| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00176/И |
| Дугаар | 00271 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00271
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00271 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-13 оршин суух, ..дугаарын регистртэй, Ц. овогтой М-ын Угийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2019/00176/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1958 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын нутаг Ихэрхудаг гэдэг газар Мэндбаярын 3 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд 1966 онд 1 дүгээр ангид орж 1974 онд 8 дугаар анги төгсөн эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1976 оны 6 дугаар сарын 20-нд цэргийн албанд татагдаж, 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1979 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Найрамдлын районы Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр халагдаж Улаанбаатар хотын орон сууц ашиглалтын 11 дүгээр конторт сантехникийн засварчнаар 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарсан боловч дэвтэр дээр ажилласан жил тодорхой бус байна. Иймд намайг 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 20 өдөр хүртэл сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц ашиглалтын 11 дүгээр контор, Октябрийн районы орон сууц нийтийн аж ахуйн трестэд сантехникийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.У нь 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц ашиглалтын 11 дүгээр контор, Октябрийн районы орон сууц нийтийн аж ахуйн трестэд сантехникийн засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 239463 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын орон сууц ашиглалтын 11 дүгээр конторын даргын 1985 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03, 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17, 1985 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 30, 1986 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 05, 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбарууд,
- Октябрийн районы орон сууц нийтийн аж ахуйн трестийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар,
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/4925 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Ц.Цэцгээгийн ... “М.У намайг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Орон сууцны 11 дүгээр конторт ороод 1 жил гаруй хугацаанд ажиллаж байх үед1983 онд сантехникийн засварчнаар ажилд орж байсан. 1983 оны 3 дугаар сараас ажилд орсон байх. Тэгээд 1989 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Орон сууцны 11 дүгээр конторын дарга нь өөрчлөгдөөд олон хүмүүс ажлаасаа гарсан. Тэр үед М.У ажлаасаа гарсан ... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Б.Энхтөрийн ... “М.У нь 1984 оны 6 дугаар сараас 1989 оны 9 дүгээр сар хүртэл орон сууц ашиглалтын конторт сантехникийн засварчингаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Уг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан туг овогт Мэндбаярын Уг 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц ашиглалтын 11 дүгээр контор, Октябрийн районы орон сууц нийтийн аж ахуйн трестэд сантехникийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Угийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ