| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Архангай аймгийн Хотонт суманд оршин суух хаягтай боловч одоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** гудамж **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, урьд
- Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1992 оны *** дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,
-1996 оны *** дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,
- Хархорин сум дундын шүүхийн 1998 оны *** дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны *** дугаар сарын 10-ны өдрийн *** тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны *** дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр 2002 оны *** дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 05 сар 11 хоногийн хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны *** дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны *** дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны *** дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар,
- Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны *** дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хорих ялаар,
- Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны *** дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 04 сар 11 хоногийн баривчлах ялаар,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2016 оны *** дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны *** дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 11 сар 12 хоногийн хорих ялаар,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны *** дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *** дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, **** овогт ****, /РД: *******/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны *** дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны *** дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны *** дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 29 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *** дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны *** дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, **** овогт ***** /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны ** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Сансар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *****г зодож эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ***** нь 2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Сансар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ******г зодож зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2022 оны *** дугаар сарын **-ний өдөр үдээс хойш 15 цагийн алдад **** гэдэг айлын дэлгүүрийн гадна таарсан. **** намайг машинд суучих гээд би суусан. Тэгээд урдаас 2 шил архи аваад **** гэдэг хүний хадам ахынд очиж 2 шил архиа уусан. Би сайны танихгүй. Би **** ахад би нэг хэрэгт ороод цахим гав зүүчихсэн гэж л ярьсан. Түүнээс пизда, нохой гэсэн зүйл ерөөсөө яриагүй. Энэ гав хэцүү юм ийш тийшээ явж болохгүй гэдэг зүйлийг л ярьсан. Бид хэд бөөндөө гэрээс гарч ирсэн. **** таксины ахыг дуудаад ирье гээд ганцаараа явсан. **** хашааны хаалгаар гарч ирээд намайг цохиод авсан. Би та яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед ***** чулуу аваад миний эрүү рүү цохиод, ***** нь ардаас цохисон. Тэгээд намайг цустай нь хольж хаячхаад таксинд суугаад орхиод явсан. Би хэсэг ухаа алдсан байсан. Тэгээд би гэртээ хариад хувцсаа солиод эмнэлэг орсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйл байхгүй... гэв.
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өглөө гэртээ байж байтал хадам ах **** **** нар нэг шил архи аваад манайд ирсэн. Тэр 2-ын авч ирсэн архийг уусан. Гэтэл миний ажилладаг газрын ерөнхий инженер залгаад ажилдаа орно шүү гэж хэлсэн. Гэтэл **** ах ажилдаа явах гэж байгаа юм чинь гээд захиалгын нэг виски авч ирж өгсөн. Тэгээд байж байтал **** ах гараад зах руу явсан. **** бид 2 араас нь зах ортол **** ах тэнд байгаагүй. Тэгэхээр нь тэндээс такси аваад хойд 3 дугаар хорооны өргөн чөлөөний **** гэх айлын дэлгүүр дээр очиж ганц юм олж ууя гээд явсан. Тэнд очсон чинь ****тай таарсан. ****г **** миний таньдаг найз байгаа юм машиндаа суулгачих гээд **** машинд орж ирж суусан. Тэр өдөр цэрэг татлага гээд архи зарахгүй байсан. *****н дэлгүүр архи өгөхгүй болохоор нь бид 3 Сансар хорооны замын урд талын дэлгүүр ороод 2 ширхэг 0.75 литртэй архи авсан. Тэгээд замаараа ****г аваад 1 дүгээр хорооны тэнд манай хадам ах болох **** ахынд очсон. Тэнд очоод архиа ууж байгаад бүгдээрээ гарцгаасан. Гэрээс гараад ****н зүүсэн гавыг ярьж хоорондоо жаахан маргалдсан. Тэгээд барилцаж аваад би ****н доор ороод зодуулсан. Тэгээд намайг зодуулж байхад манай хадам ах гарч ирээд ****г миний дээрээс татаж аваад салгасан. Тэгээд салгасан чинь босож ирээд гөлөгнүүдийг ална аа гээд дахиад дайрахаар нь би чулуу аваад толгой руу нь цохисон. Тэгээд байж байтал доороос такси дуусан гээд Содномдорж гээд таксины жолооч ирэхээр нь суугаад явсан. Тэгээд тэд нар намайг гэрт хүргэж өгөөд явсан... гэв.
Гэрч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би гэртээ байсан. ****, ****, ****, **** 4 манайд архи барьсан орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Тэгээд авч ирсэн архиа ууцгаасан. Архиа дуусаад явахаар болоод такси дуудна гээд яриад байсан. Тэгээд 4-үүлээ гараад явсан. Би хувцсаа өмсөөд гэрээ цоожлоод араас нь гарахад **** ****ын дээр гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд татаж аваад чи яв гэсэн. Гэтэл яадаг гөлөгнүүд вэ гээд хашгирсан чинь **** цохиод авсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ та нар гээд байж байтал такси ирээд би *****ыг суулгаад гэрт нь хүргэж өгсөн... гэв.
хохирогч ****ын мэдүүлэг /хх-ийн 198 дугаар хуудас/, хохирогч ****н мэдүүлэг /хх-ийн 9-15 дугаар хуудас/, гэрч *****н мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ******н 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 43-44, 52-53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн **** нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ****г зодож эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч **** нь 2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг **** нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *****г зодож зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч *****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр 15 цагийн үед дээд өргөн чөлөөнд Дэлгэрэх дэлгүүрийн гадаа ****, ****н хадам ****, **** гэх хүмүүстэй таарсан. ...явцгаая гээд гэрээс гараад хашааны хаалгаар гарангуут **** намайг шууд цохисон тэгээд би та яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд барилцаад авсан. **** урдаас цохиод хадам ах нь хойноос чулуугаар цохисон тэгээд би хэсэг ухаан алдах шиг болсон. ...тэгээд би гэртээ очоод цустай хувцсаа тайлаад толгойгоо угаагаад тэгсэн цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд би түргэн дуудаж үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 198 дугаар хуудас/,
хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр 14 цагийн намайг гэртээ байсан ***** манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр 50,000 төгрөгөөр виски захиалгаар авч уусан. ...бид хоёр барилцаад авсан тэгээд намайг унагаагаад доороо хийгээд ****а намайг зодож байхад хадам ах ирээд ****г дээрээс нь татаж аваад салгасан тэгээд намайг босоод ирсэн чинь гөлөгнүүдээ ална гээд хадам ах бид хоёр руу дайраад байсан. ...миний зүүн талын 2 хавирга хугарсан байна гэсэн, толгойны урд хэсэгт халцарсан мөн толгойдоо цохиулсан би толгой өвдөөд байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-15 дугаар хуудас/,
гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр 16 цагийн үед намайг гэртээ байхад **** ах дуудаад гэрт нь яваад очиход ***, ****, ***, *** нар 1 шил архи уугаад байж байсан. Тэгээд нөгөө архиа ууж байхдаа л **** **** хоёр хоорондоо маргачхаад цаг зүүсэн гээд тэр цагаа харуулаад шорон орон яриад байсан. Тэгээд архиа ууж дуусаад **** ах түрүүлж гарсан араас нь *** гараад мөн араас нь *** ах *** тэр хоёр гарсан тэгээд би хамгийн сүүлд гарсан. *** ах **** хоёр хоёулаа зогсож байсан хувцас энэ тэр нь шороо болсон байсан. Би зодоон болсныг мэдээгүй гэрээс сүүлд гарч ирсэн гараад ирэхэд ****, **** хоёрын хувцас шороо болсон зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би гэртээ байсан. ***, ***, ***, *** 4 манайд архи барьсан орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Тэгээд авч ирсэн архиа ууцгаасан. Архиа дуусаад явахаар болоод такси дуудна гээд яриад байсан. Тэгээд 4-үүлээ гараад явсан. Би хувцсаа өмсөөд гэрээ цоожлоод араас нь гарахад **** ****ын дээр гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд татаж аваад чи яв гэсэн. Гэтэл яадаг гөлөгнүүд вэ гээд хашгирсан чинь **** цохиод авсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ та нар гээд байж байтал такси ирээд би *****г суулгаад гэрт нь хүргэж өгсөн... гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч *****н 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн: “...1.****н биед эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэсэн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн: “...1.Үзүүлэгч ****н биед цээжний зүүн талд 6 дугаар хавирга зөрүүгүй, 7 дугаар хавирга бага зэрэг зөрүүтэй хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх **** дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 43-44, 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *****, шүүгдэгч **** нар 2022 оны ** дугаар сарын ***-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож үүний улмаас шүүгдэгч **** хохирогч ****н биед эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч **** хохирогч ****н биед цээжний зүүн талд 6 дугаар хавирга зөрүүгүй, 7 дугаар хавирга бага зэрэг зөрүүтэй хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэрч Н.Очирсүрэнгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд ***** миний толгой хэсэг рүү блокний хагархайгаар цохисон гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч **** би ****н толгойн хэсэгт чулуугаар цохисон гэж мэдүүлдэг мөн хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар **** цохисон нь нотлогдохгүй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *** овогтой ****, *** овогтой ***** нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** шүүгдэгч **** анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** гэм буруугийн дүгнэлтэд шүүгдэгч **** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй гэв.
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд би өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна гэв.
Иймд шүүгдэгч ****г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож байна.
Прокуророос шүүгдэгч ****, ***** нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Хохирогч ******с шүүх хуралдаанд гаргаж өгөх хохирлын баримт байхгүй гэсэн тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ********с эмчлүүлэхэд гарсан зардлын баримтыг хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 140-143 дугаар хуудас/
Үүнээс сонгдо эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал 29700 төгрөг, Өнөр үжин эрүүл мэндийн үйлчилгээнд 201000 төгрөг, Гоо анирс фарм ХХК 27300 төгрөг, Ай Ти лаборатори үзлэг, үйлчилгээ 60000 төгрөг, Лхам ундрам эмийн сан 2950 төгрөг, 15300 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 482850 төгрөг зэрэг баримтуудыг үнэлж хохиролд нийт 816150 төгрөгийг шүүгдэгч ********с гаргуулж хохирогчид олгох нь хуульд нийцнэ.
Тооцооны хуудас 20000 төгрөг гэсэн гарын үсэг огноогүй баримт, ус авсан 1500 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдаж байна.
Хохирогч **** шүдэндээ эмчилгээ хийлгэнэ, шүд суларсан гэж мэдүүлж байх тул хохирогч ****, **** нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч ***** гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч ****д хохирол 816150 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан болно.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал, шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *****, ***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт **********г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох,
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ***********г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч ****** урьд нь Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *** дүгээр сарын 27-ны өдрийн 2**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны *** дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2-т зааснаар ялтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бол зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцохоор зохицуулсан байна.
Ялтан **** зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэлтэй.
Хэрэгт шүүгдэгч *******н зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа шагналын хоног, ялын тооцоо зэрэг баримт хавсаргаагүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс зогсоосон эсэх талаар баримт хэрэгт байхгүй байх тул хорих ялаар солих боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.
Иймд энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хяналт тавьж байгаа прокурор, шийдвэр гүйцэтгэгчээс ялтан *******н зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулахаар шүүхэд дүгнэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***** бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогтой ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ***** овогтой *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч **** овогтой ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ****** овогтой ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********с хохиролд 816,150 төгрөгийг гаргуулж хохирогч ********д олгосугай.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА