Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2230003050357 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багийн “......” гэх газар оршин суух үндсэн хаягтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр багт түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Х овогт Э-ийн М,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 04, 05 дугаар саруудад хохирогч Х.Э-ын итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 30 тооны хонийг завшиж 6,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Э ахыг байхгүйд хониноос нь авсан. Мөнгийг нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Хохирогчтой уулзаж ярилцсан. Хохирлыг төлнө. Хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.” гэв.   

Эрүүгийн 2230003520352 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х.Э ах гэртээ эзгүй байж таарсан үед 6 тооны хонийг нь замын явуулын мал мах авна гээд явж байсан хүнд зарсан. Мал авч байсан хүний нэрийг асуугаагүй. 1 хонийг 100,000 төгрөгөөр бодож өгсөн. Дараа нь 04 дүгээр сарын 20-д гаргаад танихгүй хүн хонь амьдаар нь авна гээд цэнхэр өнгийн “Porter” машинтай явж байхаар нь 8 тооны хонийг нь 800,000 төгрөгөөр зарсан. 05 дугаар сар гараад 12 тооны хонийг нь 1,200,000 төгрөгөөр зарсан. 05 дугаар сарын сүүлээр 4 хонийг нь 2 жижиг машинтай хүмүүс мал авна гээд явж байхад нь зарсан. Хонь зарсан мөнгөө бэлнээр авдаг байсан.” гэх /хх 80-81 дүгээр хуудас/, 

- Хохирогч Х.Э-ын “2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд манай хониноос 30 тооны хонь дутсан. Би хонио туслах малчнаар харуулдаг байсан бөгөөд сардаа 1 удаа тоолдог байсан. Харин 2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд тоолоогүй явж байгаад туслах малчнаа яваад өгөхөөр нь хонио тоолж үзэхэд 30 тооны хонь дутсан байсан.” гэх /хх 11-12 дугаар хуудас/,

- Гэрч Т.У-ын “М 2021 оны 06 дугаар сард аймаг руу биеэ үзүүлэхээр явлаа гэж яваад буцаж ирээгүй. Тэгээд нөхөр бид хоёр хонио тоолж үзэхэд 30 тооны хонь дутсан. М-ийг манай хониноос зарж борлуулсан байж магадгүй гэж бодож байна.” гэх /хх 15-16 дугаар хуудас/,

  • Гэрч У.Т-ийн “би цагдаагийн газарт очиход “танай дүү Э.М, Г.Э гэж айлын хониноос 30 тооны хонийг зарж мөнгө болгосон. Тэгээд тэр зарсан хонио Эрдэнэцагаан сумын 3 хүнд 10, 10-аар нь зарсан гэж мэдүүлэг өгсөн” гэж надад хэлсэн. Би тухайн үед нь *******оос цагдаагийн хажууд нь “чи малаас нь 30 тооны хонь зарсан нь үнэн юм уу” гэж асуухад “үнэн” гэж хэлсэн.” гэх /хх 66-67 дугаар хуудас/, 
  • Гэрч Ц.А-ын “тэр үед би Э.М-оор Э-аас авсан малынхаа талаар бүгдийг нь цаасан дээр биччих гэхэд бичиг үсэг мэдэхгүй гэж байсан. Тэгэхээр нь би бичлэг хийсэн. Тэгээд тэр бичлэг дээр авсан малынхаа талаар бүгдийг нь ярьсан. Мөн тухайн үед Х.Э-ын эхнэр У-оор Э.М-ийн хэлсэн үгийг нь цаасан дээр бичүүлээд Э.М-оор өргөдлийнх нь доор гарын үсгийг зуруулсан.” гэх /хх 70-71 дүгээр хуудас/ мэдүүлгүүд
  • Х.Э, Э.М нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /хх 6-7 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2202404 дугаартай “30 тооны хязаалан эр хонины зах зээлийн үнэлгээ 6,810,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.М-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 49-50 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.М-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 52-53 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.М-д холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 58-59 дүгээр хуудас/,
  • Хохирогч Х.Э-ын малын тооллогын гар бүртгэл /хх 83-84 дүгээр хуудас/,
  • Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хальстай 2 минут 46 секундийн CD бичлэг,
  • Шүүгдэгч Э.М нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04, 05 дугаар саруудад хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 30 тооны хонийг завшиж 6,810,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Э, гэрч Т.У, У.Т, Ц.А нарын мэдүүлэг, *******, Э.М нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2202404 дугаартай шинжээчийн дүгнэлт, Х.Э-ын малын тооллогын гар бүртгэл, CD бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хөрөнгө завших гэмт хэрэгт: бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмших, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.

 Тодруулбал, шүүгдэгч Э.М нь хохирогч Х.Э-ын өмч болох малыг хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд бөгөөд итгэмжлэн хариуцуулсан малыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худалдан борлуулж бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бусдын малыг худалдан борлуулж бусдад санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Э.М-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            2.1. Шүүгдэгч Э.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, уг хугацаанд тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэх саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, уг хугацаанд тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс прокурорын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргав.

 2.2. Шүүхээс шүүгдэгч Э.М-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь  зүйтэй гэж үзлээ.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.М- нь хохирогч Х.Э-ын эд хөрөнгөд 6,810,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан бөгөөд уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

  1. Бусад асуудлаар:

4.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн, 2 минут 46 секундийн бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Э-ийн М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Шүүгдэгч *******ид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хальстай, 2 минут 46 секундийн 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 6,810,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багт оршин суух Д овогт Х-ын Э-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ