| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: *************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** овогтой ************** холбогдох эрүүгийн 2327000000007 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт*************** аймгийн *********** сум ******** дугаар баг ************ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн **************овогтой *********** /РД:********************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн байранд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***************** албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан зүүн шанаа хэсэгт нь өшиглөж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ:
Би найз ***********хамт “****************” буудалд ганц шил архи уугаад байж байтал буудалд байсан өөр өрөөний хүмүүс орж ирээд байсан. Тэгэхээр нь буудлын жижүүр хүнээс түлхүүрээ өгчих манай өрөөнд өөр хүмүүс орж ирээд байна гэсэн чинь түлхүүр өгдөггүй юм гэсэн. Тэгээд тэр эгчтэй жаахан маргалдсан. Гэтэл цагдаа ирээд аваад явсан. Эрүүлжүүлнэ гэхээр нь би биеэ авч явах чадвартай байна гэж хэлсэн. Гэтэл хувцас тайлах гээд ноцолдож байхдаа толгой руу нь цохисон юм шиг байна лээ. Миний буруу гэв.
Хохирогч ********************************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тус өдөр би цагдаагийн хэлтсийн томилгоот бүрэлдэхүүнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчимд цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд *********сумын *************багийн нутагт байрлах “*********” зочид буудалд хэдэн хүмүүс архи ууж шуугилдаад хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага мэдээлэл өгсөн. ************нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орилж, хашхирч та нарыг ална, ажилгүй болгоно гэх мэтээр харааж орилоод байсан. ********* ЭСББ руу оруулж гавыг нь тайлж хувцсыг нь тайлаад дуусаж байх үед миний зүүн шанаа, нүд орчимд нэг удаа өшиглөсөн. Миний зүүн шанаа хэсгээс цус гарч цусаа тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...”*************” зочид буудалд агсам согтуу тавиад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна гэж тус буудлын *********гэх хүнээс дуудлага ирлээ гэсний дагуу д/а ***************хамт очиж шалгасан. “************” зочид буудлын өрөөнд ороход *************хоёр барилцаж аваад ноцолдож байгаад ****************2 гараад яваад өгсөн.********** шаардлагыг эсэргүүцэж бид хоёрыг хэл амаар доромжилж чацагнууд минь ажилгүй болгоно шүү, маргааш ажил дээр чинь очиж лайв бичлэг хийнэ шүү гэж *********** гар утсаараа лайв бичлэг хийгээд Хархорин сумын цагдаа нар амарч байгаа нь авч явах гээд байна гэж чанга дуугаар дугараад байсан. ************хэвтүүлэх үед д/ч ********** цээж хэсэгт нь 2 гарыг бариад сууж байсан д/а ***************хувцсыг нь тайлаад дуусаж байх үед д/ч ************** нүүр хэсэгт баруун хөлөөрөө өшиглөсөн, тэр үед цус шүүрээд гарч байсан бөгөөд толгойгоо бариад гараад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч *************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тус өдөр би ажлын байранд сууж ажиллаж байх үед шөнийн 02 цагийн орчимд хүн орилоод байгаа чимээ сонсогдож эхэлсэн миний өрөөний эгц доод давхарт ЭСББ байдаг учир хүн орилж, хашхираад байгаа чимээ сонсогдоод байхаар нь доошоо бууж ЭСББ-ны өрөөнд ороход д/ч *********** д/а ************* д/а ********* нар нэгэн согтуу эрэгтэйн хувцсыг тайлаад байж байсан. Тухайн эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд цагдаагийн алба хаагч руу “Та нарыг бүгдийг чин ажилгүй болгоно” гэх мэтчилэн орилж, хашхирч байсан. Тухайн үед д/ч ***********нь тус эрэгтэйн цээжин хэсэгт сууж хоёр гарыг барьсан байсан, д/а *********************нь хувцсыг тайлж байсан. Намайг ороод удалгүй д/ч *****************нүүр /зуун шанаа хэсэгт/ баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ************зүүн шанаа /нүдний харалдаа/ цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №09 тоот:
“...1. ************биед зүүн зовхины гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч **********иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Засаг даргын тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ************* торгуулийн ялын төлбөрийг төлж дууссан талаарх тодорхойлолт, ***************банкны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орлогын мэдүүлэг баримт /хх-ийн 91-93, .............дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ***********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн байранд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *********** албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан зүүн шанаа хэсэгт нь өшиглөж хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************үйлдсэн болох нь
Хохирогч ********* мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 04-09 дүгээр хуудас/, гэрч ********** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 11-12, 14-15 дугаар хуудас/, шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог.
Хохирогч **************нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой, хэрэг гарах тухайн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч *************** дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч *************нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь хохирол 300 000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ********************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогтой ************ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ****************2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******************нь 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА