Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/043

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******,

Улсын яллагч Б.Байгаль,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг 2023 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай,******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “WE” нэртэй бааранд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэн *******ын толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохисны улмаас биед тархи доргилт, зулай, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “WE” нэртэй бааранд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэн *******ын толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохисны улмаас биед тархи доргилт, зулай, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...

Хохирогч *******ын... Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Ви” нэртэй бааранд 13, 14 үүлээ нэлээн олуулаа орсон юм. Тэгээд би тухайн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад сууж байсан ширээн дээрээ очиж зогсоод эргээд хартал миний толгой руу архины шилээр нэг удаа зүс таних нэг залуу цохиод авсан. Гэтэл архины шил нь хагараад миний толгой хэсэг хагараад, хавдаад тухайн архины шил нь хагарч, хагарсан хэсгүүд нь миний хамар дээр зүссэн юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. Би тэр залууг өмнө нь нэг хоёр удаа зүс л харж байснаас огт танихгүй. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн ******* гэх залуу бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч ухаанаа алдтал согтоогүй, гайгүй байх шиг байсан. Намайг архины шилээр цохиж байхад бол нэлээн олох хүн байсан. Тэр дундаас харсан манай найзууд байгаа. Ширээн дээр сууж байсан найзуудаас харсан үзсэн хүмүүс байгаа. Би тухайн үедээ нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж, толгойндоо боолт хийлгэсэн. Мөн хамрын хэсэгт зүссэн байсан шарх цус нь тогтохгүй байсан, эмчилгээ хийлгэсэн. Миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон. Миний толгой хэсэгт бага зэрэг хагарч хавдсан, архины хагарсан шилний хэсэг нь миний хамрын хэсэгт зүссэн. Өөр бэртэл гэмтэл бол байхгүй. Би тухайн ******* гэдэг хүнтэй ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал огт байхгүй. Би тухайн үед хэн нэгэнтэй хэрүүл хийсэн зүйл бол огт болоогүй. Талбайд бүжиглэж байхдаа л ******* манай нэг найзтай л нуруугаараа шүргэлцээд байсан бөгөөд тухайн үед тэр хоёр эргэж хараад гар барилцаж байсан. Тэрнээс хэрүүл маргаан зодоон хийсэн зүйл бол огт болоогүй. Тайзны голд бүжиглэж байхад нь манай найз *******тай тэр ******* гэх залуу л нуруугаараа шүргэлцээд байхаар нь би тэр ******* гэх залууг дагуулаад ширээн дээрээ суулгах гэтэл шууд архины шилээр миний толгой руу цохиод авсан. Тухайн үед би эргээд хартал цохисон, тэрнээс би архины шилээр намайг цохиод авна гэж бодоогүй юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

Гэрч Д.*******ын ...2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байсан, баар хаах дөхсөн байсан. Тухайн үед би найз *******тай бол хамт явсан юм. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад эргээд ширээн дээр очиход хүмүүс бужигнаад яваад өгөхөөр нь эргээд харсан чинь *******ын толгой хэсэг рүү нь гэх залуу архины шилээр цохисон байсан. *******, ******* нар бол хоорондоо хэрүүл маргаан зодоон хийсэн зүйл бол огт болоогүй. Зүв зүгээр байж байгаад л тэр гэх залуу *******ын толгойг хагалсан зогсож байсан юм. Толгойноос нь цус гараад хамар, нүүр хэсгээр гоожсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Гэрч гийн ... 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бид нар найзуудаараа Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Ви” нэртэй бааранд 23 цагийн орчимд орсон. Гэтэл тухайн бааранд бид нарын сууж байсан ширээн дээрээс ******* гэх залуу ирээд ширээн дээр байсан шилтэй архийг аваад *******ын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Гэтэл нөгөө шилтэй архи нь хага үсрээд явсан. Уг нь бол *******, ******* нар хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл огт болоогүй. Бид нар ч тухайн бааранд ороод удаагүй байсан. Би ширээний хажуу талд нь суух гээд зогсож байхад нь *******тай ******* нь зэрэгцэж зогсож байснаа шууд архины шил ширээн дээрээс аваад толгой руу нь цохиод авсан. Тэгээд би тэндээс гараад гэртээ харьсан юм. *******, ******* нар бол хоорондоо хэрүүл маргаан зодоон хийсэн зүйл бол огт болоогүй. Зүв зүгээр байж байгаад л тэр гэх залуу *******ын толгой руу архины шилээр цохиод авсан юм. ******* бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр ******* гэх залуу бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Шүүгдэгч *******ийн...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүвээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, зулай, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хамрын нурууны шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тархи доргилт, зулайн шарх, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 57-59, 63-68/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 40 дугаар талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Андуу овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.ГЭРЭЛМАА