| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00196/И |
| Дугаар | 00214 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00214
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00214 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт багийн 14-.. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, О овогт Чы Гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2019/00196/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт Чулууны 5 дахь хүүхэд болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд 1972 онд нэгдүгээр ангид орж 1980-1982 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р дунд сургуульд 10 дугаар ангиа төгсөөд 1983 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд туслах тогоочоор ажиллаж байсан. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж байсан. 1989 оны 7 дугаар сарын 04-нд Д.Батхуягтай гэр бүл болж амьдарсан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ч.Г намайг 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд туслах тогоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд туслах тогоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Г нь 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд туслах тогоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 43, 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 65 тоот тушаалуудын хуулбарууд,
- Д.Батхуяг, Ч.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 123/101385 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаа 1985-1989 оны цалингийн тодорхойлолт,
Гэрч Т.Цэндээгийн “...Би 1964 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Улаанбаатар хотод 1983 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг слесерээр төгсөж ирсэн. 1983 оноос Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт туслах тогоочоор 1985 он хүртэл ажилласан. 1985 оноос хойш өдийг хүртэл тогоочоор ажиллаж байна. 1983 оноос 1984 оны хооронд намайг Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байх үед Ч.Г нь тогоочоор ажиллаж байсан. Тэгээд 1984 оноос ажлаасаа гарсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Д.Чимэдноровын “...Би Ховд аймгийн Чандмань сумын Хайрхан бригадад 1964 онд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын сургуулийг 4 анги төгсөөд Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1981 онд тогоочоор ажилд орж өдийг хүртэл ажиллаж байна. Ч.Г нь 1983 оноос 1984 оны хооронд нэгдсэн эмнэлэгт туслах тогоочоор ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Н.Цоожийн “... Би 1961 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1979 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1-р 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн. 1979-1981 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийн Хүүхдийн хүмүүжүүлэгч, сувилагч мэргэжлээр төгссөн. 1981 оны 8 дугаар сарын 16-нд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт ээлжийн сувилагчаар 2015 он хүртэл ажилласан. Ч.Г нь Нэгдсэн эмнэлэгт туслах тогоочоор ажиллаж байгаад 1984 онд манай тасагт ээлжийн асрагчаар 1989 оныг дуустал ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Гийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олго овогт Чулууны Гийг 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд туслах тогоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ