| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00210/И |
| Дугаар | 00224 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00224
2019 оны 05 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2019/00224 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, .. тоот регистрийн дугаартай, Н овогт М.ийн Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 153/2019/00210/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 оны 8 дугаар сарийн 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Мажигаагийн 5 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1976 онд 1 дүгээр ангид орж 1984 онд 8 дугаар анги төгссөн. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Отгонбаатартай гэр бүл бүлж мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж "Хөдөлмөр" ХКомпани болоход мөн малчнаар. Иймд М.Ц намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 436 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1984 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар,
-М.Цгийн нэр дээрх 0766938 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 33 тоот албан бичиг эх хувиар,
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дугаартай лавлагаа эх хувиар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 126/101175 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” эх хувиар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 126/101176 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа” эх хувиар,
-М.Цгийн нэр дээрх 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар,
-Гэрч Д.Сандагчулууны шүүхэд өгсөн “...М.Ц нь 1968 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 1984 онд 8 дугаар анги төгсөж, багаасаа аав ээж эгч, ах нартайгаа мал маллаж өссөн. Одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт мал маллаж амьдарч байгаа болно” гэх тодорхойлолт,
-Гэрч М.Оюунбилэгийн шүүхэд өгсөн “...М.Ц нь 1968 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 1984 онд 8 дугаар анги төгсөж, багаасаа аав ээж эгч, ах нартайгаа мал маллаж өссөн. Одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт мал маллаж амьдарч байгаа болно” гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч М.Ц нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ68081001 тоот регистрийн дугаартай, Найраахан овогт Мажигаагийн Цг 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч М.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ