| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00146/И |
| Дугаар | 00220 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00220
| 2019 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00220 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 5-6 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Б. овогтой Х.ын Hийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 153/2019/00146/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Хазени нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Хазине нь 1986 онд Баян-Өлгий аймаг дахь барилгын техник мэргэжлийн дунд сургууль төгсөж, Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай тушаалаар 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн барилгачнаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Х.Хийн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилох тухай тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарч ирэхгүй байна гэдэг үндэслэлээр ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учир шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.
Иймд Х.Хийн 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Х.Хазине нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Хазине нь 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1202 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 69 тоот тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1987 оны 2 дугаар сарын 07, 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдөр авсан Баярын бичгүүд,
- Хүсэлт гаргагчийн 167487 дугаар хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Д.Наранцэцэгийн “... Би 1986 онд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж эхлээд 1993 он хүртэл ажилласан. Х.Хазине бид хоёр хамт Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг хамт 1986 онд төгсөж, 1986 оноос Ховд аймгийн Барилга угсралтын трестийн Дундын үйлдвэрт шавар будаг, засал чимэглэлчнээр ажиллаж байсан. 1991 он хүртэл ажиллаж байгаад хүнтэй сууж гэр бүл болоод Ховд аймгийн Ховд сум руу явсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Х дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ботахара шаку овогт Хамитын Х 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Хийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ