| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/***/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг Шар хадны ам гэх газар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр **** ӨВО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ****н жолоодож явсан Мустанг-5 загварын мотоциклийг мөргөж хохирогч ****н эрүүл мэндэд хүндэвтэр, ****н ард сундалж явсан ****н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********н шүүх хуралдаанд өгсөн: ...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, *****н эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Миний буруу, би харамсаж байна. Хохирлоо төлнө... гэв.
хохирогч *****н мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч ******н мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн авто механикийн багш Мэргэшсэн инженер ****ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 119-120 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг Шар хадны ам гэх газар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр **** ӨВО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ****н жолоодож явсан Мустанг-5 загварын мотоциклийг мөргөж хохирогч *****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
Хохирогч *****йн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байснаа хүлээн зөвшөөрч байна. Би Хужирт сумаас 4 км-н зайд Шар хадны ам гэх өгсүүр газар Портер машинтай мөргөлдсөн. ...Би баруун гар талаа бариад замын зорчих хэсгийн зүүн талаар нь явж байсан. Тухайн зам тээврийн осол нь газар нутгийн байршлаас мөн хоёр жолооч архи хэрэглэсэн байсан мөн **** урсгал сөрж явж байсан гэх шалтгаан нөхцөлүүд нөлөөлсөн байх гэж бодож байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Өвөрхангай аймагт БОЭТ-д хэвтэж хагалгаанд орсон. Эмчилгээнд их зардал гарсан, өнөөдрийн байдлаар 4,500,000 төгрөг эмчилгээнд зарцуулаад байна. Үүнийгээ нэхэмжилж байна. Цаашид хөлнийхөө хадаасыг авхуулна эмчилгээ хийлгэнэ. Миний унаж явсан мотоцикл эвдэрсэн зардлаа гаргуулж авмаар байна... гэв.
Гэрч ****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн өдөр өглөөний 11 цагийн орчим Хужирт сумын төв рүү өөрийн нөхөр *****н хамт Мустанг-5 маркийн мотоциклоор орж ирсэн. Ирээд ээжийн хажуу талын айлын гэр барилцаад бензин аваад буцаад 16 цагийн орчим Хуурай шандад байх гэр рүүгээ явсан. Манай нөхөр ***** өөрийн ах**** хоёрын дунд ашигладаг Мустанг-5 маркийн мотоциклийг унаж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “...1.Үзүүлэгч ****н биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. 2. Уг гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн авто механикийн багш Мэргэшсэн инженер ****ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээр тэмдэглэл болон тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргө, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчин урсгал сөрсөн. Мөн хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...**** гэж хаягласан цусанд 1,2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ. /хх-ийн 78 дугаар хуудас/
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ****г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** ӨВО улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчийн унаж явсан мотоциклийг мөргөж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ****** нь би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна гэв.
Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээр тэмдэглэл болон тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргө, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчин урсгал сөрсөн. Мөн хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж үүний улмаас хохирогч ******н эрүүл мэндэд хүндэвтэр, *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байх тул шүүгдэгч ****г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.
Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Шүүх хуралдаанд хохирогч *** эрүүл мэндээрээ хохирч эмчилгээний зардал их гарсан. Одоогийн байдлаар нэг ч хохирол төлөөгүй. 4,500,000 төгрөгийн хохирол болсон байх гэв.
Хэрэгт авагдсан хохирогч *******ийн эмчлүүлэгчийн картад мэс засалд орсон болон цаашид хийх эмчилгээ, үзүүлэх хугацааг бичсэн байна. /хх-ийн 134-139 дүгээр хуудас/
Хохирогч эмчилгээ хийлгэсэн зардлын баримт гаргаж өгөөгүй болно.
*****н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч **** дангаар хохирол нэхэмжлэх зүйлгүй, нөхөр ****тэй хамт эмчилгээ хийлгэсэн тул манай нөхөр хохирлоо хамт нэхэмжилнэ гэсэн байх тул иргэний нэхэмжлэгчээр татаагүй болно. /хх-ийн 144 дүгээр хуудас/
Шүүгдэгч хохирогч ****т эмчилгээний зардал, хохиролд 2,500,000 төгрөг, 230,583 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийн банкийг худалдаад авч өгөхөөр хохирол, эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлэхэд хохирогч зөвшөөрч тус тусдаа бичгээр гаргаж өгөв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: *****т 500,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор, үлдэх 2,000,000 төгрөгийг, 230,583 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийн банкны хамт 2023 оны 05 дугаар сарын 10-ны дотор өгнө гэжээ.
Хохирогч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа: ******с 2023 оны 03 дугаар сарын 01-ний дотор бэлнээр 500,000 төгрөг авч үлдсэн 2,000,000 төгрөгийг мотоциклийн банкны хамт 2023 оны 05 дугаар сард авахыг зөвшөөрч байна гэжээ.
Иймд шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр хохирол, эмчилгээний зардалд тохирсон тул шүүгдэгч *******с эмчилгээний зардал, хохиролд 2,500,000 төгрөгийг, 230,585 төгрөгийн үнэлгээтэй хохирогчийн мотоциклийн банкны хамт гаргуулж хохирогч ********т олгож шийдвэрлэв.
Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***** овогт ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт *********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид 500,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор, 2,000,000 төгрөгийг, 230,583 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийн банкны хамт 2023 оны 05 дугаар сарын 10-ны дотор өгөхөөр тохиролцсон тул шүүгдэгчээс нийт 2,500,000 төгрөг, 230,583 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийн банкийг гаргуулж хохирогч *********т олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА