| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэндоржийн Бархассадид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн *******, “Галуут” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт *******
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймаг Чулуунхороот сум 2 дугаар баг “Хайлан” гэх газарт тамхи татаж, тамхины ишийг дутуу унтраан хаяж, гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсанаас болж хээрийн түймэр гарч байгаль экологид 193896.798 /нэг зуун ерэн гурван сая найман зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* Хайлан гэх газарт гарсан түймрийнг унтраахад сумын Засаг даргын тамгын газраас бензин шатахуунд 835.000 төгрөг, хоол хүнсэнд 200.000 төгрөг нийт 1035.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 27 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хээрийн түймэр нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өглөөний 09 цагийн орчим *******ийн нутаг Хайлан гэх уулын баруун урд талаас эхэлж өвс шатсан. ... тухайн үед малаа яваад эргэж ирэхдээ түймэр гарч байна гэж хэлсэн. Уламаар бид нар эсгий, туурга норгоод гал түймэр унтраахаар явсан...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг түймэр унтраагаад явж байхад Баасандорж манай малчин явган гал алдсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 47-49 тал/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/88 тоот дүгнэлтэд:
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 046/17 тоот дүгнэлтэд:
Хариулт-1. Хээрийн түймэр гарсан гэх газар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн орчим Дорнод аймгийн ******* Хайлан уулын баруун талаас анх хээрийн түймэр гарч эхэлсэн.
2. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэгтэй танилцахад гэрч ******* нь татсан тамхиа дутуу унтраасны улмаас хялбар шатах материал буюу өвсөнд халалт өгч хээрийн гал түймэр гарсан байх магадлалтай.
3. Тухайн хээрийн гал түймэр нь татсан тамхины ишээ дутуу унтраасны улмаас хялбар шатах өвс ургамалд халалт үүсч гал тйүмэр гарсан байх боломжтой.
4. Байхгүй гэжээ. /хх-ийн 59-60 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-16 тал/
- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт Цэдэндоржийн нь 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймаг Чулуунхороот сум 2 дугаар баг “Хайлан” гэх газарт тамхи татаж, тамхины ишийг дутуу унтраан хаяж, гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсанаас болж хээрийн түймэр гарч байгаль экологид 193896.798 /нэг зуун ерэн гурван сая найман зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/88 тоот дүгнэлт, бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 046/17 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...... холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 193.896,798 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 193896.798 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч хууль бус үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч байгаль орчинд 193896.798 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд байгаль орчинд учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газар нь шууд бус хохиролд 1350.000 төгрөгийг төлсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 193896.798 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон шууд хохирол 193896.798 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч хувийн байдал, эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 193896.798 төгрөгийг багасган 1938.967 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газарт шууд бус хохирол 1350.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 193896.798 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1938.967 /нэг сая есөн зуун гучин найман мянга есөн зуун жаран долоо төгрөг/-ийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газарт шууд бус хохирол 1350.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Й..... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ