Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч У.Анхжаргал /томилолтоор/,

Хохирогч ... Олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ,

шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч А.Энхгэрэл,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, А.Г ,

иргэний нэхэмжлэгч Ч.М ын өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

иргэний нэхэмжлэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б ын О ийг;

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б  овогт Б ын А г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004800172 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Санхүү эрхэлсэн захирлаар 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Тоёота Ланд Круйзер 200” /Toyota Land Cruiser-200/ маркийн тээврийн хэрэгслийг “..." Төрийн бус байгууллагад хандивлан өгөх шийдвэрийг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 125,000,000 төгрөгөөр бусдад худалдан тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 141,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.А  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын худалдан авалт, захиргаа хариуцсан ажилтан болон захиргаа хариуцсан менежерээр 2012 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Хьюндэй туксон” (Hyundai Tucson-LM) маркийн тээврийн хэрэгслийг “...” Төрийн бус байгууллагад хандивлан өгөх ажлыг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Н гэх иргэнд 15,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлэн тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 15,425,190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Б.О  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Санхүү эрхэлсэн захирлаар 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Тоёота Ланд Круйзер 200” /Toyota Land Cruiser-200/ маркийн тээврийн хэрэгслийг “..." Төрийн бус байгууллагад хандивлан өгөх шийдвэрийг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 125,000,000 төгрөгөөр бусдад худалдан тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 141,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.А  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын худалдан авалт, захиргаа хариуцсан ажилтан болон захиргаа хариуцсан менежерээр 2012 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Хьюндэй туксон” (Hyundai Tucson-LM) маркийн тээврийн хэрэгслийг “...” Төрийн бус байгууллагад хандивлан өгөх ажлыг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Н гэх иргэнд 15,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлэн тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 15,425,190 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч ... Олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яаманд миний нэр англи хэлтэй хуульч, өмгөөлөгч, орчуулагч гэсэн бүртгэлтэй байдаг. Ингээд АНУ-д бүртгэлтэй “..." ОУБ-аас намайг сонгож эрүүгийн 210200480 дугаартай хэрэгт оролцуулах санал тавьсан. Би “...” ОУБ-аас тавьсан саналыг хүлээн авсан бөгөөд намайг тус байгууллагын ерөнхий нарын бичгийн дарга бөгөөд дэд ерөнхий зөвлөх Эндрью Морган /Andrew Morgan/ 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилсон. ...Америкийн Нэгдсэн Улсын Ореган мужийн Портланд хотын Анкени гудамжны 45SW тоот хаягт байрладаг “...” олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь одоогийн байдлаар дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна. Үүний дотор Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа 1999 онд байгуулж, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийн иргэд болон малчдын төрийн бус байгууллагуудыг дэмжих, сайн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр 22 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсад явуулсан зорилт, эрхэм зорилгоо амжилттай биелүүлсэн гээд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр суурин төлөөлөгчийн газраа татан буулгасан. ...“... М ” ОУБ нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа дуусгавар болгосон. Эдгээр тээврийн хэрэгслийг төрийн бус байгууллагад хандивлахаар болсон. ...  арлын дугаартай Хьюнда Туксон загварын автомашин ойролцоогоор 6,000 ам.долларын үнэлгээтэй, ...  арлын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл 32,000 ам.долларын үнэлгээтэй автомашинууд байсан. Дээрх хоёр автомашиныг төрийн бус байгууллага руу шилжүүлэх ажлыг “... М ” ОУБ-ын Санхүү хуулийн хэрэгжилтийн хэлтсийн захирал Б ын О , үйл ажиллагаа хариуцсан Б ын А  нарт даалгасан6 ...Манай “... М ” ОУБ нь Хьюнда Туксон, Тоёота Ланд Круйзер-200 загварын автомашиныг буруутай этгээдүүдээс гаргуулан авах хүсэлттэй байна. ...Гэтэл тухайн автомашинууд нь зорилтод ТББ-даа очоогүй, итгэл хүлээлгэсэн ажилтнууд өөртөө ашигтай байдлаар автомашинуудыг хэрэглэсэн, ашигласан. ...Автомашиныг биет байдлаар хүлээж авахад автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан байвал буруутай этгээдээр төлүүлнэ. Мөн орчуулагч, өмгөөлөгчийн зардал, автомашиныг хүлээж аваад хандивлах ажиллагаанд гарсан зардлыг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-214 дүгээр тал/,

-Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ......интернэшнл олон улсын байгууллага нь 1999 онд Монгол Улсад анх төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд 2021 он хүртэл ажиллаж ирсэн. Хөдөө орон нутагт манай байгууллагын талаар сайн мэддэг нэр хүндтэй байгууллага байсан. Ингээд зорилгоо Монгол Улсад хэрэгжүүлээд төлөөлөгчийн газраа хааж, өөр тусламж хэрэгтэй улс оронд нээхээр шийдвэрлэсэн. Ингээд үлдсэн гурван машиныг гурван төрийн бус байгууллагад хандивлахаар болсон боловч О , А  нар хуурамч баримт үйлдэж, тухайн гурван машиныг хувьдаа завшсан нь нотлогдож байна. Иймд манай байгууллага тухайн авто машинуудыг биет байдлаар хүлээн авч шүүгдэгч нар хохирогч нарын хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Өөрийн унаж байсан машинаа 140.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулаад шинэ машин хайж байтал миний танил Б  гэдэг машин зардаг хүнтэй уулзахад /Б ы хэдэн адуу мал над дээр байдаг/ надад Ланд-200 маркийн автомашиныг 160.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа, дугуй энэ тэр нь муудчихсан болохоор танд 155.000.000 төгрөгөөр өгье, та хөдөө, гадаа явдаг юм чинь 5.000.000 төгрөгөөр нь дугуй авч тавихгүй юу гэж хэлсэн. Ингээд би Б  руу 140.000.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 15.000.000 төгрөгийг нэр шилжүүлэхдээ өгье гэж тохирсон. Би Б аас ... УБА улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 загварын саарал өнгөтэй автомашиныг худалдан авсан. Би машинаа авсны дараа нэрээ шилжүүлж авъя гэтэл Дамдинлхагва ах хөдөө, гадаа яваад таарч өгөхгүй байна гэж хариу өгч байсан. Тэгээд би өөрийнхөө мөнгөө төлөөд худалдаад авчихсан байсан болохоор санаа зоволтгүй унаж хэрэглэж байсан. Би Б аас 155.000.000 төгрөгөөр ... УБА улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Би Б  руу шилжүүлсэн 140.000.000 төгрөгийн дансны хуулга мэдээллийг шүүх, прокурорт гаргаж өгөхөд бэлэн байна. ...Би өөрийн 155.000.000 төгрөгөөр худалдан авсан 10.000.000 төгрөгийн өртөг бүхий засвар үйлчилгээ хийсэн ... УБА улсын дугаартай автомашинаа биет байдлаар нь нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231 дүгээр тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хураалгасан Хьюнда Туксон загварын ... УАО улсын дугаартай автомашинаа нэхэмжилж байна. Намайг энэ автомашиныг худалдан авахаас өмнө гэмт хэргийн асуудал гарсан байна. Уг автомашиныг худалдан авахаас өмнө хэн нь хохирогч болоод хэн нь хэрэгт холбогдсон нь надад хамааралгүй асуудал. Би өөрийнхөө мөнгөөр, шударгаар автомашин худалдан авсан. Ийм учраас би автомашинаа биет байдлаар нь нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 222 дугаар тал/,

-гэрчээр өгсөн: ...... УАО улсын дугаартай Х.Туксон маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Энэ машиныг би одоо өөрөө жолоодоод хэрэгцээндээ ашиглаж байна. Би 2020 оны намраас хойш машин авах гээд хүмүүсээс машин сураглаад яваад байсан юм. Тэгээд тухайн ... УАО улсын дугаартай улсын дугаартай Х.Туксон маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Мишээл экспогийн тэндээс нэг эрэгтэй хүнээс 15,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нүдний шилтэй, туранхай, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан. Би тухайн хүнийг одоо танихгүй. Мишээл экспо дотор нэг цонхны үйлчилгээний газар байдаг автотээврийн салбар дээр нэрээ шилжүүлж авч байсан. Миний санаж байгаагаар энэ ... УАО улсын дугаартай улсын дугаартай Х.Туксон маркийн машин нэг байгууллагын нэр дээр байсан шиг санаж байна. Тэр байгууллагаас нь надад машин зарсан хүнд итгэмжлэл хийж өгсөн байсан. Би машины мөнгөө яаж шилжүүлж байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг Хаан банкны ... тоот данснаасаа 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөр надад ямар нэгэн мэдэж байгаа зүйл алга. Би Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг ... төрийн бус байгууллагын талаар болон С  гэх хүнийг М . ... гэх мэдүүлэг /1хх-ийн 158-159 дүгээр тал/,

-Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би өөрийн хууль ёсны машиныг биетээр буцаан авмаар байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэлгээ тогтоосон бөгөөд энэ үед надаас 80.000 төгрөг авсан гэх мэтчилэн би өөрийн машиндаа зарцуулсан мөнгө олон байгаа. Хэрэв хуулийн дагуу байгууллагын өмч гэж хураагдвал би хохирлоо мөнгөн дүнгээр төлүүлэх байх. Иймд машины төлбөр болон бусад жижиг хохирлуудаа нэмж нэгтгэн нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Гэвч Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэсэн байх тул машины биет байдлаар авах саналтай байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний хариуцагч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би А гаас 4.000.000 төгрөг авсан. Тухайн 4.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгөхөд бэлэн байгаа. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 дугаар тал/,

-гэрчээр өгсөн: ...А  нь өөрийнхөө дансыг А д ашиглуулаад 15.000.000 төгрөгийг нь аваад өгчихсөн юм байна лээ. Би А д ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж үг зааж өгөөгүй. Харин сүүлд нь би ямар хүн мэдүүлэг авч байна гэж асуусан. Учир нь манай байгууллагын машинуудыг О , А  нар авсан гэдгийг Л   бид хоёр цагдаад мэдэгдэх гэж байсан чинь Л   Веэнди захирал руу мэйл бичээд мэдэгдсэн байсан. ...Автомашиныг хууль бусаар бусдад худалдан борлуулахад би оролцоогүй. ...эрх мэдэл надад байхгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 170-174 дүгээр тал/,

 

Иргэний хариуцагч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б  надад 2.000.000 төгрөг өгсөн. ...Өөрийн авсан 2.000.000 төгрөгийг гаргаж өгөхөд бэлэн байна. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 29-30 дугаар тал/,

Гэрч О.М н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би “...” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2021 оны 4 дүгээр сард ... М  олон улсын байгууллагын Сэлэнгэ аймагт оршин суугаа бие төлөөлөгч О  гэж хүн надад манай байгууллага одоо үйл ажиллагаагаа зогсоож байна,  манай байгууллагаас тавилга, автомашиныг хамтарч ажиллаж байсан байгууллагууддаа өгөх гэж байна, та манай байгууллагаас юу авмаар байна гэж хэлэхээр нь Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг авах хүсэлт гаргая гэж хэлсэн. Тэр өдрөөс хэд хоногийн дараа би Булган аймагт байж байхад О  надтай ирж уулзаад танай байгууллага дээр Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл өгөх нь үндсэндээ шийдэгдэж байна, тийм болохоор та албан ёсны хүсэлтээ өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. ...О т миний нэрийн өмнөөс хүсэлт гаргаад энэ машиныг аваад өгөөч гэж өөрийнхөө тамга, бланк, улсын бүртгэлийн гэрчилгээг О гээр өгөөд явуулсан. Тэгээд 2021 ны 5 дугаар сард ... байгууллагаас над руу залгаад Ланд Круйзер-200 маркийн автомашиныг танай байгууллагын нэр дээр шилжүүлчихлээ, улсын дугаар болон гэрчилгээг нь шинэчлээд авсан байна гэж ярьсан. Автомашиныг О  захиралд хүлээлгээд өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би О  захиралтай ярихад бүх юм болсон, би бүгдийг нь зохицуулаад болгосон байгаа гэж ярьсан. Тэрнээс хойш 2021 оны 6 дугаар сард ...би О т надад суудлын тэрэгний хэрэг алга байна, харин чи надад ард талдаа хөдөлгүүртэй кузовтой автомашин аваад өгчих гэж хэлж байсан. О  надад би танд 5.000.000 төгрөг өгье, та мөнгө нэмээд машин авчих гэхээр нь би тийм машин чинь 20 орчим сая төгрөг байдаг юм байна, чи надад 10 орчим сая төгрөг өгчих гэхэд би танд 6.000.000 төгрөг өгье гэж хэлээд 2-3 хоногийн дараа миний данс руу 6.000.000 төгрөг орж ирсэн. Тэр Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг би хүлээн аваагүй. Би тийм талархал илэрхийлэх албан бичиг хүлээлгэж өгөөгүй. Албан бичигт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Би Б.Г гэх хүнийг танихгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-81 дүгээр тал/,

Гэрч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ......пс Интернэшнл М  олон улсын байгууллага нь 2021 оны 5 дугаар сард татан буугдсан ба тухайн үөд байгууллагын эд хөрөнгийг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлана гэх яриа гарсан. Тухайн яриаг би сонсоод “...” ТББ-ын захирал О.М  ахад хэлж байсан. О.М  ах 2021 оны 6 дугаар сард санагдаж байна, утсаар залгаад баярлалаа, чиний хэлснийг сонсоод хөөцөлдөөд нэг машин авахаар болж хуваарилагдсан байна гэх зүйл ярьж байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88, 91-92 дугаар тал/,

Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2007 оноос өнөөдрийг хүртэл “...” Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт ажиллаж байна. Би “...” төрийн бус байгууллагад огт ажиллаж байгаагүй. Энэ төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар М  байна. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний найз Б.О  утсаар залгаад “...” Олон улсын байгууллагаас "..." төрийн бус байгууллагад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авто машин хүлээлгэн өгөхөөр болсон юм, машин хүлээж авах актанд гарын үсэг зураад өгөөч гэж надад хэлсэн. Би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өглөө Б.О ийн ажилладаг "...” Олон улсын байгууллагын оффис дээр очиж авто машин хүлээж авсан актад гарын үсэг зурсан, машин нь байгаагүй болохоор ямар машин хүлээж авсан талаар нь хэлж М  байна. ..." ТББ-аас "...” ОУБ-д талархал илэрхийлсэн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авто машин хүлээлцэх актад гарын үсэг зурах үедээ харсан. Тухайн бичиг Б.О т байсан. Намайг харах үед гарын үсэг зурагдсан, байгууллагын тэмдэг дарагдаж баталгаажсан бичиг байсан. Би ажилдаа явах замаараа орсон болохоор их яаруу явж байсан юм. Тэр бичгийн толгойн хэсгийг харахад талархал илэрхийлсэн утгатай байсан, бүрэн уншиж танилцаагүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96 дугаар тал/,

            Гэрч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тээврийн хэрэгсэл худалдан авч буцаагаад зарж борлуулдаг хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Энэ ажлаа хийгээд 12 жил болж байна. Би Үнэгүй.мн сайтад автомашин худалдаж авна гэсэн зар байрлуулсан байсан. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр миний гар утас руу энэ О  гэх хүн залгаад машин авах уу, 2017 онд үйлдвэрлэгдсэн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би шууд 125,000,000 төгрөгөөр зарна гэвэл үзье гэхэд О  гэх хүн за гээд Циркийн тэнд байдаг номын сангийн ойролцоо уулзаад би машиныг нь үзээд авсан. О  гэх хүн тухайн үед нөхөртэйгөө явж байсан ба би тухайн машиных нь үнэ болох 125,000,000 төгрөгийг О ийн данс руу өөрийн Хаан банкны данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн. Энэ машиныг би Б  гэх хүнд зарсан шиг санаж байна. О  гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, урьд өмнө харж байгаагүй, машин худалдаж авахдаа л харсан. Миний худалдаж авсан тээврийн хэрэгсэл мөнгөлөг өнгийн 2017 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Т.Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Бидний дунд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал үлдээгүй. ...Би А.Б ийн хамт ... тоот дансыг хамтран эзэмшдэг юм. ...Би “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг Б.О тэй 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулж ... УБА улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б  гэх хүнд уг автомашиныг худалдсан. ... УБА улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж авалгүй шууд Б ы нэр дээр шилжүүлсэн. ...Баянгол дүүрэг, ТБД Андууд үйлчйлгээний төвийн замын урд талд байрлах Panasonic-той байранд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газар “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус нотариатаар батлуулж байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 108-112 дугаар тал/,

Гэрч М.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...уг машиныг би өөрийн танил М  ахад 155.000.000 төгрөгөөр зарчихсан байгаа.. ...Машин өгөх үед тухайн машинд хориг тавьсан гэдгийг мэдээгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 115-116 дугаар тал/,

Гэрч П.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би уг машиныг Б  гэдэг автомашины ченжээс 150.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд буцаагаад Б д худалдсан. Уг машиныг Б  Хэнтий аймгийн морь уядаг М  гэдэг хүнд өгсөн гэж байсан. Ийм учраас машин надтай хамааралгүй, тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 дугаар тал/,

Гэрч Ц.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би “...” ТББ-ын нэр дээр “... монгол” ОУБ-с Хьюнда Туксон загварын автомашиныг хүлээн аваагүй. Учир нь намайг Архангай аймагт гэртээ байхад А  над руу утсаар залгаад "намайг ОУБ-даа олон жил ажилласан гээд жижиг тэрэг авбал ав гээд байна, тэгэхдээ төрийн бус байгууллагын нэр дээр өгнө гээд байна, та төрийн бус байгууллагынхаа тэмдгийг дараад, гарын үсгээ зураад явуулчих” гэхээр нь би хаширлаад “тэгж болох юм уу, тамга тэмдэгтэй юм чинь хэцүү шүү дээ” гэж хэлтэл А  “зүгээр ээ, ямар ч асуудалгүй” гэхээр нь би А д итгээд 2 ширхэг цагаан цаасан дээр төрийн бус байгууллагынхаа тамгыг дараад дээр нь гарын үсгээ зураад явуулсан. ..."... монгол" ОУБ-аас манай ТББ-д автомашин олгохоор болсон талаар надад мэдэгдээгүй. Харин А  "... монгол" ОУБ-аасаа автомашин авах гэж байгаа талаараа ярьж байсан. ...Сүүлд нь А  над руу залгаад "машинаа авчихлаа, баярлалаа ахаа" гээд над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Надад өгсөн 1.000.000 төгрөгийг би "А  машин аваад баярласан сэтгэлээ илэрхийлж байна" гэж ойлгосон. Тэрнээс биш А  миний явуулсан бичгээр цаанаа юу хийсэн гэдгийг би мэдээгүй. А г буруу замаар олсон 1.000.000 төгрөгөө надад өгч байна гэж ойлгоогүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 дүгээр тал/,

Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...С  ах 2021 оны 5 дугаар сарын сүүлээр миний ... дугаар руу залгаад манай байгууллага машин авч байгаа юм, би чамайг итгэмжпэгдсэн төлөөлөгч гээд албан бичиг хийгээд явуулчихсан. Чи ... гээд байгууллага дээр очоод авчих гэсэн. Үүний дагуу би ... гээд байгууллага дээр очоод Х.Туксан маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг аваад Хөсөг трейд дээр очоод С  ахын ... төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлээд Архангай аймгийн улсын дугаар авсан. Тэгээд энэ өдрийн маргааш нь бил үү нөгөөдөр нь би дахиж ... гэдэг байгууллага дээр очоод Х.Туксан маркийн тээврийн хэрэгслийг очиж аваад гэрийнхээ гадаа авчирсан. Наад машиныг чинь нэг хүн ирж авна гэсэн ба нэг эмэгтэй хүн ирээд тухайн тээврийн хэрэгслийг ирж авсан. Махлагдуу 40 гаран насны эмэгтэй хүн байсан. ...Би 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Солонгос улсаас ирсэн юм. Тухайн үед тусгаарлалтад байж байгаад гараад А  гэх ... гэх газар ажилладаг найзтайгаа 2021 оны 5 дугаар сарын сүүлээр байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ уулзсан чинь "..." Олон улсын байгууллагаас очоод ... аас явж байна гэж хэлээд машины бичиг баримт, улсын дугаар авчих" гэхээр нь би түүнд тус болох гээд очоод машины бичиг баримт, улсын дугаарыг нь авсан юм. Тэр нь Хьюндай Туксон маркийн автомашины бичиг баримт, улсын дугаар зэрэг байсан. Би түүнийг авахдаа ...ын оффиссоос орж авсан. ...Хьюндай Туксон маркийн автомашиныг бол биет байдлаар нь огт хараагүй. Би зөвхөн улсын дугаар, бичиг баримтыг нь л харсан. Тэгээд улсын дугаар, бичиг баримтыг нь ...-оос авч гадаа хашаанд машинд сууж байсан хүнд өгсөн. Тэр машиныг нь бол огт хараагүй, бусдад шилжүүлээгүй юм. Надад уг машины бичиг баримт, улсын дугаарыг ...оос очиж аваад гадаа машинд сууж байгаа хүнд өгөх талаар Б.А  нь надад даалгасан. Б.А нь надад анх бол хандивлаж байгаа гэж хэлээгүй. ...оос ...  руу шилжиж байгаа юм, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хэлээд очоод бичиг баримтыг нь авчих" гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 150-156 дугаар тал/,

Гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Үнэндээ бол А  над руу залгаад Хаан бакны данс байна уу гэхээр нь би ... дугаарын дансаа өгсөн. Тэгтэл миний дансанд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийн орлого орж ирсэн. А  над руу залгаад мөнгө орсон уу гэж асуухад нь би дансаа шалгаад үзэхэд 15.000.000 төгрөг орсон байсан. Тэгээд А  наад мөнгөө гаргаад өг гэхэд ажил тарах цаг болсон байхаар нь маргааш аваад өгье гэж хэлээд маргааш нь Өргөө кино театрын замын урд байрлах Хаан банкнаас мөнгөө авах гээд дараалалд зогсож байхад А  банкны гадна Делика машинтайгаа ирсэн байсан. Ингээд би банкнаас мөнгө авч гарч ирээд А гийн машины хойд талын суудал дээр сууж байгаад 15.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Би А д банкнаас мөнгө авч өгөөд ямар нэгэн шан харамж аваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 166-167 дугаар тал/,

Гэрч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Архангай аймгийн төрийн бус байгууллагын хүн машин өгсөнд баярлалаа гээд надад 2.000.000 төгрөг өгсөн юм байна гэж би ойлгосон. Уг 2.000.000 төгрөгийг Б  надад өгсөн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178 дугаар тал/,

Гэрч Ж.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ......М " ОУБ-ын ажилтан нарын хувийн хэрэг болон байгууллагатай холбоотой бусад баримт бичгийг АНУ-ын Портланд хотод байрлах толгой байгууллага руугаа явуулсан. Харин надад Б.О , Б.А  нарыг ажилд томилсон тушаал байгаа. Ажилд томилсон тушаал нь Монгол Улсын хуулийн дагуу үйлдэгддэг баримт бичиг тул АНУ руу явуулах шаардлагагүй гэсэн бөгөөд би хуулбар хувийг өөр дээрээ хадгалж үлдсэн байгаа. Хүний нөөцийн мэргэжилтнээс ажилчид тэтгэвэрт гарах үедээ ч юм уу, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шаардлагатай болсон тохиолдолд надаас лавлаж асуугаад хуулбар авах тохиолдол олон байдаг юм. ...Б.О ийг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн “...М " ОУБ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар томилсон. Б.А  2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Худалдан авалт хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж байгаад Захиргаа хариуцсан захирлаар томилогдсон. Би дээрх ажилчдын ажилд томилсон тушаалын хуулбарыг авчирсан байгаа. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 дугаар тал/,

“... Интернэйшнл” Олон улсын байгууллагаас Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамаар дамжуулж Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл, гомдол, хавсралт баримтууд /1хх-ийн 27-39 дүгээр тал/,

Хөрөнгө шилжүүлэх маягт, түүний орчуулга /1хх-ийн 40-41, 57-58 дугаар тал/,

“... Интернэйшнл” Олон улсын байгууллагаас Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг “...” ТББ Б.Г ад шилжүүлэх гэрчилгээ, тээврийн хэрэгсэл шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх захидал, албан бичиг /1хх- ийн 42-47 дугаар тал/,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоход: “...31-43 УБУ улсын дугаартай, ...  арлын дугаартай, Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “... Интернейшнл” гэх гэрчилгээний хуулбар /1хх-ийн 49 дүгээр тал/,

2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай:..Булган аймгийн “...” Төрийн бус байгууллагаас “...” Олон улсын байгууллагад гэж хүргүүлсэн “Талархал илэрхийлэх тухай...” албан бичиг, “...” төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 50, 51-52, 53-54 дүгээр тал/,

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоход: “...37- 41 БУА улсын дугаартай, ...  арлын дугаартай, Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “...” ТББ гэх гэрчилгээний хуулбар /1хх- ийн 56 дугаар тал/,

“...” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан бланк, дарагдсан тамга /1хх-ийн 82-83 дугаар тал/,

2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх- ийн 40-41 дүгээр тал/,

“Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, өмчлөгчдийн талаарх мэдээлэл, хувийн хэргийн хуулбар баримтууд /2хх-ийн 43, 53-64 дүгээр тал/,

“Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /2хх-ийн 67-68 дугаар тал/,

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 268 дугаартай тогтоол /2хх-ийн 103-104, 105-107 дугаар тал/,

2022 оны 8 дугаар саоын 22-ны өдрийн хойшлуулшгүй ажиллагааны үед эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 108-109, 110-111 дүгээр тал/,

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/1327 дугаартай Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн албан бичиг, хавсралтаар ирүүлсэн “... Интернэйшнл” Олон улсын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаал, холбогдох баримтын хуулбарууд /2хх-ийн 120-122, 123-125, 126-131 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.О ийн ажилд томилогдсон тушаал, шийдвэрийн хуурбарууд /2хх-ийн 134 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх: “...2013 оны 9 сараас 2021 оны 5 дугаар сарыг дуустал тасралтгүй ... интернэйшнл М  ажил олгогч...” гэх тодорхойлолт /Зхх-ийн 21 -25 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1115 дугаартай дүгнэлт /2хх-ийн 137-140 дүгээр тал/,

Хуулийн этгээдийн /.../ улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төрийн бус байгууллагын дүрэм зэрэг баримтын хуулбарууд /2хх- ийн 223, 237-247 дугаар тал/,

Хуулийн этгээдийн ... / улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 248-250, Зхх-ийн 1-8 дугаар тал/,

Б.Г ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Зхх-ийн 31-35 дугаар тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 125-126 дугаар тал/,

Б.О ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ... дугаартай 4 хуудас дансны хуулганд үзлэг хийхээр тогтов. Уг дансны хуулганы Раде 2 оf 3 дугаартай хуудаст 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дээгийгээс” гэх утгатайгаар 6.000.000 төгрөгийг ... дугаартай данс руу шилжүүлсэн байсныг шар өнгийн тодруулагчаар тодруулав. Хаан банкны ... дугаартай данс нь О.М н нэр дээр бүртгэлтэй данс болно.” Б.О ийн Хаан банкны ... тоот дансны хуулга /Зхх-ийн 131, 137 дугаар тал/,

О.М н Хаан банкны ... тоот дансны хуулга /Зхх-ийн 169 дүгээр тал/,

“... Интернэйшнл” Олон улсын байгууллагаас Хьюндэй туксон (Hyundai Tucson) маркийн тээврийн хэрэгслийг “... ” ТББ С.Б т шилжүүлэх гзрчилгээ, тээврийн хэрэгсэл шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх захидал, албан бичиг /1хх-ийн 60-65 дугаар тал/,

2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоход: “...44- 77 УНТ улсын дугаартай, ... арлын  дугаартай, Хьюндэй Туксон (Hyundai Tucson) маркийн тээврийн хэрэгслийн            өмчлөгчөөр “...” гэх гэрчилгээний хуулбар /1хх-ийн 66-67 дугаар тал/,

2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Архангай аймгийн “... ” нийгэмлэг Төрийн бус байгууллагын захирал С.С гээс “...” олон улсын байгууллагад “Талархал” гэж хүргүүлсэн албан бичиг, “... ” нийгэмлэг Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 68-71 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Зхх-ийн 36-39 дүгээр тал/,

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоход: “...46- 42 АРХ улсын дугаартай, ...  арлын дугаартай, Хьюндэй Туксон (Hyundai Tucson)  маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “...  ТББ” гэх гэрчилгээний хуулбар /1хх-ийн 72 дугаар тал/,

2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх- ийн 40-41 дүгээр тал/,

Хьюндэй Туксон (Hyundai Tucson) маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, өмчлөгчдийн талаарх мэдээлэл, хувийн хэргийн хуулбар баримтууд /2хх-ийн 43, 44-53 дугаар тал/,

Хьюндэй Туксон (Hyundai Tucson) маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /2хх- ийн 75-76 дугаар тал/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 93-94, 4хх-ийн 76-80 дугаар тал/,

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/1327 дугаартай Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн албан бичиг, хавсралтаар ирүүлсэн “...” Олон улсын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаал, холбогдох баримтын хуулбарууд /2хх-ийн 120-122, 123-125, 126-131 дүгээр тал/,

Б.А н ажилд томилогдсон тушаал, шийдвэрийн хуулбарууд /2хх-ийн 133-135 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх “...2013 оны 01 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарыг дуустал тасралтгүй ... М  ажил олгогч...” гэх тодорхойлолт /Зхх-ийн 26-30 дугаар тал/,

Хуулийн этгээдийн /.../ улсын бүртгэлийн лавлагаа, үүсгэн байгуулагдсан мэдээлэл, дүрэм зэрэг баримтын хуулбарууд /2хх-ийн 223, 224-236 дугаар тал/,

2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх- ийн 127-128 дугаар тал/,

Ч.Н ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ... тоот, Г.А ын нэр дээр бүртгэлтэй Хаан хөгжлийн банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийхээр тогтов. Хаан, Хөгжлийн банкны ... тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ “Purchase cashout $15000000” гэх утгатайгаар хийгдсэн байна. Хаан банкны ... тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийн орлого орж, тус данснаас 18-ны өдрийн 15,025,490 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Үзлэгээр гэрч Ч.Н нь Г.А ын Хаан банкны данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн болох нь дээрх дансны хуулгаар тогтоогдож байна ” гэх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх- ийн 129-130 дугаар тал/,

“...Ц.С гийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны ... тоот, Б.А н нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансны хуулганд узлэг хийхээр тогтов. Төрийн банкны ... тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ "... " гэх утгатайгаар хийгдсэн байна. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ "... " гэх утгатайгаар хийгдсэн байна.” Ч.Н  ын Хаан банкны ... тоот дансны хуулга /Зхх-ийн 197, 202 дугаар тал/,

Ц.С гийн Төрийн банкны ... тоот дансны хуулга /Зхх-ийн 235 дугаар тал/,

Шүүгдэгч Б.А н Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансны хуулга /4хх-ийн 32 дугаар тал/,

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /4хх- ийн 45 дугаар тал/,

Г.А ын Хаан банкны ... тоот дансны хуулга /4хх-ийн 46 дугаар тал/,

Шүүгдэгч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хандивлах шийдвэрийг захирал өөрөө гаргасан. Түүний дараа хандивын зүйлийг хүлээлгэн өгөх ажлыг А  бид хоёрт даалгасан. ...М  ах өөрөө тамга, тэмдгээ над руу явуулсан байсан болохоор түүний гуйлтыг биелүүлсэн. Тус компанийн тамга тэмдэг нь ирсэн, захирал нь өөрөө зөвшөөрсөн байгаа юмаа гэж хэлсэн. Би Г ад хэлсэн. ...Би Ланд Круйзер-200 автомашиныг 125.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад тодорхой хэмжээний мөнгийг тус машиныг засаж сэлбэхэд, бусад мөнгийг би өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 248-250 дугаар тал/,

Шүүгдэгч Б.А н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Туксон машиныг Н  руу шилжүүлэхдээ өөрийн биеэр Мишээл экспо худалдааны төвийн урд байрлах нэг цэгийн үйлчилгээнд хандаж байсан. ...А тай Өргөө кино театрын урд байрлах Хаан банкнаас 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авсан. ...Туксон машиныг би бусдад зарж борлуулсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 18-20 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ээс: ...Захирал төрийн бус гурван байгууллагад гурван автомашиныг хандивлах шийдвэрээ гаргасны дараа А  бид хоёрт машинуудыг хүлээлгэн өгөх ажлыг даатгасан байсан. Талийгаач М  ах манай байгууллагатай маш удаан хамтарч ажилласан ба олон талын ажил гүйцэтгэсэн байсан тул би М  ахтай уулзахад надад өөрийнх нь өмнөөс хүлээн авах ажлыг даатган, тамга тэмдгээ хүлээлгэн өгч, мөн сэтгэлийн илэрхийлэл болгон баярласнаа илэрхийлсэн байдаг. Тэгээд би хүний гуйлтыг хэрэгжүүлж байна гэж ойлгоод машиныг шилжүүлэн авах ажлыг хариуцаж ажилласан. Харин сүүлд энэ үйлдэл нь буруу байсан гэдгийг гэмшиж ойлгосон. Тухайн үедээ хэрэв би буруу зүйл хийж байснаа мэдсэн бол өөрийн нэр дээр машиныг шилжүүлэхгүй байх байсан. Би маш их гэмшиж байна... гэж;

 

Шүүгдэгч Б.А гаас: “...Би тухайн олон улсын байгууллагад 2012 оноос хойш үйл ажиллагаа болон худалдаа харилцааг хариуцан ажиллаж байсан. Энэ байгууллага 2021 онд үйл ажиллагаагаа зогсоохтой холбоотойгоор хамтарч ажиллаж байсан байгууллага руу машинуудыг хандивлах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу ..., ...  гэх мэт гурван газарт автомашиныг хандивлахаар болсон. Үүний дагуу төрийн бус байгууллагад машиныг гардуулах ажлыг О  бид хоёрт манай байгууллагаас даалгасан. ... ийн захирал С  ах манай байгууллагатай олон жил хамтарсан тул бие биенээ мэддэг байсан ба би тухайн шийдвэрийн талаар С  ахад танилцуулсан. Ингээд би С  ахад тухайн автомашин надад хэрэгтэй байгаа талаар хэлж, хүсэлт гаргасан. Үүний дагуу С  ах над руу өөрийн бичиг баримтыг өгсөн бөгөөд тухайн үед цар тахалтай хөл хориотой байсан тул С  ах над руу өөрийн байгууллагын гэрчилгээг шуудангаар явуулсан. Автотээврийн газар ... рүү машиныг шилжүүлсний дараа манай байгууллагын жолооч ах Б  ах манай дүү хямд машин сонирхож байна гэхээр нь тухайн машиныг би Б  ахын дүү Н д шилжүүлсэн байгаа. Н  надад 15 сая төгрөг шилжүүлэх гэхээр нь би А ын дансыг өгсөн. Маргааш нь А  надад өөрийн данснаас 15 сая төгрөгийг бэлнээр гарган өгсөн бөгөөд би тухайн мөнгийг аваад Б  ахтай уулзаад мөнгөө бэлнээр аваад ирлээ гээд баярлалаа гэх үүднээс Б  ах болон С , Э  ах нарт тодорхой хэмжээний мөнгийг өгсөн байгаа. Би хууль зүйн мэдлэггүй тул өөрийн үйлдлийг хууль бус гэж бодоогүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.О  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Санхүү эрхэлсэн захирлаар 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Тоёота Ланд Круйзер 200” /Toyota Land Cruiser-200/ маркийн тээврийн хэрэгслийг “..." Төрийн бус байгууллагад хандивлан өгөх шийдвэрийг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 125,000,000 төгрөгөөр бусдад худалдан тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 141,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.А  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын худалдан авалт, захиргаа хариуцсан ажилтан болон захиргаа хариуцсан менежерээр 2012 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Хьюндэй туксон” (Hyundai Tucson-LM) маркийн тээврийн хэрэгслийг “...” Төрийн бус байгууллагад хандивлан өгөх ажлыг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Н гэх иргэнд 15,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлэн тээврийн хэрэгслийг завшиж, “...” олон улсын байгууллагад 15,425,190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд ...олон улсын байгууллагад битүүмжилсэн автомашинуудыг биет байдлаар олгож, үнэлгээний хэмжээгээр тогтоосон хохирлуудыг шүүгдэгч нараас гаргаж иргэний нэхэмжлэгч нарт олгох, мөн ...  ХХК-д 15.000 төгрөгийн орчуулгын төлбөрийг Б.О ээс гаргуулах, машины үнэлгээ хийсэн 88.000 төгрөгийг Б.А гаас гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.О ийн өмгөөлөгч А.Энхгэрэлээс: ...Улсын яллагчийн дүгнэлттэй зарим зүйлээр санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Б.О  машиныг зарсан мөнгөн дүнг өөртөө завшсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирол төлөхөө илэрхийлсэн. Улсын яллагч 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байхдаа гэж тодорхойлдог. Мөн 2021 онд автомашиныг шилжүүлэх ажилд томилон ажиллаж байхдаа гэж дүгнэлтэд бичсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс машиныг шилжүүлэх үүрэгтэй болсон үеэс хэрэг эхэлсэн гэж үзэж байна. М  гэх захирал өөрийн өмнөөс машиныг авахыг хүлээн зөвшөөрсөн тул тамга тэмдгийг шилжүүлсэн гэж ойлгож байна. Энэ хүсэлт нь итгэмжлэл олгож байна гэж харж байна. Үйлдлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс өнгөрсөн 8 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул зөвтгөхийг хүсэж байна. Мөн санхүү эрхэлсэн ажлыг хасаж байсан боловч ямар эрх нөлөөг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн талаар нотолж чадсангүй. Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...олон улсын байгууллагын төв байгуулалагаас Монгол Улсад байх төлөөлөгчийн газрыг татан буулгах шийдвэр гарсан байгаа. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж зүйчлэх ёстой гэж тайлбарлаж байгаа дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх бус өөрийн компанид машиныг шилжүүлсэн үйлдэл нь завших үйлдэлд хэрэглэсэн арга гэж харж байна. Иргэний нэхэмжлэгч М  нь нэхэмжлэгчээр тогтоосон боловч хэрэгт 155.000.000 төгрөг төлсөн баримт байхгүй байгааг шүүх анхаарч өгнө үү. Шударга эзэмшигчийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр хангалттай ярьсан тул тухайн саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.А н өмгөөлөгч М.Дэлгэрнасангаас: ...А  нь үйлдсэн гэмт хэрэг дээр маргаагүй, бүх зүйлийг анхнаасаа үнэн зөв мэдүүлснийг дурдмаар байна. Нөгөө талаар энэ хэрэг дээр улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ 9 жил ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан мэтээр дүгнэсэн байх тул үүнийг залруулмаар байгаа юм. Төслийн зохицуулагч хэний ч нөлөөгүйгээр шийдвэр гаргаснаар автомашиныг хандивлах шийдвэр гарч, үүний дараагаар хандивлах үйл ажиллагааг шүүгдэгч нарт даалгасан нөхцөл байгаа юм. Харин шүүгдэгч нар энэ ажлыг хүлээн авсныхаа дараа гэм буруутай үйлдэл хийсэн. ...  төрийн бус байгууллагын захиралд миний үйлчлүүлэгч бүх зүйлээ үнэн зөв ярьж, С  гэх захирал өөрийн тамга тэмдгийг шилжүүлсэн байгаа юм. Үүний дагуу А  автомашиныг зарж борлуулаад хамт ажиллаж байсан ах нартаа мөнгө өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.А н өмгөөлөгч А.Г аас: ...Давхар зүйлчлэлтэй гэмт  хэрэг гэж ярьж байна. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар ярих ёстой. Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Учир нь энэ зүйл ангийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж байгаа. Энэ нь ялыг хөнгөрүүлэх шалтгаан болно гэж үзэж байна. Хохирлын хувьд санал зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл машины үнэлгээ хийсэн зардлыг тухайн этгээд өөрөө төлнө. Харин шүүхээс тогтоосон бусад хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байна... гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч ... Олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гаас: ...Манай зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Манай байгууллага тухайн автомашинуудыг биет байдлаар буцаан авах бөгөөд энэ машинууд бусад төрийн бус байгууллагад шилжин очих ёстой. Энэ шилжүүлэх ажлыг надад хариуцуулсан. Мөн тухайн автомашинуудыг Улаанбаатар хотод авч, хөдөө орон нутгаас автомашиныг авчрах зардлыг буруутай этгээдүүдээс гаргуулах нь зүйтэй. Тэгэхээр манай байгууллага тухайн автомашинуудын шударга эзэмшигч байх тул машинуудыг биет байдлаар авах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч нар өөрсдийгөө шударга эзэмшигч гэж байх боловч Н ын хувьд түүний ах Б  машиныг шударга биш гэдгийг мэдэх боломж байсан тул Н  шударга эзэмшигч биш болж байна. Харин М  өөрийн машиныг шалгаж авах үүргээ биелүүлээгүй, шууд мөнгийг нь шилжүүлсэн байдаг тул шударга эзэмшигч биш. Энэ автомишин Монголд үлдэх ёстой. Иймд дараагийн хандив хүлээн авах байгууллагад автомашинуудыг шилжүүлнэ. Шүүгдэгч нарын үйлдэл маш буруу байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Иргэний нэхэмжлэгч Ч.М  ын өмгөөлөгч Б.Цэрэндолгороос: ...М  гэх хүн О ийн баримтад гарын үсэг зураагүй, тамга тэмдэг өгсөн гэдэг бөгөөд энэ нь нотлогдож байна. Энэ хүн хуурамч баримт бичиг үйлдэж машиныг шилжүүлснээс болоод 6-7 хүн хохирч байна. О ийн холбогдох гэмт хэрэг гарсан үндэслэл албан тоот байдаг. Энэ хэрэгт М ыг иргэний нэхэмжлэгчээс гадна, хохирогчоор тогтоох ёстой байсан ба Хэнтий аймагт амьдардаг, өөрийн машиныг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хураалгасан. Татан буугдсан компанийг би хохирсон гэж үзэхгүй байгаа. Түүнчлэн энэ хэргийг би давхар зүйлчлэлтэй байх ёстой гэж ойлгож байгаа бөгөөд үүнийг шүүх тогтоох ёстой. Машин битүүмжлэгдсэнээс хойш миний үйлчлүүлэгч маш ихээр хохирч байх бөгөөд шүүгдэгч О  өөрийн хийсэн гэм буруудаа огтхон ч дүгнэлт хийгээгүй харагдаж байна. М ын машин 141.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх боловч М  өөрийн машиныг биет байдлаар авах хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч татвар төлөөд, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаагүй тул шударга ёсны эзэмшигчийн хувьд тухайн машиныг миний үйлчлүүлэгчид буцаан шилжүүлж өгнө үү. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Н аас: ...Намайг шударга бус эзэмшигч биш гэж байх бөгөөд тайлбарлахдаа Б  ахыг шударга бус гэдгийг мэдэх боломжтой гэж байна. Бид хоёр төрсөн ах дүү биш би өвөөгөөр овоглодог. Тухайн үед би жижиг машин авах сонирхолтой байсан бөгөөд таньдаг хүмүүстээ энэ талаар хэлж байсан. Ингээд байж байтал Б  ах манай дүүгээр дамжуулж ийм машин байна гэж танилцуулсан. Тухайн машиныг би харахад их хөөрхөн санагдсан. Мөн тухайн машин миний зарсан машины үнэтэй ижилхэн байсан тул би машиныг авна гэдгээ хэлсэн. Иймд би тухайн машиныг 2-3 хоногийн дараа худалдаж авсан байгаа. Би өмнө нь машин худалдаж авахад ямар ч машин нь асуудал гаргадаггүй байсан тул ямар зорилготой, ямар учиртай машин байгааг Б  ахаас асуугаагүй. Ингэж асуувал хэн нэгэнд эвгүй санагдах байсан байх. ...манай байгууллагад гоё үйл ажиллагаа явуулж байсан байна. Гэвч намайг шууд Б  ахтайгаа нэгдсэн мэтээр ярьж байгаад харамсалтай байна. Түүнчлэн байцаагч намайг та хэн гэж дугаарт мөнгө шилжүүлсэн бэ гэхээр нь хайгаад гарч ирэхгүй байхаар нь Хаан банкнаас очиж лавлахад дансны дугаар нь гарч ирэхгүй байсан. Ингээд банкны эрхлэгчээс би баримт олж аваад цагдаад өгч байсан... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэгт холбогдох үедээ “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Тоёота Ланд Круйзер 200” /Toyota Land Cruiser-200/ маркийн тээврийн хэрэгслийг “..." Төрийн бус байгууллагад хандивлан өгөх шийдвэрийг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 125,000,000 төгрөгөөр бусдад худалдан;

 Шүүгдэгч Б.А  нь “...” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын худалдан авалт, захиргаа хариуцсан ажилтан болон захиргаа хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдах шалтгаанаар байгууллагад ашиглагдаж байсан “Хьюндэй туксон” (Hyundai Tucson-LM) маркийн тээврийн хэрэгслийг “...” Төрийн бус байгууллагад хандивлан өгөх ажлыг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “..." Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт, мэдээллийг Олон улсын байгууллагад хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Н гэх иргэнд 15,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн тус тус үйлдэл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрт олгогдсон албан тушаалын байдлаа гэмт хэрэг үйлдэхэд давуу тал болгон ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан;

 

Шүүгдэгч Б.О ийн бусдад 141.400.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1 дэх заалтад заасан /их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул тэднийг дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тайланд “...Toyota Land Criuser-200 маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг “...141.400.000 төгрөг...” гэж,

Мөн компанийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тайланд “...Hundai Tucson...” маркийн ... УАО улсын дугартай тээврийн хэрэгслийг “...15.425.190 төгрөг...” гэж тус тус үнэлсэн байна.   

Иймд хохирогч “...интернэшнл” Олон улсын байгууллагад дээрх үнийн дүн бүхий хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А  нь хууль бус үйлдлээр уг “...Hundai Tucson...” маркийн тээврийн хэрэгслийг “...интернэшнл” Олон улсын байгууллагаас ...  ТББ, уг төрийн бус байгууллагаас иргэн Ч ийн Н д шилжүүлсэн,

Шүүгдэгч Б.О  нь хууль бус үйлдлээр уг “...Toyota Land Criuser-200 маркийн тээврийн хэрэгслийг “...интернэшнл” Олон улсын байгууллагаас “...” ТББ-д, “...” ТББ-аас өөрийн эзэмшлийн “... ” ХХК-ийн нэр дээр, уг ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлж М.Б д худалдсан, М.Б аас дахин өөр хүнд шилжсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, холбогдох бусад бичгийн баримтууд, шүүгдэгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч “...интернэшнл” Олон улсын байгууллагаас Hundai Tucson, Toyota Land Criuser-200 маркийн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлт гаргасан.

Хэрэгт авагдсан гэрч Ц.С гийн мэдүүлэгт “...би машин хүлээж аваагүй. Ажлын шугамаар А тай танилцаж байсан. ...машин олгосон шийдвэр гарсан талаар мэдээгүй...” гэж;

Гэрч С.Б аас: “...... аас явж байна гээд тээврийн хэрэгсэлд дугаар авсан. ...уг машины дугаар бичиг баримтыг нэг эмэгтэй хүнд өгсөн. Машиныг биет байдлаар хараагүй...” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг нэгтгэн дүгнэхэд тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Н нь “...Hyundai Tucson...” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа өмчлөгч ...  ТББ төлөөлөх эрхтэй Ц.С  гэх хүнтэй уулзаагүй, машин худалдан авах талаар тохиролцоогүй байна.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Ч.Н эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэх боломжтой байсан тул түүнийг шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.

Иймд “...Hundai Tucson...” маркийн ... УАО улсын дугартай тээврийн хэрэгслийг “...интернэшнл” Олон улсын байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин “...Toyota Land Criuser-200...” маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх худалдан авсан иргэн М.Б  нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.О тай харилцан тохиролцож гэрээ хийж тээврийг хэрэгслийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэн М.Б  Б.О ийг “...Toyota Land Criuser-200...” маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш болохыг мэдэх боломжгүй байсан гэж шүүх үзсэн тул уг тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар “...Toyota Land Criuser-200...” маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ч.М ын өмч гэж үзэх үндэслэлтэй байх тул прокурорын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүнд олгож шийдвэрлэв.

Хохирогч “...интернэшнл” Олон улсын байгууллагад “...Toyota Land Criuser-200...” маркийн үнэ болох 141.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.О ээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч ... Олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гаас: ...Ялын хувьд шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бас өөртөө дүгнэлт хийж, ухамсарлаасай гэж хүсэж байна. Иймд шүүхээс зөв шийдвэр гаргах байх... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.О ийн өмгөөлөгч А.Энхгэрэлээс: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь өөрөө торгох ялын санкцитай гэдгийг хэлж залруулмаар байна. Иймд шүүхээс миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж хамгийн багаар тогтоож өгнө үү. Мөн хохирол төлбөр төлсөн. Хувийн байдлын хувьд охиных нь эрүүл мэндийн байдал хүнд, байнга асаргаа шаарддаг тул нийгмээс тусгаарлахгүйгээр ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.А н өмгөөлөгч М.Дэлгэрнасангаас: ...Эрүүгийн харицлагыг оногдуулахдаа хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдлыг сайтар нягталж ял оноох ёстой байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Түүнчлэн хохирол төлбөр бүрэн төлсөн, эрүүл мэндийн хувьд элэгний хатууралтай, зүрхний титэм судсанд асуудалтай, нойр булчирхайны хавдартай байнгын эмчилгээ хийлгэж байна. Иймд энэ хуульд заасан онцгой нөхцөд байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж болно гэх заалтыг харгалзаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хэд хэдэн орны хэл мэддэг, өндөр боловсролтой байдлыг мөн шүүх харгалзан үзэж хэргийн хамгийн хөнгөн байдлаар шийдэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Б.А н өмгөөлөгч А.Г аас: ...Бид өнөөдөр хуульч, алтан цагаа үрээд хэргийг шийдэх гээд байж байна. Улсын яллагч яллах, цагаатгах талыг тал бүрээс нь судалдаг. Хөнгөрүүлэх шалтгаан байхгүй гэх улсын яллагчийн саналыг дэмжихгүй байна. Учир нь хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ маргаж байгаагүй нөхцөл байгаад байна. Энэ зүйл анги нь өөрөө сонгох санкцитай гэмт хэрэг. Ийм байхад шүүгдэгч нарыг заавал хорьсноороо эрүүгийн хариуцлагын зорилго орших уу? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байна. Энэ нөхцөлийг миний үйлчлүүлэгч хангаж байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 162 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 163 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 164 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 165 дугаар тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 166 дугаар тал/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2хх-ийн 167-176 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.А н иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 177 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 178 дугаар тал/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2хх-ийн 179-182 дугаар тал/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О , Б.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О ийг 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял;

Шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Б.О , Б.А  нарт оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хурааан авсан тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож “...Toyota Land Criuser-200...” маркийн ... УБА улсын дугаартай, арлын ...  дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.М  т,

 “...Hundai Tucson...” маркийн ... УАО улсын дугартай, арлын ... дугаартай тээврийн хэрэгслийг “...интернэшнл” Олон улсын байгууллагад тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б ын О ийгБусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд;

             -Шүүгдэгч Б  овогт Б ын А г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 17.000 /арван долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 /арван долоон сая/ төгрөгөөр торгох ял;

            Шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О , Б.А  нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О , Б.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хурааан авсан тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож “...Toyota Land Criuser-200...” маркийн ... УБА улсын дугаартай, арлын ...  дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.М  т,

 “...Hundai Tucson...” маркийн ... УАО улсын дугартай, арлын ... дугаартай тээврийн хэрэгслийг “...интернэшнл” Олон улсын байгууллагад тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О , Б.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТСАЙХАН