| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00712/И |
| Дугаар | 00207 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 00207
| 2019 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00207 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, 13-16 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Б овогт Бын Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, дугаарын регистртэй, Ш овогт Дын Мад холбогдох “2,230,000 /хоёр сая хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/00712/И иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.М болон түүний нөхөр Даваажаргал нарт 1,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг мөнгөө 2018 о ны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,950,000 төгрөг болгож авахаар бичгээр гэрээ хийн зээлүүлсэн бөгөөд уг мөнгийг Д.М нь нөхөр Даваажаргалын хамт тоолж авсан. Хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худал хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний бие Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Д.М, Даваажаргал нар нь ирээгүй. Иймд Д.Маас эврэлүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг нэмээд нийт 2,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Мад холбогдуулан 2,230,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь 2,230,000 /хоёр сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг 2019 оны 5 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Цт төлөхийг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,630 төгрөгийн тал хувь болох 25,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 25,315 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,315 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Цт олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Мад холбогдуулан 2,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М нь 2,230,000 /хоёр сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Цийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,630 төгрөгийн тал хувь болох 25,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 25,315 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,315 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Цт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ