Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

2023         01         13                                    2023/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис

улсын яллагч М.Оюунбат

шүүгдэгч, хохирогч .......................

шүүгдэгч, хохирогч ......................., түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......................., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....................... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206031673155 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч .......................нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна .......................тай "Орцны хаалга онгойлгоод өгчих, хэл амаар доромжилж хараалын үг хэллээ" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч .......................ын биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, хүзүү, цээж, баруун дал, нуруу, баруун шуунд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ....................... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна .......................той орцны хаалга онгойлгоод өгчих, хэл амаар доромжилж хараалын үг хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж унагаан хохирогч .......................ийн биед  “баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч .......................шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан мэдүүлэгтээ: ”2022 оны 5 дугаар сарын 31-ний  өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө ....................... бид 2 муудалцсан. Би ажлынхантайгаа “Хүүхдийн зуу” сууж байгаад байрныхаа найзуудтайгаа  гэрийнхээ гадаа орцны өмнө 2, 3 пиво уугаад юм ярьж байхад ....................... хүрч ирээд орц руу орох гээд айл айл руу залгаад байсан. Тэгэхэд нь бид нартай хамт байсан  охин хаалга онгойлгоод өгөх үү гэхэд нь би болон манай найз нар битгий онгойлгож өг орцонд янз бүрийн хүн орчихвол яах юм бэ гэсэн. Яагаад гэвэл би тэр байранд насаараа амьдарч байна. Манай орцонд би хутга тулгуулаад дээрэмдүүлсэн үе бий. Мөн хүмүүс шээж баадаг байсан учраас танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй гэсэн. Тэгэхэд ....................... ах бид нарыг харж байгаад одоогийн хүүхдүүд онцгүй гээд хараал хэлсэн. Би болон ....................... бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр маргалдаж байгаад хальт цохилцсон. Орцонд ороод ....................... ах намайг өшиглөсөн. .......................ын эгч нар нь гээд 2, 3 хүн орцонд байхад гарч ирээд нэг эгч нь намайг 2-3 удаа цохисон. Гэхдээ тэр эгч дүүгээ өмөөрөөд цохисон байх. Эгчээ миний гар эвгүй болсон байна яах вэ гэхэд “эгчийн дүү таксинд суугаад яв” гээд намайг таксинд суулгаж өгсөн. Би ....................... ахыг 2-3 удаа цохисон нь үнэн миний буруу уучлалт гуйж байна. .......................  миний хүзүү рүү нэг цохисон. Манай найзууд болиулсан тэгэхэд миний цээжин тус газар өшиглөсөн бөгөөд би хойшоо унахдаа манай байрны урд байдаг жижигхэн хагарсан боржуран дээр ойчиж  гар хугарсан. Би тухайн үед Худалдаа Хөгжлийн банкинд ажилладаг байсан бөгөөд нэг сар чөлөө авч одоог хүртэл маш их сэтгэлийн дарамттай байна. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэв.

Шүүгдэгч ....................... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгтээ: 2022 оны 5 дугаар сарын 31-ний  өдрөөс 6 дугаар сарын 1-нд  шилжих шөнө 4 цаг орчимд  хамт олонтойгоо гадуур явж байгаад ах Амартүвшингийнд орох зорилготой ах Амарбаясгалангаар хүргүүлж очсон. Ах маань эрүүл мэндийн шалтгаан буюу хорт хавдартайн улмаас намайг буулгаад хүлээгээд хараад зогсож байсан. Нэг хөлөө тайруулсан тахир дутуу хүн байдаг. Тухайн орцны үүдэнд ирээд орох айлынхаа нэвтрэх кодыг хийсэн боловч хоёр удаа дуудаад хаалга нээгээгүй. Гадаа сууж байсан хүмүүс дундаас нэг охин надад орцны хаалга онгойлгож өгөх гэхэд  .......................болон бусад залуучууд татгалзсан. Тэгэхээр нь би ахынх руугаа орох гэж байна юун сүртэй юм бэ оруулчих гэсэн хүсэлт тавьсан. Үүнээс маргаан үүсээд .......................босож ирээд намайг цохисон.Үүдэнд би .......................ийг цохисон асуудал байхгүй. Орцонд ороход .......................хоёр залуутай араас орж ирээд нилээд хэсэг хугацаанд зодсон. Дуу чимээ гарсны эцэст дээрээс эгч болон эхнэр, дүү нар гарч ирээд намайг салгасан. .......................ганцаараа зодсон гэж байгаа боловч тухайн хэрэгт оролцсон .......................ийн найзуудынх нь зураг манай ахын утсан дээр байсныг би хэргийн материалд хавсаргахаар Цагдаагийн мөрдөн байцаах албаны ахмадад өгсөн боловч үүнийг хэргийн материалд одоо болтол хавсаргаагүй байгаа. Би энэ хүнийг зодоогүй. гэв.

Хохирогч ....................... шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэгтээ:Миний толгой болон дал хэсэгт зулгаралт бий болсон. .......................оос нэхэмжлэх зүйлгүй. гомдолгүй” гэв.

Эрүүгийн 2206 03167 3155 дугаартай хэргээс:

Гэрч .......................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би эхнэр Долгормаагийн хамтаар гэртээ ирэхэд гэрийн гадаа ......................., Хулан, Амараа нар машиндаа сууж байсан ба тэр үед миний зүүн хөлийн шагай далий гишгэсний улмаас булгарсан байсан. Тэгээд Амараа гэртээ харихаар явж ......................., Хулан, Долгормаа бид 4 үлдсэн.  ....................... тухайн залуу 2 цохилцоод .......................ийг түлхээд унагасан. .......................оос өөр хүн тэр хүнд гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Тэр ах руу ....................... уурлаад барьцалдаад авсан. ....................... орцны үүдэнд газарт унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг явсны дараа ....................... хүнтэй зодолдож гараа гэмтээсэн эмнэлэг дээр байна гэж надад хэлсэн. Доогий, Хонгор 2 сүүлд машинтай ирээд Хонгор машинаасаа буугаагүй байхад би явсан. Намайг явахад ....................... Хулан, Доогий, Хонгортой үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч .......................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 3 цагийн үед орцонд эмэгтэй хүн орилоод байхаар нь Эрдэнэцэцэг гарсан ба ....................... ах зодуулсан байна гээд бид нарыг дуудхад ....................... орцонд бусдад зодуулсан байдалтай сууж байсан ба 2-оос 3 залуу, 1 хүүхэн маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч .......................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...гурван залуу нэг хүнийг буланд шахаад зодож байсан. Тэр хүн нь манай ах ....................... байсан. Тухайн үед ....................... ахын уруулаас цус гарсан хүзүү нь улаан болж шанаа нь хавдсан байсан. Тэнд байсан залуу гар маань эвгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...хажууд нь зогсож байсан өндөр залуу .......................ыг гараараа цохиж байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.......................ийн биед учирсан баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь цементэн шатан дээр унахдаа гараараа тулахад үүсэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг/хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7986 дугаартай: "..........................ын биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, хүзүү, цээж, баруун дал, нуруу, баруун шуунд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 7995 дугаартай:” .......................ийн биед баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч .......................ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 90-93 дугаар хуудас/,

Шүүгдэгч .......................ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт .......................ын гаргаж өгсөн хүүхдийн гэрчилгээнүүдийн хуулбар,

Шүүгдэгч .......................ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ....................... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна .......................той орцны хаалга онгойлгоод өгчих, хэл амаар доромжилж хараалын үг хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч .......................ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэвэл:

Шүүгдэгч ....................... шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан мэдүүлэгтээ:2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд  шилжих шөнө 4 цаг орчмын үед хамт олонтойгоо гадуур явж байгаад ах Амартүвшингийнд орох зорилготой ах Амарбаясгалангаар хүргүүлж очсон. Ах маань намайг буулгаад хараад зогсож байсан. Тухайн орцны үүдэнд ирээд орох айлынхаа нэвтрэх кодыг хийсэн боловч хоёр удаа дуудаад хаалга нээгээгүй. Гадаа сууж байсан хүмүүс дундаас нэг охин надад орцны хаалга онгойлгож өгөх гэхэд .......................болон бусад залуучууд татгалзсан. Тэгэхээр нь би ахынх руугаа орох гэж байна  юун сүртэй юм бэ  оруулчих гэсэн хүсэлт тавьсан. Үүнээс маргаан үүсээд .......................босож ирээд намайг  цохисон. Орцонд ороход .......................хоёр залуутай араас орж ирээд нилээд хэсэг хугацаанд зодсон. Дуу чимээ гарсны эцэст дээрээс эгч болон эхнэр, дүү нар гарч ирээд намайг салгасан. .......................ганцаараа зодсон гэж байгаа боловч тухайн хэрэгт оролцсон .......................ийн найзуудынх нь зураг манай ахын утсан дээр байсныг би хэргийн материалд хавсаргахаар Цагдаагийн мөрдөн байцаах албаны ахмадад өгсөн боловч үүнийг хэргийн материалд одоо болтол хавсаргаагүй байгаа. Би энэ хүнийг зодоогүй гэв.

Шүүгдэгч .......................ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн гэм буруугийн шүүх хуралдаанд: .......................ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл .......................ийн гарт өшиглөөд эсвэл цохиод хүндэвтэр гэмтэл учруулсан гэх баримт хавтаст хэрэгт  болон өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар харагдахгүй байна. Иймд .......................ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг,

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б. ....................... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна .......................той орцны хаалга онгойлгоод өгчих,  хэл амаар доромжилж хараалын үг хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж .......................ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч .......................шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “....................... миний хүзүү рүү нэг цохиж, өшиглөхөд нь би хойшоо унахдаа баруун гарынхаа алгаараа газарт дарж тулахад алганы доор цементен гадаргуутай чулуун дээр буюу манай байрны урд жижигхэн хагарсан боржуран дээр унаж ядам хурууны яс хугарчихсан мэдүүлэг, гэрч ......................., ......................., ......................., ......................., ......................., ......................., шинжээч эмч Ч.Эрдэмболор нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 7995 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд .......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

Шүүгдэгч Б. ....................... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна .......................той орцны хаалга онгойлгоод өгчих,  хэл амаар доромжилж хараалын үг хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч .......................ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч .......................шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг: ....................... миний хүзүү рүү нэг цохиж, өшиглөхөд нь би хойшоо унахдаа баруун гарынхаа алгаараа газарт дарж тулахад алганы доор цементен гадаргуутай чулуун дээр буюу манай байрны урд жижигхэн хагарсан боржуран дээр унаж ядам хурууны яс хугарчихсан. .......................ын эгчид “гар хугарчихлаа гээд хэлэхэд миний дүү эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна гэсэн. Би тухайн үед Худалдаа Хөгжлийн банкинд ажилладаг байсан бөгөөд нэг сар чөлөө авч одоог хүртэл маш их сэтгэлийн дарамттай байна..Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэх,

Гэрч .......................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би эхнэр Долгормаагийн хамтаар гэртээ ирэхэд гэрийн гадаа ......................., Хулан, Амараа нар машиндаа сууж байсан ба тэр үед миний зүүн хөлийн шагай далий гишгэсний улмаас булгарсан байсан. Тэгээд Амараа гэртээ харихаар явж ......................., Хулан, Долгормаа бид 4 үлдсэн. ....................... тухайн залуу 2 цохилцоод .......................ийг түлхээд унагасан. .......................оос өөр хүн тэр хүнд гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Тэр ах руу ....................... уурлаад барьцалдаад авсан. ....................... орцны үүдэнд газарт унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг явсны дараа ....................... хүнтэй зодолдож гараа гэмтээсэн эмнэлэг дээр байна гэж надад хэлсэн. Доогий, Хонгор 2 сүүлд машинтай ирээд Хонгор машинаасаа буугаагүй байхад би явсан. Намайг явахад ....................... Хулан, Доогий, Хонгортой үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч .......................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 3 цагийн үед орцонд эмэгтэй хүн орилоод байхаар нь Эрдэнэцэцэг гарсан ба ....................... ах зодуулсан байна гээд бид нарыг дуудахаар нь гарахад ....................... орцонд бусдад зодуулсан байдалтай сууж байсан ба 2-оос 3 залуу, 1 хүүхэн маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч .......................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...гурван залуу нэг хүнийг буланд шахаад зодож байсан. Тэр хүн нь манай ах ....................... байсан. Тухайн үед ....................... ахын уруулаас цус гарсан хүзүү нь улаан болж шанаа нь хавдсан байсан. Тэнд байсан залуу гар маань эвгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Гэрч .......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...хажууд нь зогсож байсан өндөр залуу .......................ыг гараараа цохиж байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “.......................ийн биед учирсан баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд  хугарал, сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл нь цементэн шатан дээр унахдаа гараараа тулахад үүсэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх  /хх-ийн 56 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 7995 дугаартай:” .......................ийн биед баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч .......................нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 2022 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны гадна .......................тай "Орцны хаалга онгойлгоод өгчих, хүнийг хэл амаар доромжилж, хараалын үг хэллээ" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас хохирогч .......................ын биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, хүзүү, цээж, баруун дал, нуруу, баруун шуунд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  .......................ын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч ......................., Амарзаяа, Ариунбилэг, Амарбаясгалан, ......................., .......................  нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7986 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл нөхцөл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж  авсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.  

Шүүгдэгч .......................нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэмт буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг  гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн  биед учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч ......................., ....................... нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө,  эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч .......................ийн  хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

 шүүгдэгч .......................ын хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч ......................., ....................... нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хохирогч ......................., ....................... нар нь шүүхийн хэлэлцүүлэгт  гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлөргүй гэснийг тус тус дурьдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.

Улсын яллагчаас шүүгдэгч .......................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, .......................ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч .......................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .......................ыг хүний биед  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч  .......................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч .......................ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялын саналтай байна” гэв.

Шүүгдэгч .......................ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүхээс гэм буруутайд тооцсон учир .......................ын ар гэрийн байдал болон 5 хүүхэдтэй, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр авч өгнө үү” гэв.

Шүүгдэгч ......................., ....................... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ......................., ....................... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч .......................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч .......................ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж  10 сарын хугацаанд тус  тус хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч ......................., ....................... нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......................ийн Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт болон .......................,  ....................... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....................... .......................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч .......................ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......................ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч .......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......................., ....................... нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 10 /арав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......................., ....................... нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч ......................., ....................... нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтаа  бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч ......................., ....................... нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......................ийн Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт болон ......................., ....................... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА