Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Шүүгдэгч Х.Батбаатарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Мижид,

Шүүгдэгч: Х.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч Боржигон овогтой Сарантуяагийн Мижид, Боржигон овогтой Хасбазарын Батбаатар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000026 дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт **** /РД: ЙР91092111/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” жолооны сургуулийн *** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны *** дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан, **** овогт ****** /РД: ЙР82020719/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****, **** нар нь согтуугаар 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэв.

Шүүгдэгч ******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй... гэв.

 хохирогч ****ын мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/, хохирогч ****ын мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/, гэрч ****ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 74-75, 80-81 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан 

Шүүгдэгч ***, *** нар нь согтуугаар 2023 оны *** дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр ****, **** бид гурав тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн голын эрэг дээр машинд сууж байхад урд суудлаас эргэж хараад хэл амаар доромжлоод чамайг би энэ мөсөн дээр ална чи буугаад ир гэсэн би буугаад аргадах санаатай ярилцах гэсэн чинь над руу дайраад бид хоёр барилцаад авсан. Миний хувцасны энгэр хэсгээс заамдаж барьж аваад хөл рүү өшиглөөд голын мөсөн дээр хөлөөрөө хавирч унагаасан. Дараа нь Ганган-Орхон багийн хамгийн арын гудамжны үзүүрт зогсоод машинаас буулгаж ирээд над руу дайраад хүрэмний урд энгэр хэсгээс барьж аваад боогоод хашаанд шахаад элэг рүү цохиод байсан. Нүүр хэсэг рүү цохих үед нь би нүүрээ хамгаалсан учир гэмтэл үүсээгүй. ****ын хашааны гадна очиж зогсоод Сундуйжав хашаа руу орсон чинь машины урд суудлаас буугаад миний хойно сууж байсан хэсэгт суугаад бас л хүрэмний энгэр хэсгээс боогоод байсан. Буугаад граш хэсгийн үүд хэсэгт байж байхад л миний гуя хэсэг рүү өвдөглөөд байсан тэгэхээр нь граш руу орсон чинь бас л араас дагаж орж ирээд над руу дайраад бид хоёр хэсэг ноцолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2023 оны *** дүгээр сарын 15-ны өдрийн *** цагийн орчим Хархорин суманд автомашин засвар ажиллуулдаг *** ах над руу өөрийн утаснаас залгаад “ганц пиво авч ирээд шар тайлаад өг” гэж хэлсэн тэгэхээр нь би Өлзий дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво авч өөрийн автомашинаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Мойлтын 12-04 тоотод байрлах автомашины засвар дээр явж очсон. ...**** ахтай юм яриад зогсож байсан чинь миний толгойны ар дагз хэсэг рүү **** нэг юмаар цохих шиг болсон. Би толгойгоо гараараа тэмтрээд үзсэн чинь миний толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Голын эрэг дээр очсон чинь ****, **** хоёр хэрэлдээд эхэлсэн. Би дундуур нь орж салгаад буцаад миний ажиллуулдаг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Мойлтын 12-04 тоотод байрлах автомашин засварын газарт очиж би ажил дээрээ буух гэсэн чинь гудамжны үзүүрт очоод ****, **** хоёр маргалдаж барилцаад авсан тэгэхээр нь дундуур нь орж салгаад ****ийг тайвшруулаад зогсож байсан чинь **** ****ийн толгойн ар дагз хэсэг рүү нэг жижиг зүйлээр хоёр удаа цохих шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай  “...1.Үзүүлэгч ****ын биед тархи доргилт, доод эрүү, зүүн хөхний гадна доод хэсэг, зүүн өгзөг хэсэгт зулгаралт, зүүн эгэм, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. .Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай “...1. Үзүүлэгч ***ийн биед тархи доргилт, баруун, зүүн дагзанд шарх, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 74-75, 80-81 дүгээр хуудас/,

            гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

            Шүүгдэгч ****ын шүүх хуралдаанд өгсөн ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай, гомдол, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

            Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд өгсөн ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд шүүгдэгч **** гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй гэв.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд би гэм буруутай гэв.

Иймд шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож байна.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангаж байна.

Иймд шүүгдэгч ****, **** нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Хохирогч ***** нь ...миний бие ****тэй 2023 оны 01 сарын 15-нд маргалдан муудалцаж зөрчил гаргасан тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Ямар нэгэн гомдол санал байхгүй... гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 101 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Хохирогч **** нь ...миний бие ****тай 2023 оны 01 сарын 15-нд маргалдан зөрчил гаргасан тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гомдол санал байхгүй... гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 102 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлдэг тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч **** овогт *****эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг, **** овогт *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч *****ын өмгөөлөгч Г.Гандөш улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт *****д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт *********т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

                                                         Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ******, шүүгдэгч ****** овогт ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

  шүүгдэгч ****** овогт ********ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА