Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ-168

 

 2023        02           10                                      2023/ШЦТ/168    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 185/2022/0621/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

иргэдийн төлөөлөгч Э.Минжмаа,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Д.С нарт холбогдох эрүүгийн 2202000000096 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Төв аймгийн Архуст сумын ...тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ... тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Б.Н /РД:/

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.С /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н, Д.С нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдийг урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа  баталгаажна хэмээн шилжүүлсэн мөнгийг нь бусдын дансыг ашиглах замаар, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 10 удаагийн үйлдлээр бусдыг залилсан,

Мөн яллагдагч Б.Н нь ганцаараа 37 удаагийн, Д.С нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “.Би анх Д.С-тэй орон сууц түрээсэлж сууна гээд өөрсдөө залилуулсан. Өмнө нь мэддэггүй байж байгаад ингэж мэдсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч байгаа. Би дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би хүмүүс залилж олсон мөнгийг Энхбаатар гээд найздаа бүгдийг нь залилуулсан. Тэр хүн одоо Зүүнхараад хоригдож байгаа. 10 сая төгрөг надаас залилсан. Миний учруулсан хохирол 20 гаруй сая төгрөг бөгөөд үлдэгдэл 10 гаруй сая төгрөгийг ууж идэхдээ зарцуулсан. Хохирлоос нөхөр маань барагдуулж өгсөн. Одоо үлдсэн 12.862.000 төгрөгийг би хохирогч нарт заавал төлж барагдуулна.” гэв.

Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх гэмт хэрэг үйлдэх санааг Б.Н байр хөлсөлнө гээд байр хайж байгаад нэг эмэгтэй мөнгө шилжүүлчих гээд шилжүүлээд тэндээс бид ярилцаж байгаад буруу гэдгийг нь мэдэж байсан. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Маш их гэмшиж байна. Хохирогчдоос уучлалт гуймаар байна. Би яллах дүгнэлтийн хавсралтад заагдсан хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч байгаа гэв. Миний хувьд Б.Н-тэй хамт үйлдсэн хэрэг дээр талыг нь буюу 50 хувийг нь хохирогч нарт шилжүүлээд яваад байсан. Би тал хувийг нь хамт ууж идээд үрсэн учраас төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд талыг нь хохирогч нарын данс руу хийсэн. Үлдсэн мөнгийг нь шүүхийн данс руу хийсэн. Би бүх хохирлоо барагдуулсан. Маш их гэмшиж байна. Хүүхдүүдээсээ ичиж байна гэв. Би гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хийдэг байсан. Одоо бас хийж байгаа. “Эрин интернейшнл” компанид диспетчер хийдэг байсан. Би сарын 600.000 төгрөгийн цалинтай байсан. Гэмт хэрэг үйлдсэн мөнгөөрөө тэр үед ууж идээд л зарцуулаад дуусгасан.” гэв.

Хавтаст хэргээс:

Яллагдагч Б.Н, Д.С нар нь бүлэглэн 10 удаагийн үйлдлээр дараахь нэр бүхий хохирогчдод 7 000 000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн тухайд :

1) 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Цагаан хуаран хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулан, иргэн Э.Б-с 600,000 төгрөгийг Иргэн Д.Л-н Хаан банкны *** дугаарын дансыг ашиглан Чингэлтэй дуүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед үнэгүй.мн цахим хуудсанд тэргэл гэсэн нэрээр байршуулсан байсан "13 дугаар хороолол Цагаан хуаран хотхоны 88 дугаар байранд 1 өрөө байрыг түрээслүүлнэ" гэсэн зарын дагуу байр түрээслэхээр болоод зар дээрх 88*** дугаарын гар утас руу холбогдоход нэг эмэгтэй хүн аваад "Эгч нь 1 дүгээр хороололд паб ажиллуулдаг учраас орой ажлаасаа 20 цагийн үед тарна, өдрийн цагаар байрыг үзүүлэх боломжгүй, орой ирээд үзээрэй" гэхээр нь би өөрөө "өнөөдөртөө шууд байрандаа орж болох уу" гэхэд "орж болно, сарын төлбөр 500,000 төгрөг, барьцаа 300,000 төгрөг" гэж хэлэхээр нь би тухайн байрыг түрээслэхээр болоод тэр эмэгтэйн хэлсэн Хаан банкны *** дугаарын дансруу Соёл урлагийн их сургуулийн хажууд талд байрлах "Girl" гэх нэртэй ресторанд байхдаа 13 цаг 52 минутын үед өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данснаасаа интернет банкаар 600,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)

Гэрч Д.Л-н *** дугаарын дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн зарын цахим хуудсанд Д.С-тэй хамт Богд-Ар хорооллын "Тээшин" гэх нэртэй пабад сууж байхдаа байршуулж, улмаар Д.С пабдаа үлдээд харин би өөрөө ганцаараа такси бариад таксины жолоочийн дансыг хохирогч эмэгтэйд хэлсэн. ...Таксины жолооч ахад 10.000 төгрөг өгөөд улмаар тэндээсээ зам гараад өөр такси бариад Д.С-н байгаа пабад ирээд мөнгөө бэлэн авсан болохоор өөрөө 300,000 төгрөгийг аваад, Д.С-д 300,000 төгрөгийг өгсөн. Дээрх байр түрээслүүлнэ гэсэн зарыг Д.С-н хар өнгийн гар утаснаас байршуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал)

Яллагдагч Д.С-н мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дахь тал)

 2) 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 10 дугаар хорооллын MT колонкийн ард талын 65 дугаар байранд 1 өрөө тавилгатай байр түрээсэлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Б.Б-с 400,000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна 400,000 төгрөгийг бэлнээр авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо хамт очоод үзье гэхэд тухайн эмэгтэй одоо хамт очих боломжгүй болчихлоо, та хоёр энэ байрны түлхүүрийг аваад очоод үзчих, би та хоёрт итгээд түлхүүрээ үлдээж байгаа юм чинь урьдчилгаа нэг сарын төлбөр 400,000 төгрөг өгчих" гэхээр нь данс руу чинь мөнгө хийе гэхэд тухайн эмэгтэй "миний данс Хасбанкных учир 1 цагийн дараа мессеж нь ирнэ, бэлнээр өгөх боломж байна уу" гэхээр нь хажууд талын Хаан банкны АТМ-с 400,000 төгрөгийг авч өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 122-124 дахь тал)

Хохирогч Б.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 114-119 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал)

Яллагдагч Д.С-н мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 139-140 дахь тал)

3) 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 10 тоотод оршин суух хохирогч Н.Э-с "дүү Ундрал байна, байрны зээлийн төлбөр төлөх гэсэн юм. 2,000,000 төгрөг зээлээч" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны *** дугаарын дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэсэн дугаараас залгахаар нь автал Ундрал байна, байрны мөнгө нэхэгдээд надад 2.000.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлэхээр нь дансны дугаараа явуулчих гэж хэлтэл надруу *** гэсэн дугаартай Б.. гэсэн эзэмшигчтэй данс явуулаад, энэ байрны эзний дансруу мөнгө шилжүүлчих гэж хэлсний дагуу би өөрийнхөө эхнэр Б.Б-н *** гэсэн данснаас интернет банк ашиглаж 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Ундралын ээж болох Майцэцэг рүү ярьж Ундрал руу мөнгө шилжүүлсэн чинь, утас нь холбогдохгүй байна гэж асуутал, ээж нь тийм зүйл болоогүй би хүүхдээсээ асууя гээд хэсэг хугацааны дараа надруу эргэж залгаад, чамтай яриагүй, мөнгө төгрөг аваагүй гэж байна гэхээр нь Ундралтай ярьтал надаас мөнгө аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 161-163 дахь тал)

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20-25 орчим насны 2 эмэгтэй хүүхэд гар өргөөд зам дээр зогсож байхаар нь би хаашаа явах вэ? гэж асуусан чинь хорооллын эцэс орно гэсэн. ...машинд явах замдаа миний дансыг авсан. ...удалгүй надад мессеж ирсэн. Тэгэхээр нь би 200,000 төгрөг орчихлоо гээд өөрийн гар утсаа арагшаа өгсөн. Тэгээд харсан чинь 2 сая төгрөг орсон байсан. ...ATM ороод би картаа хийгээд нөгөө охин хажууд зогсоод 3 удаагийн үйлдлээр 2,000,000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 168-169 дахь тал)

Гэрч С.Б-н *** тоот дансны гүйлгээний түүх болон АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 181-183 дахь тал)

Яллагдагч Б.Н-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал)

Яллагдагч Д.С-н мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1ш сиди (2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал)

 

4) 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “нэг өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэх зар тавьж, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Т-с 550,000 төгрөгийг Болдбаатар гэх хүний Хаан банкны *** тоот дансаар дамжуулан Саппоро орчмын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн зарын 8814**** гэсэн дугаарт залгаж ярихад нэг эмэгтэй хүн аваад байр түрээслүүлнэ гэсэн үү гэхэд тийм ээ гэхээр нь сарын түрээсийг нь асуухад 550,000 төгрөг, барьцаа нэг сарын мөнгө байршуулна гэхээр нь очиж үзэж болох уу гэхэд тэр эмэгтэй "эгч нь ажилтай байна, орой 21 цаг өнгөрөөгөөд ажил маань тарна, тэгээд очиж үзэх боломжтой, байршил нь 10 дугаар хороололд Сувилахуйн сургуулийн хажууд баригдсан шинэ барилга байгаа гэж хэлсэн... удалгүй байж байтал 8814**** гэсэн дугаараас дахиж надруу залгаад байр түрээслэхээр хүмүүс их үзье, байр түрээсэлье гээд залгаад байна. Би чамаас барьцаа мөнгө авахгүйгээр байрныхаа төлбөрийг авчихъя, чи 550,000 төгрөг манай нөхрийн дансруу явуулчих гээд *** тоот Болдбаатар гэх хүний дансыг явуулахаар нь би утсаа тасалчихаад явуулах уу, яах вэ гэж бодож байтал 8814**** гэсэн дугаараасаа нөгөө эмэгтэй 5 минут тутамд залгаад мөнгөө хийсэн үү, хийхгүй бол өөр хүнд түрээслүүллээ гээд байхаар нь найз банди Ч.С-н 5039*** гэсэн дансруу хийсэн байсан 650,000 төгрөгнөөсөө 550.000 төгрөгийг би 5020*** тоот дансруу Алтан төгрөг дэлгүүрийн хажууд байдаг хороолол хүнсний захын АТМ-ээс шилжүүлсэн байгаа..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал)

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад хөдөөнөөс мөнгө явуулах юм, таны Дансаар мөнгө авчихъя, би өөрөө Хас банкны данстай учир болохгүй байна, удаж байж мөнгө нь ордог юм, гялс авах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө 5020*** тоот дансныхаа дугаарыг өгч 550,000 төгрөг орж ирэхээр нь би Саппорогийн Хаан банкны АТМ-ээс авах гэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ба тэр охиноор өөрөөр нь хийлгэхэд 550,000 төгрөг гарч ирж авсан байгаа... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 207-208 дахь тал)

Гэрч Б.Б-н дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал)

5) 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр "Баянзүрх дүүргийн Түмэннаст хотхонд хагас тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ" гэх зарыг байршуулан иргэн Н.У-аас 500,000 төгрөгийг Д.Х гэх хүний Хаан банкны 5745*** дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн Номин худалдааны төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох болох нь:

 

Хохирогч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** дугаарын утсаар холбогдож яаралтай байр хайж байгаа талаараа хэлсэн юм. Уг дугаарыг дунд зэргийн насны бүдүүн хоолойтой эмэгтэй аваад "миний түрээслэх гэж байгаа байр миний нэр дээр байгаа, хүмүүс оръё гэж хэлээд байгаа, их ярьж байна, хэрвээ та яараад байвал миний дансруу мөнгөө урьдчилаад шилжүүлчих, ажил 8 гээд тарахаар нь үлдсэн мөнгөө өгөөд гэрээгээ байгуулъя" гэж хэлээд надад Хаан банкны 5745*** тоот Хүдэрбаатар гэсэн хүний дансыг манай нөхрийн данс байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2020 оны 3 дугаар сарын 09-ний 17 цагт 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5071*** тоот данснаас Хаан банкны 5745*** тоот Х гэсэн хүний дансруу байрны урьдчилгаа гэж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны гадна байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 23-27 дахь тал)

Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн эмэгтэй нь надад хандаж "над руу хөдөөнөөс хүн мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, надад Хаан банкны данс байдаггүй, таньд байвал хэрэглүүлээч" гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Хаан банкны 5745*** тоот дансны ногоон өнгийн картыг тухайн эмэгтэйд өгсөн... тухайн эмэгтэйг өмнө нь харж байгаагүй..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /(3 дугаар хавтаст хэргийн 17-19 дэх тал)

Д.Х-н 5745*** тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал)

6) 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Аман хуур хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж, иргэн Б.З-с 300,000 төгрөгийг Г.Х гэх хүний Хаан банкны 5048*** дугаарын дансаар дамжуулан Баянгол дүүрэг ТБД андууд дэлгүүрийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох болох нь:

Хохирогч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...9133*** гэсэн дугаар руу өөрийн 8968*** гэсэн дугаарын утаснаас 13 цагийн үед залгаж тухайн байрыг сонирхоход нэг эмэгтэй хүн утас авч "тухайн байрыг маш олон хүн сонирхож байгаа, нэг хүнтэйгээ яриад үзүүлмээр байна" гэсэн. Ингээд би тухайн байрыг түрээслэхээр болсноо хэлэхэд надад тухайн эмэгтэй "барьцаа 300,000 төгрөг, сарын түрээс 500,000 төгрөг, одоо байраа үзүүлэх боломжгүй байна, би өөрийн ажлаа тараад үзүүлье одоо урьдчилгаа мөнгө хийчихвэл би орой байраа үзүүлье, тэгээд тавьсан зараа устгана" гэж хэлсэн. Ингээд би тухайн байрны түрээсийн урьдчилгаа болох 300,000 төгрөгийг 5048*** гэсэн данс руу хийсэн..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал)

Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн эмэгтэй миний машинд суугаад явж байх хугацаандаа "би бичиг баримтаа хөдөө орхичихжээ, таньд Хаан банкны виза карт байна уу, би хөдөөнөөс таны дансруу мөнгө хийлгээд картнаас чинь бэлэн мөнгө авах гэсэн юм, танд таксины мөнгө гэж 5000 төгрөг өгье" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал)

Б.З-н 5077*** дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал)

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 87-97 дахь тал)

Ж.Х-н 5048*** дугаарын дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 79-81 дэх тал)

Яллагдагч Д.С-н мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 76-78 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, 1ш сиди (3 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал)

 

7) 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан иргэн Э.Б-с 1,350,000 төгрөгийг Ж.П гэх хүний Хаан банкны 5100*** дугаарын дансаар дамжуулан Сонгинорхайрхан дүүрэг Москва хорооллын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

 

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хүн нь 1 өрөө тавилгатай байр байна, олон сараар мөнгийг нь авмаар байна” гэж хэлэхээр нь "би ганцаараа байна, удаан хугацаагаар цөөн ам бүлтэй айлд түрээслүүлнэ, маш их хүн залгаж амьдардаг, удаан хугацаагаар түрээсэлнэ” гэж хэлэхээр нь олон юм бодохгүй зөвшөөрөөд байрны урьдчилгаа 3 сарын төлбөр болох 1.350.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 469*** тоот данснаас тухайн эмэгтэйгийн өгсөн Хаан банкны П гэх хүний 5100*** тоот данс руу тухайн өдрөө 16 цаг 39 минутанд ажил дээрээ байхдаа шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал)

Ж.П-н Хаан банкны *** дугаарын дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1ш сиди (3 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал)

8) 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байр түрээслэх зар байршуулан иргэн Т.Б-г хуурч, 500,000 төгрөгийг Д.Ч гэх хүний 5166*** дугаарын дансаар дамжуулан Цамбарав автобусны буудлын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох болох нь:

 

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сайтаас нэг өрөө бүрэн тавилгатай байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу өөрийн 8806***дугаараас 8812*** дугаар руу залгахад нэг эмэгтэй аваад байраа өдөр 16 цагт ирж үзээрэй гэхээр нь би байр чинь зураг шигээ юмуу гэсэн зурган дээр байгаа мөн, би өөрөө амьдарч байгаа болохоор элдэв хүн оруулмааргүй байна гэж хэлсэн. Хэрэв 500,000 төгрөг шилжүүлчихвэл би өөр хүмүүст түрээслэхгүй байлгаж байна гэж хэлсэн. Тэгээд би 5166*** Ч гэсэн данс мессежээр ируулсний дагуу 500,000 төгрөг шилжүүлсэн...яг цагтаа уулзахаар болоод Богд-Ар 21а байрны 2 дугаар орц 183 тоот гэж хэлсэн. Тэгээд би орой 16 цагийн үед уг заасан байранд очиход 2 дугаар орц гэж байхгүй, 183 тоот гэж байхгүй байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал)

Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эмэгтэй гараа өргөхөөр нь аваад 21-р хороолол орно гэсэн. Гэтэл нөгөө эмэгтэй ахаа би таны дансанд мөнгө хийгээд авчих уу, би картаа гээсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 5166*** дугаарын дансыг хэлтэл удалгүй миний дансанд 500,000 төгрөг орлоо гэж мессеж ирсэн. Тэгээд 21 дүгээр хорооллын Хаан банкны АТМ дээр иртэл нөгөө эмэгтэй та яваад аваад ир гэж хэлэхээр нь би АТМ рүү ороод 500.000 төгрөг өөрийн картнаас аваад машиндаа очоод нөгөө эмэгтэйд өгтөл надад 5000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал)

Д.Ч-н Хаан банкны 5166*** дугаарын дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 154-156 дахь тал)

9) 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж иргэн А.Б-с 300,000 төгрөгийг Б.Мижигсүрэнгийн Хаан банкны 5021***дугаарын дансаар дамжуулан авч залилсан болох нь:

Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...судалж хайж байгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхонд 1 өрөө байр түрээсэлнэ гэх зар байсныг хараад 809*** дугаарт холбогдоход эмэгтэй хүн утас авсан. Тэгэхээр нь би байрыг нь түрээслэх гэсэн юм гэж ярихад олон хүмүүс яриад байгаа учраас урьдчилгаа мөнгө миний 5021*** гэх дансанд хийчих, тэгвэл би зараа устгалаа гэж хэлэхээр нь би настайдуу эмэгтэй хүн болохоор итгэл төрөөд урьдчилгаа дээрх дансанд шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 188 дахь тал)

Гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би эхнэрийн хамт таксинд явж байхад Драгон төвийн ойролцоох гүүрний орчимд 30 орчим насны, туранхай эмэгтэй хүн таксинд гар өргөж суусан. Тэгээд ийшээ тийшээ явна гэж хэлээгүй шууд суучихаад та хоёрт виза карт байна уу, би мөнгө шилжүүлчихье надад аваад өгөөч, тэгээд би тэр мөнгөнөөсөө та хоёрын таксины мөнгийг өгье гэсэн. Тэгээд манай эхнэр дансны дугаараа хэлсэн. Удалгүй 300.000 төгрөг шилжин орж ирсэн... гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 189-191 дэх тал)

Б.Мижигсүрэнгийн Хаан банкны 5021*** дугаарын дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 201-203 дахь тал)

10) 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэх зарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны-2 орчим байрлах Темпл ресторанд байхдаа байршуулж, иргэн Б.Н-г хуурч, 500,000 төгрөгийг Ц.Лхагвацэрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5058*** дугаартай дансаар дамжуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Үнэгүй.мн сайтад нэг өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу байршуулсан дугаар руу холбогдож ярихад нэг эмэгтэй хүн авсан та урьдчилгаа мөнгө өгөхгүй бол өөр хүмүүс орох гээд байна, тухайн эмэгтэй өөрийгөө Нисэхийн шалган дээр ажиллаж байна, одоогоор завгүй, очиж уулзах боломжгүй байна, орой 20 цагийн үед уулзаж түлхүүрээ өгье гэхээр нь би орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ард машинаа байршуулчихсан байж байгаад машиндаа орж суугаад гар утасныхаа мобайл банкаар 5058*** Хаан банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа гар утсаа авахгүй байж байгаад сүүлдээ гар утас нь холбогдохгүй болсон..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 229-231 дэх тал)

Гэрч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад харих замдаа таксинд явах санаатай Модны-2 өгсөж явж байтал замын хажууд 20 гаруй насны эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь авсан. Тухайн үл таних эмэгтэй таньд Хаан банкны карт байна уу, АТМ орно, хөдөөнөөс аав, ээж хоёр мөнгө шилжүүлж байгаа, та дансаа өгөөч гэхээр нь Хаан банкны дансаа өгсөн. Удалгүй миний дансанд 500,000 төгрөг орсон. Та орж ирсэн мөнгөө АТМ-ээс аваад өгөөч гээд гуйсан. Тэгээд би АТМ орж мөнгийг нь авч өгөөд салаад явсан...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал)

Яллагдагч Д.С-н гэрчээр мэдүүлсэн "...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Б.Н-тай утсаар яриад хоёулаа модны 2 Темпл гэх нэртэй хоолны газарт уулзсан. Б.Н-н авчирсан сим картыг миний илүү утсанд хийгээд Үнэгүй.мн сайтад нэг өрөө байр түрээсэлнэ гэж зар байршуулсан. Тэгээд хүмүүс холбогдож эхэлсэн. Тэгээд Б.Н нэг хүнтэй тохироод мөнгөө авахаар гараад явсан. Хэсэг хугацааны дараа мөнгөө аваад ороод ирсэн..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 239-241 дэх тал)

Ц.Лхагвацэрэнгийн Хаан банкны 5058*** дугаарын дансны хуулга (10 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал)

Яллагдагч Б.Н нь дангаараа үргэлжилсэн 37 удаагийн үйлдлээр дараахь нэр бүхий хохирогчдод 20 900 000 /хорин сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн тухайд:

 

1) 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын "Цоглог" хотхонд байр түрээсэлнэ гэсэн зар байршуулан, иргэн Г.С-с 900,000 төгрөгийг Ч.Батжаргал гэх хүний Хаан банкны 5023*** дугаарын дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-35 тоотод амьдардаг бөгөөд байр түрээслэхээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэртээ зар үзэж байгаад Үнэгүй.мн гэх зарын сайтаас 10 дугаар хороолол Цоглог хотхонд тавилгатай дулаахан наран тал руугаа харсан цонхтой 27 м.кв 1 өрөө байрыг тохитой томоотой цэвэрхэн суух гэр булд удаан хугацаанд түрээслүүлнэ, төлбөрөө 3 сар дээр 1 сарын барьцаа авна гэсэн зарын дагуу 9181*** дугаарын утас руу залгахад залуу эмэгтэй хүн утсаар ярьсан бөгөөд "эхний ээлжинд 3 сараар төлбөрөө бөөн аваад 1 сарын барьцаа мөнгө авна, би зар байршуулаад удаагүй байхад над руу олон хүн залгаад байна, яг чамайг орно гэх юм бол зараа устгах гээд байна. Тиим болохоор эхлээд урьдчилгаа 50 хувь буюу 2 сарын түрээс явуулчих" гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны 5028*** дугаарын данснаас интернет банк ашиглан нөгөө хүүхний өгсөн 5023*** Ч.Батжаргал гэсэн хүний данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд нөгөө хүүхэн рүү дахин утсаар ярихад "би орой 19:00 цагт ажил тарна, тэр үед залгаарай би гэрээгээ бэлэн болгоод байж байна" гэсэн. Тэгээд 19:00 цагийн үед залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал)

Хохирогч Г.С-н 5028*** дугаарын дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал)

Ч.Батжаргалын 5023*** дугаарын дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал)

Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн *** дугаартай саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээр хувиараа таксинд явдаг бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Москва хорооллын орчмоос 1 эмэгтэй хүүхэд гар өргөхөөр нь авсан юм. Тэгээд тухайн хүүхэд Драгон орно гэхээр Драгон руу явж байхад тухайн эмэгтэй "Танд Хаан банкны данс байна уу? манай дүү хөдөөнөөс мөнгө явуулах гэсэн чинь дансгүй болчихоод байна, 10,000 төгрөг өгье" гэхээр нь би тухайн эмэгтэйд өөрийн дансны дугаараа өгсөн юм. Тэгээд миний дансанд эхлээд 900,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг орсон... Машин дотор явж байхдаа тэр хүүхэд нэг хүнтэй болж байна, орой 19:00 цагт над руу яриарай... гэж яриад байх шиг байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал)

 

2) 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр "Москва хорооллын урд талын МТ колонкын арын 12 давхар байрны 8 давхарт урагшаа харсан цонхтой, тавилгатай нэг өрөө байрыг түрээсэлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Ж.М-с 800,000 төгрөгийг Т.Бат-Эрдэнэ гэх хүний Хаан банкны 5171*** дугаарын дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол "байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Ж.М-н: “...зарын дагуу 8817*** дугаар руy залгаж үзэхэд эмэгтэй хүн аваад "түрээсийн байр байгаа, би хуралтай байна, жаахан байж байгаад ярья" гэж хэлсэн. Би хэсэг хугацааны дараа өглөө 10-11 цагийн үед би уг дугаар руу залгаж үзэхэд "би найдвартай хүнд доод тал нь 6 capaap байраа түрээсэлнэ, би байрны тавилгаа олон хүнд дамжуулмааргүй байна, чи найдвартай юу, надаас байрны зараар олон хүн асуугаад байна, би чамд байраа түрээсэлье, би Үнэгүй.мн сайтнаас зараа хасууллаа, чи одоо миний данс руу нэг сарын түрээс, барьцааны мөнгө 800,000 төгрөг миний дансруу шилжүүл” гэж хэлээд надад дансны дугаар өгөөд орой 20 цагт уулзья гэж ярьж тохирсон... машиндаа сууж байхдаа өөрийн утаснаас интернет банкаар 12 цаг 47 минутанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таксинд явж байтал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 32-ийн уулзвар дээр 20 гаран насны богино хар үстэй, хар өнгийн нүдний шил зүүсэн, саарал өнгийн хослолтой эмэгтэй хүн гар өргәәд Драгон дээрээс мөнгө шилжүүлмээр байна, та яваад өгөөч, Хас банкаар шилжүүлж болдоггүй, Хаан банкны данс байна уу гээд миний дансыг машин дотор сууж явахдаа бичиж аваад замдаа өөрийнхөө утсаар хүн рүү залгаад "данс явуулсан шүү, одоо мөнгө явуулах хүн утсаар надруу ярихаар та АТМ ороод мөнгө аваад өгчих, би нүдний хараа муу, та данснаасаа 795,000 төгрөгийг аваад 5000 төгрөгийг нь таксины мөнгөндөө аваарай гэж хэлэхээр нь би Драгон дотор байдаг АТМ рүү явж 795.000 төгрөгийг авчихаад уг эмэгтэйд машинд сууж байгаад өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)

Ж.М-н Хаан банкны 5171*** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал)

Гэрч Т.Б-н 5171*** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал) 

 

3) 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр "Баянгол дүүрэгт байрлах 10 дугаар хорооллын Цоглог хотхоны 8 давхарын 84 тоотод нэг өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Э.Ц-с 900,000 төгрөгийг Б.Очирсүрэн гэх хүний Хаан банкны 5800*** дугаартай дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Цэцэгдэлгэр... сайтад байршуулсан байсан Баянгол дүүрэгт байрлах 10 дугаар хорооллын Цоглог хотхоны 8 давхрын 84 тоотод нэг өрөө байр түрээсэлнэ гэсэн оллоо, тэгээд тэр байр түрээсэлнэ гэх хүнтэй ярьсан чинь урьдчилгаа 900,000 төгрөг шилжүлэх юм бол зарын сайтад байршуулсан зараа аваад баталгаажуулъя" гэж байна гэхээр нь би эхнэрээсээ дансны дугаарыг нь аваад өөрийнхөө данснаас 900,000 төгрөгийг 5800*** дугаартай Б.Очирсүрэн гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал) 

Гэрч Б.Очирсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн эмэгтэй утсаар ярьж дуусаад надруу мөнгө шилжүүлэх хүн банкин дээр оочирлож байна гэж байна, удахгүй хийчихнэ тэгэхээр нь намайг аваад өг гэсэн. Үүний дараа 11 цаг өнгөрч байхад миний дансанд 900.000 төгрөг орж ирэхээр нь би тухайн мөнгийг нь шинэ Драгоны баруун талд нь байрлах гар утас худалдаа, засвар гэсэн хаягтай газрын гадна байдаг бэлэн мөнгөний машинаас 900.000 төгрөгийг би өөрөө аваад тухайн үл таних эмэгтэй хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал)

Гэрч Б.Очирсүрэнгийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал)

Б.Очирсүрэнгийн Хаан банкны 5800*** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 229 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал)

4) 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Цоглог хотхонд нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, иргэн Ц.Ц-с 675,000 төгрөгийг Ц.Хүрэлбаатар гэх хүний Хаан банкны 5057*** дугаартай дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних эмэгтэй хүнтэй холбогдоход "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цоглог” хотхонд 28м2 нэг өрөө байрыг нэг сарын 450.000 төгрөгөөр түрээсэлнэ, над руу олон хүн залгаж байгаа, урьдчилгаа мөнгөө хийвэл чамд түрээсэлнэ гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа төлбөр 50,000 төгрөг хийх үү гэж хэлсэн чинь 50%-ийг нь баталгаажуулаад хийчих гэж хэлээд 5057*** дугаартай Хүрэлбаатар гэх хүний Хаан банкны дансны дугаар явуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал)

Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дээр нэг эмэгтэй гар өргөхөөр нь хаашаа явах юм гэж хэлсэн чинь Драгон орно гэж хэлсэн. Тэгээд суулгасан. Тэгээд замд явж байхад нөгөө эмэгтэй таниас нэг юм гуйчих уу гэж хэлэхээр нь за гэсэн чинь би танд 5000 төгрөг өгье, таны дансруу 50,000 төгрөг хийгээд авчихья гэж хэлсэн... тэгсэн миний дансанд 675.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь юун мөнгө вэ гэсэн чинь Архангай аймгаас мөнгө шилжүүлсэн гээд байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал)

Яллагдагч Б.Н-н өөрийн үйлдсийн хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

5) 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан "Залуус хороололд тавилгатай нэг өрөө байрыг түрээслүүлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн С.В-с 200,000 төгрөгийг Хаан банкны 543*** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

 

Хохирогч С.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус эмэгтэй нь манай ажил орой 20 цагаас тардаг юм, тэгэхээр хүрч ирж үзэж болно гэхээр нь таны ажлыг тарахаар буюу 20 цаг өнгөрөөд залгая гэж хэлээд гар утсаа тасалсан ... нөгөө үл таних эмэгтэй залгаад өөр хүмүүс орохоор болчихлоо гэхээр нь би найдвартай орно, мөнгө бэлэн гэтэл тухайн эмэгтэй хүн за тэгвэл урьдчилгаа хийчих, тэгвэл чамайг оруулна гэхээр нь би урьдчилгаа гэж хэдэн төгрөг хийх юм бэ гэтэл 200.000 төгрөг хийчих гэж хэлээд мессежеер дансаа явуулъя гэж хэлээд тасалсан...200,000 төгрөгийн хохирол учирсан байгаа... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал)

А.Бадамгаравын Хаан банкны 564*** дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал)

Гэрч А.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах болох С.В түрээслэх байрны урьдчилгаа хийчих гээд байна, чи миний Голомт банкны виза картыг авч гараад 200,000 төгрөг шилжүүлээд өг, яаралтай гэхээр нь...шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 39 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал)

 

6) 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр "Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байранд 1 өрөө байр түрээсэлнэ" гэх зарыг байршуулан, иргэн Н.Б-с 500,000 төгрөгийг өөрийн нэр дээрх "Хас" банкны 500*** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

 

Хохирогч Н.Б-н: "...зарын дагуу 8812*** гэсэн дугаарт өөрийн 80*** гэсэн дугаараас холбогдож түрээслэх гэж байгаа байрыг үзэхээр тохиролцоход тухайн 8812*** гэсэн дугаарт холбогдож ярихад "би түгжрээд явж байна, 20 минутын дараа очно, чамаас гадна байр үзэх олон хүн байрны гадна очсон намайг хүлээж байна, би өөрийг чинь түрүүлж залгасан болохоор өөрт чинь түрээслүүлье гэж бодож байна" гээд "та 5166*** гэсэн Хаан банкны Ч гэх дансанд би өөрийн 500***дугаартай Хас банкны данснаасаа интернет банк ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлсэн талаараа хэлтэл 20 минутын дараа очно хүлээж байгаарай гэж хэлээд удалгүй 8812*** гэсэн дугаарын утас руу нь залгахад холбогдохоо больсон..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал)

Хохирогч н.Б-н Хас банкны 500***дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал)

Д.Ч-н Хаан банкны 5166*** дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Таксины жолоочийг гуйж байгаад 8812*** дугаарыг худалдаж авахуулсан юм... Надруу их олон хүн байр асууж залгасан... Би санахгүй байна. Би таксины жолоочийн дансаар дамжуулж мөнгөө авчихдаг юм..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 201-203 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1ш сиди (3 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал)

7) 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр "Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын "Цоглог” хотхонд байр түрээсэлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Б.Б-с 1,000,000 төгрөгийг Батжаргал гэх хүний 5172*** дугаарын Дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Unegui.mn дээрээс 1 өрөө байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 9181*** гэсэн дугаар руу өөрийн 8080*** гэсэн дугаараас залгаад байр түрээслэх юм уу гэж асуутал Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Цоглог хотхонд түрээсэлнэ. 1 сарын 450,000 төгрөг гэсэн. Тэгээд "надруу бас нэг хүн 6 сараар мөнгө хийж түрээсэлнэ гээд байна, чи түрүүлээд мөнгөө хийчих юм бол чамд түрээслэж болно" гэсэн. Тэгээд тухайн үед Содон хорооллын Хаан банкны гадна байж байгаад интернет банкаар өөрийн 5172*** гэсэн данснаас 5023*** гэсэн дансруу нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ...18:40 цагийн үед тэр хүн рүү залгахад утас нь дуудаж байснаа холбогдох боломжгүй болсон... гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Хохирогч Б.Б-н 5172*** дугаартай дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нэг хүн залгаад намайг "дансаа өгчих, би байранд чинь орно, өөр хүн битгий оруулаарай, одоо баталгаажуулаад урьдчилгаа тал мөнгө хийчихье" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад такси барьж Содон хороолол орсон. Тэгэх замдаа таксины жолоочоос та дансаа өгчихөөч, мөнгө хийлгээд авья гэж хэлсэн. Тэгээд тухайн таксины жолоочийн дансыг өгч байр түрээсэлье гээд байсан хүнээс 1,000,000 төгрөгийг шилжүүлж авсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

8) 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "Баянгол дүүргийн Богд-Ар, Ганзамд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулж, Иргэн Д. У-с 450,000 төгрөгийг иргэн Н.Н-н Хаан банкны 5025*** дугаарын дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

 

Хохирогч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Ганзам гэх нэртэй байранд нэг өрөөг сар сард нь төлбөрийг нь авахаар түрээсэлнэ гэсэн байсан тул би тухайн зарыг байршуулсан гэх 8927*** Дугаарын утас руу залгаж ярихад эмэгтэй хүн байсан бөгөөд олон хүн залгаж байна, анх удаа байраа түрээслэх гэж байгаа, цэвэрхэн байр байгаа, тавилгатай байр байгаа гэсэн. Тэгээд би үзье гэсэн чинь орой 19 цагаас хойш үзэх боломжтой маш олон хүн үзэх гэж байгаа гэсэн. ...19 цагаас өмнө уулзаад үнэ төлбөрөө тохирчих уу гэсэн чинь тэгвэл та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих, би байр үзнэ гэсэн хүмүүст үзүүлэхгүй хаячихья, орой өөртэй чинь уулзаад тохиролцье гэж хэлсэн. Ингээд би тэгье гэж хэлсэн чинь надад би таньруу дансаа мессежээр явуулъя гээд Хаан банкны 5025*** гэсэн Н гэсэн эзэмшигчтэй данс явуулсан. Ингээд би уг дансруу 450.000 төгрөгийг тэр дор нь шилжүүлсэн... Ингээд 18 цаг өнгөрч байхад нөгөө түрээслэх байран дээрээ очоод 8927*** гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн дохио өгч байсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал)

Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “тухайн хүн миний машинд суугаад надад хандан "эгчээ би картаа орхичихжээ. Таньд карт чинь байвал би таны дансруу 450,000 төгрөг хүнээр хийлгээд танд 5000 төгрөг өгчихье" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Драгоны Хаан бууз гэх хоолны газрын урд талд зогсоход ... "та эгчээ энэ хоолны газрын дотор талд нь байдаг АТМ-рүү ороод авчих" гэж хэлээд миний машины гадна нэг хүнтэй гар утсаараа яриад үлдсэн... гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...8927*** утасны дугаарыг барьж явж байсан таксины жолооч эмэгтэйгээр худалдан авахуулж улмаар энэ дугаараар үнэгүй.мн зарын цахим хуудсанд худлаа байр түрээслүүлнэ гэсэн зарыг байршуулсан. Тэгээд Драгон төвд байх Хаан банкны АТМ дээрээс таксины жолоочийн дансыг ашиглаад 450,000 төгрөгийг бэлнээр гаргуулж авсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал)

 

9) 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ТБД андууд дэлгүүрийн орчим байрлалтай байр түрээсэлнэ гэсэн зарыг байршуулж, иргэн У.Б-с 400,000 төгрөгийг Д.Л гэх хүний Хаан банкны 5166*** дугаарын дансаар Содон хорооллын орчим АТМ-с гаргуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох болох нь:

 

Хохирогч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 06-ны орой зар үзсэн. Эрдэнэтуяа гэх 8812*** гэсэн дугаартай эмэгтэй 1 өрөө байр түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь авна гэсэн зарын дагуу түүнтэй холбогдоход байршил нь ТБД Андуудын өмнө талын БСБ-тэй байр байгаа, 1 өрөө, сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд 2020 оны 5 сарын 07-ны өглөө байр үзэхээр очоод нөгөө дугаар руу нь залгасан чинь манай дүү осол гаргачихаад би яараад яваад байна, энд бас нэг хүн 3 сараар нь авах гээд байна, та түрүүлж ярьсан болохоор би таньд өгчихмөөр байна, та 17 цагт иргэний үнэмлэхийн хуулбараа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Эрдэнэтуяа гэх хүний өгсөн данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн данс нь Ч гэх нэртэй хүний данс байсан. Ингээд мөнгөө шилжүүлчихээд хэлсэн чинь за орой уулзая гэж хэлээд дахиж холбогдоогүй... ***гээд данснаас явуулсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал)

Д.Чулуунбямбын Хаан банкны 5166***дугаартай дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Надад болон Д.С бид хоёрт түрээслэх байр болон хашаа байшин, орон сууц огт байхгүй. Дээрх мөнгийг Д.С бид хоёр хамтдаа хувааж хэрэглэдэг байсан ба хохирлыг яаралтай барагдуулах болно..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 138-139 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ш сиди (4 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 149-154 дахь тал)

 

10) 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Хангай хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн” зарыг байршуулж, иргэн М.Б-с түрээсийн урьдчилгаа гэж 200,000 төгрөгийг иргэн Х.Эрдэнэбаатарын Хаан банкны 5011*** дугаарын дансаар дамжуулан Метромолл дэлгүүрийн АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

 

Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн хүнтэй ээж ярьж байгаад боломжийн юм байна, байрны урьдчилгаа 200,000 төгрөг гэж байна гээд намайг шилжүүлчих гээд би өөрийн 5057*** гэсэн данснаас 5011*** гэсэн Эрдэнэбаатар гэх хүний данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд орой 20 цагийн орчим байраа үзэхээр тохиролцсон бөгөөд орой байраа үзэх гэхэд нөгөө хуний утас холбогдохгүй мөн бидэнд хэлсэн байр нь байдаггүй болж таарсан болохоор залилан мэхлүүлсэн гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна... Тухайн эмэгтэй нь ээжтэй 8944*** гэсэн дугаараас холбогдож байсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал)

Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Б зар үзэж байгаад нэг байр надаа үзүүлсэн бөгөөд би тухайн хүнтэй гар утсаар нь холбогдон ярихад 25-30 орчим насны хоолойтой юм шиг сонсогдож байсан, эмэгтэй хүн байсан. Тэгээд тухайн эмэгтэй нь байраа 1 сарын 450,000 төгрөгөөр түрээсэлнэ, түрээсийн төлбөрийг сар сард нь авна гэж хэлсэн болохоор би дотроо боломжийн юм байна гэж бодоод үзье гэсэн чинь би их завгүй байдаг хүн, хүмүүс ажил хийлгэхгүй залгаад лайтай байна, хэрэв та түрээсэлнэ гэж сонирхож байвал надруу урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл би зараа устгачих санаатай байна гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал)

Гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр эмэгтэй дансаа өгчих би мөнгө хийлгээд авчихъя гэсэн, тэгээд удаагүй байтал эхлээд 200,000 төгрөг, удалгүй 250,000 төгрөг миний дансанд орж ирсэн, тэгээд би Метромолл дэлгүүрийн гадна талд байдаг АТМ- с 450,000 төгрөг бэлнээр аваад тухайн эмэгтэйд өгсөн..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 233-234 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ш сиди (4 дүгээр хавтаст хэргийн 248-249 дахь тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 245-247 дахь тал)

Х.Эрдэнэбаатарын Хаан банкны 5011*** дугаартай дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал)

 

11) 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "нэг өрөө байр түрээсэлнэ гэсэн зар байршуулж, иргэн А.Г-г хуурч 900,000 төгрөгийг Г.Энхболд гэх хүний Хаан банкны 5076*** дугаарын дансаар дамжуулан Драгон төвийн АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

 

Хохирогч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...9070*** гэсэн дугаараас залгаж ярихад 10 дугаар хороолол, Голден парк 2 хотхоны 4 давхарт 1 өрөө бүрэн тавилгатай байр 450.000 төгрөгөөр түрээсэлнэ, 50% өгчих, тэгвэл эгч нь зараа устгачихъя, хүмүүс залгаад байна гэж хэлсэн. Тэгээд 3 сараар нь мөнгөө авна гэж хэлсэн. Тэгээд баталгаажуулахын тулд мөнгөө шилжүүлчих гэж Хаан банкны 5076*** гэсэн данс өгсөн. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар дээрх АТМ-ээс уг дансруу 900,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал)

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (5 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал)

Гэрч Т.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таксинд явж байгаад Москва хорооллын урд замын хойд талаас 25-30 насны ул таних эмэгтэйг авсан. Уг эмэгтэй "картгүй болчихсон байна, таны картаар АТМ-ээс мөнгө аваад таксины мөнгөн дээр 5000 төгрөг нэмээд өгье" гэхээр нь картаа хэрэглүүлсэн..." гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх тал)

 

12) 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байр түрээсэлнэ гэх зар байрлуулан иргэн О.Д-с 450,000 төгрөгийг иргэн Б.Хүдэрбатын Хаан банкны 500*** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Хохирогч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөлөндөө хоолны газрын урд байхдаа машин дотроо сууж байхдаа манай нөхөр Үнэгүй.мн сайтаас байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 8012*** дугаартай холбогдож байгаад байр түрээслэхээр болоод урьдчилгаа барьцаа мөнгө гэхээр нь түүний өгсөн Хүдэрбат гэх хүний дансруу 450,000 төгрөг шилжүүлэн өгч залилуулсан..." гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 240-242 дахь тал)

 Гэрч Б.Хүдэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эмэгтэй Сансарын тунелийн тэр хавиас гар өргөхөөр нь аваад явсан. Тэр эмэгтэй баруун 4 зам ороод, хүүхдийн 100 руу яваад буцаад Сансарын колонк орох үедээ гар утсаар яриад яваад байсан ...тэр эмэгтэй надад бэлэн мөнгө байхгүй, дансруу чинь шилжүүлнэ. Манай ах надруу хөдөөнөөс мөнгө явуулж байгаа юм, нэг мөсөн данс руу чинь хийлгээд авчих уу гэхээр нь би эргэлзэж байгаад гайгүй байх гэж бодоод дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. Тэгээд миний дансанд 450,000 төгрөг орж ирэхээр нь би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 445.000 төгрөг гаргуулан авч нөгөө эмэгтэйд өгсөн...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал)

Б.Хүдэрбатын Хаан банкны 500*** дугаартай дансын хуулга (6 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

13) 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "Гэмтлийн эмнэлгийн хажууд талд 1 өрөө хагас тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулж, иргэн Р.Н-г хуурч, 400,000 төгрөгийг Я.Ширнэнгийн Хаан банкны 5024*** дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Хохирогч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед байр түрээслэх зар харж байгаад Гэмтлийн эмнэлгийн ойролцоо хагас тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 8013*** гэсэн дугаартай утас руу өөрийн 99*** дугаараас холбогдож тодруулахад байр түрээсэлнэ гэсэн хүн олон байгаа урьдчилгаа мөнгө хийвэл тавьсан зараа устгаад орой уулзаж гэрээ хийнэ гэсний дагуу өөрийн 1105*** гэсэн Голомт банкны данснаас 5024*** гэсэн дугаартай Я.Ширнэн гэх хүний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэр даруйдаа мөнгөө шилжүүллээ гэж хэлэхэд би зараа устгасан, миний 8013*** гэсэн дугаар руу холбогдоорой гэж хэлсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 13-ны орой эргэж холбогдох гэж оролдоход тус дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би залилуулснаа мэдсэн..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал)

Гэрч Я.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ хүнсний юм цуглуулах гэж дүү Чингис болон ээж Мишигийн хамт гарсан. Хүнсээ цуглуулчихаад бид 3 миний *** дугаартай саарал өнгийн Тоёота аксио машинтай явж байхад 11 цагийн үед Сансарын Пицца Хат-ын туслах замаас 30 орчим насны эмэгтэй хүн гар өргөөд зогсож байсан бөгөөд би хаа хүрэх юм бэ гэхэд 100 айл орно та явах уу. гэж асуухаар нь би явна гэж хэлээд бид 4 хамт явсан. Тэгээд нөгөө эмэгтэй замдаа миний утасны цэнэг дуусчихлаа та утсаа хэрэглүүлээч гэж надаас гуйсан бөгөөд би татгалзаж дүү Чингисийн гар утсыг өгсөн. ...Замдаа нөгөө эмэгтэй надаас "Ахаа та дансны дугаараа ашиглуулаач, би хүнээс хувьцааны мөнгө авах хэрэгтэй байгаа юм миний данс болохгүй байна" гэж хэлэхэд, би итгээд өөрийн нэр дээр байдаг 5024*** гэх дансыг өгсөн. ... Замдаа явах хугацаанд миний 5024*** дугаартай дансанд мөнгө орж байгаа нь миний 8625*** дугаарт байнга ирж байсан бөгөөд 11 цаг 54 минутанд 200,000 төгрөг байр урьдчилгаа гэсэн утгатай, 12 цаг 36 минутанд 9906*** Долгорсүрэн гэсэн утгатай 500000 төгрөг, 12 цаг 45 минутанд түрээс 9930***гэсэн утгатай 400.000 төгрөг, 12 цаг 48 минутанд урьдчилгаа 9950*** гэсэн утгатай 250.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөг орсон. Тухайн мөнгийг хамгийн сүүлд тэнд буухаасаа өмнө ахаа та дансандаа орсон миний мөнгийг аваад өгөөч гэхээр нь Ард кино театрын баруун Талд байрлах авто зогсоол дээр машинаа байрлуулж Хаан банкны АТМ-ээс 1.350.000 төгрөгийг өөрийн дүү болох Чингисийн хамт авч өгсөн... гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал)

Гэрч Д.Мишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буухаасаа өмнө манай хүү Ширнэнд ахаа таны дансанд 1.350.000 төгрөг орсон байгаа та тэр мөнгийг аваад өгөөч гэхэд манай хүү Ширнэн болон ач хүү Чингис нар гарч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын баруун талд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авч нөгөө хүнд өгч байхыг би харсан. Хүү маань машинд орж ирэхдээ таксигаар явсан мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал)

Я.Ширнэнгийн Хаан банкны 5024*** дугаартай дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал)

 

14) 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Жуковт байрлах Тарвалин хотхонд 1 өрөө байраа түрээслүүлнэ гэж зар байршуулж, иргэн Э.Н-г хуурч, 200,000 төгрөгийг Хаан банкны 5028*** дугаарын дансаар дамжуулан Сансар Баянцээл орчмын АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

 

Хохирогч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй.мн сайт Баянзүрх дүүргийн Жуковт байрлалтай "Тарвалин" хотхонд нэг өрөө байр түрээсэлнэ гэх зарын дагуу 8019*** гэх дугаарлуу өөрийн 8800*** дугаараас залгаад байр түрээслэх үү? гэж асуухад эмэгтэй хүн аваад түрээсэлнэ гэсэн. Тэгээд жаахан завгүй байна буцаагаад залгая гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй буцаж залгаад хэдүүлээ амьдрах юм гэх мэтээр асуулт асууж байгаад надад түрээслүүлэхээр болсон. Тэгээд очоод үзэж болох уу? гэхэд би завгүй явж байна нэг мөсөн орой ирээд үз гэж надад хэлсэн. Тэгээд дахиад надруу залгаад урьдчилгаа нэг сарын түрээс шилжүүлэхгүй бол олон хүмүүс залгаад байна. Би өөр хүнд түрээсэллээ шүү гэхээр нь би надад одоо байгаа нь 200.000 төгрөг байна гэхэд "Хаан" банкны 5028*** Гармаадагва гэх нэртэй дансаа мэссэжээр явуулахаар нь ...200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал)

Гэрч Ч.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхнэрийнхээ *** улсын дугаартай хар ногоон өнгийн Тоёота Приус-11 маркийн автомашинтай хувиараа такси үйлчилгээнд явж байсан. ...би цааш 3, 4 дүгээр хорооллоор яваад Гэмтлийн эмнэлэг уруудаад явж байхад миний утсанд мэссэж ирээд миний дансруу 200.000 төгрөг орсон байхаар нь 500.000 мянган төгрөг орно гэсэн больсон юм уу гэж тэр эмэгтэйгээс асуухад одоохондоо 500,000 төгрөг хүрэхгүй юм байна гээд цааш яваад ...би өөрийн авсан мөнгөнөөсөө 190,000 төгрөг тоолоод өгтөл тэр эмэгтэй мөнгөө тоолоочгүй гараас мөнгө аваад буусан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 142-143 дахь тал)

 

15) 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Э.Т-с 200.000 төгрөгийг Ч.Хүрэлбаатарын Хаан банкны 5429*** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ... гэртээ байхдаа Үнэгүй.мн сайт руу орж түрээсийн байр хайж байтал 6 сараар төлбөрөө авна, сарын түрээсийн төлбөр нь 500,000 төгрөг гэсэн зарын дагуу 8012*** дугаарын утсаар холбогдон манай эхнэр ярихад урьдчилгаа мөнгө өгчихвөл би бусад хүмүүсийг нь цуцалчихъя, чи жирэмсэн юм чинь чамайг л авчихъя, эгч нь орой 19 цагт ажил тарна, 20 цагт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудалд уулзъя" гэж ярьсан юм. Тэгээд над руу 542*** тоот дансны дугаарыг өгөөд энэ данс руу урьдчилгаа 300,000 төгрөг өгчих гэхээр нь манай эхнэр дансанд 200,000 төгрөг байна, орой уулзахдаа 100,000 төгрөгийг нь бэлнээр өгье гэж хэлээд энэ данс руу би эхнэрийнхээ дансаар мөнгийг нь шилжүүлсэн. Тус данс нь Ч.Хүрэлбаатар гэх хүний данс байсан. Мөнгөө шилжүүлчхээд удалгүй залгасан чинь 8012*** дугаар нь холбогдох боломжгүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 173-175 дахь тал)

Гэрч Ч.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр таксинд Сансарын түнээл рүү уруудаад явж байгаад 25 орчим насны саарал өнгийн үсэрхэг нэхий шиг хүрэм өмссөн эмэгтэй гараа өргөөд тэгээд тухайн эмэгтэйг авахад төмөр зам орно гэж хэлээд явж байхад хөдөөнөөс манай эгчээс мөнгө шилжүүлнэ тэр мөнгийг таны данс руу оруулаад авах гэсэн юм гэхэд би за тэг тэг гээд би зөвшөөрөөд тухайн эмэгтэйд дансны дугаараа өгөөд удаагүй 2 удаагийн гүйлгээгээр мөнгө нь миний данс руу ороод тэгээд андуудын автобусны буудал дээр ирээд мөнгөө авхад тэр эмэгтэй машин дотор хөлөө гэмтээчихсэн болохоор машинд чинь сууж байя гээд би буугаад тэнд байдаг Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг авч өгсөн..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал)

Ч.Хүрэлбаатарын Хаан банкны 5429*** дугаартай дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал)

 

16) 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Голден парк хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн Т.У-с 1,350,000 төгрөгийг Л.Батсайхан гэх хүний 5019*** дансаар Драгон төвийн АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

 

Ц.Хадбаатараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 6-11 дэх тал)  

Хохирогч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020.07.20-ны өглөө 10 цагийн үед Үнэгүй.мн-ээс "...Голден парк 2 хотхонд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ, сарын түрээс 450,000 төгрөг, түрээсийг 3 сараар авна" гэсэн зар хараад 944*** дугаар руу залгаж холбогдоход ойролцоогоор 50 гаруй насны эмэгтэй хүн утас авсан. Тэгээд би одоо очоод байраа үзье гэтэл одоо үзүүлэх боломжгүй байна орой үзүүлье гээд утасаа салгасан. Тэгээд 10 минутын дараа над руу 9946*** Дугаараас залгаад "...манай байрыг зөндөө хүмүүс түрээсэлье гээд яриад байна чи хамгийн түрүүнд ярьсан юм чинь одоо мөнгөө шилжүүлчихээд орой байраа үзээд орчих" гэсэн юм. Тэгээд би өдөр 12 цагийн үед хорооллын эцсийн Дүүхээ төв дотор байрлах АТМ-ээс 1,350,000 төгрөгийг 5019*** дугаарын данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Гэрч Ц.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2020.07.21-ний өдөр над руу залгаад "ээжээ миний тавьсан зар дээрх манай гэрийн тавилгын зургийг өөр хүн зарна гээд давхар зар оруулсан байна. Манай байрны тавилгыг ашиглаж Үнэгүй.мн дээр өөр хүн луйвар хийгээд байх шиг байна" гэж хэлж байсан гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Гэрч Л.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020.07.20-ны өдөр би *** дугаартай приус машинтайгаа хүргэн дүү Байгальхүүтэй хамт таксинд явж байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед таксинд явж байтал Москва хорооллын урд талын зам дээрээс 30-40 насны, өндөр, туранхай эмэгтэй гар өргөөд Драгон худалдааны төв орох гэсэн юм гээд машины хойд талд суусан. Тэгээд явж байх замдаа тэр эмэгтэй "...ахаа мөнгө шилжүүлээд авчихаж болох уу, би картгүй гараад ирчихэж, та картаа өгөөд ашиглуулчих би таксины мөнгийг дансанд чинь мөнгө хийж байгаад аваад өгчих үү гээд гуйгаад байхаар нь би 501*** гэсэн дансныхаа дугаарыг өгтөл тэр эмэгтэй цааш нь хүнтэй утсаар яриад 5019***гэсэн данс руу мөнгө хийчих гэж байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Гэрч Т.Байгалхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд би Драгон төвийн Хаан банкны АТМ-рүү ганцаараа очоод 1 сая гаруй төгрөг аваад яг тодорхой санахгүй байна/ буцаж Машин дээрээ ирээд үл таних эмэгтэйд өгтөл ах бид 2-т баярлалаа гээд 10,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Гэрч Ц.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр эмэгтэйг огт танихгүй. 35-40 орчим насны 170 см орчим өндөртэй эмэгтэй намайг Драгон дээр зогсож байтал эгч нь хөдөөнөөс ирсэн юм бүр бичиг баримтаа алдчихсаан чи намайг утсаараа нэг яриулаач эсвэл нэр дээрээ надад ганц дугаар аваад өгчихөөч гээд гуйгаад салахгүй байхаар нь би Мобикомын салбар дээрээс 9946*** дугаарыг авч өгчихөөд явсан. Тухайн үед тэр эмэгтэй хөдөөнөөс ирсэн бичиг баримт байхгүй, гэрийхэнтэйгээ холбогдож чадахгүй байна гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө бичиг баримтаар дугаар аваад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 33-34 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал)

17) 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэмтлийн хажууд 1 өрөө байрыг 500,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан иргэн П.Х-с 250,000 төгрөгийг Л.Бямбадорж гэх хүний 5166*** дугаарын дансаар дамжуулан Нарантуул захын АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Хохирогч П.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ...үнэгүй.мн сайтаар байр түрээслэх гээд байр хайж байтал гэмтэлд 1 өрөө байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 8013*** гэсэн дугаар руу залгаж холбогдоход, түрээсээ 2 сараар нь авна одоо ажилтай байгаа тул орой 18 цагаас хойш ирээд орж болно, орно гэвэл урьдчилгаа мөнгө хийнэ гэж хэлээд надад мэссэнжэрээр 5166*** гэсэн данс явуулаад тал мөнгөө хийгээд баталгаажуул гэсний дагуу би 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 17 цагийн үед холбогдох гэтэл гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал)

Гэрч Л.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "халдварт"-ын орчимд таксинд явж байхад 30 орчим насны шар царайтай эмэгтэй миний машинд суугаад дансаа өгөөч ахаа таксины мөнгө шилжүүлнэ гэж хэлээд миний 5166*** гэсэн Хаан банкны данс аваад 250.000 төгрөг 8806*** гэсэн утгатай шилжүүлсэн. Наран туул захын хойно байдаг АТМ дээр очоод тэр эмэгтэй мөнгөө аваад өг, би муухай хувцастай байна та ороод аваад ирээч гэхээр нь би АТМ ороод 250.000 төгрөг ...өгсөн..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал)

Л.Бямбадоржийн Хаан банкны 5166*** дугаартай дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал)

18) 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэмтлийн хажууд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн Б.О-с 200,000 төгрөгийг Я.Ширнэн гэх хүний 5029*** дугаарын дансаар дамжуулан Ардын эрхий автобусны буудлын АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

 

Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ... тоот гэртээ байхдаа нөхрийн хамт байр түрээслэх зар хайж байгаад 11 цагийн үед үнэгүй.мн сайтаас зар хараад 1 өрөө байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 8013*** дугаар руу 9561*** утсаар хаана байгаа байрлалтай талаар тодруулан асууж байрыг нь очиж үзэх гэсэн боловч орой 18:00 цагаас үзүүлье гэж хэлээд урьдчилгаа мөнгөө явуулчих гэж хэлэхээр нь би 200,000 төгрөг Ширнэн гэх хүний 5024*** дансруу Шилжүүлсэн. Тэгээд орой 18 цагийн үед нөгөө холбогдож байсан 8013*** холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал)

Гэрч Я.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр эмэгтэй замдаа хүмүүстэй зогсолтгүй яриад байсан. хаа хүрэх вэ гэж би асуухад хорооллын эцэс орсон бөгөөд тэндээсээ гэмтэл Согог судлалын төв, Гэмтэлийн эмнэлгээс саппоро, Саппорогоос их дэлгүүр, их дэлгүүрээс ардын эрх гэсэн чиглэлтэй явсан бөгөөд явах замдаа миний 5024*** гэсэн дугаартай дансанд 11 цаг 54 минутанд 200.000 төгрөг байр урьдчилгаа гэсэн утгатай, 12 цаг 36 минутанд 9906*** Долгорсүрэн гэсэн утгатай 500.000 төгрөг, 12 цаг 45 минутанд түрээс 9930*** гэсэн утгатай 400.000 төгрөг, 12 цаг 46 минутанд урьдчилгаа 99503*** гэсэн утгатай 250.000 төгрөг нийт 1.350.000 төгрөг орсон бөгөөд тэр эмэгтэй намайг ардын эрхийн автобусны буудлын хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс та миний 1.350.000 төгрөг аваад өгөөч би машинд чинь ээж дүү хоёртой чинь байж байя гэж гуйсан бөгөөд би гуйлтын дагуу мөнгийг нь авч өгсөн..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал)

19) 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хурд хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн С.Б-с 1,100,000 төгрөгийг С.Отгонхуяг гэх хүний 5166*** дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн Сансар АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол 1 ширхэг сиди (7 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал)

Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "цэнгэлдэхийн хажууд хурд хороололд тавилгатай цэвэрхэн 1 өрөө байрыг тогтвортой суух хүнд түрээслүүлнэ" гэсэн зарын дагуу ... холбогдоод би танайхыг шууд түрээсэлмээр байна өөр хүмүүстэй битгий яриарай би одоо урьдчилгаа гээд 1,100,000 төгрөгийг шилжүүлье гэж хэлэхэд тэр эмэгтэй за тэг гээд Хаан банкны 5166*** тоот дансанд 13 цаг 26 минутанд өөрийн хаан банкны 5011*** тоот данснаас 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн.... Үүнээс хойш 1 цагийн дараа би Дахиад залгахад түгжрээд очиж байна гэж мэссэж ирсэн. Дахиж 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь залгахад утас нь огт холбогдохгүй болсон байсан..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 171-173 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал)

20) 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн Г.О-г хуурч, 675,000 төгрөгийг Д.Намуун гэх хүний Хаан банкны 5692*** дугаартай дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Тэнгэр плаза Төвийн АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Хохирогч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтаас байр түрээслэх зар хайж байгаад 8019*** дугаарын утсаар нэг эмэгтэй хүнтэй холбогдож БГД-ийн нутаг дэвсгэр ТБД андуудын орчим байр түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 675,000 төгрөгийг 5692*** дугаарын Д.Намуун гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд 19 цагийн үед байрандаа орохоор утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд тухайн байранд очиход байр түрээслэх айл байхгүй байсан..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал)

Гэрч Д.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 37 минутын орчимд оффицерын Хаанбанкны АТМ рүү тогны мөнгөө авчихаад 16-р хорооллын Хаанбанкны тэнд алхаад явж байтал офицерын орчимд үл таних 30 орчим насны эгч тааралдаж надад хэлэхдээ манай нөхөр намайг аймар зоддог юм, эгч нь чиний картаар мөнгө авчихаад өгье гэхээр нь би зөвшөөрч Тэнгэр плазагийн хойд талын АТМ рүү хамт алхсан. Тэгээд миний данс руу 675.000 төгрөгөөр нэг удаа 450.000 төгрөгөөр нэг удаа тус тус гүйлгээ хийгдэж би АТМ-ээс бэлнээр мөнгийг нь нөгөө эгчид өгсөн юм. Тэгсэн чинь надад баярлалаа гээд 20.000 төгрөг өгсөн юм..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал)

21) 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Саруул тэнгэр 2 хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн Б.Б-с 500,000 төгрөгийг Ц.Борхүү гэх хүний Хаан банкны 5023*** дугаарын дансаар дамжуулан Баянгол дүүргийн Алтантөгрөг дэлгүүрийн АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн сайтаас Баянзүрх дүүргийн Саруул Тэнгэр 2 хотхонд байр түрээслүүлнэ гэх зарын дагуу 9475*** гэсэн дугаараар холбоо барьсан. Тэр хүн хэлэхдээ "Урьдчилгаагаа шилжүүлэх юм бол зараа устгалаа. Танайх 2 жоохон хүүхэдтэй юм чинь танайхыг оруулъя. Харин чи урьдчилгаа 500.000 төгрөгөө шилжүүлчихвэл орой 19 цаг гэж уулзаад гэрээгээ байгуулъя." гэсний дагуу би 5023*** /Борхүү Цэнд/ дугаарын данс руу өөрийн эхнэрийн 5545*** дугаарын данснаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болно. Тэгээд би орой 19 цагийн орчим залгатал 9475*** дугаар нь холбогдох боломжгүй болсон..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал)

Гэрч Ц.Борхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ниссан маркийн автомашинаараа таксинд явж байсан. 12 цагийн орчим ТБД андуудын хойд талын автобусны буудлаас 25-30 орчим насны эмэгтэй хүнийг 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг дэлгүүрийн үүд хүргэсэн. Тухайн эмэгтэй анх суухдаа Дансаар мөнгийг нь шилжүүлж болох уу? гэж асуухаар нь “Болно” гэсэн. Алтан төгрөг дэлгүүрийн үүдэнд хүргэсний дараагаар “Таны дансанд 500.000 төгрөг хийчихлээ, та аваад өгөөч” гэхээр нь Алтан төгрөг дэлгүүрийн баруун талд байрлах Төрийн банкны АТМ-аас 500.000 төгрөгийг авч өгсөн..." гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал)

Ц.Борхүүгийн Хаан банкны 5023*** дугаартай дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал)

22) 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн С.Г-г хуурч 450,000 төгрөгийг Ц.Доржзодов гэх хүний 5058*** дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүрэг Номин агуулахын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд unegui.mn дээр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу өглөөний 10:08 цагт 8012*** гэсэн дугаараар холбогдож ярихад эмэгтэй хүн авсан. Тэгээд зөндөө олон хүн холбогдоод байгаа учраас байр түрээслүүлнэ гэсэн зараа устгалаа, байрныхаа мөнгийг урьдчилаад явуулчих би Хан-Уул дүүрэгт ажилладаг, тэгээд орой миний ажил 07:30 үед тарна тэр үед холбогдоод хамт очоод байрныхаа түлхүүрийг өгье, энэ данс руу мөнгөө хийчих гээд 5058*** Цолмон гэсэн дансаа мессежээр явуулсан. Тэгээд би мөнгөө шилжүүлчихээд холбогдох гэтэл утас нь холбогдохгүй болчихсон..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал)

Гэрч Ц.Доржзодовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эмэгтэй гар өргөсөн. Тэгэхээр нь зогссон чинь танд Хаан банкны карт байна уу гэсэн. Би байгаа гэтэл за тэгвэл Толгойт руу явна гэсэн. Тэгээд замд явж байхдаа миний данс руу мөнгө хийгээд авчихъя, надад 10,000 төгрөг өгье гэсэн тэгээд миний данс руу 450,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)

Хаан банкны 5700*** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (8 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 40 дахь тал)

23) 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр "байр түрээсэлнэ" гэсэн хуурамч зар байршуулж, иргэн С.Ц-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг иргэн Т.Ганболдын Хаан банкны 5064*** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн-ээс 1 өрөө байр сарын 400.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажууд түрээслэхээр болоод зар дээрх дугаар болох 8046*** гэх дугаарын утас руу залгаж холбогдоход би орой ажлаа тараад 18 цагийн үед чам руу би залгая гэж хэлээд над руу залгасан ба чи нөгөө байранд орох хүн мөн үү, манай байранд орох гээд олон хүн яриад байна, чи орох бол яаралтай над руу мөнгөө шилжүүлчих, би байраа хадгалж байя, тэгээд ажлаа тараад орой уулзья, чи орой ирэхдээ бичиг баримттайгаа ирээрэй гэсэн ба над руу 2 сарын мөнгө болох 800,000 төгрөгийг шилжүүлчих гэхэд нь би 400.000 төгрөгийг л шилжүүлье, талыг нь уулзахаараа өгье гээд 5064*** гэх дугаарын данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал)

Гэрч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...СУИС-ын зүүн талаас нэг эмэгтэй гар өргөж *** акуа загварын тээврийн хэрэгсэлд суусан бөгөөд орж ирж суугаад Халдвартын эмнэлэг явъя гэж хэлээд замдаа хүмүүстэй утсаар ярьж байгаад миний данс руу мөнгө хийгээд авчихъя, манай дүү над руу мөнгө явуулах гэсэн юм гэж хэлсэн. Анх суухдаа мөнгөө мобайл банкаар хийчихэж болно биздээ гэж хэлж байсан. Сүхбаатар дүүрэг талбай урд явж байхад нэг данснаас 400.000 төгрөг орж ирсэн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал)  

Т.Ганболдоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн орчим нэг өрөө байр түрээслүүлнэ, сарын 400.000 төгрөгөөр гэдэг зар бичсэн. Бичсэн зарын дагуу 20 орчим хүн холбогдсон. Тэдэн дундаас нэг хүн нь над руу залгаад төлбөрийг нь хийчихье, битгий хүнд түрээслүүлээрэй гэсэн. Тэгээд би таксины ахын дансыг тэр хүнд хэлээд 400,000 төгрөгийг тухайн хүнээс таксины ахын данс руу шилжүүлж Халдвартын автобусны буудлын орчмын АТМ-ээс тэр ахаар өөрөөр нь 400,000 төгрөгийг авахуулсан..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал)

24) 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Баянгол дүүргийн Богд Ар хороололд 16 давхар байрны 9 давхарт 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан, иргэн Ц.Н-г хуурч 500,000 төгрөгийг Б.Гэрэлмаа гэх хүний Хаан банкны 5016*** дугаарын дансаар дамжуулан Дөлгөөн нуурын орчмын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Ц.Н-н 5041*** дугаартай дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 79 дахь тал)

Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрвээ түрээслэх гэж байгаа бол урьдчилгаа мөнгө шилжүүлчих, тэгвэл би өөр хүнд түрээслэхгүй байж байя гэсэн. Тэгэхээр нь хэдийг хийх вэ гэсэн чинь 1 сарын түрээс 500,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь МУБИС-ын автобусны зогсоол дээр машинтайгаа зогсоод мессежээр явуулсан 5016*** Д.Гэрэлмаа гэсэн данс руу нь 500.000 төгрөг шилжүүлээд хэлтэл орой 19 цагаас байран дээрээ уулзья гээд мессеж биччихсэн байсан. Тэгээд 18 цаг 50 минутын үед Богд Ар хороололд оччихоод залгасан чинь утас нь холбогдохгүй байсан..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал)

Гэрч У.Цолмонсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн *** улсын дугаартай приус 30 маркийн автомашинаар таксинд явж байсан ба Сансарын тунелийн дээшээ өгсөөд зам дагуу үсээ задгай тавьсан, дунд зэргийн нуруутай, 30 гарч байгаа хүүхэд гар өргөөд зогсож байсан ба миний машинд орж ирж суугаад Дөлгөөн нуур оръё гэж суугаад удалгүй надаас миний данс руy мөнгө хийгээд авчихъя гэж хэлэхээр нь надад данс байхгүй гэтэл ахаа би хамаг юмаа орхиод гараад ирсэн байна, надад тус болооч гээд байхаар нь эхнэрийнхээ данс болох 5016*** дугаарын дансыг өгсөн. ...та нөгөө мөнгөө аваад өг гэхээр нь хэд вэ гэж асуухад 500,000 төгрөг гэж хэлсэн. Би ямар их мөнгө вэ гээд Хаан банкны АТМ ороод эхнэрийнхээ данснаас 500,000 төгрөгийг гаргаж өгөөд нөгөө хүүхэнд өгсөн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бичсэн зарын дагуу нэг хүн нь над руу залгаад төлбөрийг нь хийчихье, урьдчилгаагаа хийчихье гэсэн. Тэгээд би таксины ахад “ахаа би хамаг юмаа үлдээгээд гараад ирсэн байна, банкны данс байна уу гэж байгаад эхнэрийнх нь данс руу 500.000 төгрөгийг хийлгүүлсэн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

25) 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хагас тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулж иргэн Б.М-г хуурч 250.000 төгрөгийг Я.Ширнэнгийн Хаан банкны 5024*** дугаартай дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...8013*** гэсэн дугаартай холбогдон тодруулахад "сар сардаа төлбөрөө төлнө, хэрвээ та төлбөрөө хийчих юм бол тавьсан зараа устгаж болно, харин байраа үзэхдээ намайг орой ажил тарахаар үзээрэй" гэсэн бөгөөд тус дугаар руу өөрийн ажлаа тараад 18 цагийн үед залгахад тус дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан. 5024*** дугаартай Я.Ширнэн гэх хүний данс руу шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал)  

Гэрч Я.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр эмэгтэй таксигаар үйлчлүүлсний хөлс гэж надад 20,000 төгрөг өгөөд хариулт хэрэггүй гэж хэлээд Ард кинотеатрын автобусны буудлын эсрэг зүгт яваад өгсөн... Миний хувьцааны мөнгө орж ирж байгаа юм гэж надад хариулж байсан...Хаан банкны АТМ-ээс хамаатны дүү Чингисийн хамт 1,350,000 төгрөг авч өгсөн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал)

Хаан банкны 5024*** дугаарын дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал)

26) 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Гэмтлийн хажууд талд 1 өрөө хагас тавилгатай байр түрээслүүлнэ. 3+1 сарын төлбөрийн нөхцөлтэй, 8013*** гэсэн утга бүхий зарыг байршуулж, иргэн Д.Долгорсүрэнг хуурч 500,000 төгрөгийг Я.Ширнэнгийн Хаан банкны 5024*** дугаарын данс шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн дугаараас 8013*** гэсэн дугаартай холбогдон тодруулахад сар сардаа төлбөрөө төлнө, хэрвээ та төлбөрөө хийчих юм бол тавьсан зараа устгаж болно, харин байраа үзэхдээ намайг орой ажил тарахаар үзээрэй гэсэн бөгөөд тус дугаар руу өөрийн ажлаа тараад 18 цагийн үед залгахад тус дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан. ...5721*** дугаартай данснаас 5024*** дугаартай Ширнэн гэх хүний данс руу Шилжүүлсэн...зарын дагуу утсаар холбогдож 500,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 211 дэх тал)

Гэрч Я.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр эмэгтэй таксигаар үйлчлүүлсний хөлс гэж надад 20,000 төгрөг өгөөд хариулт хэрэггүй гэж хэлээд Ард кинотеатрын автобусны буудлын эсрэг зүгт яваад өгсөн... Миний хувьцааны мөнгө орж ирж байгаа юм гэж надад хариулж байсан...Хаан банкны АТМ-ээс хамаатны дуу Чингисийн хамт 1,350,000 төгрөг авч өгсөн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал)

Яллагдагч Б.Н-н гэрчээр өгсөн: “...Тухайн үед би 8013*** гэсэн дугаарыг ашиглаж байсан бөгөөд тухайн утас руу 9906***, 9930***, 9950** гэсэн дугаарууд над руу залгаж байсан. Төд удалгүй над руу 9906*** гэсэн дугаараас Д гэсэн утгатай 500.000 төгрөг хийчихлээ гэж над руу холбогдож байсан... тухайн үед такси барьж байсан жолооч болох хүний 5024*** гэсэн дугаартай Я.Ширнэн гэх хүний дансыг ашиглаж мөнгө авсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 213-214 дэх тал)

Я.Ширнэнгийн Хаан банкны 5024*** дугаарын дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал)

27) 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойно байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулж иргэн М.А-с 400.000 төгрөгийг Т.Ганболдын Хаан банкны 5064*** дугаартай дансаар дамжуулан Баянзүрх дүүрэг Их орд дэлгүүрийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зар дээр байсан 8046*** гэсэн дугаар руу холбогдож лавласан. Лавлахад "1 сарын түрээс нь 400,000 төгрөг, гэхдээ гадна хүмүүс үзэх гээд ирчихсэн байгаа, эгч нь ажлаа тараад очих гээд явж байна" гэхээр нь би "за за олон хүмүүс үзэх гээд ирсэн байгаа бол яахын бэ" гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгсэн салгаад удаагүй байж байтал над руу 8046*** гэсэн дугаараас "шилжүүлээд шууд тохироод орж болно, эгч нь өөртэй чинь уулзаад оруулчихъя" гэж хэлэхээр нь би "за тэгье" гэж зөвшөөрөөд мөнгө хийх дансны дугаарыг нь асуухад 5064*** гэсэн дугаарын Ганболд гэх хүний дансны дугаарыг өгсөн. Тэгээд би тухайн данс руу нь 400,000 төгрөгийг өөрийнхөө 424*** гэсэн дугаарын худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал)

Гэрч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингис гэх нэртэй пабын урдаас нэг эмэгтэй хүн гар суулгасан. Тухайн үед Халдварт орно, төлбөрөө мобайлаар өргөхөөр шилжуулж болох уу? гэж асуухад нь болно, данс руу хийчих гээд дансаа өгөөд талбайн хажууд явж байтал, дүү нь таны данс руу мөнгө шилжүүлээд авч болох уу гэхэд нь би "чиний өөрийн чинь карт яасан юм" гэтэл "би яарч гарч ирэхдээ картаа орхичихож, манай дүү данс руу чинь мөнгө шилжүүлчихнэ гээд хэсэг хугацааны дараа миний эзэмшлийн 5064*** тоот дансанд 400,000 төгрөг орж ирсэн. Би тухайн үед Халдвартын баруун талд байрлах "Их орд" нэртэй дэлгүүрийн үүдэнд зогсоод өнөөх эмэгтэй "манай дүүгээс дахиж мөнгө орж ирнэ" гэж хэлээд та хүлээж байгаач, би хүлээлгийн мөнгийг чинь нэмж өгье" гэж хэлээд утсаар яриад байсан. Удалгүй миний данс руу дахиж 400.000 төгрөг орж ирэхээр нь би дүү мөнгө чинь ороод ирлээ, мөнгөө АТМ-ээс авчихаад ир гэж хэлтэл нөгөө эмэгтэй "ахаа би утсаар ярьж байна, та аваад өгөөч" гэж хэлсэн юм. Тэр үед нь би яарч байсан учраас юм бодолгүй картыг нь аваад АТМ-ээс 800,000 төгрөгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал)

Т.Ганболдын Хаан банкны 5064*** дугаартай дансны хуулга (9 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (9 дүгээр хавтаст хэргийн 14-23 дахь тал)

 

28) 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр "байр түрээсэлнэ” гэсэн зар байршуулан, Ө.Б-г хуурч, 300,000 төгрөгийг Д.Ганбаатар гэх хүний Хаан банкны 5077*** дугаарын дансаар дамжуулан Офицеруудын ордны АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Үнэгүй.мн сайт руу ороод байр түрээсэлнэ гэсэн зар байхаар нь 8088*** дугаарын гар утас руу залгахад дунд орчим насны эмэгтэй хүн аваад "яаралтай байранд орох хэрэгтэй байна гэсэн чинь зөндөө хүмүүс үзэж байгаа, урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 16 цагийн орчим над руу явуулсан данс руу 300,000 төгрөг шилжүүлж, эргээд 18 цагийн орчим нөгөө дугаар руу 1 цаг гарантай залгахад холбогдохгүй байсан..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал)

Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан...30 орчим насны эмэгтэй хүн миний машинд суугаад би картгүй байна, танаас нэг зүйл гуйя, таны данс руу мөнгө шилжүүлээд авъя гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд Хаан банкны 5077*** дугаартай дансаа өгсөн... Тухайн үед нөгөө эмэгтэй машинаас буугаагүй бөгөөд би буугаад АТМ-ээс мөнгийг аваад 300.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал)

29) 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зарыг байршуулж, уг иргэн Б.А-г хуурч, Ц.Намуун гэх хүний Хаан банкны 5692*** дугаартай дансаар 450,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Тэнгэр плаза төвийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

 

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Андуудаас хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ, төлбөрийг 3 сараар авна, 1 сар барьцаа авна гэсэн зарын 8019*** дугаар руу холбогдсон. ...Би зарын дагуу ярьж байна, байр түрээслэх үү гэтэл байр түрээслэнэ, орой 19 цагийн орчимд ирээд байраа үзэж болно гэсэн. 13 цагийн орчимд 8019*** дугаараас миний 8980*** дугаар руу залгаад манай байрыг олон хүн сонирхож байгаа тул та түрээслэхээр бол 1 сарын төлбөр болох 450,000 төгрөгийг урьдчилж хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр хамт байсан ээж 3.Лхагвасүрэнгийн 500*** дугаарын данснаас 5692*** гэсэн Хаан банкны Д.Намуун гэсэн эзэмшигчтэй данс руу 450,000 төгрөгийг ээж 3.Лхагвасүрэн шилжүүлсэн... гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал)

Иргэний нэхэмжлэгч 3.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин Анужин ээж ээ би түрээсийн байр олчихлоо, та 5692*** дугаарын данс руу 450,000 төгрөг шилжүүлэхгүй бол олон хүн асуугаад байна гэж байна, яг түрээслэнэ гэвэл 1 сарын урьдчилгаа яаралтай шилжүүл гээд байна гэсэн...охин маань тэгж хэлэхээр нь би өөрийн 500*** дугаарын данснаас 5692*** дугаарын данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн данс нь Хаан банкны данс байсан ба эзэмшигч нь Д.Намуун гэсэн нэртэй хүн гарч ирсэн..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал)

Гэрч Д.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...офицерийн орчимд үл таних эгч тааралдаж надад хэлэхдээ манай нөхөр намайг аймар зоддог юм, эгч нь чиний картаар мөнгө авчихаад өгье гэхээр нь би зөвшөөрч Тэнгэр плазагийн хойд талын АТМ рүү хамт алхсан. Тэгээд миний данс руу 675.000 төгрөгөөр нэг удаа, 450,000 төгрөгөөр нэг удаа тус тус гүйлгээ хийгдэж би АТМ-ээс бэлнээр мөнгийг нь нөгөө эгчид өгсөн юм. Тэгсэн чинь надад баярлалаа гээд 20,000 төгрөг өгсөн юм..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал)

Лхагвасүрэнгийн Хаан банкны 500*** дугаарын дансны хуулга (9 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал)

30) 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхоны 1 дүгээр орцны 3 давхрын 19 тоотод байрлах 1 өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зар байршуулж, иргэн Б.М-г хуурч, 400,000 төгрөгийг Д.Хүдэрбат гэх хүний Хаан банкны дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байр хайж байхдаа 8895*** гэх утасны дугаар дээр "1 өрөө байр түрээслүүлнэ, төлбөрийг 3 сараар авна" гэсэн зар байсан... 15 цагт холбогдсон энэ үед надаас урьдчилгааг шаардсан. Би үүний дагуу Хаан банкны Хүдэрбат гэсэн нэртэй 5113*** дугаартай дансны дугаар руу 400,000 төгрөгийг Хаан банкны интернет банк ашиглан өөрийн эзэмшлийн данс болох 5052***  дугаартай данснаасаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 117-121 дэх тал)

Гэрч Д.Хүдэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлаа тараад *** улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гэр рүүгээ харих гээд 1 дүгээр хорооллын хавьцаа явж байхад нэг эмэгтэй хүн гар өргөсөн юм. Тэр эмэгтэй суучихаад Драгон орно гэсэн. Замдаа тэр эмэгтэй хүнээс мөнгө авах ёстой, карт байдаггүй, картаа ашиглуулаач гэсэн. Тэгээд Драгоны Зол хайрхан төвийн Хаан банкны АТМ орж миний Хаан банкны картнаас мөнгө аваад надад таксины мөнгө гэж 5000 төгрөг өгөөд картыг минь өгөөд явсан...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал)

Б.Мөнхцацралын Хаан банкны 5052*** дугаартай дансны хуулга (9 дүгээр хавтаст хэргийн 140 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал)

31) 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байр хямдхан түрээслүүлнэ гэсэн зар байршуулж, иргэн Н.У- хуурч 900,000 төгрөгийг Ч.Мөнхжаргалын Хаан банкны 5751*** дугаартай дансаар дамжуулан Ботаникийн цэцэрлэгийн АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Н.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зар дээр байсан 8018*** дугаарын гар утас руу холбогдоход эмэгтэй хүн авсан. Тухайн хүнээс хаана байрлалтай, ямар төлбөрийн нөхцөлтэй гэх мэт зүйлсийг асуухад дээрх хүн "энэ байрыг олон хүн сонирхоод түрээсэлнэ гээд байна, үнэхээр түрээсэлнэ гэвэл орой 18-19 цагийн үед үзүүлэх боломжтой, гэхдээ маш олон хүн сонирхоод байгаа, тийм болохоор над руу урьдчилгаа мөнгийг хийчихвэл би зараа устгаад хүмүүст байраа түрээслүүлчихсэн гээд хэлчихье" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь урьдчилгаа хэдэн төгрөг явуулах вэ гэж асуухад 2 сарын мөнгө болох 900,000 төгрөгийг Хаан банкны 5751*** гэсэн данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5041*** дугаарын данстай холбоотой мобайл банк үйлчилгээг ашиглан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн орчимд явж байхдаа шилжүүлсэн... хэсэг хугацааны дараа буцаагаад залгатал тухайн дугаар нь холбогдохоо больчихсон байсан..." гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал)

Гэрч Ч.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...25 орчим насны туранхай биетэй эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь тухайн хүнийг машиндаа суулгахад ботаникын автобусны буудал орох гэсэн юм" гэж хэлсэн бөгөөд замдаа явж байхдаа "та надад дансаа өгчихөөч, би хүнээс мөнгө авах гэсэн чинь картгүй болчихоод байна" гэж хэлэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5751*** дугаарын дансыг хэлсэн. Тэгтэл тухайн хүн утсаараа хүнтэй байрны түрээс гэх мэт зүйлийн талаар ярьж байгаад "таны дансруу чинь 900,000 төгрөг орсон байх ёстой, та ботаникын автобусны буудлын хажууд талд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр нь аваад өгөөч, би хүний картаар хамаагүй АТМ орж үйлчлүүлмээргүй байна" гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Ботаникын эцсийн автобусны буудлын замын эсрэг талд байрлалтай нэрийг нь мэдэхгүй худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-д өөрийнхөө картыг хийж бэлнээр 900,000 төгрөгийг гаргаж авсан...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал)

Ч.Мөнхжаргалын Хаан банкны 5751*** дугаартай дансны хуулга (9 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ширхэг сиди (9 дүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал) зэрэг баримтуудаар,

32) 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр "Сансарт КТМС сургуулийн баруун хойно байрлах 10 давхар байранд нэг өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Г.М-г хуурч 450,000 төгрөгийг хаан банкны 5728*** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Г.М-н Хаан банкны 5315*** дугаартай дансны хуулга (10 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 52-61 дэх тал)

Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зарын дагуу би 8046*** дугаартай утас руу холбогдох үед нэг эмэгтэй хүн аваад "байр байгаа, чи байраа орой хүрч ирээд үзчих" гээд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед КТМС дээр уулзахаар тохиролцсон. Тэгээд тэр эмэгтэй байрны урьдчилгаа гэж 450,000 төгрөгтэйгөө ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би 450.000 төгрөгөө байранд орохоор бэлдсэн байсан. Тэгээд тэр эмэгтэй над руу 8046*** дугаараас залгаад байранд орох бол урьдчилгаа мөнгөө 5728**** тоот Хаан банкны данс руу хийчих, орой тэгээд ирээд байраа үзээрэй гэсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5315*** тоот Данснаасаа 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед 450,000 төгрөгөө Хаан банкны 5728***  тоот данс руу шилжүүлсэн. ...Тэгээд би орой 19 цагийн үед КТМС-ийн автобусны буудал дээр очоод 8046*** дугаар руу залгахад тухайн утас холбогдох боломжгүй болсон байсан..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал)

Гэрч Т.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Халдвартын зүүн талын буудал дээрээс 30 гаруй насны эмэгтэй гар өргөхөөр нь аваад Дөлгөөн нуурын Start center хүртэл авсан. Тэгээд тэр эмэгтэй машинд хойно суугаад явж байгаад "мөнгө байхгүй байна, та дансаа өгчих, дансанд чинь мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Тэгээд би за тэг тэг гээд 5728*** тоот Хаан банкны дансаа өгөөд тэр эмэгтэй миний дансанд 450,000 төгрөг хийгээд Start center-ийн үүдэнд байрлах Хаан банкны АТМ-ээс өөрөө миний виза картыг авч очоод мөнгө авсан..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 2 ширхэг сиди (10 дугаар хавтаст хэргийн 34, 42, 45 дахь тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 37-41, 46-51 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал)

 

33) 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Андуудад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, иргэн Э.Д-г хуурч, Д.Батсүх гэх хүний Хаан банкны 5064*** дугаартай дансаар 900,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны орчим АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ширхэг сиди (10 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал)

Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байр хайж байгаад “үнэгүй.мн сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн 8019*** тоот дугаар бүртгэлтэй зар" байхаар нь ярьсан чинь "байрныхаа урьдчилгааг хийвэл би одоо зараа устгана" гэхээр нь би 900.000 төгрөгийг Хаан банкны 5064*** тоот данс руу, гүйлгээний утга нь "9055*** байрны түрээс" гэж бичээд хийсэн 14 цагийн орчимд 8801*** тоот дугаараас Батсүх гэх хүн надруу залгаад “ахыг нь сая нэг эмэгтэй хүн гуйгаад, дансыг минь ашигласан" гэхээр нь би залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал)

Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн офицеруудын Хаан банкны гадаа явж байтал үл таних эмэгтэй хүн над дээр ирээд “ахаа би өөрийнхөө картыг мартчихлаа, манай хүүхэд мөнгө шилжүүлэх гээд байна, таны карт руу мөнгө хийгээд авчих уу” гэж хэлээд би картаа ашиглуулахыг зөвшөөрсөн, 900.000 төгрөг хийчихлээ, та аваад өгөх үү гэхээр нь би картнаас мөнгө авч өгөх гээд АТМ дээр очтол үл таних эмэгтэй над дээр ирэхгүй, гадаанаас дотогшоо орж ирэхгүй, цонхоор хараад байхаар нь сэжигтэй санагдаад зургийг нь нууцаар дарсан, уг эмэгтэй мөнгөө тоолж аваад яваад өгсөн. ...9055***тоот дугаарын утасны эзэнтэй яриад цагдаад хандахгүй бол болохгүй байх гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал)

34) 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр "хурдын байранд байр түрээслүүлнэ" гэсэн хуурамч зар байршуулан, иргэн Х.Цолмонбатыг хуурч 200.000 төгрөгийг Д.Дамдинхүү гэх хүний 5032*** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Х.Ц-н 499*** дугаартай дансны хуулга (10 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал) 

Хохирогч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ...түрээсийн байр хайж байгаад "үнэгүй.мн" гэх нэртэй интернэт сайт руу орж үзтэл "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талын Хурдын байранд бүрэн тавилгатай 1 өрөө байр 550.000 төгрөгөөр тогтвортой суух хүнд түрээслүүлнэ" гэх утга бүхий зар урьдчилгаа болгож 200.000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн чинь надад за гээд 5032*** гэх дугаартай Дамдинхүү гэх эзэмшигчтэй Хаан банкны данс мессежээр ирүүлсэн учраас өөрийн 499*** гэх дугаарын данснаас шилжүүлсэн. ...тухайн байрны гадна ирээд холбогдож байсан 9480*** гэх дугаар pyy нь залгатал холбогдох боломжгүй болсон..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал) 

Гэрч Д.Дамдинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найзаасаа мөнгө авах гэсэн чинь миний карт болохгүй байна. Таны дансаар мөнгө авчихъя харин хүлээлгэнд зогссон мөнгийг чинь өгье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд тухайн эмэгтэй хүн надаас миний дансны дугаарыг асуухаар нь би өөрийн 5032*** гэх дансыг хэлтэл цаашаа хүн рүү хэлээд байсан. Тэгээд миний данс руу мөнгө орж ирэхгүй 20-30 минут болсон. Тухайн үед тэр эмэгтэй яг жолоочийн ар талын суудалд сууж байсан бөгөөд тогтмол нэг дугаар руу залгаад яасан бэ? Мөнгөө хийсэн үү? За тар хурдан хийгээрэй гэх мэт яриа өгүүлэл гаргаж байсан. Удалгүй миний 5032*** гэх дугаарын дансанд 200.000 төгрөг орж ирсэн..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал)

Д.Дамдинхүүгийн Хаан банкны 5032*** дугаартай дансны хуулга (10 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал) 

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал)

35) 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Андуудад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн С.У-г хуурч, Б.Отгонжаргал гэх хүний Хаан банкны 5937*** дугаартай дансаар 450,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны орчим АТМ-с гаргуулан авч залилсан болох нь:

Хохирогч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн-ээс байр түрээслэх зар хайж байтал "Андуудад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ. Төлбөрийг 3 сараар авна. 1 сарын барьцаа 450,000 төгрөг авч суулгана" гэх зарын дагуу 8019*** гэх дугаарт нь холбогдоход "Та байрны барьцаа болох 450,000 төгрөгийг шилжүүлснээр таны байранд суух эрх нээгдэнээ, над руу маш их хүн холбогдож байна" гэсний дагуу 5937*** тоот Хаан банкны Отгонжаргал гэх хүний данс руу нөхөр болох А.Батхуягийн 5033*** дугаартай данснаас 450,000 төгрөгийг шилжүүлчихээд ... Тэгээд 18 цагийн үед дахин холбогдоход утас нь холбогдох боломжгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал)

Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Офицеруудын ордны тойргийн зүүн хойд талд... 40 орчим насны эмэгтэй надаас "Хаан банкны карттай юу? Хэрвээ байгаа бол би данс руу чинь мөнгө хийчихье, бэлнээр аваад өгөөч” гэж гуйхад нь бага зэрэг бодож байгаад зөвшөөрөөд байж байтал тухайн эмэгтэй миний дансны дугаарыг асуусан. Тэгээд төд удалгүй тухайн эмэгтэй нэг хүнтэй утсаар ярианы дараа миний 5937*** дугаарын дансанд "Bair tvrees uridchilgaa, 9888*** у..." гэх утгатай 450,000 төгрөгний орлого орж ирсэн юм..." гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал)

36) 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байр түрээслүүлнэ гэж хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн Э.А-г хуурч, 1.000.000 төгрөгийг иргэн 3.Мөнхбаярын 5166*** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

3.Мөнхбаярын Хаан банкны 5166*** дугаартай дансны хуулга (11 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ширхэг сиди (11 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Хохирогч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “үнэгүй.мн сайтад байршуулсан Баянзүрх дүүрэг Аман хуур хотхонд 336 дугаар байр 8 давхарт 1 өрөө байр сарын 500,000 төгрөгөөр түрээсэлнэ гэх зар байхаар нь уг зарын дор байх 9450*** дугаарын утсаар холбогдоход маш их хүн холбогдож байна та урьдчилгаа мөнгөө хийчихвэл танд түрээслэж болно гэхээр нь 1.000.000 төгрөг одоо шилжүүлье дансаа өгчих гэхэд 5166*** гэсэн данс ирүүлсэн. Ингээд би уг данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Гэрч 3.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахаа би Хаан банкны картаа хаясан байна картаа хэрэглүүлэх боломж байна уу гэхээр нь тэг тэг гээд миний дансыг авсан, 2-3 минутын дараа миний 5166*** дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжин орж ирсэн ба би тэр үл таних эмэгтэйг машиндаа үлдээгээд Их дэлгүүрийн зүүн талын Хаан банкны АТМ төхөөрөмжөөс 1,000,000 төгрөгийг нь авч тэр эмэгтэйд өгсөн..." гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал)

37) 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад Хангай хотхонд байр түрээслүүлнэ гэж хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Г.Ш-д урьдчилгаа мөнгө шилжүүл хэмээн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-6 тоотоос шилжүүлсэн 1,100,000 төгрөгийг иргэн Н.Энхбаярын 5360*** дугаартай Хаан банкны дансыг ашиглан шилжүүлэн авч, залилсан болох нь:

Хохирогч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...зар байршуулсан гэх хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоод байрныхаа зургийг үзээд хаана байдаг, одоо байгаа эсэх талаар асуухад Хангай хотхоны 507 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхрын 607 тоот гэж хэлж өгсөн. Тэгээд дүү бид хоёр тухайн хүнтэй чатаар харилцаад 4 сараар түрээслэхээр болж урьдчилгаа 2 сарын мөнгө болох 1,100,000 төгрөгийг 5360*** гэсэн Хаан банкны Энхбаяр гэх хүний данс руу шилжүүлчихээд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байрандаа орохоор болж тохирсон. Тэгээд өнөөдөр тухайн хэлж ярьсан байранд очсон боловч Хангай хотхоны 507 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарт 607 тоот гэж огт байхгүй байсан болохоор нь мөнгө шилжүүлэх үед холбогдсон дугаар луу залгаад асуусан боловч 9964*** дугаарын эрэгтэй хүн аваад би ямар нэгэн байр түрээслэх зар тавиагүй харин 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг таксинд явж байх үед нэг эмэгтэй хүн суугаад миний карт болохгүй байна. Таны дансанд шилжүүлээд авчихъя гэж хэлээд 1.100.000 төгрөг шилжүүлж авсан гэж хэлсэн. ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-6 тоот хаягт гэртээ байх үедээ 5360*** гэсэн Хаан банкны Энхбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 14-16 дахь тал)

Гэрч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн эмэгтэй миний машинд сууж байхдаа эхлээд ахаа миний виза карт гэмтсэн чинь мөнгө авч болдоггүй ээ танд виза карт байгаа бол дансаа өгчих дүү нь мөнгө хийгээд авья гээд гуйхаар нь ямар нэгэн бодолгүй зөвшөөрсөн. Тэгсэн чинь дүүгийнх нь гар утас бас болдоггүй таны гар утсаар ганц удаа ярьчихаад өгье гэхээр нь би өөрийнхөө утсыг өгсөн чинь нэг хүнтэй утсаар яриад буцаагаад миний гар утсыг өгсөн..." гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол 1 ширхэг сиди (12 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал)

Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал)

Яллагдагч Д.С нь дангаараа нэр бүхий 2 хохирогчийг залилж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "Хил хамгаалахын хойно байр түрээслүүлнэ" гэсэн зарыг байршуулж, иргэн Б.Х-н 500,000 төгрөгийг Нямдамба гэх хүний Хаан банкны 5035*** дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүрэг Монел орчим АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдер Үнэгүй.мн зарын сайтаас зар үзэж байгаад ...1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ярихад нэг эмэгтэй хүн аваад 1 өрөө байр тавилгатай, сар сараар нь төлбөрийг нь авна, тухайн байрны хаягийг Сансарын Хоме плазагийн зүүн талд 7 давхар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 11 тоотод байрлалтай, хэрэв та нар түрээсэлнэ гэвэл сарын төлбөр болох 500,000 төгрөгийг шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Гантулгад хэлж байр түрээслүүлнэ гэсэн хүний надад өгсөн 5032*** дугаарын Нямдамба гэх хүний нэртэй данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш юм асуухаар нөгөө 9129*** дугаарт залгахад 20 минутын дараагаас холбогдохгүй байсан. Тэгээд нөхрийн хамт надад зааж өгсөн хаягт очиход огт байдаггүй хаяг байсан тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал)

Гэрч Ш.Нямдамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн *** дугаартай приус 20 маркийн автомашинаараа 12 цагийн үед гадуур таксинд явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Сансарын Баянцээл гэх газарт явж байхад замаас 30 орчим насны даруухан царайтай эмэгтэй гар өргөөд суусан. Тэгээд суугаад Цайз руу явна гэж хэлчихээд аавтайгаа гээд утсаар яриад яваад байсан ба 500,000 төгрөг авах талаар яриад надад данс байдаггүй гэсэн зүйл ярьж байснаа надаас "ахаа надад таксины мөнгө байдаггүй, танд Хаан банкны данс байвал та дансаа хэрэглүүлээч би 500,000 төгрөг шилжүүлж авчихаад тэгээд танд таксины мөнгийг өгье" гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн 5035*** дугаарын дансыг өгсөн ба удалгүй миний дансанд 500,000 төгрөг шилжиж ирсэн. Нөгөө эмэгтэй мөнгө шилжсэн та одоо аваад өгөөч гэхээр нь Монел"-ийн уулзвар дээр байсан Хаан банкны АТМ ороод би өөрөө 500,000 төгрөгийг аваад нөгөө эмэгтэйд өгөхөд мөнгөө авангуутаа тэр эмэгтэй надад таксины мөнгө өгөөд шууд яваад өгсөн..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал)

Гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим манай эхнэр Х над руу залгаад би Сансарын Хоме плазагийн тэнд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн байр олчихлоо, хүн нь "олон хүмүүс залгаад байна." гэж хэлээд байна, хоёулаа хурдан шилжүүлье гээд манай эхнэр фейсбүүк чатаар байр түрээслүүлнэ гэсэн хүнээс ирсэн мессежийг явуулсан юм. Тэгээд би 5035*** гэсэн дугаартай Нямдамба гэсэн хүний Хаан банкны данс руу 500,000 төгрөгийг байрны түрээс 8011*** гэсэн утга бичээд шилжүүлсэн юм. Тэгээд тэр хүн манай эхнэрт хэлэхдээ орой 18-19 цагийн хооронд уулзаад гэрээ хийгээд та хоёр байрандаа ороорой гэж хэлсэн юм. Тэгээд мөнгө авчихаад утсаа салгаад алга болчихсон..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал)

Гэрч Ш.Нямдамбын 5035*** дугаарын дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...такси бариад гэр рүүгээ явах замдаа уг таксины жолоочоос та дансны дугаараа өгөөч, би хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд уг таксины жолоочийн 5035*** дугаарын дансыг аваад нөгөө эмэгтэйд дансыг мессежээр явуулсан. Тэгээд удалгүй 500.000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь би замдаа таксины жолооч ахыг АТМ дээр зогсоогоод уг таксины жолоочоор мөнгийг авахуулаад өөртөө аваад таксины мөнгөө өгөөд уг зогсож байсан газраасаа буугаад яваад өгсөн юм..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90-93 дахь тал)

2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр "Ханду зочид буудлын ард талын байранд 1 өрөө түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан иргэн Б.Т-с 250,000 төгрөгийг Уугантуяа гэх хүний 1029*** дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүрэг 13-р хорооллын автобусны буудлын АТМ-с гаргуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан болох нь:

Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...9177*** гэсэн дугаарын утас руу 17 цагийн үед холбогдоход эмэгтэй хүний дуу хоолой байсан бөгөөд "та түрээслэх байрныхаа гадна очоод хүлээж бай, харин урьдчилгаа мөнгө болох 250,000 төгрөгийг 5037*** хийчихээрэй” гэхээр итгээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлын хажууд зогсож байхдаа 5136*** гэсэн миний өөрийн данснаас мобайлаар шилжүүлээд удалгүй нөгөө байр түрээсэлнэ гэсэн хүний утас холбогдох боломжгүй болчихсон..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал)

Хохирогч Б.Т-н 5136*** дугаарын дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал)

Яллагдагч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... такси бариад офицер явах замдаа таксины жолоочоос дансны дугаараа хэрэглүүлээч гэхэд "Хаан" банкны биш дансны дугаар өгсөн. Нөгөө хүн заавал "Хаан" банкны дансны дугаар гээд байхаар нь жолоочоос дахин асууж "хаан" банкны дансны дугаар авсан тэгээд нөгөө хүн хийх гэж удаж байгаад 250.000 төгрөг хийсэн. Тэгээд таксины жолоочийг 13-ын автобусны буудлын урд талын АТМ-рүү оруулж мөнгөө авхуулсан юм..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 67-68, 74-75 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Д.С нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдийг урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа  баталгаажна хэмээн шилжүүлсэн мөнгийг нь бусдын дансыг ашиглах замаар, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 10 удаагийн үйлдлээр бусдыг залилсан, мөн яллагдагч Б.Н нь ганцаараа 37 удаагийн, Д.С нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ж.Гантулгаас “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Улсын яллагч яллах дүгнэлтийн тогтоох хэсэг дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан: залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгаа. Энэ ойлголтыг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй тодорхой хугацаанд 3 буюу түүнээс дээш үйлдээд гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьдралын эх үүсвэр болгосон эсхүл үйлдвэр үйлчилгээ санхүүгийн эх үүсвэр болгосон байх зэргийг ойлгоно гэсэн хууль зүйн ойлголт байгаа. Шүүгдэгч Б.Н-д  холбогдох 15 хавтаст хэрэгт 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 31-ыг хүртэл 47 удаагийн үйлдэл гээд хууль зүйн хоёр ойлголтын шинж нь хангагдаж байна. Нөгөө заавал байх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн амьдралын эх үүсвэр болгосон. Өөрийн үйлдвэр үйлчилгээний санхүүгийн эх үүсвэр болгосон байхыг шаарддаг. Энэ үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт өгсөн. Үүн дээр Б.Н-н нөхөр нь Мөнгөн завьяа ХХК-д алт мөнгөний дархан хийдэг. Санхүүгийн хувьд боломжтой. Нэг хүүхэдтэй. Хүүхэд нь 3 настай. Эцэг эх нь Төв аймгийн Архустайд бод бог нийлсэн 440 толгой малтай, 8 нэрийн хүнсний дэлгүүртэй, газар тариалан мал аж ахуйтай. Б.Н-с туслалцаа аваад байхгүй амьдралын дундаж түвшний малчин хүмүүс байгаа. Энэ заавал байх шинж нь байхгүй байгаа тул энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх боломжтой. Нөхөр болон хүүгээ тэжээн тэтгээд хоол хүнс зэрэг амьдралд шаардлагатай хэрэгцээтэй зүйл авсан гэх баримт байхгүй байна. Мөн улсын бүртгэлийн лавлагаагаар Б.Н-н нэр дээр аж ахуйн нэгж хуулийн этгээд байхгүй байгааг харгалзан үзнэ үү. Мөн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн санал,

Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Б.Зулбаяраас “Энэ залилах гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж байгаа. Шунахайн сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө аваад баар саванд ороод үйлчлүүлээд зугаацсан байдаг. Харин амьдралын эх үүсвэр болгосон зүйл болгож, бизнес хийдэг ч юм уу ар гэрийн амьдралыг залгуулсан зүйл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Н болон Д.С-н мэдүүлгээс үйлчилгээний газраар орж мөнгийг хамт үрэлцсэн тул хохирол төлбөрөөс талыг нь төлөх ёстой гэж үзсэн байгаа. Хохирлын нийт хэмжээ нь 8 сая төгрөг хүрэхгүй байгаа. 8 сая төгрөгийн давтамж нь гурваас дөрвөн удаа байгаа. Найз нөхөдтэйгөө үрээд дуусгачихдаг. Ийм л нөхцөл байдал харагдаж байгаа. Иймд хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээн зэргээс үзэхэд шүүгдэгч Д.С-н тухайд 2020.03.09-ний өдрөөс 2020.07.13-ны өдрийг хүртэлх хугацаанд дангаараа 2 удаагийн үйлдлээр 2 хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Н-тэй бүлэглэн 10 удаагийн үйлдлээр 10 хохирогчид 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 12 удаагийн үйлдлээр 12 хохирогчид нийт 7.750.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд 4 сарын хугацаанд дээрх залилах гэмт хэрэг үйлдэж байсан харьцангуй богино гэж хэлж болох цаг хугацаа болон үйлдэл хоорондын давтамж, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн шинж байдал, хохирлын хэмжээ, гэмт хэргийн сэдэлт зорилго, бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг хэргийн болон хувийн байдлуудыг нь харгалзан үзэхэд шүүгдэгч Д.С-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас Д.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Харин шүүгдэгч Б.Н-н холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Н нь дангаараа 37 удаагийн, шүүгдэгч Д.С-тэй бүлэглэсэн 10 удаагийн, нийт 47 удаагийн үргэлжилсэн  үйлдлээр  2020.02.22-ны өдрөөс 2022.01.13-ны өдрийг хүртэлх бүтэн 2 жилийн хугацаанд залилах гэмт хэргийг тогтвортой байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хохирогч иргэдэд 27 900 000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Н-г дангаараа 37 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.С-тэй бүлэглэн 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2020.03.09-ний өдрөөс 2020.07.13-ны өдрийг хүртэлх хугацаанд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдийг урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа  баталгаажна хэмээн шилжүүлсэн мөнгийг нь бусдын дансыг ашиглах замаар хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хохирогч Э.Б-д 600.000 төгрөг, Б.Б-д 400.000 төгрөг, Б.Э-д 2.000.000 төгрөг, П.Т-д 550.000 төгрөг, Н.У-т 500.000 төгрөг, Б.З-д 300.000 төгрөг, Э.Б-д 1.350.000 төгрөг, Т.Б-д 500.000 төгрөг, А.Б-д 300.000 төгрөг, Б.Н-д 500.000 төгрөг, Г.С-д 900.000 төгрөг, Ж.М-д 800.000 төгрөг, Э.Ц-д 900.000 төгрөг, Ц.Ц-д 675.000 төгрөг, С.В-д 200.000 төгрөг, Н.Б-д 500.000 төгрөг, Б.Б-д 1.000.000 төгрөг, Д.У-д 450.000 төгрөг, У.Б-д 400.000 төгрөг, М.Б-д 200.000 төгрөг, А.Г-д 900.000 төгрөг, О.Д-д 450.000 төгрөг, Р.Н-д 400.000 төгрөг, Э.Н-д 200.000 төгрөг, Э.Т-д 200.000 төгрөг, Т.У-д 1.350.000 төгрөг, П.Х-д 250.000 төгрөг, Б.О-д 200.000 төгрөг, С.Б-д 1.100.000 төгрөг, Г.О-д 675.000 төгрөг, Б.Б-д 500.000 төгрөг, С.Г-д 450.000 төгрөг, С.Ц-д 400.000 төгрөг, Ц.Н-д 500.000 төгрөг, Б.М-д 250.000 төгрөг, Д.Д-д 500.000 төгрөг, М.А-д 400.000 төгрөг, Ө.Б-д 300.000 төгрөг, Б.А-д 450.000 төгрөг, Б.М-д 400.000 төгрөг, Н.У-д 900.000 төгрөг, Г.М-д 450.000 төгрөг, Э.Д-д 900.000 төгрөг, Х.Ц-д 200.000 төгрөг, С.У-д 450.000 төгрөг, Э.А-д 1.000.000 төгрөг, Г.Ш-д 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг мөн болно.

Шүүгдэгч Д.С нь дангаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Н-тэй бүлэглэн 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2020.03.09-ний өдрөөс 2020.07.13-ны өдрийг хүртэлх хугацаанд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдийг урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа  баталгаажна хэмээн шилжүүлсэн мөнгийг нь бусдын дансыг ашиглах замаар хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Э.Б-д 600.000 төгрөг, Б.Б-д 400.000 төгрөг, Б.Э-д 2.000.000 төгрөг, П.Т-д 550.000 төгрөг, Н.У-т 500.000 төгрөг, Б.З-д 300.000 төгрөг, Э.Б-д 1.350.000 төгрөг, Т.Б-д 500.000 төгрөг, А.Б-д 300.000 төгрөг, Б.Н-д 500.000 төгрөг, Б.Х-д 500.000 төгрөг, Б.Т-д 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.С, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н, Д.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч  нь шүүгдэгч нарыг лээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Н, Д.С нар нь амар хялбар аргаар, бусдын эд хөрөнгөөр мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас нэр бүхий 49 хохирогчид нийт 28.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 13.762.500 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрт тооцож тус шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд 1.775.000 төгрөг /12хх/, шүүгдэгч Б.Н нь 12.862.000 төгрөг /12хх/ тус тус байршуулсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С-н байршуулсан 1.775.500 төгрөгөөс хохирогч Б.Б-д 200.000 төгрөг, П.Т-д 275.000 төгрөг, Н.У-т 250.000 төгрөг, Э.Б-д 675.000 төгрөг, Т.Б-д 250.000 төгрөг, А.Б-д 150.000 төгрөг, Б.Т-д 250.000 төгрөгийг,

Шүүгдэгч Б.Н-н байршуулсан 12.862.000 төгрөгөөс хохирогч Э.Б-д 300.000 төгрөг, Г.С-д 450.000 төгрөг, Б.Ц-д 337.500 төгрөг, С.В-д 200.000 төгрөг, Н.Б-д 250.000 төгрөг, У.Б-д 200.000 төгрөг, Э.Н-д 100.000 төгрөг, Г.О-д 675.000 төгрөг, Б.М-д 250.000, М.А-д 400.000 төгрөг, Ө.Б-д 300.000 төгрөг, Б.А-д 450.000 төгрөг, Б.М-д 400.000 төгрөг, Г.М-д 450.000 төгрөг, Э.Д-д 900.000 төгрөг, Х.Ц-д 200.000 төгрөг, С.У-д 450.000 төгрөг, Э.А-д 1.000.000 төгрөг, Г.Ш-д 1.100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирлын тухайд шүүгдэгч нар нь гэмт хэрэгт дангаараа болон хамтран оролцсон үйлдлүүдээ тооцож шүүгдэгч Д.С нь бүлэглэн үйлдсэн 10 удаагийн үйлдлийн тал хувийг, дангаар үйлдсэн 2 удаагийн үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг, шүүгдэгч Б.Н нь бүлэглэн үйлдсэн 10 удаагийн үйлдлийн тал хувийг, дангаар үйлдсэн 37 удаагийн үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг тус тус тооцож өөрсдөө хариуцан барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бүлэглэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч  залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бүлэглэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 8 жил хорих ял оногдуулах, Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.С-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 10 хоногийг,  шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 175 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 ширхэг Сидиг хэрэгт хадгалах, шүүгдэгч Д.С-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ж.Гантулга нь “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг  хэрэглэж өгнө үү...” гэсэн санал,

Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Б.Зулбаяр нь: “...Д.С нь ажил хийж орлого олж байгаа, бага насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Н, Д.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ингээд шүүгдэгч Д.С-д гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Н-н гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч нарын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоногуудыг оногдуулсан ялаас тус тус хасаж тооцон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Н-г дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Д.С-г дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-д 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.С-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 150.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцож, биечлэн эдлэх ялыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С-с гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 1.775.500 /нэг сая долоон зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Б.Н-н гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 12.862.000 /арван хоёр сая найман зуун жаран хоёр мянга/ төгрөгөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.С-н төлсөн 1.775.500 төгрөгөөс: хохирогч Б.Б-д 200.000 төгрөг, П.Т-д 275.000 төгрөг, Н.У-т 250.000 төгрөг, Э.Б-д 675.000 төгрөг, Т.Б-д 250.000 төгрөг, А.Б-д 150.000 төгрөг, Б.Т-д 250.000 төгрөгийг,

Шүүгдэгч Б.Н-н байршуулсан 12.862.000 төгрөгөөс хохирогч Э.Б-д 300.000 төгрөг, Г.С-д 450.000 төгрөг, Б.Ц-д 337.500 төгрөг, С.В-д 200.000 төгрөг, Н.Б-д 250.000 төгрөг, У.Б-д 200.000 төгрөг, Э.Н-д 100.000 төгрөг, Г.О-д 675.000 төгрөг, Б.М-д 250.000, М.А-д 400.000 төгрөг, Ө.Б-д 300.000 төгрөг, Б.А-д 450.000 төгрөг, Б.М-д 400.000 төгрөг, Г.М-д 450.000 төгрөг, Э.Д-д 900.000 төгрөг, Х.Ц-д 200.000 төгрөг, С.У-д 450.000 төгрөг, Э.А-д 1.000.000 төгрөг, Г.Ш-д 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.С-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР

 

 

                                  ШҮҮГЧИД                                 З.БОЛДБААТАР

 

                                                                                           

                                                                                         А.МӨНХСАЙХАН