| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00198/И |
| Дугаар | 00223 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00223
2019 оны 05 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2019/00223 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, .. тоот регистрийн дугаартай, Б овогт Ц.ийн Аын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2019/00198/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.А миний биет 1960 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуульд орж, 1971 онд 3 дугаар ангиасаа сургуулиас гарч, 1971 оноос 1976 онд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1976 онд 16 нас хүрч Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд илгээлтээр гарч тус нэгдэлд ногоочин, туслах ажилтан, уурын зууханд слесерь, галчаар 1992 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байх үеийн 1976 оноос 1978 оны баримт, 1989 оны баримтууд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас гарч ирэхгүй байгаа учир тухайн тэтгэвэртээ гарах боломжгүй болоод байна.
Иймд Ц.А намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1976 оноос 1990 он хүртэл ногоочин, туслах ажилтан, уурын зууханд слесерь, гачкараар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.А нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1976 оноос 1990 он хүртэл ногоочин, туслах ажилтан, уурын зууханд слесерь, гачкараар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Амралтын хуваарь батлах тухай” тушаалын хуулбар
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1984 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай “Улиралын ажилд томилох тухай” тушаалын хуулбар
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар
- Ц.Аын нэр дээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 1979 оны 70 дугаар дансны хуулбар
-Ховд аймаг, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай Ц.А /ПН60090418/-ыг цэргийн алба хаагаагүй болохыг тодорхойлсон тодорхойлолт эх хувиар,
-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Аын 1990 оноос 2000 онд нийгмийн даатаглын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа эх хувиар,
-Ховд аймгийн Чандмань сумын 1990 онд Ц.Ат олгосон диплом эх хувиар,
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 26 дугаартай “Улиралын ажилчин томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлийн даргын 1976 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ц.Аын нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.Баянмөнхийн шүүхэд өгсөн “...би 1964 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Би 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1980 оноос 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1985 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Ц.А нь Ховд аймгийн Чандмань сумын сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарч 1971 оноос 1976 онд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1976 оноос 1992 онд тус нэгдлийг тарах хүртэл ногоочин, туслах ажилтан, уурын зууханд слесерь, гачкараар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагч Ц.А нь 1976 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт гачкараар, 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчин, сахиулаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны селесэрээр, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвадорж нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПН60090418 тоот регистрийн дугаартай, Боржгон овогт Цэдэн-Ишийн Аыг 1976 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт галчаар, 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчин, сахиулаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны слесариар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.А нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ