Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1143

 

 

 

 

 

 

 

2019           11           12                                               2019/ДШМ/1143                                                                               

Х.А, С.Э, Б.М, Л.Б,

Б.Ц, Г.Ц, Б.Н,

Б.Б, А.Н, У.Т, Б.Б,

Ш.Х, Д.Н, М.П,

Б.Пнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Х.А, Б.Пүрэвбаатар, М.П, Б.Б, Ш.Х, Г.Ц, Б.М, У.Т, Л.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч  А.Н, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, У.Т, Б.Б, Х.А, Б.М, Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.А, С.Э, Б.М, Л.Б, Б.Ц, Г.Ц, Б.Н, Б.Б, А.Н, У.Т, Б.Б, Ш.Х, Д.Н, М.П, Б.Пнарт холбогдох 2014 0108 0443  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           

 

I. Шүүгдэгч Х.А нь 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 39 удаагийн үйлдлээр үйлдэж, 86,421,146 төгрөгийн хохирол, бусадтай бүлэглэн 83 удаагийн үйлдлээр үйлдэж, 173,001,143 төгрөгийн нийт 259,422,289 төгрөгийн хохирол учруулсан, 

II. шүүгдэгч Б.Б нь Х.Атэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 14-201Б тоотод оршин суух иргэн П.Чимгээгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор орж годон гутал, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

III. шүүгдэгч Л.Б нь ганцаараа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 18 удаагийн үйлдлээр үйлдэж, 19,222,900 төгрөгийн хохирол,  бусадтай бүлэглэн 21 удаагийн үйлдлээр үйлдэж, 62,260,952 төгрөгийн, нийт 81,473,852 төгрөгийн хохирол учруулсан,

IV. шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэж, 47,840,580 хохирол учруулсан,

V. шүүгдэгч Б.М нь ганцаараа 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс  2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 12 удаагийн үйлдлээр үйлдэж, 14,044,526 төгрөгийн хоирол учруулсан, бусадтай бүлэглэн 33 удаагийн үйлдлээр үйлдэж 70,930,900 төгрөгийн, нийт 84,975,426 төгрөгийн хохирол учруулсан,

VI. шүүгдэгч А.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 7 удаагийн үйлдлээр үйлдэж, 13,532,400 төгрөгийн, бусадтай бүлэглэн 19 удаагийн үйлдлээр үйлдэж 17,603,900 төгрөгийн, нийт 31,636,300 төгрөгийн хохирол учруулсан,

VII. шүүгдэгч Б.Н нь бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдад 1,974,000 төгрөгийн  хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,

VIII. шүүгдэгч Д.Н нь бусадтай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс  2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд 12 удаагийн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж, 11,468,080 төгрөгийн хохирол учруулсан,

IX. шүүгдэгч Б.Пнь бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж, 8,341,200 төгрөгийн хохирол учруулсан.

X. шүүгдэгч М.П нь бусадтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж, 6,632,000 төгрөгийн хохирол учруулсан,

XI. шүүгдэгч У.Т нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа  1 удаагийн үйлдлээр үйлдэж 740,000 төгрөгийн, бусадтай бүлэглэн 24 удаагийн үйлдлээр үйлдэж, 34,730,791 төгрөгийн, нийт 35,470,791 төгрөгийн хохирол учруулсан,

XII. шүүгдэгч Ш.Х нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд”Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 1 удаагийн үйлдлээр үйлдэж, 730,000 төгрөгийн, бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр үйлдэж, 15,431,080 төгрөгийн, нийт 16,161,080 төгрөгийн хохирол учруулсан,

XIII. шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр үйлдэж, 3,098,288 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Цтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоот зуслангийн 1 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух П.Батдалайгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, Ти-си-эл маркийн 42 инчийн зурагт, Асер загварын зөөврийн компьютер, үстэй гутал, бугуйн цаг, эмэгтэй хүний гоёлын зүүлт, Нокиа 3310 загварын гар утас, үүргэвч зэрэг нийт 1,090,540 төгрөгийн эд зүйлийг хулгайлахыг завдсан,  

            XIV. шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр үйлдэж, 10,471,288 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Цтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоот зуслангийн 1-р гудамжны 33 тоотод оршин суух П.Батдалайгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, Ти си эл маркийн 42 инчийн зурагт, Асер загварын зөөврийн компьютер, үстэй гутал, бугуйн цаг, эмэгтэй хүний гоёлын зүүлт, Нокиа 3310 загварын гар утас, үүргэвч зэрэг 1,090,540 төгрөгийн эд зүйлийг хулгайлахыг завдсан,

XV.  шүүгдэгч С.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хугацаанд “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 19 удаагийн үйлдлээр үйлдэж, 29,909,060 төгрөгийн, бусадтай бүлэглэн 43 удаагийн үйлдлээр 61,977,500 төгрөгийн, нийт 88,886,560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Х.А, С.Э, Л.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Н, Б.Н, Д.Н, Б.Пүрэвбаатар, М.П, У.Т, Ш.Х, Г.Ц, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Шүүгдэгч Г.Ц, Б.Ц нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Ганзоригийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлийг,

- мөн шүүгдэгч Н.Мөнгөнсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийн, мөн өдөр иргэн Б.Отгонбаярын эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлүүдийг,

- мөн шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Дашдэмбэрэлийн, мөн өдөр иргэн П.Эрдэнэцэцэгийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлүүдийг,

- мөн шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн И.Бямбаагийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлийг,

- мөн шүүгдэгч У.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Амаржаргалын, мөн өдөр иргэн А.Уранхайчийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлүүдийг,

- мөн шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Уранхайчийн, мөн өдөр иргэн Н.Амаржаргалын, мөн 2016 оны 01 дүгээр сард иргэн М.Калиманы, мөн өдөр иргэн Б.Батцэнгэлийн эд зүйлийг хулгайлсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Загдсүрэнгийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- мөн шүүгдэгч Д.Н, Б.Н, Б.Пүрэвбаатар, М.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- мөн шүүгдэгч У.Т, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

3. Боржигон овогт Хүрэлчулууны Алтангэрэл, Хотгойд овогт Лхагвадоржийн Батбэх, Их монгол овогт Батбаатарын Мөнгөнсүх, Боржигон овогт Сарантуяагийн Эрмурат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 

- Жанжин Гүн овогт Бат-Өлзийгийн Бадрах, Боржигон овогт Бямбасүрэнгийн Билгүүн, Ногоон нуур овогт Алтангэрэлийн Намсрай, Харчин овогт Уранчимэгийн Төгөлдөр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Гонгор овогт Мягмардоржийн Пүрэвсүрэн, Урианхай овогт Ширэндэвийн Хангалсүрэн, Бөхчүүд овогт Дамдинрагчаагийн Номин-Эрдэнэ, Зээрднүүд овогт Бямбадоржийн Пүрэвбаатар, Элэзэн овогт Батаагийн Наранбаатар нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн,

- Дуня овогт Болдын Цогтбаатар, Боржигон овогт Ганболдын Цэрэндагва нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүдэгч Х.Ад 6 /зургаа/ жил, шүүгдэгч Н.Мөнгөнсүх, Л.Б, С.Э нарт тус бүр 5 /тав/ жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүдэгч Б.Бад 1 /нэг/ жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Нд 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, шүүгдэгч У.Тт 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч М.Пд 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Б.Нт 9.792.000 /Есөн сая долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Пүрэвбаатарт 9.792.000 /Есөн сая долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Хд 9.792.000 /Есөн сая долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц, Б.Ц нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц, Б.Ц нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүр 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Ц, Б.Ц нарын нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мөнгөнсүхэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 10 /арав/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9.792.000 /Есөн сая долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялыг болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 6 /зургаа/ жил хорих, шүүгдэгч Н.Мөнгөнсүхэд оногдуулсан 5 /тав/ жил 10 /арав/ сар 28 /хорин найм/ хоног хорих, шүүгдэгч С.Э, Л.Б нарт оногдуулсан 5 /тав/ жил хорих, шүүгдэгч Б.Бад оногдуулсан 1 /нэг/ жил  хорих, шүүгдэгч А.Нд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих, шүүгдэгч Д.Н, М.П, Г.Ц, Б.Ц нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н, М.П нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүмжилд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч У.Т, Б.Б нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийн цагдан хоригдсон 1162 хоног буюу 3 жил 2 сар 22 хоног, шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 851 буюу 2 жил 4 сар 11 хоног, шүүгдэгч Н.Мөнгөнсүхийн цагдан хоригдсон 635 хоног буюу 1 жил 9 сар 5 хоног, шүүгдэгч Б.Батбэхийн цагдан хоригдсон 967 хоног буюу 2 жил 8 сар 7 хоног, шүүгдэгч Б.Бий цагдан хоригдсон 363 хоног буюу 1 жил 3 хоног, шүүгдэгч Ш.Хгийн цагдан хоригдсон 277 хоног буюу 9 сар 7 хоног, шүүгдэгч У.Тийн цагдан хоригдсон 305 хоног буюу 10 сар 5 хоногийг, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 185 буюу 6 сар 5 хоногийг, шүүгдэгч Д.Номин-Эрдэнийн цагдан хоригдсон 122 хоног буюу 4 сар 2 хоногийг, шүүгдэгч Б.Пүрэвбаатарын цагдан хоригдсон 168 хоног буюу 5 сар 18 хоногийг, шүүгдэгч М.Пгийн цагдан хоригдсон 168 хоног буюу 5 сар 18 хоногийг, шүүгдэгч Г.Цэрэндагвын цагдан хоригдсон 276 хоног буюу 9 сар 6 хоногийг, шүүгдэгч А.Нн цагдан хоригдсон 417 хоног буюу 1 жил 1 сар 27 хоногийг, шүүгдэгч Г.Цогтбаатарын цагдан хоригдсон 69 хоног буюу 2 сар 9 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй суллаж,

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Нт оногдуулсан 9.792.000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 185 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2.775.000 төгрөгийг хасч, үлдэх торгох ялын хэмжээг 7.017.000 төгрөгөөр,

- шүүгдэгч Б.Пүрэвбаатарт оногдуулсан 9.792.000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 168 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 2.520.000 төгрөгийг хасч, үлдэх торгох ялын хэмжээг 7.272.000 төгрөгөөр,

- шүүгдэгч Ш.Хд оногдуулсан 9.792.000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 277 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 4.155.000 төгрөгийг хасч, үлдэх торгох ялын хэмжээг 5.637.000 төгрөгөөр тус тус тогтоож,  

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Пүрэвбаатар, Ш.Х нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бээс хохирогч Г.Болдбаатарт 306.666 төгрөг, хохирогч Ж.Оюунгэрэлд 166.666 төгрөг, хохирогч Л.Насанбаярт 3.365.000 төгрөг, хохирогч Л.Очид 584.666 төгрөг, хохирогч Д.Отгонбаярт 222.500 төгрөг, хохирогч П.Жүгдэрт 1.689.984 төгрөг, хохирогч А.Цэрэндолгорт 8.764.742 төгрөг, хохирогч С.Ганзоригт 463.333 төгрөг, хохирогч У.Ундрахад 1.810.000 төгрөг, хохирогч Ч.Өмөргүлд 1.340.000 төгрөг,  хохирогч Ө.Маринад 600.000 төгрөг, хохирогч Э.Зулцэцэгт 920.000 төгрөг, хохирогч С.Уранчимэгт 320.000 төгрөг, хохирогч Д.Батсайханд 450.000 төгрөг, хохирогч Д.Тогтохбаярт 360.000 төгрөг, хохирогч М.Уугантуяад 137.500 төгрөг, хохирогч Б.Мөнхболдод 697.500 төгрөг, хохирогч Б.Нямжаргалд 67.500 төгрөг, хохирогч Ж.Борд 170.000 төгрөг, хохирогч П.Жанчивт 5.266.666 төгрөг, хохирогч П.Оюунбаатарт 1.943.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 416.666 төгрөг, хохирогч Е.Галхүүд 130.000 төгрөг, хохирогч Г.Нямхүүд 3.370.000 төгрөг, хохирогч Ш.Гантөмөрт 680.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Тамираад 90.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батгэрэлд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгт 160.500 төгрөг, хохирогч Т.Отгонжаргалд 500.000 төгрөг, хохирогч Д.Хашбаатарт 1.128.900 төгрөг, хохирогч Д.Марал-Одод 180.000 төгрөг, хохирогч Т.Эрдэнэбатад 108.000 төгрөг, хохирогч Б.Байгалмаад 226.000 төгрөг, хохирогч Э.Өлзийжаргалд 1.000.000 төгрөг, хохирогч Н.Тэмүүлэнд 1.150.000 төгрөг, хохирогч Г.Ишхүүд 2.380.000 төгрөг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч Б.Мээс хохирогч Б.Оюунтуяад 1.780.250 төгрөг, хохирогч Ж.Оюунгэрэлд 166.666 төгрөг, хохирогч М.Чимгээд 5.205.000 төгрөг, хохирогч Ц.Ариунбилэгт 425.333 төгрөг, хохирогч М.Калиманд 115.000 төгрөг, хохирогч Б.Батцэнгэлд 165.000 төгрөг, хохирогч Б.Майцэцэгт 90.000 төгрөг, хохирогч Ц.Нямцэрэнд 175.000 төгрөг, хохирогч Ж.Мөнхчулуунд 125.000 төгрөг, хохирогч Т.Мөнхзул 120.000 төгрөг, хохирогч Д.Цэндэд 570.000 төгрөг, хохирогч Г.Баяраад 757.500 төгрөг, хохирогч Э.Баттогтоход 1.875.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 12.750 төгрөг, хохирогч М.Сайнбилэгт 1.252.500 төгрөг, хохирогч Б.Эрдэнэцэцэгт 870.000 төгрөг, хохирогч Д.Цэцэгмаад 622.000 төгрөг, хохирогч Д.Цолмонд 940.000 төгрөг, хохирогч Г.Шийлэгданзанд 1.050.000 төгрөг, хохирогч Д.Балданд 384.000 төгрөг, хохирогч Ж.Даваарэгзэнд 124.333 төгрөг, хохирогч А.Цэрэннадмидад 193.333 төгрөг, хохирогч Н.Батцэцэгт 1.333.333 төгрөг, хохирогч Т.Нарангаравт 330.000 төгрөг, хохирогч Н.Гантулгад 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Чагнаадоржид 250.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргалд 173.333 төгрөг, хохирогч Д.Гүргэлд 1.276.666 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 256.666 төгрөг, хохирогч М.Бямбаад 518.000 төгрөг, хохирогч Ц.Уранчимэгт 923.000 төгрөг, хохирогч Б.Пүрэв-Очирт 351.333 төгрөг, хохирогч Б.Содномдагвад 798.666 төгрөг, хохирогч С.Гантөмөрт 397.733 төгрөг, хохирогч Д.Баяртогтоход 730.000 төгрөг, хохирогч О.Нямаад 496.233 төгрөг, хохирогч Б.Солонгод 96.666 төгрөг, хохирогч Х.Гинад 1.570.000 төгрөг, хохирогч Р.Пүрэвдоржид 780.000 төгрөг, хохирогч Б.Энэбишид 263.000 төгрөг, хохирогч Д.Алимаад 3.756.726 төгрөгийг тус тус гаргуулан,

            - Шүүгдэгч С.Эаас хохирогч Д.Тогтохбаярт 360.000 төгрөг, хохирогч Д.Лхагвасүрэнд  690.000 төгрөг, хохирогч Ц.Нямцэрэнд 175.000 төгрөг, хохирогч М.Уугантуяад 137.500 төгрөг, хохирогч Ж.Мөнхчулуунд 125.000 төгрөг, хохирогч Б.Нямжаргалд 67.500 төгрөг, хохирогч Х.Суурьт 21.666 төгрөг, хохирогч Ч.Юндэнд 283.333 төгрөг, хохирогч Б.Загдсүрэнд 333.333 төгрөг, хохирогч Б.Нямсүрэнд 67.666 төгрөг, хохирогч С.Нямбаярт 304.000 төгрөг, хохирогч Н.Отгонжаргалд 294.500 төгрөг, хохирогч Э.Одончулуунд 455.000 төгрөг, хохирогч С.Нургүлд 1.105.000 төгрөг, хохирогч Ц.Туяад 530.000 төгрөг, хохирогч Д.Болор-Эрдэнэд 1.780.000 төгрөг, хохирогч Э.Чинзоригт 1.100.000 төгрөг, хохирогч Ц.Батсүхэд 305.000 төгрөг, хохирогч Е.Галхүүд 130.000 төгрөг, хохирогч Ч.Балжиннямд 820.000 төгрөг, хохирогч Э.Муратбэкэд 200.000 төгрөг, хохирогч Р.Жанарбекэд 1.090.000 төгрөг, хохирогч Д.Бакатад 2.430.000 төгрөг, хохирогч Г.Лувсандуламд 390.000 төгрөг, хохирогч М.Булбулд 1.180.000 төгрөг, хохирогч О.Баярсайханд 2.771.000 төгрөг, хохирогч Э.Мөнхбаатарт 770.000 төгрөг, хохирогч Х.Цэрэнд 194.850 төгрөг, хохирогч Д.Балданд 384.000 төгрөг, хохирогч Ж.Даваарэгзэнд 124.333 төгрөг, хохирогч Б.Энх-Амгаланд 1.919.000 төгрөг, хохирогч Д.Долгорсүрэнд 394.100 төгрөг, хохирогч Ш.Оюунчимэгт 66.000 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 5.054.900 төгрөг, хохирогч Ц.Должинсүрэнд 13.333 төгрөг, хохирогч Н.Цэнджаргалд  1.182.600 төгрөг, хохирогч А.Чулуунбаатарт 31.000 төгрөг, хохирогч А.Цэрэннадмидад 193.333 төгрөг, хохирогч Д.Бат-Эрдэнэд 400.000 төгрөг, хохирогч Н.Батцэцэгт 1.133.333 төгрөг, хохирогч Н.Гантулгад 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргалд 173.333 төгрөг, хохирогч Д.Гүргүлд 1.276.666 төгрөг, хохирогч Ц.Оюунчулуунд 475.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 256.666 төгрөг, хохирогч Ц.Уранчимэгт 923.333 төгрөг, хохирогч Б.Пүрэв-Очирт 351.333 төгрөг,  хохирогч Б.Содномдагвад 798.666 төгрөг, хохирогч С.Гантөмөрт 397.733 төгрөг, хохирогч Д.Жанаргүлд 406.500 төгрөг, хохирогч Ж.Энхсайханд 131.500 төгрөг, хохирогч Ө.Кадербэкэд 195.000 төгрөг, хохирогч О.Нямаад 496.233 төгрөг, хохирогч Б.Солонгод 96.666 төгрөг, хохирогч С.Дэмчиггаравт 500.000 төгрөг, хохирогч Б.Энэбишид 263.000 төгрөг, хохирогч П.Отгонбаярт 285.000 төгрөг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 330.000 төгрөг, хохирогч Г.Ариунаад 452.560 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч У.Төөс хохирогч С.Энх-Амгаланд 319.500 төгрөг, хохирогч Б.Энхбатад 110.000 төгрөг, хохирогч С.Цэцэгнасанд 357.250 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 438.333 төгрөг, хохирогч Э.Батжаргалд 740.000 төгрөг, хохирогч Э.Сувдгэрэлд 405.000 төгрөг, хохирогч Д.Отгонбаярт 222.500 төгрөг, хохирогч Т.Шагдарсүрэнд 975.000 төгрөг, хохирогч Х.Баярцогзолд 1.710.000 төгрөг, хохирогч Л.Отгонжаргалд 93.333 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд 259.000 төгрөг, хохирогч П.Цэцэгмаад 1.230.000 төгрөг, хохирогч Ж.Борд 170.000 төгрөг, хохирогч Э.Цолмонд 1.330.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаатарт 160.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвхүүд 315.000 төгрөг, хохирогч Ч.Болдбаатарт 353.333 төгрөг, хохирогч Т.Дагвадоржид 256.666 төгрөг, Ч.Болормаад 785.000 төгрөг, хохирогч Б.Энхмаад 200.977 төгрөг, хохирогч Э.Хатанбаатарт 216.666 төгрөг, хохирогч С.Насанбатад 760.000 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч Ш.Хгээс хохирогч Б.Лувсандоржид 800.000 төгрөг, хохирогч К.Ууганбаярт 250.000 төгрөг, хохирогч Ж.Болортуяад 730.000 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгт 338.333 төгрөг, хохирогч Э.Сувдгэрэлд 405.000 төгрөг, хохирогч Н.Даваахүүд 247.693 төгрөг, хохирогч Л.Отгонжаргалд 93.333 төгрөг,  хохирогч С.Энх-Амгаланд 319.500 төгрөг, хохирогч С.Жигжиддоржид 75.000 төгрөг, хохирогч Ч.Шинэбаярт 207.500 төгрөг, хохирогч Ж.Баярзулд 171.000 төгрөг, хохирогч П.Цогтсайханд 295.000 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд  259.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвхүүд 315.000 төгрөг, хохирогч Ч.Болдбаатарт 353.333 төгрөг, хохирогч Т.Дагвадоржид 256.666 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч А.Нгаас хохирогч М.Уугантуяад 137.500 төгрөг, Б.Нямжаргалд 67.500 төгрөг, хохирогч Л.Дашдоржид 1.300.000 төгрөг, хохирогч Г.Буяндэлгэрт 4.215.000 төгрөг, хохирогч Г.Дэмбэрэлнямбууд 480.000 төгрөг, хохирогч Н.Нарандоржид 635.000 төгрөг, хохирогч Р.Уранчимэгт 465.000 төгрөг, хохирогч Ч.Юндэнд 283.333 төгрөг, хохирогч Б.Загдсүрэнд 333.333 төгрөг, хохирогч Б.Нямсүрэнд 67.666 төгрөг, хохирогч О.Батхуягт 5.880.000 төгрөг, хохирогч Э.Одончулуунд 455.000 төгрөг, хохирогч Ц.Батсүхэд 305.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвхүүд 315.000 төгрөг, хохирогч Ч.Болдбаатарт 353.333 төгрөг, хохирогч Т.Дагвадоржид 256.666 төгрөг, хохирогч Б.Энхбатад 110.000 төгрөг, хохирогч С.Цэцэгнасанд 357.250 төгрөг, хохирогч “Гэрэлт-Зуун” ХХК-нд 785.500 төгрөг, хохирогч Л.Алтантөгсөд 557.400 төгрөг, хохирогч Д.Жанаргүлд 406.500 төгрөг, хохирогч Ж.Энхсайханд 131.500 төгрөг, хохирогч Д.Тогтохбаярт 360.000 төгрөг, хохирогч Ө.Кадербекэд 195.000 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч Б.Бээс хохирогч Б.Лувсандоржид 800.000 төгрөг, хохирогч М.Чимэгт 5.205.000 төгрөг, хохирогч Ц.Ариунбилэгт 425.333 төгрөг, хохирогч С.Жигжиддоржид 75.000 төгрөг, хохирогч Ч.Шинэбаярт 207.500 төгрөг, хохирогч Ж.Баярзулд 171.000 төгрөг, хохирогч П.Цогтсайханд 295.000 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд 259.000 төгрөг, хохирогч Н.Нямжаргалд 112.000 төгрөг, хохирогч Б.Бямбасүрэнд 282.500 төгрөг, хохирогч Д.Тогтохбаярт 360.000 төгрөг, хохирогч М.Уугантуяад 137.500 төгрөг, хохирогч Б.Нямжаргалд 67.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Тамираад 90.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батгэрэлд 100.000 төгрөг, хохирогч З.Гансүхэд 280.000 төгрөг, хохирогч Д.Дашдондогт 550.000 төгрөг, хохирогч Д.Отгонбаярт 222.500 төгрөг, хохирогч Л.Болормаад 200.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 438.333 төгрөг, хохирогч  Л.Гэрэлт-Одод 390.000 төгрөг, хохирогч Д.Оюунд 292.500 төгрөг, хохирогч Л.Отгонжаргалд 93.333 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгт 338.300 төгрөг, хохирогч  Б.Болормаад 240.000 төгрөг, хохирогч  К.Ууганбаярт 250.000 төгрөг, хохирогч  Л.Очид 584.666 төгрөг, хохирогч Х.Баярцогзолд 1.710.000 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч Х.Аээс хохирогч Г.Болдбаатарт 307.000 төгрөг, хохирогч Б.Оюунтуяад 1.780.250 төгрөг, хохирогч Ж.Оюунгэрэлд 166.666 төгрөг, хохирогч Л.Насанбаярт 3.365.000 төгрөг, хохирогч К.Ууганбаярт 250.000 төгрөг, хохирогч Н.Нансалмаад 1.020.000 төгрөг, хохирогч Б.Болормаад 240.000 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгт 338.300 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 438.333 төгрөг, хохирогч Л.Болормаад 200.000 төгрөг, хохирогч Л.Очид 584.666 төгрөг, хохирогч Т.Шагдарсүрэнд 975.000 төгрөг, хохирогч В.Золжаргалд 360.000 төгрөг, хохирогч Х.Баярцогзолд 1.710.000 төгрөг, хохирогч Ц.Баатарт 105.600 төгрөг, хохирогч Л.Гэрэлт-Одод 390.000 төгрөг, хохирогч Д.Оюунд 292.500 төгрөг, хохирогч П.Жүгдэрт 1.689.984 төгрөг, хохирогч М.Чимэгт 5.205.000 төгрөг, хохирогч Ц.Ариунбилэгт 425.333 төгрөг, хохирогч С.Ганзоригт 463.333 төгрөг, хохирогч С.Жигжиддоржид 75.000 төгрөг, хохирогч Ч.Шинэбаярт 207.500 төгрөг, хохирогч Ж.Баярзулд 171.000 төгрөг, хохирогч П.Цогтсайханд 295.000 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд 259.000 төгрөг, хохирогч Г.Энхболдод 317.500 төгрөг, хохирогч Н.Нямжаргалд 112.000 төгрөг, хохирогч С.Насанбатад 760.000 төгрөг, хохирогч Э.Хатанбаатарт 216.666 төгрөг, хохирогч Б.Мөнхболдод 697.500 төгрөг, хохирогч Б.Энхмаад 200.797 төгрөг, хохирогч П.Цэцэгмаад 1.230.000 төгрөг, хохирогч Ж.Борд 170.000 төгрөг, хохирогч Э.Цолмонд 1.133.000 төгрөг, хохирогч П.Жанчивд 5.266.666 төгрөг, хохирогч П.Оюунбаатарт 1.943.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 416.666 төгрөг, хохирогч Х.Суурьт 21.666 төгрөг, хохирогч Ч.Юндэнд 283.333 төгрөг, Ч.Лхамжавд 745.000 төгрөг, хохирогч Б.Нямсүрэнд 67.666 төгрөг, хохирогч С.Нямбаярт 304.000 төгрөг, хохирогч Т.Нямдоржид 224.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаатарт 160.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 12.750 төгрөг, хохирогч Г.Одонтуяад 1.430.000 төгрөг, хохирогч Э.Өнөрцэцэгт 160.500 төгрөг, хохирогч Х.Цэрэнд 194.850 төгрөг, хохирогч Д.Балданд 384.000 төгрөг, хохирогч Ж.Даваарэгзэнд 124.333 төгрөг, хохирогч Д.Долгорсүрэнд 394.100 төгрөг, хохирогч Ч.Өмөргүлд 639.896 төгрөг, хохирогч Ц.Должинсүрэнд 13.333 төгрөг, хохирогч Д.Батбайгальмаад 162.500 төгрөг, хохирогч Н.Цэнджаргалд 1.182.600 төгрөг, хохирогч Ц.Энхсүрэнд 1.655.000 төгрөг,  хохирогч Х.Жанчивт 239.000 төгрөг, хохирогч А.Чулуунбаатар 21.000 төгрөг, хохирогч Б.Энх-Амгаланд 959.500 төгрөг, хохирогч А.Цэрэннадмидад 193.333 төгрөг, хохирогч Д.Бат-Эрдэнэд 400.000 төгрөг, хохирогч Н.Батцэцэгт 1.133.333 төгрөг, хохирогч Н.Гантулгад 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Чагнаадоржид 250.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргалд 173.333 төгрөг, хохирогч Д.Гүргэлд 1.276.666 төгрөг, хохирогч Ц.Оюунчулуунд 475.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 256.666 төгрөг, хохирогч М.Бямбаад 518.000 төгрөг, хохирогч Ц.Уранчимэгт 923.000 төгрөг, хохирогч П.Цэнгэлд 210.000 төгрөг, хохирогч З.Гансүхэд 280.000 төгрөг, Д.Дашдондогт 550.000 төгрөг, хохирогч Б.Пүрэв-Очирт 351.333 төгрөг, хохирогч Б.Содномдагвад 798.666 төгрөг, хохирогч П.Рэгзмаад 748.000 төгрөг, хохирогч С.Гантөмөрт 397.733 төгрөг, хохирогч Д.Батболдод 520.000 төгрөг, хохирогч О.Нямаад 496.233 төгрөг, хохирогч Б.Солонгод 96.666 төгрөг, хохирогч П.Отгонбаярт 285.000 төгрөг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 330.000 төгрөг, хохирогч Б.Энэбишэд 263.000 төгрөг, хохирогч Ж.Баяржаргалд 580.000 төгрөг, хохирогч Л.Долгормаад 20.000 төгрөг, хохирогч Л.Ууганбаярт 19.000 төгрөг, хохирогч Ш.Ганчимэгт 1.070.000 төгрөг, хохирогч Г.Жаргалсайханд 744.500 төгрөг, хохирогч Ж.Цэрэндолгор 740.000 төгрөг, хохирогч С.Гантуяад 632.400 төгрөг, хохирогч П.Чимгээд 2.125.000 төгрөг, хохирогч П.Үнэнбүрэнд 640.000 төгрөг, хохирогч Х.Баярбатад 1.640.000 төгрөг, хохирогч Ж.Баттуулд 1.586.700 төгрөг, хохирогч О.Батнасанд 365.000 төгрөг, хохирогч С.Алтанцэцэгт 584.800 төгрөг, хохирогч Б.Цэцэгдэлгэрт 4.323.740 төгрөг, хохирогч Ч.Галсанд 26.585.920 төгрөг, хохирогч Э.Бадрахад 204.000 төгрөг, хохирогч Х.Долгормаад 645.000 төгрөг, хохирогч Ч.Амарсайханд 908.100 төгрөг, хохирогч Т.Хүрэлхүүд 1.661.350 төгрөг, хохирогч Ц.Эрмүүнд 120.000 төгрөг, хохирогч Г.Ганчимэгт 11.901.320 төгрөг, хохирогч Н.Мягмарт 893.000 төгрөг, хохирогч Г.Гүнсэндуламд 1.620.000 төгрөг, хохирогч А.Туяацэцэгт 1.400.000 төгрөг, хохирогч Ц.Цэнгэлмаад 89.000 төгрөг, хохирогч Г.Цэцгээд 3.187.500 төгрөг, хохирогч Г.Болдбаатарт 680.000 төгрөг, хохирогч Э.Цэндмаад 861.320, хохирогч  А.Цэрэндолгорт 8.764.742 төгрөг, хохирогч Б.Батцэнгэлд 162.500 төгрөгийг тус тус гаргуулан,

- Шүүгдэгч Б.Баас 2.000.000 төгрөгийг хохирогч П.Чимгээд, шүүгдэгч Б.Пүрэвбаатараас 2.255.000 төгрөгийг хохирогч Н.Батсуурьт, 165.000 төгрөгийг хохирогч Б.Баян-Амгаланд, шүүгдэгч Г.Цас 1.938.210 төгрөгийг хохирогч З.Рэнцэнхандад тус тус гаргуулан олгож,

16. Шүүгдэгч Д.Номин-Эрдэнийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан” дахь 100 900 005 406 дугаар барьцааны дансанд тушаасан хохирлын мөнгөнөөс хохирогч Д.Санжсүрэнд 259.000 төгрөг, хохирогч Б.Бямбасүрэнд 282.500 төгрөг, хохирогч Н.Даваахүүд 247.693 төгрөг, хохирогч Ч.Шинэбаярт 207.500 төгрөг, хохирогч Н.Нямжавт 112.000 төгрөг, хохирогч П.Цогтсайханд 295.000 төгрөг, хохирогч Ж.Баярзулд 171.000 төгрөг, хохирогч Г.Энхболдод 317.500 төгрөг, хохирогч Б.Амарсанаад 925.000 төгрөг, хохирогч К.Ууганбаярт 250.000 төгрөг, хохирогч С.Жигжиддоржид 75000 төгрөгийг,

мөн шүүгдэгч Б.Бын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан” дахь 100 900 005406 дугаар барьцааны дансанд тушаасан 125.000 төгрөгийг хохирогч П.Чимгээд,

            мөн шүүгдэгч Б.Нын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан” дахь 100 900 005406 дугаар барьцааны дансанд тушаасан 307.000 төгрөгийг хохирогч Г.Болдбаатарт,

мөн шүүгдэгч Б.Цын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан” дахь 100 900 005406 дугаар барьцааны дансанд тушаасан 64.000 төгрөгийг хохирогч Э.Доржпаламд,

мөн шүүгдэгч Г.Цэрэндагвын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан” дахь 100 900 005406 дугаар барьцааны дансанд тушаасан хохирлын 969.000 төгрөгнөөс хохирогч Х.Жанчивт 235.000 төгрөг, хохирогч Ю.Эрдэнэсайханд 88.000 төгрөг, хохирогч Ш.Мөнхбатад 87380 төгрөг, хохирогч Б.Батцэнгэлд 162.500 төгрөг, хохирогч Ц.Должинсүрэнд 13330 төгрөг, хохирогч А.Чулуунбаатарт 21000 төгрөг, хохирогч З.Рэнцэнхандад 361.790 төгрөгийг тус тус гаргуулан олгож,

17. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н, М.П, Б.Н, Г.Цогтбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсаргаж, 1 ширхэг эмээлийг иргэний нэхэмжлэгч Н.Ганхүрэл /РД:РЮ61101570/-д, 1 ширхэг суран хазаарыг хохирогч Г.Шийлэнданзанд тус тус олгож, 1 ширхэг цэнхэр өнгийн оюу гэх зүйл, 1 ширхэг металл хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг шүүхэд шилжих өдрөөс өмнө нийт 392 хоног цагдан хоригдсон ба прокуророос яллах дүгнэлтийг 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гардан авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжиж, тус өдрөө цагдан хоригдож, 2019 оны 5 дугаар сарын 24-нд болсон шүүх хуралдаанаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс “шүүх хуралдаанд хожимдож ирсэн” гэх үндэслэлээр дахин 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдож байгаад хэргээ шийдвэрлүүлсэн. Миний бие яллах дүгнэлтэд бичигдсэн 392 хоног дээр 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 19 хоног, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 43 хоног буюу нийт 454 хоног болж байгаа тул цагдан хоригдсон хугацааг үнэн зөвөөр бодож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч У.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 3 хоног, 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 71 хоног, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ны өдрийг хүртэл 3 хоног, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл 13 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 126 хоног, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 75 хоног, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 42 хоног буюу нийт 333 хоног Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 409 дүгээр ангид хоригдсоноос хойш 39 хоног өнгөрсөн бөгөөд дээрх цагдан хоригдсон 333 хоногийг нэмж тооцвол 372 хоног болж, шүүхээс тогтоосон 01 жилийн хугацаагаар хорих ялын хугацаа өнгөрсөн байх тул үүнийг тодруулж, дахин шалгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба надад оногдуулсан шийтгэлтэй маргах зүйлгүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед ахлах дэслэгч Баттөмөрт хохирлын 2 ширхэг хөөргийг хүлээлгэн өгөх гэсэн боловч Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн дэслэгч Цэдэндамбад эд мөрийн баримтаар хүлээлгэн өгөөд, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд гарын үсэг зураад ир гэсний дагуу хүлээлгэж өгсөн болно. Мөн үлдэгдэл болох 125.000 төгрөгийн хохирлыг төрийн сангийн 100900005406 дансанд тушааснаар хохирлыг бүрэн барагдуулсан болно. Гэвч шийтгэх тогтоолд хохирогч П.Чимгээд Бадрах миний бие 2 сая төгрөгийн хохирлыг нэмж барагдуулах үндэслэлтэй хэмээн үзсэн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар энэ асуудлыг хянан шалгаж, цаашид төлөх хохиролгүй болохыг минь шийдвэрлэж өгнө үү. Байцаагчид 2 хөөргөө өгсөн. 125.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирол төлбөр байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хамаатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайн гэмт хэрэгт ганцаараа 39 үйлдэл, бусадтай бүлэглэн 83 удаагийн үйлдлээр яллаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие нь өөрт хамааралгүй 31 үйлдлийг яллах дүгнэлтээс харж, эсэргүүцэн хэлэхэд шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд 5 үйлдлийг хэрэгсэхгүй болгож бусад 26 үйлдлийг надад хамааралтайгаар таслан шийдсэн шүүхийн шийдвэрийг хянаж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Миний бие өөрт хамааралгүй 26 үйлдлийг эсэргүүцэх учир нь:

Ганцаараа үйлдсэн гэх 39 үйлдлээс үзэхэд 9 үйлдлийг би үйлдээгүй.

1-р үйлдэл: 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө М.Амаржаргалын гэх 10.280.000 төгрөгийн хохиролтой үйлдлийг Налайх дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн ахмад Мөнх-Эрдэнэ гэх цагдаа өөрийн ажлын ашиг сонирхолын төлөө намайг цагдан хоригдож байх хугацаанд хууран мэхэлж, намайг үйлдсэн мэтээр тайлбар гараар бичиж авсан. Миний бие дараа нь ирсэн мөрдөн байцаагчид үйлдээгүй гэдгээ үнэн зөвөөр хэлсэн.

3-р үйлдэл: 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Г.Одонтуяа гэх 1.430.000 төгрөгийн хохиролтой үйлдлийг намайг ганцаараа үйлдсэн гэх болсныг ойлгохгүй байна. Яллах дүгнэлтээс харахад миний мэдүүлэг, тайлбар байхгүй байх атлаа яагаад миний бие үйлдсэн гэх болсныг ойлгохгүй байна.

4-р үйлдэл: 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Н.Золжаргал гэх 360.000 төгрөгийн хохиролтой үйлдлийг шүүгдэгч У.Т зам шалгалтаар заасан мэдүүлэг шалгасан гэх тэмдэглэл байхад намайг үйлдсэнээр яллаж буйг ойлгохгүй байна.

7-р үйлдэл: 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Н.Мягмарын гэх 893.000 төгрөгийн хохиролтой үйлдэл гарах цаг хугацаанд миний хөл, гар хугархай хэвтэрийн байдалтай эмнэлэгт байсан. Нотлох эмнэлгийн карт байгаа болно. Уг үйлдлийг миний бие эхний үйлдэлтэй адил Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаа ахлах дэслэгч Одбаяр гэх цагдаа түр бичгээр авч гараад үйлдээгүй хэрэг даалгасан болно. Мөн доорх 14, 15, 16, 17, 18 гэх таван үйлдлийг надад хамааралтай болгосон. 15, 16 дугаар үйлдэл 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Г.Ганчимэгийн гэх 11.901.320 төгрөгийн, мөн 16-р үйлдэл нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Э.Бадрахын гэх 204.000 төгрөгийн хохиролтой хоёр үйлдэл гарах цаг хугацаанд би цагдан хоригдож байсан учир үйлдсэн байх боломжгүй юм. Энэ 9 үйлдийг миний бие цагдан хоригдож байх хугацаандаа батлан даалтад гаргана, түр бичгээр авч явна гэхээр нь үйлдсэн мэтээр тайлбар, мэдүүлэг өгч, наймаалцаж авсандаа одоо маш их харамсаж байна. Мөн бусадтай бүлэглэсэн 83 үйлдлээс шүүхийн хэлэлцүүлэгт 5 үйлдэл хасагдаж 78 үйлдэл үлдсэнээс би үйлдээгүй дандаа миний тайлбар, мэдүүлэггүй 17 үйлдэл байх учир эдгээр үйлдлийг хянаж үзнэ үү.

Миний бие нэгдүгээр үйлдлээс 11 дүгээр үйлдэл хүртэл, мөн 13, 21, 22, 34, 37, 38 гэх эдгээр үйлдлүүдийг үйлдээгүй, надаас ямар ч тайлбар, мэдүүлэг аваагүй атлаа энэ үйлдлүүдийг надад хамааралтайгаар яллаж байгаад гомдолтой байна.

Би өөрийн үйлдсэн хулгайн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны үед илчилж шалгуулсан, гэм буруутай гэдгээ маш ихээр ухаарч, ойлгож, гэмшиж байгаа. Харин уг үйлдээгүй 26 үйлдийн хохирол, төлбөр өндрөөр тусаж, миний биеэс төлөгдөх учир миний ирээдүйг бодож үзэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.

Мөн үйлдсэн 78 үйлдлийн хам хамсаатан болсон Галсэмбэрүү, Басбаяр гэх хоёр хүн зарим нэг үйлдлийн хамсаатан байхад би ганцаар үйлдсэн гэх юм. Иймд гомдлыг минь авч үзэн, эцэслэн шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ үү.

Нийслэлийн 5 дүүрэгт 6 хэрэг шалгагдаж байгаа. Үүнийг нэмж нэгтгэж, шалгуулж өгнө үү. Мөн би байцаагчид Б.Бад хөөрөг хадгалуулсан гэж хэлсэн. Гэтэл Б.Быг тухайн хэрэгт хамааралтай гэж үзсэн нь буруу юм. Учир нь зүгээр л хадгалуулсан, авчаарай гэж хэлсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан хийгээгүй хэргийн талаар болон хамсаатан буруу тогтоогдсон, хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй, хэргүүдийг нэмж нэгтгэн шалгаагүй гэх мэт асуудал байгаа тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргалаа. Үүнд:

Бусадтай бүлэглэсэн 2, 3 дугаар үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М нь Х.А, Б.Б нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 9-нд М.Чимэгийн гэрт нэвтэрсэн, мөн энэ өдөр Ц.Ариунбилэгийн гэрт нэвтэрсэн гэх хоёр үйлдлийг би мэдэхгүй байна. Энэ үед би эцэг, ах хоёрын хамт Налайхад нүүрсний уурхайд ажиллаж байсан. Тухайн үед би Алтангэрэл, Билгүүн нартай таарамж муутай, маргалдсан байсан учир намайг энэ хэрэгт хамсаатнаар татсан болно. Би энэ үйлдэлд байцаалт өгөөгүй. Гэтэл мөрдөгч, прокурор нь намайг энэ хэргийг үйлдсэн гэж юугаар нотлож байгааг ойлгохгүй байна. 

Бусадтай бүлэглэсэн 9 дүгээр үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М нь Ө.Галсэмбэрүү, А.Н нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр И.Бямбаагийн гэрт нэвтэрсэн гэх үйлдэлд Намсрай биш Пүрэвсүрэн байсан. Гэтэл Пүрэвсүрэн нь гэнэт байхгүй болж, оронд нь Намсрай хамсаатан болсон байдаг. Харин анхан шатны шүүх энэ хэрэгт Намсрайг хамаагүй гэж үзсэн. Тэгвэл энэ хэргийг хамт үйлдсэн Пүрэвсүрэнд хэрхэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ.

Мөн бусадтай бүлэглэсэн 10, 11 дүгээр үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М, Ө.Галсэмбэрүү нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэн Г.Баяраагийн гэрт нэвтэрсэн, мөн энэ өдөр Б.Майцэцэгийн гэрт нэвтэрсэн гэх хоёр үйлдлийг би мэдэхгүй. Энэ үйлдэлд хамсаатан гэх Ө.Галсэмбэрүү, бид хоёрын мэдүүлэг байдаггүй. Би энэ хэргийг үйлдээгүй.

Бусадтай бүлэглэсэн 12, 13 дугаар үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М, С.Э нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Нямцэрэнгийн гэрт нэвтэрсэн, мөн энэ өдөр иргэн Ж.Мөнхчулууны гэрт нэвтэрсэн гэх 2 үйлдлийг би мэдэхгүй. Миний гэрч, яллагдагчаар өгсөн ямар ч мэдүүлэг байхгүй. Эрмурат ч бас мэдүүлэг өгөөгүй байдаг. Би энэ хэргийг хийгээгүй.

Бусадтай бүлэглэсэн 15 дугаар үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М нь Х.А, С.Э нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Амаржаргалын гэрт нэвтэрсэн гэх хэргийг би мэдэхгүй. Хамсаатан гэж хэрэгт татсан Х.А, С.Э нар нь хэргээ үнэн зөвөөр хүлээх байх. Би энэ хэргийг хийгээгүй тул мэдүүлэг өгөөгүй. Энэ үйлдэлд Алтангэрэл намайг байсан гэж хэлсэн учраас л би байсан болчихсон.

Бусадтай бүлэглэсэн 24 дүгээр үйлдлийн хувьд: Яллагдагч Б.М нь Х.А, С.Э нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д.Нэргүйн гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй, мэдэхгүй байна. Би энэ хэрэгт мэдүүлэг өгөөгүй. Х.А нь “би энэ талаар сайн санахгүй байна, хэрэв явбал зааж өгч чадна, энэ хэрэгт С.Э, Б.М нартай хамт явсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Х.А нь өөрөө сайн санахгүй байгаа атлаа Эрмурат бид хоёртой хийсэн гэдгээ яаж санаад, нотлоод байгаа юм. Алтангэрэл нь нэг хүний нэр хэлэхэд л тэр нь хамсаатан болчихдог. Түүнээс биш нөгөө хүнийх нь мэдүүлэг байгаа эсэх нь хамаагүй байдаг.

Дээр дурдсан шиг нотлох баримтгүй, мэдүүлэг аваагүй хэрэг олон байгаа. Иймд дээрх бүгдийг харгалзан үзэж, хэргийн үнэн зөвийг олохын тулд дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү.

Би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял эдлэхээр болсон. Би өөрт холбогдолтой нөхцөл байдал, холбогдох гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн шалгуулах хүсэлтийг Цагдан хорих 461 дүгээр ангийн нийгмийн ажилтан, тоо бүртгэлээр дамжуулан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор илгээсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Иймд миний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс тулгарч байгаа тул бодит үнэнийг олохыг хүсэж байна. Би хуульд заасан “нэг удаагийн мөрдөн байцаалт, нэг удаагийн шийтгэх тогтоолоор, өөрт хамааралтай, хамааралгүй хэргүүдийг нэг мөр нэгтгэн шийдвэрлүүлэх” хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болно. Тухайн асуудлыг очих ёстой байгууллагад нь илгээж чадалгүй, буруу хаяглаж байсны үр дүнд эрх зүйн байдлаа илтэд дордуулж, дахин 5 жилийн хорих ял эдлэхээр болсонд чин санаанаасаа харамсан гэмшиж, дүгнэлт хийж, болсон процессийг дэлгэрэнгүй бичлээ.

 Өмнөх шийтгэх тогтоол болон энэ шийтгэх тогтоолд дурдсан миний үйлдсэн гэмт хэргүүд нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл байдал үүсэж байна.

Иймд хуульд нийцсэн шийдвэр гаргаж, нэг шийтгэх тогтоолоор ял эдлэх боломжоор хангаж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс болон Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 4 хэрэг байгаа. Үүнийг нэмж нэгтгэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ц миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 21 нас буюу насанд хүрээгүй өсвөр насанд байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг баримтлан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

 

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.Б нь Х.Атэй бүлэглэн хохирогч Чимгээгийн эд зүйлийг хулгайлж 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 56 дугаар хавтас хэргийн 233, 230 болон 65 дугаар хавтас хэргийн 116 дугаар хуудаснуудад хохирогч Чимгээгийн эд зүйлүүдийг буцаан олгосон. Мөн хохирогчийн зүгээс эд зүйлээ хүлээн авсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг хохирогч Чимгээд 2.000.000 төгрөгийг гаргуулан олгуулахаар шийтгэх тогтоолд заасан. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас хүрсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны гэдэг үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлж, 2 дахин багасгаж өгнө үү. 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр айлд орж хулгай хийсэн үйлдлийг завдалт гэж үзээд 1 жилийн хорих ял оногдуулж, 5 үйлдлийнхээ 4 үйлдийг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж, хохирогч нараас уучлалт гуйсан байдаг. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг 1 жил болгож өгнө үү. Тухайн айлд орсон үйлдэл нь завдалт биш хулгайн үйлдэл нь төгссөн гэмт хэрэг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

 

шүүгдэгч А.Нн өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1259 дугаартай шийтгэх тогтоолоор А.Нд 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. Харин цагдан хоригдсон хоног  буруу гэж үзэж байна. Шүүгдэгч А.Н нь нийт 454 хоног хоногдсон байдаг. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 19 хоног, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 43 хоног хоригдсон байдаг. Иймд цагдан хоригдсон хоногийг зөв тооцож өгнө үү. ...” гэв.

 

шүүгдэгч Д.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

 

шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.   

 

шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хан-Уул дүүрэг болон Баярзүрх дүүргүүдэд өөр бусад хулгайн хэргүүд байгаа тул нэгтгүүлэн  шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.  

 

шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

шүүгдэгч Б.Птус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн 5 үйлдлийн нэг үйлдлийг нь хийсэн. Нөгөө дөрвөн гэмт хэргийг нь хийгээгүй. Хоёр хэргийг нь Х.А тамхиар авсан үйлдэл гэж хэлсэн. Тэгээд шүүхийн шатанд прокурорт хэлж байсан. Гэтэл хэргийг энэ чигээр нь оруулчих гэсэн. Тийм болохоор өөрийн хийсэн нэг гэмт хэрэгтээ ял шийтгэл эдэлмээр байна. ...” гэв.  

 

шүүгдэгч М.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна. Мөнгөнсүхийн ярьсан хэргийн үйлдэлд нь орсон байгаа. ...” гэв.

 

шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

шүүгдэгч Ш.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрийг нэн даруй төлж барагдуулах болно. ...” гэв.  

 

прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...А.Н, У.Т нарын тухайд яллах дүгнэлтийн хавсралтаар цагдан хоригдсон нийт хоногийг тогтоож гаргасан. Цагдан хоригдсон хоногийн зөрүүг шийтгэх тогтоолоос хараад өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Б.Бын хохирлын тооцоон дээр зөрүү гарсан байдаг. 56 дугаар хавтас хэрэгт хөөргийг буцаан өгч хохирлыг барагдуулсан баримт хавсаргасан байсан. Энэхүү хэрэг нь 5 прокурор дамжиж явсан. 2019 оны 1 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш Х.А нь зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байдаг. Х.А, Л.Б, Б.М нар нь өөр дүүрэгт хэрэг байгаа нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна гэх зэргээр гурван удаа хэргийг шүүхээс буцааж байсан. Шүүхэд хэргийг шилжүүлсэний дараа прокурорын байгууллагын 39 нэгжээс лавлагаа авахад тухайн хүмүүст хэрэг гарж ирээгүй байдаг. Иймд тэдгээр хэлж байгаа өөр бусад хэрэг байгаа гэдэг нь нотлогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ц, Б.Ц нар нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нэг үйлдэл дээр нь завдалтаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Яллах дүгнэлт үйлдэхдээ прокурорын зүгээс завдалт гэж үзсэн. Б.Цын талаас ялыг багасгах хүсэлтэй гэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байх. Л.Б нь өөр газар хэрэг байгаа гэж удаа дараа байнга хэлдэг. Б.М зарим хэргийг үйлдээгүй гэж маргаж байна. Тухайн хэргүүдэд гарын хээ болон хөлийн мөрөөр шийдээгүй. Яллагдагч, сэжигтэн нарын өөр хоорондын мэдүүлэг болон хамтран оролцсон байдлаар тогтоосон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

 

Анхан шатны шүүх:

-шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар:

Б.Пүрэвбаатарт холбогдох “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Ганзоригийн эд зүйлийг хулгайлсан”,

Н.Мөнгөнсүхэд холбогдох “бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийн, мөн өдөр иргэн Б.Отгонбаярын эд зүйлийг хулгайлсан”,

С.Эад холбогдох “2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр иргэн Г.Дашдэмбэрэлийн, мөн өдөр иргэн П.Эрдэнэцэцэгийн эд зүйлийг хулгайлсан” ,

А.Нд холбогдох “бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр иргэн И.Бямбаагийн эд зүйлийг хулгайлсан” гэх үйлдлийг,

У.Тт холбогдох “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр иргэн Н.Амаржаргалын, мөн өдөр иргэн А.Уранхайчийн эд зүйлийг хулгайлсан”,

- Х.Ад холбогдох “бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Уранхайчийн, мөн өдөр иргэн Н.Амаржаргалын, мөн 2016 оны 01 дүгээр сард иргэн М.Калиманы, мөн өдөр иргэн Б.Батцэнгэлийн эд зүйлийг хулгайлсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Загдсүрэнгийн эд зүйлийг хулгайлсан” гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр  хэрэгсэхгүй болгохдоо яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, үгүйсгэж буй нотлох баримтын агуулга зэргийн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасанд,

- шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээнд тохируулан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй төдийгүй, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасанд,

-шүүгдэгч Х.А, Н.Мөнгөнсүх, С.Э, Л.Б, Б.Б, А.Н, Д.Н, М.П, Г.Ц, Б.Ц нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож буй үндэслэлээ дүгнээгүй нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасанд  тус тус нийцээгүй байх тул анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх таамаглан нөхөн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ...ял шийтгэнэ...” гэж заасан байхад шүүгдэгч Ш.Х, Б.Н, Б.Пнарыг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 9,792,000 төгрөгөгөөр торгох ял шийтгэснийг Эрүүгийн хуульд заагаагүй ял шийтгэсэн гэж үзнэ. Мөн тус зүйл, хэсэгт заасан “эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр...” гэсэн нэмэгдэл ялыг шүүгдэгч нарт оногдуулаагүй орхигдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 насанд хүрсэн, У.Т нь 1999 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 18 насанд хүрсэн байхад анхан шатны шүүх өсвөр насны хүнд оногдуулсан ялыг эдлүүлдэг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад оногдуулсан хорих ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь 18 насанд хүрсэн байхдаа Х.Атэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр , 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тус тус бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэжээ.

 

Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...”  гэдэг зохицуулалтыг 18 насанд хүрсэн боловч бие физиологи, сэтгэхүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу бие физиологи, оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцрогдолтой, 21 насны хүнд хэрэглэх боломжтой, онцгой нөхцөл байдал болгон хуульчилжээ. 

 

Гэтэл шүүгдэгч У.Т, Б.Б нарын хувьд дээрх онцгой нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1259 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.А, С.Э, Б.М, Л.Б, Б.Ц, Г.Ц, Б.Н, Б.Б, А.Н, У.Т, Б.Б, Ш.Х, Д.Н, М.П, Б.Пнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв. 

 

Шүүх хохирлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Б, Б.М, С.Э, У.Т, Ш.Х, А.Н, Б.Б, Х.А, Б.Б нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус учирсан хохирлоос хэдий хэмжээний хохирол буцаан өгсөн, төлсөн, үлдэж байгаа нийт хэдэн төгрөгийн хохирлыг хэн, хэнд хэдэн төгрөгөөр тогтоон төлүүлэхээр зааж байгаа, цагдан хоригдсон хугацааг хэрхэн тооцсон зэргээ тодорхойлох хэсэгтээ үндэслэлтэй дүгнэхийг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч А.Нн “...шүүх дээр цагдан хоригдсон хугацааг орхигдуулсан...”, У.Тийн “...цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон...”, Б.Бын “...2 хөөргийг буцаан хохирогчид өгсөн байхад дахин төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэлээ...”, Х.Аийн “...26 үйлдлийг хийгээгүй...”, Б.Мийн “...бусадтай бүлэглэн үйлдсэн гэх 2, 3, 9, 10, 11, 12, 13,15, 24 дугаартай үйлдлүүдийг үйлдээгүй, өөр дүүрэгт байгаа хэргүүдийг нэгтгүүлэх...”, Б.Цын “...21 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн тул хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг давж заалдах шатны шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1259 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.А, С.Э, Б.М, Л.Б, Б.Ц, Г.Ц, Б.Н, Б.Б, А.Н, У.Т, Б.Б, Ш.Х, Д.Н, М.П, Б.Пнарт холбогдох 201401080443 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Х.А, С.Э, Б.М, Л.Б, Б.Ц, Г.Ц, Б.Н, Б.Б, А.Н нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч М.П, Б.Пүрэвбаатар, Б.Б, Ш.Х, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч У.Тт энэ өдрөөс эхлэн анхан шатны шүүхэд очих хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                  Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                                  Д.ОЧМАНДАХ