо түүнээс эмчилгээний мөнгө 200,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн14-15/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим ******* сумын 10 ******* баг тоот гэртээ байж байх үед гаднаас манай найз , өөрийн найз гэх , хоёрын хамтаар орж ирсэн. Тухайн үед ийн найз нь халамцуу байдалтай байсан бөгөөд , хоёр эрүүл байсан. Тэд нар надад хамт пиво ууя гэсэн. Тэгээд гэх эмэгтэй хүмүүс рүү утсаар яриад 2.5 литрийн том савтай 3 ширхэг пиво болон 0.75 литрийн архи авчруулаад бид нар хамт уусан. Орой 19 цагийн орчим би , , нарын хамт ******* сумын 6 ******* багт байрлах Парис бааранд орсон. Бид нар бааранд ороод пиво авч уугаад бүжиглэсэн. Орой 22 цагийн орчим хамгийн эхэлж гэр рүүгээ явлаа гээд баарнаас гараад явсан бөгөөд удалгүй би , хоёртой хамт баарнаас гарч 24 дүгээр байшингийн урд талын таксины зогсоол руу явсан. Тухайн үед нэлээн согтсон байдалтай байсан бөгөөд д агсан тавиад байсан. харин арай бага согтолттой байсан. Тэгээд тэр хоёр таксины зогсоол очоод хоорондоо маргалдаж байгаад гэнэт үснээсээ зулгаалцаж хоёулаа газар унаад өнхрөлдөөд дээр доороо гараад хоёр биеийнхээ үсийг тавихгүй, толгой руугаа харилцан цохилцоод байсан. Би тэр үед хэн нь хэдэн удаа, хэнийхээ хаана цохиж байгааг нь тоолж чадаагүй. Газар унаад өнхрөлдөж байхдаа ч хоорондоо цохилцоод байсан. Би тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй бөгөөд тэр хоёр миний үгийг огт сонсохгүй намайг хайхрахгүй, бахиралдаад байсан учраас би тэр хоёрыг орхиод хойшоо чиглээд явсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цагийн орчимд манай гэрт ирээд өчигдөр орой миний нүүрийг ийм болгочихлоо гэж хэлсэн. ийн нүүр болон хамар маажигдчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би тэй хамт гийн байгаа гэх Дулаан буудалд очиж уулзсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-1*******/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим ******* сумын 6 ******* багт байрлах Парис бааранд өөрийн танил болох , түүний найз , нарын хамт орж архи ууж, бүжиглэсэн. Бүжиглэж байхад ийн найзууд нь гэх танихгүй хүүхнүүд түүнтэй маргалдах гээд түүнийг хөгжөөгөөд байсан. Орой 22 цаг өнгөрч байхад би захиалсан архиныхаа тооцоог хийгээд 24 дүгээр байрны урд талын такси зогсоол дээр очоод таксинд суух гээд хаалгыг нь нээж байтал миний араас нэг хүн үсдээд чирсэн. Би тухайн үед гайхаад хартал миний үсийг зулгаасан байсан. Би д хандаж чи яаж байгаа юм, тооцоог чинь төлчихсөн байгаа биз дээ, би одоо явлаа гэж хэлсэн. Тэр үед миний хувцаснаас татаж газар унагаагаад миний толгой руу гараараа цохиж, өшиглөж эхэлсэн. Би тухайн үед д зодуулаад өнгөрсөн. Түүнд эсэргүүцэл үзүүлж чадаагүй, түүнийг зодсон зүйл болоогүй. Тэр үед бид хоёрыг хүмүүс салгаж болиулсан. ...Тухайн үед би согтуу байсан учир гэртээ очихгүйгээр ******* сумын 10 ******* багт байрлах Дулаан гэх буудалд очиж хоносон. Би ийн нэхэмжилсэн хохирлоос төлөөгүй байгаа. Ямар ч байсан хохирлыг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 ******* сарын 01-ний өдрийн 732 тоот дүгнэлтэд:
1. Э.ийн биед зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 14-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Гэрч А.гийн мэдүүлэг /хх-ийн 20/
- Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургууд /хх-ийн 2*******-31/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 43-46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 ******* багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч үл ялих зүйлээр маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 14-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э., гэрч Э. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 ******* сарын 01-ний өдрийн 732 тоот “...Э.ийн биед зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 14-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс 200,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Э. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 ******* зүйлийн 3, 36.6, 36.7, 36.*******, 36.10 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Э. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА