Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00221

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2019/00221

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал агьт 4-59 тоотод  оршин суух,.. дугаарын регистртэй, Ө овогтой Лийн Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00215/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Д нь 1967 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Лхагвапүрэв, ээж Дарьсүрэн нарын хамт 1988 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад бод мал малласан.

Б.Оюунбаатартай 1988 оны 10 дугаар сард гэрлэж нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад бод мал малласан. Л.Д нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, аав ээжтэйгээ хамт ажиллаж байх үеийн хөдөлмөрийн хөлс аав Лхагвапүрэвийн нэр дээр хамт бодогддог байсан тул ажиллаж байсан байдлаа шүүхэд хандаж тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Лхагвапүрэвийн Дг 1983 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад, 1988 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1983 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар, 1988 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөнаяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Д нь 1983 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар, 1988 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөнаяга бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 482 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн буюу 3 дугаар бригадын 1983-1989, Мөнгөн аяга буюу 4 дүгээр бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1403000098 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0789537 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 68 тоот Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл 1992 оны 3 дугаар сарын 23-нд Сутайн хөгжил ХКомпани болсон гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/001558 дугаар лавлагаа,

- Б.Оюунбаатар, Л.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/001557 дугаар лавлагаа,

Гэрч Д.Цайрайгийн “... Би 1970 оноос илгээлтээр гарч Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад бог мал маллаж 1990 он хүртэл ажилласан. Л.Дгийн аав Лхагвапүрэв нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад мал малладаг байсан. 1983 онд Ховд аймгийн Дарви суманд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. 1988 оны 9 сард М.Оюунбаатартай гэр бүл болж Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад шилжсэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.Цэдэндолгорын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн 10 дугаар ангийг 1984 онд төгссөн. Төгсөөд 1984-1992 он  хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3-р бригадад бог мал малладаг байсан. Л.Дгийн аав Лхагвапүрэв нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад мал малладаг байсан. 1983 онд Ховд аймгийн Дарви сумын сургуулийн 8 дугаар анги, 1985 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийг 10-р дугаар анги төгсөөд 1985-1988 оны 9 сард хүртэл нэгдэлдээ малчин, саальчнаар ажиллаж байгаад М.Оюунбаатартай гэр бүл болж Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад шилжсэнн...” гэх гэрчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Дг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өндөр Тогтох овогт Лхагвапүрэвийн Дг 1983 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар cap хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад, 1988 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ