Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгч:*******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэрийн, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг, **** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ***** /РД: *******/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг, **** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ***** /РД:*******/,

                                       Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч *****, ***** нар нь бүлэглэн 2022 оны *** дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг Цам гэх газар *****г гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 5 сарын дотор 12 тооны адуугаа алдсан. Би адуугаа алдсан хэрэгтээ хохирогч ******г хардаж байсан. Би хүү ******н хамт 3 хоног хадланд яваад 2022 оны *** дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Орой 18 цагийн үед манай адуу, үхэр дээр **** хөвөнтэй дээл өмссөн. Биедээ хутгатай явж байсан. Би ****д хандан чи дахиад манайхаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдаж улмаар зодолдсон. Би ноднин 5 дугаар сарын 27-ны өдөр 4 унагатай гүүгээ алдсан. Тэрний урд намар 4 морио алдаж байсан. Манайх гүүгээ алдахад **** хулгайлж авсан нь тодорхой болсон. Тийм асуудлаас болж би ****г зодсон. Манай хүү **** нь ****г зодоогүй. Тухайн үед **** нь биедээ хутгатай явсан. Би хутгыг нь арай хийж булааж аваад хол шидчихсэн. Тэр хутгыг дараа нь манай сумын цагдаа авсан байсан... гэв.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ....Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг, “****” гэх газарт манай аавынх оршин суудаг. Намайг Улаанбаатар хотод байхад манай аав хадлан хадъя гэж дуудсан. Би Улаанбаатар хотоос ирээд аавынхаа хамт 3 хоног хадланд явсан. 2022 оны *** дүгээр сарын 06-ны өдөр хадлангаас ирээд саравчин дээр өвсөө буулгаж байтал **** манай адуу, үхэр дундуур яваад байсан. **** бид хоёр дээр ирж мэнд мэдсэн. Тэр үед манай аав ****д хандан чи дахиад манай адуу малаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би тухайн үед өвсөө буулгаж байсан. Удалгүй аав **** хоёр барилцаад авсан. Би очиж салгачхаад буцаж ирээд өвсөө буулгасан. Тэр үед аав **** хоёр харилцан зодоон хийж байснаа ***** аав руу хутга бариад дайрсан. Би аавыг салгаж аваад өвсөө буулгаж дууссан учир гэр лүүгээ аваад явсан. Би гэм буруугүй... гэв.

хохирогч *******н мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/, гэрч ******ийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 68-69, 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

                                Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч ***** 2022 оны **** дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг *** гэх газар ******г гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ үхрээ хайж олох зорилгоор 18 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг **** гэх газар байрлах ****** гэх хүний өвөлжөөн дээрээс үхрээ олсон. Үхрээ олох үед ****** гэх хүн хүү *******ийн хамтаар өвөлжөөн дээрээ өвс буулгаад байж байсан. Тэгээд би айл саахалт хүмүүс учраас өвснөөс нь элбэлцэж буулгалцах санаатай наанаас нь яваад очтол ******* намайг мотоцикл дээрээс татаж унагаагаад “чи манай адууг авч ирж өгөх болоогүй юу” гээд зодоод эхэлсэн. ...****** миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй л нүдээд, өшиглөөд байсан.

...Би *******аас 1 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу, мөн 600.000 төгрөг бэлнээр авсан одоо надад ********аас өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *****гэх хүнийг сайн танихгүй. 2022 оны *** дүгээр сарын 06-ны өдөр намайг жижүүрт гарч байхад ирж үзүүлж байсан. Өөрөөр бол би танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. ...Үзлэгээр толгой хүчтэй өвдөх, 2 далны доогуур өвдөх, баруун түнх өвдөх, баруун гар бугуй, шуу, тохой хэсгээр өвдөх, дээд үүдэн шүднүүд өвдөх, дотор муухайрах бөөлжих гэсэн зовиуртай байсан бөгөөд нүүр хүзүү орчмоор олон тооны зулгаралттай, баруун хацар шанаан орчмоор хавдаж хөхөрсөн эмзэглэлтэй, баруун чихний урд зулгарч цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай: “...1.*******жийн биед тухайн үед тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 68-69, 92-93 дугаар хуудас/

Шүүгдэгч ******ын шүүх хуралдаанд: ...Би *******д хандан чи дахиад манайхаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдаж улмаар зодолдсон. Би ноднин 05 дугаар сарын 27-ны өдөр 4 унагатай гүүгээ алдсан. Тэрний урд намар 4 морио алдаж байсан. Манайх гүүгээ алдахад ****** хулгайлж авсан нь тодорхой болсон. Тийм асуудлаас болж би *******г зодсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогтой ****, **** овогтой ***** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд би өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч ***** нь *******тай бүлэглэн хохирогч ********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...**** миний нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохьсон. Мөн газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу хэсэг рүү өшигчөөд байсан гэж мэдүүлдэг боловч энэ хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй, шүүгдэгч ***** миний хүү ******* өвс буулгаж байсан харин ирж бид хоёрыг салгасан. ******г зодоогүй гэж мэдүүлдэг, шүүгдэгч ****** мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би *******г зодоогүй, сайн танихгүй, энэ хоёр барилцаж аваад зодолдоод байхаар нь би очиж салгасан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед *******, *****, хохирогч ****** нар л байсан.

Хохирогч ******ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу гэхэд ******** намайг мотоцикль дээрээс  татаж унагаад чи манай адууг авчирч өгөх болоогүй юу гээд зодоод эхэлсэн. Би хамар луу зугатаад ардаас гүйцэж ирээд өвөлжөөн дээр авчраад хэл амаар доромжлоод өвс буулга гэсэн. Өвс буулгасны дараа ****** миний малгайг булааж аваад газарт шидээд дээрээс нь шээснээ одоо наад малгайгаа өмс гээд байсан. Би өмсөхгүй гэхэд ахиад зодсон. ...Би мотоцикл руугаа алхаж явтал ******* машинаараа дайрч ална гээд ардаас элдээд урдуур хойгуур давхиад байсан. ******* рүлийг нь булааж аваад машинаа өөрөө унаад яваад өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд хэн хэдэн удаа цохьсон бэ гэхэд ******* миний нүүр хэсэгт гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй л нүдээд өшиглөөд байсан гэж мэдүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...******аас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх адуу, 600000 төгрөг бэлнээр авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн зэргийг дүгнэж үзэхэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас муудалцаж шүүгдэгч ******* хохирогч ********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ********ийн хохирогчийн мэдүүлсэн миний нүүр лүү 1-2 удаа гараараа цохисон, газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу рүү өшиглөөд байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч ******ын ...Би уур хүрээд хоорондоо муудалцаад түүнийг зодсон нь үнэн гэх мэдүүлгээр шүүгдэгч ******ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, *********ийг гэм буруутай эсэх эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус прокурорын газраас шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

       Хохирлын хувьд:

Хохирогч ***** 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ...*******аас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуу, 600000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                        Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ****** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *********д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                               Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ********д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч ******** овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА

 

,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/0025/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэрийн, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг, Хаахайн цам гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Борисын Отгонжаргал /РД: *******/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг, Хаахайн цам гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Угтаал овогт Батцэцэгийн Бадамдорж /РД:*******/,

 

                                       Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Цам гэх газар М.Лхагвадоржийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 5 сарын дотор 12 тооны адуугаа алдсан. Би адуугаа алдсан хэрэгтээ хохирогч М.Лхагвадоржийг хардаж байсан. Би хүү *******ийн хамт 3 хоног хадланд яваад 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Орой 18 цагийн үед манай адуу, үхэр дээр М.Лхагвадорж хөвөнтэй дээл өмссөн. Биедээ хутгатай явж байсан. Би М.Лхагвадоржид хандан чи дахиад манайхаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдаж улмаар зодолдсон. Би ноднин 5 дугаар сарын 27-ны өдөр 4 унагатай гүүгээ алдсан. Тэрний урд намар 4 морио алдаж байсан. Манайх гүүгээ алдахад М.Лхагвадорж хулгайлж авсан нь тодорхой болсон. Тийм асуудлаас болж би М.Лхагвадоржийг зодсон. Манай хүү ******* нь М.Лхагвадоржийг зодоогүй. Тухайн үед М.Лхагвадорж нь биедээ хутгатай явсан. Би хутгыг нь арай хийж булааж аваад хол шидчихсэн. Тэр хутгыг дараа нь манай сумын цагдаа авсан байсан... гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ....Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг, “Хаахай” гэх газарт манай аавынх оршин суудаг. Намайг Улаанбаатар хотод байхад манай аав хадлан хадъя гэж дуудсан. Би Улаанбаатар хотоос ирээд аавынхаа хамт 3 хоног хадланд явсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хадлангаас ирээд саравчин дээр өвсөө буулгаж байтал М.Лхагвадорж манай адуу, үхэр дундуур яваад байсан. М.Лхагвадорж бид хоёр дээр ирж мэнд мэдсэн. Тэр үед манай аав М.Лхагвадоржид хандан чи дахиад манай адуу малаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би тухайн үед өвсөө буулгаж байсан. Удалгүй аав М.Лхагвадорж хоёр барилцаад авсан. Би очиж салгачхаад буцаж ирээд өвсөө буулгасан. Тэр үед аав М.Лхагвадорж хоёр харилцан зодоон хийж байснаа М.Лхагвадорж аав руу хутга бариад дайрсан. Би аавыг салгаж аваад өвсөө буулгаж дууссан учир гэр лүүгээ аваад явсан. Би гэм буруугүй... гэв.

хохирогч М.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/, гэрч Э.Оюунпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12879 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 68-69, 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                               Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч******* 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Цам гэх газар М.Лхагвадоржийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч М.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ үхрээ хайж олох зорилгоор 18 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Цам гэх газар байрлах******* гэх хүний өвөлжөөн дээрээс үхрээ олсон. Үхрээ олох үед******* гэх хүн хүү *******ийн хамтаар өвөлжөөн дээрээ өвс буулгаад байж байсан. Тэгээд би айл саахалт хүмүүс учраас өвснөөс нь элбэлцэж буулгалцах санаатай наанаас нь яваад очтол******* намайг мотоцикл дээрээс татаж унагаагаад “чи манай адууг авч ирж өгөх болоогүй юу” гээд зодоод эхэлсэн. ...Б.Отгонжаргал миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй л нүдээд, өшиглөөд байсан.

...Би Отгонжаргалаас 1 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу, мөн 600.000 төгрөг бэлнээр авсан одоо надад*******аас өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Гэрч Э.Оюунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би М.Лхагвадорж гэх хүнийг сайн танихгүй. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг жижүүрт гарч байхад ирж үзүүлж байсан. Өөрөөр бол би танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. ...Үзлэгээр толгой хүчтэй өвдөх, 2 далны доогуур өвдөх, баруун түнх өвдөх, баруун гар бугуй, шуу, тохой хэсгээр өвдөх, дээд үүдэн шүднүүд өвдөх, дотор муухайрах бөөлжих гэсэн зовиуртай байсан бөгөөд нүүр хүзүү орчмоор олон тооны зулгаралттай, баруун хацар шанаан орчмоор хавдаж хөхөрсөн эмзэглэлтэй, баруун чихний урд зулгарч цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12879 дугаартай: “...1.М.Лхагвадоржийн биед тухайн үед тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 68-69, 92-93 дугаар хуудас/

Шүүгдэгч*******ын шүүх хуралдаанд: ...Би М.Лхагвадоржид хандан чи дахиад манайхаас хулгай хийх гэж байна уу гэж хэлээд хоорондоо маргалдаж улмаар зодолдсон. Би ноднин 05 дугаар сарын 27-ны өдөр 4 унагатай гүүгээ алдсан. Тэрний урд намар 4 морио алдаж байсан. Манайх гүүгээ алдахад М.Лхагвадорж хулгайлж авсан нь тодорхой болсон. Тийм асуудлаас болж би М.Лхагвадоржийг зодсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд би өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн хохирогч М.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь хохирогч М.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...******* миний нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохьсон. Мөн газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу хэсэг рүү өшигчөөд байсан гэж мэдүүлдэг боловч энэ хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй, шүүгдэгч******* миний хүү Б.Бадамждорж өвс буулгаж байсан харин ирж бид хоёрыг салгасан. М.Лхагвадоржийг зодоогүй гэж мэдүүлдэг, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би М.Лхагвадоржийг зодоогүй, сайн танихгүй, энэ хоёр барилцаж аваад зодолдоод байхаар нь би очиж салгасан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед*******, *******, хохирогч М.Лхагвадорж нар л байсан.

Хохирогч М.Лхагвадоржийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу гэхэд******* намайг мотоцикль дээрээс  татаж унагаад чи манай адууг авчирч өгөх болоогүй юу гээд зодоод эхэлсэн. Би хамар луу зугатаад ардаас гүйцэж ирээд өвөлжөөн дээр авчраад хэл амаар доромжлоод өвс буулга гэсэн. Өвс буулгасны дараа******* миний малгайг булааж аваад газарт шидээд дээрээс нь шээснээ одоо наад малгайгаа өмс гээд байсан. Би өмсөхгүй гэхэд ахиад зодсон. ...Би мотоцикл руугаа алхаж явтал ******* машинаараа дайрч ална гээд ардаас элдээд урдуур хойгуур давхиад байсан.******* рүлийг нь булааж аваад машинаа өөрөө унаад яваад өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд хэн хэдэн удаа цохьсон бэ гэхэд******* миний нүүр хэсэгт гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй л нүдээд өшиглөөд байсан гэж мэдүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...Б.Отгонжаргалаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх адуу, 600000 төгрөг бэлнээр авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн зэргийг дүгнэж үзэхэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас муудалцаж шүүгдэгч******* хохирогч М.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч *******ийн хохирогчийн мэдүүлсэн миний нүүр лүү 1-2 удаа гараараа цохисон, газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу рүү өшиглөөд байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч*******ын ...Би уур хүрээд хоорондоо муудалцаад түүнийг зодсон нь үнэн гэх мэдүүлгээр шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, *******ийг гэм буруутай эсэх эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус прокурорын газраас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

 

                                             Хохирлын хувьд:

Хохирогч М.Лхагвадорж 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ...Б.Отгонжаргалаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуу, 600000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

                        Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Борисын Отгонжаргалд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

                                               Бусад асуудлаар:

Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Угтаал овогт Батцэцэгийн Бадамдоржид Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Борисын Отгонжаргалд прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигин овогт Борисын Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч Боржигин овогт Борисын Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА