| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00151/И |
| Дугаар | 00153 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 00153
| 2019 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00153 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 1-80 айл 36 тоотод оршин суух, О овогт Ж-ын Н /...../-т холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 123,281 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 621,742 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 110,532 төгрөг, нийт 855,555 /найман зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 153/2019/00136/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22523547 тоот гэрээ байгуулан 99682878 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J7 /2017, silver/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг түр зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж “анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 621,742 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 110,532 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 123,281 төгрөг, нийт 855,555 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ж овогтой Н нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 22523547 тоот гэрээний үлдэгдэл 855,560 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Ж.Нт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 123,281 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 621,742 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 110,532 төгрөг, нийт 855,555 /найман зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 855,555 /найман зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/1363 дугаартай албан бичгээр Н.Олонсайханд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 5 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,083 төгрөгийн тал хувь болох 12,541.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,541.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Ноос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,541.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Нт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 123,281 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 621,742 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 110,532 төгрөг, нийт 855,555 /найман зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь хариуцагч Ж.Ноос нэхэмжлэлийн шаардлага болох 855,555 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,083 төгрөгийн тал хувь болох 12,541.5 /арван хоёр мянга таван зуун дөчин нэг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,541.5 /арван хоёр мянга таван зуун дөчин нэг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Ноос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,541.5 /арван хоёр мянга таван зуун дөчин нэг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ