Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар  2023/ШЦТ/07

 

 

 

     

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Х

Иргэдийн төлөөлөгч С.Д

Улсын яллагч Ц.Г, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Д, Э.Г, Б.Б, Д.А,  Ц.Д, С.Э, Т.М, Ж.Ж, М.Ү, Э.Т, Б.Н,

Шүүгдэгч С.С, Г.Д, Х.У, А.Х, Б.У, И.Б, Ц.С, М.Л, Д.Н, Б.Б, Г.А, Б.Г, Ч.Б, Э.О, Э.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Х-ы У,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Д овогт С-ийн С,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С овогт А-ийн  Х,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ын У,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн М овогт Б-ийн Б,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О овогт Б-ы М,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ийн Г,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт Ц-ийн С,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Г овогт Г-ийн А,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ж овогт Г-ын Д,

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Д-ийн Н,

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ноён Х овогт М-ийн Л,

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О овогт Ч-ийн Б,

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Э-ийн Э,

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ч овогт И-ийн Б,

16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ж овогт Э-ын О нарт холбогдох эрүүгийн  ... тоот хэргийг 2022 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн Замын цагдаагийн хэсгийн дарга ажилтай байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-ы У /РД: .../,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ...., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Зам тээвэр хөгжлийн төвийн Замын-Үүд дэх төлбөр авах цэгийн ахлагч ажилтай байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Д овогт С-ийн С /РД: .../,

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Автотээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга ажилтай байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт А-ийн Х /РД: .../,

4.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Зам тээвэр хөгжлийн төвийн Замын-Үүд дэх төлбөр авах цэгийн оператор ажилтай байсан, ам бүл ..., нөхөр, ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын У /РД: .../,

5.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-ы М /РД: .../,

6.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-ийн Б /РД: .../,

7.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Э-ийн Э /РД: .../,

8.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Г /РД: .../,

9.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, дээд боловсролтой, ..., Дорноговь аймгийн ... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ц-ийн С /РД: .../

10.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хүүхдийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г-ийн А /РД: .../,

11.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овгийн Г-ын Д /РД: .../,

12.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., Улаанбаатар хот ... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Н / РД: .../,

13.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт М-ийн Л /РД: .../,

14.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, 500 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, О овогт Ч-ийн Б /РД: .../,

15.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт И-ийн Б /РД: .../,

16.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Э-ын О /РД: .../,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

1.Шүүгдэгч Х.У  нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ... дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...", 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалын зорилтод Замын цагдаагийн хэсгийн дарга нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэх, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арга зүй, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх”,

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

-2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.С, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын дарга А.Х нартай бүлэглэн Ч.О-ын Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан ... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “...” ХХК-ийн барилгын материал тээвэрлэж явсан Ж.Б-ын өмчлөлийн ... улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 9800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлсэн,

-2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дарга Н.А-тай бүлэглэн Ц.С-ийн өмчлөлийн ... улсын дугаартай 47000 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3000 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг,

- Мөн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай, 45800 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 5800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлж, үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон,

- Шүүгдэгч Х.У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.С-тай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Э.Э-ын ... улсын дугаартай 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

- Шүүгдэгч Х.У нь ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хахууль өгөгч Г.Д-ийн ... улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

- Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Д-ээс Д.Н, Г.А М.Л нараар дамжуулан өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... тоот дансаар 400,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн нэр дээр бүртгэлтэй ... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10740 кг илүү жинтэй,

- Мөн ... улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 29650 кг илүү жинтэй том оврын ачааны тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... тоот дансаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийн хахууль авсан,

2.Шүүгдэгч С.С нь Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ Дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын ... Ж.Э-тай бүлэглэн ... улсын дугаартай, 31100 кг /бүх жин 46700 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 6700 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын ... Д.-тэй бүлэглэн ... улсын дугаартай, 52240 кг /бүх жин 75640 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 31640 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажилтай Б.У-тай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 42560 кг /бүх Жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн Хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ... Н.А, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд сум дахь салбарын ... А.Х нартай бүлэглэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... ажилтай Д.А-тай бүлэглэн ... улсын дугаартай, 60800 кг /бүх жин 76800 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 36,800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд сум дахь салбарын ... А.Х, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ... Н.А нартай бүлэглэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 33960 кг /бүх жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... Х.У, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын ... А.Х нартай бүлэглэн Ч.О-ын Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан ... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр ... улсын дугаартай 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- Яллагдагч С.С нь ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... улсын дугаартай 17325 кг /бүх жин 32125 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 125 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Э-ын ... улсын дугаартай, 43980 кг /бүх жин 60480 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 16480 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- Мөн ... улсын дугаартай 32740 кг /бүх жин 47240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 7240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн У.Э-ын ... улсын дугаартай 30880 кг /бүх жин 48880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 4880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Б.Б-ын ... улсын дугаартай 31630 кг /бүх жин 50280 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 6280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Б.Г-ийн эзэмшлийн ... дугаараар улсын дугаарыг сольсон 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,740 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг,

-... улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 29,650 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 17 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,

- Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хахууль өгөгч И.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

- Мөн 2021 оны 01 сарын 25-ны өдөр хахууль өгөгч И.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх Э.О-нийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Э.Э-ийн Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 250,000 төгрөгийн хахууль авсан ,

- 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хахууль өгөгч Б.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай,

- 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30440 кг /бүх жин 48440 кг/ MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8440 кг илүү жинтэй ачаатай,

- 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... улсын дугаартай, 30120 кг /бүх жин 47120 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3120 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 сарын 02-ны өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр ... ажилтай, нийтийн албан тушаалтан Ц.С-ийн нөхөр Г.Д-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан” жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар 300,000 төгрөгийн хахууль авсан,

- Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хахууль өгөгч Ц.С-ийн нөхөр Г.Д-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эхнэр М.Н-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

- Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператор ажилтай Б.У-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Ч.Б, Б.Г нарын ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр хариуд 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч Б.М, Ч.Б нарын ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Б.У-аар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн ... /... улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахуульд авсан,

- Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... Х.У-ртай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Э.Э-ын ... улсын дугаартай 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.У-ын найз О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль тус тус авсан,

3. Шүүгдэгч А.Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 3 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2 дахь хэсгийн 1-д “Авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих". 4-д Улс хооронд, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их Жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг, тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

 -2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Х.У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан С.С нартай бүлэглэн иргэн Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг ачиж явсан, Ч.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр “...” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг тээвэрлэж явсан Ж.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан С.С, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ... Н.А нартай бүлэглэн “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан Б.Ц-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 33960 кг /бүх Жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ... улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ... Л.Б-тэй бүлэглэн “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ... улсын дугаартай, 29540 кг /бүх жин 47540 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3540кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- Шүүгдэгч А.Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар иргэн, хуулийн этгээдүүдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад, тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

- 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан, Х.Г-тын эзэмшлийн ... улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Г-ын эзэмшлийн “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,

             4. Шүүгдэгч Б.У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ... мэргэжилтэн С.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван Тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, Т-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр ... улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 42560 кг /бүх жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр тус тус нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

- Мөн шүүгдэгч Б.У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ... мэргэжилтэн С.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Ч.Б, Б.Г нарын ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч Б.М, Ч.Б нарын ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Б.У-аар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн ... /.../ улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахуульд тус тус авсан гэмт хэргийг үйлдэхээр бусдыг ятгаж, хахуулийн мөнгийг хүлээн авч дамжуулан өгөх зэргээр хамтран оролцсон,

5. Шүүгдэгч Б.Б нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай ..., ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... улсын дугаартай, 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... улсын дугаартай, 30440 кг /бүх жин 48440 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 8440 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... улсын дугаартай, 30120 кг /бүх жин 47120 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 3120 кг илүү жинтэй, ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд С.С-д 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

 6. Шүүгдэгч Б.М нь Ч.Б-тэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн оператор Б.У, ахлах мэргэжилтэн С.С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансаар 100,000 төгрөгийг хахууль өгсөн,

 7. Шүүгдэгч Б.Г нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/, ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/, ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан С.С, оператор Б.У нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй, ачаатай ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Б.У, С.С нарт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, нийт бэлнээр 750,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10740 кг илүү жинтэй ачаатай ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг,

- Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 49650 кг /бүх жин-73650 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 29650 кг илүү жинтэй ачаатай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Х.У-т 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Шүүгдэгч Б.Г нь “Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр ... улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператор Б.У-аар дамжуулан, ахлах ажилтан С.С-д нөлөөлж, Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажилтан С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 42560 кг /бүх жин 5956 кг/ буюу MNS 4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

             8. Шүүгдэгч Ц.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь нэгдүгээр ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай өөрийн нөхөр Г.Д-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... ажилтан С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 48060 кг ачаатай /бүх жин 64060 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 20,060 кг илүү жинтэй, ачаатай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй, ачаатай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөгийн хахууль өгсөн,

             9. Шүүгдэгч Г.А нь Г.Д, Д.Н, М.Л нартай бүлэглэн,

-Г.Д-ийн өөртөө давуу байдал бий болгох буюу “...” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай ... улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

            - Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.Н-д шилжүүлэн өгсөн 2,000,000 төгрөгөөс, 1,600,000 төгрөгийг хүлээн авч,

Улмаар Г.А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг гүйцүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Х.У-т хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр 900,000 төгрөгийг М.Л-д шилжүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-тай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг М.Л-аар дамжуулан Х.У-т уламжилж, хахуулийн мөнгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

            10. Шүүгдэгч Г.Д нь М.Л, Г.А, Д.Н нартай бүлэглэн, өөртөө давуу байдал бий болгох буюу “... ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай ... улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

- Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтанд хахуульд өгөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.Н-д 2,000,000 төгрөг шилжүүлж,

Улмаар Д.Н нь хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүний хүсэлтийг Г.А-д дамжуулан, хахуульд өгсөн 2,000,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн, Г.А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Х.У-т хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр М.Л-д 900,000 төгрөгийг шилжүүлснийг тус тус хүлээн авч, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-тай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

 11. Шүүгдэгч Д.Н нь Г.Д, Г.А, М.Л нартай бүлэглэн, Г.Д-ийн өөртөө давуу байдал бий болгох буюу “...” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай ... улсын дугаартай, 67600 кг ачаатай бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

- Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрт шилжүүлэн өгсөн 2,000,000 төгрөгөөс, 1,600,000 төгрөгийг Г.А-д шилжүүлж, Улмаар Г.А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Х.У-т хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр 900,000 төгрөгийг М.Л-д шилжүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-тай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хахууль өгөгч Г.Д-ийн ашиг сонирхлыг Г.А, М.Л нараар дамжуулан Х.У-т уламжилж, хахуулийн мөнгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

 12. Шүүгдэгч М.Л нь Г.Д, Г.А, Д.Н нартай бүлэглэн,

Г.Д-ийн өөртөө давуу байдал бий болгох буюу “...” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай ... улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

- Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.Н, Г.А нараар дамжуулан шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг хүлээн авч, Улмаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40600 кг илүү жинтэй ачаатай, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40120 кг илүү жинтэй ачаатай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн ... Б.У, ... С.С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.М-тай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн ... Б.У, ... С.С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансаар 100,000 төгрөгийг хахууль тус тус өгсөн,

- Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15280 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлэх хүсэлтийг төлбөр авах цэгийн ... Б.У-аар дамжуулан С.С-д тавьж түүний Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ахлах ажилтан албан тушаалын байдалд нөлөөлж, яллагдагч С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын зориуд хэрэгжүүлэхгүй байж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

- Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх" гэснийг тус тус зөрчиж, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 15280 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

 14. Шүүгдэгч Э.Э нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40 тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх Жин-44 тонн” гэснийг зөрчиж,

            - Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ... Х.У-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр амлаж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.У-аас өгсөн иргэн О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

             15. Шүүгдэгч И.Б нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Дөрвөн тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-32, тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38” Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авт угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн 40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг зөрчиж,

- Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 31440 кг ачаатай /бүх жин 48440 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4440 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус төлбөр авах цэгийн ахлах С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн буюу нийт 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

16. Шүүгдэгч Э.О нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40 тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх жин-44 тонн” гэснийг зөрчиж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.С-аас өгсөн иргэн Э.Э-ийн Хаан банкны ... дугаарын дансаар 250,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн талаар:

- Өмгөөлөгч нар нь яллах дүгнэлтэд MNS4598:2011 стандарт нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн С/64 тушаалаар хүчингүй болсон, 2021 оны 01 сарын 28-ны өдрөөс дагаж мөрдсөн MNS 4598:2020 стандарт дагаж мөрдөх хүртэл хугацаанд Монгол улсад тээврийн хэрэгслийн техникийн байдалтай холбоотой ямар нэгэн дүрэм журам мөрдөгдөөгүй байсан гэж мэтгэлцсэн. Гэтэл 16-р хх-ийн 168 дугаарт байгаа албан тоот, 179-р хуудсанд авагдсан MNS 4598:2020 стандартаас үзэхэд уг стандарт нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64  дугаартай тушаалаар батлагдаж, 2020 оны 01 сарын 28-ны өдрөөс мөрдөж эхлэхээр заасан байгаа нь өмнөх MNS 4598:2011 нь энэ өдрөөс хүчингүй болсон гэж, түүнчлэн MNS4598:2011-ны оронд гэсэн тэмдэглэгээ бичигдсэн байгаа нь энэ өдрөөс эхлэн MNS4598:2011 стандарт хүчингүй болсон гэж ойлгож хэрэглэхээр байна. Иймд  өмгөөлөгч нарын мэтгэлцсэн үндэслэлгүй байна.

- Өмгөөлөгч Э.Т нь Э-ыг ... дугаартай тээврийн хэрэгслийг 42,250 тн жинтэй  байсан буюу жин тонныг 2250 кг хэтрүүлсэн, хэрэгт Г.А гэж хүн мэдүүлэг өгснөөс өөр Б.А гэх хүн мэдүүлэг өгөөгүй байхад яллах дүгнэлтийн хавсралтанд хэрэгт байхгүй хүнийг гэрчийн мэдүүлэг өгсөн мэтээр бичсэн, мөн өмгөөлөгч Б нь жин, тонн зөрүүтэй бичигдсэн, алдаатай яллах дүгнэлт гэж мэтгэлцсэн бөгөөд Г.А-ыг Б.А гэж бичсэн нь А-ын овгийн эхний Г үсгийг Б гэж бичсэн техникийн шинжтэй алдаа байх боловч энэ хэрэг шийдвэрлэхэд шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй, түүнчлэн Э-ын пүүгээр нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг Гаалийн хилийн пүүний жингээр тооцох боломжтой байна. Учир нь ЭХХШТХ-ийн 34.14-р зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

- Мөн шүүгдэгч С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тээврийн хэрэгслийн жинг тодорхойлдог пүүг /жин/ жилд 2 удаа баталгаажуулах ёстой байдаг, би 2020 онд ажил авснаас хойш баталгаажуулаагүй байсан” гэх мэдүүлгээс улбаалж өмгөөлөгч нар нь баталгаажаагүй жингээр тээврийн хэрэгслийн жин тонныг тогтоосон гэж мэтгэлцэх боловч шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэв тухайн жинг баталгаажаагүй байсан бол баталгаажуулах, ажлаа хэвийн явуулах нөхцөл боломжийг С.С өөрөө хариуцах үүрэг бүхий субьект байна. Иймээс шүүх Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 1/327 тоот албан бичгээр ирүүлсэн баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлэх нь зүйтэй байна. /3-р хх-ийн 119-р тал/

- Шүүгдэгч Ц.С-ийн хувьд тухайн хэрэгт холбогдохдоо нийтийн албан тушаал эрхэлж байсан нь хэрэгт авагдсан 2020 оны 07 сарын 03-ны өдрийн ... тоот Замын-Үүд сумын Засаг даргын захирамж, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /25-р хх-ийн 19, 22-28/. Нийтийн албан тушаалтан өөрийн болон бусдын ашиг сонирхлыг гүйцэтгүүлэхээр бусдад хахууль өгч өөртөө бусдад давуу байдал бий болгож байна гэж үзэхээр байна. Иймд улсын яллагч нарын зүйлчилсэн зүйл анги тохирсон гэж үзэж байна.

- Шүүгдэгч С.С нь нийтийн албан тушаалтан болох нь төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн ... дугаартай түр ажиллуулах тушаал, 2020 оны 02 сарын 11-ны өдрийн ... дугаартай жинхлэн томилох тухай тушаал, 2020 оны 11 сарын 12-ны өдрийн ... дугаартай ажилд томилох тухай тушаал /24-р хх-ийн 169-182/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.3-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”, Монгол улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн 2 дугаар зүйлийн а/-д “Нийтийн албан тушаалтан” гэж: (ii) “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг” хэлнэ гэж тус тус зааж, авлигын хэргийн субъектэд хамааруулснаас үзэхэд шүүгдэгч С.С-ыг нийтийн албан тушаалтны ангилалд хамааруулах нь зүйтэй гэж үзлээ.

- 2020, 2021 онуудад Дэлхий даяар тархсан Ковид-19 өвчний халдвар Монгол Улсад тархсан, энэ цаг үед Монгол Улсын аймаг, сум тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр, Улсын онцгой комисс болон аймаг, сумын онцгой комиссын шийдвэрүүдээр тогтоогдож байх боловч нийтийн албан тушаалтан Х, У, С нарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, ачаа, тээвэрлэлтийн талаар тусгайлан эрх олгосон нөхцөл байдал байхгүй байна. Тодруулбал: Автотээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн ..., ..., Зам хөгжлийн төвийн Замын-Үүд дэх ... нарт жин тонн хэтэрсэн машиныг өргөдөл авч, цохолт хийх байдлаар хамтарч ажиллах, иргэдэд үйлчлэх талаар чиглэл өгч, эрх олгоогүй байхад халдвар өвчин тархсан, ачаа буулгах боломжгүй нөхцөл байдал байсан гэх зүйлээр шалтаглан танил хүмүүсээр дамжуулан өөрсөдтэй нь холбогдон утсаар ярьсан, түүнчлэн бусдын хүсэлтийг биелүүлэх, хүлээн авахгүй байх боломж байхад танил хүмүүсийнхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, жингийн хэтрэлттэй тээврийн хэрэгслүүдийг олон чиглэлд /шороон болон хатуу хучилттай замаар/ нэвтрүүлж, явуулсан хэргийн үйл баримт нотлох баримтаар нотлогдсон байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж болно” гэж зааснаар мөрдөгч нь прокуророос хуульд зааснаар олгосон зөвшөөрлийн дагуу дээрх ажиллагааг явуулах, нотлох баримт цуглуулахаар, мөн хуулийн 26.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн үйл ажиллагааны хугацааг сунгах, зогсоох” эрхтэйгээр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт хавсарган ирүүлсэн  магадлагаа нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх ба дээрх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорыг томилсон шийдвэрийг хэрэгт хавсаргасан байхыг шаардахгүй юм. Иймд нууц ажиллагааны магадлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан гэж дүгнэсэн.

Иймд дээрх үндэслэлээр өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авахгүй гэж дүгнэсэн болно.

1. Шүүгдэгч Х.У нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...", 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалын зорилтод Замын цагдаагийн хэсгийн дарга нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэх, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арга зүй, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх”,

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.С, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ... А.Х нартай бүлэглэн Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан .... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “...” ХХК-ийн барилгын материал тээвэрлэж явсан Ж.Б-ын өмчлөлийн ... улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.С-ийн өмчлөлийн ... улсын дугаартай 47000 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3000 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай, 45800 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 5800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлж, үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон,

- Шүүгдэгч Х.У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... С.С-тай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Э.Э-ын ... улсын дугаартай 25250 кг /бүх жин 40250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

- Шүүгдэгч Х.У нь дангаараа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хахууль өгөгч Г.Д-гийн ... улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

- Мөн ... улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Д-ээс Д.Н, Г.А М.Л нараар дамжуулан өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... тоот дансаар 400,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн нэр дээр бүртгэлтэй ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10740 кг илүү жинтэй,

- Мөн ... улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 29650 кг илүү жинтэй том оврын ачааны тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд өөрийн найз О.Б-ын Хаан банкны ... тоот дансаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-15-ын мэдээ 19, 20, 21, 22, 26, 27, гэрч шүүгдэгч Э.Э-ын “У-тай утсаар ярьж 700-800 кг ачаа хэтэрсэн байгаа, үүнийг яах гэж асуусан” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.У-ын шүүх хуралдаанд өгсөн “Э 700-800 кг ачаа хэтэрчихлээ гэж ярьсан, 1 тонн дотор бол гайгүй байлгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.У-ын ашиг, орлого хүлээн авдаг найз гэх гэрч О.Б-ын /17-р хх-ийн 154-155, 157-158, 161-162/, гэрч Ж.Т-ын /17-р хх-ийн 123-124/, гэрч Б.М /18-р хх-ийн 77-79/, гэрч М.Г-ийн /17-р хх-ийн 135-136, 139-140/, гэрч Б.Д-ын /17-р хх-ийн 144-145, 148-149/, гэрч Ч.Т-ийн /17-р хх-ийн 151-152/, гэрч Ж.Э-ийн /18-р хх-ийн 09-10/, гэрч А.Н-ийн /19-р хх-ийн 65-66/, гэрч Г.А-ын /19-р хх-ийн 116/, гэрч Ж.Б-ын /19-р хх-ийн 134-135/, гэрч Ц.С-ийн /20-р хх-ийн 24/, гэрч Б.Б-ийн /20-р хх-ийн 78/, гэрч Д.О-ийн /20-р хх-ийн 203/ нарын  мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ... дугаартай О.-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 237-250, 6-р хх-ийн 01-13, 110, 165, 19-р хх-ийн 121/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн ... дугаартай албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг тодорхойлсон жагсаалт /3-р хх-ийн 98-135/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 02 сарын 01-ний өдийн ... дугаартай “MNS4598:2020 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, захирамж албан бичигт заагдсан хугацаанд гараагүй” талаарх албан тоот /16-р хх-ийн 220/, шүүгдэгч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 100-110/, шүүгдэгч нарын ярианы хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 112-121/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.У-ын өмгөөлөгч Д.А, Э.Г, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Х.У-ыг гэмт хэрэг үйлдээгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч Х.У-ын үйлдсэн хэргүүд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... томилогдон ажиллаж байсан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн ....тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны ангилалд хамаарна. Мөн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэсэн хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд хамаарна” гэж заасанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн субьект мөн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалын зорилтод Замын цагдаагийн хэсгийн дарга нь "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэх, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арга зүй, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх" чиг үүрэгтэй байна. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар бүлэг “Цагдаагийн байгууллагын нийтлэг чиг үүрэг” буюу 10 дугаар зүйл “Гэмт хэрэгтэй тэмцэх” 10.1.1-д “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах”, 11 дүгээр зүйл “Нийтийн хэв журам хамгаалах”, 11.1.1-д “зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх, байгууллага, алба хаагчийг мэдээллээр хангах”, 12 дугаар зүйл “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”-т 12.1.6-д “төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх” нийтлэг чиг үүрэгтэй.

Шүүгдэгч Х.У нь цагдаагийн албан хаагчийн хувьд дээрх хуулиар зохицуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон ажлын байрны тодорхойлолтод заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэх, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” тусгай чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байсан.

Гэтэл шүүгдэгч Х.У нь цагдаагийн албан хаагчийн хувьд дээрх хуулиар хүлээлгэсэн тусгай албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэхгүй байх, зөрчлийг арилгуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, өөрийн шууд удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнууд болох төлбөр авах цэг дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарт Монгол Улсын MNS4598:2011, MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн жин бүхий ачаатай тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч нэвтрүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

2. Яллагдагч А.Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 3 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2 дахь хэсгийн 1-д “Авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих". 4-д Улс хооронд, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их Жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг, тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

 -2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Х.У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... С.С нартай бүлэглэн иргэн Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг ачиж явсан, Ч.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “...” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг тээвэрлэж явсан Ж.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... С.С-тай бүлэглэн “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан Б.Ц-ын эзэмшлийн ... улсын дугаартай, 33960 кг /бүх Жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ... Л.Б-тэй бүлэглэн “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ... улсын дугаартай, 29540 кг /бүх жин 47540 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3540 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- Шүүгдэгч А.Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар иргэн, хуулийн этгээдүүдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад, тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

- 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан, Х.Г-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Г-ын эзэмшлийн “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-16-гийн мэдээ 1, 2, 19, 20, 22, 24, 29, гэрч Ж.Т-ын /17-р хх-ийн 123-124/, гэрч Б.М-ийн /18-р хх-ийн 77-79/, гэрч М.Э /17-р хх-ийн 130-132/, Ч.Т-ийн /17-р хх-ийн 151-152/, гэрч О.Э-ын /17-р хх-ийн 167-168/, гэрч Ж.Э-ийн /18-р хх-ийн 09-10/, гэрч Ж.Б /19-р хх-ийн 134-135/, гэрч Н.А-ын /19-р хх-ийн 176/, гэрч Ч.О-ын /19-р хх-ийн 181/, гэрч Д.Б-ын /20-р хх-ийн 42-43/, гэрч Х.Г-ын /20-р хх-ийн 218-220/, гэрч Р.Б-ийн /20-р хх-ийн 232-233/, гэрч Г.О-ийн /20-р хх-ийн 235-236/, гэрч О.Ү-ын /21-р хх-ийн 16-17/, гэрч М.Э-ын /21-р хх-ийн 28-29/, гэрч Б.Б-ийн /21-р хх-ийн 32-34/, гэрч Ц.Г-ын /21-р хх-ийн 38-39/, гэрч Б.Ц-ын /21-р хх-ийн 42-43/, гэрч Л.Б-ийн /21-р хх-ийн 63-64/, гэрч М.М-ий /21-р хх-ийн 67-68/, гэрч А.Г /21-р хх-ийн 118-119/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн ... дугаартай албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг тодорхойлсон жагсаалт /3-р хх-ийн 98-135/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 02 сарын 01-ний өдийн 1/78 дугаартай “MNS4598:2020 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, захирамж албан бичигт заагдсан хугацаанд гараагүй” талаарх албан тоот /16-р хх-ийн 220/, шүүгдэгч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 100-110/, шүүгдэгч нарын ярианы хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 112-121/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Х нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай тушаалаар тус газрын Дорноговь аймгийн Замын-Үүд ... албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдож улмаар тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд ... албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд түүний хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан тухайн албан тушаалын хувьд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/23 дугаартай “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад багтсан, тэрээр 2016-2020 он хүртэл хугацаанд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4.1.3-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заасны дагуу “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга нь Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарч байх тул шүүгдэгч  А.Х нь нийтийн албан тушаалтан байна.

Шүүгдэгч А.Х нь албан үүргийн хувьд Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2 дахь хэсгийн 1-д “Авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих”. 4-д “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах” чиг үүрэгтэй бөгөөд өөрт олгогдсон дээрх албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн.

Шүүгдэгч А.Х-ы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ... улсын дугаартай, жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: хэрэгт цугларсан нотлох баримтууд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг үйл баримтаар шүүгдэгч А.Х-ы үйлдэл, оролцоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно.

3. Шүүгдэгч С.С нь Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

- Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажилтай Б.У-тай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр ... улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд сум дахь ... А.Х-тай бүлэглэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 33960 кг /бүх жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... Х.У, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь .. А.Х нартай бүлэглэн Ч.О-ын Н.А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “...” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан ... улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- Шүүгдэгч С.С нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... улсын дугаартай, 31100 кг /бүх жин 46700 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 6700 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... улсын дугаартай, 52240 кг /бүх жин 75640 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 31640 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 42560 кг /бүх жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн Хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ... улсын дугаартай, 60800 кг /бүх жин 76800 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 36,800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр ... улсын дугаартай 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... улсын дугаартай 17325 кг /бүх жин 32125 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 125 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Э-ын ... улсын дугаартай, 43980 кг /бүх жин 60480 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 16480 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- мөн ... улсын дугаартай 32740 кг /бүх жин 47240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 7240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн У.Э-ын ... улсын дугаартай 30880 кг /бүх жин 48880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 4880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Б.Б-ын ... улсын дугаартай 31630 кг /бүх жин 50280 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 6280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Б.Г-ийн эзэмшлийн ... ... дугаараар улсын дугаарыг сольсон 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,740 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 29,650 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 17 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,

- Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хахууль өгөгч И.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр М.Насанжаргалын Хаан банкны ... тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

- Мөн 2021 оны 01 сарын 25-ны өдөр хахууль өгөгч И.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх Э.О-ийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Э.Энхтайвангийн Хаан банкны ...дугаарын дансаар дамжуулан 250,000 төгрөгийн хахууль авсан ,

- 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хахууль өгөгч Б.Б-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай,

- 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30440 кг /бүх жин 48440 кг/ MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8440 кг илүү жинтэй ачаатай,

- 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... улсын дугаартай, 30120 кг /бүх жин 47120 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3120 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 сарын 02-ны өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр ... ажилтай, нийтийн албан тушаалтан Ц.С-ийн нөхөр Г.Д-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан” жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар 300,000 төгрөгийн хахууль авсан,

- Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хахууль өгөгч Ц.С-ийн нөхөр Г.Д-ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эхнэр М.Н-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

- Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажилтай Б.У-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Ч.Б, Б.Г нарын ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- ... улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр хариуд 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч Б.М, Ч.Б нарын ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Б.У-аар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн ... /... улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахуульд авсан,

- Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... Х.У-тай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Э.Э-ын ... улсын дугаартай 25250 кг /бүх жин 40250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.У-ын найз О.Б-рын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль тус тус авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-17-ийн мэдээ 7, 8, 9, 10, 11, 14, 20, 22, 28, 35, 36, 37, 44, 45, 55, 56, 57, 58, 59, 61, 65, 66, 67, 68, 71,72, 75, 88, гэрч Ж.Т-ын /17-р хх-ийн 123-124/, гэрч Б.М-н /17-р хх-ийн 126-127, 19-р хх-ийн 68/, Ч.Т-ийн /17-р хх-ийн 151-152/, гэрч Ж.Э-ийн /18-р хх-ийн 09-10/, гэрч Г.Д-ын /18-р хх-ийн 64-66/, гэрч М.Э-ын /18-р хх-ийн 149-150/, гэрч Г.Х-ын /19-р хх-ийн 01-02/, гэрч Ж.Б-ын /19-р хх-ийн 134-135/, гэрч Б.Н-ийн /19-р хх-ийн 164-165/, гэрч Д.О-ийн /19-р хх-ийн 193/, гэрч С.Э-ийн /19-р хх-ийн 223/, гэрч Э.Б-ийн /20-р хх-ийн 13-14/, гэрч Д.Б-ын /20-р хх-ийн 42-43/, гэрч Б.Б /20-р хх-ийн 46-47/ нарын мөрдөн шалтгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн ... дугаартай албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг тодорхойлсон жагсаалт /3-р хх-ийн 98-135/, Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай албан бичгээр ирүүлсэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ий 77, 157/, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2-р хх-ий 01-03/, Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газраас 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн “Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улс руу орох чиглэлд хил нэвтэрсэн жагсаалт”-ын “д/д:1272, хил дээрх тээврийн хэрэгсэл ..., хил нэвтэрсэн огноо:1/25/2021 цаг 12:46, мэдүүлгийн дугаар:03-2141014-21-00032, хүлээн авагч: ... ХХК, Зөвшөөрсөн огноо: 2021-01- 27 12:05:47, цэвэр жин кг:41780” гэсэн лавлагаа /3-р хх-ийн 33-74/, ... дугаартай гэрч М.Н-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “С баярлалаа утгатай 300,000 төгрөгийн орлого”, “500,000 төгрөгийн” зарлага /5-р хх-ийн 192, 7-р хх-ийн 112, 19-р хх-ийн 25/, ... дугаартай шүүгдэгч С.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 193-207/, ... дугаартай шүүгдэгч Ц.С-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...дугаарын данс руу С баярлалаа утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн” гүйлгээ /5-р хх-ийн 173/, ... дугаартай гэрч М.Н-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “С баярлалаа утгатай 300,000 төгрөгийн орлого”, “500,000 төгрөгийн” зарлага /5-р хх-ийн 192, 7-р хх-ийн 112, 19-р хх-ийн 25/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 02 сарын 01-ны өдийн 1/78 дугаартай “MNS4598:2020 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, захирамж албан бичигт заагдсан хугацаанд гараагүй” талаарх албан тоот /16-р хх-ийн 220/, шүүгдэгч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 100-110/, шүүгдэгч нарын ярианы хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24-р хх-ийн 112-121/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ц.Д нь С.С-ыг нийтийн албан тушаалтан биш тул түүний зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн боловч дараах баримтаар шүүгдэгч С.С-ыг нийтийн албан тушаалтанд гэж үзсэн болно.  

Шүүгдэгч С.С нь Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/207 дугаартай тушаалаар Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ... түр томилогдож, мөн тус төвийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тус албан тушаалд шинжлэн томилогдсон байна. Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ... С.С-ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэсэн хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”, Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцод зааснаар “Оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалтнаас нь үл хамааран” гэж төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ... тушаалын тодорхойлолтод зааснаар тус албан тушаалын зорилго нь Олон улсын болон улсын чанартай авто зам, зам байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллах, төвийн удирдлагыг мэдээллээр хангах зорилго, чиг үүрэгтэй. Мөн төлбөр авах үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг ханган, төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах. Авто зам, зам байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тэврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах, орон нутгийн мэргэжлийн хяналт болон Зам, тээврийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтэн, зам хариуцагч байгууллагад мэдээллийг тогтмол өгч хамтран ажиллах албан тушаалын чиг үүрэгтэй болох нь албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзсэн болно.

4. Шүүгдэгч Б.У нь Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ... ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ... С.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван Тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, Т-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

- 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... улсын дугаартай, 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... улсын дугаартай 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр тус тус нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

- Мөн шүүгдэгч Б.У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ... С.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Ч.Б, Б.Г нарын ... улсын дугаартай 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

-... улсын дугаартай 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

-... улсын дугаартай 50 кг жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг тус тус нэвтрүүлсний хариуд бэлнээр 1,000,000 төгрөгийг,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч Б.М, Ч.Б нарын ... улсын дугаартай 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлсний хариуд Б.У-аар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн дансаар 100,000 төгрөгийг,

- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Б.Г-ийн ... /... улсын дугаараар сольсон/ улсын дугаартай 4240 кг жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлсний хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахуульд тус тус авах гэмт хэргийг үйлдэхээр бусдыг ятгаж, хахуулийн мөнгийг хүлээн авч дамжуулан өгөх зэргээр хамтран оролцсон гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч З.Э-ын /18-р хх-ийн 137-138/, гэрч Г.Х /19-р хх-ийн 01-02/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.М /22-р хх-ийн 189-190/, Ч.Б /23-р хх-ийн 35-36/, Б.Г /23-р хх-ийн 47-48/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, .... дугаартай шүүгдэгч Б.У-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 95-97/, шүүгдэгчийн өөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, нууц ажиллагааны Ц-17-ийн мэдээ 7, 8, 9, 10, 21, 22, 23, 28, 46, 47, 48, 49, 58 зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн пүүний ... томилогдон ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтанд хамаарагдахгүй боловч нийтийн албан тушаалтан С.С-тай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт нотлогдсон тул Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзнэ.

Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ахлагчийн албан тушаалын тодорхойлолтод зааснаар тус албан тушаалын зорилго нь Олон улсын болон улсын чанартай авто зам, зам байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллах, төвийн удирдлагыг мэдээллээр хангах зорилго, чиг үүрэгтэй. Мөн төлбөр авах үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг ханган, төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах. Авто зам, зам байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тэврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах, орон нутгийн мэргэжлийн хяналт болон Зам, тээврийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтэн, зам хариуцагч байгууллагад мэдээллийг тогтмол өгч хамтран ажиллах албан тушаалын чиг үүрэгтэй болох нь албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан байна. Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх”, 2 дугаар зорилтын 1-д “иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, шүүгдэгч С.С-ын албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, төлбөр авах цэгийн пүүний операторт жин хэмжээ, даац хэтэрсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгснийг шүүгдэгч Б.У нь хэрэгжүүлж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэг үйлдэх талаар ятгаж, хатгасан, хамжигчаар хамтран оролцсон. Түүнчлэн шүүгдэгч С.С-ыг өөрт нь олгогдсон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн болно.

5. Шүүгдэгч Ц.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь нэгдүгээр ... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай өөрийн нөхөр Г.Д-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ... С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 48060 кг ачаатай /бүх жин 64060 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 20,060 кг илүү жинтэй, ачаатай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй, ачаатай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Г.Д-ын /18-р хх-ийн 64-66/ мэдүүлэг, шүүгдэгч С.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.С-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ... дугаартай шүүгдэгч Ц.С-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “... дугаарын данс руу С баярлалаа утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн” гүйлгээ /5-р хх-ийн 173/, 5374174157 дугаартай гэрч М.Н-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “С баярлалаа утгатай 300,000 төгрөгийн орлого”, “500,000 төгрөгийн” зарлага /5-р хх-ийн 192, 7-р хх-ийн 112, 19-р хх-ийн 25/, нууц ажиллагааны Ц-17-гийн мэдээ 14, 15, 16 зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд сумын 1-р ... ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны 03 сарын 20-ны өдрийн ... дугаартай ажилд томилох тухай захирамж, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг үйл баримтаар нотлогдож байна.    

6. Шүүгдэгч Б.Б нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай ..., ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ... С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19-10 ДГА улсын дугаартай, 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... улсын дугаартай, 8440 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... улсын дугаартай, 3120 кг илүү жинтэй, ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд шүүгдэгч С.С-д 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ... дугаартай шүүгдэгч С.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 193-207/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 7. Шүүгдэгч Б.М нь Ч.Б-тэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн .... Б.У, ахлагч С.С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансаар 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.У-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.М /22-р хх-ийн 189-190/, Ч.Б /23-р хх-ийн 35-36/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Г.Х-ын /19-р хх-ийн 01-02/ мэдүүлэг, .... дугаартай шүүгдэгч Б.У-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 95-97/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

 8. Шүүгдэгч Б.Г нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/, ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/, ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

- Шүүгдэгч С.С, Б.У нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай, 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Б.У, С.С нарт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, нийт бэлнээр 750,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Шүүгдэгч Х.У-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... /... дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай, 10740 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... улсын дугаартай, 29650 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч тус тус нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд шүүгдэгч Х.У-т 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр иргэн О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

- Шүүгдэгч Б.Г нь “Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр ... улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” зорилгоор, шүүгдэгч Б.У-аар дамжуулан, шүүгдэгч С.С-д нөлөөлж, С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох гэрч Б.Б-ийн /20-р хх-ийн 78/ мэдүүлэг,  ... дугаартай О.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 237-250, 6-р хх-ийн 01-13, 110, 165, 19-р хх-ийн 121/, шүүгдэгчийн өөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Г /23-р хх-ийн 47-48/-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ... дугаартай шүүгдэгч Б.У-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 95-97/, нууц ажиллагааны Ц-17-гийн мэдээ 59, 72, 75, 91, Ц-15-ийн мэдээ 33, 34, 35, 39, 42, 43 зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

9. Шүүгдэгч Г.А, Г.Д, Д.Н, М.Л нар бүлэглэн,

-Шүүгдэгч Г.Д-д давуу байдал бий болгох буюу “...” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай ... улсын дугаартай, 40600 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

- Мөн ... улсын дугаартай 40120 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Х.У-рт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан О.Б-рын Хаан банкны ... дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Д зохион байгуулагчаар, шүүгдэгч Г.А, Д.Н нарыг хамжигчаар, шүүгдэгч М.Л гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч А.Н-ийн /19-р хх-ийн 65-66/, гэрч С.Ц-ийн /19-р хх-ийн 84-85/, гэрч Д.С/19-р хх-ийн 88-89/ нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Н-ын Хаан банкны ... дугаартай дансны хуулга /19-р хх-ийн 46/, шүүгдэгч Г.А-ын Хаан банкны ... дугаарын дансны хуулга /19-р хх-ийн 54/, ... дугаартай гэрч О.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 237-250, 6-р хх-ийн 01-13, 110, 165, 19-р хх-ийн 121/, нууц ажиллагааны Ц-15-ийн мэдээ 17, 18, 19  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Л нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “У-т хахууль өгөөгүй, түүнд ажлын газартаа хийж буй засвартай нь холбогдуулж дэмжлэг үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь нотлогдохгүй байна гэж үзсэн. Гэрч М.Г-ийн “... Тус байрны засварын ажилд алба хаагчдаас мөнгө аваагүй, хэлтсийн санхүүгээс засварын мөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Даргын зүгээс хандив туслалцаа авсан, бусдад хандив авсан талаараа хэлж байгаагүй. Хэлтсийн санхүүгээс шийдвэрлэж өгсөн зардлаар засварын ажлыг өөрсдөө хийж дуусгана гээд засвараа өөрсдөө хийсэн.” /17-р хх-ийн 135-136, 139-140/, гэрч Б.Д-ын “...Тухайн өрөөг 2021 оны 02 сард засварласан. Тухайн засварын ажлыг хийхдээ алба хаагчид өөрсдөө хийсэн ба нэг мэргэжлийн хүнээр зааварчлуулаад өөрсдөө хийсэн. Засварын бараа материалын хувьд алба хаагчид засварт шаардагдах бараа материал өөрсөд нь байвал авчирч өгч байсан. Миний хувьд гэрээсээ 2 уут замаск, 3, 4 хайрцаг шруп зэргийг авчирч өгч байсан. Хэлтсийн санхүүгээс засварын ажилд мөнгө гаргаж өгснийг мэдэхгүй. Тухайн үед засварын ажил хийхэд мөнгө шаардагдаж байсан ба манай замын байцаагч Ө суманд 5 жил ажилласны тэтгэмжээсээ мөнгө өгсөн гэж ярьж байсан. Алба хаагч бүр 68,000 төгрөг хураалгаад 4 ширээ, 4 шүүгээ, хувцасны сейф худалдан авсан.” /17-р хх-йн 148-149/, гэрч Д.О-ийн “...Тухайн барилгын засварын ажилд хэлтсийн 2021 оны урсгал засварын зардлаас 1,500,000 төгрөгийн засварын материалыг шийдвэрлэж өгсөн байгаа. Үүний дагуу засварын ажил 2021 оны 02 дугаар сард эхэлж тухайн сардаа 5-6 хоногийн хугацаатай хийгдэж дууссан юм. Санхүүгийн анхан шатны баримтаас харахад тухайн өрөөг засварлахад Оргил барилгын материал дэлгүүр буюу С.С гэж хүний данс руу 774,050 төгрөг, 657,500 төгрөгийг тус тус шилжүүлэн засварын материал худалдан авсан. ... тухайн жилийн урсгал засварын төсөв нь 1,200,000 төгрөг байдаг ба тухайн үеийн үлдэгдэлтэй нийлээд 1,500,000 төгрөгийг шийдэх боломжтой юм байна гээд тэр мөнгөнд тааруулж засварын ажлын материалыг худалдан авч гүйлгээ хийсэн.” /20-р хх-ийн 203/ гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзсэн. Мөн шүүгдэгч Г.Д-г жин тонн хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтэрсний дараа буюу 2021 оны 01 сарын 26-нд гэрч О.Б-ын данс руу 400,000 төгрөг шилжин орсон байдал нь хоорондоо шалтгаант холбоотой, түүнчлэн нууц ажиллагааны мэдээнд шүүгдэгч М.Л нь “засвар хийсэнтэй холбоотой мөнгө шилжүүлсэн” талаар авагдаагүй байна.

10. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

-... улсын дугаартай 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

-... улсын дугаартай 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, шүүгдэгч С.С, Б.У нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.М-тай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу ... улсын дугаартай 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, шүүгдэгч С.С, Б.У нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Б.У-ын нөхөр Б.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансаар 100,000 төгрөгийг хахууль тус тус өгсөн,

- Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүсэлтийг шүүгдэгч Б.У-аар дамжуулан шүүгдэгч С.С-д тавьж түүний Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ... албан тушаалын байдалд нөлөөлж, шүүгдэгч С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын зориуд хэрэгжүүлэхгүй байж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

- Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчиж, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15280 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.С, Б.У нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ... дугаартай шүүгдэгч Б.У-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 95-97/, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 11. Шүүгдэгч Э.Э нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40 тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх Жин-44 тонн” гэснийг зөрчиж,

 - Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 250 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Х.У-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Х.У-аас өгсөн гэрч О.Б-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч О.Б-ын /17-р хх-ийн 157-158/, гэрч Г.А-ын /19-р хх-ийн 116/ нарын мэдүүлэг, ... дугаартай гэрч О.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 237-250, 6-р хх-ийн 01-13, 110, 165, 19-р хх-ийн 121/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 1/327 дугаартай албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг тодорхойлсон жагсаалт /3-р хх-ийн 98-135/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Э нь гэрч О.Б руу ачаа ачуулсны төлбөр гэж 500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч гэрч О.Б-ын мэдүүлэгт “... миний орлого юу байдаг вэ гэхээр машин бариагүй байгаа үедээ урдаас орж ирсэн вагоноос жимс, ногоо буулгах ачигчийн ажлыг хийдэг, энэ нь өдөртөө дунджаар 50,000-100,000 төгрөгийн орлоготой юм, тэрнээс өөрөөр бол надад ямар нэгэн орлого байхгүй. Ийм учраас миний дансаар орсон орлогын мөнгөний ихэнх нь У-ын миний дансаар дамжуулан хүмүүсээс авсан мөнгө байгаа юм.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэрч О.Б нь нэг өдрийн орлогоо тодорхойлж мэдүүлсэн байгаа нь өдөрт 500,000 төгрөгийн орлого олох боломжгүйгээ илэрхийлсэн гэж дүгнэх боломжтой байна. Иймд 2021 оны 01 сарын 27-ны өдөр илүү жинтэй тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлсний дараа шүүгдэгч Э.Эрхбаяр нь 2021 оны 01 сарын 28-нд гэрч О.Б-ын буюу шүүгдэгч Х.У-ын бусдаас авах ашиг, орлого шилжүүлэн авдаг данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзсэн.

12. Шүүгдэгч И.Б нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Дөрвөн тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-32, тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38” Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авт угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн 40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг зөрчиж,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4440 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр М.Н-ын Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн буюу нийт 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С-н дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 192, 7-р хх-ийн 112, 19-р хх-ийн 25/, шүүгдэгч И.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр тогтоогдсон.

13. Шүүгдэгч Э.О нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх жин-44 тонн” гэснийг зөрчиж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн төлбөр авах цэгийн ... С.С-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.С-аас өгсөн иргэн Э.Э-ийн Хаан банкны ... дугаарын дансаар 250,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч С.Э-ийн /19-р хх-ийн 223/, гэрч Э.Б-ийн /20-р хх-ийн 13-14/ мэдүүлэг, нууц ажиллагааны магадлагаа, ... дугаартай шүүгдэгч Э.-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 172 ар тал/, гэрч Э.Э-ийн ... дугаартай Хаан банкны данс руу 2021 оны 01 сарын 29-ний өдөр ... дугаарын данснаас O гэх утсаар 1,000,000 төгрөг шилжин орсон Хаан банкны хуулга /19-р хх-ийн 226 ар тал/, нууц ажиллагааны Ц-17-ийн мэдээ 88 зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  Шүүгдэгч Э.О нь 250,000 төгрөгийг зээлээр авсан түлшний өрөнд өгсөн гэх боловч энэ тайлбар нь нууц ажиллагааны магадлагаагаар үгүйсгэгдсэн, түүнчлэн хэрэгт 250,000 төгрөгийг урьдын өр, төлбөрт тооцсоныг нотолсон нотлох баримт байхгүй байна.

Иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч Х.У, С.С, А.Х нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэж дүгнэлээ. Бусад 13 хүний тухайд өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруутай байдлаар дүгнэлт гаргаж байна.” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарын гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,400,000 төгрөгийг шүүхийн гэм буруугийн шатанд, шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,225,000 төгрөг, Б.У нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,175,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тус тус төлсөн, бусад шүүгдэгч нарын хувьд төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С, Б.У, Г.Д, И.Б, Ц.С, Д.Н, Б.Б, Г.А, Б.Г, Ч.Б, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч С.С, Б.У нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг сайн дураар төлж улсын орлого болгосон, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэж харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” байдлыг хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

- шүүгдэгч Х.У-ын эзэмшлийн Тоёота лексус 570 маркийн ... улсын дугаартай, Хово маркийн .... улсын дугаартай, Фотон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

 - шүүгдэгч С.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хаягт байрлах цехийн барилга, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хаягт байрлах орон сууц,

- шүүгдэгч Х.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө зэргийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан болно. Шүүгдэгч Х.У, С.С нарт хорих ял, бусад нэр бүхий 14 шүүгдэгчид торгох ялыг тус тус оногдуулсан болно. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олгох боломж зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Х.У, С.С нар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, нэр бүхий бусад 14 шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэв.   

Шүүгдэгч Х.У-ын өмгөөлөгч Д.А, Э.Г, Б.Б нар нь шүүгдэгч Х.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шат хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байхыг ойлгох ба шүүхийн хэлэлцүүлэг дуусаж гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Х.Уранбаярын “би шүүхээс гарах шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ” гэх мэдүүлэг нь шүүгдэгчийг гэм буруугаа сайн дураар хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Х.У, С.С нарт хорих ял оногдуулсан тул өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, нэр бүхий бусад 14 шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.

Энэ хэрэгт шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Х-ы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “...” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ... улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2.1.Шүүгдэгч Б овогт Х-ы У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр оролцсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан,

 

- 2.2. Шүүгдэгч С овогт А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр, хамтран оролцсон,

- 2.3. Шүүгдэгч Д овогт С-ийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр, хамтран оролцсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан,

- 2.4. Шүүгдэгч Б овогт Б-ын У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан  С.С-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь хатгагчаар оролцсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан С.С-ыг хахуул авахад нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсвэл хэрэгжүүлэхгүй байхыг тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хатгагчаар оролцож, хахууль авсан,

- 2.5. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1,3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан С.С-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь шүүгдэгч Б.У-тай бүлэглэж, хатгагчаар оролцсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

- 2.6. Шүүгдэгч О овогт Чийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан С.С-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь шүүгдэгч Б.У-тай бүлэглэж, хатгагчаар оролцсон,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-тай бүлэглэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С.С, Б.У нарт хахууль өгсөн,

- 2.7. Шүүгдэгч О овогт Б-ы М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-тэй бүлэглэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С.С, Б.У нарт хахууль өгсөн,

- 2.8. Шүүгдэгч М овогт Б-ийн Б-тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С.С-д хахууль өгсөн, 

- 2.9. Шүүгдэгч Ч овогт И-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С.С-д хахууль өгсөн, 

- 2.10. Шүүгдэгч Б овогт Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгсөн, 

- 2.11. Шүүгдэгч Ж овогт Э-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгсөн, 

- 2.12. Шүүгдэгч Х овогт Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С.С-д хахууль өгсөн,

- 2.13. Шүүгдэгч Ж овогт Г-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгөхөд зохион байгуулагчаар оролцсон,

- 2.14. Шүүгдэгч Г ш овогт Г-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгөхөд хамжигчаар оролцсон,

- 2.15. Шүүгдэгч Б овогт Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгөхөд хамжигчаар оролцсон,

- 2.16. Шүүгдэгч Н х овогт М-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Х.У-т хахууль өгөхөд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 3.1. Шүүгдэгч Х-ы У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

  3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 3.2. Шүүгдэгч А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 д

үгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,  

 3.3. Шүүгдэгч С-ийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

3.4. Шүүгдэгч Б-ын У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.5. Шүүгдэгч Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1,3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоо сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.6. Шүүгдэгч Ч-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.7. Шүүгдэгч Б-ы М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.8. Шүүгдэгч Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,   

3.9. Шүүгдэгч И-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,  

3.10. Шүүгдэгч Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, 

3.11. Шүүгдэгч Э-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурав сая/ төгрөгөөр торгох ялаар,   

3.12. Шүүгдэгч Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зураан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.13. Шүүгдэгч Г-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

3.14. Шүүгдэгч Г-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,  

3.15. Шүүгдэгч Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

3.16. Шүүгдэгч М-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

4.1. Шүүгдэгч Х-ы У-т оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

4.2. Шүүгдэгч С-ийн С-д оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

   4.3. Шүүгдэгч Б-ын У-д оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 16,000,000 төгрөгөөр торгох ялаар,

   4.4. Шүүгдэгч Б-ийн Г-д оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 12,400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 12,400,000 төгрөгөөр торгох ялаар,

   4.5. Шүүгдэгч Ч-ийн Б-д оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 / дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10,400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.                          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.С-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-, Х.У- нарын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Х-ы баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг торгох ялаас хассугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Б.У, И.Б, Ц.С, М.Л, Д.Н, Б.Б, Г.А, Б.Г, Ч.Б, Э.О, Э.Э, Б.М, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,400,000 төгрөг, шүүгдэгч С.С 3,225,000 төгрөг, Б.У 1,175,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд төлснийг, бусад шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, Тоёота лексус 570 маркийн ... улсын дугаартай, Хово маркийн ... улсын дугаартай, Фотон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

шүүгдэгч С.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд ... тоот хаягт байрлах цехийн барилга, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... тоот хаягт байрлах орон сууц,

шүүгдэгч Х.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн ... тоот хаягт байрлах орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө зэргийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Х.У нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч А.Х, Б.У, И.Б, Ц.С, М.Л, Д.Н, Б.Б, Г.А, Б.Г, Ч.Б, Э., Э.Э, Б.М, Г.Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 А.Ц

                    ШҮҮГЧИД                                                                    Д.Ц

           Э.Б