| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00258/И |
| Дугаар | 00267 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00267
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00267 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, .. дугаарын регистртэй, Н. овогтой Б.ын Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00258/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1961 оны 03 дугаар сарын 01 -ний өдөр төрсөн. Миний бие нь 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэгдлийн гишүүн болж өөрийн эцэг Балжид болон эх Зээлээ, дүү Б.Алтанцэцэг, Б.Анхтуяа нарын хамт мал маллаж амьдарч байсан. Тухайн үед би 16 настай байсан бөгөөд айлын том хүү байсан учраас эцэг эхдээ тусалж дэмждэг ганц хүн нь байсан. Би 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан.
Миний бие 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цэрэгт татагдаж, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Зэрэг сумын Эхэн бригадын эцэг, эхийн хамт тасралтгүй малчнаар ажиллаж байсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл 1992 онд тарсан бөгөөд түүнээс хойш хувьдаа мал маллан амьдарч байна. 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн засаг даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн дахин мал малласан.
Иймд намайг 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Д нь 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/6776 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагаа,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ниы өдрийн 2027 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадын 1977-1979 оны 70 дугаар дансны хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн 842200495 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч И.Шараагийн ... “Б.Д нь 1977 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 8 дугаар анги төгсөж аав ээжийн хамт мал маллаж байгаад 1979-1982 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982-1992 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажилласан ... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ч.Дамдинсүрэнгийн ... “Б.Дамба нь 1977 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 8 дугаар анги төгсөж аав ээжийн хамт мал маллаж байгаад 1979-1982 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982-1992 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад бог малчнаар ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Дг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Хүсэлт гаргагч Б.Д нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найраахан овогт Балжидын Дг 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Дн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ