| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00179/И |
| Дугаар | 00222 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00222
| 2019 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00222 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, .. дугаарын регистртэй, Ж овогтой Хийн Дийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00179/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Дүзбай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Дүзбай нь 1960 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Харахожагийн 3 дахь хүү болон Ховд сумын Улаанбураа багт төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1968 онд 1 дүгээр ангид орж 1975 онд 6 дугаар төгссөн. 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оныг 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төрсөн ах Х.Ауганкирийн хамт Ховд сумын Улаанбураа багийн Тариалан нэгдэлд маллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Ингээд 1978 оноос 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд бог маллаж малчнаар ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Хөдөлмөрийн дэвтэр болон Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн лавлагаанууд хоорондоо зөрүүтэй байгаа учир өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироод байна.
Иймд Х.Дүзбайг 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд бог маллаж малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Дүзбай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Дүзбай нь 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2211 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1613000032 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0704115 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 282 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1976-1977, 1981-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн 380973 дугаар цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч А.Санахын “...Би 1982 оны 6 дугаар сарын 22-нд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад үхэр хонь маллаж 1990 он хүртэл ажилласан. Х.Дүзбай нь 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1976-1978 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1978-1981 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1981-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад хоньчноор ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч С.Адебиетын “...Би 1978-1980 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад бог мал маллаж байгаад 1980-1983 онд цэргийн алба хаасан. 1983 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад бог мал маллаж 1990 он хүртэл ажилласан. Х.Дүзбай нь 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1976-1978 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1978-1981 он хүртэл цэргийн алба хаасан. 1981-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчнаар ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Дүзбайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Харахожагийн Дүзбайг 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар capын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Дүзбайн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ