Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/044

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ,

Холбогдсон хэргийн агуулга:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бага насны 7 настай ыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд орох явцад мэдээгүйжүүлэгч их эмчээр хагалгаанд оролцохдоо хавсарсан мэдээгүйжүүлэг хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүүхэд нь манай 4 дэх хүүхэд бөгөөд одоо 7 настай 2018 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр Галуут сумын дунд сургуулийн багштай 1 дүгээр ангид орж суралцаж байсан. Тэгээд би Галуут сумын хөдөө байдаг бөгөөд манай эхнэр сургуулийн хүүхдүүдээ хараад Галуут сумын төв дээр байдаг бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш манай хүүхэд нь хичээлээсээ ирээд толгой өвдөөд байна гэж ээждээ хэлсэн гэсэн тэгээд манай эхнэр Галуут сумын эмч эмчид аваачиж үзүүлсэн чинь эмч үзээд хоолой нь улайсан байна гээд эм бичиж өгсөн гэсэн тэр шөнөө жаахан халуураад хоносон маргааш өглөө нь дахиж эмчид үзүүлээд жаахан бөөлжөөд байхаар нь эмч шинжилгээ авсан гэсэн тэгээд олгой байна гээд аймаг явж үзүүл гэсэн. Манай эхнэр хүүхдээ аваад аймгийн төвд ирээд эмч нарт үзүүлээд 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 18:15 цагт хагалгаанд орсон гэсэн. Тэгээд намайг Галуут сумын хөдөө байж байхад 00:00 цаг болж байхад гэрийнх нь хүмүүсийг дууд гэж байна хагалгаанаас гарч ирэхгүй байна уушги жаахан ханатай байна гээд наркозыг нь гарахаар гаргана гэж байна гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би 00:00 цаг өнгөрөөж Галуут сумаас гарч яваад 03:00 цагийн үед аймагт ирээд эмнэлэг дээр ирэхэд манай эхнэр хүүхдийг эрчимтийн тасаг руу оруулчихлаа гээд байж байсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь манай хүүхэд ухаангүй хүчилтөрөгчийн аппарат залгаастай байгаад байсан. Аймгийн эмнэлэгт 11 хоног хэвтэж эмчлүүлсэн боловч хүүхэд ухаан ороогүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гэдэг эмчийг дуудаж үзүүлсэн гэсэн. гэдэг эмч нь үзээд тархи бол комын хэлбэртэй байна гэж хэлсэн. Хагалгаанд орсны маргааш нь эмч тархины цахилгаан бичлэг хийсэн тархи ерөөсөө ажиллагаагүй байна. Хүнд байна гэж хэлсэн. Би тай уулзахад хүүхдийн нугаснаас авсан усны шинжилгээгээр менингетийн бактери үүсгэгч байхгүй гэсэн хариу гарсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт 11 хоноод компьютер оношилгоонд үзүүлье гээд Говь-Алтай аймгаас буцаж яваа онгоцыг гуйж зардалд нь 3,200,000 төгрөгийг төлөөд хүүхдээ Улаанбаатар хот руу аваад явсан. Улаанбаатар хотод очоод Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очоод сэхээний тасагт 7 хоног, мэдрэлийн тасагт 14 хоног эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт 21 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасагт хэвтэж байхдаа л хүүхэд нүд нь хараад сэргэсэн. Тэгээд сэргэсэн ч гэсэн байнгын бие нь чангараастай байнгын орилсон байдалтай байсан. Тэгээд одоог хүртэл манай хүүхэд бие нь сайжраагүй, энэ хэвээрээ байгаад байгаа юм. 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр манай хүүхдийг мухар олгойн хагалгаа хийнэ гэж хагалгаанд оруулсан аймагт анх ирээд манай эхнэр хүүхдээ эмчид үзүүлсэн. эмч болохоор жаахан эргэлзээтэй байна хүүхдийн эмчээс зөвлөгөө аваад ир гэж явуулсан байсан. Хүүхдийн зөвлөх эмч эмчид үзүүлэхэд эмч биеийн байдлыг нь үзээд олгой байна, мэс засал руу яв гээд картан дээр нь бичээд тамга дараад өгсөн гэсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд олгой байна за оръё оръё гээд хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орсныхоо дараа нь эмгэгтэй үрэвсэлтэй олгой байсан гэж яриад байсан, олгой мөн гээд л олгойг нь авсан олгойн талаас бол нөлөөлөх юм байхгүй яагаад ухаан орохгүй байна гэж эмч хэлж байсан. Одоо манай хүүхэд шингэн хоолыг гуурсаар, эсвэл шприцээр өгч байгаа юм ярьж чадахгүй гар нь хөл нь байнгын таталт өгсөн байдалтай жингээ алдаад маш их турчихсан байнгын орилоод байдаг шөнө тайвшруулах эм өгч байж л жаахан дуугүй болно ийм байдалтай байгаа. Урьд манай хүүхдийн биеийн байдал зүв зүгээр, сургуульдаа сураад үсэглэлийн баяр нь болоод оролцоод тэгээд л зүв зүгээр байсан хүүхэд. Урьд нь бие нь өвдөж эмнэлэгт ерөөсөө хэвтэж байгаагүй ээ. Хүүхдэд , ******* нар эхэлж хагалгаа хийсэн гэсэн. Тэгээд хагалгаа эхэлсний дараа нь 15 орчим минутын дараа л бүх эмч нар нь цуглаад л байсан гэсэн. Дараа нь эмч, Нэгдсэн эмнэлгийн дарга мэдрэлийн эмч гээд ихэнх эмч нар л цугларчихсан гэсэн. Манай ах нь хагалгааны 2- 3 хоногийн дараа эмчтэй уулзаад юунаас болоод ухаан орохгүй байна юунаас болов гэж асуусан чинь эмч нугасаар мэдээ алдуулалт эхлээд хийгээд дараан нь унтуулга хийгдсэн гэж хэлсэн гэсэн. Дараа нь би , эмч нарыг байхад нь би хүүхдэд 2 дахиж норкоз хийгдсэн, эсвэл нугасаар мэдээ алдуулалт хийгдсэн юм бол аль нэгээр нь байлгаж болоогүй юм уу нэмээд яагаад унтуулга хийсэн юм бэ гэсэн чинь эмч нь нугасаар мэдээ алдуулалт хийхээр мэдээтэй болохоороо хүүхэд айх байх гээд унтуулга хийсэн гэж хэлсэн. Анх олгой авхуулахын өмнө унтуулгын эмч нар унтуулгатай орно гэж хэлж манай эхнэрээр гарын үсэг зуруулсан байсан. Би зүв зүгээр байсан хүүхдийг мухар олгой гэж хагалгаанд оруулаад ийм болгосонд гомдолтой байна. Манай хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийгээд нэмээд унтуулга хийснээс болж зүрх нь зогсож тархи мэдрэлдээ цочрол өгч хүүхдийн биеийн байдал ингэж муудлаа гэж бодож байна. Би одоо хүүхдээ л эрүүл болгож эмчлүүлж авмаар байна зардал их гарч байна. хүүхэд байнгын асаргаатай байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн эмчилгээнд зориулж одоогоор 9,000,000 төгрөгийг зарцуулаад байгаа онгоцны зардалд 3,200,000 төгрөг өгснөөс авхуулаад зардал их гарч байгаа. Би одоо хэдэн төгрөгийг нэхэмжлэхээ мэдэхгүй байна би хүүхдээ эрүүл саруул болтол нь л чадах ядахаараа эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна би гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад нэхэмжлэх зүйлийнхээ талаар хэлье ээ. Одоо бид нар 2 жил гаран 3 жил шахуу бүхий л эмч, сэргээн засах, сувилал, сайн гэсэн хүн болгоноор явлаа, одоо Солонгосын 5 эмнэлэгт бичиг баримт, биеийн байдлыг нь танилцуулгыг явуулсан. 3 эмнэлгээс нь ирж үзүүлж оног тодруулж эмчилгээ хийлгэж болно гэсэн хариу өгсөн. Тэгэхээр одоо яаралтай Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Явах зардал эмчилгээний төлбөр шаардлагатай байгаа. Хүүхдээ хөл дээр нь өндийлгөх хэрэгтэй байна. Би 54.192.505 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн үүнийг нэхэмжилж байна. Үүн дээр гадаад улсад эмчилгээ хийлгэхэд шаардлагатай мөнгөө нэмээд нийт 800.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 26-27, 3-р хх-ийн 149-150, 152-153/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хүү нь одоо 7 настай бөгөөд Галуут сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр манай хүү нь толгой өвдлөө гэхээр нь тэр өдрөө Галуут сумын эмнэлгийн эмч д үзүүлсэн чинь хүүхэд чинь жаахан хоолой нь улайсан байна, шөнө халуурвал паразетамол, амогцилин өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд эмийн сангаас тэрийг нь аваад гэртээ очоод нэг нэгийг өгөөд орой унтаад шөнө 04:00 цагийн үед хүү маань халуураад бөөлжөөд байхаар нь маргааш өглөө нь сумын эмч эмч рүү утсаар яриад шөнө манай хүү бөөлгөөд халуураад хонолоо хүүхдээс шинжилгээ авах уу би хаана хандах вэ гэсэн чинь шинжилгээ авна аваад ирээ гэсэн. Эмнэлэг дээр аваад очсон чинь хүүхдээс цусны шинжилгээ аваад хариу нь тэр дороо гараад эмч олгойн шинж тэмдэгтэй байна амокцилинээ битгий уугаарай олгой нь хагарчихвий гээд тодорхойлолт хийж өгөөд аймгийн эмнэлэг рүү явсан. Тэр өдөртөө сумын унаагаар аймгийн төвд ирээд эхлээд мэс заслын эмч эмчид үзүүлсэн чинь эргэлзээтэй байна. Хүүхдийн эмчид үзүүл гэхээр нь хүүхдийн эмч эмчид очиж үзүүлсэн чинь эмч манай хүүхдийг үзээд манай талаас бол өөрчлөлтгүй ээ олгойтой юм байна гэсэн тэгээд би эмч үзээд яг олгой гэж хэлээгүй шүү дээ та яагаад яаж мэдэж олгой мөн гэж хэлж байгаа юм бэ гэсэн чинь эмч манай талаас юу байхав наадах чинь сэргэлэн хүү байна тархи толгойны гэмтэл байхгүй байна гэсэн. Тэгээд хүүхдээ эмч эмчид очоод үзүүл гэсэн тэгээд эмчид очиж үзүүлсэн чинь яах аргагүй л олгой байна. Стороо нээлгээд ир гээд хүүхдээ мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэгээд хэвтчихээд 18:25 минутад хагалгаанд орсон. Намайг 45 минутын дараа цэврийн өрөөнд ороод ир цэвэр олгой байна гэж хэлсэн тэгээд би цэврийн өрөөнд нь ороод хүлээгээд байж байсан чинь хүүхэд орж ирэхгүй байхаар нь би сувилагчаас нь яагаад хүүхэд орж ирэхгүй байна гэсэн чинь уушгины саатал гарлаа түр хүлээзнэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь хүүхдийн зөвлөх эмч, зүрхний эмч гээд шуугилдаад эмч нар нь гүйлдээд эхлэхээр нь би гараад харж байсан чинь Нэгдсэн эмнэлгийн дарга зогсож байхаар нь та нар чинь яачихваа өдөр л хүүхэд уушги нь зүгээр гэж байсан шүү дээ гэсэн чинь эмч хагалгааны саатал гарлаа одоо гэхдээ гайгүй ээ гэж хэлсэн. Би яагаад саатал гарсан юм бэ гэсэн чинь хагалгааны жаахан саатал гарлаа, жаахан хиймэл амьсгаа авхуулсан гэж хэлсэн одоо гайгүй ээ гэсэн тэгээд шөнийн 02:00 цагийн үед манай хүүхдийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Тэр үед манай хүүхэд ямар ч ухаангүй байсан. Аймгийн эрчимт эмчилгээний тасагт 11 хоног хэвтээд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр онгоцоор Улаанбаатар хот руу яваад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж эрчимт эмчилгээний тасаг мэдрэлийн тасагт нийт 21 хоног хэвтэж эмчлүүлээд одоо Баянхонгор аймагт гэртээ ирчихсэн байгаа. Одоо манай хүүхэд өөрөө босож явах нь битгий хэл хажуу тийшээ эргэж ч чадахгүй хөлөө жийж гараа тэнийлгэж чадахгүй, гараа байнгын атгаастай гар нь татчихсан юм ярьж чадахгүй албан хүчээр тариурын шиприцээр шингэн хоол өгч байгаа. Хүүхдийн биеийн байдал маш муу байгаа. Манай хүүхэд Баянхонгор аймагт хагалгаанд ороод л биеийн байдал нь муудсан манай хүүхэд өмнө нь бие нь өвдөж ерөөсөө эмнэлэгт хэвтэж байгаагүй ээ. Баянхонгор аймагт хэвтэж байгаад Улаанбаатар хот руу явахдаа бол ухаангүй л явсан. Манай хүүхдэд 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр эмч, *******, сувилагч нар л миний мэдэхээр байсан. Өөр ямар эмч байсныг би мэдээгүй. Хагалгаанд орохоосоо өмнө нь манай хүүхдийн биеийн байдал нь гайгүй байсан өөрөө зовууриа хэлээд босож яваад байсан. Манай хүүхэд юун мэдүүлэг өгөх нь битгий хэл өөрөө ч бааж шээж чадахгүй шприцээр хоол өгөөд юм чадахгүй гар хөл нь татсан байнга уйлаастай орилоостой байгаа. Би гомдолтой байна. Би 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд эхлээд мэс заслын зөвлөх эмч эмчид үзүүлсэн чинь эмч эргэлзээтэй юм байна хүүхдийн талаас юм байна уу үгүй юу хүүхдийн эмчид үзүүлчхээд ир гэсэн. Би хүүхдээ эмчид үзүүлсэн чинь эмч хүүхдийг үзээд наадах чинь олгой байна гэхээр нь нь яг олгой гэж эмч хэлээгүй шүү дээ гэсэн чинь наад олгой чинь хагарчихсан олгой байх магадлал өндөр байна шүү гэсэн. Шалавхан аваачиж үзүүл хүүхдийн мэс заслын зөвлөх эмч эмчид очиж үзүүл гэж хэлсэн юм. Тэгээд би эмчид очиж хүүхдээ үзүүлсэн чинь эмч хүүхдийг үзээд олгой мөн байна өвчний түүхийг нь нээлгэчхээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өвчний түүхийг нь нээлгээд тэр дороо эмнэлэгт хэвтүүлсэн. гэдэг эмч хагалгааг бүтэн унтуулгатай орно шүү гэж хэлж гарын үсэг зуруулсан. ******* эмч нь хагалгаанд орохын өмнө нь надтай огт уулзаагүй, ямар төрлийн унтуулах бодис тариа хэрэглэхийг огт хэлээгүй, танилцуулаагүй, би тэр үедээ эмчийг хагалгаанд орсныг нь би огт мэдээгүй ээ. эмч шинжилгээ ерөөсөө өгүүлээгүй. Галуут сумаас ирсэн шинжилгээний хариуг нь үзээд мухар олгой байна гэж хагалгаанд орсон юм. Галуут суманд цусны нэг л шинжилгээ өгүүлсэн тэгээд л аймагт ирсэн аймагт ирээд ч өөр шинжилгээ өгөөгүй” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 28-31/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баянхонгор аймгийн Галуут сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг. нь 2018-2019 оны хичээлийн жилд миний анги удирдсан багшаар нь ажилладаг 1А ангид суралцсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хичээлдээ ирээд тэгээд тэрнээс хойш бие нь өвдөж байна гээд хичээлдээ яваагүй. нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жаахан халуураад гэдэс нь өвдөж байна гэж байсан тэгээд хичээл 13:00 цаг өнгөрөөгөөд тарахад ээж нь ирж хүүхдээ авсан. Тэгээд тэрнээс хойш дахиж хичээлдээ ирээгүй. Би маргааш нь ээжээс нь яасан бэ гэж асуусан чинь олгой байж магадгүй үзүүлээд явж байна гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нь сургууль дээрээ байхдаа юмнаас унаж ойчсон гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ. нь их даруухан хүүхэд байгаа юм хичээлдээ сайн эзэмших ёстой мэдлэгийг хугацаанд нь эзэмшдэг байсан. Сурлагын хоцрогдол гаргадаггүй байсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 33/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр гэх хүүхдийг эмч мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэгээд мухар олгой авах хагалгааны өмнө эмч уг хүүхдийн биеийг нь үзээд халуунтай байна гэсэн. Намайг дахиад халууныг нь үзээдэх гэхээр нь би хүүхдийн халууныг үзсэн чинь 37.8 хэмжээтэй халуунтай байсан. Би үзчихээд халуунтай байна гэсэн чинь халуун бууруулах өвчин намдаах эмчилгээ хийе гээд надад аналгин тариагаар хийсэн хагалгаанд орохын өмнө нэг шингэн залгачхаарай гэхээр нь би хүүхдэд рингер гэдэг 250 мл хэмжээтэй шингэнийг хүүхдийн баруун гарт нь залгаад тэгээд сувилагчийн ээлж солилцох болсон тул дараагийн ээлжийн сувилагч д хүүхдийг хүлээлгэж өгөөд ажлаасаа буусан. Би хагалгаанд оролцоогүй хагалгааны сувилагч нь тусдаа байдаг юм. Намайг байхад бол ******* эмч хүүхдийг үзээгүй ээ. эмч л хүүхдийг үзсэн. Намайг аналгин хий мөн шингэн гэсэн юм. Би хүүхдэд аналгин 1 мл-ийг хийсэн байна рингер шингэнийг 250 мл-ийг хийсэн. Дээрх эмчилгээг хийж байхад хүүхдийн биеийн байдал муудах хүүхдийн биед өөрчлөлт орох байдал мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгаас гэх нугасны усны сорьцыг шинжлүүлэхээр авч ирж өгсөн. Үүний дагуу нян судлалын шинжилгээг хийсэн, шинжилгээ нь 48 цагийн байдлаар сорьц нь нянгийн ургалтгүй гэсэн хариу гарсан энэ нь эмгэг төрөгч нян илрээгүй гэсэн үг. Дээрх шинжилсэн нугасны усанд ямар ч өвчний нян илрээгүй гэсэн үг. Нугасны усыг авахаас өмнө нь нь менингит өвчнөөр өвчилсөн байсан бол 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр шинжилгээгээр илэрнэ. Шинжилгээний хариуг нь би тэр үед нь эмчид нь өгсөн байгаа шинжилгээний хариу нь өвчний түүх дээр нь байгаа байх гэхдээ би бүртгэлийн дэвтэр дээрээсээ шинжилгээний хариуг нь нян судлалын лабораторийн илгээх бичиг дээр хариуг нь хуулж бичээд ирлээ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэх хүүхдийг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 7044103 дугаарын утаснаас эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг дээр хүнд хүүхэд байна таныг Энхбаяр эмч танд хүүхэд үзүүлье гэж байна гэж дуудсан тухайн үед би хүүхдийн тасаг дээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд очиж 18:00 цагт очиж хүүхдийг үзсэн. Хүүхдийг үзэхэд хүүхэд бүрэн сэргээгүй таталт өгөөгүй цариа цонхигор үзлэг сул мэдэрч байсан глазго 3 балл байсан энэ нь тархины дутмагшилтай гэсэн үг мөчдийн хөдөлгөөн сул тухайн үед саа саажилтыг үнэлэх боломжгүй байсан тэгээд өмнөх орой эмч нарын хамтарсан үзлэг хийгдсэн байсан тухайн үед би үзээд мөн өмнөх өдрийн өгсөн шинжилгээний хариуг үндэслээд тархи нугасны шинжилгээ нь өөрчлөлттэй гарсан тул шалтгаан тодорхойгүй хоёрдогч менингет тархины дутмагшил 2-3 дугаар зэрэг тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант тархины эмгэгшил таталтын хам шинж мухар олгойн хурц үрэвсэл, хүзүү хэсгийн булчирхайн идээт үрэвсэл амьсгалын дээд замын үрэвсэл гэх онош тавиад сүрьеэгийн менингетээс ялгаж оношилъё цаашид антибиотикоор хавсарч авч сольё гормон эмчилгээ цагаар авъя холимог шингэнээр нь глюкозыг нь хасъя бусад шинж тэмдгийн эмчилгээг нь хийе гэсэн эмчилгээг эх хүүхдийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч багштай утсаар зөвлөлдөж зөвлөгөөний дагуу эмчилгээнүүдийг нь бичиж шинжилгээг үндэслэж оношийг менингетээр авахыг зөвлөсөн. Хэзээнээс эхлэн өвчилснийг нь мэдэхгүй би хүүхдийн шинжилгээний хариу, хүүхдийн биеийн байдал зэргийг үндэслэж л дээрх оношийг тавьсан энэ онош нь яг тухайн үед л хүүхдийн биеийн байдал шинжилгээний хариу дээр үндэслэж л тавьсан онош байгаа юм. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт менингет өвчнийг оношилж эмчлэх боломжтой менингет өвчнийг бүх төрлийн эмч үзэж оношилж болно. Уг өвчнийг оношлохын тулд тархи, нугасны шинжилгээгээр оношилдог” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40/,

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 15 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хүүхдийн ээж нь гэх хүүхдийг дагуулж ирж надад үзүүлсэн би хүүхдийг үзлэгийн орон дээр хэвтүүлээд хүүхдийг хэвлийг тэмтэрч үзэхэд хэвлий тайван мухар олгойн шинж тэмдэг үгүй байсан. Хүүхэд халуунтай толгой маш хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай хоолой өвддөг гэсэн өгүүлэмжтэй байсан. Би хүүхдийг үзээд одоогоор мэс заслын хурц өвчний шинж алга байна хүүхдийн эмчид очиж үзүүл гэж хэлээд буцаасан. Би гэх хүүхдийг биеийг үзээд мэс заслын хурц өвчний шинж үгүй байна гээд буцаасан мэс заслын хурц өвчний шинж үгүй байна гэдэг нь мухар олгойн үрэвсэл биш байна гэсэн үг юм. Би хүүхдийн биеийг нь үзээд мэс заслын хурц өвчний шинж үгүй байна гэж оношлоод буцаасан өөр өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг өөр мэргэжлийн эмч нар үзэж оношлох ёстой. Би гэх хүүхдийн биед мэс заслын хагалгаанд би оролцоогүй ээ би тэр үедээ тэр мэс засалд орох гэж байгааг нь би мэдээгүй ээ. Ер нь өвчтөний онош тодорхой хүнд өвчтөн бол эмч нар надад мэдэгдэж зөвлөгөө аваад мэс заслын ажиллагааг хийдэг тэр хагалгааг бол надад ерөөсөө мэдэгдээгүй би мэс заслын хагалгаанд орсныг нь би мэдээгүй. Би тухайн өдөр хагалгаа хийгээд дууссан хүүхэд сэргэхгүй удлаа гэхээр нь би очиж үзэхэд эмч , сэхээний эмч , , нар байсан хүүхэд тухайн үед хагалгааны орон дээр ухаангүй сэрээгүй байсан. Тэгээд эмч нарын зөвлөгөөн хийгээд эмч нар тархины хүчилтөрөгчийн дутагдал 1,2 дугаар зэрэг уналт таталтын хам шинж олгой авхуулсны дараах байдал гэсэн онош тавиад цаашид эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлүүлэх 3 дугаар шатлалын эмчээс зөвлөгөө авах гэсэн шийдвэр гаргасан. Уг зөвлөгөөн нь 2019.05.10 ний өдөр хагалгааны дараа болсон уг зөвлөгөөнд ерөнхий эмч эмчилгээ эрхэлсэн орлогч дарга , би мэдрэлийн зөвлөх эмч сүрьеэгийн эмч , хүүхдийн эмч , мэс заслын эмч эрчимт эмчилгээний эмч , , нар оролцсон. Би ын биеийг нь үзэхэд бодит үзлэгээр мухар олгойн шинж тэмдэг бүдэг өгүүлэмжээр зовуурь нь мухар олгой гэж сэжиглэх өгүүлэмж нь зөрж байсан тул би мухар олгойн биш гэж дүгнэсэн мухар олгой үрэвсэх өвчний үед эхний үед бол толгой өвдөхгүй халуурахгүй 3-4 хоногийн дараа бүр хүндэрсэн үедээ халуурна мөн хэвлийн баруун талаар өвдөнө хэвлий тайван байсан энэ нь хэвлийн гялтангийн цочролын шинж тэмдэг байхгүй байсан энэ нь мухар олгойн үрэвсэл байх магадлал байхгүй байна гэж би үзсэн. Би тэр үедээ хүүхдийн биеийг нь үзээд картын дэвтэр дээр нь тэмдэглэл хийгээгүй. Харин жижиг цаасан дээр нь мэс заслын хурц өвчний шинжгүй хүүхдийн эмчид үзүүлэх гэж бичиж л буцаасан. Хүчилтөрөгчийн дутагдал 1,2 дугаар зэрэг уналт таталтын хам шинж өвчний шинж тэмдэг байхгүй байсан. Мөн хүүхдийн эмч нар сэхээний эмч нар зөвлөгөө аваад менингет байж болохоор байна гэж оношилсон байна энэ нь хагалгааны маргааш нь тэгж оношилсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/,

Гэрч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр орой 16 цагийн үед гэх хүүхдийг ээж нь над дээр авч ирж үзүүлсэн. Тэгээд хүүхдийн тасагт эмчид үзүүлчхээд ирсэн хүүхдийн талаасаа өөрчлөлт байхгүй байна мухар олгойн хүндэрсэн үрэвсэл байна гэж мэс заслын тасаг руу явууллаа гээд над дээр ирж үзүүлсэн тэгээд би хүүхдээс ямар зовуурьтайг нь асуухад бөөлжинө хэвлийгээр өвдөнө гэсэн зовуурь хэлсэн тэгээд шинжилгээ өгсөн байсан тэгээд шинжилгээг нь харахад цусны цагаан эсийн тоо 16 000 000 тай хэмжээ нь ихэссэн байсан.Үзэхэд хэвлийн баруун доогуураа эмзэглэл ихтэй мухар олгойн шинжүүд болох Сим Макбурней Сим Ситковский, Сим Думбадзе /+/ Сим Бартомье Михельсон /+/ шинж тэмдэг илэрсэн мөн хэвлийн гялтангийн цочролын шинж сул илрэлтэй байсан тул мухар олгойн хурц үрэвсэл гэсэн онош тавьж мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэр үед мэс заслын тасаг дээр хоёр хагалгаа орж байсан. эмч , эмч хоёр хагалгаа орж байсан бөгөөд хагалгаануудын дараа ын гэх хүүхдийн хагалгааг оруулах уу гэхэд эмч нэлээд хүндэрсэн хагалгаа орсон тул хагалгааны хэсгийг ариутгаж байж хагалгаанд оруулъя гэсэн. Тэр хооронд нь би ын өвчний түүхийг нээж түүний ээжид нь хийгдэх хагалгааны талаар танилцуулж зөвшөөрөл авсан. Энэ үед ерөнхий унтуулгаар хагалгааг орно гэж ээжид нь хэлж зөвшөөрөл авсан. Мэс заслын хэсгийг ариутгасны дараа хагалгаанд орж эхлээд мэдээгүйжүүлгийн эмч нь хүүхдэд нугасны мэдээ алдуулалт хийж хагалгааг эхэлсэн хагалгааны үед хүүхдийн арьсанд зүсэлт хийж хэвлийг нээхэд хүүхэд зовуурилсан тэгэхэд унтуулгын эмч нь давхар судсаар унтуулга хийсэн. Тэгээд хүүхдийн хэвлийг нээж мухар олгойг олоход чинэрсэн мухар олгой байсан тул мухар олгойг стандартын дагуу авсан. Мухар олгойг чацархайн судсанд боож тавиад салгахад огт цус гарахгүй байсан гэдэсний хувьд хөхөлбөр эрээнтсэн сонин өнгөтэй байсан. Тэгээд би хагалгааны сувилагч т гэдэс нь ямар сонин өнгөтэй байна гэж ярилцсан тэгээд хэвлийг шалгахад тунгалаг шаргал шингэнтэй байсан. Хэвлийг үечлэн хааж арьсан дээр косметик оёдол тавьж байхад унтуулгын эмч хагалгааны сувилагч хоёр хүүхэд маш их цайсан цонхийсон царай нь шаргалтсан сонин байна гээд эмч хүүхдийн зүрхийг чагнахад зогссон байна гээд массаж эмчилгээ хийсэн. Тэгээд би оёдлоо гүйцээж тавиад хагалгааг дуусгаад хагалгаанаас гарсан. ******* эмч массаж хийгээд зүрх нь цохилж эхэлсэн. Би хагалгаанаас гарч өвчний түүх дээрээ хагалгаа хийсэн талаараа бичээд ажлаасаа бууж гэр лүүгээ явсан. Тэгээд хоёр цагийн дараа ажил дээрээ эргэж ирэхэд гэх хүүхдийг хагалгаанаасаа гараагүй хүүхэд нь сэрэхгүй байгаа гэж байсан дарга нар эмч нар бүгдээрээ ирчихсэн байсан тэгээд эмч нарын зөвлөгөөн хийж би зөвлөгөөнд оролцсон зөвлөгөөн дээр тархины цусан хангамжийн хурц дутагдал үүссэн байх магадлалтай менингет байх магадлалтай юм байна гэж дүгнэж эмчилгээ хийсэн. Тэгээд хүүхдийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлээд эмчилгээ хийсэн. Тэр үед гэх хүүхдийн ээж нь над дээр ирж үзүүлэхдээ эмчид үзүүлсэн чинь хүүхдийн талаас өвчлөл алгаа мухар олгой үрэвсэл нь хүндэрсэн байна гэж хэлж явуулсан гэж хэлсэн. ын биед үрэвссэн мухар олгойг авах мэс заслын хагалгаанд орох шийдвэрийг би гаргасан хагалгаа хийх, шийдвэрийг тухайн хүний биеийг үзсэн эмч нь гаргаж өөрөө хагалгаанд ордог юм. Хагалгааны үед ямар мэдээгүйжүүлэг, унтуулга яаж хийхийг хагалгаанд орж байгаа мэдээгүйжүүлгийн эмч өөрөө шийдвэрлэж шийдвэрээ гаргаж хийдэг. ын хувьд хагалгаанд орсон эмч нь ******* нь эхлээд нугасны мэдээл алдуулалт хийсэн. Хэвлийн нээхэд хүүхэд мэдрээд байсан тул эмч судсаар нь жаахан унтуулчихъя гэж байсан тэгээд судасны мэдээ алдуулалт хийсэн. Ер нь нугасны мэдээ алдуулалт хийхэд гардаг хүндрэл нь нугасанд хийсэн тариа нь дээшлээд зүрх амьсгал зогсох хүндрэлтэй байдаг ер нь нугасны мэдээ алдуулалттай давхар судсаар унтуулга хийж болдог яаг яаж хийх стандартыг нь би мэдэхгүй байна. ын биед тухайн үед мухар олгойг авах мэс заслын хагалгааг хийх шаардлагатай байсан хагалгааны талаас бол ямар нэгэн хүндрэл байхгүй тухайн үед мэс заслын хагалгаа хийх нь зөв байсан уг мухар олгой нь бол чинэрч улайсан мэс заслын хагалгаа хийх шаардлагатай олгой байсан. Би шинжилгээний хариуд эргэлзэж байна, хагалгаа орсны дараа зөвлөгөөн хийхэд эмч тархины хурц дутагдалтай холбоотой хүүхэд ухаан орохгүй байна гэж хэлсэн. дарга болохоор менингет байсан байж болзошгүй гэж хэлсэн надаас мухар олгой нь ямар олгой байсан байна вэ? Гэхээр нь би чинэрсэн олгой байна гэж хэлсэн чинь мэдээгүйжүүлэг талдаа хүндрэл гарсан мэс заслын талаасаа ямар ч хамааралгүй болчих гээд байна шүү дээ гэж хэлж байсан. Би өөрөө бол тухайн үед үзлэгээр илэрсэн өөрчлөлт шинжилгээний хариуг үндэслээд хагалгааг хийх шаардлагатай байсан гэж бодож байна мэдээгүйжүүлгийн талаасаа хүндрэл гараагүй бол хүүхэд одоо эдгэрчих байсан гэж бодож байна. Мөн уг зөвлөгөөнөөс хүүхдийг мэс заслын хагалгаанд орохоос өмнө нь менингет өвчнөөр өвдсөн байж болзошгүй гэж зөвлөгөөнөөс дүгнэсэн, менингеттэй байлаа гэхэд хүүхдийн биед мухар олгойн хурц үрэвсэл илэрсэн тохиолдолд хагалгааг орохгүй хойшлуулах шалтгаан болохгүй ээ. Хүний биед мухар олгойн үрэвссэн эсэхийг оношлохын тулд цусны шинжилгээ өгнө, ерөнхий үзлэг хиж гараараа тэмтэрч үзээд мухар олгойн шинж тэмдэг илрэх юм бол мөн цусны ерөнхий шинжилгээний өөрчлөлтийг хараад цагаан эсийн тоо ихэссэн бол мухар олгой гэж үзээд хагалгаа хийдэг.Би энэ талаар мэдэхгүй байна мэдээгүйжүүлгийн эмч л мэдэж байгаа байхаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-45/,

Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр дээр эмч эмч нар хагалгаанд орж хагалгааны дараа хүүхэд сэргэхгүй удаж байна гээд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга , бид нар хамтран очиж хүүхдийг очиж үзэхэд хүүхэд унтуулгаасаа сэрээгүй байсан. Тэгээд нарын зөвлөгөөний хийж хүүхдийг эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлж эмийн эмчилгээг эрчимтэй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Сумын эрүүл мэндийн төв нь мухар олгой үрэвсэх өвчний оношийг сэжиглэж дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх боломжтой харин эмчлэх боломжгүй. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нь мухар олгой үрэвсэх өвчний эмчлэх боломжтой. Тухайн мэс заслын эмч нь өөрөө өвчтөний биеийг нь үзээд өөрөө шийдвэрээ гаргаад унтуулгын эмчдээ мэдэгдэж өөрөө хагалгаанд орох эсэхээ шийдвэрлэнэ. Унтуулгын эмч нь өвчтөнийг хагалгааны үед өвдөлтийг мэдрэхгүй болгох мэдээгүйжүүлэлтийг хийнэ. Хагалгааны үед унтуулгын талаас ямар нэгэн эрсдэл гарах уу үгүй юу гэдгийг унтуулгын эмч шалгаж үздэг. Хагалгааны үед сувилагч нь эмчид туслах, хагалгааны үед шарик салфетка бэдэх , түүнд хяналт тавих үүрэгтэйгээр оролцдог. Хагалгааны үед унтуулгын эмчийн шийдвэрийн дагуу унтуулгын сувилагч нь тариаг хийдэг. Би гэх хүүхдийн биеийг хагалгаа дууссаны дараа хагалгааны өрөөнд байхад нь үзсэн, түүнээс өмнө нь болон дараа нь үзээгүй ээ. Уг зөвлөгөөнд би биечлэн оролцоогүй, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга өөрөө удирдаж ордог. Хагалгааны үед унтуулах, мэдээгүйжүүлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хагалгаанд орж байгаа унтуулгын эмч өөрөө шийдвэрлэдэг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47/,

Гэрч А.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авах тасгийн өрөөнд намайг ирж байхад гэх хүүхдийг ээж аав нь авчирсан хүүхдээ үзүүлэх гэж байгаа гэхээр нь амбулаторийн эмчид үзүүл гэсэн чинь амбулаторийн эмч нь жижүүрээсээ буугаад явсан байсан тэгээд сумаасаа 13А маягтай ирсэн гэхээр нь би хүүхдийн биеийг нь үзсэн тэгээд 13А маягтан дээр мухар олгойн хурц үрэвсэл гэсэн онош бичсэн байсан. Би хүүхдийн биеийг чагнаж үзсэн үзлэгийн орон дээр хэвтүүлээд хүүхдийн биеийг нь тэмтэрч үзсэн тэгэхэд ямар нэгэн ханиад шуухинаа бусад өвчний шинж тэмдэг байгаагүй, хоол боловсруулах өвчний эмгэг гэх шинж байгаагүй тэгээд хүүхэд хэвлийгээр өвдөнө халуурна гэсэн зовуурь хэлж байсан. Тэгээд би гэдэс хэвлийгээр өвдөөгүй бөөлжөөгүй суулгаагүй бусад өвчний шинж тэмдэг үгүй хэвлийгээр нэлэнхийдээ эмзэглэлтэй булчингийн чангаралтай байсан тул хэвлийн хөндийн цочмог үрэвсэл гэсэн онош тавиад мэс заслын эмчид үзүүл гэж бичиж өгөөд явуулсан юм. Би мэс заслын талын л эмгэг юм байна гэж оношилж хэвлийн хөндийн цочмог үрэвсэл гэх онош тавьж явуулсан. Энэ нь мэс заслын талын л өвчин байж болзошгүй гэж оношилсон тэгээд уг хүүхдийн биеийг мэс заслын эмч нь үзээд мэс заслын чиглэлийн ямар өвчин байна вэ гэдгийг мэс заслын эмч оношилно, мэс заслын эмч нь хүүхдийг үзээд мэс заслын талын өвчин биш байх юм бол буцааж болно. Би уг хүүхдийн эмчлүүлэгчдийн картан дээр нь хүүхдийн биеийг нь үзээд острый живот буюу хэвлийн хөндийн цочмог үрэвсэл гэх онош тавиад мэс заслын эмчид үзүүлье гэж бичээд явуулсан.Би шинжилгээ өгүүлээгүй би тухайн хүүхдийн оношийг мэс заслын талын өвчин гэж оношилсон тул би шинжилгээ өгүүлээгүй , мэс заслын эмч нь холбогдох шинжилгээг өгүүлэх ёстой. Би мэс заслын хагалгаанд ороогүй ээ. Би эмч нарын зөвлөгөөнд оролцоогүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49/,

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ гэх хүүхдээс 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэс заслын тасгаас уг хүүхдийн тархи нугасны усны шинжилгээг ирүүлсэн баг уг шингэнд шинжилгээ хийж хариу хүргүүлсэн, мөн үүний дараа нь 2019.05.12-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас гэх хүүхдийн тархи, нугасны усанд шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн үүнд мөн манай лаборатори шинжилгээг хийж хариуг хүргүүлсэн. Надад шинжилгээний хариунуудын бичсэн бүртгэлийн дэвтэр байгаа. Уг шинжилгээг аль тасгаас ирүүлсэн байна бид нар илүүлсэн дээжинд шинжилгээ хийгээд дээжийг ирүүлсэн тасагт нь хариуг нь буцаадаг. Хариунаас харахад тархины нугасны шингэн дэх эсийн тоо олширсон уурагтай тархины үрэвслийн шинж тэмдэг илэрсэн байна. Хоёр шинжилгээнд хоёуланд нь адилхан байна. Энэ нь үрэвслийн шинж байна л гэж үзэж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019.05.10-ний өдөр мэс заслын тасгийн их эмч аас ын мухар олгойг ирүүлсэн үүнийг би хүлээн аваад эхлээд хэмжихэд урт нь 9 см.өргөн 0.5 см хэмжээтэй цайвар цагаан өнгөтэй, өнгөц судас тодорсон сүв нарийссан нэг ширхэг мухар олгой байсан. Тэгээд уг мухар олгойг зүсэж эхлээд хоёр блок буюу хоёр ширхгийг бэлдэж цагаан өнгийн хуванцар кассет гэх зүйлд хийж эхний өдрөө 10 хувийн пормолинд хонуулсан маргааш нь пормилиноо крантны усаар угааж угаасан үүний дараа нь усгүйжүүлэх дамжлаг буюу 96 хувийн спиртэнд 30 минут байлгаж үлдсэн 5 спиртэнд нь тус бүр нэг нэг цаг байлгасан. Тэгээд дараа нь гислол нэртэй 3 ширхэг уусмалд хийж тус бүрд нь нэг нэг цаг байлгасан. Үүний дараа нь 1-р парпинд хийж 24 цаг болгосон үүний дараа нь дараагийн 2,3,4 дүгээр парпинд нэг нэг цагийн хугацаагаар байлгасан тэгээд парпинд цутгаж хөлдөөгөөд зүсэлтэнд бэлэн болгосон тэгээд үүний дараа зүсэлт хийгээд шилэн дээрээ нааж аваад темистатанд хонуулаад маргааш өглөө нь будалт хийсэн тэгээд бүрхүүл шил наагаад номерлоод бичигтэй нь хамт Улаанбаатар хот руу лабораторид шинжлүүлэхээр явуулсан. Улаанбаатар хотод эмчийн лабораторид шинжилгээ хийгдээд хариу бичгийн хамт 2019.05.21-ний өдөр ирснийг нь ын ар гэрийнхэнд нь өгсөн байгаа. Харин олгойн хоёр ширхэг бэлдмэл , нэг ширхэг бүрхүүл шил зэрэг нь манай лабораторид хадгалагдаж байсныг нь цагдаагийн байгууллагад хураалгасан байгаа. Би хариуг нь уншиж мэдэхгүй ээ. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжилгээнд бэлдэх үйл явц явагддаг. Мухар олгойг зүсэлт хийж шинжилгээнд бэлдэхэд илүү гарсан олгойг нь манай эмнэлэг пормолин уусмалд хийж 1 сар хадгалдаг бөгөөд 1 сарын хугацаа өнгөрсөн учир устгасан байгаа. Одоо энэ бэлдмэлүүдэд дахин шинжилгээ хийж болно. Надад мухар олгойг зүсэлт хийснийх нь дараа авсан гэрэл зураг байгаа мөн эмчийн гараар бичсэн хариу бичиг нь надад хуулбар нь байгаа. Би гэрэл зургийг угаалгаж авч ирж өгье” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 17 цаг өнгөрч байхад гэх хүүхдийн хагалгаа орох болоод би хагалгааны сувилагчаар оролцсон хагалгаанд би хагалгааны сувилагчаар хагалгааны эмчээр эмч,унтуулгын эмчээр эмч унтуулгын сувилагчаар сувилагч, хагалгааны асрагч бид нар орсон. Миний хувьд хагалгааны багаж материал хагалгаанд хэрэглэх утас, зүү багаж материал шарик салфитка зэргийг бэлдэж хагалгаанд эмчийн туслахаар орсон. Тэгээд хагалгаа эхлээд эмч хүүхдийн биеийн хэвлийг баруун хэсэгт зүслэг хийж олгойг харахад олгой нь хөхөлбөр өнгөтэй олгой байсан мөн олгойг авахын өмнө чацархайн багаж тавьж оёдол тавихад тэндээс цус гарахгүй байсан. Тэгээд эмч бид хоёр олгойг авч шархаа хаагаад хагалгааг дуусгасан. Тэр олгой нь хөхөлбөр өнгөтэй үзүүр хэсгээрээ үрэвссэн олгой байсан юм. Хагалгааны үед би ямар ч эм өгөөгүй, тариа хийгээгүй ээ унтуулах мэдээгүйжүүлэх тариаг хагалгаанд орж байгаа унтуулгын эмч , сувилагч нар хийдэг юм. Олгой аваад дуусах үед унтуулгын эмч эмч хүүхдийн зүрхийг чагнаад зүрх нь цохилохгүй байна гээд унтуулгын сувилагч тайгаа эм тариа хийе гээд яриад байсан тэгээд хагалгаагаа дуусаад би шархаа цэвэрлээд наалтаа хагалгааны ажил дууссан, тэгээд унтуулгын эмч, сувилагч хоёр хүүхдээ үзээд эм тариа хийсэн. Хагалгааны үед унтуулгын эмч, сувилагч нар хүүхдэд нуруу нугасны мэдээ алдуулалт хийсэн. Тэр үед хүүхэд сэрүүн байсан тэгээд хагалгааны үед хүүхэд жаахан хагалгаагаа мэдрээд уйлагнах гээд байсан чинь унтуулгын эмч унтуулгын сувилагч хоёр унтуулга хийгээд хүүхэд унтаад тэгээд хагалгаагаа үргэлжлүүлж хийсэн. Хагалгааны үед нуруу нугасны мэдээ алдуулалт хийсэн тэр үед хагалгааны үед хүүхэд мэдрээд уйлагнах гээд байсан тул унтуулгын эмч сувилагч нар унтуулах тариа хийсэн тэгээд олгой авч дуусах үед ******* эмч хүүхдийг зүрхийг чагнаж үзээд зүрх нь цохилохгүй байна гээд эмчилгээ хийсэн. ын биед хагалгаа хийх шийдвэрийг эмч гаргасан сувилагч нар болохоор эмч хагалгаанд орохоор бол ээлжтэй хагалгааны сувилагч нь багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаад ордог юм. Хагалгааны эмч сувилагч нар тэр үед мухар олгой авах л хагалгаа хийсэн. Өөр ямар ч мэс ажилбар хийгээгүй.өөр эд эрхтэнд нь хүрээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ гэдэг хүүхдийг 2019.05.09-ний өдөр ын ээж надад ханиад хүргэчихсэн гээд толгой нь өвдөөд нус нулимс нь гоожоод гээд надад ыг үзүүлсэн. Тэгээд би ын биеийг чагнаж үзэхэд хатгааны шинж байхгүй зүгээр байсан. Хоолой яльгүй жаахан улайсан байсан гэхдээ хоолой нь идээлээгүй байсан. Тэгээд би хүүхдийн биеийг нь үзэхэд ханиадны эм бичиж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь ажил цуглах гэж байхад 08 цаг өнгөрч байхад ын ээж над руу утсаар яриад урьд шөнө манай хүүхэд бөөлжөөд гэдэс нь өвдөж хоносон гэсэн. Тэгээд би хүүхдээ эмнэлэг дээр аваад ир гэж хэлсэн. Хүүхдийн биеийг үзэхэд гэдэс эмзэглэлтэй хөндүүрлэж байсан. Бөөлжсөндөө цариа нь жаахан цонхигор байсан тэгээд би хүүхдийг цусны ерөнхий шинжилгээ өгүүлсэн чинь үрэвсэл нь нэлээд өндөр гарсан тэгэхээр нь шинжилгээний бичгийг нь 13 маягтын хамт өгөөд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид үзүүл гээд явуулсан юм. Би хүүхэд бөөлжсөн гэдэс нь хөндүүр, мөн шинжилгээний хариунуудын үрэвсэл өндөр гарсан байхаар нь би мухар олгой ургасан байж магадгүй гэж үзэж Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үзүүлэх гэж өвчтөн илгээх бичиг буюу 13-р маягт дээр нь бичиж өгөөд явуулсан юм. Би 2019.05.09-ний өдөр хүүхдийн биеийг нь үзээд септрин, парацетамол, минигрип зэрэг эмийг уугаарай гэж бичиж өгсөн. Манай эмнэлэг хүнээс цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ тодорхойлж, дох, тэмбүүгийн тест тавьдаг тэр аас цусны ерөнхий шинжилгээ л авсан. гэх хүүхэд нь өмнө нь манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй ээ. 2019 оны 05 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд гэх хүүхдийг ээжийг нь хөтлөөд авч ирж үзүүлсэн хүүхэд тэр үед зүгээр явж юм ярьж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр мэс заслын эмч мэдээгүйжүүлгийн эмч хагалгааны сувилагч бид дөрөв уг гэх хүүхдийн биеэс мухар олгой авах хагалгаанд орсон. Тэгээд хагалгааны өмнө би тэр гэх хүүхдийн гарт нь хүрч үзэхэд маш их халуун байсан тэгээд духан дээр нь гар хүрч үзэхэд их халуунтай байсан. Тэгээд би ******* эмчид энэ хүүхэд чинь их халуурч байгаа юм байна гэсэн чинь эмч духанд нь хүрч үзээд их халуурч байна гэж хэлсэн. Тэгээд би мэс заслын эмч эмчид их халуунтай хүүхэд байна гэж хэлсэн эмч өө тийм үү эгч гэж хэлсэн. Тэгээд хагалгаа эхлээд хүүхдийн нуруу руу нь мэдээл алдуулалтын бувикаен нэртэй тариаг эмч хүүхдийн ар нуруу руу нь хийсэн. Тэгээд хүүхдийг дээш нь харуулаад ******* эмч хүүхдийн даралтыг нь үзсэн. Би хүүхдийн гарт нь зүрхний цохилт хэмждэг багажийг гарт нь зүүж өгсөн. Тэгсэн чинь хүүхэд жаахан яраглаад уйлагнах гээд байсан эмч миний хүү айх юм байхгүй, уйлах хэрэггүй гэсэн тэгээд тэр хүүхэд уйлагнаад байна айгаад байна гэсэн чинь эмч 25 мг хэмжээгээр хий гэхээр нь би гетаминыг нь 25 мг хэмжээтэй тариаг соруулаад эмчид харуулсан чинь ******* эмч хий хий гэсэн. Тэгээд би уг тариаг хүүхдийн баруун гарын судсанд гетамин тариаг хийсэн. Тэгээд хүүхэд удалгүй унтаад өгсөн тэгээд цэвэр хүчилтөрөгч нээгээд эмч өөрөө өгөөд хүүхдийн толгой хажууд нь сандал дээр суусан байсан тэгээд хагалгаа эхлээд мэс заслын эмч сувилагч нар хагалгаагаа хийгээд мухар олгойг авсан. Хагалгаа хийж байх үед би хүүхдийн судсыг барьж үзсэн чинь судасны цохилт нь бүдэг байсан мэс заслын эмч нь сувилагчтайгаа яагаад цагаан юм бэ гэж яриад байсан тэгээд хагалгааны явцад эмч хүүхдийн зүрхийг чагнаж үзээд зүрх яасан цөөхөн цохилж байна гэсэн. ******* эмч хүүе яана Зулаа эмч зүрх зогсохнээ гэж хэлсэн. Намайг адреналин хий гэсэн тэгээд би адреналин хийх гээд соруулаад дуустал ******* эмч зүрхийг нь дахиж чагнаж үзээд за за зүрхний цохилт нь бүдэг ороод ирлээ гэхээр нь би адреналинаа хийх үү гэсэн чинь ******* эмч хий хий гэсэн. Тэгээд адреналин гэдэг тариаг би хүүхдийн баруун гарын судсанд хийсэн бас түүний дараа нь эпедрин тариаг хийсэн. ******* эмч өөрөө хүүхдийн зүрхэнд хоёр удаа массаж хийсэн тэгээд зүрх нь хэвийн болоод ирсэн. Тэгээд хагалгаа дуусаад 2-3 цаг болоод хүүхэд сэргэхгүй, яраглаад гараа хөдөлгөөд байсан. Тэгээд би хүүхэд сэрэхгүй байхаар нь би эмчийг дуудах уу гэсэн чинь эмч дуудчих гэсэн тэгээд би утсаар ярьж эмчийг дуудсан чинь 10 орчим минутын дараа ирсэн, тэгээд эмч хүүхдийг үзээд зүрх нь дажгүй байх юм , сэрчих байхаа гээд , ******* эмч нар хамт байж хүчилтөрөгч өгсөн тэгээд гаднаас дарга, эмч нар орж ирээд олгой орсон чинь хүүхэд нэг их сайн сэргэдэггүй ээ гэж ******* эмч хэлсэн чинь эмч мэргэжлийн эмч нараа бүгдийг нь дуудаач ээ та нар багаар ажиллах ёстой шүү дээ гээд дарга өөрөө дарга руу залгаж яриад дарга , эмч нар ирж хүүхдийг үзсэн. Бувикаян гэдэг тариа нь мэдээ алдуулдаг тариа байгаа юм хийсэн газраасаа доош мэдээ алдуулдаг юм. Харин гетамин нь унтуулдаг тариа байгаа юм. Гетамин гэдэг тариаг нь ******* эмч хийчихээ гэж хэлж хийлгэсэн юм би ерөөсөө өөрөө дур мэдэж эмчилгээ хийдэггүй эмчийн заалтаар тариагаа соруулаад соруулсан тариагаа эмчид харуулаад хийлээ шүү эмч гэж хэлж асууж эмч хий гэвэл хийдэг юм. Тэр үед ч гэсэн гетамин гэдэг тариаг тийм байдлаар ******* эмчээс асууж байж хийсэн. Би халууныг шалгаж үзээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-59/,

Гэрч П.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хагалгаанаас гарч ирээд уг хүүхдийг үзэхэд уг хүүхэд нь 8 настай эрэгтэй хүүхэд ээжтэйгээ хамт ирсэн байсан ба хүүхдийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр биеийн халуун 37 градус цельс халуунтай юм уугаал бөөлжсөн гэсэн асуумжтай хүүхдэд халуун бууруулах эмчилгээ болон дусал эмчилгээ залгаж хийхийг ээлжийн сувилагч д хэлээд ээжид нь хүүхдэд хагалгааг ерөнхий унтуулгатай орно гэж төлөвлөөд ээжээс нь унтуулгын талаар тайлбарлаж өгөөд унтуулгын зөвшөөрлийг бичгээр авсан. Тэгж байтал хагалгаа дуусан, хүүхдийн хагалгаа нь цэвэр олгой байсан, үүний өмнө орсон хагалгаа нь хүндэрсэн хагарсан олгой байсан тул хагалгааны өрөөг ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ гээд шууд хагалгаа ороогүй завсарласан, энэ хугацаанд ажлын цаг тарах болоод оройн жижүүр эмч эмч байсан болохоор хагалгаагаа эмчид үлдээгээд явсан...Ерөнхий унтуулга гээг нь хүүхдийн судсаар 3-4 төрлийн эмийн бодисыг хийж өөрийн амьсгалыг зогсоож амьсгалын замд амьсгалуулах гуурсыг байрлуулна, тэгээд тухайн гуурсаар өвчтөний амьсгалыг удирдаж хагалгааг явуулна гэж хэлж зөвшөөрлийг авсан. Яг тухайн үед хагалгаанд орж байгаа мэдээ алдуулалт хийж байгаа мэдээгүйжүүлгийн эмчийн л шийдвэрээр уг эмч нь хүүхдээ үзэж үнэлсэн байдлаараа л ямар төрлийн унтуулга мэдээгүйжүүлэгийг хийхээ өөрөө шийдвэрлэх ёстой. Хагалгаанд орж байгаа эмч л мэдээгүйжүүлэг унтуулгыг хийхээ өөрөө шийдвэрлэх ёстой.Насанд хүрээгүй хүүхдэд хагалгаа хийх үед мэдээгүйжүүлэг, унтуулга хийхээр бол хүүхдийн эцэг, эхэд нь заавал тайлбарлаж зөвшөөрөл авах ёстой бадаг...Энэ нь ерөнхийн унтуулга бишээ ерөнхий унтуулга гэдэг нь судсаар пропофол, тиофентал, натри хоёрын аль нэгийг сонгоод суксаметаниум, тракрум, фентанил зэрэг төрлийн тариаг хольж хийдэг унтуулгыг ерөнхий унтуулга гэдэг юм...Би өвчний түүхийг үзлээ, өвчний түүхээс нугасны мэдээ алдуулалтандаа фентанил 0.05 хувь -0.2 мл бупипвокайн 0.5 хувь-2 мл-ийг хийсэн. Хавсарсан мэдээгүйжүүлэгт кетамин 25 мг хийсэн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64, 3-р хх-ийн 154-155/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвчтөнд мухар олгой үрэвсэх өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 13А маягт бичиж өгч 2 дугаар шатлалын эмнэлэг буюу аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явуулах арга хэмжээ авдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр би, мэс заслын эмч эмч, хагалгааны сувилагч , мэдээгүйжүүлэгийн сувилагч , хагалгааны асрагч нарын хамт ын биеэс мухар олгой авах хагалгаанд орсон. Тухайн өдөр би жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд жижүүрийн үүргийг үзчихээд нөгөө хүнээ тасаг руугаа шилжүүлж авах гэж байсан чинь эмч нэг олгой байна ажлын цаг дуусахаас өмнө гялс орчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээ дотрын эмчид хариуцуулж үлдээгээд хагалгааны өрөөнд орсон чинь хүүхдээ хагалгааны өрөөнд оруулаад хагалгааны ширээн дээр хэвтүүлээд хуччихсан, сувилагч хүүхдэд уян зүү тавьчхаад хүүхдээ хянаад байж байсан, тэгээд би өө ийм жаахан хүүхэд байгаа юм уу гэж асуусан чинь тиймээ хүүхэд сувилагч хэлсэн. Мэдээгүйжүүлэгийн 2-3 төрлийн унтуулгын арга байдаг бөгөөд 1 дэх нь ерөнхий мэдээ алдуудалт хийдэг ба энэ нь хүүхдийг бүрэн унтуулаад амьсгалын замыг нь чөлөөлөөд амьсгалыг нь аппаратаар удирддаг, 2 дахь нь нугасны хөндийд нь мэдээ алдуулах бодис тариад 2-3 цаг мэдээ алдуулдаг, 3 дахь нь судсаар унтуулдаг арга байдаг бөгөөд энэ нь хүнийг унтуулаад хагалгаа хийлэг. Би хүүхдэд нугасны мэдээ алдуулалт хийе гээд сувилагчид хэлж тариа бэлдмэлийг бэлдээд уг тариаг нь би өөрөө хүүхдийн L-3, L-4 нугалмын завсар тэмтэрч байгаад тариаг хийсэн, тэгээд мэдээгүйжүүлэг хийж дуусаад мэс заслын эмч гараа угаагаад хагалгаагаа эхэлсэн, уг хүүхдийн хувьд хагалгааны өмнө хүүхдийг үнэлж үзээд зүрхийг нь чагнаж үзэхэд зүрхний цохилтын тоо нь олон байсан, биед нь хүрэнгүүт гар нь халуун байсан, би сувилагчдаа энэ хүүхэд чинь халуурч байгаа юм байна ш дээ гэсэн чинь тийм байна гэж хэлсэн, тэгээд мэдээгүйжүүлэгээ хийсэн, мөн уг хүүхэд нь цонхигордуу цайвардуу байсан. Тэгээд хагалгаа эхлэнгүүт хүүхэд хөл нь мэдээгүй болчихоор хөл мэдээгүй болсон мэдрэхүй нь өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж учраас тавгүй мэдрэмж өгдөг тул хүүхдийн айдас хүйдсийг нь дарах үүднээс хүүхдэд кетамин гэдэг тариаг 25 мг хэмжээтэйг шингэлээд судсаар тарьсан. Тэгээд хагалгаа ороод хүүхэд цонхигор байсан, тасралтгүй хүчилтөрөгч маскаар өгч байсан. Хагалгааны үед олгойгоо аваад хаах үед нь би хүүхдийг харсан чинь хүүхэд цонхигор байсан, тэгээд зүрхийг нь чагнаж үзсэн чинь зүрхний цохилт нь их цөөхөн сонсогдохгүй шахуу бүдгэрсэн байсан. Би цээжин дээр нь 1-2 удаа массаж хийсэн, тэгээд адреналин 0,3 мл-ийг хийгээд, дараа нь эфедрин хийсэн. Тэгээд хүүхдийн хэт цонхигор байдал нь засарсан. Хагалгаа хийж дуусаад мэс заслын эмч хагалгаагаа дууссаны дараа н байсан. Дуудахаар сэргэхгүй мөртлөө гар хөлөө ганц нэг та би энэ чинь яагаад сэрэхгүй байгаа юм болоо. Одоо сэргэх болчихлоо гэж бодоод би хүүхдийн жижүүр эмчийг дуудуулсан чинь эмч ирж хүүхдийг үзээд тархи дэмжих эмчилгээ хийсэн. Тэгээд мөн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч эмч ирж үзсэн. Нэгдсэн эмнэлгийн дарга эмч хагалгааны өвчтөнүүдээ үзэж яваад хагалгааны эмч орж ирэхэд нь хүүхдэд хагалгаа орсон чинь хүүхэд сэргэхгүй байна гэсэн. эмч ирж үзсэн. эмч би наад хүүхдийг чинь хүүхдийн талын зовуурьтай хүүхэд байна мухар олгой биш байна гээд явуулсан шүү дээ гэж хэлсэн. Хагалгаа дууссаны дараа нь хагалгааны ширээн дээр байх үедээ хүүхэд. 2 удаа таталт өгсөн. Тэгээд тэр үед нь эмч нарын зөвлөгөөнийг хийгээд эрчимт эмчилгээний тасагт оруулъя гэж шийдсэн, тэгээд ээжээс нь асуумж асуухад урд өдөр нь хүүхэд хичээлээсээ ирээд толгой өвдөөд байна гэхээр нь паразетамол өгөөд унтуулсан гэсэн, тэгээд орой нь сэрээд толгой нь халуун байсан гэсэн, тэгээд сумынхаа эмчид үзүүлсэн гэсэн. Тэгээд хэвлийгээр өвдөөд байна гэсэн чинь цусны шинжилгээ өгүүлээд шинжилгээний хариун дээр цагаан эсийн тоо өндөр байсан тул аймаг руу явуулсан байсан, аймагт ирэх замдаа 500 грамм хэмжээтэй ус уугаад 3 удаа бөөлжсөн гэж хэлсэн. Мөн хагалгааны дараа нь эмч нарын зөвлөгөөн хийж байхдаа хүүхэд таталт өгч байгаа учраас хүүхдээс нугасны ус аваад үзье гээд нугасны ус аваад үзье гэж шийдвэрлэсэн. Онош тодруулах зорилгоор нугасны ус авч шинжилгээ хийлгэхэд нугасны усанд үрэвслийн шинж илэрсэн, уураг гарсан, пандийн урвал нь эерэг гарсан байсан тул менингит байж магадгүй гээд хүүхдийн эрчимт эмчилгээний эмч эмчид үзүүлээд менингит гэсэн онош тавьсан. Буруу онош тавьсан, хагалгаа хийсэн эмч нар бас буруутай гэж үзэж байна. Би ганцаараа буруутан болж байгаадаа гомдолтой байна. Би хийх ёстой мэдээгүйжүүлгээ зохих ёсоор нь хийсэн. Би ерөнхий мэдээгүйжүүлэг хийж дадаагүй байсан учраас өөрийн сайн хийж чаддаг хэсгийн мэдээгүйжүүлгийг хийсэн. Урьд 9 бага насны хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлэг хийж хагалгаанд оруулахад ямар нэгэн хүндрэл гарч байгаагүй. Хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлэг хийж болох гэсэн стандарт байхгүй учраас би хэрэг үйлдээгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-62/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “Энэ хүүхдэд нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийгдсэн байна. Мэдээгүйжүүлэг эхлээд 5 минутын дараа судсаар хэрэглэх мэдээгүйжүүлгийн бодис кетамин 1мг/кг тунгаар хийсэн. Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг ММ36204:2010 стандартын 14.1 дахь заалтад зааснаар “Хүүхдэд нугасны хөндийн мэдээгүйжүллэг нь амжилтгүй болоод мэс засал хийх нөхцөлийг бүрдүүлэхгүй бол ерөнхий мэдээгүйжүүлэгт шилжиж болно гэжээ. Гэхдээ судсаар мэдээгүйжүүлгийн бодис хэрэглэх шалтгааныг өвчний түүхэнд тэмдэглээгүй тул хийх байсан эсэхийг дүгнэх боломжгүй байна... Мэдээгүйжүүлгийн эмч ******* нь мэдээгүйжүүлгийн өмнөх ерөнхий унтуулгатай төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийгээгүй, шалтгаан тодорхойгүй, мэдээгүйжүүлгийн явц, хяналтын маягтыг хөтлөлт бүрэн бус, /15 минутын дараа артерийн даралт тэмдэглээгүй, мэдээгүйжүүлгийн түвшин бичигдээгүй/ эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж зөвшөөрөл авснаар өөр мэдээгүйжүүлэг хийсэн байгаа Эрүүл мэндийн тухайн хуулийн 28 дугар зүйлийн 28.4.3 дахь заалт, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг ММ36204:2010 стандартын 9 дүгээр заалт, Эрүүл мэндийн сайд 2013 оны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай 446 дугаар тушаалын 3.3 дахь заалт,М№5095:2017 стандартын 12.1 2 дахь хэсгийг,, Эрүүл мэндийн технологи түгээмэл үйлдлүүд МЫ35095:2017 стандартын 6 бүлгийн 6-12 хэсгийн 6-12-3 дахь заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /4-р хх-ийн 58-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн гишүүн, Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эм зүй судлалын салбар зөвлөлийн гишүүн нарын шинжээчдийн багийн хийсэн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн “ нь тархины олдмол саажилт, дөрвөн мөчдийн чангарсан саа, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100 хувиар алдагдуулна. нь эмнэлэгт үзүүлэхэд үед мухар олгойн цочмог үрэвслийн зовуурь, шинж илэрсэн байна. Баянхонгор аймгийн Галуут сумын эмч нь яаралтай мэс заслын өвчин гэж сэжиглэн дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн нь зөв байна. Нэгдсэн эмнэлгийн эмч нар ын биеийн байдлыг зөв үнэлж, оношийг зөв тавьж, мэс засал эмчилгээг зохих ёсоор хийжээ. Мухар олгойн цочмог үрэвслийн үед хэвлийн дээд хэсгээр өвдөж улмаар хэвлийн баруун дор шилжин өвдөх, огиулж бөөлжих, хэвлийн гялтангийн цочролын шинжүүд илрэх ба цусны ерөнхий шинжилгээнд цусны цагаан эс олширох зэрэг шинжүүд илэрдэг. ын өвчнийг зөв оношилж, мэс засал эмчилгээг зохих ёсоор хийжээ. т бодит үзлэгээр мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд болох Мак-Бурней, Ситковский, Щеткин-Блюмберг, Думбазе зэрэг шинжүүд илэрч цусны ерөнхий шинжилгээнд цусны цагаан эс олширсон байна. Мухар олгойн үрэвслийг морфологи өөрчлөлтөөр нь мухар олгойн хатгаа, улайлтат, идээт, үхжилт, цоорсон, буглаагүй, бугалсан идээт гэж ангилна. Мэс заслаар авсан мухар олгой нь улайлтат үрэвсэлтэй байна. Мухар олгой авах мэс заслын бэлтгэл, мэс заслын явц болон мэс заслын дараах эмчилгээ зөв хийгджээ. Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээг МNS 5665-5:2006 дугаартай стандартын дагуу хийсэн байна. ыг зөв оношилж эмнэлзүй, бодит үзлэг, болон лабораторийн шинжилгээг үндэслэн хагалгааг хийжээ. Хагалгааны явцад мухар олгой авах мэс заслын явцад хүндрэл үүсээгүй байна. Мэдээгүйжилтийн төрлийг сонгохдоо ерөнхий мэдээ алдуулалт хийх нь зохистой байсан байна. Хүүхдэд нугасны хориг хийж мэдээгүйжилтийг хийснээс амьсгал зогсож даралт бууран улмаар тархи хүчилтөрөгчийн дугагдалд орж үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болжээ. Тархинд эргэшгүй өөрчлөлт гарсан тул эдгэрч хэвийн байдалд орохгүй. Хагалгааны үед нас барж болох байсан ба амилуулах тусламжийг зөв, цаг алдалгүй хийснээр амийг нь аварчээ” гэх дүгнэлт /3-р хх-ийн 244-250, 4-р хх-ийн 1-5/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн гишүүн, Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эм зүй судлалын салбар зөвлөлийн гишүүн нарын шинжээчдийн багийн хийсэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 575 дугаартай шинжээчийн “Мухар олгойг авах хагалгааг техникийн хувьд зөв, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй, харин мэдээгүйжилтийн явцад алдаа гарч зүрх зогсож, тархи үхжин эмгэгүүд үүсжээ. Аливаа хагалааг хийж буй мэс заслын нэрээр нэрлэдэг учир хагалгаа хийгдэж байхад мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэл гарсан тул хагалгааны үед нар барж болох байсан гэж бичсэн. Мэдээгүйжүүлтийн үед эмийн тун, хэмжээ.сонголт, хийх арга барилаас шалтгаалж зүрх зогсдог” гэх дүгнэлт /4-р хх-ийн 30-33/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн “ын өвчний оношийг Баянхонгор аймгийн Галуут сумын эмч нь бүрэн тогтоогоогүй байна. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад Баянхонгор аймгийн Галуут сумын эмнэлэг лабораторын болон багажийн шинжилгээ, эмчилгээ хийсэн талаар эмнэлгийн баримт бичиг байхгүй тул зохих ёсны эмчилгээ хийсэн болон хийж болохгүй эмчилгээ хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Баянхонгор аймгийн Галуут сумын эмч нь цаг алдалгүй 2-р шатлалын эмнэлэгт өвчтөнг шилжүүлэх хуудсыг хийж өгсөн байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ын өвчний оношийг бүрэн оновчтой тогтоож чадаагүй байна. 2019.05.10-ны мэс заслын тэмдэглэлээс харахад ын мухар олгой үрэвсэж улайсан байсан тул угаар нь хатгаж боогоод авсан гэх ба 2019.05.21-ний мухар олгойн эдийн шинжилгээний хариуд /В присланном материале обнаржена нормальная гистологическая картина червеобразного отростка/ буюу зүслэгийн материалд хэвийн гистологи зураг илэрсэн байх ба ямар нэгэн үрэвсэлгүй байсан байна. Үүнээс харахад ын биед хийсэн мэс заслын эмчилгээ нь тухайн нөхцөлд заавал хийх шаардлагагүй болно. Баянхонгор аймгийн эмчим эмчилгээний тасгийн эмч нар нь оношийг тогтоох зорилгоор шаардлагатай шинжилгээг бүрэн зөв хийсэн байна. ын биед хийгдсэн үзлэг, шинжилгээний явцад тархины бүрхүүл эдийн болон тархины эдийн үрэвсэлт өвчинтэй гэх боловч уг өвчний шалтгаан тодорхой бус онош эцэслэн тогтоогдоогүй байна. Иймд бусад асуудлуудад эцэслэн хариулт өгөх боломжгүй байна. ын эмчилгээний явцад тархины эдийн эмгэгшил, тархины тураал 4 мөчний саажилтын байдал илэрсэн нь цаашид эмчлэгдэх боломж муутай байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 186-190/,

Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн “Хохирогч нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сэтгэл мэдрэлийн өвчингүй байсан байна. нь одоо мэдрэлийн хувьд тархины олдмол саажилт, 4 мөчний чангарсан саа, ойгүйдэл, хэлгүйдэл гэсэн өвчний учир байнгын хүний асаргаанд байгаа тул одоо болсон байдлыг зөв тусгаж ойлгож болсон асуудал биеийн өвдөж зовуурилж байгаа байдал зэргийг хэлж өгөх чадваргүй. нь мэдрэл сэтгэцийн хувьд тархины олдмол саажилт, 4 мөчний чангарсан саа, ойгүйдэл хэлгүйдэл өвчтэй учир энэ нь цаашид эдгэрэх боломжгүй” гэх дүгнэлт /3-р хх-ийн 194/,

Эмгэг судлалын салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21/17 дугаартай “Мухар олгойн тунгалгийн фолликулуудын үржлийн төвийн урвалжит өөрчлөлт” гэх дүгнэлт /4-р хх-ийн 12-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны     08 дугаар сарын 02-ны өдрийн 575 дугаартай “Хагалгаагаар авагдсан мухар олгойн шинжилгээнд лимфоцит, нейтрофил эс илэрсэн байвал үрэвсэл гэж үзнэ. т эмнэл зүйн шинжүүдээрээ болон лабораторийн шинжилгээгээр мухар олгойн цочмог үрэвсэл байсан байна. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх №4539-тэй танилцахад 2219.05.11-ны өдрийн бодит үзлэгт: зовуурь, асуумж, Мак-Бурней, Ситковский, гартомье, Думбадзе, Щеткин-Блюмберг зэрэг мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрсэн, лаборатори шинжилгээгээр цусны цагаан эс олширсон зэргийг үндэслэн мухар олгойн цочмог үрэвсэл гэж оношилжээ. т мухар олгойн цочмог үрэвслийн эмнэл зүйн шинжүүд илэрсэн байна. Мухар олгойн эд эсийн шинжилгээ нь мэс заслаар авсны дараа хийгддэг. Мэс заслаар авагдсан мухар олгойд хийсэн эд эсийн шинжилгээ нь өөр өөр байгаа ч эмнэл зүйн шинжүүд илэрсэн, лабораторийн шинжилгээнд цагаан эс олширсон зэрэг нь мэс засал хийх заалт болсон байна. Мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрвэл мэс засал хийдэг. Улаймал үрэвсэлтэй олгойг авч болно. Мөн мэс заслын үед мухар олгой гэмтдэгээс олгойг авдаг. нь мухар олгойг авах мэс заслын улмаас тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэл үүсээгүй, мэдээгүйжилтийн үед зүрх зогссоноос үүсжээ. Хэрэв мухар олгойн шинжүүд илэрвэл хагалгаа хийх заалт болдог. Баянхонгор айм-ийн Нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн эмч нар оношийг зөв тавьжээ. Цочмог мухар олгойн үрэвсэлтэй ижил шинж, тэмдэгүүд өөр өвчний үед илэрдэг үүнийг ялган оношилдог. Тухайн тохиолдолд мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрсэн байна. Хэрэв онош тодорхой бус, эмнэл зүйн шинжүүд эргэлзээтэй байвал хэвлийн эхо, компьютерт томограм, цахилгаан соронзон үеэлзүүрт томограмын шинжилгээ хийж болно. Тухайн тохиолдолд бодит үзлэг, цусны шинжилгээгээр оношилсон байна. Мухар олгойг авах хагалгаа техникийн хувьд зөв, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй, харин мэдээгүйжилтийн явцад алдаа гарч зүрх зогсож тархи үхжин эмгэгүүд үүсжээ. Аливаа хагалгааг хийж буй мэс заслын нэрээр нэрлэдэг учир хагалгаа хийгдэж байхад мэдээгүйжүүлтэй холбоотой хүндрэл гарсан тул хагалгааны үед гэж нас барж болох байсан гэж бичсэн. т үүссэн тархины эмгэг нь мэс заслын хүндрэл биш, мэс заслын хүндрэл нь цус алдах, оёдол тавигдах,эрхтэн гэмтэх, чацархайн бүлэнт бөглөөс үүсэх зэрэг байдаг. Мэдээгүйжүүлтийн үед эмийн тун хэмжээ, сонголт, хийх арга барилаас шалтгаалж зүрх зогсдог. Хэвлийд хийгдэж буй мэс засалтай холбоогүй. Мэдээгүйжүүлтийн хүндрэлүүд нь эмийн бодисын шок, өвдөлтийн шок,амьсгал бүтэх, амьсгал, зүрх зогсох зэрэг байдаг” гэх дүгнэлт /4-р хх-ийн 30-33/,

Шинжээчийн гийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “ын эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Анх Галуут сумын их эмч Б. хүүхдийг анх үзэх үедээ хүүхэд ханиад хүрсэн, толгой өвдөөд нус, нулимс гоожоод гэсэн зовуурьтай (ээжийн үгээр), чагнаж үзэхэд хатгааны шинж байхгүй, хоолой ялимгүй улайсан, идээлээгүй байсан, маргааш өглөө нь хүүхэд шөнө бөөлжиж, гэдэс нь өвдлөө гэсэн зовуурьтай ирэхэд үзээд царай нь цонхигор, гэдэс эмзэглэлтэй, хөндүүр, цусны шинжилгээнд үрэвсэл өндөр гарсан гэснээс дүгнэж үзэхэд өвчин анх эхлэх үед ханиад томуу, ерөнхий халдварын шинж илэрсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авахад хүлээж авсан хүүхдийн тасгийн эрхлэгч А. эмчийн мэдүүлэгтээ хүүхдэд “ханиад, шуухинаа, бусад өвчний шинж байгаагүй, хоол боловсруулах өвчний эмгэг гэх шинж байгаагүй, хүүхэд хэвлийгээр өвдөнө, халуурна гэсэн зовуурьтай байсан” үзлэгээр “хэвлийгээр нэлэнхүйдээ эмзэглэлтэй, булчин чангарсан” тул хэвлийн хөндийн цочмог үрэвсэл гэж картанд нь бичээд мэс заслын эмчид илгээсэн гэжээ. Мэс заслын эмч Н. 2019.5.10-ны 16:00 цагт үзэж өвчний түүх нээхдээ эмнэлэгт хэвтэх үеийн зовуурийг “бөөлжинө, халуурна, хэвлийгээр өвдөнө, хэвлийн баруун талд хатгаж өвдөнө” гэжээ. Мэс заслын эмчийн үзлэгээр: хүүхдийн биеийн байдал хүнд, хэл өнгөртэй, хэвлий эмзэглэлтэй, цусанд лейкоцитоз, гранулоцитоз (ямар нэг нянгийн шалтгаант үрэвслийн шинжтэй гэсэн үг) зэргийг үндэслэн Острый флегмонозный аппендицит онош тавин хагалгаа хийж олгойг тайрч авсан байна. Үүнээс үзэхэд тухайн хүүхдэд өвчин анх эхлэх үед хэвлийн цочмог өвдөлтийн хам шинжтэй, ямар нэг нянгийн шалтгаант үрэвсэл байгаа нь харагдаж байна. Галуут сумын их эмч Б. гийн мэдүүлгээс харахад, тухайн эмч анх хүүхдийг үзээд хүүхэд ханиад хүрсэн, толгой өвдөөд нус, нулимс гоожоод гэсэн зовуурьтай, чагнаж үзэхэд хатгааны шинж байхгүй, хоолой ялимгүй улайсан, идээлээгүй байсан, маргааш өглөө нь хүүхэд шөнө бөөлжиж, гэдэс нь өвдлөө гэсэн зовуурьтай ирсэн үзлэгээр царай нь цонхигор, үзэхэд гэдэс эмзэглэлтэй, хөндүүр байсан, цусны шинжилгээнд үрэвсэл өндөр гарсан гээд 13А маягтад “Острый живот” гэсэн онош тавьж илгээсэн” гэх. Илэрсэн бусад шинжүүдийн талаар дурдаагүй 13А маягт тэмдэглэсэн оношноос өөр материал байхгүй тул хүүхдэд илэрсэн ханиад томууны шинж болон бусад эрхтэн тогтолцооны үзлэгийн талаар тэмдэглээгүй байна. Эмчийн тавьсан онош байж болох нэг оношийн хувилбар бөгөөд ялган оношлох, өөр сэжиглэж болох оношийг дурдаагүй байна. Сумын эмчийн түвшинд амаргүй байж болох хэдий ч цочмог вирусын халдварын шинжээр (нус гоожих, хоолой улайх зэрэг ханиадны шинж) эхэлсэн, толгой маш хүчтэй өвдөж, бөөлжиж, халуурч байгаа хүүхдэд тархины бүрхүүл хальс цочролын (менингитийн шинж) шинжийг үзэж шалгасан бол эмнэл зүйн ач холбогдолтой байж болох байлаа. Энэ нь сумын эмчээс илүүтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээж авсан хүүхдийн мэргэжлийн эмч А.од илүү хамааралтай болно. Галуут сумын эмч уг оношоор Аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай илгээсэн нь анхан шатны түвшинд зохих арга хэмжээг авсан гэж дүгнэж болох бөгөөд анхны үзлэгээр авсан арга хэмжээнд септрин, парацетамол, минигрипп бичиж өгсөн гэх боловч энэхүү хавтаст хэрэгт ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад байхгүй байна. Эдгээр эмүүд нь хүүхдэд хордлого үүсгэх, хэвлийн цочмог өвдөлт үүсгэх гаж нөлөөгүй болно. Н. эмч өвчний түүхэнд хүүхдийн тухайн үеийн зовуурь, үзлэгт олгойн цочмог үрэвслийн шинжүүд эерэг байсныг тэмдэглэсэн байна. Олгойн цочмог үрэвслийн үед аюулхай орчим эхэлж өвдөөд хэвлийн доод хэсэгт өвдөлт шилждэг нэг онцлог шинж байдаг, мөн дотор муухай оргиж, огиулж болно. Цусанд үрэвслийн эс ихэсдэг. Дээрх шинжүүд тухайн хүүхдэд илэрсэн гэхээр байна. ын тухайн оношийн хүрээнд хагалгааны өмнө болон хойно хийгдсэн эмчилгээ үйлчилгээ бүрэн гэж үзэж байна. Хагалгаанд орохын өмнө шаардлагатай шинжилгээг бүрдүүлж, сэхээн амьдруулах мэдээгүйжүүлгийн эмч биеийн байдлыг үнэлэн мэдээгүйжүүлэлт, унтуулга хийдэг. Хагалгаанд орохын өмнө унтуулгын эмч хүүхдэд урьдчилан хийгдсэн эмчилгээ болон хагалгааны үед гарах эрсдэлийг хүүхдийн ээжид танилцуулан гарын үсгээр баталгаажуулан мэдээгүйжүүлгийг стандартын дагуу хийжээ. ын зовуурь, хийгдсэн үзлэг, шинжилгээний хариунд үндэслэж “Олгойн цочмог үрэвсэл” гэж оношлон мэс засал эмчилгээ хийсэн байна. Мэс заслын эмчийн хагалгааны өмнөх урьдчилсан онош “острый аппендецит” (мухар олгойн цочмог үрэвсэл) гэсэн оношоор хагалгаанд орж хагалгааны дараах үндсэн оношоо “острый флегманозный аппендецит” (мухар олгойн цочмог идээт үрэвсэл) гэсэн боловч гистолгийн шинжилгээгээр шинжилгээгээр олгойн үрэвсэл нотлогдоогүй гэжээ. Мэс заслын эмч Н. өвчний түүхэнд бусад эрхтэн (мэдрэлийн тогтолцооны) тогтолцооны талаас өөрчлөлтгүй тэмдэглэсэн хэдий ч өөр өвчнийг үгүйсгэсэн ялгах оношийг дурьдаагүй байна. Дүгнэлт хийж үзэхэд тухайн хүүхдийн биеийн байдал муудсан үед хийсэн тархи нугасны шинжилгээнд үндэслэн “Вирусын шалтгаант менингоэнцэфалит” гэсэн онош тавигдсан нь уг өвчин хэзээ эхэлсэн нь эргэлзээтэй байна. Цусны шинжилгээнд гарсан өөрчлөлт (лейкоцитоз, гранулоцитоз, лимфоцитофени) нь вирусын гэхээс илүү нянгийн халдвар байгааг илүү харуулж байна. Хагалгааны явцад хүүхэд хүчилтөрөгчийн дутмагшилд орж биеийн байдал хүндэрсэн байна. Энэ нь тухайн хүүхдийн биед үрэвсэлийн процесс идэвхтэй байсантай холбоотой байж болно. Хүүхдэд хийгдсэн мэдээгүйжүүлэгийн явц, эмийн бодисын тунгийн талаар мэдээгүйжүүлэг, эм зүйн мэргэжилтэн тодорхой хариулт өгөх ёстой болов уу т үзүүлсэн стандартын дагуу хийгдсэн гэж үзэхээр байгаа боловч бусад өвчнийг үгүйсгэх талаар зарим шинжилгээ хийгдээгүй. Хүүхэд хагалгааны явцад цочмог хүчилтөрөгчийн дутмагшилд орж тархины эдийн эмгэгшил, тархины үйлийн дутмагшил үүссэний улмаас 4 мөчний чангарсан саа үүссэн нь цаашид бүрэн эдгэрэх боломжгүй. Хавтаст хэрэгт тусгагдсан материалаас харахад оношыг бүрэн батлах боломжгүй, хэн нэгний шууд буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 225-227/,

Шинжээч гийн “Насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн врэгт хамаарахгүй болно. Өвчтөнд анх илэрсэн толгой өвдсөн, нус, нулимс гоожсон, хоолой бага зэрэг улайсан зэрэг иинж вирусийн хурц халдварийн эхэн үед байж болох боловч уг байдал нь мухар олгойн цочмог Грэвсэлд хүргэх, эсвэл мухар олгойн цочмог үрэвслийн эхэн үеийн шинжүүд мөн байж болох талтай. Өвчтөнд илэрсэн шинж тэмдгүүд болон Галуут сумын эмч, аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, (хүүхдийн мэс засалч эмч нарын илрүүлсэн шинж тэмдгүүд, шинжилгээний үзүүлэлтүүд зэргийг үндэслэн хэвлийн хурц  өвдөлт, түүний шалтгаан болох мухар олгойн цочмог үрэвсэл байсан байна гэж үзэж болохоор байна. Олон жил ажилласан туршлагатай Галуут сумын эмч давтан үзлэгээр хэвлийн цочмог эмгэг буйг сэжиглэн аймаг илгээсэн нь анхан шатны түвшинд зөв арга хэмжээ авсан гэж үзэх боломжтой. Аймгийн хүүхдийн мэс заслын, унтуулгын эмч нар мэдрэлийн талын үзлэг гүнзгийрүүлэн хийсэн бол өгөөжтэй байж. Мухар олгойн цочмог үрэвслийн хэд хэдэн ангилал байдаг. Өвчтөн -аас авсан мухар олгойн зургийг харахад судас нь өргөссөн, үзүүр хэсгээрээ чинэрсэн мэт харагдаж байгаа нь мухар олгойн үрэвсэл байсан байж болох талтай. Хагалгааны өмнөх ба дараах үеийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдлыг судлахад эмч нарын хоорон дахь уялдаа холбоо муу, үгүй унтуулгын тасгийн эрхлэгч ерөнхий унтуулгатай хийх зөвлөмж өгсөн байсныг дагаагүй, 12 наснаас доош насны хүүхдэд нугасны мэдээ алдуулалт хийхгүй байх зөвлөмжийг дагаагүй зэрэг зөрчил харагдаж байна. Хагалгааны өмнө бодит үзлэгээр илрүүлсэн шинж тэмдгүүд үнэн зөв тодорхойлж чадсан бол мухар олгойн цочмог үрэвсэл байж гэж үзэх үндэслэл, үүнээс мэс заслын эмчилгээ хийх заалт байж гэж үзэж болохоор байна.Хагалгааны үед мэс засал эмчилгээний тал дээр ямар нэг буруу хийгдсэн гэх зүйл үгүй байна. Амин үзүүлэлтүүдийг хянаж байх унтуулгын эмчийн хяналт ямар түвшинд байсан, сувилагч монитор холбосон гэх бичилт байх боловч тэр нь ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол тэрний үзүүлэлтэд өгөх дүгнэлт ямар байсан нь тодорхой бус байна. Хүүхдэд нугасны мэдээ алдуулалт хэрэглэхгүй байх зөвлөмж, хавсран амьсгал дарангуйлах үйлчилгээтэй мэдээ алдуулалт хэрэглэх шийдвэр гаргасан, багажийн болон бодит үзлэгэн хяналт ямар байсан нь анхаарал татаж байна. Хагалгааны үед мэс заслын эмч хагалгаагаа хийдэг, тэр нөхцөлийг унтуулгын эмч бүрдүүлж, амин үзүүлэлтүүдийг хянаж байдаг учиртай. Хагалгааны үед хүчилтөрөгчийн хурц дутагдалд орсны улмаас үүссэн төв мэдрэлийн системийн эргэшгүй эмгэгтэй болсон байна гэж үзэж болохоор байна. Мэдээ алдуулгын сонголт буруу, хяналт алдагдсан зэргээс үүссэн гэж үзэж болно. Мухар олгойн цочмог үрэвсэл байгаа тохиолдолд яаралтай мэс заслын аргаар эмчлэх заалттай” гэх дүгнэлт /3-р хх-ийн 228-229/, 

Шинжээч ын “ын эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.Энхбаяр 2019 оны 05-р сарын 9-ны оройноос гэдсээр өвдсөн, шар ногооноор бөөлжсөн гэсэн зовуурьтай 2019 оны 05-р сарын 10-ны орой 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Нэгдсэн Эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж Хурц идээт олгой (Острый флегмонозный аппендицит) оношоор хагалгаанд орсон байна. Эмнэлэгт хэвтэх үед бөөлжинө, халуурна, хэвлийгээр өвдөнө, хэвлийн баруун галд хатгаж өвдөнө гэсэн зовуурьтай байжээ. Тухайн үед үзсэн мэс заслын эмч, хүүхдийн биеийн байдал хүнд, хэл өнгөртэй, хэвлий эмзэглэлтэй, цусанд лейкоцитоз, гранулоцитоз (үрэвслийн шинжтэй гэсэн үг) зэргийг үндэслэн Острый флегмонозный аппендицит онош тавин хагалгаа хийж олгойг тайрч авсан байна. Дээрхи байдлаас харахад тухайн хүүхдэд хэвлийн хурц өвдөлт байжээ. Хэвлийн хурц өвдөлтийн нэг нь Хурц олгой байдаг учраас мэс заслын эмч уг оношийг өвчний өгүүлэмж, эмнэлзүйн шинж, бодит үзлэг, цусны шинжилгээг үндэслэн тавьсан байна. Оношийг бүрэн тодруулахын тулд хэвлийн эхо, КТ зэрэг шинжилгээг нэмж хийж болдог. Гэвч хөдөө орон нутгийн нөхцөлд дээрх шинжилгээг хийх боломжгүй байсан байж болох юм (техник тоног төхөөрөмж, боловсон хүчний дутагдал байж болно). Эмнэлзүйн шинж. бодит үзлэг, өгүүлэмж, цусны шинжилгээнээс харахад хурц олгойн шинж байсан байна. Хэвлийн хурц өвдөлтийн үед онош тодруулах зорилгоор хэвлийг нээх хагалгаа хийгддэг, харин тухайн хүүхдэд хурц олгой гэж онош тавьсан учраас хэвлийг  бүхэлд нь нээх шаардлагагүй, байсан тул Мак бурнейн цэгт зүслэг хийн олгойг авсан байна. Олгойг хурц архаг гэж ангилдаг, хурц олгойг цаг тухайд нь оношилж эмчлэхгүй  бол (эмчлэх үндсэн арга нь хагалгаа) олгой хагарч Перитонит гэх хүндрэл гардаг. Энэ нь гэдсэн доторх агууламж хэвлийгээр тархах буюу цоройн үрэвсэл үүсдэг аюултай. Эл байдлаас улбаалан хагалгаа яаралтай хийгддэг мэс заслын заалт байдаг. Тухайн хүүхдэд илэрсэн эмнэлзүйн шинжийг үзэхэд хурц олгой байж гэж үзэхээр байна. Харин тайрч авсан гэдсэнд хийсэн гистологийн шинжилгээгээр олгойн үрэвсэл нотлогдоогүй гэжээ. Тухайн хүүхдийг хагалгаанд ороход сэхээн амьдруулах мэдээгүйжүүлгийн эмч биеийн байдлыг үнэлэн мэдээгүйжүүлэг, унтуулга хийдэг. Хагалгаанд орохын өмнө унтуулгын эмч хүүхдэд урьдчилан хийгдсэн эмчилгээ болон хагалгааны үед гарах эрсдэлийг хүүхдийн ээжид танилцуулан гарын үсгээр баталгаажуулан мэдээгүйжүүлгийг стандартын дагуу хийжээ. Өвчний өгүүлэмж, явц, эмнэлзүйн шинж, цусны шинжилгээнүүдээс харахад хагалгааг үндэслэлтэй хийсэн байна. Оношийг бүрэн нотлохын тулд орон нутгийн нөхцөлд хэвлийн эхо харсан бол оношийг төгс тавих боломжтой байсан болов уу. Хагалгааны явцад хүндрэл гарсан байна. Уг хүндрэл нь тухайн хүүхдийн эмийн бодисыг хүлээж авах онцлогоос шалтгаалсан байх магадлалтай. Мэдээгүйжүүлгийн практикт олгойн хагалгааг хийхэд бүрэн унтуулах буюу наркоз өгөх эсвэл хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг. Хүүхдэд мэдээ алдуудалтыг хавсарч хэрэглэх заалт байдаг. Үүний дагуу хүүхдэд Фентамил 0.2, Бупивакайн 2.0 Кетамин 12.5-р унтуулга, мэдээгүйжүүлэг хийжээ. Хагалгаа хийсэн эмчээс хамааралгүй гэж үзэж байна. Хагалгаа эхлэхийн өмнө мэдээгүйжүүлгийн эмч хордлого тайлах, халдвараас сэргийлэх зорилгоор урьдал эмчилгээ хийсэн байна. Хагалгаа орохоос өмнө дээрх мэдээгүйжүүлэг, унтуулгын эмийн эрсдэлийн талаар ээж Алтанцэцэгт тайлбар хийж гарын үсэг авчээ. Эмийн тунг мэдээгүйжүүлгийн эмч тухайн хүүхдийн насанд тохируулан хийх ёстой. Эмийн тунг хэтрүүлсэн эсэхэд эм зүйн мэргэжилтэн тодорхой хариулт өгөх ёстой болов уу, дээрх эмнүүдээс бупивакайн төв мэдрэл болон зүрх судасны системд илүү хортой нөлөө үзүүлдэг талаар эрдэмтдийн гаргасан дүгнэлт байдаг, тухайлбал зүрх зогсох, татах гэх мэт. т үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь зарчмын хувьд стандартын дагуу хийгдсэн байна гэж үзэхээр байгаа хэдий ч мэс заслын эмч оношийг бүрэн баталгаажуулах тал дээр дутуу ажилласан (оношийг бүрэн тодруулахын тулд хэвлийн эхо харах, ажиглалт хийх), мэдээгүйжүүлгийн эмч хүүхдийн биеийн байдалтай уялдуулан хийж буй эмийн гаж нөлөөг тооцоогүй, хавсарсан мэдээгүйжүүлэг хийх заалтаа бүрэн гаргаагүй, багаар ажиллах зөвлөлдөх тал дээр анхаарч ажиллаагүй байна гэж үзэхээр байна. Эмийн гаж нөлөөнөөс үүдэн тухайн хүүхдийн зүрх зогсож улмаар тархины хүчилтөрөгчийн гүнзгий дутагдалд орсон байна гэж үзэхээр байна. Хурц олгойн шинж эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр оношлогдсон ба хийгдэх эмчилгээ нь стандартын дагуу хийгдсэн боловч эмийн гаж нөлөөний улмаас хүүхдийн эрүүл мэнд хохирсон байна гэж үзэхээр байна. Хурц олгой онош тавигдсан тохиолдолд цорой үрэвсэх хүндрэл гардаг учраас яаралтай мэс засал хийдэг. Энэ заалтаар яаралтай хагалгаанд орсон нь зарим нэг алдаа гарахад хүрсэн байна. Мэс заслын эмч ажиглалт хийгээгүй, эхо шинжилгээ хийж оношийг баталгаажуулаагүй, мэдээгүйжүүлгийн эмч хүүхдийн биеийн байдалтай уялдуулан эмийн гаж нөлөөг тооцоогүй, хоёр эмч харилцан зөвлөлдөөгүй зэргийг мэргэжлийн алдаа гэхээс илүү ажлын хариуцлагатай холбож үзэхээр байна. Хүүхдэд илэрч буй одоогийн өвчнийг бүрэн төгс эмчлэх боломжгүй, аажим аажмаар бага зэрэг сайжрал гарч болно, бүрэн эдгэхгүй. Хүүхдийн амь насыг эмч нар аварч чадсан хэдий ч түүний үлдцийг бүрэн эмчлэх түвшинд анагаах ухаан хөгжөөгүй байна. Энэ асуултад дээрх хариултууд хангалттай хариу өгсөн гэж үзэж байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 230-232/,

Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 23/,

Нугасны усны шинжилгээний бүртгэл /1-р хх-ийн 25/,

Насанд хүрээгүй хохирогчийн харьцуулж харуулсан гэрэл зургууд /1-р хх-ийн 27-28/,

Хохирогчийн сурагчийн хувийн хэрэг /1-р хх-ийн 33-34/,

Нян судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 36-37/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 46-47/,

Баянхонгор аймгийн ын нэрэмжит нэгдсэн эмнэлэг хурлын 09  дугаар тэмдэглэл /1-р хх-ийн 52-53/,

Өвчний түүхийн танилцуулга /1-р хх-ийн 54-60, 89-241/,

*******гийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 70-71/,

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0017645 дугаар гэрчилгээ /1-р хх-ийн 72/,

Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтын 05/1149 дугаар танилцуулга /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 1-2/,

Лабораторийн шинжилгээний бүртгэл /2-р хх-ийн 99-100/,

Хохирог ын насыг тооцсон тэмдэглэл /2-р хх-ийн 147/,

Эрүүл мэндийн сайдын А/406 дугаар тушаал, хавсралт /2-р хх-ийн 149-154/,

Эрүүл мэндийг хамгаалаг технологи, мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээ MNS 5665-5:2006 хавсралтууд /2-р хх-ийн 158-162/,

Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа /2-р хх-ийн 163-189/,

Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг /2-р хх-ийн 191-196/,

Мэргэжлийн үйлд ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0033028 дугаар гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 206/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл гэрэл зургууд /2-р хх-ийн 210-211/,

Эрүүл мэндийн сайдын 446 дугаар тушаалын хуулбар /2-р хх-ийн 250, 3-р хх-ийн 1-14/,

Яаралтай тусламжийн хуудас /3-р хх-ийн 15/,

Баянхонгор аймгийн ын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн дотоод журам /3-р хх-ийн 16-21/,

Хүүхдийн мэдээгүйжүүлэг хийх удирдамж /3-р хх-ийн 22-25/,

Ерөнхий мэдээгүйжүүлэг явуулах удирдамж /3-р хх-ийн 26-28/,

Хүүхдэд хийгдэх орчны мэдээгүйжүүлгийн удирдамж /3-р хх-ийн 29-33/,

*******гийн дипломын хуулбар /3-р хх-ийн 36-40/,

Хохирлын баримтууд /3-р хх-ийн 51-146/,

Энх нахиа ХХК-ийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 350 дугаар шинжээчийн эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /4р хх-ийн 78/,

Түрээсийн гэрээ /4-р хх-ийн 185-178/,

Баримтууд /4-р хх-ийн 188-190/,

            Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 138, 4-р хх-ийн 99, 101-111, 168-182, 5-р хх-ийн 192-203 /  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бага насны 7 настай ыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд орох явцад мэдээгүйжүүлэгч их эмчээр хагалгаанд оролцохдоо хагалгааны өмнөх мэдээгүйжүүлгийг ямар нэгэн шалтгаангүйгээр ерөнхий унтуулгатай, төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийхгүйгээр нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийсэн, мөн мэдээгүйжүүлэг хийснээс 5 минутын дараа кетамин 25 мг тунгаар хийж хагалгааны явцад давхар /хавсарсан/ мэдээгүйжүүлэг хийсэн,

Давхар /хавсарсан/ мэдээгүйжүүлэг хийсний улмаас өвчтөний зүрх зогсож, амин үзүүлэлтүүд унаж, тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 100 хувь алдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримтууд тогтоогдлоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “Энэ хүүхдэд нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийгдсэн байна. Мэдээгүйжүүлэг эхлээд 5 минутын дараа судсаар хэрэглэх мэдээгүйжүүлгийн бодис кетамин 1мг/кг тунгаар хийсэн. Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг ММ36204:2010 стандартын 14.1 дахь заалтад зааснаар “Хүүхдэд нугасны хөндийн мэдээгүйжүллэг нь амжилтгүй болоод мэс засал хийх нөхцөлийг бүрдүүлэхгүй бол ерөнхий мэдээгүйжүүлэгт шилжиж болно гэжээ. Гэхдээ судсаар мэдээгүйжүүлгийн бодис хэрэглэх шалтгааныг өвчний түүхэнд тэмдэглээгүй тул хийх байсан эсэхийг дүгнэх боломжгүй байна... Мэдээгүйжүүлгийн эмч ******* нь мэдээгүйжүүлгийн өмнөх ерөнхий унтуулгатай төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийгээгүй, эцэг, эх, асран хамгаалагчдад танилцуулж зөвшөөрөл авахгүйгээр хэсгийн мэдээгүйжүүлэг хийсэн нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны ММ550595:2017 стандартын 12.1.2 дахь хэсэгт заасан “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээг “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ” гэж, Эрүүл мэндийн тухайн хуулийн 28 дугар зүйлийн 28.4.3-д “Эмнэлгийн мэргэжилтэнүйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн гишүүн, Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эм зүй судлалын салбар зөвлөлийн гишүүн нарын шинжээчдийн багийн хийсэн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн “Мэдээгүйжилтийн төрлийг сонгохдоо ерөнхий мэдээ алдуулалт хийх нь зохистой байсан байна. Хүүхдэд нугасны хориг хийж мэдээгүйжилтийг хийснээс амьсгал зогсож даралт бууран улмаар тархи хүчилтөрөгчийн дугагдалд орж үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болжээ” гэх дүгнэлт /3-р хх-ийн 244-250, 4-р хх-ийн 1-5/-ээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж тодорхойлсон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

Хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн гишүүн, Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эм зүй судлалын салбар зөвлөлийн гишүүн нарын шинжээчдийн багийн хийсэн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай “ нь тархины олдмол саажилт, дөрвөн мөчдийн чангарсан саа, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100 хувиар алдагдуулна” гэх дүгнэлтээр тогтоогдсон нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол” гэж тодорхойлсонтой нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

  2. Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 800.000.000 /найман зуун сая/ төгрөг нэхэмжлсэн бөгөөд үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл авсан зардал, эмчилгээнд явах, ирэх замын зардал, хохирогчийн хэрэглэсэн нэмэгдэл хоол, хүнсний зардал, цаашид хийлгэх эмчилгээний зардал  орсон байна.

Хэрэгт авагдсан болон шүүхэд 54.192.505 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөнөөс 720.397 төгрөгийн нотлох баримт нь хэрэгт хамааралгүй бараа эд зүйл /архи гэх мэт/ худалдан авсан баримт байх тул 720.397 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 53.472.108 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, нотлох баримтаар тогтоогдоогүй 745.807.495 төгрөгийн нэхэмжлэл хэлэлцэхгүй орхиж, цаашид хохирогчид эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлсөн зардал хамаарна” гэж заасанд шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжээч нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас 947.600 төгрөг,  Баянхонгор аймаг дах Цагдаагийн газраас 2.241.560 төгрөгийн хөлс төлсөн нь хамаарна.

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч *******гаас 947.600 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Прокурорын газарт, 2.241.560 төгрөг гаргуулж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгох үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан өршөөн хэрэгсэхгүй болгох хэрэгт хамаарч байна.

Өршөөл үзүүлэх үндэслэлийг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гаас гаргуулах хохиролгүй тул түүнд холбогдох хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******гийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 0033028 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгож, 3 ширхэг бэлдцийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Хэрэгт иргэний нэхэмжлэл болон торгох ялын биелэлтийг биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн Retenzo  нэртэй 4 хаалгатай 420 литрийн багтаамжтай хөргөгч 1 ширхэг,  Retenzo  нэртэй цахилгаан зуух, TCL нэртэй 55 инчийн зурагт 1 ширхэг, Iphone-11 маркийн гар утас битүүмжилсэн нь уг зорилгоор ашиглагдахгүй болсон тул прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 175 дугаартай тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т  заасан 1914005440344  дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн 800.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 53.472.108 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 720.397 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 745.807.495 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, 3 ширхэг бэлдцийг хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч *******гаас 947.600 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Прокурорын газарт, 2.241.560 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ