Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 136/ШШ2019/00116

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ... оршин суух ... овогт М.Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... оршин суух ... овогт У.Б /РД:/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 08 дугаар сараас хойш У.Б-тэй хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралтай байх хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.А, 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Н нар төрсөн. Бидний амьдралын хэв маяг, хоорондын харилцаа, гэр бүлийн уур амьсгал таарамжгүй байдлаас болж 2017 оны 08 дугаар сараас тус тусдаа амьдарсан. Бидний хоёр охин миний асрамжид байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э-тэй цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин миний хоёр охиныг хадам эгч М.Т өсгөж байгаа учраас сар бүрийн тэтгэлэгийн мөнгийг хадам эгч М.Т-н данс руу хийж байх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч У.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Э, хариуцагч У.Б нар нь 2009 оны 02-р сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 12-р сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2010 оны 12-р сарын 08-ны өдөр охин Б.А, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр охин Б.Н нар төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 19-р хуудас/

 

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа амьдарч байгаа болон хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч У.Б нь 2010 оны 12-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.А /8 настай/, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н /6 настай/ нарыг эх М.Э-ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар охин Б.А, охин Б.Н нарыг эх М.Э-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч У.Б-ээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2010 оны 12-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.А /8 настай/, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н /6 настай/ нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б-ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 873 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ... овогт М.Э, ... овогт У.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.А /8 настай/, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н /6 настай/ нарыг эх М.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт 2010 оны 12-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.А /8 настай/, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н /6 настай/ нарыг тус тус эцэг У.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Б-ээс сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2010 оны 12-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.А /8 настай/, 2012 оны 12-р сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н /6 настай/ нарт тус бүрт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгасугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б-ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 873 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА