| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ж.Баянжаргал,
Хохирогч “Татварын ерөнхий газар”-ын хууль ёсны төлөөлөгч Б.Э ,
Шүүгдэгч Ц.А, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц ийн А ийг;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б ын Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109005850162 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ш.Л , Б.Д , Н.Х , Ч.О нартай бүлэглэн ... тоотод бүртгэлтэй зар сурталчилгаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, вакум цонх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,330,563,145.46 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 53 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 133,056,314.54 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн;
Мөн шүүгдэгч Ц.А нь “... ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр У.А тай бүлэглэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуупдаг “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас 134 ширхэг падаанаар 4,589,392,690.86 төгрөгийн, “...” ХХК-иас 93 ширхэг падаанаар 3,008,595,975.47 төгрөгийн, нийт 7,597,988,666.33 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр үйлдүүлж, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 759,798,866.63 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, улсад нийт 892,855,181.17 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ш.Л , Б.Д , Н.Х , Ч.О нартай бүлэглэн ... тоотод бүртгэлтэй зар сурталчилгаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, вакум цонх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,330,563,145.46 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 53 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 133,056,314.54 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн;
Мөн шүүгдэгч Ц.А нь “... ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр У.А тай бүлэглэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуупдаг “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас 134 ширхэг падаанаар 4,589,392,690.86 төгрөгийн, “...” ХХК-иас 93 ширхэг падаанаар 3,008,595,975.47 төгрөгийн, нийт 7,597,988,666.33 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр үйлдүүлж, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 759,798,866.63 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, улсад нийт 892,855,181.17 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч “Татварын ерөнхий газар”-ын хууль ёсны төлөөлөгч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ХХК-ийн хувьд 2019 онд зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компаний хувьд 759,798,866.63 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 759,798,866.63 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт Татварын ерөнхий газрын мэдээллийн санд илгээсэн байдаг. “... ” ХХК нь нийт 2 аж ахуйн нэгжээс 225 падаан бичүүлж авч төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна. “... ” ХХК НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа нь дээрх дүнгээр бууруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлж байгаа 759,798,866.63 төгрөгөөс Ц.А нь 276,003,820.30 төгрөгийг төлж 483,795,046.33 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татвараа тайлагнасан байгаа юм. Санд ... гэсэн нэртэй татвар төлөгч байхгүй. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 20-21 дүгээр тал/,
-дахин өгсөн: “...“... ” ХХК-ийн хувьд 2019 оны 12 дугаар сард “... ” ХХК-иас 53 ширхэг зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт татвараа бууруулж тайлагнасан 133,056,314.54 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 24-25 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоогийн байдлаар “... ” компани татвараа залруулсан байдалтай байгаа. “... ” компани залруулаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Х.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард Ч.О нь залгаад “найз нь 1 машин авах гэсэн юм, чи түр зуур өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих” гэхээр нь би “за” гэж хэлэээд Цирк дээр О иход нэг эмэгтэй хүн тухайн машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Дараа нь 2021 оны 4 дүгээр сард Ч.О нь машинаа ченжид зарах гэж байгаа юм, чи нэрийг нь шилжүүлээд өгөөч гэхээр нь нэрийг шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13 дугаар тал/,
Гэрч Ш.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“... ХХК 2019 оны 12 дугаар сард нийт 1,330,563,145.46 төгрөгийн дүнтэй 53 ширхэг падаанаар худалдан авалт хийсэн бөгөөд энэ нь Татварын ерөнхийн газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн хий бичилттэй падааны жагсаалтад орсон байгаа тул уг падааныг бичсэн татвар төлөгчийн татварын тайланд үндэслэн нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд:
650238 регистрийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 33 тоот хаягтай “... ” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард нийт 1,330,563,145.46 төгрөгийн үнийн дүнтэй 53 ширхэг падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэж тайлагнасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтын талаар: Тус компани 2019 оны 10-12 дугаар сард татварын албанд НӨАТ-ын тайлан ирүүлээгүй ногдол үүсгээгүй. “... ” ХХК нь НӨАТ нотлох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох орлого орсон боловч 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 1,330,563,145.46 төгрөгийн дүнтэй 53 ширхэг НӨАТ-ын падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 133,056,314.54 төгрөгөөр бууруулж тайлагнасан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24 дүгээр тал/,
Гэрч Ш.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д нь тухайн аж ахуйн нэгжийн НӨАТ-ын өрийг янзалж өгсөн. 2020 оны 6 дугаар сарын үед “... ” ХХК-ийн НӨАТ-ын асуудал нь Татварын газраас буцаагдсан юм. Тэр үед Д нь намайг гуйгаад захирал А тэй уулзаад өгөөч гэхээр нь А тэй уулзаж танай аж ахуйн нэгжид НӨАТ-ын борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн хүмүүстэй О иж уулзъя гэж хэлээд гарч байсан. Д д тээврийн хэрэгслийг өгөхөөр нь би тухайн машиныг Д гаас 130,000,000 төгрөгөөр бодож бартер хийж авсан. “...” ХХК нь НӨАТ-ын хэдэн төгрөгийн өртэй байсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар Д сайн мэдэж байгаа. Тээврийн хэрэгслийг би Д гаас аваад өөрөө унаж байгаад М буюу О гэх залууд өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 дугаар тал/,
-дахин өгсөн: “...... ХХК-нь А гийн НӨАТ-ын хий падаан бичилт хийдэг байсан компани байгаа юм. Энэ аж ахуйн нэр дээр 4,6-4,7 тэрбум төгрөгийн НӨАТ-ын шивэлтийг ... ХХК-иас А хийж өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 100-101 дүгээр тал/,
Гэрч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “... ” ХХК-д ажилладаг юм. 2019 оны 12 дугаар сар билүү, 2020 оны 01 дүгээр сард байх, манай бэр эгч Б д захирал А нь 1 компаниа хувьцаа эзэмшигчээс өөрийгөө салгах гэсэн юм, санхүү дээрээ зөрчилтэй гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л эгчид тухайн асуудлыг хэлээд Л эгч, Х хоёр нь тухайн аж ахуйн нэгжийн захирал А тэй ирж уулзсан. Тэгээд НӨАТ-ын асуудлыг шийдсэн байх. Намайг гэртээ байхад Л эгч “... ” ХХК-ийн захирал А ээс О оод ... УНЗ улсын дугаартай Benz маркийн тээврийн хэрэгслийг аваад нотариат ороод худалдах худалдан авах гэрээ хийгээд машинаа аваад ир гэхээр нь О иж аваад гэрээ хийгээд Л эгчид өгсөн. А гэх хүнээс 2020 оны 01 дүгээр сард билүү, 02 дугаар сард бэлнээр 10 гаруй сая төгрөгийг Л эгчид өгсөн. Дараа нь миний Хаан банкны данс руу А 5,000,000 төгрөг хийсэн. Тухайн мөнгийг Л эгчид бэлнээр аваачиж өгсөн. Одоо бодоход Татварын НӨАТ-ын асуудлыг нь Л эгч янзалж өгсөн юм шиг байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38 дугаар тал/
-дахин өгсөн: “...Л эгч бид хоёр “... ” ХХК-ийн 32-ын тойрогт байрлах оффис дээр О оод уулзаж байсан. Ингэж уулзахдаа ... , ... зэрэг аж ахуйн нэгжийн татвар дээр падаан бичиж өгөхөөр ярилцсан. Үүний дараа яг хэдэн төгрөгөнд баримт бичүүлэх, хариуд хэдэн төгрөгийн төлбөр, шан хураамж авах талаар тохиролцохдоо Х , Л эгч хоёр О иж уулзсан. Би 2019 оноос Л эгчид компани олж өгөх ажил хийж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 95-97 дугаар тал/,
Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ХХК-иас 134 ширхэг падаанаар 4,589,392,690.86 төгрөгийн зөрчилд ногдох 458,939,269.09 төгрөгийг ... ХХК-иас 93 ширхэг падаанаар 3,008,595,975.47 төгрөгийн зөрчилд ногдох 300,859,597.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөөгүй байна. ..” гэх мэдүүлэг /3хх-ийн 73-74 дүгээр тал/,
Гэрч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А захирал залгаад чам руу хүн залгана, тэгэхээр нь татвар санхүүгийн тайлан илгээдэг нууц кодоо хэлээрэй гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 8-10-ны үед ажилдаа ороход өмнөх сарын тайланг хийчихсэн байсан. Тайланд 7.598.537.756 /НӨАТ ороогүй/ төгрөгийг бараа материалыг худалдан авсан гэсэн байсан. Үүнээс байгууллагын үйл ашиглалтын зардал хасаад 7,597,988,666.33 төгрөгийг ..., ... зэрэг аж ахуйн нэгжүүдээс бараа материал худалдан авсан гэж тайлагнасан ба ..., ... зэрэг нэгжүүдээс ... ий нэр дээр худалдан авалтын падаан шивсэн байсан. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 90-92 дугаар тал/,
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ш.Н , Ц.Б нарын “... ” ХХК-ийн татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан, шалгах ажиллагаа явуулсан “...Тус ХХК нь НӨАТ ногдох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон боловч 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 1,330,563,145.46 төгрөгийн 53 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 133,056,314.54 төгрөгөөр бууруулж тайлагнасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. ...” гэх танилцуулга /1хх-ийн 174-176 дугаар тал/,
“... ” ХХК-ийн НӨАТ-ын хий бичилттэй тулгалт хийсэн талаарх баримт /1хх-ийн 177 дугаар тал/,
“... ” ХХК-ийн захирал О.Б, “... ” ХХК-ийн захирал Ц.А нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн “1,463,619,460 төгрөгийн үнэ бүхий бүх төрлийн барилгын бараа материал захиалгаар худалдах худалдан авах гэрээний хуулбар /1хх-ийн 179-182 дугаар тал/,
“... ” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар /2хх-ийн 22-59 дүгээр тал/,
... УНЗ улсын дугаартай Mercedes Benz GLC250 загварын тээврийн хэрэгсэл худалда, худалдан авах гэрээннй хуулбар /1хх-ийн 184-186 дугаар тал/,
Тус хэрэгт Н.Х ыг холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /1хх-ийн 79-82 дугаар тал/,
Тус хэрэгт Ш.Л г холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /1хх-ийн 94-97 дугаар тал/,
Тус хэрэгт Б.Д г холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /1хх-н 140-143 дугаар тал/,
Тус хэрэгт Ч.О ийг холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /1хх-н 160-163 дугаар тал/,
Ш.Л , Ч.О , Н.Х нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2041000430013 дугаартай тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолууд /1хх-н 191-233 дугаар тал/,
2041000430013 дугаартай хэргийг 2109005850162 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 1-2 дугаар тал/,
Яллагдагч Ц.А, Б.Б нарт холбогдох хэргийг эрүүгийн 2102005180027 дугаартай хэргээс тусгаарлах тухай прокурорын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол /3 хх-н 2-3 дугаар тал/,
Эрүүгийн 2102004910017 дугаартай хэргийг 2109005850162 дугаартай хэрэг нэгтгэх тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар тогтоол /3хх-ийн 12-13 дугаар тал/,
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч С.Б хорол, Б.А нарын “... ” ХХК-ийн татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан, шалгах ажиллагаа явуулсан “... Тус ХХК нь НӨАТ ногдох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, 2019 онд 7,597,988,666.33 төгрөгийн үнийн дүнтэй 227 ширхэг падааныг нэмэгдсэн ертгийн албан татварын /тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 759,798,866.63 төгрөгөөр бууруулсан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй тул танилцуулга бичив. ...” гэх танилцуулга /3хх-ийн 68-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 129, 3хх-ийн 7-8 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх бараа худалдаж авахад хуурамч гэж мэдэлгүй, татварын газарт хандаад татвараа төлөхөөр болсон. Манайх 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулахгүй зогссон байсан. Энэ татвартай холбоотой гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 124, 3хх-ийн 156-161 дүгээр тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ш.Л , Б.Д , Н.Х , Ч.О нартай бүлэглэн ... тоотод бүртгэлтэй зар сурталчилгаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, вакум цонх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,330,563,145.46 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 53 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 133,056,314.54 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, мөн шүүгдэгч Ц.А нь “... ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр У.А тай бүлэглэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуупдаг “... ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас 134 ширхэг падаанаар 4,589,392,690.86 төгрөгийн, “...” ХХК-иас 93 ширхэг падаанаар 3,008,595,975.47 төгрөгийн, нийт 7,597,988,666.33 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр үйлдүүлж, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 759,798,866.63 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, улсад нийт 892,855,181.17 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Ц.А Б.Б нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт “... ” ХХК-г иргэний хариуцагчаар татсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан 133,056,314.54 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох, шүүгдэгч Ц.Аийн У.А “...” ХХК-аас 483,795,046.33 мөнгийг гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.А, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй.
Эрх зүйн дүгнэлт:
“...” ХХК нь “зар сурталчилгаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, вакум цонх, гадаад худалдаа”-ны чиглэлээр ...тоотод үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татвараа тайлагнадаг;
“... ” ХХК нь “барилгын засвар, засал чимэглэл, барилгын материалын худалдаа, гадаад худалдаа чиглэлээр ... тоотод үйл ажиллагаа явуулахаар 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан Баянгол дүүргийн Татварын хэлтэс татвараа тайлагнадаг бөгөөд шүүгдэгч Ц.А нь захирлаар буюу удирдах албан тушаалтнаар, шүүгдэгч Б.Б нь “... ” ХХК-д нягтлан бодогч буюу гүйцэтгэх албан тушаалтнаар тус тус ажиллаж байхдаа:
Шүүгдэгч Б.Б нь бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “... ” ХХК-иас 1,330,563,145.46 төгрөгийн 53 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зорих татвараа 133,056,314.54 төгрөгөөр бууруулж тайлагнан их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч Ц.А нь бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж дээрх компаниудын үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “... ” ХХК-д “... ” ХХК-иас 1,330,563,145.46 төгрөгийн 53 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зорих татвараа 133,056,314.54 төгрөгөөр бууруулж тайлагнан их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж дээрх компаниудын үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “... ” ХХК-д “... ” ХХК-с 1,330,563,145.46 төгрөгийн 53 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зорих татвараа 133,056,314.54 төгрөгөөр бууруулж, “... ” ХХК-д 2019 онд “... ” ХХК-иас 134 ширхэг падаанаар 4,589,392,690.86 төгрөгийн, “...” ХХК-иас 93 ширхэг падаанаар 3,008,595,975.74 төгрөгийн, нийт 7,597,988,666.33 төгрөгийн үнийн дүнтэй 227 ширхэг падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 759,798,866.63 төгрөгөөр бууруулж тус тус тайлагнаж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Татвар төлөхөөс зайлсхийх нь Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Ц.А, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.А, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Татварын ерөнхий газар”-т 133,056,314.56 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ц.А, У.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас 759,798,866.63 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.А нь 276,003,820.30 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Тус хэрэгт “... ” ХХК, “... ” ХХК-г тус тус иргэний хариуцагчаар татжээ.
Иймд иргэний хариуцагч “... ” ХХК-иас 133,056,314.56 төгрөгийг, иргэний хариуцагч “... ” ХХК-иас 483,795,046.33 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 44, 3хх-ийн 36 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 56 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 37 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /3хх-ийн 38 дугаар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /3хх-ийн 39 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 40 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /3хх-ийн 41 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж тэдний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Ц.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “...хэргийг хялбаршуулсан журмаар...” хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдлыг...” нэрлэн заасан.
Шүүх хуралдаанаар “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, ял, албадлагын арга хэмжээг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол ...нөхөн төлөхөө илэрхийлсэн...” байх бөгөөд энэ нь хуулийн шаардлага хангаж байх тул шүүх хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын “...шүүгдэгч Ц.Аэд 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц ийн А ийг бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Б овогт Б ын Б ыг бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж “Татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “... ” ХХК-иас 133,056,314.56 төгрөгийг, иргэний хариуцагч “... ” ХХК-иас 483,795,046.33 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН