Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ид холбогдох эрүүгийн 2221004350395 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: .......

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин 4б-13 тоотод оршин суух хохирогч *******байшинд хууль бусаар нэвтэрч хөлдөөгч, угаалгын машин, Нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 744.840 (долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Есийн гудамжны задгай хашаанаас хохирогч ******* эзэмшлийн Их хурд нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 760.000 төгрөгийг хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 5-560 тоотоос хохирогч *******н эзэмшлийн Samsung Noot-5, LG-V20 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын тоотод оршин суух хохирогч ******* байшинд хууль бусаар нэвтэрч Rotenzo маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1019.940 (нэг сая арван есөн мянга есөн зуун дөчин) төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хорооллын гадна талын автомашины зогсоолд тавиатай байсан хохирогч ******* эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 260.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин тоотод эхнэр, бага охины хамтаар оршин суудаг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Ажилчны 4б-13 тоот хашаанд байх байшиндаа очсон ба өдрийн 14 цагийн үед нойр хүрээд унтсан юм. Тухайн үед хашааны хаалга хаалттай дотроосоо цоожтой байшингийн хаалга хаалттай боловч дотор талаасаа түгжээгүй унтаж байсан. Унтаж байгаад сэрэхэд угаалгын машин, 1 хаалгатай хөлдөөгч зэрэг эд зүйлс маань байхгүй болсон тул би гэрийнхээ хаалгыг түгжиж гараад ойр хавиар асууж сураглаад явж байхад Баяраа гэх танил хүн танай гэрийн гадна цагаан өнгийн машин зогсож байсан гэж хэлсэн” гэжээ. /1-р хх-ийн 13-14 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр намайг барьцаалан зээлдүүлэх газартаа сууж байхад гаднаас 2 үл таних хүн орж ирээд саарал өнгийн угаалгын машин, саарал өнгөтэй 1 хаалгатай хөлдөөгч зэргийг барьцаанд авчих гэхээр нь бичиг баримт байгаа эсэхийг асуухад ямар нэгэн баримт бичиг байхгүй байсан тул би үйлчлэхээс татгалзахад ... гарч яван буцаж орж ирэхдээ цахим үнэмлэхийн лавлагаа барьж орж ирэхээр нь угаалгын машин авахгүй, хөлдөөгчийг нь 150.000 төгрөгийн барьцаанд авна гэж хэлсэн ... Би 150.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. /1-р хх-ийн 22-23 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Эвт нуур” дэлгүүрийн гадна талд өөрийн Тоёота Приус-20 маркийн ... тээврийн хэрэгслээр халтуур хийх санаатай зогсож байхад 13 орчим насны хүүхэд ирээд намайг таксинд явах юм уу гэж хэлээд барьж явсан бөгөөд дөнгөж булан эргэхэд хавтан байсан бөгөөд тэр хавтан дээр ажлын хувцастай бор залуу сууж байснаа миний машинд орж ирээд суухад нөгөө хүүхэд буусан. Би миний машинд суусан залуутай хамт тус багийн Ажилчин хороолол ... тоот буюу хойшоо харсан даймантай, цэнхэр өнгийн хашааны гадна талд ирэхэд миний машинд сууж байсан залуу бууж хашаанд байх модон байшин луу яваад орсон. Би гадна 15-20 орчим минут хүлээгээд сууж байхад нөгөө залуу гарч ирэн “ахаа та гэрт орж ирээд хөлдөөгч, угаалгын машин зэргээс өргөлцөөд өгөөч” гэхээр нь би гэрлүү нь орж тухайн эд зүйлсийг өргөлцөн гарч ирэн тээврийн хэрэгслийнхээ ард тээшинд хийсэн. Тэгээд тус хашааны гадна талаас хөдөлж “Шүр” захын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Кибер барьцаалдан зээлдүүлэх газарт очиход барьцаанд авахгүй гэсэн бололтой гарч ирэн 16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт очиж тухайн эд зүйлсийг барьцаанд тавих гэсэн боловч бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэж эзэн нь тэгж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу таны бичиг баримтаар тавьчихъя гэхээр нь би үгүй гэж татгалзаж, цаана байх сандал дээр суусан юм. Тэгсэн тэр залуу барьцаалдан зээлдүүлэх газрын ахтай юм яриад, гарч ороод л байсан. Тэгж байгаад болсон бололтой над руу ирснээ “хөлдөөгчийг нь барьцаанд 150.000 төгрөгөөр тавьчихлаа, таны данс руу шилжүүлээд авчихъя” гээд гуйгаад байхаар нь би өөрийн Хаан банкны 5422............ тоот дансандаа хийлгэж, замын цагдаагийн 1 дүгээр постны ард байрлах 6 давхар байранд байх АТМ-с авч бэлнээр өгсөн” гэжээ.  /1-р хх-ийн 38-39 тал/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чойбалсан сумын 1 дүгээр баг “Есийн гудамж”-ны задгай хашаанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр эхнэр хамт Хөлөнбуйр сумаас хойд зүгт хөдөө очиж хадлангийн ажил хийж байхад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай хүүхэд утсаар хэлэхдээ “байшингийн зүүн талд байсан манай мотоцикл байхгүй байна” гэж мэдэгдсэн. Тухайн үед таньдаг хүмүүсийн нэг нь авсан байлгүй гэж бодоод тоогоогүй бөгөөд хэд хоног сураг гарахгүй болохоор нь хэсгийн цагдаад хандсан ... Миний мотоцикл “Их хурд” маркийн улаан өнгийн, улсын дугааргүй хуучин мотоцикл байгаа” гэжээ. /1-р хх-ийн 91-92 тал/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ... тоотод 5 найзын хамтаар архи ууцгаасан. Бид нар архи уугаад байж байхад хамт архи ууж байсан Пүүжээ гэх залуу “би утсыг чинь авчихсан, найдвартай газар байгаа” гэх зэргээр хаана байгааг нь хэлэхгүй байсан. Улмаар бид нар унтаж амарцгаасан. Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр босож дахин пиво уусан бөгөөд тухайн залуугаас өөрийн утсаа асуухад “энд нуусан, тэнд нуусан” гэх зэргээр худал ярьж миний гар утсыг гаргаж өгөхгүй байсан” гэжээ. /1-р хх-ийн 160-161, 166 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 01 дүгээр баг нуур ... тоот хашаанд байх Монгол гэрийн ар хэсэгт , түүний хамаатны ах /нэрийг нь мэдэхгүй/, ,а гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөда гэх хүүхэн оос “гар утсаа авмаар байна” гэж хэлэхэд “байж бай тэгж байгаад өгнө” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа хамаатны ах болох /нэрийг нь мэдэхгүй/ хүнтэй маргалдаж бүр зодолдохоор нь тэр хоёрын дундуур орж салгасан. ... ,а гэх хүүхний гар утсыг өмднийхөө баруун зүүн гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг халаасандаа 2 ширхэг гар утсыг нь давхарлаж хийсэн байсан” гэжээ. /1-р хх-ийн 173-174 тал/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг өнгөрч байхад над руу манай нөхөр болох залгаж “гэрт байсан зурагтыг авч явсан юм уу” гэж надаас асуухаар нь “би юу гэж авч явах билээ” гэхэд “за” гэж хэлээд тасалсан. Би Нуурын хороололд байдаг гэртээ очиход байшингийн гадна хаалганы цоожийг хөшиж онгойлгосон бололтой онгорхой байсан. Дотогш орж үзэхэд хойд хэсэгт хананд байх зурагт байхгүй болсон байсан...” гэжээ. /2-р хх-ийн 52-53 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Пүүжээ хочтой ******* гэх хүнтэй архи хамт хэрэглэсэн бөгөөд өдрийн 13 цагийн орчимд “Талын шилтгээн” хотхоны гадаа байна гэж дуудсан юм. Хэлсэн газар нь явж очиход Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ард талд 0,5 литрийн Хараа нэртэй архи барьчихсан “суучих” гэж хэлэхээр нь би суугаад тухайн архийг нь хувааж уусан. Илт хэрүүлийн шинжтэй үг хэлээд байхаар нь би муудалцаж, маргалдаад яах вэ гэж бодоод салаад найзынхаа гэр лүү явсан. Харин надаас салсны дараа манай гэр буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын тоот хашаанд байх байшингийн хаалганы цоожийг юугаар хөшиж эвдсэн гэдгийг нь мэдэхгүй. Эвдэн орж гэрийн хойд хэсэгт байх 50 инчийн Rotenzo маркийн хар өнгийн зурагтыг минь хулгайлан авсан байсан ... 2022 оны 08 дугаар сард ийн ээж нь миний ....дугаарын утас руу залгаж “танай гэрээс ийн авсан зурагтыг 2 дугаар хорооноос авчирсан байгаа, миний дүү ирж аваарай” гэж над руу залгахаар нь Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин ... тоот гэрээс нь очиж авсан...” гэжээ. /2-р хх-ийн 60-61 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хотхоны .... тоотод ганцаараа оршин суудаг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой өөрийн найз түүний найз гэх залуугийн хамтаар манай гэрт ирэхдээ Хараа нэртэй 0.75 литрийн 3 шил архийг манай гэрт хувааж уусан бөгөөд ын найз гэх залуу нь манай гэрт усанд орчихоод хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй яваад өгсөн, маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үүрийн 04-05 цагийн орчимд манай гэрт нөгөө ын найз гэх залуу 0.75 литрийн Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн бөгөөд тухайн авчирсан архийг нь бид хоёр хуваан ууж дуусгаад би унтаж амарлаа гэж хэлэн орондоо орж хэвтсэн. Нөгөө залуу буюу ын найз намайг унтсан хойгуур миний машины түлхүүрийг минь авч байрны зогсоолд тавиатай байсан Тоёота Приус-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг минь зөвшөөрөлгүй авч явсан байсан. Машины минь түлхүүр жижиг өрөөний буйдан байсан. ын найз гэх залуу надаас тээврийн хэрэгслээ өгч байгаач гэж гуйсан зүйл байхгүй, би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд юу гэж тээврийн хэрэгслийг дамжуулах билээ...” гэжээ. /2-р хх-ийн 130-131 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ аймгийн төвд байдаг манай сумын иргэн буюу Пүүжээ гэж дууддаг залуутай тааралдсан ... ганцаараа цагаан өнгийн Приус 30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нэлээн согтуу байсан бөгөөд “ах миний машинд суу” гэхээр нь би машинд суусан. дэлгүүрээс Алтан түрүү, Хараа нэртэй 2 шил архи авсан. Тэгээд сумын хойд талд бид хоёр гарч уг архийг ууж байгаад тээврийн хэрэгслээ хөдөлгөж хүн тавьдаг газар очиж машинаасаа бууж нас барсан ахынхаа шарил дээр архи асгаад байхаар нь би уурлаж 2 удаа ийг цохиж “хурдан явъя” гэж хэлээд машинд суусан. Удалгүй араас машиндаа сууж хөдөлсөн бөгөөд би сумын төв орж гэрийнхээ гадаа бууж машинаа унаад явсан. Маргааш нь сонсоход сумын төвөөр согтуу машинаа жолоодож байгаад цагдаад баригдсан гэж сонссон” гэжээ. /2-р хх-ийн 137 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 07, 82, 182, 226 тал/

 -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан-хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-48, 83-87 тал, 2-р хх-ийн 74-81 тал/

-“Damno” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ДЦ-22-06 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 51-54, 185-192х /

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Р22-308 дугаартай дүгнэлт /1-рхх-ийн 118-125х/

 

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75, 145-146,   тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт Энхтуяагийн нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин ... тоотод оршин суух хохирогч *******байшинд хууль бусаар нэвтэрч хөлдөөгч, угаалгын машин, Нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 744.840 (долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Есийн гудамжны задгай хашаанаас хохирогч ******* эзэмшлийн Их хурд нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 760.000 төгрөгийг хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ... тоотоос хохирогч *******н эзэмшлийн Samsung Noot-5, LG-V20 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ... тоотод оршин суух хохирогч ******* байшинд хууль бусаар нэвтэрч Rotenzo маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1019.940 (нэг сая арван есөн мянга есөн зуун дөчин) төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хорооллын гадна талын автомашины зогсоолд тавиатай байсан хохирогч ******* эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 260.400 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , , , ,болд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Вендо” “Damno” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдаж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч , нар нь шүүх хуралдаанд оролцохгүй өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс буцаан авсан тул шүүгдэгчид гаргах гомдол саналгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсан тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг хохирогч , нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч , хохирогч , хохирогч ,болд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтууд зэргийг үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.оос гэм хорын хохиролд нийт 1113.320 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч .....д 150.000 төгрөгийг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны ..... тоотод оршин суух, хохирогч .-д 392.920 төгрөгийг, Дорн......од аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багт оршин суух, хохирогч.д 310.000 төгрөгийг, Дорнод...... аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хорооллын ..... тоотод оршин суух, хохирогч .....-д 260.400 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харгана овогт ******* ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд нийт 1113.320 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч ...... 150.000 төгрөгийг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны ... тоотод оршин суух, хохирогч .....-д 392.920 төгрөгийг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багт оршин суух, хохирогч ...... 310.000 төгрөгийг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хорооллын ... тоотод оршин суух, хохирогч ...260.400 төгрөгийг тус тус олгосугай.    

 

          7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй

             

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ