Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

                                                       

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Ариунхишиг

Улсын яллагч  Э.Хосбаяр

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Өлзийт” гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор тус аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Жалан”-гийн 2-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт *******н /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг Өлзийт “Зүүн Сүүж” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед хохирогч г “гэрт бэлэг эрхтнээ гаргаж, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, бэлэг эрхтнийг нь уяагаар оосорлон татсаны улмаас эрүүл мэндэд нь шодойн тээрхийн арьсны хууларч салбарласан халдварлагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 14-нд энэ хэрэг болсон. нэ ах 2  гэрт ирээд ах намайг үг хэлээр доромжлоод, бид маргалдаж эхэлсэн. Хүүхдүүд айж орлиод байхаар нь би ахыг авч хөдөө гаргаж байгаад уяагаар бэлэг эрхтнийг нь татаж гэмтээсэн. Дараа нь би ахыг аймгийн эмнэлэгт авчирж өгсөн. Дээрээс мэс заслийн эмч бууж ирэхээр нь үзүүлчих гэж сувилагч хэлэхэд ах гараад зугтаасан. Эмнэлгийн хашааны ардаас гүйцэж аваад гэрт нь ирж хоносон. Маргааш өглөө нь ах гомдол гаргахгүй гэж хэлээд надаас 2 хонь аваад хөдөө явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ах бид 2 аймгийн төвөөс гараад “Дэхт”-д байх манай гэрт очиж 2 шил архи уугаад дараа нь Баянтүмэн сумын 2-р баг “Будын худаг” гэх газарт байх н гэрт гэгээ тасарсны дараа очсон. ах бид хоёрыг очиход тэдний гэрт Шоовоо эхнэр хүүхдийн хамт байж байсан. н гэрт очоод байж байхад Шоовоо тал шил архи гаргаж ирж байх шиг байсан ба би тус архинаас нь уугаагүй. Харин тэдний гэрийн зүүн хойд талд хэвтэж байснаа санаж байна. Би тус өдөр 3 шил архи уусан тул нилээн согтоод юу болсноо санахгүй байгаа. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн миний бэлэг эрхтнээс цус гоожсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 13-20 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад манай гэрийнхэн гэртээ бүгдээрээ байсан бөгөөд гаднаас зүс таних , нар орж ирсэн. Тэр хоёрын хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан ... гийн хувьд цай хийж өгсөн аягыг маань хагалж, манай нөхөр ыг элдэв бусаар доромжлоод байсан. Тодруулбал, манай нөхрийг эцэг чинь үхсэн гэх зэргээр доромжилж байгаад гэрээс гарсан. нь гэрээс гараад удалгүй буцаж орж ирсэн бөгөөд гэрийн хойморт ор налж суугаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд надад хандаж “хүрээд ир л дээ чи” гэж хэлсэн. Ингээд би түүнд хандаж “та чинь яасан тэнэг хүн бэ” гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаж нуруу хэсэгт нь цохиж байх шиг байсан. Энэ үед манай хүүхдүүд айгаад уйлж “ааваа битгий хүнтэй зодолдоо” гээд уйлцгаагаад байсан учир манай нөхөр нь , нарыг аваад гэрээс гарсан. ... маргааш нь буюу 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд манай нөхөр нь г дагуулаад ирсэн. Гэрт орж ирээд надад хандаж “би гийн бэлэг эрхтнийг юмаар оосорлож /ямар эд зүйлээр оосорлож чангаасан гэдгээ хэлээгүй/ байгаад татсан чинь гэмтэлтэй болчихсон учир түүнийг эмнэлэгт үзүүлэх гээд хүлээж байхад нь зугтаагаад эмнэлэгт үзүүлээгүй гэсэн” гэжээ. /хх-ийн 54 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 656 тоот дүгнэлтэд:

  1.  “гийн биед шодойн тээрхийн арьсны хууларч салбарласан халдварлагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь зөөлөн мохоо зүйлээр буюу уяа, гогцоогоор үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  5.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 61-62 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 63 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-90 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт *******н нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг Өлзийт “Зүүн Сүүж” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед хохирогч г “гэрт бэлэг эрхтнээ гаргаж, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, бэлэг эрхтнийг нь уяагаар оосорлон татсаны улмаас эрүүл мэндэд нь “шодойн тээрхийн арьсны хууларч салбарласан халдварлагдсан шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 565 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч .... холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч нь шүүгдэгч *******ын гэрт согтуурсан  үедээ бэлэг эрхтнээ гаргаж түүний эхнэрт  хандаж “хүрээд ир л дээ чи” гэж хэлсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийн дэргэд бэлэг эрхтнээ гаргаж зүй бус авирласнаас үүдэн гарсан гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч .... үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нийт 10450.640 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрөөс шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааны өмнө төлсөн 4095.203 төгрөг, цалин хөлсний 2272.724 төгрөг, нотлох баримтын шаарлага хангаагүй буюу хоол хүнс худалдан авсан 575.052 төгрөгийг тус тус хасаж тооцон Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 3507.667 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг , /РД: 11111/-д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байх боловч хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавсаргаагүй байх тул түүний гаргасан хүсэлтийг энэ шүүх хуралдааанаар шийдвэрлэх боломжгүй ба хохирогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4095.203 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******н ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд нийт 3507.667 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг /РД: ....../-д олгосугай.

 

6. Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4095.203 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ