Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00212

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00212

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Улаанбураа багт оршин суух, .. дугаарын регистртэй, У овогт Хн Сы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00110/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.С нь 1964 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Ховд аймгийн Ховд суманд 10 жилийн бүрэн бус дунд сургуулийг 1972 онд ороод 1980 онд 8-р анги төгссөн. Аав Хадырийн хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа багийн 3 дугаар бригадад 1980 оноос 1984 оны 5 дугаар cap хүртэл нийт 4 жил 5 cap малчнаар ажилласан. Улмаар Х.С нь Улаанбаатар хотын Барилгын цэргийн 275 дугаар ангид 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил цэргийн алба хаасан. Цэргээс халагдсны дараа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа баг буюу 4-р бригадад 1988 оноос 1991 оныг дуустал нийт 4 жил малчнаар ажилласан.

Иймд Узбек овгийн Хадырын Сыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа баг буюу 3 дугаар бригадад 1980 оноос 1984 оны 5 дугаар cap хүртэл нийт 4 жил, 5 cap малчнаар ажиллаж байсан, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа багийн 4 дүгээр бригадад 1988 оноос 1991 оныг дуустал нийт 4 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оноос 1984 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар  ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.С нь 1980 оноос 1984 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1980, 1981, 1984, 1987, 4 дүгээр бригадын 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1090 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 529 дугаар Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар 15-ны өдрийн 30 дугаар Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 23-нд Сарыбулах ХКомпани болсон талаарх лавлагаа,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 123 дугаартай лавлагаа,

Гэрч Э.Кабетайгийн “...Би Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1973-1977 он хүртэл, 1980-1993 он хүртэл адуу тэмээ маллаж байсан. Х.С 1980 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1980 оноос 1984 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад аавын хамт адуу мал маллаж байсан. 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд явж 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 6 дугаар сараас 1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.Хайролханы “...Би Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1976 оноос 1979 он хүртэл ажилласан. 1979 оноос 1982 он хүртэл цэргийн алба хаасан. 1982 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан. Х.С нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад аав ээжийн хамт 1984 он хүртэл малчнаар ажилласан. 1984 онд цэрэгт яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Сыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Узбек овогт Хадырын Сыг 1980 оноос 1984 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Сы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ