| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0044/И |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 40
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би Ж ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох үүргийн гүйцэтгэл, алданги 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2015 оны 01 сарын 16-ны өдөр манай компанитай 1188870 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр 20.000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Б нь одоогийн байдлаар манай компанид NP-10 төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Б-с Төхөөрөмж зээлээр авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1090 хоногийн гүйцэтгээгүй үүргий үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б миний бие Ж компани нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох төхөөрөмж 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөгийг төлхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь П.Н нь Ж ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Б-н сум дундын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Б-с төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага 330.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөөр, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох үүргийн гүйцэтгэл, алданги 330.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.550 төгрөгийн 50 хувь болох 5.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5.275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 5.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б