Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

2022         12         21                                    2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

шүүгдэгч ........................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........................т холбогдох эрүүгийн 2206 00239 0872 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, ..........................., /РД:........................./,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ........................... нь 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэр бүл" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч ...........................ын гартаа барьсан байсан 27000 үнэ бүхий эмэгтэй хүний гар цүнх, Айфон-7 Плас /lphone-7 Plus/ загварын 350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжинд, хохирогч ...........................гийн эзэмшлийн Айфон-11 /lphone-11/ загварын 1350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтэнд хохирогч ...........................ын Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ загварын 320000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Олимп" хотхоны 421 дүгээр байрны орцонд, хохирогч ...........................гийн эзэмшлийн Айфон-12 Про /iphone-13 Pro/ загварын 3525000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ...........................ыг “гар утсаараа нэг яриулаач" гэж хэлэн Самсунг А-12 /Samsung A-12/ загварын 350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ...........................г гар утсаа оролдож байх үед нь Ред Ми Ви-13 /Red Mi V-13/ загварын 872000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Олимп хотхоны ойролцоо алхаад явж байсан нэг эгч утсаа бариад орц руугаа орохоор нь араас очоод утсыг нь шүүрээд зугтаасан” гэв.

Эрүүгийн 2206 00239 0872 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжаар явж байхдаа үл таних хүний гар утсыг дээрэмдсэн...” “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 421 дүгээр байрны лифтэнд суух гэж байсан эмэгтэйн цайвар ногоон өнгийн Ред ми нөүт 8 загварын гар утсыг булааж, зугтаасан...” “...2022 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Олимп хотхон 421 дүгээр байрны орчим явж байгаад үл таних эмэгтэй согтуу орцруугаа орж байхыг хараад, араас нь дагаж ороод I phone 13 загварын утсыг нь булааж аваад зугтсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 43, 196, 146-р хуудас/,

Шүүгдэгч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32-р хуудас/

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн зүүн талын нарийн гудамжинд гар утсаар хүнтэй яриад явж байхад араас нэг эрэгтэй хүүхэд ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад нүүрээрээ газар уначихсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үл таних хүн баруун талд сугавчилсан байсан цүнх булаасан. Тэгэхээр нь цүнхний оосроос нь татсан чинь оосор тасарч тэр чигээр нь булааж зугтааж би газар унаад үлдсэн. Хуучин гар утас 350,000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайханы хэрэглэлүүд, хаан банкны карт, цэнэглэгч байсан эдгээр зүйлсийг үнэлүүлэхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89-90-р хуудас/,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орц руу орж байхад үл таних хар куртиктэй, малгайгаа дараад өмсчихсөн, 170 см өндөртэй, эрэгтэй хүн намайг цахилгаан шатанд суугаад хаалга хаагдаж гэж байхад араас араас хүрч ирээд миний гар утас булаагаад зугтсан. Миний алдсан гар утас Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ маркийн гар утас байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 173-174-р хуудас/,

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Таксинаас буугаад 421 дүгээр байрны 2 дугаар орц руу алхаж орсон. Ингээд лифтэнд суугаад гар утсаа гаргаж иртэл лифтний хаалга хаагдахаас өмнө араас үл таних хар өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ миний гараас утас булаагаад зугтсан тул би араас нь гарахад хотхоны хаалгаар гүйгээд явсан. Шаргал өнгөтэй Айфон-13 Про /phone-13 Pro/ загварын гар утас байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 224-225-р хуудас/,

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14:30 минутын орчимд "Их-Уул" гэх нэртэй дэлгүүрийн урд талын гудамжинд найз Энхбаяр, Гансүх нарын хамт гудамжинд юм яриад зогсож байх үед гудамжны урд талаас үл таних 4 хүүхэд гарч ирж байсан бөгөөд би гар утсан дээрээ дугаар хайгаад зогсож байтал хар өнгийн урт савхитай, хар өнгийн малгайтай ноосон цамцтай 160 орчим см өндөртэй залуу нь миний утсыг булааж аваад зугтаасан бегеед би хойноос нь гүйхэд гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан бегеед би хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Ботаникийн эцэс орчимд явж байгаад зүс таних Баагий гэх залуутай уулзаж бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын презерийн хажууд гудамжинд сууж байтал үл таних 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн яактай, цэнхэр өнгийн пүүзтэй мөн хар өнгийн урт савхи, хар өнгийн малгайтай цамцтай хоёр хүүхэд ирээд... хар савхитай хүүхэд ахаа утсаараа яриулаач гэж хэлэхэд ямар дугаар руу залгах вэ? гэхэд юнител гэж хэлээд 80563005 гэсэн дугаарт залгахад утас нь дуудаж байсан тул хар савхитай хүүхдэд утсаа өгөхөд миний утсыг аваад чихэн дээрээ барьж байснаа баярлалаа ахаа гэж урагшаа гүйгээд явсан бөгөөд араас нь утас өгөөч та нар баригдана даа гэж хэлсэн, тэгээд хаашаа явсныг нь мэдээгүй." /2 хх-ийн 54-55-р хуудас/ гэх мэдүүлгүүд,

"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 17-18, 23-24, 72-73, 184-185, 130-131, 234-235-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хх-ийн 83-85-р хуудас, 206-209-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 166-167, 219-220-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ........................... нь 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэр бүл" гэх нэртэй дэлгүүрийн орчимд, хохирогч ...........................ын гартаа барьсан байсан 27,000 үнэ бүхий эмэгтэй хүний гар цүнх, Айфон-7 Плас /lphone-7 Plus/ загварын 350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжинд, хохирогч ...........................гийн эзэмшлийн Айфон-11 /lphone-11/ загварын 1,350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтэнд хохирогч ...........................ын Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ загварын 320,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Олимп" хотхоны 421 дүгээр байрны орцонд, хохирогч ...........................гийн эзэмшлийн Айфон-12 Про /iphone-13 Pro/ загварын 3,525,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ...........................ыг “гар утсаараа нэг яриулаач" гэж хэлэн Самсунг А-12 /Samsung A-12/ загварын 350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ...........................г гар утсаа оролдож байх үед нь Ред Ми Ви-13 /Red Mi V-13/ загварын 872,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:  

Шүүгдэгч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжаар явж байхдаа үл таних хүний гар утсыг дээрэмдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжаар явж байхдаа үл таних хүний гар утсыг дээрэмдсэн...” “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 421 дүгээр байрны лифтэнд суух гэж байсан эмэгтэйн цайвар ногоон өнгийн Ред ми нөүт 8 загварын гар утсыг булааж, зугтаасан...” “...2022 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Олимп хотхон 421 дүгээр байрны орчим явж байгаад үл таних эмэгтэй согтуу орцруугаа орж байхыг хараад, араас нь дагаж ороод I phone 13 загварын утсыг нь булааж аваад зугтсан...” гэх мэдүүлгүүд,

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн зүүн талын нарийн гудамжинд гар утсаар хүнтэй яриад явж байхад араас нэг эрэгтэй хүүхэд ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад нүүрээрээ газар уначихсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үл таних хүн баруун талд сугавчилсан байсан цүнх булаасан. Тэгэхээр нь цүнхний оосроос нь татсан чинь оосор тасарч тэр чигээр нь булааж зугтааж би газар унаад үлдсэн. Хуучин гар утас 350,000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэлүүд, хаан банкны карт, цэнэглэгч байсан эдгээр зүйлсийг үнэлүүлэхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орц руу орж байхад үл таних хар куртиктэй, малгайгаа дараад өмсчихсөн, 170 см өндөртэй, эрэгтэй хүн намайг цахилгаан шатанд суугаад хаалга хаагдаж гэж байхад араас араас хүрч ирээд миний гар утас булаагаад зугтсан. Миний алдсан гар утас Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ маркийн гар утас байсан" гэх мэдүүлэг,

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Таксинаас буугаад 421 дүгээр байрны 2 дугаар орц руу алхаж орсон. Ингээд лифтэнд суугаад гар утсаа гаргаж иртэл лифтний хаалга хаагдахаас өмнө араас үл таних хар өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ миний гараас утас булаагаад зугтсан тул би араас нь гарахад хотхоны хаалгаар гүйгээд явсан. Шаргал өнгөтэй Айфон-13 Про /phone-13 Pro/ загварын гар утас байсан." гэх мэдүүлэг,

Хохирогч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14:30 минутын орчимд "Их-Уул" гэх нэртэй дэлгүүрийн урд талын гудамжинд найз Энхбаяр, Гансүх нарын хамт гудамжинд юм яриад зогсож байх үед гудамжны урд талаас үл таних 4 хүүхэд гарч ирж байсан бөгөөд би гар утсан дээрээ дугаар хайгаад зогсож байтал хар өнгийн урт савхитай, хар өнгийн малгайтай ноосон цамцтай 160 орчим см өндөртэй залуу нь миний утсыг булааж аваад зугтаасан бегеед би хойноос нь гүйхэд гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан бегеед би хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг,

Хохирогч ...........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Ботаникийн эцэс орчимд явж байгаад зүс таних Баагий гэх залуутай уулзаж бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын презерийн хажууд гудамжинд сууж байтал үл таних 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн яактай, цэнхэр өнгийн пүүзтэй мөн хар өнгийн урт савхи, хар өнгийн малгайтай цамцтай хоёр хүүхэд ирээд... хар савхитай хүүхэд ахаа утсаараа яриулаач гэж хэлэхэд ямар дугаар руу залгах вэ? гэхэд юнител гэж хэлээд 80563005 гэсэн дугаарт залгахад утас нь дуудаж байсан тул хар савхитай хүүхдэд утсаа өгөхөд миний утсыг аваад чихэн дээрээ барьж байснаа баярлалаа ахаа гэж урагшаа гүйгээд явсан бөгөөд араас нь утас өгөөч та нар баригдана даа гэж хэлсэн, тэгээд хаашаа явсныг нь мэдээгүй” гэх мэдүүлгүүд, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон хуульд заасан үндэслэл журмийн дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ...........................ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно.

Шүүгдэгч ...........................ын хохирогч нарын өмчлөх эрхэд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ...........................ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч ...........................ын гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зааснаар шүүгдэгч ...........................аас хохирогч ...........................д 1.350.000 төгрөг, ...........................д 320.000 төгрөг, ...........................д 3.525.000 төгрөг, ........................... 872.000 төгрөг, ...........................т 350.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч ........................... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ...........................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч ...........................т бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид үүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэв.

Шүүгдэгч ...........................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ...........................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 220 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хохих 1 хоногоор тооцож 27 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаар тогтоон,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ........................... нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........................т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 220 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 27 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ...........................т оногдуулсан 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........................ын  цагдан хоригдсон 5  /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт бичгийн баримт, эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ........................... нэхэмжлэнх зүйлгүй гэсний г тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ...........................д 1.350.000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөг, ...........................д 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг, ...........................д 3.525.000 /гурван сая таван зуун хорин таван мянга/ төгрөг, ........................... 872.000 /найман далан хоёр мянга/ төгрөг, ...........................т 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч ...........................аас тус тус гаргуулж олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...........................т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсрагасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.САНЖИДМАА