Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00264

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00264

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ... дугаарын регистртэй, О овогтой Тгийн Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00246/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар тушаалаар тус сумын Алаг бригадад малчнаар томилогдон ээж, ах нарын хамт 1980 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар дуустал нийт 5 жил 1 сар 20 хоног мал малласан билээ.

Малчин байх хугацаандаа номын санч мэргэжпээр эчнээгээр суралцаж байх хугацаандаа сумын Намын үүрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 12 дугаар тогтоолоор сумын номын санчийн ажилд томилогдсон бөгөөд улмаар сум, сургуулийн номын санчийн ажлыг нэгтгэхэд уг ажлаа үргэлжлүүлэн одоо болтол ажиллаж байгаа болно.

Тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан нийгмийн даатгалын байцаагч нэгдлийн малчнаас чөлөөлсөн, номын санчийн ажилд томилсон тушаалууд олж ир гэсэн бөгөөд тэдгээр нь архиваас олдохгүй байгаа тул миний 1980 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын номын санчаар ажилласан байдлыг тус тус шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын арван жилийн сургуулийн номын санчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Ц нь 1980 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын арван жилийн сургуулийн номын санчаар тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 402 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар тушаал, Алаг бригадын 1980-1981, 1983-1984, Хаг бригадын 1982, 1985 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 143854 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ховд аймгийн Мөнххайрхан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ш.Сонинтөр, Т.Ц нарын гэрлэлтийн 26 дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 0352647, 618231, 297218 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Цг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Хүсэлт гаргагч Т.Ц нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Оръяс овогт Түвшинхүүгийн Цг 1980 оны 7 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 10 жилийн сургуулийн номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Т.Цгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ