| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ийн Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, халх, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, Дорноговь аймгийн ... ажилтай, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, И овогт Б-ийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн караокед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ... цагдаа, цагдаагийн ... Б.Б, ... дэслэгч Ч.Н нарыг хууль ёсны шаардлага тавих үед буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, улмаар дэд ахлагч Б.Б-ын нүүрэн тус газарт нь мөргөх, ... Ч.Н-ын толгой руу цохих, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ ... цагдаа, цагдаагийн ... Б.Б-ын нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж, биед нь хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион явуулсан бүсийн хэмжээнд “...” сургалтыг ..., ... сумдын ...-ын ... нарын дунд болсон сургалтад оролцохоор ... сумаас, манай сургуулийн захирал Г.Б, Д.Э, К.Ч, Д.Н, Б.А, Б.Э нарын хамт 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагт ... суманд ирсэн юм. Сургалт дуусаад ... сумын танил ... Б-ы гэрт ганцаараа очоод Б багш бид хоёр 0.75 литрийн Соёрхол архи хувааж уугаад Б-ы хамт ... сумаас ирсэн хамт ирсэн багш нартайгаа ... сумын төвд байдаг караокед орсон, тэгээд караокед ороод 1 шил архи авсан, мөн хамт явсан багш нар архи нэмж 4 шил архи уусан байх, баар нь хаагаад гарах болоход Э согтчихсон байсан, би түүнийг өргөөд өрөөнөөс гараад коридор хэсэгт гараад үүдний хэсэгт түр тавьж гараа амрааж байсан, тэгээд тэрнээс хойш сайн юмаа санахгүй, цагдаагийн хэсгийн байрны коридорт зогсож байсан. миний буруутай үйлдлийн улмаас цагдаагийн алба хаагчид хохирсон байна, би зүй бус муухай үйлдэл гаргасандаа маш ихээр харамсаж байна. Дараа нь хамт явсан хүмүүсээсээ сонсоход миний буруутай үйлдлээс цагдаагийн алба хаагчидтай зүй бус харьцаж гэмтэл учруулсан байна лээ. Би Б.Б, Ч.Н нартай уулзаж албан ёсоор уучлалт гуйж, Б.Б-т эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн, цаашид Б.Б-т эмчилгээний зардал гарсан тохиолдолд хохирол төлнө, иргэний нэхэмжлэлийн 214,000 төгрөгийг төлж барагдуулна. Ч.Н-ын урагдсан хувцасны төлбөрийг төлнө. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг ойлгож ухамсарлаж байна, хохирол төлбөрийг шүүх хурлаас өмнө төлж барагдуулна, иймд хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 95-96/
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэн “...” ХХК-ийн караоке баарны гадаа 2 эмэгтэй хүн согтуу байгаа бололтой зогсож байсан бөгөөд хаах үед хяналт шалгалт явуулахаар орсон юм. Ороход 2 тоот өрөөнд хүмүүс бужигнаад байж байсан, тэр үед Б байхгүй, нэг эмэгтэй хүн согтоод газар шалан дээр унтаж байсан, хамт байгаа хүмүүс нь өргөж гаргах гээд дийлэхгүй байсан, тэгтэл Б нь гаднаас орж ирээд текний хэсэгт зөөгч эмэгтэйтэй юм яриад зогсож байсан, тэгэхлээр нь би “багшаа та энэ хүнээ аваарай” гэж хэлсэн чинь Б.Б нь “чи өөрөө авахгүй юу пиздаа минь” гэж хэлсэн тэгэхлээр нь би “та яаж харьцаад байгаа юм бэ?” гэсэн чинь “чи өөрөө авахгүй юу? пиздаа минь миний хүн юм уу?” гэж хэлээд над руу дайрсан, энэ үед нь би ямар нэгэн зүйлийн талаар яриагүй ... Ч.Н руу залгаад “караокед хүрээд ирээч” гэж хэлчхээд хэсэг гадаа зогсож байгаад Ч.Н-ыг хүрээд ирэхлээр нь буцаад хамт орсон, хэсгийн төлөөлөгч Ч.Н орж ирээд “амрыг эрье, энд ямар асуудал болсон бэ?” гэхэд Б.Б нь “юу болдог юм, хүнээ аваад явж байна, чи яах юм бэ? пиздаа минь чамайг би нам шаана шүү, нэг л шаана шүү пиздаа минь”, гэж үүнийг хэд хэдэн удаа давтаж хэлсэн, мөн Б.Б нь “чи буруу хүнээрээ оролдож байна шүү пиздаа минь” гэж хэд хэдэн удаа хэлж байхдаа миний хамрын баруун тал руу 1 удаа мөргөхөд би арагшаа дагзаараа саваад гэрлийн унтраалга дарагдсан, тэгээд би Болдбаатарыг түлхээд малгайгаа авах хооронд Ч.Н түүнийг барьж авах оролдлого хийсэн боловч түүнийг Б.Б нь боож аваад хажууд талаас нь очоод боосон гарыг нь аваад түүнийг болиулах үйлдлүүд хийсэн тэгээд мөн гараа алдлаад л саваад байсан, энэ мэт байдлаар эсэргүүцэл үзүүлж хэсгийн төлөөлөгч Ч.Н, бид хоёрыг заамдаж аваад эсэргүүцлийг үзүүлсээр байсан мөн намайг гар гараа гадагшаа савж цохисон, Н зууралдаж байгаад хэсэг рүү авч явсан. Миний хамар хугарч, зөөлөн эд мөгөөрс нь мурийсан, тархи доргилттой Сайншанд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, хамраас байнга цус гарч, шөнө хамар битүүрч толгой өвдөөд унтаж чадахгүй өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа. Би Б.Б-ыг зодож цохисон асуудал байхгүй, тухайн караоке баар нь дотроо камерын бичлэгтэй болсон бүх асуудлууд камерт бичигдсэн байна лээ. Би цаашид эмчилгээ хийлгэмээр байна, миний хамар Б.Б мөргөснөөс хойш байнга зовуурьтай, шөнө өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, мөн толгой их өвдөж хамраас цус гараад байгаа учраас миний бие нарийн мэргэжлийн эмчид үзүүлж үзлэг шинжилгээ хийлгэмээр байна. Энэ зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 10/
Хохирогч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цаг 40 минутын орчимд тус ... цагдаа, ц... Б.Б нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа утсаар залгаад “Та караоке дээр хүрээд ирээч, хүмүүс шаардлага биелүүлэхгүй байна” гэхлээр нь миний бие “...” ХХК-ийн караоке бааранд очсон чинь үүдний хэсэгт 1 эмэгтэй газар хэвтчихсэн, согтоод унасан бололтой, үл таних залуу, түүнийг тойроод 4, 5 эмэгтэй байсан. Би үүдний хэсэгт ороод “юу болоод байгаа юм бэ?” гэсэн чинь үл таних Б гэх залуу “согтуу хүнээ авч явах гэж байна, чи яах юм бэ? пиздаа минь, чамайг нэг л шаана шүү пиздаа минь, чи буруу хүнээрээ оролдож байна” гэж хэлээд над руу дайрч эхэлсэн, энэ үед ... Н нь бидний дундуур ороод Б.Б бидний дунд ороод 2 тийш нь болгох гээд байсан, тэгтэл Б.Б нь “чи яах юм бэ? пиздаа минь” гээд над руу дөхөх үед хэсгийн цагдаа Б.Б нь үүдний хэсэгт гэрлийн унтраалгын дэргэд зогсож байх үед нь Б.Б-ын нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөсөн, Б.Б-ын нь арагшаа хана хавсарч мөргөөд гэрлийн унтраалга дарагдаж байсан, тэгэхлээр нь би цагдааг мөргөчихлөөр нь зууралдаад авсан, караокены үүдний хэсэгт шаардлага эсэргүүцэж, цагдаа Б.Б болон намайг зодож цохих гэсэн үйлдлүүд хийж байхдаа миний зүүн талын чихний дээд хэсэгт гараараа 1 удаа цохисон, мөн намайг заамдаж боогоод өмсөж явсан хар өнгийн ноосон цамцны зах, энгэр, мөр хэсэг нь урагдсан. Б.Б гэгч нь эсэргүүцэл үзүүлж шаардлага биелүүлэхгүй байгаа үйлдэл нь тус караоке баарны хяналтын камерын бичлэгт бүрэн бичигдсэн байсан. Б.Б гэгчтэй зууралдаж байгаад гавлаж, тухайн газраас авч гарсан гадаа гараад бол ямар нэгэн асуудал болоогүй, тэр чигээрээ цагдаагийн хэсэг рүү явсан, бидний хажууд ... сумын сургуулийн ... гэсэн 1 эмэгтэй дагаад цагдаагийн хэсэг дээр түрүүлээд ирсэн. Үлдсэн эмэгтэй хүмүүс нь мөн араас дагаад ороод ирсэн, цагдаагийн хэсгийн байранд орж ирээд Б.Б нь албан өрөөний эд зүйлийг эвдэж хэмхэлчхээд байхаар нь коридорын хэсэгт гаргаад байж байсан чинь “та нар муусайн төрийн хулгайчууд, хэдэн тэрбумаар нь хулгалдаг” гэж харааж байсан, дахин намайг заамдаад сольж өмссөн байсан хар өнгийн цамцны зах хэсгийг урсан, ингээд миний бие Замын-Үүдийн цагдаа, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мэдэгдээд, хүн түр саатуулсан, гавласан тухай мэдэгдээд мөн Цагдаагийн газрын даргад шаардлага эсэргүүцсэн асуудлыг танилцуулсан. Цагдаагийн газраас 2 алба хаагч ирээд Б.Б-ыг аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд очиж саатуулсан юм. Миний толгой зүүн чихний дээд хэсэгт 1 удаа цохисон, хоолойг боож хүзүү улайсан байна, зовуурь гэвэл толгой байнга өвдөж байна, Б.Б-рын хувьд нүүрний хэсэгт нь 1 удаа мөргөсөн тэрбээр хамраа дараад эргэж ойртож чадахгүй бололтой байгаад байсан, түүний хамар хэсэгт нь гэмтэл авсан байх эмнэлгийн байгууллагад үзлэг шинжилгээ хийлгэж байгаа, миний бие болон хэсгийн цагдаагийн зүгээс Б.Б гэгчийг зодож цохисон асуудал байхгүй гэжээ. /хх-ийн 14-15/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн ... Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хангаж иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэний нэхэмжлэгч томилох тухай шийдвэрийн дагуу уг хэрэгт эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн Даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр Ж.О нь тус караоке бааранд 2022 оны 09 дүгээр сараас хойш барменаар ажилладаг бөгөөд өдөр бүр 18:00-00:00 цаг хүртэл ажилладаг юм. Миний хувьд орой ажил тарах үед нь ирж авдаг юм, мөн хоол цайг нь дөхүүлж өгөөд орж гараад ганцаараа ажилладаг олон согтуу хүмүүс үйлчлүүлдэг тул хань бараа болох шаардлага гардаг болохоор нь би ирдэг юм. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед ирэхэд бол 02 тоот өрөөнд Эрдэнэ сумаас ирсэн гэх багш нар сууцгааж байсан, тэгээд 23:30 цагийн үед караокеных нь цаг нь дуусаад гарах болоход нэг эмэгтэй нь согтоод өрөөндөө шалан дээр унтаж байсан, тэр үед цагдаа Б.Б ганцаараа орж ирэхэд нэг эмэгтэй нь шалан дээр унтаж байсан бөгөөд Б.Б нь “энэ хүнээ авахгүй юм уу?” гэж хэлж байсан тэгсэн чинь Б.Б гэгч нь “өөдөөс нь томроод би авах ёстой юм yy өөрөө ав” гэж танхай байдлаар хариулсан, тэгээд Б нь цагдаа Б.Б-ыг зодох гэж байгаа юм шиг том том дугараад дайрсан тэгсэн чинь дундуур хамт явж байсан эмэгтэйчүүд нь ороод болиулсан, тэгээд Б нь буцаад сууж байсан өрөөрүүгээ ороод цагдаа Б утсаар яриад гараад явчихсан, тэгээд согтсон эмэгтэй Б нь өргөж гарч ирээд текний харалдаа газар дахиад хэвтүүлсэн, тэгтэл гаднаас хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 эргээд ороод ирсэн чинь хэсгийн төлөөлөгч Ч.Н нь “амрыг эрье, сайн байцгаана уу?” гэж хэлсэн чинь Б гэгч нь том том дугараад “чи амжих уу?” гээд янз бүрээр хараагаад байсан хэсгийн төлөөлөгч, цагдаа зөв зүйтэй л харьцаж байсан, хэсгийн төлөөлөгчийг хараагаад “чи миний арыг мэдэх үү?” гээд нэг хүний цол, нэр хэлээд байсан /хэн гэж байсныг санахгүй байна/ гараараа чичиж байснаа гэрлийн унтраалгын дэргэд зогсож байсан Б.Б-ын нүүрэн тус газар хамар орчинд нь 1 удаа мөргөсөн чинь арагшаа хамраа дараад, мөргөхдөө ханатай хавсраад мөргөчихсөн, тэгтэл хэсгийн төлөөлөгч Ч.Н түүнийг барьж авах гээд “яагаад цагдаа зодож байгаа юм бэ?” гээд коридор хэсэгт зууралдаж байгаад хэсгийн төлөөлөгч Ч.Н түүнийг гавлаж байсан. Би Б-ыг мөргөхийг нь харсан, ханатай хавсраад маш хүчтэй мөргөсөн түүнээс цагдаагийн алба хаагчдын зүгээс Б гэгчийг зодсон цохисон асуудал байхгүй, гавлах гээд байсан Б гэх хүн нь гавлуулахгүй өөдөөс нь эсэргүүцээд байсан гэжээ. /хх-ийн 29-31/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан “...” арга хэмжээний хүрээнд ... сумын багш ажилчдыг хамруулсан сургалтад оролцохоор 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн ууд ... суманд ирсэн. .. сумаас ... улсын дугаартай Клугер маркийн автомашинтай, захирал Г.Б жолоогоо бариад тухайн автомашинд Г.Б, Д.Э, К.Ч, Б.А, Б.Б, Б.Э нарын 7 хүн нэг машинд сууж ирсэн юм. Сургалт 14 цагт эхэлж 18:20 цагийн үед нэгдсэн сургалт тарсан, багш ажилчдадаа гаргаад үргэлжлүүлэн удирдах ажилтны хүрээнд цаашид ажиллах чиглэл зэрэг ярилцан хэлэлцүүлэг хийгдэж байх хугацаанд ... суманд байдаг ээжтэйгээ уулзахаар чөлөө авч гарч яваад эргээд сургууль дээр ирэхэд хэлэлцүүлэг тараад өөдөөс гарч ирцгээж байсан, тэгээд ... сумын сургуулийн захирал газрын даргыг хүргэж өгөх гээд Сайншанд руу явсан, захирал бид хоёр 22 цаг өнгөрөөгөөд хамт ирсэн багш ажилчдаа авах гээд караокед орсон Б.А, Э нар нилээд согтсон байсан бөгөөд А-ыг машинд суулгасан чинь А эргэж орж ирээд байсан Э согтоод газар уначихсан түүнийг өргөж даахгүй байсан, тэгээд Э-ээ татаж чангаагаад байж байсан чинь цагдаа нар ороод ирсэн Б маргалдаад “би яасан юм бэ?” гэж хэлж байсан. Тэгтэл гэрэл унтарсан юу болсныг хараагүй, Э-ийг гишгэчихгүй дээ гээд санаа зовоод хэсгийн төлөөлөгч Б 2 зууралдаад байхаар нь “яагаад ингээд байгаа юм бэ?” гэсэн чинь хэсгийн төлөөлөгч нь “миний цагдааг зодсон байна” гэж хэлж байсан. Тухайн үед цагдаа Б нь “багшаа миний хамрыг мөргөчихсөн” гээд нулимс нь гарчихсан зогсож байсан, Б нь хэсгийн төлөөлөгч цагдаатай зууралдаад заамдалцаад байсан, тэгээд гавлаж аваад гарсан. Багш Б-ын хувьд бол манай сургуулийн биеийн тамирын багш ажилтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй юм, 17, 18 жил хамт ажиллаж байгаа архи дарс уугаад янз бүрийн авир гаргаад байдаггүй хүн хэсгийн цагдаа Б-ын хувьд манай сургуулийн төгсөгч байгаа юм. Би огт хэрэглэдэггүй юм, Б багш гайгүй л байх шиг байсан Э согтоод унасан түүнийг машинд суулгах гээд бусад руу анхаарч амжаагүй гэжээ. /хх-ийн 38-40/
Шинжээчийн 2023 оны 01 сарын 31-ны 04/030 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Б.Б-ын биед баруун хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, 2 бугуй хэсгээр зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 64-65/
Шинжээчийн 2023 оны 01 сарын 31-ны 02/057 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Б-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 73-74/
Шинжээчийн 2023 оны 01 сарын 31-ны 04/029 дугаартай дүгнэлтэд: 1.Ч.Н-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ч.Н-ын биед хүзүү хэсгээр цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 79-80/
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/
Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07/
Иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирлын баримт /хх-ийн 04-26/
Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 83-84/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-91/
Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111, 114-115, 120/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 130-132/
Хохирлын баримтууд /хх-ийн 133-134/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 135-137/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 139/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хх-ийн 140--141/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 142-143/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд ... 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний караокед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд Б.Б, төлөөлөгч, ... Ч.Н нарыг хууль ёсны шаардлага тавих үед буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, улмаар дэд ахлагч Б.Б-ын нүүрэн тус газарт нь мөргөх, ахлах дэслэгч Ч.Н-ын толгой руу цохих, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ ... цагдаа, цагдаагийн ... Б.Б-ын нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж, биед нь хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б /хх-ийн 10/, Ч.Н /хх-ийн 14-15/, гэрч Д.Ө /хх-ийн 29-30/, гэрч Д.Н /хх-ийн 38-40/ нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/, шинжээчийн 2023 оны 01 сарын 31-ны 02/057 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 73-74/, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 83-84/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн болох эд хөрөнгийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Б.Б 323,260 төгрөг, хохирогч Ч.Н-д 161,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч байгууллагад 214,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт /хх-ийн 130-132/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн. Хохирогч Б.Б нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн байх тул цаашид гарах эмчилгээний зардаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 3,150,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалж, цагдаагийн алба хаагчийн хар өнгийн ноосон 1 ширхэг цамц, даавуун материалтай 1 ширхэг цамц зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б