| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг, ****** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт *************** /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *** оны *** дугаар сарын ***-ны өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг **** гэх газар *******г зодож, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун хацрын төвгөр, зүүн дал, сорви, баруун гарын бугалга, баруун ташаа хэсэгт цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би 2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр **** уригдаж очсон. Бид нар шөнөжингөө наргиж цэнгээд маргааш нь буюу 2022 оны *** дугаар сарын ***-ны өглөө бид нар гэр лүүгээ явах гэж байтал **** манай нөхөрт хандан би танайх руу өглөө бүр харж хараадаг гэж хэлсэн. Би өмнөөс нь чи яахаараа манайх руу харж хараадаг юм бэ. Бид нар танайханд гэм хийгээгүй шүү гэж хэлээд гэрээс нь гарсан. Би гэрээс гараад явах гээд машиндаа нөхрөө гэрээс гарч ирэхийг хүлээгээд байж байтал ****** араас гүйж ирээд миний нүүр лүү цохиод нүдний шил хагалаад, чиний хүүхэд чинь манай хадам аавын хүүхэд гээ биз дээ гэж хэлээд намайг машинаас үсдэж чирээд буулгасан. Би та нар чинь ямар сонин юм ярьдаг хүмүүс вэ гэж хэлсэн. ***** намайг үсдэж чирч байхад нөхөр **** нь гүйж ирээд **** бид хоёрыг өшиглөөд байсан. Би ***** нөхөр нь зодсон гэж бодож байна. Бид хоёрын зодоон 15 минут ч үргэлжлээгүй. Бид хоёрыг хоёр хүүхэн ирж салгасан. Бид нарыг *****ын очсон хойно *****, ***** хоёр араас ирсэн. ***** надаас хэрүүл гуйгаад байсан. Би чи чинь хаашаа юм гэж хэлээд ***** ******ын гэрээс хөөсөн боловч гэрээс нь гарахгүй байсан. Гэтэл миний хажууд сууж байсан хүүхэн чи гараач гэж хэлэхэд ***** гэрээс гарсан. ******* гадаа гарчхаад ***** эгчээ миний буруу. Манай хадмууд надад хэлэхдээ чиний буруу ш дээ явах гэж байгаа хүнийг чи яах гэж үсдэж гаргаж ирсэн юм гэж байна гээд орилоод өчнөөн зовлон яриад байсан. Би *****г зодсон зүйл байхгүй. Нөхөр нь ирээд учир зүггүй бид хоёрыг өшиглөөд байсан... гэв.
Хохирогч ******н шүүх хуралдаанд өгсөн: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр манайд манай ойр хавийн айлууд ирж бид нар шөнөжингөө наргисан. Маргааш нь буюу 2022 оны *** дугаар сарын ****-ны өглөө ***** манайд чи их зэвүүн хүүхэн нөхрийнхөө талд ордог гээд манай нөхрийг хулгайч гээд агсам согтуу тавиад байсан. Би гэрээсээ гараад тугалаа гаргачхаад буцаж гэртээ ортол ***** нилээн согтчихсон манай аягатай айраг, архийг асгаад багана түшчихсэн агсам тавьж байхад манай хадам ээж орж ирээд та нар чинь яагаад шуугилдаад, орилоод байгаа юм бэ гэсэн. *******, ******* нар унтаж байсан. Би хүмүүсийг явуулж өгөх гээд хадам ээжийн хамт машины дэргэд зогсож байхад ******** эгч өөрөө машинаасаа гарч ирээд 2-3 удаа газарт унасан. Тэгээд босож ирснээ миний үснээс намайг арагш нь татаж унагасан. Би чанх арагшаа савж унасан. Бид хоёрыг хоёр хүүхэн салгах гэж ирээгүй. Тэр хоёр хүүхэн намайг нийлж зодсон. Энэ хүмүүс намайг анх бэр болж ирснээс хойш нийлж дээрэлхдэг хүмүүс байгаа. Би ******, ****** хоёрыг *******гийн гэрч болж байгаад гайхаж байна. Би нүүрнийхээ хумсны сорвийг лазераар арилгана. ******* с эмийн болон шатахууны зардлаа нэхэмжилнэ... гэв.
Гэрч ******** шүүх хуралдаанд өгсөн: ...******** машинаас бууж ирээд манай эхнэрийг үсдээд байсан. ...Хүмүүс яваад би гэртээ ороход манай эхнэр нүүрээ маажуулсан. Хумсны сорвитой болсон байсан. Чи нүүрээ яасан юм бэ гэхэд *******д зодуулчихлаа гэж хэлсэн. Би ******, ***** хоёрыг салгах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Манай эхнэрийн нүүр 3 хумсны сорвитой, хоёр гар нь хүрэн няц болсон байсан. Бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай байсан. *******, ****** хоёр салгах гэж ирээд 4-лаа газарт халтираад унасан... гэв.
Гэрч *********** шүүх хуралдаанд өгсөн: ...Намайг ***** гэрээс гарахад ****, ***** хоёр ***** ахын машины хажууд халтираад газарт унасан байдалтай зууралдаад хэвтэж байсан. Намайг гэрээс гарахад энэ хоёр хүнийг ямар нэгэн хүн салгасан зүйл байгаагүй. Намайг гэрээс гарч ирсний дараа хүмүүс гэрээс гарч ирээд *****, **** хоёрыг салгасан. Би ****, ***** хоёрыг хэн хэнийгээ зодож цохиж байхыг хараагүй. *****, ***** хоёрыг гэрийн гадаа зууралдаж байхад ******н нөхөр ***** очоод *****, ***** хоёрыг өшиглөөд авсан. Би яг хаашаа өшиглөж байгааг нь сайн хараагүй. *****, ****** хоёрыг манай эхнэр ******, *****, ****** 3 очиж салгасан. *****, **** хоёр бие биеийнхээ хувцаснаас барьж зууралдсан байсан. Би тухайн үед их согтуу байсан. Зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. ****** нь *******, ***** хоёрыг ****** ахын машины хажууд зууралдаж байхад очиж өшиглөсөн. Тухайн үед *****, **** хэвтсэн байдалтай байсан... гэв.
Гэрч ***** шүүх хуралдаанд өгсөн: ...Бид нар ******оос явах гээд гарч ирцгээсэн. ****** эгч машиныхаа арын суудал дээр суусан байсан. Би тухайн үед машин жолоодох байсан учраас огт архи уугаагүй байсан. Би машиндаа нөхрөө суулгаад өөрөө жолооныхоо ард суусан байсан. Бид нарыг хөдлөх гэж байхад ****** гэрээсээ гүйж гарч ирээд ******д хандан танай ****** чинь манай хадам аавын хүүхэд биз дээ гэж хашгирч ирснээ машины арын суудал дээр сууж байсан ****** үснээс нь татаад машины урд талын хаалгаар гаргаад ирсэн. Тухайн өглөө гадаа цас орж байсан учир ******* нь халтираад газарт унах үедээ биеийнхээ баруун талаар машины хаалга мөргөсөн. ******* нь ******гийн үснээс тавихгүй болохоор нь би машиныхаа жолоо нь дээрээс буугаад очтол цаанаас ***** ирээд бид хоёр *****, ***** хоёрыг салгах гэж байтал *****н нөхөр ***** ирээд хоёуланг нь өшиглөсөн. Тэгтэл ***** гийн нүдний шил хагарч, ******н нүүр нь халцарсан байсан нь нил цус болчихсон. Тэр үед цаанаас ***** ах ирээд ******ын цааш нь аваад явсан. Тэр үед *****н хадам ээж **** хажууд байгаагүй. Гэрийнхээ үүдэн зогсож байсан. Удалгүй хүмүүс явж би нөхрийнхөө хамт **** гэрт үлдсэн. *****н хадам ээж гэрт нь орж ирээд *******д хандан чи одоо зүгээр явах гэж байсан хүмүүсийг үсдээд зодоон эхлүүлээ чи юунаас болж зодоон хийж байгаа гэсэн чинь **** ээжээ энэ миний буруу гээд уйлаад байсан. ***** тухайн үед их согтсон байсан. ****, ***** хоёрыг ***** бид хоёр салгасан. **** *****н хойноос таттал дээлнийх нь товчнууд ханзарсан байсан. Миний мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед болсон явдлыг дэлгэрэнгүй яриагүй. **** очоод ****, **** хоёрыг өшиглөсөн. Би нүүр лүү нь өшиглөсөн байх гэж бодсон. Яг хаашаа өшиглөж байхыг сайн хараагүй... гэв.
Гэрч ********гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би ******ын гэрт байж байгаад явахаар гэрээс гараад нөхөр, хүүхдийн хамт машиндаа суусан. Бид нар хөдлөх гэж байтал **** нь ****г машиных нь урд цонхоор үсдээд буулгаад ирсэн. ***** машиныхаа арын суудал дээр сууж байсан. ****, **** хоёр үсдэлцэж байхад би ****тай очиж салгасан. ***** нь *****гийн үснээс татаад байсан ***** хариу үйлдэл хийж зодоон хийсэн зүйл байхгүй. **** нь ****н биед халдаж зодсон зүйл байхгүй. ****н нөхөр ***** ирээд ****, ***** хоёрыг нуруу луу нь өшиглөөд байсан. Намайг очиж салгах үед ***** миний үснээс татаж зулгаагаад байсан. ***** бид нарын хажууд зогсож байсан. Намайг машинд сууж байхад **** гэрээс гүйж гарч ирээд *****г машинаас үсдээд чирч буулгасан. Би хажууд нь байсан болохоор сайн харсан. ****, **** хоёрыг зууралдаж байхад **** бид хоёр салгаад би ****г аваад ****, ****г аваад явсан. Би жаахан хүүхэдтэй учир их архи уугаагүй. Энэ хоёр хүнийг салгасны дараа ****н биед ямар нэгэн гэмтэл шарх сорви байсныг би анзаараагүй. ****, **** хоёрыг газарт унасан байхад нь салгасан... гэв.
Гэрч *****гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би тухайн өглөө гадаа гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Би хүмүүсийг явах гэж байгаа юм байх гэж бодсон чинь **** машиндаа сууж байснаа гүйж гарч ирээд газарт унасан. Тэр үедээ манай бэр ****н үснээс татсан. ****, **** хоёр зууралдаад байсан. Би хараад байж байтал хоёр хүүхэн гүйж ирсэн. Би салгах юм болов уу гэж бодтол тэр хоёр хүүхэн *****тэй нийлээд манай бэрийг зодоод байсан. Нөгөө хоёр хүүхэн нь *****н хоёр гарыг бариад нэг нь нүүр лүү нь самардаад байсан. Би та нар болиоч ээ наад хүн чинь ганцаараа та нарын доороос босож чадахгүй байна ш дээ гэж хэлсэн. Би ****, **** хоёроос 50 метрийн зайд зогсож байсан. *****, ***** хоёр тонгойсон байдалтай байсан. Би *****н нүүрийг хэн урж байгааг хараагүй. ******г урчихлаа л гэж харсан. ****, *****тэй зууралдаад салахдаа энгэр заам нь урагдсан байсан. Нүүр нь улайсан гарч ирсэн. *******, *****г машинаас үснээс нь татаж буулгасан зүйл байхгүй. ***** өөрөө машинаас гарч ирсэн. Нөгөө хоёр хүүхэд хамт нийлээд зодсон. ******, ***** хоёрыг зууралдаж байхад **** очиж өшиглөсөн зүйл огт байхгүй. ***** манай хүүгийн гэрт агсам тавьснаас болж хэрүүл маргаан гарсан гэж бодож байгаа. Хүмүүсийг манай хүүгийн гэрт архи, айраг ууж байхад би орж харсан. Тэр үед ****** агсам тавиад байсан. Би *****, **** хоёрыг машины хажууд хэрэлдэж, зодолдож байхыг би хараагүй. Би зодоон болоод дууссаны дараа ******н гэрт ороход нүүр нь хумсны сорвитой болсон байсан... гэв.
Гэрч ******ын шүүх хуралдаанд өгсөн: ...Би тухайн өглөө явах гээд гэрээс гарч ирээд машиндаа ганцаараа сууж байтал ***** гэрээсээ гарч ирээд *****тэй ******** машины хажууд маргалдаж ноцолдсон. ******г машиндаа сууж байхад ***** ирээд үсдэж чирээд машинаас буулгасан. *****, ****** хоёр босоогоороо тонгойсон байдалтай барилцаж байхад ****** ирээд *****, ***** хоёрыг өшиглөөд байсан. Би *****г газарт халтирч унахыг хараагүй. *****, **** хоёрыг ноцолдож байхад манай эхнэр *****, **** хоёр салгасан. Би ****, *****н биед халдаж зодож байхыг хараагүй. Би харин *****г ******г үсдэж зодсоныг харсан. *****ыг ****г зодсон гэж бодож байна. **** ****н нүүр лүү халдсан зүйл огт байхгүй. Энэ хоёр хүнийг салгасны дараа *****н уруул цус болсон, *****гийн нүдний шил хагарсан байсан. Нарийн сайн ажиглаагүй.. Би тухайн үед согтох нь согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдлыг сайн санаж байна... гэв.
хохирогч *****н мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч *****ийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч *****ын мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч ******гийн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч ******гийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч *****ын мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг ***** гэх газар *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,
Хохирогч ******н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр манайд манай ойр хавийн айлууд ирж бид нар шөнөжингөө наргисан. Маргааш нь буюу 2022 оны *** дугаар сарын ***-ны өглөө ***** манайд чи их зэвүүн хүүхэн нөхрийнхөө талд ордог гээд манай нөхрийг хулгайч гээд агсам согтуу тавиад байсан. ...****, **** нар унтаж байсан. Өглөө 08 цагийн үед би хүмүүсийг явуулж өгөх гээд хадам ээжийн хамт машины дэргэд зогсож байхад ****** өөрөө машинаасаа гарч ирээд 2-3 удаа газарт унасан. ***** машинаасаа буугаад миний хойноос гүйж ирээд үснээс зулгаахаар нь би **** эгчээ та яаж байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс зэвүүн хүүхэн минь нөхрөө өмөөрөөд байгаа юм уу гээд миний үснээс зулгаагаад намайг газар дараад нэг гараараа нүүрнээс маажаад байсан. ...тухайн үед ******* миний нүүрийг самардаж миний нүд рүү гараа хийсэн тэгээд миний толгойтой үснээс зулгаагаад байсан... Би нүүрнийхээ хумсны сорвийг лазераар арилгана. *******гээс эмийн болон шатахууны зардлаа нэхэмжилнэ... гэв.
Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: ...****** машинаас бууж ирээд манай эхнэрийг үсдээд байсан. ****** нь тухайн өглөө манай гэрт агсам тавьсан. ...Хүмүүс яваад би гэртээ ороход манай эхнэр нүүрээ маажуулсан. Хумсны сорвитой болсон байсан. Чи нүүрээ яасан юм бэ гэхэд ******д зодуулчихлаа гэж хэлсэн. ...Эхнэр ****, **** эгч хоёр газар унасан, хоорондоо тийчлээд байсан. Би сайн харж чадаагүй... гэв.
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: ...Намайг *****ын гэрээс гарахад *****, ***** хоёр ***** ахын машины хажууд халтираад газарт унасан байдалтай зууралдаад хэвтэж байсан. Би *****, ***** хоёрыг хэн хэнийгээ зодож цохиж байхыг хараагүй, хоорондоо ноцолдож байсан. ****, **** хоёрыг гэрийн гадаа зууралдаж байхад *****н нөхөр **** очоод ****, **** хоёрыг өшиглөөд авсан. Би яг хаашаа өшиглөж байгааг нь сайн хараагүй. ****, **** хоёрыг манай эхнэр *****, ****, **** 3 очиж салгасан. ****, **** хоёр бие биеийнхээ хувцаснаас барьж зууралдсан байсан. Би тухайн үед их согтуу байсан. Зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа... гэв.
Гэрч ****ын шүүх хуралдаанд өгсөн: ...Бид нар ******хоос явах гээд гарч ирцгээсэн. ...**** гарч ирээд ****ын машины хаалгыг онгойлгоод ***** эгчийг үстээд гаргаад ирсэн. ...тэр хоёр хоорондоо үстэлцээд байсан. ***** ирээд тэр хоёрыг өшиглөсөн. **** нь ****гийн үснээс тавихгүй болохоор нь би машиныхаа жолоон дээрээс буугаад очтол цаанаас ***** ирээд бид хоёр *****, **** хоёрыг салгах гэж байтал *****н нөхөр **** ирээд хоёуланг нь өшиглөсөн. Яг хаашаа өшиглөж байхыг сайн хараагүй. ...****гийн нүдний шил хагарч, *****н нүүр нь халцарсан байсан нь нил цус болчихсон байсан... гэв.
Гэрч *****гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би *****ын гэрт байж байгаад явахаар гэрээс гараад нөхөр, хүүхдийн хамт машиндаа суусан. Бид нар хөдлөх гэж байтал ***** нь *****г машиных нь урд цонхоор үсдээд буулгаад ирсэн. ***** машиныхаа арын суудал дээр сууж байсан. *****, **** хоёр үсдэлцэж байхад би *****тай очиж салгасан. ***** нь *****гийн үснээс татаад байсан. *****н нөхөр **** ирээд *****, **** хоёрыг нуруу луу нь өшиглөөд байсан. Намайг очиж салгах үед **** миний үснээс татаж зулгаагаад байсан. **** бид нарын хажууд зогсож байсан. ...****, **** хоёрыг газарт унасан байхад нь салгасан... гэв.
Гэрч *****гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би тухайн өглөө гадаа гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Би хүмүүсийг явах гэж байгаа юм байх гэж бодсон чинь **** машиндаа сууж байснаа гүйж гарч ирээд газарт унасан. Тэр үедээ манай бэр *****н үснээс татсан. *****, ***** хоёр зууралдаад ноцолдоод байсан. Би хараад байж байтал хоёр хүүхэн гүйж ирсэн. Би салгах юм болов уу гэж бодтол тэр хоёр хүүхэн ****тэй нийлээд манай бэрийг зодоод байсан. Нөгөө хоёр хүүхэн нь *****н хоёр гарыг бариад нэг нь нүүр лүү нь самардаад байсан. Би та нар болиоч ээ наад хүн чинь ганцаараа та нарын доороос босож чадахгүй байна ш дээ гэж хэлсэн. Би ****, **** хоёроос 50 метрийн зайд зогсож байсан. ****, **** хоёр тонгойсон байдалтай байсан. Би ****н нүүрийг хэн урж байгааг хараагүй. **** манай бэрийн үснээс татаж газарт унагаасан. ...Хоёр хүүхэн очоод салгах гээд ноцолдоод байхаар нь наад хоёроо салгаач ээ зодоон хийгээд байна гэж хэлсэн. Тэгсэн тэр доороос **** сугараад нүүр ам нь цус болсон гарч ирсэн. Би зодоон болоод дууссаны дараа *****н гэрт ороход нүүр нь хумсны сорвитой болсон байсан... гэв.
Гэрч *****ын шүүх хуралдаанд өгсөн: ...Би тухайн өглөө явах гээд гэрээс гарч ирээд машиндаа ганцаараа сууж байтал **** гэрээсээ гарч ирээд ****тэй ****ын машины хажууд маргалдаж ноцолдсон. ****г машиндаа сууж байхад **** ирээд үсдэж чирээд машинаас буулгасан. ****, **** хоёр босоогоороо тонгойсон байдалтай барилцаж байхад **** ууртай ирээд ****, **** хоёрыг хоёуланг нь өшиглөсөн. Өшиглөснөөс өөр үйлдэл хийгээгүй ****, **** хоёрыг ноцолдож байхад манай эхнэр ****, **** хоёр салгасан. ****, **** хоёр намайг харахад л газарт унасан зүйл байгаагүй. Энэ хоёр хүнийг салгасны дараа ****н уруул цус болсон, ****гийн нүдний шил хагарсан байсан. Нарийн сайн ажиглаагүй. Би тухайн үед согтох нь согтсон байсан... гэв.
Шүүгдэгч *****гийн ...Би 2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр ****ынд уригдаж очсон. Бид нар шөнөжингөө наргиж цэнгээд маргааш нь буюу 2022 оны *** дугаар сарын ***-ны өглөө бид нар гэр лүүгээ явах гэж байтал **** манай нөхөрт хандан би танайх руу өглөө бүр харж хараадаг гэж хэлсэн. Би өмнөөс нь чи яахаараа манайх руу харж хараадаг юм бэ. Бид нар танайханд гэм хийгээгүй шүү гэж хэлээд гэрээс нь гарсан. Би гэрээс гараад явах гээд машиндаа нөхрөө гэрээс гарч ирэхийг хүлээгээд байж байтал **** араас гүйж ирээд миний нүүр лүү цохиод нүдний шил хагалаад, чиний хүүхэд чинь манай хадам аавын хүүхэд гээ биз дээ гэж хэлээд намайг машинаас үсдэж чирээд буулгасан. Би та нар чинь ямар сонин юм ярьдаг хүмүүс вэ гэж хэлсэн. **** намайг үсдэж чирч байхад нөхөр ***** нь гүйж ирээд **** бид хоёрыг өшиглөөд байсан... гэв.
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн: “...1.Үзүүлэгч ****н биед дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун хацрын төвгөр, зүүн дал, сорви, баруун гарын бугалга, баруун ташаа хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *** овогт *********г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***** гэм буруугүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруугүй гэв.
Шүүгдэгч **** нь *****г зодож, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, баруун хацрын төвгөр, зүүн дал, сорви, баруун гарын бугалга, баруун ташаа хэсэгт цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
****н нөхөр **** ирээд бид хоёрыг өшиглөөд байсан түүнээс болж *****д биед гэмтэл учирсан байх, би зодоогүй гэж шүүгдэгч мэдүүлж байгаа боловч гэрч ****, ****, ****, **** нарын мэдүүлгээр **** нь ****, **** нарыг хоорондоо зодолдож байхад ирж нэг өшиглөсөн, *****ыг цааш нь аваад явсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ үйлдлээс хохирогчийн биед гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна. Харин гэрч ****, ****, ****, ****, **** нарын мэдүүлгээр шүүгдэгч ****, *****н нарын хоорондоо үсдэлцэж, зууралдаж, ноцолдож, зодолдсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч нар зөрүүтэй мэдүүлээд байна гэж байгаа боловч шүүх хуралдаанд өглөөний 08 цаг хүртэл согтууруулах ундаа, айраг уусан согтуу байсан гэдгээ шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлдэг бөгөөд тэд өөрсдийн харсан зүйлээ л мэдүүлдэг, *****, **** нар бие биенийхээ үснээс зулгаасан газар унасан босож ирээд зодолдож байхад салгасан, салгасны дараа ****гийн нүдний шил хагарч нүүр нь цус болсон, хохирогч ****н нүүр, ам цус болсон талаар гэрчүүд мэдүүлдэг, шүүгдэгч ****, **** нар хоорондоо зодолдож энэ үйлдлээс хохирогч ****н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь дээрх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *****гийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *****г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Хохирогч *****гээс хохиролд нийт 444,387 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс Энхмойлт ХХК эмийн сангийн баримтууд, шүүх хуралдаанд ирэхдээ гарсан шатахууны зардалд нийт 118,510 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ****д олгож, хохирогчийн нэхэмжилсэн шатахууны зардлууд, хоол нийт 325,877 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хохирогч энэ шатахууны зардлыг ямар эмчилгээнд явахад зарцуулсан болохоо нотолж чадаагүй, мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоолонд 116,200 төгрөгийг зарцуулсан нь зайлшгүй гарах зардалд орохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ********гээс хохиролд 118,510 төгрөгийг гаргуулж хохирогч ****д олгож, хохирогчийн хохирлын зардал нэхэмжилсэн 325,877 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА