| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2126002080328 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/22 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар бфлүүлээгүй 372 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 372 хоногийн хорих ялаар сольсон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар , Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар биелүүлээгүй 372 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 8 са 25 хоногийн хорих ял оногдуулж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт4 жил 17 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байгаа. овогт Дашзэвэгийн ******* /РД:/,
Монгол Улсын иргэн 1966 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй. овогт Загарын /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 10 дугаар гудамжны 07 тоотод байх А.Буман- Аюушийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, 1x2 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг зэргийг хулгайлж 640 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 10 дугаар гудамжны 07 тоотод байх эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, 1x2 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг зэргийг хулгайлж 640 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би л тэр айлыг олж орсон. Энэ өвгөн ямар ч хамааралгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ мөнгө төгрөгийг төлөх бололцоо байхгүй. Ганцаараа амьдардаг. Энийг бараадаж явж байгаад ийм асуудалд орчихлоо гэж бодож байна. Энэ л айл руу ороод 3 жижиг хивс, нэг мөнгөн аяга авсан гээд гэж ярьсан. ...Би тэр өдөр хамт явсан нь үнэн. Би гэрт нь ороогүй гадаа нь зогсож байсан” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хөдөө гэр Есөн Зүйл суманд байдаг юм би айлын хашаанд буюу Арвайхээр сумын 08 дугаар баг 10-7 тоот хашаанд гэрээ барьсан байсан, өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим гэрээ эргэж ирээд удалгүй гадагшаа яваад айлд хоночихоод 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчим гэртээ иртэл тоононы хоёр рам гэр дээр аваад тавьсан байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод харсан чинь баруун талд байсан 3 ширхэг хивс алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Зүүн шүүгээнд байсан шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга байсан алга болсон байна. ...Аягыг би 2 жилийн өмнө 300 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан, цулгуй дундын аяга байгаа юм, 2 хивс нь орон дээр тавьдаг 2 метртэй хивс өргөн нь 1 метр гарантай шаргал өнгөтэй 4 жилийн өмнө авч байсан 2x3 метрийн харьцаатай улаан хүрэн өнгөтэй 3 жилийн өмнө авч байсан хивснийхээ үнийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай гэрээс 3 ширхэг хивс, 1 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алга болсон. Алга болсон 3 хивсний нэгийг нь хананд татдаг байсан 2x3 хэмжээтэй, нөгөө хоёр нь орон дээр дэвсдэг байсан 2x1 метр хэмжээтэй хивснүүд байгаа юм. Манай гэрт тооноор орсон байсан бөгөөд би гэр лүгээ түлхүүрээрээ онгойлгоод ороход тоононы рамын 2 шил хагарсан байсан. Би алдагдсан аягыг 2019 онд санагдаж байна 350.000 орчим төгрөгөөр захаас худалдаж авсан санагдаж байна. Харин хивсийг нь 4-5 жилийн өмнө л аймгийн захаас худалдаж авч байсан юм. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан эсэхийг санахгүй байна. Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сард дүүгийндээ ирсэн байхад манай хүүхэд гаднаас “манай сүх байна уу” гэхээр нь “түрүү үүдний амбаарт байсан даа” гэсэн чинь “алга байна” сая манай хашаанаас нэг хар цамцтай хүн сүх бариад гарч байх шиг байна гэж хэлэхээр нь чи тэгвэл өвөө, эмээтэйгээ хамт байж бай гээд би гудам руу гарсан чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Гандангийн хажуу талын мотоциклийн таксины хүмүүсээс сүх барьсан хүн харагдсан уу гэсэн чинь энд сүх чинь байна гэхээр нь хэн барьж явсан юм гэсэн чинь гахай Бямбаа гэж хэлсэн. Тэгсэн Гандангийн үзүүр дээр тэр хүн зогсож байсан. Тэгээд сүхээ авсан. ...2021 оны 11 дүгээр сарын эхээр болов уу гэж бодож байна. ...Манай тэр хавиар тэр гахай Бямбаа л яваад байсан юм шиг байгаа юм. Тэр гахай Бямба гэдэг хүн парлийсан хар өнгийн гуталтай явсан би Гандангийн гудамжинд зогсож байхад нь зургийг нь авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр хуудас/,
2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Таньж олуулах ажиллагааг зургаар явуулж 1,2,3,4 гэж дугаарлав. 1-4 хүртэл дугаарласан зургийг харуулж таньж олуулах ажиллагааг хийхэд 4 дугаарыг заав. Энэ хүн мөн байна бор царайтай, сартгар хамартай, байсан гэж 04 дугаартай *******г танив. Зурагт өнөөдөр, нам нь мэдэгдэхгүй байгаа хэдий ч энэ хүн мөн байна гэлээ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-23 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай “...мөнгөн аяга 1 ш нь 120,000 төгрөг, 1х2 хэмжээтэй хивс 2 ш нэг бүрийн үнэ 110,000 төгрөг нийт 220,000 төгрөг, 2х3 хэмжээтэй хивс 1 ш 300,000 төгрөг, нийт үнэлгээ 640,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /1хх-ийн 44-47 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганы 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 007 дугаартай “...шинжилгээнд зураг№4, 5 гэж дугаарласан гутлын улны мөрүүд болон яллагдагч *******гийн өмсөж байсан гэх гутлын улны ерөнхий шинж тэмдэг болох өлмий хэсгийн голд зууван, өлмийн зах ирмэг хэсгээр 5х5, өсгийн зах ирмэг хэсгээр 2х2 ширхэг трапец хэлбэрийн дүрсээр хүрээлэгдсэн зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-144 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-133-134 дүгээр хуудас/, *******гийн ялын тооцооны хуудас /1хх-ийн 145 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-130 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-117-118 дугаар хуудас/, *******ын ялын тооцооны хуудас /1хх-ийн 131 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 10 дугаар гудамжны 07 тоотод байх эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, 1x2 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг зэргийг хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч мэдүүлэг, гэрч Хандсүрэнгийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хавтаст хэрэгт ******* гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгүүддээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч *******ын хувьд хавтаст хэрэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр ******* нь *******г дагаж явж байгаад энэ хэрэгт орооцолдчихлоо гэж байгаа боловч *******тэй хамт явсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх харилцан яриа тохиролцоо хийгээгүй боловч сэдэл, үйлдэл, зорилгоороо нэгдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 10 дугаар гудамжны 07 тоотод байх А.Буман- Аюушийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, 1x2 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг зэргийг хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч овогт Загарын , овогт Дашзэвэгийн ******* нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...Манай хөдөө гэр Есөн Зүйл суманд байдаг юм би айлын хашаанд буюу Арвайхээр сумын 08 дугаар баг 10-7 тоот хашаанд гэрээ барьсан байсан, өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим гэрээ эргэж ирээд удалгүй гадагшаа яваад айлд хоночихоод 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчим гэртээ иртэл тоононы хоёр рам гэр дээр аваад тавьсан байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод харсан чинь баруун талд байсан 3 ширхэг хивс алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гэрт орсон зүүн шүүгээнд байсан шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга байсан алга болсон байна. ...Манай гэрээс 3 ширхэг хивс, 1 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алга болсон. Алга болсон 3 хивсний нэгийг нь хананд татдаг байсан 2x3 хэмжээтэй, нөгөө хоёр нь орон дээр дэвсдэг байсан 2x1 метр хэмжээтэй хивснүүд байгаа юм. Манай гэрт тооноор орсон байсан бөгөөд би гэр лүгээ түлхүүрээрээ онгойлгоод ороход тоононы рамын 2 шил хагарсан байсан. Би алдагдсан аягыг 2019 онд санагдаж байна 350.000 орчим төгрөгөөр захаас худалдаж авсан санагдаж байна. Хивсийг нь 4-5 жилийн өмнө л аймгийн захаас худалдаж авч байсан юм. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан эсэхийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33, 37 дугаар хуудас/, гэрч “...2021 оны 12 дугаар сард дүүгийндээ ирсэн байхад манай хүүхэд гаднаас манай сүх байна уу гэхээр нь түрүү үүдний амбаарт байсан даа гэсэн чинь алга байна сая манай хашаанаас нэг хар цамцтай хүн сүх бариад гарч байх шиг байна гэж хэлэхээр нь чи тэгвэл өвөө, эмээтэйгээ хамт байж бай гээд би гудам руу гарсан чинь хүн байхгүй байсан тэгэхээр нь гандангийн хажуу талын мотоциклийн таксины хүмүүсээс сүх барьсан хүн харагдсан уу гэсэн чинь энд сүх чинь байна гэхээр нь хэн барьж явсан юм гэсэн чинь гахай Бямбаа гэж хэлсэн. Тэгсэн Гандангийн үзүүр дээр тэр хүн зогсож байсан. Тэгээд сүхээ авсан. ...2021 оны 11 дүгээр сарын эхээр болов уу гэж бодож байна. ...Манай тэр хавиар тэр гахай Бямбаа л яваад байсан юм шиг байгаа юм. Тэр гахай Бямба гэдэг хүн парлийсан хар өнгийн гуталтай явсан би Гандангийн гудамжинд зогсож байхад нь зургийг нь авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...Таньж олуулах ажиллагааг зургаар явуулж 1,2,3,4 гэж дугаарлав. 1-4 хүртэл дугаарласан зургийг харуулж таньж олуулах ажиллагааг хийхэд 4 дугаарыг заав. Энэ хүн мөн байна бор царайтай, сартгар хамартай, байсан гэж 04 дугаартай *******г танив. Зурагт өнөөдөр, нам нь мэдэгдэхгүй байгаа хэдий ч энэ хүн мөн байна гэлээ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-23 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганы 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 007 дугаартай “...шинжилгээнд зураг№4, 5 гэж дугаарласан гутлын улны мөрүүд болон яллагдагч *******гийн өмсөж байсан гэх гутлын улны ерөнхий шинж тэмдэг болох өлмий хэсгийн голд зууван, өлмийн зах ирмэг хэсгээр 5х5, өсгийн зах ирмэг хэсгээр 2х2 ширхэг трапец хэлбэрийн дүрсээр хүрээлэгдсэн зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 20-24 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 44-47 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Буман-Аюуш, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Өвөрхангай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганы 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 007 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь “Энийг бараадаж явж байгаад ийм асуудалд орчихлоо гэж бодож байна. Энэ л айл руу ороод 3 жижиг хивс, нэг мөнгөн аяга авсан гээд гэж ярьсан. ...Би тэр өдөр хамт явсан нь үнэн. Би гэрт нь ороогүй гадаа нь зогсож байсан” гэж байгаа боловч тэрээр шүүгдэгч *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч А.Буман-Аюушд шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдлийн улмаас 640,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “...Мөнгөн аяга 1 ширхэг, 120.000 төгрөг, 1х2 хэмжээтэй хивс 2 ширхэг 220000 төгрөг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг 300.000 төгрөг, нийт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 640,000 төгрөг...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №33 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/-аар, хохирогч А.Буман-Аюуш нь хохирол төлбөр авсан зүйл байхгүй, гомдолтой талаараа мэдүүлсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 320,000 төгрөг, шүүгдэгч *******гээс 320.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх,
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Гэвч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Уг үйлдэл нь 2021 оны 11 дүгээр сард гарсан үйлдэл байгаа. Энэ үеэс хойш шалгагдаж байгаад өнөөдөр шийдэгдэж байна. Энэ хугацаанд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 17.1 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял эдэлж байгаа бөгөөд уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэргийн улмаас цагдан хоригдон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч шүүгдэгч *******, ******* нар нь тус бүр 320,000 төгрөгийг төлөөгүй болохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Дашзэвэгийн *******д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч овогт Загарын од нарыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар,
шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял, *******од оногдуулсан 3 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******од Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/132 дугаартай шүүгчийн захирамжаар, шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/131 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авчээ.
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хоригдол Загарын ын ялын тооцооны тодорхойлолт /1хх-ийн 131 дүгээр хуудас/-нд шүүгдэгч ******* нь хоёр жилийн хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн 06 сар 08 хоног, бүгд 06 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж, одоо үлдэж байгаа 01 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн гэж ялын тооцоог нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр,
Мөн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол Дашзэвэгийн *******гийн ялын тооцооны тодорхойлолт /1хх-ийн 145 дугаар хуудас/-нд шүүгдэгч ******* нь 04 жил 08 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн 08 сар 08 хоног, бүгд 08 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж, одоо үлдэж байгаа 04 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн гэж ялын тооцоог нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тус тус тооцсон байна.
Иймд шүүгдэгч З.Батогтох, ******* нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тооцохдоо 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсон болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь 67 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/132 /1хх-ийн 89-93/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/131 /1хх-ийн 111-113/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/09 /1хх-ийн 249-2хх-ийн 01/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/10 /2хх-ийн 15-17/ дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 67 хоног, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 67 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Билэгжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Загарын , овогт Дашзэвэгийн ******* нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Дашзэвэгийн *******г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч овогт Загарын ыг нарыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар,
шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял, *******од оногдуулсан 3 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 67 хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 67 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 320,000 төгрөг, шүүгдэгч *******гээс 320.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР