Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Ч.Сарантуяа,

            Хохирогч Оюунбилэг, , , нар /цахимаар оролцсон/

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2026002510006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв                                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багт байрлах “Батжин-Ундрах” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,    дүү нарын хамт Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 3-4 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
  • Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /;

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2020 оны 11  сарын 01-ний өдөр 95749876 дугаарын утаснаас өөрийгөө Тарагт сумын ******* гэж танилцуулж таны алдсан гэх адууг олсон тул шатахууны мөнгө шилжүүлчих юм бол дөхүүлээд өгье гэж хэлж 80,000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн хохирогч Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилан авсан,

2020 оны 11  сарын 18-ны өдөр хохирогч руу 99529990 дугаараас залгаж өөрийгөө Уянга сумын иргэн гэж таны алдсан адууг олсон тул шатахууны мөнгө шилжүүлчих юм бол хүргэж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгон 50,000 төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11  сарын 06-ны өдөр иргэн Б.Биндэряагийн цахим хаягт байршуулсан адуу алдсан гэх зарын дагуу Jargal Jargal цахим хаягаас "алдсан адуу чинь манай адуунд байгаа, адууг чинь ачаад аймаг оруулж өгье түлшний мөнгө 100.000 /нэг зуун мянган/ төгрөг шилжүүл" гэж хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглан итгүүлж Баянхонгор аймгийн Дуурсах 1 дүгээр багийн 12-24 тоот оршин суух хохирогч Л.Баасанбатаас 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны 5400888471 тоот дансанд 100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

2020 оны 12 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч "Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө" гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлт оруулж 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн 95749876 дугаарын утаснаас Говь-Алтай аймгийн Шарга сум Улаантуг багийн иргэн 98825858 дугаарт залгаж өөрийгөө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн ******* гэж танилцуулан таны алдагдсан 7 тооны адууг олсон. Над руу бензин түлшний мөнгө шилжүүлчих юм бол хүргээд өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн 150,000 төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 10  сарын 03-ны өдрөөс   2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  "үхэр зарна" гэсэн зар цахим орчинд байршуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож  Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоогийн 27-36 тоотод оршин суух хохирогч нийт 445,000 төгрөгийг Хаан банкны 5009901089 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Fasebook зарын группд "Batjargal Jargal" гэсэн хаяганаас "Идэшний адуу, үхэр зарна" гэх зарыг байршуулж "урьдчилгаа мөнгө өгчих, махандаа гарал үүслийн бичиг хийлгэнэ..."  гэж   зохиомол байдлыг зориудаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Налайх дүүргийн 8 дугаар хороо 31 в-10 тоотод оршин суугч хохирогч  З.Мөнхзулаас 170,000 төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансаар шилжүүлэн авч залилсан

 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 5-231 тоотод оршин суух иргэн Г.Гал-Эрдэнийг “ алдагдсан даага чинь манай адуунд ирсэн байна, би аваад очно гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Хаан банкны 5400888471 дугаарын дансаар 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Н.Эрдэнэчимэгийг цахим "Ganzorig Zorigoo" гэх фейсбүүк хаягнаас "Нийтийн байр түрээс" гэх зарын сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ" гэх зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5009901089 тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн залилсан

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ч.Баярмэдийг “ танай алдсан адуу манай гадаа 3 сар болж байна бензиний мөнгө 500,000 мянган төгрөг шилжүүлчих би хүргээд өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500,000 төгрөгийг Хаан банк нь дахь 5400888471 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан

 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын хохирогч Э. Долгорсүрэнгийн итгэлийг урвуулан ашиглаж, "ээж хүнд өвчтэй бие нь муу байгаа мөнгө хэрэгтэй" гэж хуурч мэхлэн 2 сая төгрөгийг залилан авсан

2021 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны  өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн иргэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, "пүүз зарна  урьдчилгаа хэрэгтэй" гэж хуурч мэхлэн 925,000 төгрөгийг залилан авсан

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн иргэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж "Хархорин сумын Засаг даргын тамгын газар ажилд ороод 10 гаруй хонож байна.Удахгүй цалингийн зээл гарна түр гар утас зээлээч" гэж хуурч мэхлэн  1350000 төгрөгний үнэ бүхий  Айфон 11 загварын гар утас, 50000 төгрөгний үнэ бүхий утасгүй чихэвч зэрэг эд зүйлсийг залилан авч 1,400,000 төгрөгний хохирол учруулсан

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч “ таны алдсан соёолон насны адууг хаана байгааг би мэднэ шатахууны үнэ  шилжүүлчих заагаад өгье...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  80,000 төгрөг  залилан авсан

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 сарын 10-ний өдрийн хооронд Өвөрхангай аймаг хээр сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “хээр палас ХХК-ний менежер “Оюу толгойн далд уурхайн инженер ажилтай гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  2,236,800 төгрөгний үйлчилгээг   авч залилсан

2021 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш хохирогч   цахим хаяг ашиглан өөрийгөө “ өмгөөлөгч, газрын гэрчилгээ Архангай аймгаас гаргуулж өгнө, мод худалдаж авч өгнө, мод хүргүүлэх машины түрээс...” гэх мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  875,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг хохирогч гээс “ээжийн бие муу байна” гэж хэлээд 1,000,000 төгрөгийг бэлнээр, 1 сая төгрөгийг дансаар авсан гэдэг боловч 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдлийг хавтаст хэрэгт нотлоогүй байдаг. Дансаар авсан 1,000,000 төгрөгийг нь 5022885527 тоот данс руу 06 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр “*******аас” гээд 500,000 төгрөгөөр хийсэн байдаг. Хохирогч 925,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Өөрийнх нь 5556401016 тоот данснаас над руу 2 удаагийн гүйлгээгээр 420,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ийн дүү Пүрэвбаяр нь Хөвсгөл аймгаас пүүз авна гэж надтай холбогдоод 450,000 төгрөгийг 5017175444 данснаас “Хөвсгөл 88636403” гэсэн утгатайгаар над руу шилжүүлсэн байдаг. Тухайн гүйлгээний нотлох баримт нь 4 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудасны нүүрэнд байдаг. Энэ хүн надаас мөнгө нэхэмжлээгүй байхад хохирогч яг энэ үйлдлийн хохирогчоор тогтоосон эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Хохирогч ийн нэхэмжлээд байгаа 55,000 төгрөг болохоор Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас надаас пүүз захиалаад Буяннэмэх гэдэг хүн 55,000 төгрөгийг 5097011130 тоот данснаас “Буяннэмэх Их-Уул” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. ...Хохирогч эхлээд 320,000 төгрөгийг, дараа нь 100,000 төгрөгийг өөрийнхөө данснаас над руу шилжүүлсэн байдаг. 7, 8 удаа хавтаст хэргийн материалтай танилцахад зүгээр нэг дансных нь хуулгуудыг нь эвлүүлээд тавьчихсан байдаг. Хохирогч нь өөрөө өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэрэгт холбогдсон байхдаа надтай холбогдсон байдаг. Тухайн үедээ түлшний мөнгөний асуудлаар надтай холбогдож байсан. Тухайн түлшний мөнгийг нь шалгаад үзэхээр өөрийнх нь данснаас шилжүүлээгүй байдаг. Би буцаагаад ийн данс руу чинь мөнгийг чинь хийе гэхээр энэ хүн 30 гаруй сая төгрөгийн торгуультай болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ хүний дансыг нь битүүмжилчихсэн байдаг. ...Хүүхдийнхээ дансаар болон найзынхаа дансаар над руу мөнгө  хийсэн. Би буцаагаад Даваажаргал гэдэг хүүхдийнх нь данс руу эхлээд 200,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг, дараа нь 20,000 төгрөгийг шилжүүлсэн. Над руу нийт 500 гаруй мянган төгрөг шилжүүлээд, би буцаагаад хохирлыг нь төлсөн. Энэ талаарх баримт хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Хохирогч гэдэг хүнээс iPhone-11 маркийн гар утас авсан нь үнэн. Энэ хэргээ 100% хүлээнэ. Энэ хүнээс уучлаарай гэж гуйх ёстой байх. Анх iPhone-11 гэдэг утсыг авахдаа дэлгэцнийх нь зүүн талд жаахан цууралттай байхад 1,400,000  төгрөгөөр, чихэвчийг нь 50,000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед эднийхээс бид хоёр хамт явж 360,000 төгрөгөөр утас аваад мөнгийг нь төлчихсөн байж байгаад дараа нь тэр утсаа буцааж өгөөд IPhone-11 утсыг авсан. Гэтэл өмнөх зарсан утсаа буцаагаад авсан хэрнээ тэр мөнгөө хасаагүй нэхэмжилсэн байдаг. Би бусад 7 хохирогчийнхоо бага хэмжээний хохирлыг төлчихсөн. Жишээ нь Баасанбат гэдэг хүн нь би хөдөө байдаг юм. Манай эгчийн данс руу мөнгөө хийчих гээд эгчийнхээ дансыг өгсөн, Төмөрпүрэв гэдэг хүн нь эхнэрийнхээ дансаар авна гээд авсан. Хавтаст хэргийн материалд *******аас гэсэн гүйлгээний утгатайгаар хохирлоо төлчихсөн байхад дахиад хохирол нэхэмжилнэ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бас д хохирол төлсөн баримтыг прокурор яагаад шалгаж үзэхгүй байгааг гайхаж байна. Тэгсэн хэрнээ яллах дүгнэлтдээ 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гээд бичээд оруулаад ирсэн байгаа нь эргэлзээтэй байна. Хохирогч Эрдэнэчимэг болон Паласын хохирол нь ямар ч хамаагүй үнийн дүнтэй, тамга тэмдэггүй падаан авч ирчихээд *******аас нэхэмжилж байна гэсэн байдаг. Хохирлынхоо хэмжээг бүрэн бодитойгоор тодорхойлуулчихвал хохирлоо төлчихмөөр байна. Төлбөр нь тодорхой бус байгаад байна. Ерөнхий прокурор нь өөрөө цагдан хорих байранд орж ирж уулзахаараа чамаас паласт 1,400,000  төгрөг төлөх юм байна, тэрийгээ гэм буруугийнхаа шүүх хуралдаанд хэлээрэй гэдэг. Тэгснээ одоо болохоор 2 сая гаран төгрөг нэхэмжилнэ гэчихсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хүртэл Паласын төлөөлөгчид танайх *******ыг хоол авах бүрт нь тамга тэмдгээ дараад явахгүй яасан юм бэ гэсэн чинь тэгдэг байж гэсэн зүйл ярьж л байсан. Манай өмгөөлөгч, энэ цагдаа нь хүртэл сонсоод сууж байсан. Зүгээр нэг дэлгүүрийн барааны үнэ болгоныг хавтаст хэргийн материалд аваачаад өгчихсөн тэрийгээ нотлох баримт гээд байгаа. Би заримыг нь аваагүй нотлох баримт 4, 5 орчихсон байна лээ. Тэрийг нь хэлэхээр авч хэлэлцэхгүй гэдэг. Одоо нийт хохирлын дүн нь хэд болоод байгаа юм. Мөн зарим хүмүүс нь яагаад мөнгөө авчихаад аваагүй гээд байгаа юм.” гэв.

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анх 96101023, 96101022, 99330736 дугаарын утаснууд болон Дамдиндорж ******* гэх фейсбүүк хаягаар холбогдож Японоос пүүз захиалж өгнө “10 пүүз захиалвал 1 цүнх бэлэглэнэ” гэсэн байхаар нь эхний ээлжинд 1 пүүз захиалаад, таны захиалсан пүүз ирчихлээ, та урьдчилгаагаа өгөх үү? гэхээр нь тэгье гээд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд *******тай хамт Улаанбаатар хот явъя гэсэн чинь яг явах өдөр худлаа өвдлөө гээд эмнэлэгт хэвтчихсэн. *******тай чаталсан чатнууд бол миний компьютероор дүүрэн байна. *******ыг мөнгөө өгөхгүй болохоор нь Цэвэгмидын Бямбасүрэн гэсэн нэртэй ээжийн чинь фейсбүүк хаяг байна, дүүгийн чинь ******* Баттүшиг гэсэн нэртэй хаяг ч байна. Би эд нар луу чинь холбогдох ёстой юу? Чи надад пүүзээ өгөх үү? мөнгөө буцааж өгөх үү? гэхэд эгчээ та надад дансаа өгчих гэдэг. Би та 2-ыг хооронд чинь муудалцуулмааргүй байна. Чи надад пүүзээ л өгчих. Би пүүз л авмаар байна гэсэн утгатай зүйл яриад зөндөө удсан. Залилах гээд байгаа шалтгааныг нь би маш хурдан мэдсэн. Тийм тулдаа л бага мөнгө залилуулсан. Тэгээгүй бол маш их мөнгө залилуулахаар байсан. Өнөөдрийн байдлаар би 925,000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл ******* руу 4 удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөг, 320,000 төгрөг, 420,000 төгрөг, 55,000 төгрөгүүдийг тус бүр 5400888471 тоот данс руу шилжүүлж байсан. Энэ баримтаа буюу дансны хуулгаа явуулсан. Би Буяннэмэх багш руу “багшаа битгий мөнгө өгөөрэй” гээд хэлчихээд байж байхад наадах чинь дахиж утасдаад 55,000 төгрөг авчихсан байгаа юм. Тэгээд би нэг нутаг усны хүмүүс гэж бодоод санаа зовоод Буяннэмэх багш руу 60,000 төгрөг шилжүүлсэн. Тийм учраас бид хоёр мөнгөө хамт нэхэмжлээд явж байгаа юм. Өчнөөн хүн залилчихсан юм чинь буруугаа хүлээгээд Эрүүгийн хуульд заасан хариуцлагаа хүлээчих юм бол хохирлоо 1000, 2000 төгрөгөөр нь ч хамаагүй хохирлоо барагдуулна гэх юм бол хүн байна учиртай даа” гэв.

 

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...*******тай анх 2020 оны 04 дүгээр сард чатаар танилцсан. Тэгээд ...05 дугаар сарын 28-ны өдөр гэрийн гадаа шууд ирсэн. Манайд 1 сар хүрэхгүй хугацаанд амьдарсан. Амьдарч байх хугацаандаа банкнаас 2,500,000 орчим төгрөг зээлсэн. Тэрнээс гадна ажлынхаа 2 хүнээс 1,000,000 төгрөг зээлж өгсөн. Мөнгө дуусангуут мөнгөгүй боллоо гэж уурладаг. ******* миний данс руу 500,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,000,000 төгрөг хийсэн гээд байгаа. Тэр мөнгөөр нь 2 хүнээс зээлсэн мөнгөө төлсөн. Бэлнээр надад нэг ч төгрөг өгөөгүй. Үүнээс гадна манай эгчийг ажилд оруулна гэж залилж 2,100,000 төгрөг авсан байдаг. Энэ талаар бол нэг ч  баримт байдаггүй. 1 сар ч хүрэхгүй хугацаанд миний нэрийг барьж хүн амьтан залилсан байсан. Хөдөөнөөс хонь мал хүртэл авсан байсан. ******* чиний машинаар яваад айлаас хонь авсан байна гээд цагдаагаас над руу ярьсан. Би мэдүүлэг өгөхдөө цагдаа нартай нь уулзсан. Энэ хүний ярьсан бүх юм нь худлаа. Утасны эгчээс эхлээд нэг утас авсан. Тэгээд болохгүй байна гээд өөр утсаар сольж авсан. Тэрнийхээ зөрүү 180,000 төгрөгийг өгөөгүй. Тэгээд миний нэрийг бариад 1 сая гаруй төгрөгийн үнэтэй утас авсан байгаа юм. Хүн рүү чихэхээсээ өмнө өөрийнхөө хүн амьтныг хохироосон хохирлоо барагдуулаарай” гэв.

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... энэ 2 анх утас авах гээд хамт орж ирсэн. Анх утас авахдаа 360,000 төгрөгийн утас аваад маргааш нь энэ хүн аймаар омогтой машинтай ирээд би энэ утсыг авмааргүй байна гэсэн. Тэгээд чи ямар утас авах юм бэ? гэсэн чинь би өөр чанартай утас авна гээд 550,000 төгрөгөнд  Redmi note 9  гэдэг утас авахад өмнөх утсаа өгчихөөд зөрүү 190,000 төгрөгийг нь өгнө гэчихээд гараад явсан. Тэгээд хэд хоноод манай эхнэр мөнгийг нь өгчихнө гэж байна. Манай эхнэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг, би Өвөрхангай аймгийн захиргаанд ажиллаж байгаад одоо Хархорин сумын захиргаанд ажиллаж байгаа, та огт санаа зовох юм байхгүй гэж хэлж байсан. Дахиад хэд хоногийн дараа орж ирээд эхнэр бид хоёр хоёулаа ажилтай, цалинтай мөнгийг нь дор нь өгчихнө гээд iPhone 11 маркийн гар утсаа зээлүүлчих гэсэн. Тухайн үед iPhone 11 нь 1,800,000 төгрөгийн үнэтэй байсан утсыг 1,700,000  төгрөгөөр  өгсөн. Дахиад 2 хоногийн дараа 50,000 төгрөгийн үнэтэй утасгүй чихэвч аваад явсан. Тэгээд хааяа орж ирээд л “Захиргаанд ажилтай үнэхээр завгүй байна. Энүүгээр дөнгөж орох ажил гараад явж байна” гээд гараа далласан нэг залуу л гүйгээд байдаг байсан. Тэгээд байнга л хөдөөгүүр ажилтай завгүй байна гэдэг байсан. Сүүлдээ “та чинь ямар ядаргаатай юм бэ? Би хөдөөгүүр ажилтай үнэхээр завгүй байна. Тэртээ тэргүй өнөө маргаашгүй зээл гарчих юмыг та юундаа нэхээд байгаа юм” гэсээр байгаад сүүлдээ алга болсон. Энэ хохирлоо өөрөө мэдэж байгаа юм чинь барагдуулах л байлгүй. 1,700,000 дээрээс нь 50,000 төгрөг нийт 1,750,000 төгрөг гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би ******* ******* гэдэг хүнтэй 2021 оны 09 дүгээр сарын дунд үед интернэтээр өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өгнө гэсний дагуу утасны дугаараа өгөөд  танилцсан. Миний холбогдсон хэргийн талаар шийтгэх тогтоолыг аваад би энэ хэрэгт чинь өмгөөлөгчөөр оролцъё гэж анх  холбогдсон. Тэгээд гэрээ байгуулъя тэнд ир, энд ир гэж ийш тийшээ явуулж байснаа өөрөө шүүх хуралдаантай тэнд, энд явж байна гэж хэлээд ирэхгүй байсан. Ингээд харилцааны явцад би Улаанбаатар хотод Хангай зах дээр талбай түрээсэлж мод зарах гэж байгаа гэж хэлснээс үүдэн Төв аймгаас мод оруулж өгье гэсэн. Анх 09 дүгээр сарын 22-нд надаас гэрээ хийх гэсэн чинь гэрээний мөнгө дутаад байна гэж хэлээд өөрийнхөө 5009901089 тоот дансаараа 70,000 төгрөг шилжүүлж авсан. Нийт 10 удаагийн шилжүүлгээр 1,279,200 төгрөгийг надаас авсан. Энэ хүнээс болж би маш их хохирсон. Хорооллоос Хангай зах руу таксидаад явдаг. Дата аваад ярьдаг. Тэгээд очиж байна гэж хэлчихээд алга болчихдог. Хангай захын нярав, нягтлан эгчид хүртэл одоо мод буулгана гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан байгаа юм. Тэд нарын дансны хуулга надад байхгүй учраас би хүү Даваажаргалынхаа дансны хуулгаар баримт болгоод 1,279,200 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. ******* 7 үйлдлийн давтамжтайгаар над руу нийт 450,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө *******аас нэхэмжилсэн. Тэрнээс хойш намайг байнга сэтгэлзүйгээр дарамталж байгаа. Би чамд хэрэг тохно. Чи Өвөрхангайд хүрээд ир гээд байгаа. Миний хэрэг чамд хамаагүй. Залуу хүн байж ичих булчирхайтай байгаач. Чиний хохирогч болсон хүмүүс дандаа эмэгтэй хүмүүс байна.  Миний хувьд  өрх толгойлсон хүн байгаа. Чи гэмт хэрэг хийгээгүй хүн шиг битгий ийм бай. Хүнийг жаахан ч гэсэн өрөвдөх хайрлах сэтгэлтэй бай. Энэ олон залилсан хүмүүсийн чинь ард хүний итгэл, амьдрал, хөдөлмөр нь байдаг юм. Хөдөлмөрлөж олсон мөнгөө чамд залилуулчихаад чиний худал хуурмаг үгийг сонсох гээд цаг заваа гаргаад сууж байдаг хүн байхгүй шүү дээ. Хийсэн юм бол хийсэн хэргээ хүлээгээд, би хохирлоо ингээд төлнөө гээд үнэнч шударгаар байж байвал хэн хэндээ амар байна. Би төлөхгүй, мөнгийг нь өгчихсөн, ямар ч мөнгө өгөх шаардлага байхгүй гээд нэг цаас барьчихаад даналзаад байх шаардлага байхгүй. Чи яриад байгаа шигээ хууль сайн мэддэг юм бол хохироосон хүмүүсийнхээ мөнгийг төлөөд барагдуулчих. Би чамаас хүү Даваажаргалынхаа дансаар шилжүүлсэн мөнгөө л нэхэмжилж байгаа болохоос биш надад итгээд надаар мөнгөө дамжуулаад хохирчихсон байгаа хүмүүсийн хохирол мөнгийг чам дээр тохож яриагүй шүү. Тэр хүмүүс чинь харин чамд хүн чанар гаргасан. Чиний хохироосон хүмүүсийн өмнөөс би ичиж амьдардаг юм. Ямар ч гэмшсэн шинж байхгүй. Би чамайг бодвол гэмшээд хийсэн хэрэгтээ хуулийн хариуцлагаа хүлээгээд өнөөдөр ял эдэлж байгаа нь үнэн. Чи намайг ямар учраас ял эдэлж байгааг мэдэхгүй биз дээ. ...Цаашдаа намайг цоллоод байхгүйгээр хохироосон хүмүүсийнхээ хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй. ...8 удаагийн гүйлгээгээр 1,279,200 төгрөг ******* руу шилжүүлсэн. Үүнээс 450,000 төгөг буцааж авсан. ОДоо үлдэгдэл 875,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн Хээр шаазгай зүсмийн хязаалан насны үрээгээ Богд сумын 4 дүгээр багийн Гүн-Усны бригад гэх газраас алдсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эрэл сурал болоод ...Алтаншагай гэх хүнээр өөрийн фэйсбүүк хаягаар нь зургийн тавиулаад тус үрээг алдсан гэж фэйсбүүк группүүдээр зар тавьсан гэсэн. Тэгтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр билүү хэзээ гэлээ өдрийн сайн санахгүй байна “Jargal Jargal” гэсэн фэйсбүүк хаягнаас өөрийгөө Тарагт сумын гаралтай ******* гэж танилцуулаад аймгийн төв рүү оруулаад өгье түлшний мөнгийг нь шилжүүлчих гэж бичсэн гэсэн. Тэгээд надад Алтаншагай хэлэхээр нь би 95749876 гэсэн дугаараас над руу залгаад таны алдсан гэх хээр алаг үрээ чинь манай адуунд байгаа. Аймагт ирж аваарай би аймаг руу бас оруулаад өгье гэсэн. Тэгэхээр нь би 80.000 төгрөгийг  5400888471 дугаарын хаан банкны ******* гэсэн иргэний данс руу эхнэр Мөнхтуяад хэлж 5545032265 тоот данснаас  шилжүүлсэн.Тэгээд намайг уржигдар буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймаг дээр хүрээд ир гэж дуудахаар нь би Богд сумаас өөрийн машинтайгаа хүрээд ирсэн. Би ирчихээд 95749876, 89070952 дугаарууд руу нь залгасан боловч огт авахгүй над руу мессеж бичээд худлаа үнэн юм яриад байсан. Тэгээд хэд хоног хүлээгээд цагдаад мэдэгдэж байна. ...Би гомдолтой байна.Залилуулсан 80.000 төгрөг, Богд сумаас аймаг ортол зарцуулсан 60,000 төгрөгийн шатахууны мөнгө нэхэмжилж” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 09-10 дугаар хуудас/,

            Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Манайх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 тооны адуу алдаад хайгаад олохгүй болохоор малчин лавлах 109 мэдээллийн төв болон Өвөрхангай зар гэсэн фэйсбүүк хаягаар зар тавьсан тэгээд 11 дүгээр сарын 14-ний өдрийн орчимд над руу 99529990 гэсэн дугаарын утсаар нэг залуу залгаад танай адуу чинь Уянга сумын наад голд байна 170,000 төгрөг өгчих тэгвэл хүргээд өгье гээд байсан. Тэгэхээр нь би хөдөө манай нөхөрт мөнгө байгаа би түлшний мөнгө шилжүүлье найдвартай биз дээ гэсэн чинь найдвартай би Уянга сумын хүн байгаа юм. Би танайхыг танина гээд байхаар нь 5400888471 гэсэн ******* ******* гэсэн данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан залуу би ачаад Тарагт суманд хүргээд өгье гэж хэлээд сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 07 сард манай хүү Түвшин-Эрдэнэ адуугаа алдаад дүүгийнхээ Facebook-ээр зар тавьсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай охин Биндэръяагийн Facebook хаяг руу “Jargal Jargal” гэх Facebook хаягтай хүн танай алдсан адуу манай адуунд 2 cap боллоо адуугаа авахгүй юм уу "би аймаг орох ажилтай болчихлоо адууг чинь ачаад орох уу” гэсэн чат бичихээр нь адуу олсон хүн байна гэж манай охин бодоод 95749876 гэх утасны дугаарыг нь авч ах Түвшин-Эрдэнэд өгсөн байсан. Түвшин-Эрдэнэ тэр залуутай утсаар нь холбогдож ярихад Бөмбөгөр сумынх танихгүй байна уу "манай эхнэр төрөх гээд аймаг орсон би адууг чинь ачаад аймаг орьё гэж яриад 100,000 мянган төгрөг түлшний мөнгө өгөхөөр ярьсан байсан. Манай хүү Түвшин-Эрдэнэ над руу залгаж яриад ээж адуугаа олсон 5400888471 энэ хаан банкны данс руу 100,000 мянган төгрөг хийгээдэх гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд адуу ачаад аймаг орно гээд манай хүүтэй ярьсан залуу мөнгө шилжүүлсэн оройноос rap утсаа авахаа больсон. Манай хүү Түвшин-Эрдэнэ Өлзийт суманд хөдөө мал маллан амьдардаг болохоор ирж мэдүүлэг өгөх боломжгүй адуу байгаа талаар ярьсан залуугийн залилан авсан 100,000 мянган төгрөг миний мөнгө байсан. ...Гомдолтой  байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 дүгээр хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Миний эхнэр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Сансарт байрлах "Бадмаараг" гэх нэртэй гоо сайхны салонд гоо сайханч ажилтай бөгөөд эхнэр д нэг үйлчлүүлж байсан эмэгтэй өөрийнхөө нөхрийг "Оюу толгой" ХХК-д ажилладаг гэж хэлэхээр нь манай эхнэр тэр эмэгтэйд хандаж "Оюу толгой" ХХК-д манай нөхрийг ажилд оруулж өгөх чадах эсэх талаар асуусан байна лээ. Ингээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэр эмэгтэйн нөхөр гэх ******* гэх залуутай уулзаж, бичиг баримтаа өгч, улмаар *******ын хэлснээр эхлээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн автобусны буудлын урд талд байрлах Хаан банкны ATM бэлэн мөнгөний автомат машиныг ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны 50644970680 дугаарын данснаас 300.000 төгрөгийг, мөн дараа нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 5-1770 тоотод байрлах гэртээ байхдаа эхнэр Ч.Номин-Эрдэнийн Хаан банкны 5166006665 дугаарын данснаас 30.000 төгрөгийг интернэт банкаар, нийт 330.000 төгрөгийг *******ын өөрийнх нь Хаан банкны 5400888471 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Миний бие их гомдолтой байна. 330.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Манай долоон тооны адуу 2020 оны 10 дугаар сарын дундуур алга болоод олдохгүй байгаа юм. Тэгээд би эхнэр Б.Баярмаад Facebook-ээр зарлал тавиадах гэж хэлээд манай эхнэр Говь-Алтай аймгийн зарын групп дээр зар тавьсан. Тэгтэл удаагүй ганц нэг хонож байсан чинь миний 98825858 дугаарын утас руу 95749876 дугаарын утаснаас өөрийгөө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн ******* гэдэг хүн байна. Би танай адууг мэдэж байна манай энд байна би танд машинаар ачаад хүргээд өгий та над руу бензиний мөнгө 150,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд над руу ХААН банкны дансаа явуулсан. Тэгэхээр нь би адуугаа олох юм байна гэж баярлаад тэр хүн рүү мөнгө шилжүүлчих гэж эхнэртээ хэлээд манай эхнэр тухайн үед мөнгөгүй байсан болохоор найз Б.Сарангэрэлээр тухайн мөнгийг шилжүүлүүлсэн байсан. Эхнэр маань тэр ******* гэдэг хүн рүү мөнгө шилжүүлээд надад ярьж хэлсэн. Түүнээс хойш *******ын утас нь холбогдохоо байсан. Дахиж ярьж чадаагүй юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214 дүгээр хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2020 оны 10 дугаар сарын 03-нд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 27-36 тоотод байж байгаад Facebook ухаж байсан чинь “Үхэр зарна” гэсэн пост байж байхаар нь үнийг нь асуусан пост оруулсан юм тэгээд хэсэг хугацааны дараа “Жаргал Жаргал” гэсэн Facebook хаягнаас над руу үхэр авна гэсэн үү? гэсэн. Би тийм ээ гэсэн. Бяруу 300,000 мянган төгрөг, шүдлэн үхэр 450,000 мянган төгрөг, гаргаад хүргэж өгнө гэсэн. Тэгээд би хаана вэ? гэж асуухад Багануур дүүрэгт гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо танилцаж чат бичиж байсан чинь бэлэн 60,000 мянган төгрөг байна уу? гэсэн. Тэгэхээр байхгүй байна гэсэн чинь, тэгвэл 20,000 мянган төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 20,000 мянган төгрөг Хаан банкны 5009901089 гэсэн дансанд хийсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой над руу чат бичээд урьдчилгаа 300,000 мянган төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь 5009901089 гэсэн дансанд хийсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 06-нд бас 50,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 08-нд 5,000 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-нд 10,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-нд 40,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 17-нд 20,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд тус тус хийсэн юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 16-нд миний дансанд 300,000 мянган төгрөг буцаагаад хийсэн юм. Тэгээд би хүүхдийн үсний найртай байсан болохоор завгүй байж байгаад хэсэг хугацааны дараа чат бичсэн чинь нэг сонин сэжигтэй байсан. Тэгээд сүүлдээ Facebook -ээ устгаад утсаа авахаа больсон. Тэгэхээр нь би цагдаад хандаж байгаа юм. Одоо *******аас 145,000 мянган төгрөг авах авлагатай байна. Би одоо өөрийн 145,000 мянган төгрөгөө нэхэмжилж байна. Би *******тай бол урд өмнө уулзаж байгаагүй 2020 оны 10 дугаар сарын 03-нд Facebook хаягаар танилцсан. Би бүх мөнгөө Хаан банкны Мобайл банкаар Сонгинохайрхан 26 дугаар хороо, Мандал-Овоо 27-36 тоотод байж байхдаа шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244-245 дугаар хуудас/,

 

Хохирогч З.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "Мал, мах, өвлийн идэш авна, зарна" гэсэн хаягтай фэйсбүүк хаяг байсан бөгөөд уг хуудсанд идэшний адуу үхэр зарна гэсэн зар байхаар нь би холбогдоод чатаар нь идэшний үхэр байгаа юу гээд асуусан чинь байгаа, маргааш холбогдоорой гээд 93021010 гэсэн утасны дугаар өгсөн юм. Тэгээд би маргааш нь холбогдсон чинь идэшний 4 үхэр байгаа гэсэн бөгөөд хамгийн дээд тал нь нэг сая /1,000,000/ төгрөг гэж хэлэхээр нь үзье гэж хэлсэн чинь хөл, хориотой болохоор үзүүлэх боломжгүй байна, би танд зургыг нь явуулья гэж хэлээд 3 үхэрний зураг явуулсан. Тэгэхээр нь би хаанаас яаж авах юм бэ гээд асуусан чинь манай гэр Багануур дүүрэгт байдаг юм, манай ээж өнгөрчихөөд үхрээ цөөлж байгаа юм, би өөрөө Оюутолгойд ажилладаг бөгөөд хэдэн төгрөг хийчихээд ажилдаа явах гээд байгаа юм, хэрвээ авна гэвэл би хийгээд бүх юмтай нь аваачаад өгнө гэж хэлэхээр нь соёолон үхэр 1,000,000 төгрөгөнд, хязаалан үхэрнээс хоёрыг авахаар болсон бөгөөд нэг хязаалан үхрийг нь 950,000 төгрөгт бодож авахаар болсон юм. Тэгээд гарал үүслийн бичиг махан дээрээ хийлгэнэ гээд 5400888471 дугаартай ******* ******* гэх нэртэй Хаан банкны данс руу 100,000 төгрөг, дараа нь дахиад нэг үхэр нэмж авахаар болоод 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь танай махыг бэлдчихлээ, махаа боож аваачихад гялгар уут хэрэгтэй байна гээд 20,000 төгрөг нэмж авсан. Ингээд би нийтдээ ******* гэдэг хүний данс руу 170,000 төгрөг шилжүүлсэн юм. Дахин, дахин мөнгө шилжүүлж аваад байхаар нь би уурлаад махаа авчирч өгөхгүй байж яасан их мөнгө, дахин дахин авдаг юм бэ гэсэн чинь хүмүүсээс эхлээд мөнгө авахгүй бол намайг махаа аваад очихоор авдаггүй юм, тэгээд эхлээд урьдчилгаа болгож мөнгө шилжүүлж авдаг юм, би махаа аваад тань руу гарахдаа залганаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоорондоо янзалсан махны зураг миний фэйсбүүк хаягаар явуулаад байсан. Тэгэхээр нь итгэсэн бөгөөд тэр оройдоо би махаа аваад одоо гарч байнаа гэж хариу мессеж бичсэн бөгөөд орой би 23 цагийн үед залгаад яасан ирж байна уу гээд асуусан чинь утсаа авахгүй байсан болохоор нь фэйсбүүкээр нь холбогдох гээд яасан бэ ирж байна уу гээд чат бичсэн чинь би эхнэр нь байна, махыг чинь хүргэж өгөхөөр явсан гэж хэлсэн. Тэгээд сураггүй байж байгаад 2020 оны 11 сарын 25-ны шөнө 2 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо машин маань эвдэрчихлээ, машинаа засаад өглөө яваад очье гэж хэлсэн бөгөөд мөн өдрийн 05 цагийн үед үүрээр би машиндаа сэлбэг авах гээд хот руу явж байна гээд чат ирсэн байхаар нь орж ирэхээрээ залгаарай гэж хариу бичээд үлдээсэн. Тэгээд 17 цагийн үед удахгүй замаараа хүмүүсийн юмнуудыг буулгачихаад очлоо гэж чат бичээд ирэхгүй болохоор нь залгаад байсан чинь миний гар утас ярьж болохгүй байна гэж хэлээд утсаа огт аваагүй. Тэгээд очиж байна, очиж байна гээд таг болчихсон бөгөөд дахиад залгасан чинь би үүрээр 5 цагийн үед Налайхад орж ирлээ, найзындаа жоохон унтаж байгаад очье гэж хэлсэн байсан. Тэгээд дахиад залгахад утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр нь холбогдоход би тэгвэл мөнгийг чинь буцаагаад хийё гэж байгаад миний дансыг аваад сураггүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад Богд уул руу адуугаа шалгах гээд очиход миний эзэмшлийн адуунууд бүрэн байсан. Тэгээд 9 дүгээр сарын 11-ны өдөр ахиад Богд уул руу очиж шалгахад хээр зүсмийн эрлийз даага алга болсон байхаар нь Фейсбүүкд тухайн адууныхаа зургийг тавиад зар оруулсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим миний утас руу 88375137 гэсэн дугаараас над руу залгаад хээр даагыг чинь сураг гарлаа тамга тэмдгийг нь хэлээч гэхээр нь тамганы содон шинжийг хэлсэн чинь хэзээ алдсан бэ? Гэхээр нь 2020 оны 09 сард алдсан гэсэн чинь тухайн эрэгтэй хүн 1 сарын өмнө манай адуунд ирсэн байна танай адуу мөн байна гэхээр нь би яваад очих уу гэсэн чинь би өөрөө аваад очьё манай энд цас их орсон байна түлшний мөнгө явуулчих гээд 5400888471 гэсэн данс өгсөн. Би тухай данс руу Хаан банкны 5014355033 гэсэн данснаас 5400888471 гэсэн данс руу 150,000 төгрөг утга хэсэгт 99095240 даага гэж бичээд шилжүүлсэн. Түүнээс хойш надад худлаа хэлж хөдөө явж байна гэх мэтээр ярьж одоог хүртэл алга болсон. Мөн надаас дахиж 50,000 төгрөг нэхсэн тэгэхээр нь би өгөөгүй юм. ... Тухайн данс манай эхнэр Золжаргалын данс байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр интернэт банк ашиглан утга хэсэгт нь “99095240 daaga” гэж бичээд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны орой гэртээ байх хугацаандаа түрээсийн байр хайгаад фейсбүүк үзэж байхад "Нийтийн байр түрээс" гэсэн нэртэй сайтад "Ganzorig Zorigoo" нэртэй фейсбүүк хаягнаас 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байхаар нь хувийн чатаар нь орж байрлал, үнэ хэд вэ гэхэд Нарны хороололд, 1 сарын 500.000 төгрөг, төлбөрийг cap сардаа авна гээд байрныхаа зургийг чатаар явуулсан. Тэгээд утасны дугаар өгөх үү гэхэд 96546474 гэсэн дугаар өгөхөөр нь холбогдож ярьсан. Яриад 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээгээ хийгээд байраа авья гэхэд урьдчилгаа 1.000.000 төгрөг авна гэхээр нь 1 сарын мөнгө 500.000 төгрөг өгье гэхэд 5009901089 дугаарын данс өгсөн. Тэгээд "Batjargal Damdindorj" гэсэн нэртэй фейсбүүк рүү найзын хүсэлт явуулчих гэхээр нь найзын хүсэлт явуулахад авсан. 5009901089 дугаарын данс руу нь 500.000 төгрөг шилжүүлэхэд "Batjargal Damdindorj" нэртэй фейсбүүк хаягнаас мөнгө орсон гэсэн хариу ирсэн. Тэгээд гэрээгээ хийх гээд утас руу залгахад холбогдохгүй, фейсбүүк хаягт юм бичихээр хариу бичихгүй удаад байхаар нь залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Баярмэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2021 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутгаас шар цоохор азаргатай хоёр цоохор, хоёр зээрд, хоёр хүрэн, хоёр шарга, нэг ухаа зүстэй саран тосгууртай нүдтэй онгин тамгатай азарга нь жинстэй 8 тоо тамгатай, 8 тооны адуу алдсан юм. Тухайн алдсан адуугаа олохгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Малчин лавлах 109 дугаарын утас руу залгаж, адууныхаа шинж тэмдэг, тамга зэргийг хэлж улс орон даяар зарлуулсан юм. Тэгж зарлуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр над руу 96101023 дугаарын утаснаас өөрийгөө ******* гэдэг хүн байна, таны алдсан адуу манай гадаа байна гэж хэлээд содон шинж тэмдэг, тамгыг нь хэлээд манайх Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд отроор явж байгаа юм, манайх одоо Өвөрхангай аймгийн Хархорин сум руу адуу ачих гэж байгаа, танай адууг ачиж яваад замаараа буулгаад өгье гэж хэлээд бензиний мөнгө 500,000 төгрөг өгчих гэхээр нь ******* *******ын 5400888471 дугаарын данс руу өөрийнхөө 5545065734 дугаарын данснаас 2021 оны 07 сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш утсаа авахгүй, утасны дугаар нь холбогдохоо больсон юм” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэх өөрийн фейсбүүк хаягаар Batjargal Damdindorj гэх фейсбүүк хаягтай үл таних залуутай чатаар танилцсан. Тэгээд харьцаж байх хугацаандаа Хархорин суманд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирцэн байна гэж хэлээд гэрийн гадаа ирээд манайд орсон. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл манай гэрт байх хугацаандаа надаар зээл авахуулж 2,000,000 төгрөг авсан. Тэгээд ор сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 146 дугаар хуудас/,

 

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2021 оны 05 дугаар сард манай ажилтан Долгорсүрэн нь эмэгтэйчүүдийн чатанд пүүз зарна гэж зар тавьсан байсан. Тэгээд би нэг ширхэг пүүз захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Долгорсүрэнгийн нөхөр гэх ******* гэх үл таних залуу нь таны захиалсан пүүз ирсэн байна, та урьдчилгаа мөнгөө өгөх үү гэхээр нь би *******ын Хаан банкны 5400888471 дугаарын данс руу 100,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн. Дахиж нэмж 10 ширхэг пүүз захиалахаар болж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 320,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн ба дахин үлдэгдэл гэх 450,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүү Пүрэвбаярын данснаас шилжүүлсэн, дахин 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 55,000 төгрөгийг пүүзний ачааны хөлс гэж авч, намайг залилсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 198 дугаар хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Манлай тод зах гар утасны лангуун дээрээ сууж байхад Дамдиндорж овогтой ******* гэх үл таних залуу ирээд би Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхнэр Долгорсүрэн дээр шилжиж ирээд Хархорин сумын Засаг даргын тамгын газарт ажилд ороод 10 гаруй хонож байна, эгч 5 хоногийн хугацаатай утас зээлээч удахгүй цалингийн зээл гарахаар өгнө гэж хэлээд Айфоне 11 маркийн гар утас, 50,000 төгрөгийн утасгүй чихэвч аваад явсан. Тэр өдрөөс хойш дахиж орж ирээгүй, утас руу нь залгахаар хөдөөгүүр ажилтай явна, удахгүй гэж хэд хэдэн удаа хэлээд алга болсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 216 дугаар хуудас/,

 

Хохирогч У.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 01 сарын 04-ноос 05-нд шилжих шөнө Сартай хонгор Соёолон үрээ алга болсон юм. Тэгээд тухайн ойр орчимд нь хайгаад олохгүй байхаар нь фейсбүүк дээр зар байршуулаад Соёолон үрээ олсон хүн байвал өндөр шагналтай гэсэн утгатай зар оруулсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 95293438 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад “намайг ******* гэдэг юм. Таны соёолон үрээг хаана байгааг ... би харсан. Манайх Сэлэнгэ аймгийн баруун хараад байдаг юм. Манай худгаас малаа усалдаг нэг залуугийнд ирээд нилээн удаж байна. Фейсбүүкээр таны зарыг хараад хөгшин хүн болохоор чинь хэлж байна” гэсэн юм. Манай аав Уртнасан 95293438 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд би хотод ажлаар ирчихсэн байна, та бензины мөнгө хийгээч битаныг дагуулж яваад заагаад өгнө өө гэсэн. Тэгэхлээр нь би өөрийн Хаан банкны 5249090393 дугаарын данснаас *******ын Хаан банкны 5400888471 дугаарын данс руу 80,000 төгрөг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Спорт цогцолборын талбайд байхдаа шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй, би ажилтай байна гэх мэт зүйлс ******* яриад байсан. Ингээд 2-3 хоног өнгөрсний дараа ******* өөрөө миний аав Уртнасан луу 95293438 дугаараас залгаж “Би явчихаад ирлээ, би таньд байгаа газрын нь хэлээд өгье” гэсэн. Тэгэхлээр нь би хаана байгаа юм бэ гэтэл ******* Сэлэнгэ аймгийн баруун хараагаас 40 орчим км яваад баруун салаад модон самбар өнгөрөөд нэг айл байгаа тэр айлаас Суурь гэдэг айлыг асуугаад тэр айлын хашааны гадаа уяатай байна шүү гэсэн юм. Ингээд би төрсөн аав Уртнасангийн хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу чиглэн яваад Баруун хараагийн хэсгийн төлөөлөгч Замилантай холбогдсон. Ингээд *******ын хэлсэн газрыг хэсгийн төлөөлөгч Замилангаас ийм газар байдаг эсэхийг асуухад Замилан “тийм газар байдаггүй юм байна” гэж хэлсэн. Ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ******* нь дандаа худлаа яриад хүнийг төөрөгдөлд оруулж байгаа юм” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Хохирогч палас ХХК-ны хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би хээр палас ХХК буюу палас зочид буудал, ресторан, караоке, паб-д менежерээр ажилладаг юм. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* гэдэг залуу манай буудалд буусан байсан. Би тэр залууг буудалд бууснаас нь хойш хэд хоногийн дараа буюу 2022 оны 06 сарын 03-04-ний хавьцаа мэдсэн. Ресторан руу орохоор сууж байдаг, ресепшн бас манай ажилчидтай сууж байдаг, ер нь бол нүдэнд байнга харагдаад байсан. Тэгэхээр нь ажилчдаасаа энэ юун залуу вэ гэж асуухад “Оюу толгой”-д ажилладаг инженер гэсэн манай буудалд байрлаж байгаа гэж хэлсэн. Тухайн ******* гэдэг залуу эхний 3 өдрийн буудлын болон хоолны тооцоог хийсэн байсан бөгөөд сүүлийн ресторан буудлын 7-8 хоногийн тооцоог хийгээгүй байсан. Ажилчдаасаа асуухаар энэ “Оюу толгой” ХХК-наас мөнгө орж ирнэ. Мөнгө орж ирэхээр бүгдийг шилжүүлнэ гэж хэлдэг байсан гэсэн. Би энэ залуутай нэг л удаа уулзаж байсан бөгөөд ресторанд хоол идэж байгаад хоол нь давсгүй байна гээд манай зөөгчийг загнаж байхад нь би очсон. Тэгэхэд ******* гэх хүн нь танай тогоочийг дуудсан гарч ирэхгүй байна, би 2000 хүн удирддаг гэх мэт юм яриад уурлаад байсан. Тухайн үед нь би тогооч нартаа хэлье гэж хэлээд өнгөрсөн. Би ч жаахан хардаад эхэлсэн бөгөөд тооцоогоо хий гээд шахаад ирсэн чинь гэнэтхэн алга болчихсон. 06 сарын 10-наас хойш яваад өгсөн. Манайд ямар ч тооцоо хийгээгүй яваад өгсөн бөгөөд манай байгууллагад 2.236.800 төгрөгийн хохирол учруулсан. ******* нь манай нягтлан бодогч Шүрэнцэцэгийн хүүхдийг Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэсэн гэж байсан. Манай нягтлан Шүрэнцэцэг сүүлд тэгэж хэлсэн. Манай буудлын 3 давхарын 305 тоот 2 ортой, дотроо угаалгын өрөөтэй, тухайн үед 70.000 төгрөгийн үнэтэй өрөөнд байрлаж байсан. Тухайн өдрөө нь одоо үнэ нь нэмэгдээд 90.000 төгрөг болсон байгаа. Ресторанаар үйлчлүүлж ямар ямар хоол юу юу авсан эсэх нь өгсөн баримтууд дээр байгаа. ******* гэдэг хүнээс байгууллагад учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 237-238 дугаар хуудас/,

 

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би хууль зүйн туслалцаа хүнээс авахаар болоод фэйсбүүкийн хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө гэсэн группт элсэж хүнээс зөвлөгөө авах гэж байтал хүүхдийн тэтгэмж тогтоолгох хэрэгтэй байна. Туслах хүн байна уу гэсэн постны доор ******* гэх өмгөөлөгч маш сайн юм байна лээ гээд 89985036 дугаарын утас сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байхаар нь тухайн дугаар луу залгаад хууль зуйн туслалцаа авах гэсэн юм зөвлөгөө өгөөч гэсэн чинь фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад шүүхээс гаргасан шийтгэх тогтоолуудаа явуулчих гэхээр нь би өөрийнхөө Oyubileg Tsendayush гэх фэйсбүүк хаягнаас Batjargal Jargal гэх фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулаад чат руу нь шийтгэл тогтоолуудаа явуулсан. Удалгүй тэрийг харчихаад боломжтой хэрэг байна давах шатны шүүхээс чинь анхан шатны шүүх руу явуулаад өгье гэсэн. Тэрнээс хойш би фэйсбүүкээр тасралтгүй холбоотой байсан чинь хэд хоногийн дараа 20,000 төгрөг хэрэг болчихлоо гэхээр нь би өөрийн хүү Даваажаргалын нэр дээр байдаг Хаан банкны 5156125095 дугаарын дансанд байсан 10,000 төгрөгөө 5000901089 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн би чатаар харилцаж байгаад газрын гэрчилгээ Архангай аймгаас гаргуулах хэрэгтэй удахгүй явна гэтэл би гаргаж өгч чадна гэж хэлээд 60.000 төгрөгийг мөн дансаараа авсан. Удалгүй намайг Хангай зах дээр лангуу авах гэж байгааг мэдээд мод зарна гэхээр нь би худалдан авахаар 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн модыг машин түрээслээд явуулах гэж байна гэхээр нь 270,000 төгрөг мөн шилжүүлсэн. Мөн яах гэж шилжуүлсэнээ мэдэхгүй 160,000 төгрөг байна. Миний хүүхдийн данснаас бүгд *******ын 5009901089 данс руу орсон учраас Дансны хуулгаар гараад ирэх байх. Тэгээд одоог хүртэл мод ч байхгүй, мөнгө ч байхгүй байна. Янз бүрийн дугаараас над руу залгадаг. Мөнгө хийх гэж байна л гэж хэлээд байгаа. Тэр хүнтэй огт уулзаагүй зөвхөн фэйсбүүк хаягаар нь холбогдож мөнгөө шилжүүлдэг1 ^аибан юм. Мөнгийг маань олж өгнө үү. 100,000 төгрөг хүрэхгүй дүнтэй мөнгөнүүдийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул 14-242а тоотод байх гэртээ байхдаа, модны 400,000 төгрөгийг Хангай захын замын эсрэг талын Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас, мөн 270,000 төгрөг хамгийн сүүлд шилжүүлсэн 30,000 төгрөгийг автобусны буудал дээрээс шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 107 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Ганбат ах надад 2022 оны 10 дугаар сарын 30-ны хавьцаа байх өөрийн өмчлөлийн хээр алаг зүсмийн Хязаалан насны үрээгээ сураг тавиад Фейсбүүкт зар тавиадах гэхээр нь хурдан морь сонирхогчдын групп, Түмний эх хурдан морь, Өв зарын узель зэрэг группүүдээр өөрийн дугаарыг болон Ганбат ахын дугаарыг бичиж зар тавьсан. Удалгүй над руу 95749876 дугаар утсаар залгаад өөрийгөө “Тарагт сумын гаралтай ******* гэж хүн байна. Танай алдсан адуу Тарагт руу гарч ирэх магадлалтай юу гэж асуухаар нь Хаана ч байж магадгүй шүү гэсэн. Тэгтэл тэр залуу тэр адуу чинь энэ манай ахын адуунд байна” гэсэн. Тэгээд ярьж байгаад би зургийг нь очиж аваад явуулна гээд фэйсбүүкээ өгөөд найзын хүсэлт явуулсан. Тэгээд тус хүн “Jargal Jargal” гэсэн хаягнаас адууч чинь мөн байна, удалгүй зургийг нь аваад явуулчих 30.000 төгрөг өгөөд явуулчих гэсэн. Тэгээд л утсаар яриад л байсан. Би ахтай тэр хүнийг холбоод өгсөн. Тэгтэл тэр хүн Ганбат ахаас юу өгөх юм бэ гээд л асуугаад байсан гэсэн. Тэр хоёр ярьж байгаад ******* гэх залуу нь Ганбат ахаас шатахууны мөнгө данс руу явуулчих аймаг руу оруулаад өгье гэж хэлээд 80.000 төгрөг нэхээд авчихсан гэсэн. Ганбат ах тэр хүнтэй уулзана гээд 11 дүгээр сарын 04-нд ирээд хэд хоног хүлээгээд бүтэхгүй болохоор нь цагдаад хандсан гэсэн. Тэр хүн рүү би уг нь зургийг нь явуул гээд байн байн залгаад байсан чинь миний дугаарыг блок хийчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Биндэръяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Түвшин-Эрдэнэ Өлзийт суманд хөдөө байдаг юм. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын сүүлээр 14 тооны адуу алдаад 5 тооны адууг нь зар тавьж байж олсон. Үлдэгдэл адууг нь олох гээд өөрийн Б.Биндэръяа гэх хаягнаас алдуул болон, олсон адууны эрэл сурал, алдсан олдсон малын зар, Баянхонгор аймгийн зарын групп зэргүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бийрийн бригад орчмоос 7 сарын эхээр 14 тооны азарга адуу алдсан. Үүнд улаан хээр азаргатай хар хээр гүү, шар хээр гүү, зээрд гүү, хүрэн гүү, хөх бор байдас, хээр байдас, зээрд байдас, шар хээр даага, сартай зээрд даага, хээр даага, дэлтэй хонгор морь нийт Ж тамгатай 14 тооны адуу алдсан тул олсон харсан, сураг гаргасан хүнд өндөр шагналтай 86491159, 88291195 гэж бичиж зар тавьсан. Энэ зарыг дээр ярьсан 5 тооны адууг олоогүй байхад нь тавьж байсан. Тэгсэн саяхан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Jargal Jargal гэх фэйсбүүк хаягаас над руу хаанаас алдсан талаар чат бичсэн. Тэгэхээр нь адуугаа алдсан гэтэл надад хамгийн анх 89070952 дараа нь 95749876 гэсэн дугааруудыг өгсөн тухайн дугаарыг ээждээ өгсөн. Ээж тэр хүнтэй холбогдсон байх. Би тэгээд холбоо бариагүй. Тэгтэл ээж өөрийн данснаасаа тэр хүнтэй холбогдоод 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр хүн адууг авч ирж өгнө гэж байгаад алга болсон. Тэр хүн ээжид өөрөө адууг ачаад авч ирнэ бензиний мөнгө гэж авсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-105 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр Д.Түмэндэлгэр над руу хөдөөнөөс яриад нэг данс өгөөд энэ ******* гэдэг хүний данс байгаа энэ данс руу 150,000 төгрөг яаралтай хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд би өөрийн мобайл банкинд мөнгө байхгүй болохоор нь найз Сарангэрэл рүү утсаар яриад тэр дансыг нь өгөөд 150,000 төгрөг Түмэндэлгэрээс гээд хийгээд өгөөч гэж хэлээд хийлгэсэн юм. Миний өөрийн мобайл банк мөнгөгүй байсан болохоор найз Б.Сарангэрэлээр тэр данс руу шилжүүлж хийлгээд дараа нь цалин буухаар нь найздаа нөгөө мөнгийг нь буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 216 дугаар хуудас/,

Гэрч Б.Сарангэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Баярмаа над руу утсаар залгаад манай адуу алга болчихсон юм. Зарлал тавьсан чинь нэг хүн олчихож. Наашаа ачуулах гэсэн чинь мөнгө хэрэгтэй гэнээ 150,000 төгрөг шилжүүлчих гээд байна. Надад мөнгө алга чи энэ данс руу утга дээр нь Түмэндэлгэрээс гээд шилжүүлээд өгөөч гэж хэлээд Хаан банкны 5400888471 гэсэн данс өгөөд ******* гэдэг нэр гарвал шилжүүлчих гэхээр нь дансыг нь хийсэн чинь нээрээ л ******* гэсэн нэр гарсан тэгэхээр нь шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 217 дугаар хуудас/,

            Мөнгө шилжүүлсэн тухай баримт /1хх-ийн 7 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 55 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 95 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 147 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 205 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /2хх-ийн 129 дүгээр хуудас/,

Хаан банкны 5009901089 дугаартай дансын хуулга /4хх-ийн 49 дүгээр хуудас/,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /4хх-ийн 106 дугаар хуудас/,

Хаан банкны 5400888471 дугаартай дансны хуулга /4хх-ийн 165 дугаар хуудас/,

Хаан банкны 5249090393 дугаартай дансны хуулга /5хх-ийн 90 дүгээр хуудас/,

Банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 185 дугаар хуудас/,

Яллагдагч *******, хохирогч З.Мөнхзул нарын хооронд харилцсан тухай баримтууд /2хх-ийн 24-31 дүгээр хуудас/,

Яллагдагч *******, хохирогч Н.Эрдэнэчимэг нарын хооронд үүрэн телефоны сүлжээгээр харилцсан тухай баримтууд /4хх-ийн 10-17 дугаар хуудас/,

Яллагдагч *******, хохирогч нарын хооронд цахим хэрэгслээр харилцсан тухай баримтууд /4хх-ийн 185-195 дугаар хуудас/, 

Эд зүйл үнэлүүлсэн тухай баримт /4хх-ийн 218-219 дугаар хуудас /

палас ХХК-ны зочид буудал болон рестораны төлбөр тооцооны хуудас /5хх-ийн 218-230 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /2хх-ийн 181/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-180 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-164 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  142 дугаартай дүгнэлт /4хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /6хх-ийн 173, 189, 191-194 , 196, 203 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /5хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15/в дугаартай Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 145 дугаар хуудас/,

 

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5540/551 дугаартай Хаан банкны албан бичиг /5хх-ийн 155 дугаар хуудас/

Шүүхэд улсын яллагчаас гаргаж өгсөн: “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28ж4-3/72 дугаартай албан бичиг, 

           

Шүүхэд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нараас гаргаж өгсөн: “...Төв аймгийн Цагдаагийн газрын 48/02-502 дугаартай албан бичиг, шүүгдэгч *******ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт, шүүгдэгч *******ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн даргийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолт”, ам бүлийн тодорхойлолт,

            Шүүхэд палас ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Батхандаас гаргаж өгсөн: “...Өвөрхангай аймаг Палас ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23/03 дугаартай албан бичиг” зэрэг болно.

1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

          Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй явуулж байгаа шүүгдэгч ******* ******* холбогдох 2026002510006 дугаартай эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд оролцож хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүх хуралдаанд хохирогч , , , , шүүгдэгч ******* нарын мэдүүлгүүдийг сонслоо. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ нэр бүхий 16 иргэнээс хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, өөрт нь огт байхгүй нөхцөл байдлыг байгаа мэтээр төөрөгдөлд оруулах замаар буюу нэг бол малчин болдог, нэг бол Оюу-Толгой ХХК-д ажилладаг ажилтан болоод эсхүл төрсөн эхийнхээ биеийг эмчлүүлнэ гэх зэргээр байж болох бүх боломжит хуурч болох арга мэхийг ашиглаж 16 иргэнийг гарцаагүй эд хөрөнгөө шилжүүлэх нөхцөл байдалд хүргэж улмаас тэдгээр хүмүүсээс эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан, уг шилжүүлэн авсан хөрөнгө орлогоороо  өөрийн амьдралын анхан шатны хэрэгцээгээ хангасан. Нөгөөтэйгүүр *******ын хувьд шүүхийн хэлэлцүүлгээр залилах гэмт хэрэгт гэм буруутай эсэхээ тогтоолгохоор 3 дахь удаагаа шүүлгэх гээд зогсож байна. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирсон иргэдийн тооноос харахад *******ын хувьд бусдыг хуурч, итгэлийг эвдэх аргаар шунахайн сэдэлтэйгээр, амар хялбар аргаар өөртөө хөрөнгө төвлөрүүлэх үйлдэл бол амьдралынх нь хэвшил болсон байна гэдэг нь харагдаж байна. Уг хэвшил болсон үйлдэл нь олон удаагийн давтамжаар давтагдсаны үр дүнд нэр бүхий 16  иргэнд эд хөрөнгийн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдэж эхэлсэн цаг хугацаанаас гэмт хэрэг үйлдэж дууссан цаг хугацаа хүртэл ямар нэгэн байдлаар өөр төрлийн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж байсан эсэх талаар ямар ч баримт байдаггүй. Үүнийгээ өөрөө ч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогоо яасан бэ? Хүнээс хуурч мэхэлж авсан мөнгөө яасан бэ? гэхээр өдөр тутмын идэж уух зүйлдээ зарцуулаад дууссан гэж байгаа юм. Хүний амьдралын хэрэгцээ идэж уух, өмсөж зүүхээс эхэлдэг. Тэгэхээр эдгээр хэрэгцээндээ захиран зарцуулсан нь олон талаасаа харагдаж байгаа учраас шүүгдэгч *******ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогоороо амьдралын наад захын хэрэгцээгээ хангасан буюу амьдралын эх үүсвэрээ болгосон гэж дүгнэх үндэслэл бүрдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Тийм учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Нэгэнт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан учраас хохирол төлбөртэй холбоотой асуудлыг бас ярих ёстой. Шүүгдэгч *******ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 9,691,800 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 1,000,000 төгрөгийн хохирлыг буцаа авсан гэж мэдүүлсэн учраас 1,000,000 төгрөгийн хохирлыг хасч тооцон, 8,691,800 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч ад 80,000 төгрөгийг, хохирогч д 50,000 төгрөгийг, хохирогч Л.Баасанбатад 100,000 төгрөгийг, хохирогч Д.Төмөрпүрэвт 330,000 төгрөгийг, хохирогч Д.Түмэндэлгэрт 150,000 төгрөгийг, хохирогч Ч.Анхбаярт 445,000 төгрөгийг, хохирогч З.Мөнзулд 170,000 төгрөгийг, хохирогч Г.Гал-Эрдэнэд 150,000 төгрөгийг, хохирогч Н.Эрдэнэчимэгт 500,000 төгрөгийг, хохирогч Э.Баярмэдэд 500,000 төгрөгийг, хохирогч д 1,000,000 төгрөгийг, хохирогч У.Эрдэнэбаатарт 80,000 төгрөгийг, хохирогч 2,236,800 төгрөгийг, хохирогч т 875,000 төгрөгийг, хохирогч 925,000 төгрөгийг, хохирогч 1,400,000 төгрөгийг тус тус олгуулах, мөн хохирогч У.Эрдэнэбаатарт гэм хорын хохиролд 120,000 төгрөгийг, хохирогч ад 60,000 төгрөгийг тус тус  шүүгдэгчээс гаргуулж олгуулах дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,   

 

         Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэр бүхий 16 иргэдийн эд хөрөнгийн эрхэд халдаж, цахим  хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлж авсан  үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс энэ зүйл ангиар гэм буруутайд тооцуулах тухай саналыг гаргаж байна. *******ын хувьд хэргийн үйлдэл холбогдолтой холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх, санал зөрөх маргах зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийг  хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд дараах саналыг хэлье. Улсын яллагчийн зүгээс хохирогч хохирлоос өөр хохирол төлөгдөөгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа учраас хохирол төлбөртэй  санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд хохирогч т 875,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байсан. ийн хувьд 1,279,200 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийн дүн анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шатанд ч  байгаагүй. Энэ талаар нотолсон нотлох баримт дансны хуулга ч хавтаст хэрэгт авагдаагүй. Тийм учраас яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар т учирсан 875,000 төгрөгийн хохирлоос түүний хүү Даваажаргалын 5156125095 тоот дансанд 6 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөг орсон болох нь *******ын дансны хуулга, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Ийм учраас уг төлөгдсөн 540,000 төгрөгийг хасуулж 335,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Ц. Үржинлхамын хувьд 2 удаа утас худалдаж аваад, тухайн 2 утсаа хоёуланг нь буцааж өгөөд Айфоне-11 гэдэг утас авсан. Энэ утас нь 1,700,000 төгрөгийн үнэлгээтэй гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,3400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тийм учраас анх  утас авахад өгсөн 360,000 төгрөгийг хасч тооцон 1,040,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна.  Хохирогч хувьд 2,000,000 төгрөг өгсөн гэж байгаа боловч бэлнээр мөнгө өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Дансаар шилжүүлж авсан 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн дансны хуулга байгаа учраас 1,000,000 төгрөгийг төлсөнд тооцуулна. Хохирогч ийн тухайд  өөрийн дүү болон бусад хүмүүсээс пүүз захиалах захиалгыг дамжуулж авсан ба бусад хүмүүс нь *******аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй боловч  Пүрэвбаяр, Буяннэмэх гэх хүмүүс нь ******* руу дансаар мөнгө шилжүүлсэн дансны хуулга нь байгаа учраас шүүгдэгчээс 925,000 төгрөгийг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Паласын 2,236,800 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцан төлөх ёстой. *******ын хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн үед Паласын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудтай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа хэлж байсан. Паласаас тухайн тооцоотой холбоотой тамга тэмдэг бүхий баримтууд дахин ирсэн нь урьд гаргасан тооцоотой зөрөхгүй байгаа учраас үүнийг хариуцаж төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч У.Эрдэнэбаатарын тухайд адууны сураг байна гэсэн зарын дагуу 80,000 төгрөг шилжүүлсэн. Бензины зардал 190,000  төгрөг шилжүүлсэн гэх боловч аас энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учраас шүүгдэгчээс 80,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна. Хохирогч Эрдэнэчимэгт байр түрээслэх, хөлслөхтэй холбоотой 500,000 төгрөг төлөгдөөгүй. Үүнийг мөн төлөх ёстой. Хохирогч хувьд 60,000 төгрөгийн асуудал яригддаг. Шинжлэн судлуулсан нотлох баримтаар үүнийг 150,000  төгрөг болгоод төлсөн. Гэхдээ энэ талаарх буюу  эрэн хайх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нөхцөл байдал харагддаг ”  гэсэн дүгнэлтийг,

 

          Иргэдийн төлөөлөгч Ч.Сарантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* ******* холбогдох хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. 16 хүнийг хуурч, 8,618,800 төгрөгийг авч, өөрийн хэрэгцээнд зориулан хэрэглэсэн учраас энэ хүнийг би гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч *******д шилжүүлсэн гэх мөнгөн дүнг тооцож үзэхэд 900,000 төгрөг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 8 удаагийн гүйлгээгээр 1,279,200 төгрөг шилжүүлсэн үүнээс 450,000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 829,200 төгрөгийг нэхэмжлэнэ гэж тус тус мэдүүлсэн.

 

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21088026621793 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Пркурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд хохирогч т учирсан хохирлын хэмжээг  875,000 төгрөг гэж тусгагдсан.

 

Хохирогч ийн хүүгийн данс гэх 5156125095 дугаартай данс, ээжийн данс гэх 5156055025 дугаарын данснаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 10 удаагийн гүйлгээгээр нийт  746,200 төгрөгийг шүүгдэгч *******ын 5000901089 дугаарын данс руу шилжүүлсэн, шүүгдэгч *******ын 5000901089 дугаарын  данснаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 210,000 төгрөгийг  хохирогч  ийн хүүгийн 5156125095 дугаарын  шилжүүлсэн дансны хуулга /6-хх-ийн 174-175/авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; гэж хуульчилсан байна.

Иймд хохирогч т шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээг 746,200 төгрөгөөр тогтоож шийдвэрэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд

 Шүүгдэгч *******ын 2020 оны 11  сарын 01-ний өдөр 95749876 дугаарын утаснаас өөрийгөө Тарагт сумын ******* гэж танилцуулж таны алдсан гэх адууг олсон тул шатахууны мөнгө шилжүүлчих юм бол дөхүүлээд өгье гэж хэлж 80.000 /наян мянган/ төгрөгийг Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн хохирогч Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилан авсан

2020 оны 11  сарын 18-ны өдөр хохирогч руу 99529990 дугаараас залгаж өөрийгөө Уянга сумын иргэн гэж таны алдсан адууг олсон тул шатахууны мөнгө шилжүүлчих юм бол хүргэж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгон 50.000 /тавин мянган/ төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11  сарын 06-ны өдөр иргэн Б.Биндэряагийн цахим хаягт байршуулсан адуу алдсан гэх зарын дагуу Jargal Jargal цахим хаягаас "алдсан адуу чинь манай адуунд байгаа, адууг чинь ачаад аймаг оруулж өгье түлшний мөнгө 100.000 /нэг зуун мянган/ төгрөг шилжүүл" гэж хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглан итгүүлж Баянхонгор аймгийн Дуурсах 1 дүгээр багийн 12-24 тоот оршин суух хохирогч Л.Баасанбатаас 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны 5400888471 тоот дансанд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан

2020 оны 12 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч "Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө" гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлт оруулж 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн 95749876 дугаарын утаснаас Говь-Алтай аймгийн Шарга сум Улаантуг багийн иргэн 98825858 дугаарт залгаж өөрийгөө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн ******* гэж танилцуулан таны алдагдсан 7 тооны адууг олсон. Надруу бензин түлшний мөнгө шилжүүлчих юм бол хүргээд өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 10  сарын 03-ны өдрөөс   2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  "үхэр зарна" гэсэн зар цахим орчинд байршуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож  Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоогийн 27-36 тоотод оршин суух хохирогч нийт 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөгийг Хаан банкны 5009901089 тоот дансанд шилжүүлэн авч залилсан

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Fasebook зарын группд "Batjargal Jargal" гэсэн хаяганаас "Идэшний адуу, үхэр зарна" гэх зарыг байршуулж "урьдчилгаа мөнгө өгчих, махандаа гарал үүслийн бичиг хийлгэнэ..."  гэж   зохиомол байдлыг зориудаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Налайх дүүргийн 8 дугаар хороо 31 в-10 тоотод оршин суугч хохирогч  З.Мөнхзулаас 170.000-,/нэг зуун далан мянган/ төгрөгийг Хаан банкны 5400888471 тоот дансаар шилжүүлэн авч залилсан

 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 5-231 тоотод оршин суух иргэн Г.Гал-Эрдэнийг “ алдагдсан даага чинь манай адуунд ирсэн байна, би аваад очно гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Хаан банкны 5400888471 дугаарын дансаар 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Н.Эрдэнэчимэгийг цахим "Ganzorig Zorigoo" гэх фейсбүүк хаягнаас "Нийтийн байр түрээс" гэх зарын сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ" гэх зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5009901089 тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн залилсан

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ч.Баярмэдийг “ танай алдсан адуу манай гадаа 3 сар болж байна бензиний мөнгө 500.000 мянган төгрөг шилжүүлчих би хүргээд өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг Хаан банк нь дахь 5400888471 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан

 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын хохирогч Э. Долгорсүрэнгийн итгэлийг урвуулан ашиглаж, "ээж хүнд өвчтэй бие нь муу байгаа мөнгө хэрэгтэй" гэж хуурч мэхлэн 2 сая төгрөгийг залилан авсан

2021 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны  өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн иргэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, "пүүз зарна  урьдчилгаа хэрэгтэй" гэж хуурч мэхлэн 925,000 төгрөгийг залилан авсан

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн иргэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж "Хархорин сумын Засаг даргын тамгын газар ажилд ороод 10 гаруй хонож байна.Удахгүй цалингийн зээл гарна түр гар утас зээлээч" гэж хуурч мэхлэн  1350000 төгрөгний үнэ бүхий  Айфон 11 загварын гар утас, 50000 төгрөгний үнэ бүхий утасгүй чихэвч зэрэг эд зүйлсийг залилан авч 1400000 төгрөгний хохирол учруулсан

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч “ таны алдсан соёолон насны адууг хаана байгааг би мэднэ шатахууны үнэ  шилжүүлчих заагаад өгье...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  80000 төгрөг  залилан авсан,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 сарын 10-ний өдрийн хооронд Өвөрхангай аймаг хээр сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “хээр палас ХХК-ний менежер “Оюу толгойн далд уурхайн инженер ажилтай гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  2236800 төгрөгний үйлчилгээг   авч залилсан

2021 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш хохирогч   цахим хаяг ашиглан өөрийгөө “ өмгөөлөгч, газрын гэрчилгээ Архангай аймгаас гаргуулж өгнө, мод худалдаж авч өгнө, мод хүргүүлэх машины түрээс...” гэх мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн  746,200 төгрөг залилан авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч  ******* овогт ******* ******* нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: хохирогч ийн “...Анх 96101023, 96101022, 99330736 дугаарын утаснууд болон Дамдиндорж ******* гэх фейсбүүк хаягаар холбогдож Японоос пүүз захиалж өгнө “10 пүүз захиалвал 1 цүнх бэлэглэнэ” гэсэн байхаар нь эхний ээлжинд 1 пүүз захиалаад, таны захиалсан пүүз ирчихлээ, та урьдчилгаагаа өгөх үү? гэхээр нь тэгье гээд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд *******тай хамт Улаанбаатар хот явъя гэсэн чинь яг явах өдөр худлаа өвдлөө гээд эмнэлэгт хэвтчихсэн. ...Залилах гээд байгаа шалтгааныг нь би маш хурдан мэдсэн. Тийм тулдаа л бага мөнгө залилуулсан. Тэгээгүй бол маш их мөнгө залилуулахаар байсан. ...******* руу 4 удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөг, 320,000 төгрөг, 420,000 төгрөг, 55,000 төгрөгүүдийг тус бүр 5400888471 тоот данс руу шилжүүлж байсан. Энэ баримтаа буюу дансны хуулгаа явуулсан”, хохирогч “...*******тай анх 2020 оны 04 дүгээр сард чатаар танилцсан. Тэгээд ...05 дугаар сарын 28-ны өдөр гэрийн гадаа шууд ирсэн. Манайд 1 сар хүрэхгүй хугацаанд амьдарсан. Амьдарч байх хугацаандаа банкнаас 2,500,000 орчим төгрөг зээлсэн. Тэрнээс гадна ажлынхаа 2 хүнээс 1,000,000 төгрөг зээлж өгсөн. ...Энэ хүний ярьсан бүх юм нь худлаа”, хохирогч   “... энэ 2 анх утас авах гээд хамт орж ирсэн. Анх утас авахдаа 360,000 төгрөгийн утас аваад маргааш нь энэ хүн аймаар омогтой машинтай ирээд би энэ утсыг авмааргүй байна гэсэн. Тэгээд чи ямар утас авах юм бэ? гэсэн чинь би өөр чанартай утас авна гээд 550,000 төгрөгөнд  Redmi note 9  гэдэг утас авахад өмнөх утсаа өгчихөөд зөрүү 190,000 төгрөгийг нь өгнө гэчихээд гараад явсан. Тэгээд хэд хоноод манай эхнэр мөнгийг нь өгчихнө гэж байна. Манай эхнэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг, би Өвөрхангай аймгийн захиргаанд ажиллаж байгаад одоо Хархорин сумын захиргаанд ажиллаж байгаа, та огт санаа зовох юм байхгүй гэж хэлж байсан. Дахиад хэд хоногийн дараа орж ирээд эхнэр бид хоёр хоёулаа ажилтай, цалинтай мөнгийг нь дор нь өгчихнө гээд iPhone 11 маркийн гар утсаа зээлүүлчих гэсэн. Тухайн үед iPhone 11 нь 1,800,000 төгрөгийн үнэтэй байсан утсыг 1,700,000  төгрөгөөр  өгсөн. Дахиад 2 хоногийн дараа 50,000 төгрөгийн үнэтэй утасгүй чихэвч аваад явсан. Тэгээд хааяа орж ирээд л “Захиргаанд ажилтай үнэхээр завгүй байна. Энүүгээр дөнгөж орох ажил гараад явж байна” гээд гараа далласан нэг залуу л гүйгээд байдаг байсан. Тэгээд байнга л хөдөөгүүр ажилтай завгүй байна гэдэг байсан. Сүүлдээ “та чинь ямар ядаргаатай юм бэ? Би хөдөөгүүр ажилтай үнэхээр завгүй байна. Тэртээ тэргүй өнөө маргаашгүй зээл гарчих юмыг та юундаа нэхээд байгаа юм” гэсээр байгаад сүүлдээ алга болсон”, хохирогч ийн “...Би ******* ******* гэдэг хүнтэй 2021 оны 09 дүгээр сарын дунд үед интернэтээр өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өгнө гэсний дагуу утасны дугаараа өгөөд  танилцсан. Миний холбогдсон хэргийн талаар шийтгэх тогтоолыг аваад би энэ хэрэгт чинь өмгөөлөгчөөр оролцъё гэж анх  холбогдсон. Тэгээд гэрээ байгуулъя тэнд ир, энд ир гэж ийш тийшээ явуулж байснаа өөрөө шүүх хуралдаантай тэнд, энд явж байна гэж хэлээд ирэхгүй байсан. ...Нийт 10 удаагийн шилжүүлгээр 1,279,200 төгрөгийг надаас авсан. Энэ хүнээс болж би маш их хохирсон. Хорооллоос Хангай зах руу таксидаад явдаг. Дата аваад ярьдаг. Тэгээд очиж байна гэж хэлчихээд алга болчихдог” гэсэн мэдүүлгүүд,

 

Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

Хохирогч ”...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн Хээр шаазгай зүсмийн хязаалан насны үрээгээ Богд сумын 4 дүгээр багийн Гүн-Усны бригад гэх газраас алдсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эрэл сурал болоод ...Алтаншагай гэх хүнээр өөрийн фэйсбүүк хаягаар нь зургийн тавиулаад тус үрээг алдсан гэж фэйсбүүк группүүдээр зар тавьсан гэсэн. Тэгтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр билүү хэзээ гэлээ өдрийн сайн санахгүй байна “Jargal Jargal” гэсэн фэйсбүүк хаягнаас өөрийгөө Тарагт сумын гаралтай ******* гэж танилцуулаад аймгийн төв рүү оруулаад өгье түлшний мөнгийг нь шилжүүлчих гэж бичсэн гэсэн. Тэгээд надад Алтаншагай хэлэхээр нь би 95749876 гэсэн дугаараас над руу залгаад таны алдсан гэх хээр алаг үрээ чинь манай адуунд байгаа. Аймагт ирж аваарай би аймаг руу бас оруулаад өгье гэсэн. Тэгэхээр нь би 80.000 төгрөгийг  5400888471 дугаарын хаан банкны ******* гэсэн иргэний данс руу эхнэр Мөнхтуяад хэлж 5545032265 тоот данснаас  шилжүүлсэн.Тэгээд намайг уржигдар буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймаг дээр хүрээд ир гэж дуудахаар нь би Богд сумаас өөрийн машинтайгаа хүрээд ирсэн. Би ирчихээд 95749876, 89070952 дугаарууд руу нь залгасан боловч огт авахгүй над руу мессеж бичээд худлаа үнэн юм яриад байсан. Тэгээд хэд хоног хүлээгээд цагдаад мэдэгдэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 09-10 дугаар хуудас/, хохирогч гийн ”...Манайх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 тооны адуу алдаад хайгаад олохгүй болохоор малчин лавлах 109 мэдээллийн төв болон Өвөрхангай зар гэсэн фэйсбүүк хаягаар зар тавьсан. 11 дүгээр сарын 14-ний өдрийн орчимд над руу 99529990 гэсэн дугаарын утсаар нэг залуу залгаад танай адуу чинь Уянга сумын наад голд байна 170,000 төгрөг өгчих тэгвэл хүргээд өгье гээд байсан. Тэгэхээр нь би хөдөө манай нөхөрт мөнгө байгаа би түлшний мөнгө шилжүүлье найдвартай биз дээ гэсэн чинь найдвартай би Уянга сумын хүн байгаа юм. Би танайхыг танина гээд байхаар нь 5400888471 гэсэн ******* ******* гэсэн данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан залуу би ачаад Тарагт суманд хүргээд өгье гэж хэлээд сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр хуудас/, хохирогч Л.Баасанбатын ”... 2020 оны 07 сард манай хүү Түвшин-Эрдэнэ адуугаа алдаад дүүгийнхээ Facebook-ээр зар тавьсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай охин Биндэръяагийн Facebook хаяг руу “Jargal Jargal” гэх Facebook хаягтай хүн танай алдсан адуу манай адуунд 2 cap боллоо адуугаа авахгүй юм уу "би аймаг орох ажилтай болчихлоо адууг чинь ачаад орох уу” гэсэн чат бичихээр нь адуу олсон хүн байна гэж манай охин бодоод 95749876 гэх утасны дугаарыг нь авч ах Түвшин-Эрдэнэд өгсөн байсан. Түвшин-Эрдэнэ тэр залуутай утсаар нь холбогдож ярихад Бөмбөгөр сумынх танихгүй байна уу "манай эхнэр төрөх гээд аймаг орсон би адууг чинь ачаад аймаг орьё гэж яриад 100,000 мянган төгрөг түлшний мөнгө өгөхөөр ярьсан байсан. Манай хүү Түвшин-Эрдэнэ над руу залгаж яриад ээж адуугаа олсон 5400888471 энэ хаан банкны данс руу 100,000 мянган төгрөг хийгээдэх гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд адуу ачаад аймаг орно гээд манай хүүтэй ярьсан залуу мөнгө шилжүүлсэн оройноос rap утсаа авахаа больсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 дүгээр хуудас/, хохирогч ”...Миний эхнэр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Сансарт байрлах "Бадмаараг" гэх нэртэй гоо сайхны салонд гоо сайханч ажилтай бөгөөд эхнэр д нэг үйлчлүүлж байсан эмэгтэй өөрийнхөө нөхрийг "Оюу толгой" ХХК-д ажилладаг гэж хэлэхээр нь манай эхнэр тэр эмэгтэйд хандаж "Оюу толгой" ХХК-д манай нөхрийг ажилд оруулж өгөх чадах эсэх талаар асуусан байна лээ. Ингээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэр эмэгтэйн нөхөр гэх ******* гэх залуутай уулзаж, бичиг баримтаа өгч, улмаар *******ын хэлснээр эхлээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн автобусны буудлын урд талд байрлах Хаан банкны ATM бэлэн мөнгөний автомат машиныг ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны 50644970680 дугаарын данснаас 300.000 төгрөгийг, мөн дараа нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 5-1770 тоотод байрлах гэртээ байхдаа эхнэр Ч.Номин-Эрдэнийн Хаан банкны 5166006665 дугаарын данснаас 30.000 төгрөгийг интернэт банкаар, нийт 330.000 төгрөгийг *******ын өөрийнх нь Хаан банкны 5400888471 дугаарын данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 дугаар хуудас/, хохирогч ”...Манай долоон тооны адуу 2020 оны 10 дугаар сарын дундуур алга болоод олдохгүй байгаа юм. Тэгээд би эхнэр Б.Баярмаад Facebook-ээр зарлал тавиадах гэж хэлээд манай эхнэр Говь-Алтай аймгийн зарын групп дээр зар тавьсан. Тэгтэл удаагүй ганц нэг хонож байсан чинь миний 98825858 дугаарын утас руу 95749876 дугаарын утаснаас өөрийгөө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн ******* гэдэг хүн байна. Би танай адууг мэдэж байна манай энд байна би танд машинаар ачаад хүргээд өгий та над руу бензиний мөнгө 150,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд над руу ХААН банкны дансаа явуулсан. Тэгэхээр нь би адуугаа олох юм байна гэж баярлаад тэр хүн рүү мөнгө шилжүүлчих гэж эхнэртээ хэлээд манай эхнэр тухайн үед мөнгөгүй байсан болохоор найз Б.Сарангэрэлээр тухайн мөнгийг шилжүүлүүлсэн байсан. ...Түүнээс хойш *******ын утас нь холбогдохоо байсан. Дахиж ярьж чадаагүй юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214 дүгээр хуудас/, хохирогч ”... Би 2020 оны 10 дугаар сарын 03-нд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 27-36 тоотод байж байгаад Facebook ухаж байсан чинь “Үхэр зарна” гэсэн пост байж байхаар нь үнийг нь асуусан пост оруулсан юм тэгээд хэсэг хугацааны дараа “Жаргал Жаргал” гэсэн Facebook хаягнаас над руу үхэр авна гэсэн үү? гэсэн. Би тийм ээ гэсэн. Бяруу 300,000 мянган төгрөг, шүдлэн үхэр 450,000 мянган төгрөг, гаргаад хүргэж өгнө гэсэн. Тэгээд би хаана вэ? гэж асуухад Багануур дүүрэгт гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо танилцаж чат бичиж байсан чинь бэлэн 60,000 мянган төгрөг байна уу? гэсэн. Тэгэхээр байхгүй байна гэсэн чинь, тэгвэл 20,000 мянган төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 20,000 мянган төгрөг Хаан банкны 5009901089 гэсэн дансанд хийсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой над руу чат бичээд урьдчилгаа 300,000 мянган төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь 5009901089 гэсэн дансанд хийсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 06-нд бас 50,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 08-нд 5,000 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-нд 10,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-нд 40,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 17-нд 20,000 мянган төгрөг 5009901089 гэсэн дансанд тус тус хийсэн юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 16-нд миний дансанд 300,000 мянган төгрөг буцаагаад хийсэн юм. Тэгээд би хүүхдийн үсний найртай байсан болохоор завгүй байж байгаад хэсэг хугацааны дараа чат бичсэн чинь нэг сонин сэжигтэй байсан. Тэгээд сүүлдээ Facebook -ээ устгаад утсаа авахаа больсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244-245 дугаар хуудас/, хохирогч З.Мөнхзулын ”...Би 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "Мал, мах, өвлийн идэш авна, зарна" гэсэн уг хуудсанд идэшний адуу үхэр зарна гэсэн зар байхаар нь холбогдоод чатаар нь идэшний үхэр байгаа юу гээд асуусан чинь байгаа, маргааш холбогдоорой гээд 93021010 гэсэн утасны дугаар өгсөн юм. Тэгээд би маргааш нь холбогдсон чинь идэшний 4 үхэр байгаа гэсэн бөгөөд хамгийн дээд тал нь нэг сая /1,000,000/ төгрөг гэж хэлэхээр нь үзье гэж хэлсэн чинь хөл, хориотой болохоор үзүүлэх боломжгүй байна, би танд зургыг нь явуулья гэж хэлээд 3 үхэрний зураг явуулсан. Тэгэхээр нь би хаанаас яаж авах юм бэ гээд асуусан чинь манай гэр Багануур дүүрэгт байдаг юм, манай ээж өнгөрчихөөд үхрээ цөөлж байгаа юм, би өөрөө Оюутолгойд ажилладаг бөгөөд хэдэн төгрөг хийчихээд ажилдаа явах гээд байгаа юм, хэрвээ авна гэвэл би хийгээд бүх юмтай нь аваачаад өгнө гэж хэлэхээр нь соёолон үхэр 1,000,000 төгрөгөнд, хязаалан үхэрнээс хоёрыг авахаар болсон бөгөөд нэг хязаалан үхрийг нь 950,000 төгрөгт бодож авахаар болсон юм. Тэгээд гарал үүслийн бичиг махан дээрээ хийлгэнэ гээд 5400888471 дугаартай ******* ******* гэх нэртэй Хаан банкны данс руу 100,000 төгрөг, дараа нь дахиад нэг үхэр нэмж авахаар болоод 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь танай махыг бэлдчихлээ, махаа боож аваачихад гялгар уут хэрэгтэй байна гээд 20,000 төгрөг нэмж авсан. Ингээд би нийтдээ ******* гэдэг хүний данс руу 170,000 төгрөг шилжүүлсэн юм. ....Тэгээд тэр хоорондоо янзалсан махны зураг миний фэйсбүүк хаягаар явуулаад байсан. Тэгэхээр нь итгэсэн бөгөөд тэр оройдоо би махаа аваад одоо гарч байнаа гэж хариу мессеж бичсэн бөгөөд орой би 23 цагийн үед залгаад яасан ирж байна уу гээд асуусан чинь утсаа авахгүй байсан болохоор нь фэйсбүүкээр нь холбогдох гээд яасан бэ ирж байна уу гээд чат бичсэн чинь би эхнэр нь байна, махыг чинь хүргэж өгөхөөр явсан гэж хэлсэн. Тэгээд сураггүй байж байгаад 2020 оны 11 сарын 25-ны шөнө 2 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо машин маань эвдэрчихлээ, машинаа засаад өглөө яваад очье гэж хэлсэн бөгөөд мөн өдрийн 05 цагийн үед үүрээр би машиндаа сэлбэг авах гээд хот руу явж байна гээд чат ирсэн байхаар нь орж ирэхээрээ залгаарай гэж хариу бичээд үлдээсэн. Тэгээд 17 цагийн үед удахгүй замаараа хүмүүсийн юмнуудыг буулгачихаад очлоо гэж чат бичээд ирэхгүй болохоор нь залгаад байсан чинь миний гар утас ярьж болохгүй байна гэж хэлээд утсаа огт аваагүй. Тэгээд очиж байна, очиж байна гээд таг болчихсон бөгөөд дахиад залгасан чинь би үүрээр 5 цагийн үед Налайхад орж ирлээ, найзындаа жоохон унтаж байгаад очье гэж хэлсэн байсан. Тэгээд дахиад залгахад утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр нь холбогдоход би тэгвэл мөнгийг чинь буцаагаад хийе гэж байгаад миний дансыг аваад сураггүй болсон” юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Г.Гал-Эрдэнийн ”...Би 2020 оны ...9 дүгээр сарын 11-ны өдөр ахиад Богд уул руу очиж шалгахад хээр зүсмийн эрлийз даага алга болсон байхаар нь Фейсбүүкд тухайн адууныхаа зургийг тавиад зар оруулсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим миний утас руу 88375137 гэсэн дугаараас над руу залгаад хээр даагыг чинь сураг гарлаа тамга тэмдгийг нь хэлээч гэхээр нь тамганы содон шинжийг хэлсэн чинь хэзээ алдсан бэ? гэхээр нь 2020 оны 09 сард алдсан гэсэн чинь тухайн эрэгтэй хүн 1 сарын өмнө манай адуунд ирсэн байна танай адуу мөн байна гэхээр нь би яваад очих уу гэсэн чинь би өөрөө аваад очьё манай энд цас их орсон байна түлшний мөнгө явуулчих гээд 5400888471 гэсэн данс өгсөн. Би тухай данс руу Хаан банкны 5014355033 гэсэн данснаас 5400888471 гэсэн данс руу 150,000 төгрөг утга хэсэгт 99095240 даага гэж бичээд шилжүүлсэн. Түүнээс хойш надад худлаа хэлж хөдөө явж байна гэх мэтээр ярьж одоог хүртэл алга болсон. Мөн надаас дахиж 50,000 төгрөг нэхсэн тэгэхээр нь би өгөөгүй юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118 дугаар хуудас/, хохирогч Н.Эрдэнэчимэгийн ”...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны орой гэртээ байх хугацаандаа түрээсийн байр хайгаад фейсбүүк үзэж байхад "Нийтийн байр түрээс" гэсэн нэртэй сайтад "Ganzorig Zorigoo" нэртэй фейсбүүк хаягнаас 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байхаар нь хувийн чатаар нь орж байрлал, үнэ хэд вэ гэхэд Нарны хороололд, 1 сарын 500.000 төгрөг, төлбөрийг cap сардаа авна гээд байрныхаа зургийг чатаар явуулсан. Тэгээд утасны дугаар өгөх үү гэхэд 96546474 гэсэн дугаар өгөхөөр нь холбогдож ярьсан. Яриад 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээгээ хийгээд байраа авья гэхэд урьдчилгаа 1.000.000 төгрөг авна гэхээр нь 1 сарын мөнгө 500.000 төгрөг өгье гэхэд 5009901089 дугаарын данс өгсөн. Тэгээд "Batjargal Damdindorj" гэсэн нэртэй фейсбүүк рүү найзын хүсэлт явуулчих гэхээр нь найзын хүсэлт явуулахад авсан. 5009901089 дугаарын данс руу нь 500.000 төгрөг шилжүүлэхэд "Batjargal Damdindorj" нэртэй фейсбүүк хаягнаас мөнгө орсон гэсэн хариу ирсэн. Тэгээд гэрээгээ хийх гээд утас руу залгахад холбогдохгүй, фейсбүүк хаягт юм бичихээр хариу бичихгүй удаад байхаар нь залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч Ч.Баярмэдийн ”...Би 2021 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутгаас шар цоохор азаргатай хоёр цоохор, хоёр зээрд, хоёр хүрэн, хоёр шарга, нэг ухаа зүстэй саран тосгууртай нүдтэй онгин тамгатай азарга нь жинстэй 8 тоо тамгатай, 8 тооны адуу алдсан юм. Тухайн алдсан адуугаа олохгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Малчин лавлах 109 дугаарын утас руу залгаж, адууныхаа шинж тэмдэг, тамга зэргийг хэлж улс орон даяар зарлуулсан юм. Тэгж зарлуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр над руу 96101023 дугаарын утаснаас өөрийгөө ******* гэдэг хүн байна, таны алдсан адуу манай гадаа байна гэж хэлээд содон шинж тэмдэг, тамгыг нь хэлээд манайх Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд отроор явж байгаа юм, манайх одоо Өвөрхангай аймгийн Хархорин сум руу адуу ачих гэж байгаа, танай адууг ачиж яваад замаараа буулгаад өгье гэж хэлээд бензиний мөнгө 500,000 төгрөг өгчих гэхээр нь ******* *******ын 5400888471 дугаарын данс руу өөрийнхөө 5545065734 дугаарын данснаас 2021 оны 07 сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш утсаа авахгүй, утасны дугаар нь холбогдохоо больсон юм” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 100 дугаар хуудас/,  хохирогч ”... Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэх өөрийн фейсбүүк хаягаар Batjargal Damdindorj гэх фейсбүүк хаягтай үл таних залуутай чатаар танилцсан. Тэгээд харьцаж байх хугацаандаа Хархорин суманд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирцэн байна гэж хэлээд гэрийн гадаа ирээд манайд орсон. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл манай гэрт байх хугацаандаа надаар зээл авахуулж 2,000,000 төгрөг авсан. Тэгээд ор сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 146 дугаар хуудас/, хохирогч ийн ”... 2021 оны 05 дугаар сард манай ажилтан Долгорсүрэн нь эмэгтэйчүүдийн чатанд пүүз зарна гэж зар тавьсан байсан. Тэгээд би нэг ширхэг пүүз захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Долгорсүрэнгийн нөхөр гэх ******* гэх үл таних залуу нь таны захиалсан пүүз ирсэн байна, та урьдчилгаа мөнгөө өгөх үү гэхээр нь би *******ын Хаан банкны 5400888471 дугаарын данс руу 100,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн. Дахиж нэмж 10 ширхэг пүүз захиалахаар болж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 320,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн ба дахин үлдэгдэл гэх 450,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүү Пүрэвбаярын данснаас шилжүүлсэн, дахин 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 55,000 төгрөгийг пүүзний ачааны хөлс гэж авч, намайг залилсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 198 дугаар хуудас/, хохирогч ”...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Манлай тод зах гар утасны лангуун дээрээ сууж байхад Дамдиндорж овогтой ******* гэх үл таних залуу ирээд би Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхнэр Долгорсүрэн дээр шилжиж ирээд Хархорин сумын Засаг даргын тамгын газарт ажилд ороод 10 гаруй хонож байна, эгч 5 хоногийн хугацаатай утас зээлээч удахгүй цалингийн зээл гарахаар өгнө гэж хэлээд Айфоне 11 маркийн гар утас, 50,000 төгрөгийн утасгүй чихэвч аваад явсан. Тэр өдрөөс хойш дахиж орж ирээгүй, утас руу нь залгахаар хөдөөгүүр ажилтай явна, удахгүй гэж хэд хэдэн удаа хэлээд алга болсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 216 дугаар хуудас/, хохирогч У.Эрдэнэбаатарын ”... 2022 оны 01 сарын 04-ноос 05-нд шилжих шөнө Сартай хонгор Соёолон үрээ алга болсон юм. Тэгээд тухайн ойр орчимд нь хайгаад олохгүй байхаар нь фейсбүүк дээр зар байршуулаад Соёолон үрээ олсон хүн байвал өндөр шагналтай гэсэн утгатай зар оруулсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 95293438 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад “намайг ******* гэдэг юм. Таны соёолон үрээг хаана байгааг ... би харсан. Манайх Сэлэнгэ аймгийн баруун хараад байдаг юм. Манай худгаас малаа усалдаг нэг залуугийнд ирээд нилээн удаж байна. Фейсбүүкээр таны зарыг хараад хөгшин хүн болохоор чинь хэлж байна” гэсэн юм. Манай аав Уртнасан 95293438 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд би хотод ажлаар ирчихсэн байна, та бензины мөнгө хийгээч битаныг дагуулж яваад заагаад өгнө өө гэсэн. Тэгэхлээр нь би өөрийн Хаан банкны 5249090393 дугаарын данснаас *******ын Хаан банкны 5400888471 дугаарын данс руу 80,000 төгрөг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Спорт цогцолборын талбайд байхдаа шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй, би ажилтай байна гэх мэт зүйлс ******* яриад байсан. ...Ингээд *******ын хэлсэн газрыг хэсгийн төлөөлөгч Замилангаас ийм газар байдаг эсэхийг асуухад Замилан “тийм газар байдаггүй юм байна” гэж хэлсэн. Ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ******* нь дандаа худлаа яриад хүнийг төөрөгдөлд оруулж байгаа юм” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 86 дугаар хуудас/, хохирогч палас ХХК-ны хууль ёсны төлөөлөгч ”...Би хээр палас ХХК буюу палас зочид буудал, ресторан, караоке, паб-д менежерээр ажилладаг юм. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* гэдэг залуу манай буудалд буусан байсан. Би тэр залууг буудалд бууснаас нь хойш хэд хоногийн дараа буюу 2022 оны 06 сарын 03-04-ний хавьцаа мэдсэн. ...Тухайн ******* гэдэг залуу эхний 3 өдрийн буудлын болон хоолны тооцоог хийсэн байсан бөгөөд сүүлийн ресторан буудлын 7-8 хоногийн тооцоог хийгээгүй байсан. Ажилчдаасаа асуухаар энэ “Оюу толгой” ХХК-наас мөнгө орж ирнэ. Мөнгө орж ирэхээр бүгдийг шилжүүлнэ гэж хэлдэг байсан гэсэн. ...Би ч жаахан хардаад эхэлсэн бөгөөд тооцоогоо хий гээд шахаад ирсэн чинь гэнэтхэн алга болчихсон. 06 сарын 10-наас хойш яваад өгсөн. Манайд ямар ч тооцоо хийгээгүй яваад өгсөн бөгөөд манай байгууллагад 2.236.800 төгрөгийн хохирол учруулсан. ...Ресторанаар үйлчлүүлж ямар ямар хоол юу юу авсан эсэх нь өгсөн баримтууд дээр байгаа. ******* гэдэг хүнээс байгууллагад учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 237-238 дугаар хуудас/, хохирогч ийн ”...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би хууль зүйн туслалцаа хүнээс авахаар болоод фэйсбүүкийн хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө гэсэн группт элсэж хүнээс зөвлөгөө авах гэж байтал хүүхдийн тэтгэмж тогтоолгох хэрэгтэй байна. Туслах хүн байна уу гэсэн постны доор ******* гэх өмгөөлөгч маш сайн юм байна лээ гээд 89985036 дугаарын утас сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байхаар нь тухайн дугаар луу залгаад хууль зуйн туслалцаа авах гэсэн юм зөвлөгөө өгөөч гэсэн чинь фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад шүүхээс гаргасан шийтгэх тогтоолуудаа явуулчих гэхээр нь би өөрийнхөө Oyubileg Tsendayush гэх фэйсбүүк хаягнаас Batjargal Jargal гэх фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулаад чат руу нь шийтгэл тогтоолуудаа явуулсан. Удалгүй тэрийг харчихаад боломжтой хэрэг байна давах шатны шүүхээс чинь анхан шатны шүүх руу явуулаад өгье гэсэн. Тэрнээс хойш би фэйсбүүкээр тасралтгүй холбоотой байсан чинь хэд хоногийн дараа 20,000 төгрөг хэрэг болчихлоо гэхээр нь би өөрийн хүү Даваажаргалын нэр дээр байдаг Хаан банкны 5156125095 дугаарын дансанд байсан 10,000 төгрөгөө 5000901089 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн би чатаар харилцаж байгаад газрын гэрчилгээ Архангай аймгаас гаргуулах хэрэгтэй удахгүй явна гэтэл би гаргаж өгч чадна гэж хэлээд 60.000 төгрөгийг мөн дансаараа авсан. Удалгүй намайг Хангай зах дээр лангуу авах гэж байгааг мэдээд мод зарна гэхээр нь би худалдан авахаар 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн модыг машин түрээслээд явуулах гэж байна гэхээр нь 270,000 төгрөг мөн шилжүүлсэн. Мөн яах гэж шилжүүлсэнээ мэдэхгүй 160,000 төгрөг байна. Миний хүүхдийн данснаас бүгд *******ын 5009901089 данс руу орсон учраас Дансны хуулгаар гараад ирэх байх. Тэгээд одоог хүртэл мод ч байхгүй, мөнгө ч байхгүй байна” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 107 дугаар хуудас/, гэрч Ө.Алтаншагайгийн ”...Ганбат ах надад 2022 оны 10 дугаар сарын 30-ны хавьцаа байх өөрийн өмчлөлийн хээр алаг зүсмийн Хязаалан насны үрээгээ сураг тавиад Фейсбүүкт зар тавиадах гэхээр нь хурдан морь сонирхогчдын групп, Түмний эх хурдан морь, Өв зарын узель зэрэг группүүдээр өөрийн дугаарыг болон Ганбат ахын дугаарыг бичиж зар тавьсан. Удалгүй над руу 95749876 дугаар утсаар залгаад өөрийгөө “Тарагт сумын гаралтай ******* гэж хүн байна. Танай алдсан адуу Тарагт руу гарч ирэх магадлалтай юу гэж асуухаар нь Хаана ч байж магадгүй шүү гэсэн. Тэгтэл тэр залуу тэр адуу чинь энэ манай ахын адуунд байна” гэсэн. ...Тэр хоёр ярьж байгаад ******* гэх залуу нь Ганбат ахаас шатахууны мөнгө данс руу явуулчих аймаг руу оруулаад өгье гэж хэлээд 80.000 төгрөг нэхээд авчихсан гэсэн. Ганбат ах тэр хүнтэй уулзана гээд 11 дүгээр сарын 04-нд ирээд хэд хоног хүлээгээд бүтэхгүй болохоор нь цагдаад хандсан гэсэн. Тэр хүн рүү би уг нь зургийг нь явуул гээд байн байн залгаад байсан чинь миний дугаарыг блок хийчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Биндэръяагийн “...Манай ах Түвшин-Эрдэнэ... 2020 оны 07 дугаар сарын сүүлээр 14 тооны адуу алдаад 5 тооны адууг нь зар тавьж байж олсон. Үлдэгдэл адууг нь олох гээд өөрийн Б.Биндэръяа гэх хаягнаас алдуул болон, олсон адууны эрэл сурал, алдсан олдсон малын зар, Баянхонгор аймгийн зарын групп зэргүүдэд ...зар тавьсан. Энэ зарыг дээр ярьсан 5 тооны адууг олоогүй байхад нь тавьж байсан. Тэгсэн саяхан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Jargal Jargal гэх фэйсбүүк хаягаас над руу хаанаас алдсан талаар чат бичсэн. Тэгэхээр нь адуугаа алдсан гэтэл надад хамгийн анх 89070952 дараа нь 95749876 гэсэн дугааруудыг өгсөн тухайн дугаарыг ээждээ өгсөн. Ээж тэр хүнтэй холбогдсон байх. Би тэгээд холбоо бариагүй. Тэгтэл ээж өөрийн данснаасаа тэр хүнтэй холбогдоод 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр хүн адууг авч ирж өгнө гэж байгаад алга болсон. Тэр хүн ээжид өөрөө адууг ачаад авч ирнэ бензиний мөнгө гэж авсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-105 дугаар хуудас/, гэрч Б.Баярмаагийн ”...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр Д.Түмэндэлгэр над руу хөдөөнөөс яриад нэг данс өгөөд энэ ******* гэдэг хүний данс байгаа энэ данс руу 150,000 төгрөг яаралтай хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд би өөрийн мобайл банкинд мөнгө байхгүй болохоор нь найз Сарангэрэл рүү утсаар яриад тэр дансыг нь өгөөд 150,000 төгрөг Түмэндэлгэрээс гээд хийгээд өгөөч гэж хэлээд хийлгэсэн юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 216 дугаар хуудас/, гэрч Б.Сарангэрэлийн ”... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Баярмаа над руу утсаар залгаад манай адуу алга болчихсон юм. Зарлал тавьсан чинь нэг хүн олчихож. Наашаа ачуулах гэсэн чинь мөнгө хэрэгтэй гэнээ 150,000 төгрөг шилжүүлчих гээд байна. Надад мөнгө алга чи энэ данс руу утга дээр нь Түмэндэлгэрээс гээд шилжүүлээд өгөөч гэж хэлээд Хаан банкны 5400888471 гэсэн данс өгөөд ******* гэдэг нэр гарвал шилжүүлчих гэхээр нь дансыг нь хийсэн чинь нээрээ л ******* гэсэн нэр гарсан тэгэхээр нь шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 217 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай баримт /1хх-ийн 7 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 55 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 95 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 147 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /1хх-ийн 205 дугаар хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /2хх-ийн 129 дүгээр хуудас/, Хаан банкны 5009901089 дугаартай дансын хуулга /4хх-ийн 49 дүгээр хуудас/, Мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтын хуулга /4хх-ийн 106 дугаар хуудас/, Хаан банкны 5400888471 дугаартай дансны хуулга /4хх-ийн 165 дугаар хуудас/, Хаан банкны 5249090393 дугаартай дансны хуулга /5хх-ийн 90 дүгээр хуудас/, Банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 185 дугаар хуудас/, яллагдагч *******, хохирогч З.Мөнхзул нарын хооронд харилцсан тухай баримтууд /2хх-ийн 24-31 дүгээр хуудас/, яллагдагч *******, хохирогч Н.Эрдэнэчимэг нарын хооронд үүрэн телефоны сүлжээгээр харилцсан тухай баримтууд /4хх-ийн 10-17 дугаар хуудас/, яллагдагч *******, хохирогч нарын хооронд цахим хэрэгслээр харилцсан тухай баримтууд /4хх-ийн 185-195 дугаар хуудас/, Эд зүйл үнэлүүлсэн тухай баримт /4хх-ийн 218-219 дугаар хуудас /, палас ХХК-ны зочид буудал болон рестораны төлбөр тооцооны хуудас /5хх-ийн 218-230 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 126-128 дугаар хуудас/,  Өвөрхангай аймаг Палас ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23/03 дугаартай албан бичиг” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа хийгдсэн байна.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг билээ.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Залилах гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

           Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж шүүгдэгч *******ыг   залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

- хохирогч т шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээг 746,200 төгрөгөөр тогтоосон бөгөөд хохирогч т учирсан    746,200 төгрөгийн хохирлоос, шүүгдэгч *******ын хохирогч т буцааж шилжүүлсэн  210,000 төгрөгийг хасаж үлдэх  536,200 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч т олгуулахаар шийдвэрлэлээ. 

 

- хохирогч нь  iPhone-11 маркийн  гар утасны үнэ 17,000,000 төгрөг, утасгүй чихэвчний үнэ 50,000 төгрөг нийт 1,750,000 төгрөг нэхэмжилсэн. Хөрөнгийн үнэлгээчийн З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №142 дугаартай байдлаар хөрөнгө үнэлсэн  үнэлгээний тайлангаар /4-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/ iPhone-11  маркийн гар утас 1,350,000 төгрөг,  Awei t-13 маркийн утасгүй чихэвчийг 50,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******аас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгож, хохирогч нэхэмжилсэн 1,750,000 төгрөгөөс iPhone-11  маркийн гар утасны үнэлгээгээр тогтоогдсон хохирол 1,350,000 төгрөгийг хасаж үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

-Хохирогч нэхэмжлэлээс “аймагт ирсэний” бензины үнэ гэх 60.000 төгрөг нь   баримтгүй, хохирогч У.Эрдэнэбаатарын нэхэмжлэлээс “Сэлэнгэ аймаг руу адуу харахаар явсан” бензины үнэ 120,000 төгрөг нь баримтгүй, нийт 180,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , У.Эрдэнэбаатар нар нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

 

- Хохирогч д шүүгдэгч ******* нь 2,000,000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд түүнээс 1,000,000 төгрөгийг нь буцааж төлсөн болох нь  хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч шүүгдэгч *******аас хохирогч д 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэсэн.

 

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 5101-д зааснаар  шүүгдэгч *******аас 8.353.000 төгрөг гаргуулж хохирогч ад 80.000 төгрөг, хохирогч д 50,000 төгрөг, хохирогч Л.Баасанбатад 100,000 төгрөг, хохирогч М.Төмөрпүрэвт 330,000 төгрөг, хохирогч Д.Түмэндэлгэрт 150,000 төгрөг, хохирогч Ч.Анхбаярт 145,000 төгрөг, хохирогч З.Мөнхзулд 170.000 төгрөг, хохирогч Г.Гал-Эрдэнэд   150.000  төгрөг, хохирогч Н.Эрдэнэчимэгт 500,000 төгрөг, хохирогч  Ч.Баярмэдэд 500.000 төгрөг, хохирогч д 1,000,000 төгрөг хохирогч 925,000 төгрөг, хохирогч 1,400,000 төгрөг,  хохирогч У.Эрдэнэбаатарт 80,000 төгрөг, хохирогч Палас ХХК-нд 2,236,800 төгрөг, хохирогч т 536,200 төгрөг тус тус олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар хохирогч нэхэмжлэлээс 350,000 төгрөг, хохирогч ийн нэхэмжлэлээс 533,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нэхэмжлэлээс бензины үнэ 60.000 төгрөг, хохирогч У.Эрдэнэбаатарын нэхэмжлэлээс бензины үнэ 120,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч , У.Эрдэнэбаатар нар нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

  3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэсэл бий болжээ. Улсын ялагчийн зүгээс  гэмт хэргийн шинж чанар, хохирол уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, болон мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдлуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...*******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ******* нь 5 өнчин дүүгээ асарч дүү нарынхаа амьдралыг авч явдаг. Гэтэл ийм байдалд хүрчихээд байж байна. Нэр бүхий 10-аад хохирогч нарт хохирол мөнгийг төлсөн боловч тэдгээр хүмүүсийн зарим нь хөдөө байна гэх мэтээр холбогдож чадаагүй учраас хохирол төлсөн талаар холбогдох баримт бичгийг авч чадаагүй байна. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т уг гэмт хэргийг үйлдсэн хүнд 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хамгийг бага хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Улсын яллагчийн гаргасан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг дэмжиж байна. ...цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 397 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамж /1хх-41-43/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/08 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 83-86/,  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ЦХШЗ/19 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 133-135/,  2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЦХШЗ/28 дугаартай шүүгчийн захирамж /2хх-ийн 72-76/,  2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ЦХШЗ/35 дугаартай шүүгчийн захирамж /3хх-ийн 46-49/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/35 дугаартай шүүгчийн захирамж /5хх-ийн 32-37/, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/19 дугаартай шүүгчийн захирамж /6хх-15-16/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/104 дугаартай шүүгчийн захирамж /5хх-186-190/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/116 дугаартай шүүгчийн захирамж /6хх-51-58/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/130 дугаартай шүүгчийн захирамж /7хх-43-50/, Сэжигтнийг баривчлах тухай, Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах”, яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзах тухай, “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 397  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.2, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 397 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар  шүүгдэгч *******аас 8.353.000 төгрөг гаргуулж хохирогч ад 80.000 төгрөг, хохирогч д 50,000 төгрөг, хохирогч Л.Баасанбатад 100,000 төгрөг, хохирогч М.Төмөрпүрэвт 330,000 төгрөг, хохирогч Д.Түмэндэлгэрт 150,000 төгрөг, хохирогч Ч.Анхбаярт 145,000 төгрөг, хохирогч З.Мөнхзулд 170.000 төгрөг, хохирогч Г.Гал-Эрдэнэд   150.000  төгрөг, хохирогч Н.Эрдэнэчимэгт 500,000 төгрөг, хохирогч  Ч.Баярмэдэд 500.000 төгрөг, хохирогч д 1,000,000 төгрөг, хохирогч 925,000 төгрөг, хохирогч 1,400,000 төгрөг,  хохирогч У.Эрдэнэбаатарт 80,000 төгрөг, хохирогч Палас ХХК-нд 2,236,800 төгрөг, хохирогч т 536,200 төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар хохирогч нэхэмжлэлээс 350,000 төгрөг, хохирогч ийн нэхэмжлэлээс 533,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нэхэмжлэлээс бензины үнэ 60.000 төгрөг, хохирогч У.Эрдэнэбаатарын нэхэмжлэлээс бензины үнэ 120,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч , У.Эрдэнэбаатар нар нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,                Х.ОТГОНЖАРГАЛ               

                                                              ШҮҮГЧ                                Д.ЦЭЦЭГЭЭ